АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА-ийн эрдэмтдийн 10 жилийн өмнө хөөргөсөн “Нью Хоризон” хөлөг 2015 онд манай нарны аймгийн хамгийн хол гариг болох Дэлхий ванд 12800 км-т ойртож очсон байсан билээ. Үүний үр дүнд хүн төрөлхтөн олон жилийн турш судлахыг хүсэн, мөрөөдөж байсан Дэлхий ван гаригийн талаар илүү тодорхой мэдээлэл, бодитой дүрс, зурагтай болсон юм.
Тэгвэл нарнаас хамгийн хол зайд 4.8 тэрбум км-ийн алсад байх
1.Дэлхий ван бидний бодсоноос том
Дэлхий ван гариг хэмжээгээрээ ойролцоогоор 1473 милл буюу 2370 км диаметртэй. Энэ нь дунджаар 22000 ширхэг хөлбөмбөгийн олон улсын стандартын талбай гэсэн үг юм. Дэлхий ван буюу Плутон гариг өмнө нь эрдэмтдийн тооцоолж байснаас 44 миллээр /70 км/-ээр том байжээ. Плутон гаригийг эрдэмтэд манай нарны аймгийн гаригийн тооноос хассан. Учир нь хэт жижигхэн хэмжээтэй гэж үзсэн байдаг.
(Wochit)
2. Дэлхий вангийн гадаргуу азотлог бүрхүүлтэй
Насагийн эрдэмтэд Дэлхий ван гариг гадаргуу орчимдоо маш их хэмжээний азотын хийн бүрхүүл үүсгэж байгааг тогтоосон байна. Өмнө нь эрдэмтэд тус гаригийг гадаргуун атмосфериэ маш хурдтайгаар алдаж байгаа хэмээн таамаглаж байсан аж. Гэвч бодит байдалд тус гаригийн атмосфер эрдэмтдийн тооцоолж байснаас бараг дөрвөн өдрийн өмнө ил харагдаж эхэлжээ.
(PlutoSafari.com)
3. Мөсөн уул илэрчээ
Насагийн “Нью Хоризон” хөлгийн илрүүлж, эрдэмтдийн нэрлээд байгаа мөсөн малгай нь үнэндээ мөсөн уул юм байна. Энэ нь тус гариг дээрх азотын дутуу исэл, хөлдсөн метан хийнээс үүдэлтэй гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж.
(Associated Press)
4. Далайн амьтан, халим ч байж магадгүй
Ойртуулж авсан зураг дээрээс Дэлхий ван гаригийн гадаргуу дээр ямар нэгэн далайн амьтан, тодруулбал, халимтай төстэй дүрс илэрсэн байна. Энэ нь тус гаригийн хамгийн дулаан байж болох бүсэд байгаа аж. Дэлхийгээр бол төвийн бүслүүр буюу экватор гэсэн үг. Мэдээж хамгийн дулаан хэсэг учраас ямар нэгэн далайн амьтан, амьдрал байх ч боломжтой гэж эрдэмтэд төсөөлж байгаа юм байна.
(ABC News)
5. Галт уулын тогоогоор баян
– Ойртуулж авсан зурагнаас тус гаригийн гадаргуу дээр галт уулсын тогоо, тэсэрч, дэлбэрсэн байж болох мөр олсон байна. Эрдэмтэд тус гаригийн зарим нэг галт уулын тогоог нэрлэх талаар аль хэдийнэ бодоод эхэлжээ.
(SETI Institute/Space.com)
6. Гариг дээр буй толбонуудад бүр ч их нууц бий
– Ямар нэгэн халимны дүрс, мөсөн уул, эсвэл галт уулын дэлбэрэлтийн тогоонуудыг март. Дэлхий ван гариг дээр буй төрөл бүрийн хар толбонуудад чухам юу нуугдаж байгаа нь эрдэмтдийн сонирхлыг маш их татаж байна. Хамгийн наад зах нь НАСА тус гариг дээрх толбонуудад ойртон очиж, судалснаар “Порселона” хэмээх хөгшрөлтийн эсрэг тосны түүхий эдийг ч олж авах боломжтой таамаглаж байгаа юм.
(Space.com)
7. Дэлхий ван гариг таван дагуултай
– Дэлхий ван гариг таван дагуул буюу бидний мэдэхээр “сартай” гэнэ. Эдгээрээс хамгийн том нь “Чарон” нэртэй дагуул бөгөөд гадаргуу дээрээ мөн л галт уулын тогоо, толбо нүхээр элбэг аж. Харин хамгийн урт болон гүн гэгдэх өөр нэг дагуулыг НАСА-ийн эрдэмтэд “Grand Canyon” хэмээн нэрлэжээ.