Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт анхааруулга, зөвлөмж хүргүүллээ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2018 оны 7 дугаар сарын 23-30-ны хооронд ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг аадар бороо орж, 26-28-ны өдрүүдэд зарим нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, дараах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газруудад анхааруулж, зөвлөмж хүргүүлж байна. Үүнд,

  1. Энэ сарын 27-29-ны өдрүүдэд нийт нутгаар түр зуурын дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас хамгаалах арга хэмжээ яаралтай авч, сонор сэрэмжтэй байх
  2. Аймаг, нийслэл, орон нутгийн малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үер, усны болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх анхааруулга, зөвлөмж өгч, малчид, мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, тариалангийн талбайг хамгаалах арга хэмжээ зохион байгуулах
  3. Хур бороо, үерийн уснаас хамгаалах богино хугацааны тандалт, судалгаа явуулж, үерийн усны гольдролыг өөрчлөн, газар тариалангийн талбай, бэлчээрийг усжуулах арга хэмжээ авч, энэ жилд орон нутгийн байгууллага, иргэдийг дайчлан ажиллах
  4. Ирэх 8 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр халах төлөвтэй байгаа тул мал аж ахуй, газар тариаланг усаар хангах ажлыг төлөвлөн зохион байгуулж, түр зуурын аадар бороо, үер усны аюул, эрсдэлийг тооцоолон, бэлэн байдлыг хангаж ажиллах

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Туул голын дагуу аялал жуулчлалын бүс байгуулна

Баянзүрхийн гүүрнээс Алтанбулагийн гүүр хүртэл Туул голын дагуу аялал жуулчлалын бүс байгуулахаар болжээ. Үүний дагуу БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хүрээнд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.

Санхүүжилтийг нь зарцуулах эрх Сангийн яаманд байгаа аж. Энэ талаар БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Уг нь бодлогын хувьд Сангийн яам санхүүжүүлэлтээ хийгээд, манай яам бодлогоо гаргах ёстой. Гэтэл төрийн ажил хэдэн яамдын дунд хийгдээд байгаа. Тиймээс Монгол Улсын маань хөгжил явахгүй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

​“Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөр төвлөрлийг сааруулна

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг 2018-2021 оныг дуустал хэрэгжүүлэнэ. Төслийг “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Зохион байгуулалттай ажлын байр” гэсэн төрлөөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийллээ. Тэрээр ажилгүйдэл ядуурлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх ажил юм. Учир нь 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Дэлхийн банк, ҮСХ-ноос хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 2014 оныхоос нэмэгдэн 10 хувь болсон гэх судалгаа байна. Үүнээс энэ онд 7,4 хувьтай болж буурсан ч ажилгүйдал, ядуурал байсаар байгаа гэв.

Хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эдийн гол тулгуур болдог. Иймээс “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслөөр энэ онд 520 гаруй гэр бүлийг хамруулах юм. Мөн уг төслөөр “төвлөрлийг сааруулах, утааг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж” ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.

Хэрэгжүүлэх дараагийн төсөл нь “Зохион байгуулалттай ажлын байр” юм.Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар хөдөлмөр эрхлэгчдийн 75,4 хувь нь хот, 24,6 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Иймд уг төсөл нь сум хооронд ажилгүй байгаа иргэдийг зохион байгуулалттайгаар хөдөлмөрөө хоршин ажиллаж, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчийн нөхөрлөл, хоршоо болоход дэмжлэг үзүүлэхэд гол зорилго нь чиглэгджээ. Мөн иргэд өөрийн амьдралын туршилга, ур чадварт түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өргөгтөх, хадгалгах үйл ажилгааг дэмжихээр Хөдөлмөр эрхлэлийн үндэсний зөвлөлөөр өмнө батлагдсан хөтөлбөртөө өөрчлөлт оруулжээ. Үүндэргэлтийн хөрөнгийн гурван сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгодог байсныг тав сая төгрөг болгож 36 сарын хугацаатай олгох аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдах хүмүүсийн насыг 15-39 байсныг 18-45 болгож хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Орон зайн мэдээллийн системд суурилсан сургалт явагдаж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Орон зайн мэдээлэлд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Нийслэлийн дундын мэдээллийн сан нь Орон зайн байршил дээр суурилан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, статистикийн тоон мэдээллүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийн судалгаанд суурилж оновчтой шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, иргэдийг хот төлөвлөлттэй холбоотой нээлттэй мэдээ, мэдээллээр хангах давуу талуудыг бий болгож байгаа юм.

Уг ажлын хүрээнд 2018 оны 7-р сарын 18-30-ны хооронд ОСНААУГ-ын 45 албан хаагчийг сургалтад хамруулж байна. Сургалтад хамрагдсан алба хаагчид газрын зургийн давхаргуудтай ажиллах, газрын зургийн бичиг баримтыг удирдах, мэдээллийн сан байгуулах, сервис файл гаргах, ArcGIS програм ашиглан веб аппликейшн үүсгэх чадвартай болох юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Анхдагчдын өлгий нутаг” нэртэй хаалга бүтээжээ

Анхдагчдын өлгий Булган аймгийн түүхт 80 жилийн ой долдугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд Булган аймгийн төв Булган суманд зохион байгуулагдах гэж байна. Уг ойтой холбоотойгоор Булган аймгийн төв, Их хотгор гэдэг газар “Анхдагчдын өлгий нутаг” нэртэй хаалга бүтээжээ.

Тус хаалгыг Булган аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эвсэг сайхан” компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хүч хөрөнгөөр бүтээж өнөөдөр аймгийн удирдлагууд, ард түмэндээ хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов. Ёслолын ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг болон бусад албаны хүмүүс, иргэд оролцсон бөгөөд даага насны морьдын уралдаан болжээ.

“Анхдагчдын өлгий нутаг” хаалгыг бүтээхэд нийт 280 гаруй сая төгрөгийн зардал гарсан бөгөөд уран барималч Д.Алтайбаатар захиралтай “Бурхан буудайн гоёл” компани хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 1845 удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд дэд дарга, хошууч Б.Мягмардорж, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар оролцож, мэдээлэл өгсөн юм.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд нийт 1845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ. Үүнээс 87.2 хувийг объектын гал түймэр, 12.7 хувийг эрэн хайх, аврах ажиллагаа, 0.5 хувийг ой хээрийн түймрийн дуудлага тус тус эзэлж байна.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар өсч, объектын гал түймэр 18.6 хувиар, нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 3.9 хувиар тус тус буурчээ.

Мөн он гарсаар эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаар 17 хүний амь эрсдэж, 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Түүнчлэн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг зөвлөмж тараан эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Тал нутгийн монгол” олон улсын марафон болно

“Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Японы иргэн Фүживара болон Кон Аяа нар 1996 онд анхлан санаачилж байсан уг наадам Япон болон бусад гадаад орнуудын мөн Монгол улсын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан жил ирэх тусам хүрээгээ тэлж буй. Тус тэмцээнд ойролцоогоор 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог байна.

Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү нэвтрэх авто тээврийн товчоодод ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж гаргасан.

Уг захирамжийн дагуу нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилгоожуулан 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.

Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үер, усны аюулаас болгоомжил

Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд усархаг, аадар бороо орж зарим дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюул тохиолдож айл өрх усанд автсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар 218 мэдээллийн дагуу бие бүрэлдэхүүн ажиллажээ.

Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулах, хамгаалалт тавих, Цагдаагийн байгууллагатай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ой, хээрийн тйүмрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан байна.

Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга дүүргийн Засаг дарга нарт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрх, хуулийн этгээдийг нэн даруй нүүлгэх ажлыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, хүн хүчийг богино хугацаанд гаргах бэлэн байдлыг хангуулах, болзошгүй гамшгийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, учирсан хохирлыг арилгах, үерийн улмаас бохирлогдсон гудамж, зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, үерийн далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзвэл энэ сарын 26, 28, 29-ний өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Мөн 27-28-нд сэрүүсч бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Ойрын өдрүүдэд орох усархаг борооны улмаас үерийн далан сувгийн орчимд буусан айл өрхүүд, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээллээ.