Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан” үүдээ нээлээ

“Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан” хүүхэд залуусыг хүлээн авахад бэлэн болжээ.

Зусланд хамрагдсанаар,

  • Хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, нийгмийн аливаа харилцаанд оролцоход нь тэдгээрт болон тэдний гэр бүлийнхэнд нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу ахуйн ур чадварыг нэмэгдүүлэх;
  • Бие хүний хөгжлийг өсгөх буюу нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх;
  • Нарийн мэргэжлийн болон яаралтай тусламжийн эмч нарын дор өдөр тутмын үйл ажиллагаа явагдах;
  • Бариа, хэл заслын дасгал өдөр тутамд хийх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоорондоо танилцаж, нөхөрлөх, туршлага солилцох;
  • Үнээний аж ахуйд ажлын байр бий болгох, байнгын давтамжтай хөнгөн хөдөлмөрийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хөдөлмөр эрхлэх. Монголдоо анхдагч бие даасан ажлын байр бий болгохыг зорьжээ.

Ингэхдээ тэгш хамруулах оролцоог дэмжиж ажиллах бөгөөд 1+1 зарчим буюу эрүүл энгийн иргэн+хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын оролцоо гэсэн зарчимд суурилах юм байна.

Зуслан дан хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдээс гадна эцэг, эхчүүдэд зориулсан ядаргаа тайлах бариа засал, сэтгэл заслын хичээлүүд, хүүхдийн хөгжил, зөв хооллолт, анхдагч асуудлуудад мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлэх, сувиллаар дамжуулан хүүхэд залуус цэвэр агаарт мал ,аж ахуйгаар дамжуулан хөдөлмөрлөх болоод, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй юм байна.

Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон зуслан нь зуны турш явагдах ба хөдөлмөр зуслангаар дамжуулан нас насны хүүхдүүдийг эрүүл цэвэр агаарт, эмийн бус аргаар, хөдөлмөр эрхлүүлж сургах тус тусын онцгой хөтөлбөрөөр хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Усанд боогдсон зургаан иргэний амийг аврав

Өчигдөр Налайх дүүргийн зургадугаар хороо Мойлтын тохойд, мөн зургадугаар хорооны Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдсон зургаан иргэний амийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийнхан аварчээ.

“Усанд боогдоод гарч чадахгүй байна” гэсэн дуудлагаар хэлтсийн орлогч, дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 7 албан хаагч, 1 автомашинтай дуудлага өгсөн газарт очиж голын усанд боогдсон 3-29 настай 3 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусан байсныг татаж гарган машин дотор байсан 3 иргэнийг уснаас аюулгүй газарт шилжүүлэн амь насыг нь аварчээ. Голын ус үерлэсэн үед автомашинтай гол гатлах гэж яваад усанд суусан дуудлага тус хэлтсийн жижүүрт ирэх нь ихсэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудын үүрэг, чиглэлийн дагуу бэлтгэл ээлжийн албан хаагчдыг хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж ард иргэдэд голын усанд орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настнуудад тавих анхаарлаа сулруулахгүй байж, голын усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

2020 оны Токиогийн олимпийн нээлтийн ёслолын нэрийг зарлав

2020 оны Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо наадмын нээлтийн ёслолын нэрийг нэрлэжээ.

Энэ нь “Мираитова” буюу “зүүн” гэсэн үгнээс гаралтай бөгөөд мөнхөд орших гэсэн утгыг илэрхийлжээ.

Мөн англи хэлнээ “хүчирхэг” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Олимпийн зохион байгуулах хороо 30 нэрсийн жагсаалтаас сонгол авчээ.

Categories
мэдээ спорт

“Өндөр гэгээний хурд-2018” наадам боллоо

“Янзаган хул” ТББ, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЗДТГ, “Арвагар хээр” морин спорт уяачдын холбоо хамтран “Өндөр гэгээний хурд-2018” Өвөрхангай аймгийн шилдэг морьдын уралдааныг Харганатын дэнжид амжилттай зохион байгууллаа. Уралдаанд Өвөрхангай аймгийн сумдын баяр наадамд эхний 5-д хурдалсан азарга, их нас, соёолон морьд урилгаар ирж тоосоо өргөлөө.

Мөн Хүчит 64 бөх барилдсанаас Хархорин сумын Харьяат улсын заан Т.Санчир түрүүлж, аймгийн заан Б.Даваасүрэн үзүүрлэлээ.

“Өндөргэгээний хурд” шилдэг морьдын уралдааныг 2017 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх аж.

Categories
мэдээ нийгэм

Маргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

УБЦТС ТӨХК-иас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг гаргасан байна.

“Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг. Иймд засварын ажлын үеэр нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулна уу” хэмээн УБЦТС ТӨХК-иас мэдэгджээ.

Долдугаар сарын 24-нд цахилгааны хязгаарлалт хийх газрууд:

  • Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 4-12-р гудамж орчмоор 10:00-18:00 цагийн хооронд,
  • Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь эх орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,
  • Сүхбаатар дүүргийн 15, 16, 19-р хороо бүхэлдээ, 17-р хороо Дамбадаржаа, 14-р хороо 7 буудал орчмоор 09:00-18:00 цагийн хооронд, 1-р хороо Хуримын ордон, Монголын хүүхдийн ордон, Төв номын сан орчмоор 11:00-16:00 цагийн хооронд,
  • Чингэлтэй дүүргийн 18, 19-р хороо Зуслан чиглэл бүхэлдээ, 13-р хороо Хайлаастын уулзвар, 17-р сургууль орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,
  • Баянгол дүүргийн 11, 15, 16-р хороо 6-р бичил хороолол, ЭНЭМҮТ, 36, 77/1, 77/2, 78А, 78А/1, 78А/2-р байр болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагийн хооронд,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 21-р хороо Малчны 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Мон-Лааны 1-4, 6-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3, 4, 5, Колонкын 2, 3-р гудамжийн ойр орчмоор 11:00-18:00 цагийн хооронд засвар хийх тул түр хугацаанд цахилгаагүй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://tog.mn/index.php/public/newsshow/id/580 энд дарна уу.
Categories
мэдээ нийгэм

Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад зориулсан шинэ үеийн ажиглалтын системийг таниилцууллаа

Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглагдах газарт байрлах ажиглалтын анхдагч болон хоёрдогч радиолокатор, автомат хамааралтай ажиглалтын ADS-B болон ADS-C, тооцоот ажиглалтын MLAT систем (RADAR, ADS-B, ADS-C (FANS-1A), M-LAT)-үүдийг агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд өргөн ашиглаж ирсэн. Орчин үед дээрх олон төрлийн ажиглалтын тоног төхөөрөмжийн мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлага болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашиглаж байгаа нь үр дүнгээ өгсөөр байна.

Далайн болон дэд бүтэц муутай өргөн уудам газар нутгийн агаарын орон зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хувьд нам орбитын хиймэл дагуулд суурилсан ажиглалын (tracking) системийг ашиглах нь хамгийн тохиромжтой юм.

Агаарын навигацийн үйлчилгээний компаниуд хамтран (NAV CANADA, ENAV, NATS, Irish Aviation Authority (IAA), Naviair, бас Iridium Communications,) Иридуим хиймэл дагуулын системд суурилсан сансрын холбооны ADS-B системийг хөгжүүлэх зорилгоор Aireon компанийг үүсгэн байгуулсан. Энэхүү сансрын холбооны ADS-B систем нь орчин үеийн шинэ техник технологийг шингээсэн найдвартай, үр ашигтай системд тооцогдож байгаа бөгөөд Aireon компани дэлхийн тойрог замын 11 орбитод нийт 66 хиймэл дагуулыг байрлуулж, дэлхийг бүрэн хамарсан бүрхэлтийг үүсгээд байгаа билээ.

Энэхүү сансрын холбооны ADS-B системийг дэлхийн зарим улс орнууд Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлага, Эрэн хайх авсан туслах үйлчилгээ, Агаарын тээвэрлэгчдийн дотоод хэрэгцээ болон Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт хийх гэх мэт олон чиглэлээр ашиглаж эхлээд байгаа. Эдгээр байгууллагын төлөөлөгчид 2018 оны долдугаар сарын 05-06 ны хооронд ИНЕГ-т хүрэлцэн ирж ажил хэрэгч уулзалтууд зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст зориулсан зуслан нээгджээ

“Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан” хүүхэд залуусыг хүлээн авахад бэлэн болжээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан”нь нийт хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй залууст чиглэсэн тэднийг биеэ даах чадварыг дээшлүүлэх, тэдэнд хөдөлмөрлөх боломж олгох, мөн бүрэн дунд, дээд боловсрол эзэмших боломжийг бий болгох зорилготой аж.

Зусланд хамрагдсанаар,

  • Хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, нийгмийн аливаа харилцаанд оролцоход нь тэдгээрт болон тэдний гэр бүлийнхэнд нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу ахуйн ур чадварыг нэмэгдүүлэх;
  • Бие хүний хөгжлийг өсгөх буюу нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх;
  • Нарийн мэргэжлийн болон яаралтай тусламжийн эмч нарын дор өдөр тутмын үйл ажиллагаа явагдах;
  • Бариа, хэл заслын дасгал өдөр тутамд хийх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоорондоо танилцаж, нөхөрлөх, туршлага солилцох;
  • Үнээний аж ахуйд ажлын байр бий болгох, байнгын давтамжтай хөнгөн хөдөлмөрийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хөдөлмөр эрхлэх. Монголдоо анхдагч бие даасан ажлын байр бий болгохыг зорьжээ.

Ингэхдээ тэгш хамруулах оролцоог дэмжиж ажиллах бөгөөд 1+1 зарчим буюу эрүүл энгийн иргэн+хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын оролцоо гэсэн зарчимд суурилах юм байна.

Зуслан дан хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдээс гадна эцэг, эхчүүдэд зориулсан ядаргаа тайлах бариа засал, сэтгэл заслын хичээлүүд, хүүхдийн хөгжил, зөв хооллолт, анхдагч асуудлуудад мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлэх, сувиллаар дамжуулан хүүхэд залуус цэвэр агаарт мал ,аж ахуйгаар дамжуулан хөдөлмөрлөх болоод, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй юм байна.

Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон зуслан нь зуны турш явагдах ба хөдөлмөр зуслангаар дамжуулан нас насны хүүхдүүдийг эрүүл цэвэр агаарт, эмийн бус аргаар, хөдөлмөр эрхлүүлж сургах тус тусын онцгой хөтөлбөрөөр хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Уг зуслангийн талаар мэдээллийг “Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагатай 9999-2037 дугаараар холбогдон авна уу.

Эх сурвалж: Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхэд залуусын хөгжлийн төв НҮТББ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ц.Хулан: Захын нэг аймгийн дурын жалганы шороогоос эртний алтан зоос гарч ирдэг манайх шиг орон өөр хаана ч байхгүй

Дундад зууны үеийн Монголын түүхийн судар бичгүүдэд Эзэн Чингис хааны төрсөн оныг маргаантай бичигдсэн, эртний Төвдийн шашны нөлөөгөөр өөрчлөгдөн тэмдэглэгдсэн хэмээн зарим судлаач эрдэмтэд үздэг байна. Тэгвэл, өнөөдөр СУИС-ийн Оюутан театрт болсон “Монголын соёлын ертөнц: Өв, үнэт зүйл, урлаг”олон улсын монголч эрдэмтдийн хурлын үеэр онцлох илтгэл тавьсан академч Д.Цэрэнсодном “Эл хүнийг 1162 оны хар морин жилд төрсөн гэж Монголын түүхийн тулгуур болдог гол судар бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Үүнийг нь ч эрдэмтэд хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг. Угаасаа арга ч үгүй бидний мэдэх “Монголын нууц товчоо”-ны эх хувилбар одоог хүртэл олдоогүй, харь хэлнээс өөрийн хэл рүүгээ буулган авч үлдсэн болохоор маргаан гарах нь аргагүй биз. Гэвч түүхийн хэд хэдэн судар бичигт тэмдэглэн үлдээснээс энэ он тоолол нь зөрүүтэй байгааг судалгааны үр дүнд олж мэдсэн. Уг нь Чингис хаан 1155 оны хөхөгчин гахай жилд буюу одоогийн баримтладаг он тооллоос даруй долоон жилийн өмнө Хэрлэний хөдөө арал дахь Дэлүүн болдог хэмээх газар төрсөн юм. Энэ үлгэр домог биш, үнэн бодит түүх юм шүү” хэмээсэн юм.

Өнөөдөр зохиогдож буй “Монголчуудын соёлын ертөнц” үйл ажиллагаа нь Олон улсын монголч эрдэмтдийн дунд зохиогдож буй анхны том хэмжээний хурал, уулзалт аж. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд 12 орны 29 монголч судлаач эрдэмтэн, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Гадны эрдэмтэн, судлаачдын энэ чиглэлээр туурвисан 63 илтгэл, судалгааны ажлууд “Монгол Соёлын урлаг судлал” номонд хэвлэгдсэн ажээ.

Мөн энэ хуралд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан “Монголын түүх, соёл-хүн төрөлхтний үнэт өв” илтгэлээ тавь, өнөө үед хөндөгдөж буй өв соёлын талаарх хэд хэдэн асуудлын талаар хөндсөн.Түүнтэй хэсэг хором ярилцлаа.

-Монголын өнө эртний түүх шингээсэн өв соёл бүхий урлагийн бүтээлүүдийг өнөө цагт хамгаалж, хадгалж үлдэхэд бэрх болоод байна. Энэ тал дээр таны бодол?

-Монголын өв уламжлалыг хойч үедээ үлдээх их үйлст Монголын үе үеийн судлаач, эрдэмтэд маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Гэвч үүнийг нь Монголын төр зохих ёсоор нь үнэлж чаддаггүй. Монгол Улсын эдийн засаг ямар байгаа нь хүн бүрийн нүдэнд ил байна. Монголын соёл, өв уламжлалдаа хандах, эрдэмтэн судлаачиддаа хандах хандлага үнэхээр муу. Улсын төсвөөс хамгийн бага мөнгийг, үлдэгдлийг аргацааж төсөвлөдөг. Тиймээс эрх мэдэлтэй хэн гуай нь ч бидний өв соёлоос хулгайлж аваад явж байна. Жишээ нь, 1990-ээд оны үед гадны нэгэн доншууч элчин сайд өөрийн эрх мэдлийн урвуулан ашиглаж, алдарт дарьганга хийцийн дахин давтагдашгүй 200 гаруй мөнгөн эдлэлийг дипломат шууданг ашиглан хууль бусаар тээвэрлэх хийж хил гарсан байдаг. Мөн гадаадад хэдэн сая еврогоор үнэлэгддэг Занабазарын үнэт бүтээлүүд, бүтээсэн бурхад нь хэн нэгний гараар орж алга болсоор байгаа. Үүнийг холбогдох байгууллагуудын зүгээс мэдсэн ч мэдээгүй юм шиг зүгээр хараад сууж байна. Тэр бүү хэл төр засагт ажиллаж байсан хүмүүс нь өөрсдөө уран зургийн галерейгаа тоночихдог асуудал гардаг. Нэг үгээр Монголын соёл урлагийн байгууллага эзэнгүй ханхайж байна.

-Энэ хуралдааны үеэр тавьсан илтгэлийн тань гол агуулга юу байв. Мөн энэ салбарт тулгамдаад байгаа ямар асуудлуудыг илтгэлдээ хөндөх болов?

-Яах вэ, миний хэлж ярьсан эл сэдэв жаахан хуучирсан байж магадгүй. Гэхдээ Монгол Улсын түүх бол Дэлхийн түүх соёл. Дэлхийн түүх соёлын тухай ярихад Монголын нэр ямагт дурдагддаг. Бүр эртний Маяа, Шумер, Рүмийн бичээс зэрэг МЭӨ он тоололд үлдэж хоцорсон түүх соёлтой Монголчуудын түүх соёлын ул мөр, улбаа сүлбээ тод томруун агаад бүдэг бадаг ямар нэгэн замаар зайлшгүй холбогдсон байдаг. Тиймээс Монголчууд хүн төрөлхтний түүх соёлыг хамтран бүтээлцсэн ч гэж хэлж болно. Мөн бидний түүх олон ч орны эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсан сэдэв хэвээрээ байсаар байна. Учир нь Монголын соёлын судлал нь хүн төрөлхтөнд Релфь, Гумилов нарыг бэлгэдсэн тийм агуу өндөр дэд түвшины түүхэн газар хэмээх ойлголтыг сануулж өгсөн. Мөн 21 зууны эхэн үеийн Монгол Улс, Монгол судлал ямар түвшинд байна вэ гэдгийг хөндөхөөс гадна Монголын соёлын судалгаа ямар ахиц амжилтад хүрэв гэдгийг өдийг хүртэл хэвлэгдэн гарч буй ном тохимолоос харж болно. Тэдэн дотор дотоод гадаадын эрдэмтдийн Монголын соёлын талаар үзэж танилцсан, ухаж мэдсэн, баталгаажуулсан олон олон сэдэв таамаг баримт байдаг. Жишээ нь, эх хэл, хэл шинжлэл, дуу хөгжим, язгуур урлаг, одон зурхай, анагаах ухаанд эрт эдүгээгийн монгол хүмүүсийн бий болгосон өв соёлын тухай тусгагдсан байдаг. Гэвч өнөө цагт эдгээр зүйл нь Монголын нийгэм, хүн ардад үр өгөөжөө өгч чадахгүй байна. Юуны түрүүнд Монгол соёлын хэрэгцээг дэлхий ертөнцөөс урьтаж, бид өөрсдөө мэдэр ч ойшоох хэрэгтэй байна.

-Яагаад ийм сэдвийг хөндөх болсон юм бэ?

-Ер нь Монгол Улс гэж тусдаа өөр ондоо соёлтой улс ирээдүйд байх ёстой юм уу үгүй ч юм уу гэдгийг мэдүүлэхийг хүссэн. Дэлхий ертөнц угаасаа хүчирхэг гүрнүүдийн хөдөлгөөнд бөмбөлзөн эргэж, даяаршил, глобалчлал гэх нэрийн дор эдийн засгийн мангасууд улс үндэстний соёлын залгиж байгаа. Энэ үед монгол соёлын судалгаа хэнд ямар хэрэгтэйг сануулахын тулд сонгосон юм.

-Таны бодлоор монгол соёл хэнд хэрэгтэй гэж санагдаж байна?

-Монгол соёл бол монгол үндэстний оршихуйн мөн чанар юм. Хэрвээ нүүдэлчин соёлоор хүн төрөлхтнийг амжиж гэгээрүүлсэнсэн бол дэлхий ертөнц арай ч өнөөгийнх шиг бус арай ухаалаг, арай энрэнгүй байх байсан юм биш үү. Ертөнцийг уран яруугаар харах мэлмий, хүн судлал, байгаль дэлхийтэй энэрэн нигүүсэж харьцсан зуу мянган жилийн өв соёлын түүх бүхэн монгол соёлд цөм байсныг бүгдээрээ мэднэ. Энэ соёл, түүхийг хүн бүхэн ялангуяа гадаадын эрдэмтэд өөрсдийнхөө улс орны хүүхэд, залуус, уран бүтээлчид, эрдэмтэн сэхээтнүүдэд ярьж хэлж байх хэрэгтэй болов уу.

-Гаднынхан энд ирж байж л тэдгээр соёлыг түгээх боломж нь бүрдэнэ шүү дээ. тэгэхээр манай улсын гаднынханд чиглэсэн бодлог ямар түвшинд байдаг юм бол?

-1990 оны ардчиллаас хойш гадаадад Монголоо сурталчлахдаа хэдхэн дүр зургийг сонгож авдаг. Энэ миний хувийн бодол л доо. Юу гэхээр гэр хорооллын хүүхдүүдийн ядуу тарчиг, нусаа татсан амьдрал, сүм дуганд хурж байгаа хэдэн лам нарын дүр, хурдан морины уралдааныг л харуулаад байдаг. Сүүлийн үед талбайн хоёр талаар байх өндөр барилгуудыг үзүүлээд өнгөрдөг болсон байна лээ. Өөрсдийн ахуй соёлоо, өв өө төдийлөн үзүүлдэггүй. Бас төр засгаас Монголынхоо соёлыг хөгжүүлэхээр баримталж байгаа бодлого нэгэн хэвийн уйтгартай, ялгарах зүйлгүй ижил загварын болж хувирсан. Монголчууд бид өөрсдөө ч гэсэн энэ харийн соёлд тархиа угаалган өв соёлоо мартахын хэрээр бидний соёлын дархлаа жилээс жилд суларч байна. Яагаад бид өөрсдийнхөө соёлын үнэ цэнийг бусдынхаас дорд тавих болсныг мэдэхгүй юм. Мөн соёлын хосгүй үнэт өвүүдээ бөөндөж гадаадын үзэсгэлэнд гуйж гаргадаг болсоор удаж байна. Үүнийг төр засаг болон эрдэмтэд нэг ойлголтгүй, үзэл баримтлалын хувьд зүрүүтэй байдагтай холбож болно. Сүүлийн үед Монгол хэлийг монгол сэтгэхүйгээс нь ангид авч үзэн ЕБС-ийн эх хэл уран зохиолын сурах бичгүүдэд заах болсон. Энэ нь монгол хүнийг өв ухаанаас нь салгаж, хүнийг хүн болгодог төр шашны уламжлалт хос ёсны эрхэм сургаалаас нь хөндийрүүлсээр байна.

-Уг нь бидэнд өвөг дээдсээс өөрсдийн гэсэн ахуй амьдрал хийгээд анагаах ухааны арга барил хүртэл өвлөгдөн ирсэн байдаг шүү дээ?

-Яг тийм. Бид чинь өөрсдийн гэсэн Монголын уламжлалт анагаах ухаантай хүмүүс байтал түүнийгээ харийн хоцрогдсон шинжлэх ухаанаас дорд үздэг. Жишээ нь Өмнө-Говь аймагт Номгоний хийд гэж бий. Тэр хийдийн маарамба Шарваа цагаан бурхан өвчний ерөндөг вакцийнийг гаргаж авч, ашиглаж байсан гэдэг. Энэ нь хүн төрөлхтөн анхны вакциныг гаргаж авахаас даруй 100 шахам жилийн өмнөх зүйл. Тиймээс соёлын үнэт зүйлээ тодорхойлж авах цаг нэгэнт болсон байна. Мөн нэгдсэн нэр томьёог хэрэгжүүлэх нь анхаарах ёстой зүйлсийн нэг болоод уджээ. Соёлыг зөвхөн гараа угаах, хүндлэх мэндлэх зэргээр ойлгох хүмүүс нийгэмд ч төдийгүй төрийн түшээд дунд ч бий болжээ. Залуус маань монгол соёлоо хоцрогдсон гэж ойлгох болжээ. Уг нь монгол соёл гэдэг нь монгол хүний билэг оюун, IQ, авьяас гэдгийг хүмүүс тэр бүхэн ойлгож мэдэхгүй байна. Тиймээс шинэ нөхцөлд тохирсон цоо шинэ соёлын хандлага манай оронд үгүйлэгдээд байна.

Гэсэн хэдий ч үндсэндээ Монголын соёл, түүх гэх ойлголт нь хэсэг эрдэмтэг судлаачдын сэтгэл тавьдаг нэгэн зүйл болон хувираад байх шиг байна. Тийм ээ?

-Ер нь тийм байна. Гэхдээ бидний түүх баларч байгаад гадны соёл огтхон ч буруугүй байх. Түүх хазайвал улс хазайна гэх хуучны үг байдаг. Соёл уствал үндэстэн мөхнө. Ингэвээс буутай цэргээр хилээ мануулаад ч нэмэр байхгүй. Сүүлийн 100 шахам жилийн түүх соёлоо бид өөрсдийн хүслээр бус харийн гүрний нөлөөллөөр, тулган шаардлагаар бичиж ирснийг сайн мэдэх байх. Тиймээс түүх соёлоо дахин өөр өнцгөөс харж, түүхэн философийг ухан ойлгож, соёлоо тодорхойлон баталгаажуулах далайцтай их ажил бидний өмнө тулгараад байна. Уг нь бид түүхийн талаар нэгдсэн нэг ойлголт бүхий ном судартай байсан. Гэвч тэр бүгдийгээ шатаалгаж дууссан. Мөн хүмүүсийг удам угсаагаар нь мал ялгаж байгаа мэт ялгаж өчиггүй буудан хороосон нь түүхэн баримт билээ. Өнөөдрийг хүртэл 1930-аад оны түүхэн цуст аллагын талаар хаалттай. Өнгөрсөн жилийн өдийд ажлаа аваад би их гайхаж байсан. Яагаад гэхээр хэлмэгдүүлэлт болоод 80 жил болж байхад Монголын төрөөс нэг ч төгрөг зарж, хэлмэгдүүлэлтийн тухай баримтат кино хийгээгүй байсан юм. Монголын төр яагаад өнгөрсөн түүхэндээ хатуу, харалган хандаж байгааг нь мэдэхгүй байна.

-Түүхийг гуйвуулж байна аа даа?

-Өнгөрсөн түүхийг гуйвуулж бичээд байхаар бид яаж өөрсдийгөө олох вэ дээ. Яваандаа хэлмэгдүүлэлтийн энэ сэдэв улиг болж үлдэх нь байна. Манж чин улсын дарлалд гудайсан манай соёл сэхэл авалгүйгээр ардчиллын дараахан үе буюу өнөө үедээ замхран алга болох гэж байна.

-Түүхэн бүтээлүүдийг хамгаалж үлдэхийн тулд сэргээн засах, хамгаалах ажил хэр байдаг бол?

-Зөвлөхийн хувьд гадна дотны зочдыг дагуулан энэ тэрүүгээр явахдаа үнэхээр ичиж үхэх шахдаг. Бид хятадын аюул гэж ярьдаг. Гэтэл сүм хийддээ яаж хандаж байгаагаа хараад нэг дүгнээрэй. Саяхан “Эрдэнэзуу” хийд рүү дундад улсын шинжлэх ухааны академийн нийгмийн шинжлэх ухааны Буддийн хүрээлэнгийнхэнтэй тэнд очиж үдэлсэн юм. Уг нь НҮБ-ийн ивээлээр ивээгдэж, Монгол Улсын төр засгаар хамгаалагдан үлдсэн хамгийн эртний сүм гэгдэх “Эрдэнзуу” хийддээ очиход нэмж ширхэг хадаас ч хадаагүй, ганц бийр будаг ч нялаагүй бороонд урсаж, шороонд дарагдсан байдалтай байсан. Хэдэн халтар байшинд хуушуур зарж мөнгө олж байгаа хүмүүсийг хараад сэтгэл гутарч, зүрх өвдөх шиг болсон. Бид яагаад ийм байх ёстой юм бэ. Өөрсдийн хийж бүтээсэн соёлоо өөрсдийн гараар үгүй хийж байна. Уул уурхай алт, мөнгө ярихаас цаашгүй төр засагт гаднаас ирсэн эрдэмтэн мэргэд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлж, шахаж шаардахыг хүссэн. Учир нь өөрийнхөө төдийгүй бусад улс орны хувь заяаг өөрчилж чаддаг агуу хүч эрдэмтдэд байдаг болохоор тэр гэлээ.

Мөн тэрбээр “Захын нэг аймаг сумын дурын жалганаас эртний Везаникийн алтан зоос шороон дотроос гарч ирдэг Монголоос өөр баялаг түүхтэй улс хаана ч байхгүй. Эзэн Чингисийн маань үлдээсэн хамгийн нандин зүйлс дээр бид наргиж, дариваж, сагаж амьдарч байна. Одоо бид ухаарах цаг болсон” хэмээсэн юм.

Энэхүү олон улсын монголч эрдэмтдийн илтгэл, хэлэлцүүлэгтэй хэвлэмэл, хураангуй байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцах аж.

Маргаашийн хуралдаанаар төрийн шагналт, хөгжмийн зохиогч Н.Жанцанноров, Ж.Долгорсүрэн болон Ж.Амарсанаа нар онцлох илтгэлүүдээ тавих юм.

Мөн энэ үеэр зураасан зургын үзэсгэлэнг зочидод толилуулсан бөгөөд “Чингис хаан” цуглуулгын дээжээс эрдэмтэдэд гардууллаа

З.СУВД

Categories
мэдээ спорт

ФИБА 3х3 Уцуномиягийн Их дуулгад манай Улаанбаатар Хангарьд баг өрсөлдөнө

ФИБА 3х3 шилдэг 12 багийн халз тоглолт Японы “Уцуномия Их дуулга” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Саскатооны Их дуулгад оролцсон Улаанбаатар Хангарьд баг энэ тэмцээнд оролцох юм. Өнгөрсөн жил манай баг тус тэмцээнд 4-р байрт орж байсан. Манай багийн хувьд тэмцээний D хэсэгт Словений Ljubljana Шинэ Зеландын Auckland багуудтай нэг хэсэгт багтаад байна.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон FIBA 3×3 Саскатооны Их дуулга тэмцээний аварга Нови Сад баг энэ тэмцээнийг өнжиж байгаа бол тэдэнтэй аваргын төлөө өрсөлдсөн Лиман баг “А” хэсгийг толгойлж байгаа юм. Мөн Уцуномия Их Дуулгатай хамт FIBA 3×3 U23 Nations League тэмцээний Stop 3,4 зохион байгуулагдах ба манай U23 хүртлэх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөнө. Дашрамд дурдахад Улаанбаатар Хангарьд баг 2018 оны улиралд болох есөн Их дуулгаас одоогоор манай Японы Уцуномия Их дуулга, Хятадын Ченгдугийн Их Дуулгад оролцох эрхтэй байгаа.

Японы Уцуномия Их дуулга тэмцээнд оролцох багууд:

1 Liman SRB
2 Piran SLO
3 Zemun SRB
4 Ljubljana SLO
5 Ulaanbaatar MGL
6 Amsterdam NED
7 Humpolec CZE
8 Dongguan CHN
9 Delhi IND
10 Okayama JPN
11 Gangnam KOR
12 Auckland NZL
13 Melbourne AUS
14 Brisbane AUS

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-нд болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол Түмний шашны тэргүүн, анхдугаар богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар(1635-1722)-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад ноёд ба энгийн ард олон нийтээр цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, залаад их баяр наадам үйлдэж байжээ.

Мөн наадмын гол хэсэг болох Хүрээ цам нь Монголын ард түмний үндэсний урлаг соёлын салшгүй томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн турш хөгжсөөр өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв юм. Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжсөн. Хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр, уран хошин, инээдэмт арш Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа онцлогтой.

Тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Даншиг наадам бол агуулга, үр өгөөжийн хувьд ач холбогдол өндөр, томоохон арга хэмжээ юм. Бид энэхүү наадмыг нэг жилийн өмнөөс дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж эхэлсэн. Жил бүр Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо өсөх хандлагатай байна. Тухайлбал Үндэсний их баяр наадмыг үзэх гэж олон жуулчин ирдэг. Тиймээс бид үндэсний их баяр наадамтай зэрэгцэх томоохон арга хэмжээг зохион байгуулдаг нь Даншиг наадам юм. Аливаа нэг аялал жуулчлалын арга хэмжээг олон жил зохион байгуулж, сурталчилж байж үр дүнд хүрдэг, дэлхий дахинд танигддаг, жуулчдыг татдаг. Энэ утгаараа бид Даншиг наадмыг жил бүрийн 8 дугаар сарын эхний амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд манай улсыг 471 мянган жуулчин зорин ирсэн гэсэн тоо баримт байна. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхий дахинд таниулах томоохон арга хэмжээ юм” гэлээ.

Энэ жилийн наадам нь мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг үзэх, монголын соёлын өвийн ховор нандин үзвэрүүдийг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Гандантэгчэнлин хийдэд 8 дугаар сарын 2-6 нд Жахар цамын хурлаар эхэлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.