БЗД VI ХОРООНЫ ИРГЭН Л.БАЯРХҮҮ
Миний аав П.Лхамсүрэн нь амьд ахуй цагтаа Алтан-Овоог сэргээн засах асуудлыг анхлан санаачилж, хэрэгжүүлэхээр өөрийн санаагаа илгээсэн байдаг. 1989 онд санаачилгаа хүсэлт болгон “БАТЦАГААНЫГ СЭРГЭЭХСЭН” гэсэн гарчигтайгаар “Уул, ус, ургамлын үзэсгэлэн сайхан цогцолсон түүх, домог ихтэй манай эх орны нэгэн тансаг баян бүрд болох Дарьганга сум, тэр хавийн нутгийг үзэж сонирхох гэсэн ойр холын хүмүүсийн хөл тасрахгүй байна. Тэнд Богд эзэнд мэдээтэй Одоо сүм нэртэй олон лам, хувраг хуран чуулсан хошуу сүм гучаад он хүртэл оршиж байжээ. Бас << аль чталаасаасүндэрлэх Алтан овоо>>- Дарь уул дээр арван ханатай гэрийн чинээ Батцагаан хэмээх дээрээ алтан ганжир гялалзуулсан дуган байсныг Дарьгангын уугуул нутгийн унаган иргэн би сайн санаж байна. Тэр үед томоохон сүм хийдийг хошуу сүм ( хошуучлагч гэсэн утгаар) гэж нэрлэдэг байсан болов уу? Одоо тэр сүмийн туурь нь хүртэл баларч сэргээх ямарч аргагүй болсон. харин хаанаасаа ч тод харагддаг байсан алтан овооны дуганыг сэргээн барих юмуу, тэнд тэртээх цагийн сүм хийдийн сүлд хийморь болсон нэгэн суварга байгуулаасай гэсэн санал дэвшүүлж байна. Энэ талаар үе тэнгийн зарим өвгөд, хөгшидтэй ярилцахад <<үр, ачид маань дурсгалтай, буянтай үйлс хэр чадлаараа хандив өргөж оролцоно>> гэж бэлэгшээж байх юм. Миний саналыг дээр доргүй дэмжээсэй гэж хүснэ. Ингэвэл үзэсгэлэнт нутгийг минь улам л чимнэ дээ” хэмээн сонинд хэвлүүлсэн ажээ.
Хожим 1990 онд санаачилга нь биеллээ олж, Алтан-Овоог сэргээн засварласан нээлтийн үеэр аав маань ийнхүү үг хэлж байжээ.
Хүндэт наадамчид та бүхэнд баярын мэнд хүргэе
Нарлаг монгол орны Дархан тал нутгийн өнцөг булан дарьганга Хошуу Алтан Дарь овоо 1930 оны хүнд хэцүү цагт хэлмэгдэн бусниулагдаад жараад жилийн дараа өнөөдөр сэргээн босгож баяр хөөр болж байна. Эзэн Чингисийн сэргээн мандалтын энэ онд их жанжин Сүхбаатарын нэрэмжит аймгийн улс даяар их алдар цуутай Алтан Дарь овооны хошуу наадам болж байгаа явдал маш их ерөөл тавилантай үйл явдал боллоо. Бидний өсөж төрсөн энэ сайхан нутаг дэлхийд унаган төрхөөрөө байгаа ховор нандин газар болоод байна. Ийм учраас хорвоод хүн болж төрсөн ганцхан насанд заяасан энэ сайхан нутаг усаан хайрлан хүндэтгэж явцгаая. Ийм хошуу наадмыг таван жилийн дараа 1995 онд хийх санал дэвшүүлж байна. 1990.08.05
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99663163,88775292 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн:Б.НОМИН-ЭРДЭНЭ