Categories
мэдээ нийгэм

Чанаргүй зээлийн үлдэгдэл 32.5 тэрбум төгрөгт хүрлээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны зургаадугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 304.0 (1.8%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.9 (28.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны зургаадугаар сарын эцэст 931.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.8 (0.5%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 16.1 (1.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны зургаадугаар сарын эцэст 15.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 429.7 (2.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.5 (19.4%) их наяд төгрөгөөр өсөв.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны зургаадугаар сарын эцэст 829.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 111.2 (11.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 32.5 (4.1%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пункт, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны зургаадугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.9 (7.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 184.7 (16.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.Үнэт цаасны арилжаагаар 2018 онд эхний хагас жилд 290.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 384.9 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 501.8 (63.3%) тэрбум төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 333.7 (7.5 дахин) сая ширхгээр өссөн байна.

Харин 2018 оны 6-р сард 13.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 35.0 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх сараас гүйлгээ 1.3 (10.9%) тэрбум төгрөгөөр өсөж, арилжсан үнэт цаас 10.5 (23.0%) сая ширхгээр буурсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2018 оны эхний хагас жилд 240.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 105.5 (30.5 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2018 оны зургаадугаар сард 19737.5 нэгж болж, өмнөх сараас 184.0 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 7153.6 нэгжээр өсөв.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2018 оны 6 дугаар сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 984.2 (65.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны зургаадугаар сард 2432.30 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны зургаадугаар сард 376.12 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар суларч, өмнөх сараас 0.3 хувиар чангарчээ.

Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны зургаадугаар сард 38.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар чангарч, өмнөх сараас 0.4 хувиар суларсан байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 32.5 тэрбум төгрөгөөр өслөө

Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадам болно

Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх Н.Батсуурь Улсын аварга цол хүртсэн. Тэрбээр Увс аймгаас төрсөн дөрөв дэх, Монголын Улсын 23 дахь аварга болсон юм.

Түүний цолны мялаалга наадамтөрөлх нутагт болох Увс аймгийн Улаангом хотод ирэх наймдугаар сарын 19-нд болох тов гарчээ. Наадмаар Улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж, их нас, шүдлэн, даага гэсэн гурван насны морь уралдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хишигт хөндий” компанийн үйл ажиллагааг нь зогсоожээ

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Заг, Жаргалант, Гурванбулаг, Галуут сумдын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, нөхөрлөлд шалгалт хийжээ.

Шалгалтаар “Хишигт хөндий” компанийн үйл ажиллагааг нь зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэж, “Сайхан байгаль” компани уурхайн кемпээ зөвшөөрөлгүй газарт байгуулснийг илрүүлэн, талбай чөлөөлөх шаардлага хүргүүлсэн байна.

Ашигт малтмал олборлохоор зэхэж буй “Вояжер минериал ресурсес” ХХК-ийн уурхайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын байцаагчид холбогдох чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Киргиз улсын Онцгой байдлын яамнаас талархал ирүүллээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тус хуралд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Онцгой байдлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Мамбетов Азамат Муратович тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Тэгвэл Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яамны сайд Н.С.Мирзахмедовоос талархал ирүүлсэн байна. Тэрээр талархалдаа, “Эрхэм хошууч генерал Т.Бадрал танаа, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэхийн ялдамд манай улсын төлөөлөгчдийг халуун дотноор зочилж, хүлээн авсанд Танд болон танай нийт хамт олонд Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Мөн бага хурлын үеэр санал солилцсоны дагуу цаашид манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэж байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” маш сайн зохион байгуулагдснаас гадна гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцсон үр дүнтэй хурал боллоо. Гамшгаас хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаа нь Монгол, Киргизийн ард түмний сайн сайхны төлөө хийгдэж буй чухал алхам гэдгийг дурдмаар байна.

Манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, бидний нөхөрлөл цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар сайд АНУ-ын конгрессын гишүүдтэй уулзлаа

Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд болох Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх сайд нарын Олон улсын анхдугаар бага хуралд ороцохоор хүрэлцэн ирсэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч, Конгрессын гишүүн Дина Тайтус, Конгрессын гишүүн Тед Ёохо нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Конгрессын гишүүдийн зүгээс Монгол Улс нь ардчиллыг тууштай дэмжигч орон, АНУ-ын чухал түнш гэдгийг онцлон, Монголын Улсын хөгжлийн эрмэлзэлд тууштай дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа нотолж, манай оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг ойрын хугацаанд Конгресст өргөн барихаар төлөвлөж байгааг танилцуулав.

АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойр түнш болохыг Д.Цогтбаатар сайд нотлов. Тэрбээр “Конгрессын хоёр намын хамтын хүчин чармайлт болох энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх төдийгүй, Монгол, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэж байна” гээд талархал илэрхийлэв.

Энэхүү хуулийн төсөл нь Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл рүү татваргүй оруулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад дэвшүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал, санаачлагын эхний алхам болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын Газар ба Дэлхийн хепатитын хөтөлбөрийн дарга нар Монголд айлчилж байна

“Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил Монгол Улс 8 дахь удаагаа “Илрүүлье, эмчилье” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд оролцохоор манай улсад ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан шадар ерөнхий захирал Рэн Минхуй ирээд байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын Газар ба Дэлхийн хепатитын хөтөлбөрийн Дарга Др.Готфрид Хирншол, Хепатитын хөтөлбөрийн багийн ахлагч Др.Марк Бултерис, Номхон далайн баруун бүсийн ХДХВ, БЗДХ, Хепатитын хөтөлбөрийн зохицуулагч Др Наоко Ишикава, Хепатитын мэргэжилтэн Полин Чан, Такеши Нишижима, ДЭМБ-ын Хэвлэл мэдээллийн менежер Н.Оюунтунгалаг нар багтжээ.

Тэднийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас вируст хепатиттай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, бусад улстай манай улс туршлагаасаа хуваалцах боломжийг олгож байгаа ДЭМБ-ын удирдлага, Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесус болон, Шадар ерөнхий захирал Танд талархал илэрхийлье. Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа халдварт өвчний тархалт, өвчлөлийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танд цогц мэдээлэл өгөх зорилгоор бид Таныг халдварт өвчний чиглэлээр үндэсний хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг, яамны харьяа ХӨСҮТ-д зочлуулахаар төлөвлөсөн. Тэнд та Төвийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авч, Сүрьеэгийн Үндэсний Лавлагаа Лаборатори, ХДХВ/ДОХ-той өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг Улаан тууз эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй боловсруулсан Халдварт өвчин судлалын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцох болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Визэнд орох иргэд цагдаагийн тодорхойлолт авахад хялбар болжээ

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны сан цагдаагийн тодорхойлолтыг олгохдоо зөвхөн визэнд орох иргэдэд материалыг нь үндэслэн олгож байсан.

Тэгвэл энэ оны долдугаар сарын 1-ээс иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх цагдаагийн тодорхойлолтыг ямар нэг хязгаарлалтгүйгээр олгож эхэлжээ.

Тодорхойлолтыг авахдаа иргэний үнэмлэх, 500 төгрөгийн хураамж төлсөн баримттай байхад хангалттай. Мөн гадаадын оронд ажиллаж, сурч байгаа хүмүүсийн тодорхойлолтыг итгэмжлэлээр өгөх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг 24 цагаар хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг томилон 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.

Энэ сарын 14-нөөс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээг Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллуулж буй юм. Тухайн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөхөөр цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурилуулан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламж дайрч сүйтгэв

Баянгол дүүрэг, Тасганы овооны дагуух тарьж ургуулсан ногоон байгууламжийг сүйтгэж хоёр шилмүүст модыг дайрч зугтаасан хэрэг гарчээ.
Нийтийн эзэмшлийн зам талбай ногоон байгууламжийг эвдэж сүйтгэсэн тус машины дугаарыг харсан хүн байвал мэдээлэл өгч хамтарч ажиллахыг Улаанбаатар хотын захирагчийн албанаас хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Шатрын хөлгөн зам бороонд урсав

Сүүлийн хэдэн өдөр иргэдийг бухимдуулж, шүүмжлэл дагуулсан “Гэрэлт гудамж”-ыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будсан зам нь өчигдөр оройны бороонд урсчээ. Яагаад цагаан будаг нь урсав. Будаг нь ганц борооны ая даахааргүй чанаргүй байв уу, эсвэл ажил гүйцэтгэсэн хүмүүс нь нүглийн нүдийг гурилаар хуурав уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх. Ямартаа ч хэдэн өдөр сошаил орчинд хэрүүл тарьсан эрээн алаг зам нь эвдэрч сүйдээгүй ч борооны усанд урссан байна.

Ийнхүү Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг Гэрэлт гудамж өнгөө засч, зам нь хар цагаан өнгөтэй болсон нь жолооч нарыг ч бухимдуулаад байгаа. Хар цагаан дээр тэмдэглэсэн замын тэмдэглээ нь сайн харагдахгүй, нүд эрээлжилэхээр юм хийлээ. Ийм замд осол аваар гарахгүй гэх баталгаа байхгүй хэмээн шүүмжлээд буй.

Тэгвэл энэхүү замыг “Жоби” худалдааны төв нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрсдийн санаачлага хандиваар холбогдох албаныхантай зөвшилцөн зөвшөөрөл авч зорчих замыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будаж өгсөн гэнэ.