Categories
гадаад мэдээ

Д.Трамп В.Путинийг АНУ-д урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ намар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дахин дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байна.

АНУ болон ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагч нарыг хамарсан яриа хэлцээ хийхээр хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг АНУ-д урихыг өөрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонгоос Ерөнхийлөгч Д.Трамп хүссэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс твитер хуудсаараа мэдэгдлээ.

Мөн тэрбээр хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай хэлэлцээ аль хэдийн эхэлсэн гэж мэдэгджээ. Гэвч дахин уулзалт зохион байгуулах хүсэлтийг хэзээ тавьсан, В.Путин хүсэлтийг хүлээн авсан эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Харин Д.Трамп пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр, энэ удаагийн уулзалтаар Украин, терроризм, цөмийн зэвсэг, цахим халдлага, Ойрхи Дорнод, Умард Солонгос зэрэг асуудлыг В.Путинтэй хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлагад ирээгүй иргэдийг торгов

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын эрх бүхий албан тушаалтнаас шинээр батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн байдлыг 2018 оны эхний хагас жилийн байдлаар шалгажээ.

Ингэхдээ тавдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан цэрэг татлагын арга хэмжээнд хамрагдаагүй буюу зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй есөн этгээдэд холбогдох шалгалтыг явуулсан байна.

Улмаар “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зааснаар 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нийт нэг сая 350 мянган төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулав. “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээ умартаж “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил гаргасан дээрх иргэд нь 22-оос 23 насны хүмүүс байсан аж.

Тэдгээр иргэд цэрэг татлагын байранд ирээгүй шалтгаанаа “өөр орон нутагт байсан, ажлаар явсан, тогтоосон хугацаанд ирж амжаагүй гэх зэргээр тайлбарласныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэнээр прокурор хянаж, хэвээр үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа

“One Warrior Series”-т тулалдсан Золцэцэгийн Шинэчагтага Японы тулаанч Акури Рондаг эхний үед хүнд цохилтоор буулган авлаа. Ялагдал хүлээсэн Японы тамирчин Акури Ронда нь 1989 онд төрсөн 170 см өндөртэй, 65 кг жинтэй тамирчин юм. Тэрээр ММА-д нийт зургаан тулаан хийхдээ 5:1 харьцаагаар ялсан амжилт үзүүлжээ.

Манай тамирчин Золжаргалын Шинэчагтагын хувьд ММА-д 6-1 амжилттай яваа юм. Тэрээр 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон “MGL Fight Night” тулааны аварга, “Мастер тулаанч” холимог тулааны шоуны 65 кг жинд ялагч болсон амжилт үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд автсан туяаны аппаратыг засахад 400 мян.ам доллар шаардлагатай

Гурван жилийн өмнө хөнгөлөлттэй зээлээр хорт хавдрыг эмчлэхэд зориулагдсан аппаратыг авсан ч огт ашиглаагүй байжээ. Хавдар судлалын үндэсний төвийн барилгын өргөтгөлийн ажил гурван жил гацсан. Барилгын ажлыг дуусгаад байсан ч зоорь нь үерт автаж, үнэтэй туяаны аппарат эвдэрсэн байна. Туяаны зориулалттай учир зоорийн давхарт байрлуулах ёстой гэсэн хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байв. Тэгвэл энэ аппарат нь 3 сая ам.долларын үнэтэй ажээ. Туяа аппаратыг засахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөх хүсэлтийг тус эмнэлэг Засгийн газарт хандан тавьсан ч өчигдөр болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд хариулт өгөөгүй юм. Аппарат ажиллагаагүй болсны хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзсэн юм.

Туяа аппаратыг засахад 400 мянган ам.доллар шаардлагатай аж: Заслаа гэхэд ажиллах уу гэдэг бас эргэлзээтэй байгаа юм байна. Засгийн газраас хөрөнгө шийдэж өгөөд туяа аппаратыг засахад дор хаяж 2-3 сар шаардлагатай аж.

Categories
мэдээ нийгэм

Малаа нүүлгэн шилжүүлсэн айл өрхүүдийн хашаанд ариутгал хийлээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа нүүлгэн шилжүүлсэн өрхийн малын хашаа саравчийг буулгаж, өтөг бууцыг ачих, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж 2018 оны долдугаар сарын 20-ны байдлаар 58 өрхийн малын хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Малын хашаа саравч буулгах ажилд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв”ОНӨААТҮГ, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид ажиллаж, мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэн, нэг өрхөөс дунджаар 4-5 машин өтөг бууцыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулгаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/153 дугаар захирамжаар Богдхан уул, Чандманы ам, Жаргалантын ам, Арцатын ам, Нүхтийн ам, Тайны ам, Морингийн даваа, Айцын даваанаас хот руу, 12 дугаар хороо Улаан булангаас Туул гол өгсөх чиглэлд мал тууварлах, бэлчээхийг хориглож, хариулгагүй бэлчээсэн малыг хашаалан, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулан малын эздэд хариуцлага тооцон ажиллаж байна.

Цаашид дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон байршилд мал нэвтрүүлэхгүй байх зорилгоор зургаан байршилд мал оруулахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, мотоцикльтой эргүүл жижүүрийг ажиллуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн С-ийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис гарч ирсэн байдаг.

С буюу хэдэн жилийн өмнө Хууль зүйн сайд асантай нэр холбогдож явсан Г.Сарангэрэл гэх бүсгүйд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 10:00 цагт Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ийнхүү шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Г.Сарангэрэлийн гэмт буруутайг тогтоовол түүнийг 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульд заажээ.

Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мөн л мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн дараа хүнсний аюулгүй байдалд анхаарах зүйлс

Үргэлжлэн орсон борооны улмаас гудамж зам талбай, гэр хорооллын айл өрхүүдийн ариун цэвэр /жорлон/-ийн бохир хальж орчныг бохирдол үүсч байгаа учраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үер усны аюул нүүрлэсэн үед хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөмжийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зуны цагт хүүхдээ аюулгүй байлгах нь

УРИН ДУЛААН ЦАГТ АНХААРАХ ЗҮЙЛС:

  1. Үер, гол усны гамшиг
  2. Дугуй, роликны аюулгүй байдал
  3. Наршилт
  4. Хорхой, шавьжинд хазуулах
  5. Хүнсний аюулгүй байдал зэрэгт зуны цагт бусад үеэс илүү онцгойлон анхаарах шаардлагатай.
  6. Мөн аялал, зугаалгын улиралтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ авто машинд тээвэрлэхдээ насны онцлогоос нь хамааран зориулалтын суудал, аюулгүй бүсийг зайлшгүй зүүлгэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

МҮЭ-ийн холбоо оюуны их спортыг дэмжинэ

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Чингис” шатрын клубын үүсгэн байгуулагч Б.Баярааг хүлээн авч уулжэ. Энэ үеэр шатрын “А” зэрэглэлийн тэмцээн Монголд анх удаа зохион байгуулах гэж буй талаар тус шатрын клубийн үүсгэн байгуулагч танилцуулаад хамтран ажиллах, дэмжигч байгууллага болох санал тавьсан юм. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Монгол хүүхэд залуучуудад оюуны боловсрол олгох авьяаслаг өсөх ирээдүйтэй шатарчдыг бага наснаас эхлэн тодруулан гаргаж тэднийг системтэйгээр мэргэжлийн төвшинд бэлтгэж дэлхийд данстай тамирчид болгох их үйлсэд нь амжилт хүсье. МҮЭ-ийн холбоо ямагт хөдөлмөрчдөө дэмжиж, тэдний дуу хоолой болдог байгууллага хэмээгээд дэмжигч байгууллагаар хамтран ажиллахдаа таатай байна” гэв.

Ирэх сарын 8-16-ны өдрүүдэд болох Олон улсын “А” зэрэглэлийн энэхүү тэмцээнд АНУ, Орос, Энэтхэг, Азарбажайн, Монгол улсын шатрын 10 их мастер авхайлж самбаа, оюун ухаанаа сорих аж.

МҮЭ-ийн холбоо оюуны их спортыг дэмжинэ

Тус шатрын клуб нь 2018 оны нэгдүгээр сараас Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж ганцаарчилсан болон бүлгийн сургалтууд хичээллүүлэхээс гадна өсөх ирээдүйтэй өсвөрийн шатарчдыг шалгаруулан авч үнэ төлбөргүй сургалтанд хамруулдаг байна. Түүнчлэн Чингис шатрын клубын нэрэмжит дэлхийн шилдэг шатарчдыг урьж оролцуулдаг Chinggis Invitational тэмцээнийг уламжлал болгон 2015, 2016, 2017 онуудад АНУ-д амжилттай зохион байгуулсан төдийгүй энэ удаагийн тэмцээн нь тэдний нэрэмжит дөрөв дэх тэмцээн гэв.

Энэхүү тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй “А” зэрэглэлийн тэмцээн бөгөөд МҮЭ-ийн холбоо, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, “Монгол үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд, “Содмонгол” групп, “Номин констракшн Девелопмент групп”, Мобиком корпораци, Хаан банк, гэх зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Түр зуурын усархаг, аадар бороо Улаанбаатар хот ямар эмзэг байдалд байгааг харууллаа

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Иргэдийг үер уснаас сэрэмжлүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлд дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна гэж мэдээлсэн. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байгаа.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас эхлэн “Морьт, Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна. Гол дагуу нутаг дэвсгэртэй Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн урьдчилан сэргийлэх мэргэжилтэнүүд явганаар болон техник хэрэгсэлтэйгээр иргэдэд санамж зөвлөгөө өгч ажиллаж байгаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд үер усны хэчнээн тохиолдол гараад байна вэ. Хэчнээн хүн усанд осолдсон бэ?

-Одоогоор нийслэлд ганц тохиолдолд бүртгэгдсэн. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн авто зам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа.

Нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна.

Үерийн улмаас 2 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

-Баяр наадмын амралтаар бас хоёр хүн усанд осолдож амиа алдсан гэсэн үү?

-Тийм ээ. Усны ослын улмаас хоёр иргэн амиа алдсан. Баяр амралтын өдрүүдэд зөвхөн Туул гол дагуу ойролцоогоор 10 мянга гаруй иргэд гардаг гэсэн албан бус тоо байдаг.

Зарим хүмүүс нь гол дээр очоод баярлах нэрийдлээр архидаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаар бага насны хүүхдүүд усанд осолдох тохиолдол ихэссэн. Мөн өөрсдөө архи согтууруулах ундаагаа хэтрүүлэн хэрэглэж, усанд осолддог.

10-15-ны өдрүүдэд усанд живж, амь нас нь эрсдэлд орсон 10 гаруй иргэнийг аварсан.

Тиймээс манай завьт болон морьт эргүүлийнхэн Энэ удаагийн баяр амралтын өдрүүд буюу энэ сарын 10-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж, усанд живж, амь нас нь эрсдэлд орсон 10 гаруй иргэнийг аварсан. Аврагдсан хүмүүсийн ихэнх нь 90 хувийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Мөн баярын өдрүүдэд объектын гал түймрийн 24, аврах ажиллагааны 30 нийт 54 удаагийн дуудлагаар ажиллан нийт 72 иргэнийг авран хамгаалах ажиллагаа зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагын 10.9 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан.

ТУУЛ ГОЛЫН АЛЬ НЭГ ХЭСГИЙГ АЯЛЛЫН БҮС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Сүүлийн үед иргэд голын усанд осолдож амь насаа алдсан тохиолдол ихэсч байна. Энэ зун усанд осолдож амиа алдсан хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Улсын хэмжээнд нийт 48 хүн усанд осолдсон. Харин нийслэлийн хувьд он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 11 хүн усанд осолдож амиа насаа алдсан. Үүний гурав нь хүүхэд. Хоёр нь үерийн улмаас амь насаа алдсан. Харин бусад нь тайван цагт амарч зугаалж яваад, анхаарал болгоомжгүй байдлаасаа болж харамсалтайгаар амь насаа алдсан байдаг.

-Монголчууд угаасаа баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэж, нийслэл хотын түгжрэл, чимээ шуугианаас холдож, аялж зугаалахыг илүүд үздэг. Тэгэхээр мянга сэрэмжлүүлээд гол усан дээр очиж, архи дарс ууж, амарч зугаалахаа болихгүй байх. Өөр ямар нэг аргаар энэ эрсдэлийг бага ч болов бууруулах боломж бий юу?

-Мэдээж иргэдийн оролцоо маш чухал. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө гол усны түвшин нэмэгдсэн үед гол ус бараадан амарч зугаалахгүй байх хэрэгтэй. Гэхдээ амарч зугаалахаар очдог хүмүүсээс гадна Туул гол дагуу амьдардаг айлын хүүхдүүд усанд осолдох тохиолдол бас их байдаг. Учир нь тэр хүүхдүүдийн гэрээсээ гараад тоглох орчин нь Туул гол л байдаг. Тэгэхээр Туул голыг задгай аялал зугаалгын талбар биш, аль нэг хэсгийг нь аяллын бүс болгох хэрэгтэй. Одоо бол Хар усан тохойгоос Маршалын гүүр хүртэлх голын эрэг дагуу амралтын өдрүүдэд 10 мянган хүн гардаг. Гарсан хүмүүс бараг бүгдээрээ усанд орж, тал хувь нь машинаа угааж байгаа. Онцгой байдлынхан болон цагдаагийнхан үүнд хяналт тавьж хүч хүрэхгүй байна. Гэтэл туул гол бол бидний ундны усны эх ундарга, амин сүнс, судас. Тиймээс дээр хэлсэнчлэн аялал зугаалгын тодорхой бүстэй болгож, Туул голоо хайрлаж хамгаалах нэн шаардлагатай байна. Ингэснээр усанд осолдох эрсдэл ч буурна.

УЛААНБААТАР ХОТ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОН ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ХОТ

-Бороо орохоор нийслэл хот “усан далай” болж гишгэх газаргүй болоод байна гээд цахим сүлжээгээр иргэд их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад ийм асуудал үүсээд байна вэ. Хот дотор борооны ус зайлуулах шугам, сүлжээ хангалтгүй байна уу?

-Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орж байгаа ч ихэвчлэн бага зэргийн шиврээ бороо болохоор аюулын түвшин харьцангуй бага байлаа. Харин хамгийн сүүлд буюу энэ сарын 17-нд дөрвөн удаагийн давтамжтайгаар орсон түр зуурын, хүчтэй, бороо Улаанбаатар хот ямар эмзэг байдалд байгааг харууллаа. Тодруулбал, нийслэлд хүчтэй бороо удаан хугацаагаар орвол нийслэл хот ямар эрсдэлд хүрэхийг харуулсан.

Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот.

Ер нь Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот. Тиймээс нэн түрүүнд үерийн далан шуудууг сэргээн засварлах шаардлагатай байна. Жилийн жилд энэ асуудал яригддаг ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.

-Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот гэлээ. Хэрэв их хэмжээний бороо ороод эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, иргэд аюулд орвол Нийслэлийн онцгой байдлын газар аврах ажиллагаанд бэлэн үү. Хүн хүч, техник тоног төхөөрөмж хангалттай байж чадах уу?

-НОБГ есөн дүүрэгт онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах 15 анги, аврах 105 дугаар анги, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 900 орчим албан хаагч ажилладаг.

Харин нийслэл хот маань 1.4 сая хүн амтай. Үүнийг НОБГ-ын хүчин чадалтай харьцуулбал хангалттай гэж хэлэхэд хэцүү. Дээрх эрсдэлд бэлэн байхын тулд гал түймэр унтраах аврах ангиудыг нэмж байгуулах, нийслэлийн Аврах аврах анги 105-ыг өргөжүүлэх шаардлагатай. Гэхдээ гамшгийн нөхцөл байдал үүсвэл, дүүргүүдэд байгаа гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг татан оролцуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд иргэдийг оролцоог авч гамшигтай тэмцэнэ гэсэн үг. Дээрээс нь нийслэл хотод нийслэлээс давсан нөхцөл байдал үүсвэл, ОБЕГ-ын харьяа, Хурандаа генерал Равдангийн нэрэмжит Үндэсний аврах бригад байгаа. Энэ аврах бригад төрөл бүрийн аврах ажиллагаанд бэлтгэгдсэн 400 гаруй аврагчтай. Мөн гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хилийн цэрэг зэвсэгт хүчнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дайчлан ажиллуулах хуультай.

-Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс бороо үргэлжлэн орно гэдгийг мэдээлж байна. Иргэдэд хандаж юу гэж сэрэмжлүүлмээр байна вэ?

– Усны түвшин нэмэгдсэн үед гол ус бараадан амарч зугаалахгүй байх. Бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байх, тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: НОБГ