Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдрийн үзвэрийн хуваарь

NOMADIC MELODY концерт
-Хаана: Төмөр замын дуу, бүжгийн чуулга
-Хэзээ: 06.29, 07.01, 07.02, 07.03, 07.04-ний өдөр


НҮҮР БУДАЛТЫН СУРГАЛТ
Хэзээ: Бямба, Ням гарагт 15.00-18.00 цагт
Хаана: 13 дугаар хорооллын автобусны буудлын урд “Соманг” плаза төв “Bean tree” кофе шоп
Төлбөр: 10.000төгрөг


2018.07.01-НИЙ НЯМ ГАРАГ

“ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Юу: Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан “Time machine” буюу “Цаг хугацааны машин” уран зургийн үзэсгэлэн
Хэзээ: Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд
Хаана: 2018.07.01-ний өдөр



Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулаарай

Зуны амралт аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулаарай.

  • Өндөрөөс унах
  • Ахуйн осолд өртөх
  • Түлэгдэх
  • Усанд живих
  • Тогонд цохиулах
  • Гэмтэж бэртэх
  • Хордлого
  • Нарших
  • Халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлээрэй.

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн таван чиглэлд өөрчлөлт орлоо

Зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна.
  2. Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна.
  3. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолоор Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн замналыгдайруулж явуулах өөрчлөлтийг хийж байна.
  4. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооболон Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлт, замын хөдөлгөөний ачаалалд хийсэн судалгааг үндэслэн ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”чиглэлийн үйлчилгээг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлэх төлөвлөлтийг хийв.
  5. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон тус тус өөрчлөлт оруулаад байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар өнгөрсөн сард 753.3 тэрбум төгрөгийн өр төлөв

Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай юм.

Үүнээс 6-р дугаар сард хамгийн өндөр ачаалалтай, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулав. Энэ нь дээрх нийт өрийн 20 хувь нь юм. Засгийн газар дээрх өрийг төлөхдөө төсөв , санхүүгийн үр ашигтай , оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Барагдуулсан өрийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:

1. 6-р сард барагдуулсан гадаад өрийн хэмжээ

· хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт -27.6 тэрбум төгрөг

· 2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт -61.8 тэрбум төгрөг

· 2015 онд гаргасан 1 тэрбум юанийн Дим Сам бондын эцсийн төлбөрт -370.5 тэрбум төгрөг

Бүгд – 459.9 тэрбум төгрөг

2. 6-р сард барагдуулсан дотоод өрийн хэмжээ

· Төсвийн алдагдал, Сайн малчин , сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд -293.4 тэрбум төгрөг

Бүгд -293.4 тэрбум төгрөг

Нийт 753.3 тэрбум төгрөг

Нийтдээ энэ сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж байгаа нь цагаар тооцвол Засгийн газар бүтэн сарын турш цаг тутамд нэг тэрбум төгрөгийн өр төлжээ.

Ийнхүү 2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурлаа. Мөн 500 сая ам долларын Чингис бонд болон Дим Сам бондын төлбөрүүдийг бүрэн барагдуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэе

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шилдэг боловсрол – 2018 ” үзэсгэлэн болно

Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын шинэ давлагаа төрийн бус байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд гадаад болон дотоодын их, дээд сургууль, коллежуудын элсэлтийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх үүднээс “Шилдэг боловсрол – 2018” үзэсгэлэн яармагийг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн яармаг 2018 оны 7 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Blue Sky цамхгийн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

Цахилгаан тоноглолд засвар хийх долоодугаар сарын хуваарь гарлаа.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулахыг Та бүхнээс хүсье.

Засварын хуваарийг www.tog.mnвэб сайтаар сарын турш, www.facebook.com/ubedn,www.twitter.com/ubedn1хаягаар өдөр тутам үзэх боломжтой. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Сар

өдөр

Дүүрэг

Цаг

Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил

1-4/VII

Баянзүрх

09:00-21:00

11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо

2-3/VII

Налайх

10:00-18:00

2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс

4/VII

Налайх

10:00-18:00

7-р хороо Голомт цогцолбор сургуулийн 1, 2, 3-р байр, Бадралын 1-8, Хийдийн 1-4-р гудамж

6/VII

Хан-Уул

11:00-17:00

14-р хороо Бугын сангийн аж ахуй орчмоор

Багахангай

10:00-18:00

Цэцэрлэг, 2-р байр

16/-17/VII

Налайх

10:00-18:00

1-р хороо Уурхайчдын 13-р гудамжаас хойш чиглэлд

17/VII

Сүхбаатар

20:00-23:00

6-р хорооТөрийн ёслол хүндэтгэлийн ордон

Сонгинохайрхан

09:00-18:00

7,8, 9-р хороо Овоот Баянхошууны тойрог орчмоор

17/-18/VII

Баянзүрх

09:00-18:00

10, 23-р хороо Улиастай, Хужирбулан орчмоор

18/VII

Баянзүрх

11:00-16:00

14-р хороо Баясах трейд, Жаст групп ХХК-ууд, 49 СӨХ, 49А, Б, 51А, Б, 53А байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-13:00

9-р хороо 3-р хороолол Горькийн 4-9-р гудамж, 23-4, 25, 29, 33, 41, 44, СОТ 2-1, 2-2, 3-1, 3-2, ЖСК-26, 36Б, 27А, 33, Нэхмэл 23, 33, Эрчим хүчний 22А, 31-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00

9-р хороо Горькийн 4, 5, 6, 7, 8, 9-р гудамж, 3-р хороолол 22А, 23, 23/4, 25, 26, 27А, 29, 31, 33, 36Б,44, 41, СОТ-2-1, 2-2, 3-1, 3-2-р байр болон эдгээрийн ойр орчмоор

18, 20/VII

Хан-Уул

10:30-18:00

4, 5-р хороо Яармаг, Арцатын гудамжууд, 34, 41-р сургууль , 12,71, 145-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37 болон эдгээрийн ойр орчмоор

18-19/VII

Баянзүрх

09:00-18:00

9-р хороо Цайз, Шар хад, Хогийн цэг орчмоор

Налайх

10:00-18:00

3-р хороо Замчин гэр хорооллын 31-40-р гудамж

18-31/VII

Баянзүрх

11:00-20:00

9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь, Дөрвөн өлзий, Бэстсервис, Альбатросс Эс Пи сервис, Мануул трэвл ХХК-ууд, Уурын зуух, ЦТС амралт

19/VII

Баянгол

11:00-17:00

13, 14-р хороо 3-р хороолол 10-20, 23/5-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:00-18:00

25-р хороо Одонтын 29Т-25, Хайрханы14Т-29-р гудамж, Шашны сургууль, Жимобайл, Дэлхийн зөн ОУБ болон эдгээрийн ойр орчмоор

20/VII

Чингэлтэй

11:00-16:00

5-р хороо ОСНААУГ-ын ХҮТ-6, Тэнгис өргөө, Ялалт, Тасган, Билэг СӨХ-үүд, Хөп наран медикал, Баян хан хөхий трейд, Сэрүүлэг констракшн, Бөх бат, Бамбар инж ХХК-ууд, иргэн Цэрэнбат, Энхбаяр, Должин, Ганчимэг, Бямбасүрэн ТҮЦ-үүд, Цэрэнчунт, Гутал засвар, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, 5-р хорооны байр, ЗДТГ болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-17:00

9, 13-р хороо 3-р хороолол 13-р сургууль,1-11А, 20, 26-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10:00-18:00

3-р хороо Дэнжийн 1-12-р гудамж, Разноимпекс, 3-р хорооны байр, Дөл төв

23/VII

Сүхбаатар

11:00-16:00

10-р хороо ОСНААУГ-ын ХҮТ-5, Хүрхрээ хүнсний дэлгүүр, Хэлэн хан, Тохижилт-3, Бага тойргийн өргөө, Сэргэлт СӨХ-үүд, 3-р сургууль, Нарлаг зочид буудал, Улиастай фарм, Азийн соёл хөгжлийн сургууль, Евро Ази ДС, МТШТС, Вива вермуда, ДЭТТЗМ холбоо, Мон-Асиа,Сан ХХК-ууд, Ван Ин Ли, Өег, Оюун, Аягач хоолны газрууд, Ситико аудит, Сорсекьюрити, Монти тайер, Алтан ББСБ, Май капитал, Скайтел, Зотолхаан, Эко констракшн, Опен хаус, Юү Эм Кэй Партс бизкон аудит, Дэлгэр интернэшнл, Нүрд Нарлаг ХХК-ууд, Барааны дэлгүүр, Ланд-180 дэлгүүр, Наранбилэг хүнсний дэлгүүр, Тулга төхөөрөмж, ХХК иргэн Туяа, Галбаатар, Ланд сэлбэгийн дэлгүүр, Золоо авто сэлбэг, Оюунбилэг хүнсний дэлгүүр, Алтанцэцэг, Эрдэнэбилэг, Ганбат, Солонго, Алимаа, Ариунтан, Лхамсүрэн, Баасан, Лхагвасүрэн, Ганболд, Гансүх, Эрдэнэмандал, Хатанбаатар, Мөнгөнцэцэг, Шаравдорж, Отгонбаяр, Чулуунбаатар, Дашзориг, Ариунтунгалаг, Энхтуяа, Дэнсмаа, Цэцэгмаа, Төрмөнх, Сосорбарамын үйлчилгээний цэгүүд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-17:00

17, 18-р хороо 4-р хороолол 10, 22, 24, 26, 26/1, 28/1, 28/2, 28/3, 32А, Б, 33, 34, 35, 36А, И, 37, 38, 41, 42, 43, 45, 47А, 66, 67, 80,102, 103-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10.30-15.00

11-р хороо Их тэнгэрийн амны ойр орчмоор

10:30-18:00

6, 7, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Нүхт, Жаргалант, Сонсголон, Дэнжийн гудамжууд

23-24/VII

Налайх

10:00-18:00

7-р хороо Бадралын 4-12-р гудамж

24/VII

Баянзүрх

09:00-18:00

21-р хороо Дарь эх орчмоор

Сүхбаатар

09:00-18:00

15, 16,19-р хороо бүхэлдээ

17-р хороо Дамбадаржаа

14-р хороо 7 буудал орчмоор

11:00-16:00

1-р хороо Хуримын ордон, Монголын хүүхдийн ордон, Төв номын сан орчмоор

Чингэлтэй

09:00-18:00

18, 19-р хороо Зуслан чиглэл бүхэлдээ

13-р хороо Хайлаастын уулзвар, 17-рсургууль орчмоор

Сонгинохайрхан

11:00-18:00

7, 9, 21-р хороо Малчны 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Мон-Лааны 1-4, 6-17, Горхийн1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3, 4, 5, Колонкын 2, 3-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

24-25/VII

Баянгол

11:00-17:00

11, 15, 16-р хороо 6-р бичил хороолол, ЭНЭМҮТ, 36,77/1, 77/2, 78А, 78А/1, 78А/2-р байр болон эдгээрийн ойр орчмоор

25/VII

Сүхбаатар

11:00-16:00

1, 6-р хороо Чойжин ламын музей,14-р цэцэрлэг, МУИС, Түшээ ДС, Аура кафе, Санхүүгийн тооцоолох, Агроник, Номадс оспиталити, Шаржи Баянзүрх, Төгөлдөр, Эсү трейд, Эм Икс Эм, Оч гялс өргөө, Монгол маркет ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

09:00-18:00

16-р хороо Наран туул-2 зах, Согоотын амны ойр орчмоор

Баянгол

09:00-18:00

20-р хороо Хар хорин захаас Москва хороолол хүртэлх замын урд хэсгээр

11:00-17:00

7, 19-р хороо 89, 93, 94, 95-р цэцэрлэгүүд, 4-р хороолол 9А, Б, 10-15, 17, 32Г, 36, 38, 53, 54, 58, 59, 60, 61-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:30-18:00

13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор

26/VII

Баянгол

11:00-17:00

4, 6-р хороо 10-р хороолол 8А, 10, 10Е, 45, 45/1-45/6, 49, 49/7, 51, 51/1, 51/2, 52, 53, К-102-107, Сан-50, Элба-48,101-107, 301-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:00-18:00

3, 4, 26-р хороо Бага Нарангийн 34-44, Их Нарангийн15-18, Мандал овооны 3-13, 30, Баруун Нарангийн 50,Алтан овооны 1-28,35, МТЗ-9, ИН-9-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

27/VII

Баянзүрх

11:00-16:00

22-р хороо 128-р цэцэрлэг, МЦХ АТС-83, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, СӨХ, ШУТИС-МХТС, Оюутны байр, Цагдаагийн ажилчдын орон сууцны барилга, Зүтгэл найдвар ЗБН, Монтс, Алаг адуут, Таманука, Нью жуулчин турс, Батхангай өргөө, Мөнгөн сав тоног, Немон ХХК-ууд, Иргэн Хангай Энхболд, Ганболд, Хандсүрэннарын үйлчилгээний цэгүүд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00

7, 8, 9, 11, 23-р хороо Баруун Тасганы 1-3, 7, 8, Дунд Тасганы 1, 6-9, Зүүн Тасганы 3-6, Усан сангийн 1-6, Дэнжийн 28, 30, 41, 42, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9-16, 25-р гудамж, Хувьсгалчдын Д-ын 1-5-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00

6, 7, 8, 19-р хороо 3, 4,10-р хорооллын 5А, 7, 7/1-7/3, 10А, Б, 16, 18, 35, 37, 37А/1-37А/3, 39, 40, 41, 42, 46, 47/1-47/3, 48А, Б, 49, 53, 74, 83/1, 83/2, 99-р байр болон эдгээрийн ойр орчмоо

30/VII

Чингэлтэй

11:00-16:00

3-р хороо ХЗДХЯ /ЦЕГ-ынМШУТ/, Валют арилжааны үйлчилгээ/Дагвадорж/, Гутал засвар /Хастунгалаг/, НӨХГ, ЧД-ийн Цагдаагийн хэлтэс, Эй Би Эм Эй ХХК, Мончигэстэй, Гэрэлт ирээдүй, Хантүмэн, Болдтөмөр ерөөл гол, АВМ, Алагдаага, Ашид билгүүн ХХК-ууд, Дагвасүрэн /үйлчилгээ/ болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-17:00

16-р хороо Туулын 1-7-р гудамж, 252 айлын орон сууц болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:00-18:00

8, 20-р хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Нефтийн байр, ХЦХ-1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

31/VII

Чингэлтэй

11:00-18:00

7-р хороо Хувьсгалчдын гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-17:00

4, 5, 6-р хороо Улсын 3-р төв эмнэлэг, 10-р хороолол 3, 16-28, 31, 33, 34, 34А, 36, 47, 56, 56/1, 56/2, 81, 101-105-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

Сонгинохайрхан

11:00-12:30

БГД-ийн 9, 10, 11, 16, 21, 22, 23, СХД-ийн 2, 7, 11, 12, 31-р хороо Хонхор, Хонхорын Зүүн Наран, Хөтөл, Зүүн Дунд Наран, Горькийн даваа, Зүүн наран, Зүүн Ард Аюуш, Овоотын гудамжууд, Огоцс, Топика, Ойн бирж ХХК-ууд, УСУГ болон эдгээрийн ойр орчмоор

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Хэт халалтаас сэрэмжүүлж байна

Categories
мэдээ нийгэм

​“Монгол оюуныг Монголын төлөө” гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулган уулзалт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-тай хамтран “МОНГОЛ ОЮУНЫГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ” Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР 2018 оны 6-р сарын 30-ны өдөр Шангри-Ла цогцолборт зохион байгууллаа.
Энэхүү чуулга уулзалтаар дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, эх орныхоо хөгжил дэвшилд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлж, гадаадад сурч боловсрол эзэмшсэн шилдэг залуучууд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт”-д “Юнител” групп, “Говь” ХК, “Петровис” групп, “Монос” групп, “Бишрэлт” групп, “Голомт” банк, “Богд” банк, “Би Эс Би” ХХК, “Монсертф” ХХК зэрэг монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад, дотоод худалдаа, эдийн засаг, хүний нөөц, маркетинг, брендинг, мэдээллийн технологийн чиглэлээр 90 орчим нээлттэй ажлын байр зарлалаа.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Энэ чуулга уулзалтаас Монгол орны хөгжилд дорвитой хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгууд гарч байна.
Мөн Гадаадад төгсөгч залуучуудыг бодлоготойгоор дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг нийслэлийн Засаг даргад танилцуулж, хөтөлбөрийн төслийг өргөн барих гэж байгаагаараа онцлогтой үйл ажиллагаа болж байна.” хэмээлээ.
Энэ удаагийн үйл ажиллагаа дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Үүнд:
-Гадаадад төгсөгч залуучуудын дуу хоолойг нэгтгэн, тодорхой төсөл, хөтөлбөрт уриалан оролцуулах, идэвхжүүлэх, үүнийг Нийслэлийн хөгжилд чиглүүлэх,
– Өндөр хөгжилтэй орны хөгжсөн, шалгарсан туршлагаас судлах, цаашлаад Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитоор хувь нэмэр болох 2 төслийг жил бүр Нийслэлийн удирдлагад танилцуулах, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,
– Суралцсан орныхоо чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн, түншүүдийг төрийн болон хувийн хэвшлийн салбарт шаардлагатай ажлын байранд нь холбож, гүүр болсноор хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах,
– Хөгжлийн тусламж үзүүлдэг улс орнууд, хандивлагч олон улсын байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах,
-Гадаадад төгсөгч залуучуудын мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, улмаар шаардлагатай ажил олгогч болон төсөл хөтөлбөрт оролцуулах боломжийг бүрдүүлэх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын дүн гарлаа

Зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд явагдсан Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо өнөөдөр гарлаа.

Шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болно. Харин дүн, онооны жагсаалтыг list.eec.mn хаягаар орж харах боломжтой.

Батламж хуудсаа хаанаас авах вэ

Шалгуулагчдын батламж хуудсыг өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 05 хүртэл тараана.

Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм.

Харин Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.