Categories
мэдээ спорт

Азийн наадам анх удаа нэг улсын хоёр хотод болно

Индонезийн Жакарта, Палембанг хотод ирэх наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2-ны хооронд Азийн спортын 18 дугаар наадам зохион байгуулагдана.

1962 оноос гараагаа эхэлсэн тус наадам түүхэндээ анх удаа нэг улсын хоёр хотод болох гэж байна.

Жакарта хот нь Индоненезийн нийслэл бол Палембанг нь Өмнөд Суматра мужийн нийслэл хот юм.

18 дахь удаагийн Азийн олимпийн зөвлөлийн гишүүн 45 орны баг, тамирчид 40 спортын 465 төрөл, зайд өрсөлдөнө.

Хөтөлбөрт анх удаа цахим спорт, каное поло төрөл багтжээ. Монголчууд Азийн наадамд анх 1974 оноос оролцож одоогийн байдлаар 20 алт, 37 мөнгө, 80 хүрэл медаль нийт 137 медаль хүртээд байна.

2014 онд болсон Инчоны Азийн наадмаас манай баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар тарвага агнах зөрчил буурахгүй байна

Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас Уянга сумын зургадугаар багийн нутаг Бөөрөлжүүтийн ам гэх газраас 10 тооны тарвага хууль бусаар агнасан зөрчлийг илрүүлж, иргэн “Б”, “Н”, “Г” нарын гаргасан зөрчлийг хуулийн дагуу шалгаж, мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хугацаа дууссан гэрээ зөршөөрлөөр, эсхүл гэрээ зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 150 нэгж, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна. Иймд иргэд та бүхэн хуулийг чанд сахин ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнахгүй байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Таванбогд” группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд орших “Таванбогд” группийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний зориулалтын барилгад өнөөдөр өглөө /07.23/ 6 цаг 08 минутад гал гарч байна гэсэн дуудлага НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус барилгын хоёрдугаар давхарт байсан цахилгааны кабель утас шатаж байсан бөгөөд кабелийн утас нь хөөж хавдсан, гадуураа хуванцартай учраас нэлээд утаа гарсан байдалтай байжээ. Тус галыг 10 минут бүрэн унтрааж, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.


Categories
мэдээ спорт

Э.Дөлгөөн дэлхийн онцлох 10 тамирчны нэгээр тодров

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос “3х3” сагсан бөмбөгийндэлхийн Их дуулгын тэмцээний онцлох 10 тамирчинг нэрлэхэд манай тамирчин Энхбатын Дөлгөөн угжагсаалтын гуравдугаарт бичигджээ. Спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татах болсон “3х3” сагсан бөмбөгийн спортын төрөл нь “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтаад байгаа юм. Дээр дурдсан онцлох 10 тамирчныг нэрлэж байна.

1. Душан Булут, 2. Богдан Драгович, 3. Энхбатын Дөлгөөн, 4. Саймон Финцгар, 5. Майкл Хикс, 6. Натан Юрковиц, 7. Карлис Ласманис, 8. Деян Майсторович, 9. Дэн Маврадид, 10. Стефан Стоячич

ОУСБХ /FIBA/-ны танилцуулгад манай тамирчинг “Энхбатын Дөлгөөн бол Азийн тоглогчид 3х3 төрөлд Европын багуудын эсрэг ноёлж чадна гэдгийн баталгаа юм. Монголын энэ од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу? Тийм ээ, тэр чадна. Тэр Хаан” хэмээн бичжээ.

FIBA-гийн 3×3-ийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох дэлхийн Ихдуулгын тэмцээнүүд энэ амралтын өдрүүдэд эхэлсэн юм. Канадын FIBA 3×3 Saskatoon дэлхийн Их дуулгад манай Улаанбаатар баг есдүгээр байрт шалгарсан байна.

2018 оны улиралд есөн Их дуулга + WT FINAL тэмцээн явагдах бөгөөд одоогоор манай Улаанбаатар баг Японы Үцүномия Их дуулга, Хятадын Ченгдугийн Их дуулгад оролцох эрхтэй байгаа.

Японы Үцүномиягийн Их дуулга ирэх амралтын өдрүүдэд болох бөгөөд өнгөрсөн жил манай багдөрөвдүгээр байрт шалгарсан хэмээн Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль ирэх сард болно

“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх наймдугаар сарын 4-нд “Монгол Шилтгээн” амралтын газар болох гэж байна. Интро олон улсын хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд тус наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй болжээ.

Хөгжмийн фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр доор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг байна. Тус хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсуудын 20 гаруй уран бүтээлчид оролцоно. Мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж байгаагаараа онцлог аж.

Categories
мэдээ спорт

​“Токио-2020” Олимп, Паралимп наадмын бэлгэ тэмдгийн нэрийг танилцууллаа

“Токио-2020” Олимп, Паралимп наадмыг зохион байгуулах хороо тус наадмын бэлгэ тэмдгийн нэрийг өчигдөр танилцууллаа.

Олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” гэж нэрлэсэн байна. Бэлгэ тэмдгүүдийн нэрийг зарлах арга хэмжээ Токио хотноо болжээ.

“Мираитова” гэдэг нь “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд гэсэн утгатай япон үгнүүд бөгөөд нийлэхээрээ гайхалтай ирээдүй үүрд мөнх оршино гэсэн утга агуулгатай болж байгаа ажээ.

Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу төрөл бүрийн интоорын мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэхүү нэр нь Паралимпын агуу байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Японы ард иргэд интоорын цэцгээрээ бахархдаг байдлыг илтгэж байгаа юм. Эдгээр нэрийг 30 нэрэн дундаас сонгосон байна.

Зуны Олимпын албан ёсны хоёр бэлэг тэмдгийг өнгөрсөн хоёрдугаар сард Японы 16 мянган бага сургуулийн хүүхдүүд дунд явуулсан санал асуулгаар тодруулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5, үхрийн ястай махны үнэ 4.3 хувь, үхрийн цул махны үнэ 3.3 хувь, ямааны ястай махны үнэ 9.3 хувь, адууны ястай махны үнэ 2.0 хувиар тус тус өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.7 хувь, адууны ястай махны үнэ 2.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.0 хувиар өссөн байна.

Харин үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурч, үхрийн цул махын үнэ өөрчлөлтгүй байлаа. 2018 оны 7-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7700 төгрөг, үхрийн /ястай/ мах 9110 төгрөг, үхрийн цул мах 10880 төгрөг, адууны /ястай/ мах 6730 төгрөг, ямааны /ястай/ мах 5670 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Тоосны харшлын идэвхтэй үед салхивчаа онгойлгохгүй байхыг зөвлөв

Тоосны харшлын анхны шинж тэмдгийг ханиадтай андуурч буруу эм хэрэглэх тохиолдол их байна. Үүнээс болж эмийн хордлого болох тохиолдол ч бий гэж эмч нар санууллаа. Одоо шарилжны харшлын ид үе болж байна. Тодруулбал, долоодугаар сарын сүүлээс есдүгээр сарын дунд хүртэл шарилж тоосоо гөвдөг.

Харшилтай иргэдийн 70 хувь нь ургамлын тоосны харшилтай байдаг байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Шарилж тоосоо гөвөх үеэр дархлаагаа дэмжих нь харшлаас сэргийлэх нэг арга болдог. Түүнчлэн өглөө дөрвөн цагаас өглөөний 11, орой 17-20 цагт шарилж тоосоо гөвөх идэвхтэй үе байдаг байна. Иймд энэ үеэр салхивчаа онгойлгохгүй байхыг Улсын Нэгдсэн Төв эмнэлгийн, Харшлын тасгийн их эмч н.Рэгзэдмаа ингэж зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Шинэ замууд эвдрээгүй гэв

Өнгөрсөн Баасан гарагт /2018.07.20/ Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, НАЗХГ-ын Орлогч дарга Б.Индра, Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн газрын алба болон бусад холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн зам дээр ажиллалаа.Нийслэлийн хэмжээнд үер усны гамшгаас шалтгаалан зам цөмөрч, эвдрэл гарсан замууд дээр холбогдох албаныхан шуурхай ажиллаж, Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас 4, Геодези, Усны барилга байгууламжийн газраас 5 бригад, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар гэсэн нийт 16 баг 24 цагаар ажиллаж байна.

Энэ үеэр НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр “Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орж, үерлэсний улмаас 5-10 жилийн өмнөөс ашиглагдаж буй замууд өртөж, замын эвдрэл, цөмрөх зэрэг асуудал гарч байна. Шинээр тавьсан замуудад эвдрэл үүсээгүй, замын хөдөлгөөн хэвийн ажиллаж байна” гэв.Мөн 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн замын үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд дүүргийн Газрын албанаас шаардах хуудсыг хүргүүлсэн бөгөөд 7 хоногийн хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй, газар чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу Нийслэлийн газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсээс албадан нүүлгэх юм. Мөн эдгээр газруудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хохирлын тоо, хэмжээг гаргаж, тухайн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулна.

НАЗХГ-ын Орлогч дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгаас шалтгаалж, нийтийн эрх ашиг зөрчигдөж, авто зам эвдэрч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж байна” гэдгийг онцлов.Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дарь эхийн шинэ зам урсчихлаа” гэдгийг ташаа мэдээлэл гэдгийг тэрээр хэлж байсан юм. Мэдээллээр яваад буй гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто зам нь 2011 онд ашиглалтад орсон бөгөөд үерийн ус зайлуулах шугам сүлжээн дээр 51 айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна.

/Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орсон шинэ авто зам/

/Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 2011 онд ашиглалтад орсон хуучин авто зам/

/Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн хуучин авто замаас шинэ зам явах хүртэлх уулзвар/

Categories
мэдээ нийгэм

Засаг даргын нөөц хөрөнгөөр ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой Комиссын дарга Ж.Алдаржавхлан үерийн гамшигийн голомтонд шаардлагатай, яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.

Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгуулах, сэргээн засварлах зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг Засаг даргын нөөц хөрөнгөөр хийхээр боллоо.