Categories
мэдээ нийгэм

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж буй хоёр настнуудыг энэ жилээс онлайнаар бүртгэхээр болжээ. Одоогоор бүртгэлийн тов гараагүй бөгөөд наймдугаар сараас зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах аж. Харин анги дэвших хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь бүртгэх юм байна.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуур олон улсын наадамд есөн орны уран бүтээлчид оролцож байна

Зургаа дахь удаагийн “Морин хуур” олон улсын наадмын нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн уралдаанд Монголоос гадна Япон, БНХАУ, ОХУ зэрэг найман орны уран бүтээлчид оролцож байна. Дэлхийн морин хуурын холбоо, Нийслэлийн соёл урлагийн газраас хамтран зохион баыйгуулж буй уг фестивалийн нийт зургаан өдрийн арга хэмжээнд сонирхон хичээллэгчдээс гадна 300 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцож, морин хуурыг дэлхий дахинаа сурталчлах юм.

Зургаа дахь удаагийн морин хуур олон улсын наадмын сонирхон суралцагчдын уралдаан долдугаар сарын 3,4 нд Улсын Филармонид, уулзалт-хэлэлцүүлэг Монголын уран зургийн галерейд болно. Мөн олон улсын сонирхогч морин хуурчид, Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд хамтарсан хаалтын тоглолтыг долдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод 2 жил тутамд болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуурч, суралцагсад болон багш нар, хамтлаг, чуулга, судлаач, урлаач нар оролцож байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хувилгаан гэрэл” дэлхийн дайдыг бүтэн ороожээ

Яруу найрагч, уран бүтээлч хүн гэдэг яруу сайхны гайхамшигт ертөнцийг оюун санааныхаа ой сандаа бүтээж, тэрхүү ариун тансаг цэцэрлэгт хүрээлэндээ урлан туурвиж, дурлан цэнгэж, уйтгарлан гуньж, инээж хөхрөн, эсхүл нулимсаа залгилж тэргүүнээ тэврэн хөхрөн сүүмийж байх мэт санагддаг. Гэхдээ л яруу найрагчийн бүтээсэн тэрхүү онгон дагшин ертөнцөд жир амьдралын уур нүдүүрийн чимээ сонсогдож, үүл уур хоёр тэврэлдэх шиг, үйл лай үнсэлдэх шиг, үнэн худал зөрөлдөх шиг, үнэг бүргэд хөөцөлдөх шиг олон хэлбэр дүрсийн юмс зэрэглээтэн үүлгэртэн, нэг нэгэндээ нэвчдэг билээ.

Тийм ч учраас үзсэн нь үг, зүүдэлсэн нь зүг болдог зөн билэгтэй найрагчийн дотоод ертөнц гадагшлахдаа амьдралын бодит байдлыг алмайран гайхах мэт, огтоос эс таалагдах нэгэнтэй уулзсандаа ой гутах мэт, басхүү барьц алдах мэт олон янз ай амьсгаа, дуун алдартаар зураг зурж, шүлэг өрсөн байдаг. Яруу найрагчийн ийм араншинг илэрхийлэгч миний л мэдэх цөөн найрагчийн нэг бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл юм. Түүний шинэхэн “Хувилгаан гэрэл” номын тухай энд өгүүлж байна.

Яруу найрагчийг ялласан

Ямар ч хүнийг Тэнгэр оршоохгүй

Яруу найрагчийг ялсан

Ямар ч тэнгэрийг Бурхан өршөөхгүй

Үгээр жигүүр хийсэн

Үйлийн заяа минь мөхөшгүй

Үнэнээр сүнсээ гийлгэсэн

Үлэмжийн тавилан минь мохошгүй …” хэмээн асах, агсрахын хоорондох зайд нэгэнтээ зорчоод үл зогсох. Цаашаа басхүү шазрах мэт одох…

Танайх руу оройхон дөхчих

такси ч олдохоо больж дээ…

Мөнхийн гай зовлон руугаа бүү зүглэ

Мөрөө хөөж, зүгээ буруул гэж

Замын гэрлэн дохио хүртэл

Тамын амьтдын нүд шиг улаанаар ширтэнэ…” гэсэн шүлгийн мөрүүдийг нь үзэж хирдхийн цочих юм уу “Дүү минь юу болоо вэ” гэж асууж болно гэж үү. Чи яагаад ингэж бичсэн юм бэ гээд л нойтон хамууран ноцоод байдаг тийм цаг үеэс нэгэнт хагацаж санаа амарчээ, бид. Харин яруу найрагч маань ийм омогт үгийг хэлж гунигт агшныг давсан л байна даа хэмээн бахархах сэтгэл уншигчийн хувьд төрж болох нь тэр ээ.

Батцэнгэл яах аргагүй хайрын дууч юм. Гэхдээ нялуун хайрын биш, шулуун хайрын дууч юм. Тэр хайрыг бүрэг зөөлөн үгээр бус сүрэг сүрэг үгээр цацан илчлэгч юм. Энэ нь түүнийг эцэстээ хүний мөн чанарыг уут савнаас нь урж тасчин гаргаж ирэгч болгоном. Энэ бол араншин. Батцэнгэлийн араншин.Түүний бусдаас ялгарах ялгаа нь энэ. Ялгаатай болохоор яруу найрагч нь хэнийг ч эс дагах, эсхүл нэг хэсэгтээ сугадалцаж яваад салъя гэсэн шиг шүргэлцээн, давхцал, хольцоо үгүй.

Тэнгэрийн гэрэлт шат шиг сэтгэл минь

Тэдний цонхнуудаар айлчлан сэлгүүцнэм

Олон олон үдэш мөрөөдлөөр далавчлан

Охин хонгоруудын нууцын өргөөнд гийчилнэм…”

гэж уншаад саваагүй золиг гэхээсээ илүү хүн болгон л ингэдэг шүү дээ гэж бодном. Энэ бол жинхэнэ хүний л араншин. Хүний араншинг нууцгүй бичсэн нь хүн байж чадсаных гэхээс өөрөөр яана.

Чамгүй байхад би, хагацлын тухай дуулаад хичнээн омог бардам байдаг байлаа

Чамтай учирснаас хойш талх барихаар исгэсэн гурил шиг

Эхүүн болоод цаанаа л нэг зөөлхөн болчихлоо…”. Батцэнгэлээс өөр хэн ч ингэж бичиж эс чадна. Өөрийгөө “Талх барихаар исгэсэн гурил” гэжээ. Оюуны талхны онцгой гурил нь сануулах юун. Амьдрал дээр бууж ирж буй шатны гишгүүр нь нэг тийм л амт үнэртэй, зөөлөн, наалдам. Зөрүүд Батцэнгэлээс холдож зөөлөн Цэнгэлийг сонсож ч болно. “Хувилгаан гэрэл” дотор буй зөөлөн Цэнгэлийг үзмү.

Салхинд хийсэх навчсын сэрчигнээнд

Сар луу одсон өвгөдийн сүнс хэсүүчилнэ

Уйтгар гуниг сэтгэлд хургаж

Учрал хагацлын аялгуу тоглоно

Хөглөхийг мартсан төгөлдөр хуур мэт

Хөх тэнгэр гунигтай бүүдийнэ…” Ямар сайхан юм бэ? Ийм мөр сонсож ингэж дуун алдаад үгүйсгэлийн чөтгөр Мефистофельд сүнсээ “өгсөн” ч яахав. “Хөглөхийг мартсан төгөлдөр хуур шиг, хөх тэнгэр гунигтай бүүдийнэ”. Энэ мөр гайхамшигтай зураг, ганлингийн эгшиг, эс бөгөөс зүрхэн дотроос минь маажсан гадаад их ертөнцийн хумс шиг санагдах нь юу вэ.

Гэрэлтэгч мөнгөн лаа мэт яруухан бэлхүүс чинь

Гэгээн шөнөөр сэтгэлийн нүдэнд туяарахад

Урсагч лаа мэт халуун хөлс бөнжийн урсаж анивчаад

Уран баримлын хэв мэт туяхан бие алганы аясаар бөмбөрнө… ”

Үүнээс цааш газар үгүй гэдэг билүү…Үүнээс цааш зөндөөн явж болж байна. Тэгэхээр “Хувилгаан гэрэл” дэлхийн дайдыг бүтэн ороосон тийм гэрэл ажгуу. Эрхэм уншигч та үүнээс цааш буй “газрыг” нь өөрийн нүдээр үзэж, өвс цэцэг, өвч байгаль, өнгөт тэнгэрийг үзэн шинжиж, сэтгэлийн цэнгэл эдлэгтүн.

Т.БАЯНСАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Надад дарамт шахалт ирж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбум-ын асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж байсан бол өчигдөр 19 гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд нар дэмжиж гарын үсэг зурсан талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Түүнийг мэдээлэл хийхээс өмнө ярилцсанаа хүргэе.


-АТГ-аас 60 тэрбумын асуудлаар танд ирүүлсэн хариуг хангалтгүй байна гэж үзээд Нээлттэй сонсгол хийхийг та шаардаад байгаа. Нээлттэй сонсгол хийхийг нэр бүхий 17 гишүүн дэмжсэн гэдэг мэдээлэл бий. 17 гишүүнээс өөр хүн нэмж гарын үсэг зурсан уу. Хаврын чуулганаас өмнө Нээлттэй сонсгол хийж амжих уу?

-Нээлттэй сонсгол хийхийг 19 гишүүн дэмжсэн байгаа. Лхагва гаригт хуралдсан чуулган дээр М.Энхболд дарга “Надад айж ичих зүйл байхгүй. 60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага цэгцэлсэн” гэсэн. Үнэхээр айж ичих зүйл байхгүй, гэм буруугүй нь үнэн юм бол энэ их хардлага дагуулсан зүйл дээр Нээлттэй сонсгол хий л дээ. Нээлттэй сонсгол дээр өөрөө орж ирж хүмүүсийн асуултад хариулаад, гэрч Г.Доржзодовтойгоо нүүрэлдээд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь хүрч ирээд ийм зүйл болсон гэдгээ хэлээд явчих хэрэгтэй. Яагаад энэ Нээлттэй сонсголоос эмээж, гишүүдийг гарын үсэг зуруулахгүй гээд байгаа юм бэ. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна.

-Гишүүдийг гарын үсэг зуруулахгүй гэж ятгасан гэсэн үг үү?

-Нэрийг нь дурдаад яахав. Гарын үсэг зурна гэж байгаад зурахаа больсон гишүүд хэд хэд бий. Тиймээс тусгай дарамт байна уу гэж би үзэж байгаа. Гэхдээ 19 гишүүн гарын үсэг зурчих байх. Өнөөдөртөө (өчигдөр) багтаад УИХ-ын даргад би Нээлттэй сонсгол хийх албан бичгээ өргөн барина. Хуулиар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зураад өргөн барьж байгаа учраас хэлэлцэх учиртай. Нэгдүгээрт, ингэж эргэлзээг нь тайлчихъя гэж байгаа юм.

Хоёрдугаарт, М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гэхээсээ илүүтэй ёс зүйн хариуцлага хүлээлгүй эвлүүлэг гээд яваад байна гэдэг нь хувь улстөрчийн ёс зүйн асуудалд нь сонгогчид нь тооцоо бодох ёстой. Ийм ойлгомжтой бичлэгт орчихоод байхад бусад орнууд ялангуяа Япон, Солонгост ийм боломжийг улстөрчид олгохгүй л дээ. Ард түмэн нь шахна. Манайд бол ингээд яваад байж болдог. Бид дуугарахгүй бол цаашаа улам явна. Би тэсвэр алдаж мэдэгдэл хийсэн нь хувь хүнд тохируулж хууль хяналтын байгууллага буруугүй гэдэг нүдээр харахыг хүссэн дүгнэлт гаргасан. 60 тэрбумтай хол-боотой асуудал террорист халдлагатай холбоотой зүйл байсан бол яах вэ. Эх бичлэг биш гээд цагдаа, хууль хяналтын байгууллага мөрдөхгүй юм байна л даа. Ийм дүр зураг харагдаж байна. Маш ойлгомжтой 90 минутын бичлэг байсаар байтал агуулгыг нь харалгүй хуулчихсан байж магадгүй гээд авч үзэх шаардлагагүй гэж дүгнэлт гаргадаг хууль хяналтын байгууллага дэлхийд өөр хаана ч байхгүй.

-Нээлттэй сонсгол хийе гээд албан бичиг өргөн барилаа гэхэд хаврын чуулган завсарласан байхад хийх юм уу. Нээлттэй сонсгол хийлээ гэхэд УИХ-ын Тамгын газар зохион байгуулах уу, та зохион байгуулах уу?

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос яаж явуулах вэ гэдэг дүгнэлт гарна. Би өөрөө хурал удирдах хүсэлтээ тавина гэж бодож байгаа. Манайд Нээлттэй сонсгол сонгодог парламентын жишгээр явахгүй байна. Тиймээс төрийн нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллага бүгд эрх үүрэг хүлээнэ. Олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа бүх асуултыг асууж, хариулт авна. Хэвлэл мэ-дээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Бичлэг хийгдэж тэр нь протокол болж гарна. Ийм л дэгтэй явдаг. Манайд харин сонгодог утгаар нь Нээлттэй сонсгол хийж байсан удаа цөөхөн юм билээ.

-Өмнөх жишгүүдээс харахад УИХ өөрөө шүүх байгууллага шиг ажиллаж байгаа харагддаг. Энэ удаа энэ алдаа давтагдах юм биш биз?

-УИХ-ын нэг үндсэн чиг үүрэг нь хянан шалгах. Энэ нь хэрэг мөн байна, биш байна гэдэг дүгнэлтийг УИХ гаргах эрх байхгүй. Шүүх тогтооно. Харин шударга бишээр ч юм уу, магадгүй АТГ өөрөө авлигын нэг хэсэг болсон ч юм уу нийгэмд хардлага дагуулсан асуудлыг нийгэмд эргэлзээ тайлах асуултыг тавих эрхтэй. Дэлхийн бүх парламент ингэдэг. Зарим парламентад халуун сандал ч гэж байдаг. Тэр нь сэтгүүлчдийг хүртэл асуулт асуух боломжоор хангадаг. Би тэр боломжийг нь хангая гэж бодож байгаа.

Үнэхээр энэ 60 тэрбумын асуудалд буруугүй юм бол эргэлзээг нь тайлчих л даа. Миний шаардаад байгаа зүйл энэ. Хэрэв хууль хяналтын байгууллага хувь хүнд тааруулан дүгнэлт гаргасан нь үнэн бол маргааш нь хариуцлагаа хүлээх ёстой. Хуулийн засаглал биш, хувь хүнд тааруулсан хуулийн засаглалтай болох эрсдэл рүү явж байна.

-Засгийн газрыг огцруулах асуудал яригдахтай зэрэгцээд таныг засаг хамгаалж, ийм зүйл хийж байна гэдэг бор шувуу Төрийн ордонд нисч байна л даа?

-Би парламентад ороод ялзарсан тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Өмнө нь миний хэлсэн бичлэг, ярилцлагуудыг ухраагаад үзээрэй. Түүнээс өөрөөр ямар нэгэн эрх ашиг илэрхийлж байсан тохиолдол байхгүй.

Өмнө нь Засгийн газрыг огцруулахад шударга ёс алга гээд би гарын үсэг зурж байсан. Одоогийн энэ Засгийн газар иргэдэд шударга ёсыг тогтооно гэсэн амлалтыг өгч гарч ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд Ерөнхийлөгч хүртэл ийм зүйл ярьж байсан. Одоо яагаад энэ хүмүүс ярьж байсан шигээ ажиллахгүй байна вэ гэдгийг би шахаж шаардахаас өөр арга алга. Засгийн газрыг огцруулах нь гээд энэ бүхэнтэй эвлэрээд явбал 20 жилийн дараа бид бахь байдгаараа ингээд байж байна гэсэн үг.

Иргэдийн шударга ёсны хүлээлт судалгаагаар 85 хувьтай гарсан. Энэ маш аюултай тоо. Төр өөрөө цэгцлэхгүй бол иргэдийн эмх замбараагүй байдал руу орох дөхөж байна. Бид шударга ёсны хариултыг өгөхөөс өөр гарц байхгүй тийм л зүйл рүү Монголын төр орчихоод байгаа юм. Нэг гишүүн юм яриад тэгснээ нэг хүн рүү дайраад байгаа мэт хэлбэр талаас нь хараад хэрэггүй. Нийгэм өөрөө шахан шаардаад байгаа зүйлд хариулт өгч чадах уу гэдэг л зүйл. Үүнийг хийхээс өөр гарц байхгүй болчихоод байна.

-60 тэрбумын гэх асуудал дэгдээд хоёр жил боллоо. Ноднин та М.Энхболд даргын сонгуулийн пиарыг хийж байсан. Дэмжээрэй гэж уриалж байсан хүний нэг нь та. Тэр үедээ шууд хэлчихэлгүй яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй явсан юм бэ?

-60 тэрбумтай холбоотой асуудал дээр би өмнө нь дуугарч байсан. Хүмүүс санахгүй байж магадгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Нямдорж гуайг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлж ирсэн. Намын Бага хурлын олонхын зарчмаар шийдвэр гарсан учраас ямар ч хүн үүнийг дагаад л явна. Хамгийн эсрэг байсан хүмүүс нь тухайн үед эв нэгдэлтэй байхыг харуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Тухайлбал, Ц.Нямдорж гуай Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөөд, үнсэж байсан тохиолдол бий. Ардчилсан тогтолцоонд хоёрхон хүн өрсөлдөж байгаа тохиолдолд түүнийг илэрхийлж байгаа асуудал. Би Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудлаа цэгцлэхгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахгүй гэдэг байр сууриа намын удирдлагын түвшинд илэрхийлж байсан. Ц.Сандуйг өөрийнхөө хүсэлтээр огцрох ёстой гэдэг шаардлагыг би өгч байсан юм.

Л.Оюун-Эрдэнэ намын эв нэгдлийн эсрэг яваад байна. Бүлгээс хасах тухай гээд зарим гишүүд ярьж байна гэсэн. Энэ чухал биш ээ. Харин уг асуудлаа шийдэхгүйгээр 2020 оны сонгуульд орно гэвэл 60 тэрбумын асуудалтайгаа МАН Монголын төрөөс арчигдах эрсдэлтэй гэдгийг хэлье. Өнөөдрийг хүртэл яагаад энэ асуудлыг би хурцаар илэрхийлээгүй вэ гэхээр М.Энхболд гэдэг хувь хүнтэй холбоотой асуудал байсан. Одоо яагаад хурцаар илэрхийлж байна вэ гэхээр хууль хяналтын байгууллага өөрөө хувь хүнд тохирсон дүгнэлт гаргаж байгаа юм. Тиймээс бид нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөвөл цаашдаа хууль хяналтын байгууллагатай байхгүй юм шиг ийм зам руу орчих гээд байна. Аргагүйн эрхэнд ингээд явж байна л даа. Түүнээс дуртайдаа, хийх ажил байхгүйдээ ингэж яваагүй. Агуулга талаас нь асуудалд хандалгүй М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Энхжаргал гэдэг хүн талаас нь харвал дахиад бид төөрчихнө. Миний хувьд больчих шиг амар юм алга.

Үүнийг давж гарахгүйгээр бид яаж жижиг авлигын асуудлыг ярих юм бэ. Тухайлбал, гааль, мэргэжлийн хяналттай холбоотой асуудлаас эхлээд боловсрол, эрүүл мэндийн салбарын олон тулгамдсан зүйл бий. Төрийн анхан, дунд шатанд бий болсон авлигыг яаж цэгцлэх юм, төрийн өмчит үйлдвэрийн газарт байгаа авлига, шахааг бид яаж цэгцлэх юм. Манай ард түмэн шударга бус зүйлтэй тэмцэх ёстой. Хэвлэлийнхэн маань ганц нэгээрээ уулзахаараа тэмцэх нь зөв гэдэг хэрнээ дуугараад эхлэхээр бүгдээрээ мушгиад эхэлдэг. Тэгсээр байгаад тэр өнгөө байхгүй болгож, бүх зүйл бахь байдгаараа үлддэг. Иргэд маань шударга бус нийгэмдээ сэтгэл хангалуун биш байгаа л юм бол өөрсдийн дуу хоолойгоо ийм тодорхой хэрэг дээр илэрхийл л дээ. Заавал жагсаал цуглаан хийх биш сонгогдсон Их хурлын гишүүд рүүгээ хандаад “Та 60 тэрбумын асуудал дээр дуу хоолойгоо хүргэхгүй бол дахиж сонгохгүй шүү” гээд мессэж бич л дээ. Энэ чинь төлөөллийн төр. 60 тэрбумыг хаагаад өнгөрлөө гэж бодъё. Дараа нь өөр хэрэг гарч ирнэ. Өмнөх хэргийг нь хаачихсан юм чинь дараа нь хууль хяналтын байгууллага руу хэн нэгэн утасдана, утас цохисон хүрээнд нь ажиллана.

Хууль хяналтын байгууллагынхантай нэг нэгээр нь уулзахаар “Тийм ээ. Бид улстөрчдийн дарамтанд ороод хуулийг өөр өөрөөр ялгавартай хэрэглэсээр байгаад өөрсдөө ч хуулиа ойлгохоо больсон” гэдэг. Бид шүүх засаглал, прокурор, АТГ, Тагнуул, цагдаагүй орон болж хувирлаа. Хамгийн хүчтэй тоглогч төр, элитүүдийн өмнө шүүх засаглал хүчээ алдвал ширэнгэн ойн дүрэм рүү явна. Ардчилсан улс биш болно гэдгийг ойлгооч гэж байгаа юм.

-Нээлттэй сонсгол хийснээр энэ бүх асуудалд цэг тавьж чадах юм уу?

-Чадахгүй. Иргэдэд нээлттэй мэдээллийг өгч, иргэд өөрсдийнхөө дургүйцлийг илэрхийлж, бид үнэхээр буруу хандсан юм байна гэдэг ойлголтыг иргэдэд өгнө. Үүнийг парламентын гишүүд хуулиа өөрчилж хийнэ үү, хариуцлагаа хүлээж огцорно уу тийм л зүйл рүү орно.

-Танд дарамт шахалт ирж байна уу?

-Надад дарамт шахалт ирж байна. Үүнийг яриад яахав. Ингээд ярилцлагаа өндөрлөе.

Э.ЭНХБОЛДУИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбум-ын асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж байсан бол өчигдөр 19 гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд нар дэмжиж гарын үсэг зурсан талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Түүнийг мэдээлэл хийхээс өмнө ярилцсанаа хүргэе.

-АТГ-аас 60 тэрбумын асуудлаар танд ирүүлсэн хариуг хангалтгүй байна гэж үзээд Нээлттэй сонсгол хийхийг та шаардаад байгаа. Нээлттэй сонсгол хийхийг нэр бүхий 17 гишүүн дэмжсэн гэдэг мэдээлэл бий. 17 гишүүнээс өөр хүн нэмж гарын үсэг зурсан уу. Хаврын чуулганаас өмнө Нээлттэй сонсгол хийж амжих уу?

-Нээлттэй сонсгол хийхийг 19 гишүүн дэмжсэн байгаа. Лхагва гаригт хуралдсан чуулган дээр М.Энхболд дарга “Надад айж ичих зүйл байхгүй. 60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага цэгцэлсэн” гэсэн. Үнэхээр айж ичих зүйл байхгүй, гэм буруугүй нь үнэн юм бол энэ их хардлага дагуулсан зүйл дээр Нээлттэй сонсгол хий л дээ. Нээлттэй сонсгол дээр өөрөө орж ирж хүмүүсийн асуултад хариулаад, гэрч Г.Доржзодовтойгоо нүүрэлдээд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь хүрч ирээд ийм зүйл болсон гэдгээ хэлээд явчих хэрэгтэй. Яагаад энэ Нээлттэй сонсголоос эмээж, гишүүдийг гарын үсэг зуруулахгүй гээд байгаа юм бэ. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна.

-Гишүүдийг гарын үсэг зуруулахгүй гэж ятгасан гэсэн үг үү?

-Нэрийг нь дурдаад яахав. Гарын үсэг зурна гэж байгаад зурахаа больсон гишүүд хэд хэд бий. Тиймээс тусгай дарамт байна уу гэж би үзэж байгаа. Гэхдээ 19 гишүүн гарын үсэг зурчих байх. Өнөөдөртөө (өчигдөр) багтаад УИХ-ын даргад би Нээлттэй сонсгол хийх албан бичгээ өргөн барина. Хуулиар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зураад өргөн барьж байгаа учраас хэлэлцэх учиртай. Нэгдүгээрт, ингэж эргэлзээг нь тайлчихъя гэж байгаа юм.

Хоёрдугаарт, М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гэхээсээ илүүтэй ёс зүйн хариуцлага хүлээлгүй эвлүүлэг гээд яваад байна гэдэг нь хувь улстөрчийн ёс зүйн асуудалд нь сонгогчид нь тооцоо бодох ёстой. Ийм ойлгомжтой бичлэгт орчихоод байхад бусад орнууд ялангуяа Япон, Солонгост ийм боломжийг улстөрчид олгохгүй л дээ. Ард түмэн нь шахна. Манайд бол ингээд яваад байж болдог. Бид дуугарахгүй бол цаашаа улам явна. Би тэсвэр алдаж мэдэгдэл хийсэн нь хувь хүнд тохируулж хууль хяналтын байгууллага буруугүй гэдэг нүдээр харахыг хүссэн дүгнэлт гаргасан. 60 тэрбумтай хол-боотой асуудал террорист халдлагатай холбоотой зүйл байсан бол яах вэ. Эх бичлэг биш гээд цагдаа, хууль хяналтын байгууллага мөрдөхгүй юм байна л даа. Ийм дүр зураг харагдаж байна. Маш ойлгомжтой 90 минутын бичлэг байсаар байтал агуулгыг нь харалгүй хуулчихсан байж магадгүй гээд авч үзэх шаардлагагүй гэж дүгнэлт гаргадаг хууль хяналтын байгууллага дэлхийд өөр хаана ч байхгүй.

-Нээлттэй сонсгол хийе гээд албан бичиг өргөн барилаа гэхэд хаврын чуулган завсарласан байхад хийх юм уу. Нээлттэй сонсгол хийлээ гэхэд УИХ-ын Тамгын газар зохион байгуулах уу, та зохион байгуулах уу?

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос яаж явуулах вэ гэдэг дүгнэлт гарна. Би өөрөө хурал удирдах хүсэлтээ тавина гэж бодож байгаа. Манайд Нээлттэй сонсгол сонгодог парламентын жишгээр явахгүй байна. Тиймээс төрийн нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллага бүгд эрх үүрэг хүлээнэ. Олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа бүх асуултыг асууж, хариулт авна. Хэвлэл мэ-дээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Бичлэг хийгдэж тэр нь протокол болж гарна. Ийм л дэгтэй явдаг. Манайд харин сонгодог утгаар нь Нээлттэй сонсгол хийж байсан удаа цөөхөн юм билээ.

-Өмнөх жишгүүдээс харахад УИХ өөрөө шүүх байгууллага шиг ажиллаж байгаа харагддаг. Энэ удаа энэ алдаа давтагдах юм биш биз?

-УИХ-ын нэг үндсэн чиг үүрэг нь хянан шалгах. Энэ нь хэрэг мөн байна, биш байна гэдэг дүгнэлтийг УИХ гаргах эрх байхгүй. Шүүх тогтооно. Харин шударга бишээр ч юм уу, магадгүй АТГ өөрөө авлигын нэг хэсэг болсон ч юм уу нийгэмд хардлага дагуулсан асуудлыг нийгэмд эргэлзээ тайлах асуултыг тавих эрхтэй. Дэлхийн бүх парламент ингэдэг. Зарим парламентад халуун сандал ч гэж байдаг. Тэр нь сэтгүүлчдийг хүртэл асуулт асуух боломжоор хангадаг. Би тэр боломжийг нь хангая гэж бодож байгаа.

Үнэхээр энэ 60 тэрбумын асуудалд буруугүй юм бол эргэлзээг нь тайлчих л даа. Миний шаардаад байгаа зүйл энэ. Хэрэв хууль хяналтын байгууллага хувь хүнд тааруулан дүгнэлт гаргасан нь үнэн бол маргааш нь хариуцлагаа хүлээх ёстой. Хуулийн засаглал биш, хувь хүнд тааруулсан хуулийн засаглалтай болох эрсдэл рүү явж байна.

-Засгийн газрыг огцруулах асуудал яригдахтай зэрэгцээд таныг засаг хамгаалж, ийм зүйл хийж байна гэдэг бор шувуу Төрийн ордонд нисч байна л даа?

-Би парламентад ороод ялзарсан тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Өмнө нь миний хэлсэн бичлэг, ярилцлагуудыг ухраагаад үзээрэй. Түүнээс өөрөөр ямар нэгэн эрх ашиг илэрхийлж байсан тохиолдол байхгүй.

Өмнө нь Засгийн газрыг огцруулахад шударга ёс алга гээд би гарын үсэг зурж байсан. Одоогийн энэ Засгийн газар иргэдэд шударга ёсыг тогтооно гэсэн амлалтыг өгч гарч ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд Ерөнхийлөгч хүртэл ийм зүйл ярьж байсан. Одоо яагаад энэ хүмүүс ярьж байсан шигээ ажиллахгүй байна вэ гэдгийг би шахаж шаардахаас өөр арга алга. Засгийн газрыг огцруулах нь гээд энэ бүхэнтэй эвлэрээд явбал 20 жилийн дараа бид бахь байдгаараа ингээд байж байна гэсэн үг.

Иргэдийн шударга ёсны хүлээлт судалгаагаар 85 хувьтай гарсан. Энэ маш аюултай тоо. Төр өөрөө цэгцлэхгүй бол иргэдийн эмх замбараагүй байдал руу орох дөхөж байна. Бид шударга ёсны хариултыг өгөхөөс өөр гарц байхгүй тийм л зүйл рүү Монголын төр орчихоод байгаа юм. Нэг гишүүн юм яриад тэгснээ нэг хүн рүү дайраад байгаа мэт хэлбэр талаас нь хараад хэрэггүй. Нийгэм өөрөө шахан шаардаад байгаа зүйлд хариулт өгч чадах уу гэдэг л зүйл. Үүнийг хийхээс өөр гарц байхгүй болчихоод байна.

-60 тэрбумын гэх асуудал дэгдээд хоёр жил боллоо. Ноднин та М.Энхболд даргын сонгуулийн пиарыг хийж байсан. Дэмжээрэй гэж уриалж байсан хүний нэг нь та. Тэр үедээ шууд хэлчихэлгүй яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй явсан юм бэ?

-60 тэрбумтай холбоотой асуудал дээр би өмнө нь дуугарч байсан. Хүмүүс санахгүй байж магадгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Нямдорж гуайг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлж ирсэн. Намын Бага хурлын олонхын зарчмаар шийдвэр гарсан учраас ямар ч хүн үүнийг дагаад л явна. Хамгийн эсрэг байсан хүмүүс нь тухайн үед эв нэгдэлтэй байхыг харуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Тухайлбал, Ц.Нямдорж гуай Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөөд, үнсэж байсан тохиолдол бий. Ардчилсан тогтолцоонд хоёрхон хүн өрсөлдөж байгаа тохиолдолд түүнийг илэрхийлж байгаа асуудал. Би Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудлаа цэгцлэхгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахгүй гэдэг байр сууриа намын удирдлагын түвшинд илэрхийлж байсан. Ц.Сандуйг өөрийнхөө хүсэлтээр огцрох ёстой гэдэг шаардлагыг би өгч байсан юм.

Л.Оюун-Эрдэнэ намын эв нэгдлийн эсрэг яваад байна. Бүлгээс хасах тухай гээд зарим гишүүд ярьж байна гэсэн. Энэ чухал биш ээ. Харин уг асуудлаа шийдэхгүйгээр 2020 оны сонгуульд орно гэвэл 60 тэрбумын асуудалтайгаа МАН Монголын төрөөс арчигдах эрсдэлтэй гэдгийг хэлье. Өнөөдрийг хүртэл яагаад энэ асуудлыг би хурцаар илэрхийлээгүй вэ гэхээр М.Энхболд гэдэг хувь хүнтэй холбоотой асуудал байсан. Одоо яагаад хурцаар илэрхийлж байна вэ гэхээр хууль хяналтын байгууллага өөрөө хувь хүнд тохирсон дүгнэлт гаргаж байгаа юм. Тиймээс бид нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөвөл цаашдаа хууль хяналтын байгууллагатай байхгүй юм шиг ийм зам руу орчих гээд байна. Аргагүйн эрхэнд ингээд явж байна л даа. Түүнээс дуртайдаа, хийх ажил байхгүйдээ ингэж яваагүй. Агуулга талаас нь асуудалд хандалгүй М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Энхжаргал гэдэг хүн талаас нь харвал дахиад бид төөрчихнө. Миний хувьд больчих шиг амар юм алга.

Үүнийг давж гарахгүйгээр бид яаж жижиг авлигын асуудлыг ярих юм бэ. Тухайлбал, гааль, мэргэжлийн хяналттай холбоотой асуудлаас эхлээд боловсрол, эрүүл мэндийн салбарын олон тулгамдсан зүйл бий. Төрийн анхан, дунд шатанд бий болсон авлигыг яаж цэгцлэх юм, төрийн өмчит үйлдвэрийн газарт байгаа авлига, шахааг бид яаж цэгцлэх юм. Манай ард түмэн шударга бус зүйлтэй тэмцэх ёстой. Хэвлэлийнхэн маань ганц нэгээрээ уулзахаараа тэмцэх нь зөв гэдэг хэрнээ дуугараад эхлэхээр бүгдээрээ мушгиад эхэлдэг. Тэгсээр байгаад тэр өнгөө байхгүй болгож, бүх зүйл бахь байдгаараа үлддэг. Иргэд маань шударга бус нийгэмдээ сэтгэл хангалуун биш байгаа л юм бол өөрсдийн дуу хоолойгоо ийм тодорхой хэрэг дээр илэрхийл л дээ. Заавал жагсаал цуглаан хийх биш сонгогдсон Их хурлын гишүүд рүүгээ хандаад “Та 60 тэрбумын асуудал дээр дуу хоолойгоо хүргэхгүй бол дахиж сонгохгүй шүү” гээд мессэж бич л дээ. Энэ чинь төлөөллийн төр. 60 тэрбумыг хаагаад өнгөрлөө гэж бодъё. Дараа нь өөр хэрэг гарч ирнэ. Өмнөх хэргийг нь хаачихсан юм чинь дараа нь хууль хяналтын байгууллага руу хэн нэгэн утасдана, утас цохисон хүрээнд нь ажиллана.

Хууль хяналтын байгууллагынхантай нэг нэгээр нь уулзахаар “Тийм ээ. Бид улстөрчдийн дарамтанд ороод хуулийг өөр өөрөөр ялгавартай хэрэглэсээр байгаад өөрсдөө ч хуулиа ойлгохоо больсон” гэдэг. Бид шүүх засаглал, прокурор, АТГ, Тагнуул, цагдаагүй орон болж хувирлаа. Хамгийн хүчтэй тоглогч төр, элитүүдийн өмнө шүүх засаглал хүчээ алдвал ширэнгэн ойн дүрэм рүү явна. Ардчилсан улс биш болно гэдгийг ойлгооч гэж байгаа юм.

-Нээлттэй сонсгол хийснээр энэ бүх асуудалд цэг тавьж чадах юм уу?

-Чадахгүй. Иргэдэд нээлттэй мэдээллийг өгч, иргэд өөрсдийнхөө дургүйцлийг илэрхийлж, бид үнэхээр буруу хандсан юм байна гэдэг ойлголтыг иргэдэд өгнө. Үүнийг парламентын гишүүд хуулиа өөрчилж хийнэ үү, хариуцлагаа хүлээж огцорно уу тийм л зүйл рүү орно.

-Танд дарамт шахалт ирж байна уу?

-Надад дарамт шахалт ирж байна. Үүнийг яриад яахав. Ингээд ярилцлагаа өндөрлөе.


Categories
мэдээ цаг-үе

Алдартнуудаар арвин улсын тэргүүний бүлгийн хамт олон

Говь-Алтай аймгийн Бигэр сумын найман жилийн сургуулийн 1978 оны төгсөлтийн хамт олныг нэг ангийнхан буландаа онцолж байна. Тэд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд тус тусын хувь нэмрээ оруулан ажиллаж хөдөлмөрлөж буй гавьяатай эрхмүүд. “Гацуурт” компанийн ерөнхий захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбат, Түлш эрчим хүчний дэд сайд, доктор Т.Гантулга, нийслэлийн гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгийн ерөнхий эрхлэгч, их эмч Б.Ганбаатар, МУБИС-ийн НХУИС-ийн тэнхимийн багш, доктор ph, дэд профессор Б.Энхээ нарын алдартнууд энэ ангиас төржээ.

Тэртээ 1978 оны хавар сурагчийн форм, улаан бүчээр гоёж, наймдугаар ангиа дүүргэж байсан охид, хөвгүүд товлосон цаг, болзсон газартаа 49-үүлээ цугларчээ. Алс холын Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудаас газрын холыг умартаж тоглож наадаж явсан хүүхэд насны гэгээн дурсамжаа сэргээж, ангийн нөхөдтэйгөө уулзахаар Сүхбаатарын талбайд ирсэн нь энэ. Нэгдүгээр ангид хөтөлж оруулж байсан Ч.Лхамцэен, Т.Дэжид, наймдугаар анги төгсгөсөн Б.Жигвээ нарын багш нар нь ирсэн байв. Өнгөрсөн он жилүүдэд ангийн нөхдийн гадаад төрх байдал нь багагүй өөрчлөгдсөн бололтой. Уулзалдсан даруйдаа бие биенээ анхааралтай ажиглацгааж байсан. Удсан ч үгүй шуугилдаж эхлэх нь тэр ээ. Ирээгүй нөхдөө бие биенээсээ сураглаж, үгүйлж байв. Дараа нь сумын сургуулийн жижигхэн байранд тохой залган сууж, эрдэм боловсролын их аянд мордсон нөхөд 40 жилийн дараахь уулзалтаараа төрийн ордонтой танилцаж, үдийн зоогоо ч тэнд барилаа.

Хүүхэд насны дурсамж гэдэг хүний сэтгэлд бат, бэх хадгалагдаж үлддэг ажээ. Ангийн найзууд хаа байсан 40 гаруй жилийн өмнө тохиолдож байсан гэрэлт дурсамжуудаа өчигдөрхөн тохиолдсон мэт өөр хоорондоо өнгөтөөр хуучилж, хөгжилдөж суув.

“Ангийнхан минь бүгд л даруухан хүүхдүүд байсан даа. Жирийн малчин ардын хүмүүжилтэй бор охид, хөвгүүдээс улс төр нийгэм, спортын алдартнууд төрөн гарсанд баярлаж явдаг юм аа. Цаашдаа ч олон гарах биз” гэж наймдугаар анги төгсгөсөн багш Б.Жигвээ ярьж байлаа.

Эдний ангийнхан амжилт бүтээлээр арвин яваагаа багш нартайгаа салшгүй холбоотой гэж үздэг юм билээ. Зөвхөн хичээл онол, заагаад байх биш, хүн байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэйг хүүхэд ахуй насанд нь багш нар нь ойлгуулжээ. Арван жилийн хүүхдүүд Говь-Алтайн Бигэрийн дарсны үйлдвэрт ажиллаж шилийг цэвэрлэж өгч тодорхой хэмжээний урамшуулал авдаг байж. Энэ нь эрхэлж байгаа ажилдаа эзэн болдог ангийнхны амжилтын суурь нь болжээ. Тэд тариан талбайд ихэнх цагаа өнгөрөөдөг байж. Манайхан “Чацарганы мод хүртэл тарьж байсан шүү. Ургаагүй л болохоос биш” гэж ангийн нөхөд инээлдэж байлаа. Ийм хөдөлмөрч хамт олон 1978 онд Юрий Гагарины нэрэмжит улсын тэргүүний бүлгээр шалгарч байжээ. Тэднийг энэ амжилтад хөтөлсөн ангийн багш Мягмардорждоо талархаж явдагаа илэрхийлнэ лээ.

Хөдөөний сумын сургуулийн жирийн малчдын хүүхдүүд улсын тэргүүний бүлгээр шалгарч байсан гавьяаг орон нутгийнхан нь одоог хүртэл ярьцгаадаг гэнэ.

Ангийн багш нарын хал нь гаднаа, хайр нь дотроо байсан талаар С. Баяржаргал хэлж байлаа. “Өнөө цагт 12 жилийн ангийн сурагчдад ордог үдийн цай хөтөлбөрийг анхлан манай ангийнхан хэрэгжүүлж байлаа. Бидний ангийн багш 10 литрийн том саванд цай, тодорхой хэмжээний боорцог, ааруул гэх мэт хуурай идэх юм бэлтгэж цугладаг байсан. Гэдэс гарсан хүүхдүүд гэрийн даалгавраа ангидаа хийгээд, хүмүүжил соёлын ажилаа ярилцаад орой л гэртээ харина” гэлээ.

Хүүхдүүд л юм хойно гэм хоргүйхэн сахилгагүйтэж багш нартаа зэмлүүлэх үе гарна. Ангийн хэсэг хөвгүүд хөлдүү төмс шидэж дэггүйтэж байгаад сургуулийн агуулахын цонхыг хагалчихаж. Саваагүй зан хөдөлж, хагарсан цонхоор дотогш ортол тэр үед сумын хоршоонд хүртэл ховор байсан том ууттай бурамтай чихрийг олоод харчихаж л дээ. Ийм чихэрний барааг нь ч цөөхөн хардаг хүүхдүүд хувааж идээд найрлаад дуусгачихаж. Хэрэг бишдэж багш нартаа байцаагдаж байхдаа ангийн нөхөр У.Бат-Эрдэнэ бурамтай чихрээр бөөлжиж хэргийг илчилж байсан хөгжилтэй дурсамж тэдэнд бий.

Тэр үед зуны амралтын даалгавар гэж биелүүлэхэд амаргүй ажил байжээ. Цагдаагийн хурандаа Х.Хүрэлбаатар “Зун амрахдаа хүүхэд бүр таван тарвага, мөн тооны зурам агнаж арьсыг нь тушаах даалгавар аваад явдаг байсан. Тухайн үед агнах хэрэгсэл хомс байсан учраас ихэвчлэн зангаар л агнана. Мухар нүх рүү хөөж оруулаад гарч ирэхэд нь цохих зэрэг цөөхөн хэдэн аргатай. Манай ангийн Л.Чинбат чинь энэ даалгаврыг гүйцэтгэхдээ гаргууд сайн байсан. Намар орж ирэхдээ хэд хэдэн хүний даалгаврыг хийчихээд ирнэ шүү” гэж байв.

Энэ мэт зүйлсийг хөөрөлдсөөр 40 жилийн дараа уулзалдсан хамт олон “Аглаг бүтээлийн хийд” орохоор аян замдаа гарав. Ангийн нөхөд олон талбарт амжилттай яваа ч дуу хууранд харин маруухан бололтой. Аян замын явцад дуулсан нэгнийгээ “Дөчин хэдэн жил дуулж сурахгүй, хаагуур юу сурч явсан хүмүүс вэ” гэж цаашлуулах юм. Ангийнхан ч “морьтой яваа” бололтой. Зорьсон газраа очиж бурханч лам Пүрэвбатын өргөөгөөр зочилж буян заяагаа даатгаж, адис аваад гарлаа. Арван жилийн сурагч байхдаа л аялалд явж Бигэр нутгийнхаа байгалийн сайхантай танилцдаг байж. Өдгөө улсын сайн малчин болж Бигэр сумандаа аж төрж буй Ч.Нэргүйгүйнхээс өртөөний тэмээ авч байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг “Таван элсээр аялж” байжээ. Тухайн үед долдугаар ангийн охид, хөвгүүд өвлийн ид хүйтэн арван нэгдүгээр сард тэмээгээр аялж байснаас харахад юм юманд л чадварлаг байсан нь харагдана. Ингэж явахдаа тэд эх байгалиа хайрлаж хамгаалах ухамсрыг авч олж авчээ.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс засгийн тасгийн эрхлэгч М.Ганбаатар энэ хамт олны нэг юм. Тэрээр “Залуу байхад ажил амьдрал гээд нэг их тоодоггүй байж. Нас яваад ирэхээр багын найзууд, өсч төрсөн нутгаа их үгүйлдэг юм байна. 40 жилийн дараа уулзаж байгаа ч нийт хүүхдүүдийн 95 хувь нь уулзалтандаа иржээ. Хүн болгон л тус, тусын ажил амьдралтай. Энэ бүгдийг зохицуулж ирсэн ангийн нөхдөдөө баярлаж байна. Уулзалтын зар сонссон өдрөөс хойш догдолж нойр муутай хоносон удаа ч бий. Удаан хараагүй нөхдийнхөө үрчлээг ч олж харахгүй байна. Яг л ангидаа дэггүйтэж гүйж харайж явсан үе нь санаанд буух юм ” гэв.

Мөн цагдаа хүчний байгууллагад насаараа ажилласан хурандаа Х.Хүрэлбаатар “Бид их азтай улс шүү. Өвдлөө гэхэд л ангийн нөхөр их эмч М.Ганбаатар дээрээ очиход шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд өгдөг. Бие биедээ тусч сайхан хамт олон” юм гэж хэлэв. Тэрээр хүн зорилготой байж, түүнийхээ төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Манай Т.Гантулга жаахан хүүхэд байхдаа л “Би сайд болно гэж” гэж хэлдэг, түүнийхээ төлөө тэмцдэг байсан. Өнөөдөр Түлш эрчим хүчний дэд сайдын албыг нэр хүндтэйгээр хашиж байна” хэмээсэн юм.

Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын талаар ангийн нөхөд нь “Л.Чинбат 17 хүүхэдтэй өнөр бүлийн нэг гишүүн. Нэг эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх гэж тэмцдэг онцлогтой хүүхэд байсан даа. Спорт тоглоомонд их дуртай. Энгийн л малчин ардын хүүхэд өнөөдөр хөдөлмөрийн баатар болж, Монголдоо тэргүүлэх компанийг удирдаад явж байгаад бид бахархдаг” гэж ярьж байв. Тэрээр өнгөрсөн жил хөдөлмөрийн баатар болсныхоо дараа хан ангийн нөхдөө урьж баяраа хуваалцжээ.

Энэ төгсөлтийн нэг алдартан нь жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Баатархүү. Нэлээн сахилгагүй сурагч байсан энэ хүү 10 дугаар ангиа төгссөн даруйдаа улсын шигшээ багт дуудагдаж гавьяат тамирчин Ц.Дамдин, Р.Даваадалай нарын алдартнуудтай нэгэн цаг үед өрсөлдөж байжээ. Тэрээр олон улс, тив дэлхийн чанартай тэмцээнүүдээс нийт 76 медаль хүртсэн байна. Бигэр сумынхан шатрын спортоор улсдаа алдартай. Энэ төгсөлтөөс Ж.Баттулга шатрын спортын мастер цол хүртжээ.

“8А” бүлгийн дарга А.Бадамсэд ангийн хөөрхөн охин Б.Бадамыг найраад гэргийгээ болгоод авчихжээ. Тэд өдгөө малын эмч мэргэжил эзэмшиж Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрж байгаа юм. “Би тооны хичээлээ ангийн даргаараа заалгуулдаг байлаа. Нэг өдөр дэвтрийнхээ завсраас цэвэрхэн нугалсан цаас оллоо. Нээгээд үзэхэд ангийн даргаас ирсэн захидал байсан юм даа. Мөн ч их догдолсон шүү” гэж гэргий Б.Бадам нь сурагч насны гэгээн дурсамжаа хуваалцсан юм. Мөн Д.Батсүх, Ч.Сарангэрэл нар гэр бүл болж голомтоо бадраажээ

Эдний анги энэ оныг товлож уулзсан нь төрөлх Бигэр сумынх нь сургуулийн 90 түүхт жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотой юм. Амьдралын гараагаа эхлүүлсэн сургуулийнхаа хөгжил цэцэглэлтэд зориулж түүхт ойгоор нь 1978 оны төгсөлтийн хамт олноо төлөөлж хөдөлмөрийн баатар Л.Чинбат, Түлш эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар 12 сая төгрөг хандивлаж байгаа аж.

Алдарт “Бурханбуудай уул”, “Алтан тэвшийн хөндий” зэрэг үзэгслэнт газрын бэлд 1962 оны бар жилд төрсөн 1978 оны төгсөлтийн хамт олон ажил амьдрал дээр ч бар шиг цог золбоотой ажиллаж амьдарцгааж байна.


Categories
мэдээ цаг-үе

Доктор Жанцангийн Бат-Ирээдүй: Дэлхийн олон оронд миний шавь байгаа

Монгол судлалын үндэсний академи-ийн гүйцэтгэх захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Жанцангийн Бат-Ирээдүйтэй уулзаж хөөрөлдлөө.


-Таны овог, нэр Загийн сургуулийн самбарт алтан үсгээр бичээстэй байдаг сан?

-Би хөдөөний хүүхэд л дээ. Баянхонгорын Загийн голын хүүхэд. Сумын төвд төрж өсч өндийж, сурч боловсорч хүн болсон. Буурал аавын хайртай зээ хүү байлаа. Дотуур байраар дамжиж, аймгийн төвд конкурсдэж, арван наймтай хотын бараа харж байлаа. Манай аав малчин удамтай, өвөө маань Чойбалсангийн үеийн анхны сайн малчны нэг, малчин Лувсан гэж алдартай хүн байв. Аав маань жолооч, ээж минь нягтлан санхүүч, ажиллах хөдөлмөрлөхөөс өөр юм мэдэхгүй, олон хүүхэдтэй айлын том нь. МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшин төгссөнөөс хойш их эрдэмтэн Чой.Лувсанжав багшийн буянаар их сургуульдаа үлдэж, судалгааны сэдэв амлаж, эрдэм номын мөр хөөжээ. Их сургуульдаа нэгэн үзүүрт сэтгэлээр 33 дахь жилдээ багшиллаа.

-Та гадаадын олон оронд ажиллалаа. Ямар их сургуулиудад багшлав?

-Ерээд оны эхээр Английн Лондон, Кембриж, Лийдсийн их сургуулиудад тухайн үеийн Бритиш Канселын тэтгэлгээр зочин багшаар ажилласан. Энэ үед МУИС-д англи хэлний багш, Английн их сургуулиудад монгол хэлний багш солилцох Засгийн газрын соёлын гэрээний дагуу явцгаадаг байсан юм л даа. Уг нь Францт багшлах санаатай франц хэл үзэж бэлтгэж байлаа, бурхны зааснаар Франц руу арын хаалгаар манай нэг настай багш явж, дараагийн хаалга онгойсон нь Лондон байсан юм. Энэ нь ч болсон. Үүний ачаар үр хүүхдүүд минь унаган англи хэлтэй болж, юм үзэж нүд тайлж, ажил амьдралд нь хэрэг болж л байна. Лондонгоос ирээд дэд докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн Монгол судлалын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2003-2005 онд ХБНГУ-ын Лайпцигийн их сургуульд багшилсан. Монгол судлалын арвин уламжлалтай хуучин зүүн Германы их сургуульд багшлах бас сонин байсан. Мөн 2005-2006 онд Кембрижийн их сургуулийн судалгааны төслийн хүрээнд Британийн Номын санд зөвлөхөөр ажиллаж тус номын санд байдаг монгол номын онлайн каталоги бүртгэл хийсэн. Үүний дараа 2008-2011 онд Японы Токиогийн Гадаад судлалын их сургуулийн урилгаар зочин профессороор гурван жил ажилласан. Энэ сургуульд Чой.Лувсанжав багш маань ажиллаж байлаа. Ингээд эргэж ирээд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад 2015 оноос ХБНГУ-ын Боннын их сургуульд зочин профессороор ажиллаад өнгөрсөн онд буцаж ирлээ.

-Боннын их сургуулийн монгол судлалын тухай нэмж ярихгүй юу?

-Боннын Их Сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд зочин профессороор ажиллалаа. Бонн бол барууны монгол судлалын нэлээд хуучны уламжлалтай, ном судар эрдэм шинжилгээний хэрэглэгдэхүүний сайн нөөцтэй, барууны монгол судлалын судалгааны нэг чухал төв юм. 2012 оноос хойш монгол судлал дахин сэргэж, орчин үеийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чиглэл хандлагаа ч жаахан өөрчлөн, өнөөдрийг мэдэрч,ирээдүйг харсан судалгаа шинжилгээ хийж байгаа ганц их сургууль юм. Энэ их сургуульд монгол судлалыг сонирхогч олон улсын оюутны тоо жилээс жилд нэмэгдэж, сурах хүсэл эрмэлзлэл улам бүр хөгжин монголын түүх, орчин цагийн монгол хэл, монгол бичиг, Монголын утга зохиол, Монголын соёлыг олон соёлын хүрээнд харьцуулан үзэх хичээлүүд үзэж судалж байна. Монгол руу ирж дадлага практик хийх, аялах, тойрох, сонирхох хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Боннын их сургуулийн монгол судлалын номын сан бол баруун Европ байтугай дэлхийн монгол судлалд дээгүүр орно. Энэ их сургуульд Монголоос уригдаж ажилласан гурав дахь багш болсон нь хувьтай хэрэг.

-Дэлхийн олон орны их сургуулиудад ажиллахад олон шавьтай болно биз?

-Би 1986 онд төгссөнөөс хойш МУИС-д 33 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 13 жил нь гадаад оронд ажилласан байна. Ихэвчлэн гадаад оюутнуудад хичээл заажээ. Сүүлийн жилүүдэд л монгол оюутнууддаа зааж байгаа болохоос миний ихэнхи шавь гадаад орны иргэд байдаг. Германы их сургуульд багшиллаа гэхэд тэнд дан ганц герман биш орос, украин, швед, монгол, бразил, унгар, чех гээд олон орны оюутнууд сурдаг учраас олон улсын чанартай болж байгаа юм. Манай МУИС-д гэхэд жилдээ 20-иод орны 200 шахам оюутан суралцагч ирж байна шүү дээ. Тооны хувьд хэлж мэдэхгүй ээ ямар ч байсан дэлхийн гол гол орнуудад очиход шавь нар угтана шүү.

-Сүүлийн үед ямар судалгааны ажил дээр сууж байна. Номыг явж хийхгүй, сууж хийнэ гэж таны нэг афоризм байдаг даа, одоо ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Би монгол хэлний үгийн сан утга судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Мөн гадаад хүнд монгол хэл заах аргын судалгааг сонирхон энэ чиглэлээр олон төрлийн сурах бичиг, гарын авлага, толь бичиг хэвлүүлсэн. Одоо нийт эрдэм шинжилгээний ном бүтээл 60 шахаад байна. Би 1998 онд ШУА-д “Монгол хэлний ойролцоо утгат үг хэллэгийн бүтэц, утга, үүрэг” сэдвээр дэд эрдэмтний, 2004 онд ОХУ-ын Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургуульд “Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ерөнхийлөгч асан Б.Чадраа гуай амьд сэрүүн байхдаа энэ их сургуулийн салбарыг ШУА-ийн дэргэд байгуулж олон арван хүн ОХУ-д шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг юм. Ингээд ганц ойролцоо утгын талаар бус монгол хэлний үгийн сангийн үндсэн нэгжүүдийн судалгааг үргэлжлүүлэн хийж, монгол хэлний үгийн сангийн их сургуулийн академик сурах бичиг хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Токиогийн Гадаад судлалын их сургуулийн захиалгаар “Монгол ярианы сурах бичиг”, Боннын их сургууль болон Өмнөд Солонгосын Хангүг Гадаад судлалын их сургуулийн захиалгаар “Монгол хэлний унших бичвэр”, “Монгол утга зохиолын сурах бичиг” зохион хэвлүүлээд байна. Мөн Монголынхоо багш нартай хамтарч “Илтгэх урлагийн онол арга зүй”, “Монгол хэл бичиг найруулга зүй” зэрэг их сургуулийн сурах бичиг гаргасан. Австралийн Үндэсний их сургуульд онлайн монгол хэлний хөтөлбөр боловсруулах төслийг багш нарын хамт хийгээд хүлээлгэж өгч байна. Итали хэлтэнд зориулсан монгол хэлний сурах бичиг хийж байгаа. Цаашид БНСУ, Япон, Итали, Унгар зэрэг орны монгол судлаач, эрдэмтэдтэй хамтарч судалгааны төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа зүйлүүд бий. Цаг хугацаа явах тусам, хийх ажил улам л их болох юм даа.

-Та чинь Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний холбоог санаачлан байгуулсан байх аа. Энэ их ажлын хажуугаар төрийн бус байгууллага ажиллуулах цаг гарч байна уу?

-Мэргэжилдээ хайртай, дуртай юм. Монгол хэлийг, монгол хэлний багш нарыг хамгаалах хэрэгтэй байна. Тэднийг тоодог хүн байдаггүй юм. Мэргэжлийг нь тоохгүй, багш нарыг нь ч тоохгүй. Гэхдээ “Монгол хэлний тухай хууль” гарснаас хойш нийгмийн сэтгэлгээ арай дээрдэж байна. Гэвч ярих хийх юм зөндөө байна. Багш нар нэгдэхгүйгээр ажил явахгүй, урагшлахгүй. Эл холбоог 2008 онд байгуулсан. Цаг гаргаж чадвал хийх ажил маш их бий. Гадаад орнуудад олон жилээр явсан тул олигтой үйл ажиллагаа явуулж амжаагүй. Энэ жилээс харин үйл ажиллагааг идэвхижүүлэн сэргээж, ТУЗ-ыг хуралдуулж бодлого үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, багш нарын дунд идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ онд монгол хэлний багш нарын үндэсний форум хийх санаатай байна. Үүгээр монгол хэл бичгийн болон уран зохиолын хичээлийн цаг, хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн бүтэц, зохиогчдын асуудал хөндөх ярих төр засаг БСШУЯ-нд санал оруулах санаатай байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл үүнийг дэмжих байх гэж найдаж байгаагаа далимд хэлээдхье. Мөн монгол хэлний багш нарт зориулсан “Монгол хэл, соёл” сэтгүүл эрхлэн гаргаж байгаа.

-Мөн Монгол судлалын үндэсний академи гэж байгуулсан сураг байсан?

-Аливаа улсын ажлыг ганц төрийн байгууллага дангаараа нуруундаа үүрэх ёсгүй, тэр тусмаа нарийн мэргэжлийн тэгээд нийгмийн гишүүдийн хамарсан ажлыг ТББ үүрэлцэх ёстой гэдэг үүднээс Монгол судлалын чиглэлээр явуулах их ажлаас үүрэлцэх санаатай ийм ТББ байгууллага санаачлан байгуулж ажиллуулж байна. ШУА-ийн хөл доор “Анагаах ухааны академи”,”Хөдөө аж ахуйн академи” зэрэг яг манайхтай адилхан статустай академууд байгаа. Монголоор овоглосон Үндэсний академиа дэмжих туслах байх гэж найдаж байгаа. Энэ байгууллага дотоод, гадаадын монгол судлаачдын хүчийг нэгтгэх, судалгааны төсөл гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хурал, симпозиум, форум зохион байгуулах, мэргэжлийн сэтгүүл хэвлүүлэх гол зорилготой. Эхнээсээ эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж “Монгол судлалын нэвтэрхий толь бичиг” хийхээр эхлэж байна. Энэ толь бичиг нь “Хэл бичиг”, “Утга зохиол”, “Өв соёл” гэсэн гурван ботьтой байна. Дотоод гадаадын монголч эрдэмтдийн хүчээр бүтэх болно. Үүнийг зохион байгуулах нүсэр ажил биднийг хүлээж байна. Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалыг дэмжих сан энэ ажлыг бас дэмжих байх.

-Та чинь зураг авах, зураг зурах, хөгжим тоглох, аялах гээд олон хоббитой. Таны бас нэг сонин хобби чинь график дизайн, цаашлаад ном хэвлэл буюу publish­ing юм байна гэж би харсан андуураагүй бол?

-Үнэн, үнэн. Би угаасаа бага байхын жаахан зурах авьяастай хүүхэд байсан юм. Монгол Улс, монгол хэлний буянаар гайгүй ч олон газар тэнэлээ, цаг нар гарвал өөрийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах санаа байгаа. Бас нөхөрсөг шог сонирхож зурдаг. Ингээд яг энэ номынхоо дизайн хийх ажилтай уялдаад ном хэвлэлийн бизнес нэлээд сонирхож үүнийг Монголд хөгжүүлж болох тухай их бодсон. Учир нь би ерээд онд Лондонд байхаас монгол номыг дэлхийн зах зээлд гаргах тухай өдрийн бодол, шөнийн зүүд болж олон хэвлэлийн газар захидал бичсний ачаар өөрийн номыг Рүтлэж гэж английн хэвлэлийн компаниар хэвлүүлэн Монголоос анх дэлхийн зах зээл буюу Амазонд гаргаж чадсан юм. АНУ, Австрали, Англи зэрэг орны хэд хэдэн хэвлэлийн газраар номуудаа хэвлүүлсэн. Энэ туршлага дээрээ дөрөөлөн 2012 онд дэлхийн их сургуулиудын пресс амжилттай хөгжсөн жишгээр МУИС-д Хэвлэлийн газар (хэвлэх үйлдвэр юмуу, цех биш шүү, манайхан хэвлэл гэхээр машин боддог) байгуулах санаачилга гарган дэмжигдэж 2015 оны есдүгээр сар хүртэл захирлаар нь ажилласан. Олон ажил санаачлан хийсэн. Гэхдээ манайхны нөгөө нэгийнхээ хийсэн юмыг үгүйсгэдэг, үл тоодог, үл үргэлжлүүлдэг нэг муухай зангаар бас санасан сэдсэн юм зогссон, будилсан, яахаа мэдэхээ байчихсан зүйл харагдаж л байгаа, үүнийг шүүмжлээд хэлээд ад болж байна. Монголд хэвлэлийн бизнесийг жинхэнэ утгаар нь хийж байгаа газар бол хуруу дарам цөөхөн байна аа. Уг нь олигтой ажиллаж чадвал их сургуулийн хэвлэл хөгжих боломж илүү их, нэр хүнд өндөр байдаг л даа.

-Нээрээ их сургуулийн захиргааны үйл ажиллагааг шүүмжилсэн МУИС-ийн багш нарын түр хорооны нэг гишүүн нь та байх аа, тэр тэмцэл-ийнхээ талаар жаахан ярих уу?

-Бидний таван багш өнөөгийн МУИС-ийн засаг захиргааны явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцэн “тэмцэж” байгаа. Улс төр улс орны бүхий л хэсэгт нөлөөтэй байгаагийн нэг нь их дээд сургуулийн захирал болон бусад удирдах албан тушаал улс төрчдийн бялууны нэгээхэн хэсэг болдог нь нууц биш. Өмнө нь ч их сургуульд улс төрөөс томилгоотой хүмүүс ирж л байсан. Би их сургуулийн удирдах албанд томилогдож, бас тэдэнтэй хамтарч ажиллаж л байлаа. Харин энэ удаагийн хүмүүс шиг улайрсан улс төрчид ирж байсан нь ховор. Их сургууль улс төрөөс, улс төрчдөөс хараат бус байх ёстой гэдэг бидний тэмцлийн гол шугам юм. Түүнээс биш хэн байх нь хамаагүй юм. Гэвч эд суудалдаа жаахан суухын тулд юу ч гэж хүмүүсийг өө сэв хайн гүтгэх, гүжирдэх, нэр төрөөр нь тоглохоос сийхгүй улайрсан улаан намын гишүүд байна. Ер нь их сургуульд нэг ч цагийн хичээл заагаагүй, сар ажиллаагүй, дээд боловсрол гэдгийн зах зухыг ч мэдэхгүй хүмүүсийн намын сонгуулийн бялууны шагналд зориулан нэг байгууллагын ажлыг “алахаар, нураахаар” гүйцэтгэх ч бай захирлаар явуулж байгаа нь тэвчишгүй зүйл юм. Дээрээс нь манай сэхээтнүүд багш нар амин хувийнхаа амбицад баригдчихаад дэндүү хүлцэнгүй дорой байна. Үүнийг эд ашиглаж байна. Сүүлийн хэдэн сард болж байгаа зүйлийг ажиглахад Монголд ер нь үнэн мөнөөрөө, хууль ёсоороо болж бүтэх зүйл тун ховор байна, нийгмээрээ ялзарч доройтсон, хар амиа бодсон, алив ажил хэрэг танил талаараа, нам эвслээрээ явдаг, авлига хээл хахуулиараа нэгдэж нийлсэн хэтэрхий амин хувийн эрх ашиг, өнөө маргаашийн сандал суудлаа хамгаалсан бүлэг хүмүүсийн мафи хэлбэрт шилжсэн нийгэм болжээ. Миний хувьд өнөөдрийн их сургууль үүнээс илүү сайн, багш судлаач нар дэлхийн хэмжээнд ажиллах боломж хэд дахин илүү, оюутныг сургах, хөгжүүлэх арга зам арвин, мөнгө санхүү эдийн засгийн хувьд бяртай байх нөхцөл ганц сургалтын төлбөрийг хараад суухааргүй өргөн байгаа гэж боддог. МУИС-ийг дэлхийн жишигт хүргэх гэж байгаа бол ийм аргаар хол явахгүй ээ. Уран яруу уриа лоозон барьснаар урагшаа явдаг их сургууль, дээд боловсрол гэж хаа ч байхгүй.

М.МӨНХСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

И.Одончимэг: Олон жил өрнийн жүжигт тоглолоо гээд би англи хүүхэн болчихоогүй биз дээ

БНХАУ-ын Чиндао хотноо болсон “SCO Film Festival 2018” кино урлагийн наадамд “Х-ТҮЦ” продакшны хамт олон амжилттай оролцоод ирлээ. Тус улс кино урлагийг дэмжих зорилгоор далай дээр хиймэл арал байгуулж анхны фестивалиа зохион байгуулсан нь олон улсын анхаарлыг татсан юм. Манай улсын уран бүтээлчид “Чингисийн хүүхдүүд”, “Цагаан хадаг”, “Ээж”, “Том дөрвөн толгой” гэсэн кинонуудаар уг наадамд өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авсан юм. Түүнтэй ярилцлаа.


-“SCO Film Festival 2018” кино наадмаас Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсанд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Анх удаа зохиогдсон уг фестивалийн тухай сонирхуулбал?

-Чиндаогийн кино фестиваль бол Шанхайн хамтын ажилллагааны байгууллагын хүрээнд анх удаа зохиогдсон олон улсын дээд хэмжээний ёслол. Энэ фестиваль цаашид жил бүр зохиогдох зорилготой. Чиндаог Дорнын холливуд болгож байгаа юм билээ. Тийм ч учраас Хятад улсын Засгийн газрын зүгээс энэ фестивальд өндөр хэмжээний анхаарал хандуулсан. Зохион байгуулалт, харуул хамгаалалт сайтай арга хэмжээ байлаа. Чиндаог кино үйлдвэрлэлийн хот болгох зорилготойгоор энэ хотыг бүтээн босгосон гэж хэлж болно. Барууны хэв маягийг илтгэсэн барилгуудтай, Шар тэнгисийн хөвөөнд, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт оршдог юм билээ. Шар тэнгист хэдэн мянган ч гэлээ кранаар маш их хэмжээний хөрс, шороо асгаж арал байгуулж дээр нь уг кино хотхоныг босгосон. Уг хотхон хоттойгоо гүүрээр холбогддог маш гайхалтай бүтээн байгуулалттай. Том бүтээн байгуулалт, их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ гэдэг нь харагдсан.

-Фестивальд хэдэн орны хичнээн уран бүтээл өрсөлдсөн юм бэ?

-ШХАБ-ын хүрээнд зохиогдсон учраас 12 орны уран бүтээлч өрсөлдсөн. Үндсэн найман гишүүн, ажиглагч дөрвөн орны кино уран бүтээлчид киногоороо оролцсон гэсэн үг. Нийтдээ 55 киноны уран бүтээлчид Чиндаод хуран цугласан.

-“Х-ТҮЦ”-ийнхэн “Солиот эх”-ээр олон улсын кино наадамд өрсөлдөж байгаа гэдгийг дуулаад “Ямар ч байсан нэг юм дуулгана” гэж бодогдсон. Яагаад гэвэл уг киног Хятадын алдартай зохиолч Ван Хэн Жигийн өгүүллэгээс сэдэвлэсэн учраас?

-Заавал хятад гэдэг нь энд нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Учир нь юунд байна вэ гэхээр энэ наадмыг шүүсэн шүүгчид нь бүгд хятад биш. Оролцогч 12 орноос нэг нэг хүн шүүгчээр суусан болохоор тэд заавал хятад зохиол гэдэг дээр анхаараагүй болов уу.

-“Солиот эх”-ийн зохиолыг барьж авснаас дэлгэцэнд кино болж гарах хүртэл нь хэдий хэрийн хугацаа зарцуулсан бэ?

-Нэлээд хугацаа зарцуулсан. Зохиолчоосоо зөвшөөрөл авах гэж хагас жил хөөцөлдөж байж зөвшөөрөл авсан. Их энгийн хүн байдаг юм билээ. Дараа нь бэлтгэл ажил гурван сар хийгдсэн. Зураг авалт 48 хоног үргэлжлээд дараа нь хоёр, гурван сарын турш дуу, дүрс, монтажны ажлаа амжуулсан. Тэгж л дэлгэцэнд гарсан. Зохиолын хувьд эрэл хайгуулын үр дүнд олж авсан, орчуулагч Д.Болдбаатарын зөвлөснөөр. Түүний орчуулсан “Сургамжит өгүүллэг” гэдэг номоос бид уншиж олоод “Энэ их сайхан кино болох юм байна” гэдгийг харсан. Орчуулагч Д.Болдбаатараас зохиолчийг нь олж өгч тусална уу гэхэд олоход хэцүү юм, олж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь бид Гадаад харилцааны яам болон холбогдох зохих байгууллагуудтай нь харилцаа тогтоож зохиогчийг нь олсон л доо.

-Зохиолч Ван Хэн Жи киногоо үзсэн болов уу?

-Зохиолч маань одоогоор үзээгүй байгаа. Бид нэг хувийг нь түүн рүү явуулах ёстой. Тэр хүн үзээд яаж хүлээж авахыг бүү мэд. Түүний өгүүллэгийн үндсэн санаа гарсан. Өгүүллэг нь жижигхэн, хэдхэн хуудас. Гэтэл кино зохиол бол олон хуудастай, маш их цаг хугацааны материал. Өгүүллэгийг кино болгоход нэмж, хасах юм их. Тэр болгоныг зохиолчоос нь зөвшөөрөл авч кино зохиолоо бичиж, киногоо гаргасан.

-“Солиот эх”-ийг Хятадын зах зээлд гаргах эрхээ та бүхэн авчихлаа?

-Тэглээ.

-Бүх хотуудын кино театраар нь гардаг юм болов уу, хэдэн сарын хугацаатай юм бол?

-Тэрийг бид яг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэрээний бэлтгэл ажлууд одоо явагдана. Үүнд маш их хугацаа шаардах юм байна билээ. Тохиролцоонуудаа хийнэ. Тэгж байж бүх юм тодорхой болно. Гэхдээ “Chi­na film”-ийн Хятадын зах зээлд киногоо гаргах эрхийг авахын тулд Холливудын кинонууд ч хоёр жилийн хугацаанд хөөцөлддөг. Эрхээ авсан эхний арван байрт голдуу л дэлхийн алдартай кино үйлдвэрүүдийн бүтээл багтсан байдаг. Тийм чансаатай жагсаалтад мань мэтийн жижиг юмнууд бараадахын ч аргагүй юм билээ (инээв). Тэгээд яахав энэ кино фестивальд бид өөрсдийнхөө сүр хүчийг үзүүллээ л гэж бодож байгаа.

-Танайх өмнө нь “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо” зэрэг хятад жүжгүүдийг тайзнаа тавьж байсан. Та бүхэнтэй уулзахад “Монголд чансаатай зохиол алга. Сайн зохиол байвал бид бүтээл хийе. Даанч олдохгүй байна” гэж хэлж байсан. Үүнтэй холбоотой юу?

-Харин тийм ээ, ийм нэг тэнэг үзэл бодол олон нийтийн дунд яваад байна. Яагаад хятад зохиол сонгов, хятад учраас сонгосон юм уу ч гэх юм. Ингэж ярьж байгаа тэр хүн өөрийнхөө ухамсаргүйг харуулж байгаа юм. Өөрийнхөө тархийг хэр хэмжээнд сэтгэдэг вэ гэдгийг л харуулаад байна. Бид өчнөөн жил өрнийн сонгодог жүжигт тоглодог л байсан. Тэгснээрээ би англи болоогүй л биз дээ. “Одончимэг англи хүүхэн” гэж хэзээ ч ярьдаггүй л байсан биз дээ. Гэтэл “Аянгын бороо”-нд тоглонгуут “Энэ хүүхэн хятад юм уу” гэж яриад эхлэх нь сонин байхгүй юу. Энэ хоцрогдсон үзэл бодлоосоо салах цаг нь болчихсон шүү дээ. Тэгээд ч манайхан угаасаа барьцалдаад байх ч шаардлагагүй. Энэ чинь өөрөө алдарт бүтээл шүү дээ. Энийг Холливуд хүлээн зөвшөөрөөд кино хийчихсэн. Хятадын оргил найман бүтээлийн нэг. Хятадын ард түмэнтэй бичиг соёл, утга зохиолын хувьд тэрсэлдэж маргалдаад байх юм нэг их байхгүй шүү дээ. Бид чинь угаасаа дорнын соёлтой ард түмэн. Тэр олон сая хүн дотор чинь мундаг толгойнууд байлгүй л яахав дээ. Тэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Бид маш олон жилийн турш өрнийн зохиол, жүжгүүдийг сонгодог хэмээн үзэж тайз дэлгэцнээ тавьж ирсэн. Бид яагаад дорныхоо сонгодгуудыг тавьж болохгүй гэж. Тийм биз дээ. Тэр утгаараа дорнын сонгодгуудаас тавья. Тэгээд л “Аянгын бороо”-г сонгосон. Жүжиг маань амжилттай болж Монголын ард түмэн сайхан ч хүлээж авч үзсэн. Сайхан хүлээж авсан болохоор дараагийн бүтээлээ ч сайхан тавья гэж бодсон. Бид шууд шүүрч тавьсан юм биш. Олон жил зохиол бүтээл эрж байж олсон. “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Аянгын бороо” жүжгээс бараг дөрөв, таван жилийн дараа тайзнаа тавьсан шүү дээ. Энэ хооронд зүгээр суугаагүй. Сайн зохиол л эрээд байсан. “Сэрүүн хасын нууц”-ын дараа ч бас зүгээр суугаагүй. Зохиол эрээд л байсан. Байхгүй байгаа юмыг чинь одоо тэгээд яах юм бэ. Монголын зохиолчдынхоо бүтээлийг үгүйсгэлээ л гэдэг. Тийм үгүйсгээгүй байсан юм бол бусад тэр Монголдоо хайртай киночид, тэр олон сайн зохиол байгаа гээд байгаа хүмүүсийг юм хийхийг бид үгүйсгэхгүй шүү дээ.

Үнэндээ бид зохиолын хомсдолд орчихоод байна шүү дээ. Тэгээд ч Хятад зохиол гээд муулаад байгаа хүмүүсийг гайхаад байх юм. Юу гэсэн үг юм бэ. Энэ чинь эх хүний тухай л кино биз дээ. Эхийн хайрын тухай. Энэ чинь мөнхийн сэдэв. Наадмыг шүүсэн 12 шүүгч ч хэлсэн. “Солиот эх”-ийг үзээд бүгд ээжийнхээ тухай бодсон тухайгаа ярьж байсан. Энэ чинь хүн болгонд адилхан үйлчилж байгаа биз дээ. Одоо тэгээд янз бүрийн юм яриад байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм (инээв). Гэхдээ энэ чинь цаг хугацаа шүү дээ.

Он жил улиран өнгөрөх тусам адлагдах уу, энэ кино Монголын урлагт урт настай байгаад амьдрах уу гэдгийг цаг хугацаа л шүүнэ. Өнөөдөр бид “Энэ муу хятад зохиол учраас шагнал авлаа” гэж байгаа нь тэнэглэл юм даа. Үүнээс өөр би юу хэлэх вэ дээ.

-Монголын уран сайхны кинонууд дунд зүрх сэтгэлд хоногшсон эхийн олон сайхан дүр бий. “Солиот эх”-д гаргасан таны дүр ямархан өнгийг ард түмний сэтгэлд үлдээх бол оо?

-Тэрийг үзсэн хүн л хэлнэ дээ. Уран бүтээлч хүн бүтээсэн дүрийнхээ онцлогийг ярих зохимжгүй. Тэрийг хүн өөрөө үзэж байж мэдэрдэг байхгүй юу. Монголын урлагт, кинонд олон сайхан ээж байдаг. Би Ч.Долгорсүрэн гуайн тоглосон ээжүүдийн дүрийг үзэх их дуртай. Т.Цэвээнжав гуайн бүтээсэн дүрүүд ч байна. Д.Мэндбаяр эгч маань байна. Саяны кино фестивальд шүүгчид “Энэ наадамд хоёр эмэгтэй жүжигчин илүүрхлээ. Тэр нь Монголын хоёр жүжигчин байсан юм” гэж хэлж л байлаа. Тэр нь Д.Мэндбаяр эгч бид хоёр л байсан байж таараа. Би Д.Мэндбаяр эгчээрээ бахархсан. Тэр наадамд би Монголын киночдоороо бахархаж байсан. Шүүгчид “Монголын киночдыг ийм мундаг кинотой ирнэ гэж бодсонгүй. Арай өөр бүтээлтэй ирэх байх гэж бодсон” гэдгээ нуулгүй хэлж, биечлэн ирж баяр хүргэцгээсэн.


Categories
мэдээ нийгэм

Сар бүтэн хиртэнэ

2018 оны долдугаар сард болох Астрономийн онцлох үзэгдлүүдийг танилцуулж байна.

Долдугаар сарын 15

Сар Сугартай уулзана. Тухайн бүс нутагт Нар жаргах үед тэнгэрийн баруун өмнө хэсэгт хавирган Сарны хажууд Сугар гариг харагдах юм.


Долдугаар сарын 27

Сарны бүтэн хиртэл. Энэ жилд болж буй хоёр дахь Сарны бүтэн хиртэл юм. Сарны бүтэн хиртлийг Ойрх дорнод, Төв ази, Өмнөд ази, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Оросын европын өмнөд хэсэг, Өмнөд Уралын нутгуудад ажиглах боломжтой.

Энэ хиртэлт нь 21 дүгээр зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт байх бөгөөд 103 минут үргэлжлэх юм байна. 100 минутаас илүү хугацаагаар сар хиртэх үзэгдэл нэгэн зуунд дунджаар таван удаа тохиодог. 1901 оноос хойших 200 гаруй жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэл 2000 оны долдугаар сарын 16-нд бүртгэгджээ. Уг хиртэлт нь 106,5 минут үргэлжилсэн байна.

Долдугаар сарын 27

Ангараг гаригыг харах хамгийн тохиромжтой шөнө. Хамгийн сүүлд 2003 оны долдугаар сард Ангараг гариг хамгийн том, хамгийн тодоор Дэлхий дээрээс харагдсан байна. Харин энэ өдөр дээрхтэй мөн адил хамгийн тод болон томоор харагдах нь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

Их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэлийн хугацааг танилцуулж байна.

МУИС
Элсэлтийн бүртгэл орон даяар зүргадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдэж, долдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагт хаагдана. Элсэлт зөвхөн цахим хэлбэрээр явагдах ба http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм. Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн үед бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба бүртгүүлэгч хувийн мэдээллээ баталгаажуулсны дараа бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг, системээс харуулах бөгөөд сонирхсон сургууль\салбараа сонгож тэмдэглэнэ.

СЭЗИС
Тус сургуулийн элсэлтийн бүртгэлийг орон даяар 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас, долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 хүртэл www.admission.ufe.edu.mn хаягаар бүртгэх юм байна. Элсэлтийн бүртгэлийн хураамж 15000 төгрөг.

ШУТИС
ШУТИС
-ийн элсэлт 2018 оны долдугаар сарын 1-ээс долдугаар сарын 4-ны өдрүүдэд 24 цагийн дотор www.elselt.edu.mn хаягаар явагдана.

МУБИС
Улаанбаатар хотын элсэгчдийг долдугаар сарын 1-ээс 4-ны 18.00 цаг хүртэл http://burtgel.surgalt.mn/ хаягаар болон МУБИС-ийн төв байранд бүртгэх юм байна. Харин хөдөө орон нутгийн элсэгчдийг долдугаар сарын 1-ээс МИДСК-ын журмын дагуу бүртгэдэг. Мөн элсэлтийн хуваарь сонголт долдугаар сарын 5-аас 7-ны хооронд явагдаж http://burtgel.surgalt.mn/ сайтад тавигдана.

АШУҮИС
Тус сургуулийн элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод http://burtgel.mnums.edu.mn/бүртгэлийн вэб хаягаар явагддаг. Элсэхийг хүсэгчид АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой. Харин орон нутагт МИДСК-ын элсэлтийн комисс хариуцан зохион байгуүлна.

Мандах бүртгэл
Элсэлт 2018 оны зургадугаар сарын 25-аас долдугаар сарын 3-ныг хүртэл http://mandakh.edu.mn/ сайтаар явагдана.

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Шилдэг мэргэжил гэж байдаггүй, харин шилдэг мэргэжилтэн гэж байдгийг санан хүсэл мөрөөдөл, сонирхлоо дагаж сургууль, мэргэжлээ сонгоорой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2019 онд нээлтээ хийх шилдэг долоон кино

Кино урлаг сонирхогч залуучууддаа зориулан ирэх 2019 онд нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа хамгийн их шуугиан дагуулж буй шилдэг долоон киноны тухай товч мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Уг жагсаалтад бидний дунд аль хэдийнэ хүлээлт үүсгээд амжсан Avengers: Infinity War (2018)–ын үргэлжлэл болон Dumbo хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар зэрэг багтсанаас гадна хүүхэд залуусыг саяхан байлдан дагуулж байсан “Suicide Squad” уран сайхны киноны 2-р анги ч мөн дээгүүр байранд жагсчээ.

1. DUMBO – WALT DISNEY


Бусдаас өвөрмөц, хачирхалтай том чихтэй төрсөн Dumbo хэмээх зааны тугалны сургамжит, адал явдалт амьдралын түүхээс сэдэвлэсэн хүүхэлдэйн киног хамгийн анх 1941 оны 10-р сард Walt Disney Productions бүтээж байв. Тус бүтээл хамгийн анхны өнгөт хүүхэлдэйн кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд нийт 1.6 сая долларын ашиг олж байсан түүхтэй ажээ.

Харин ирэх 2019 онд өхөөрдөм зааны тугалны түүх орчин үеийн дэвшилтэт компьютер графикийн дүрслэл дундаас шинээр мэндлэхээр болсон бөгөөд өмнө нь “Аlice in the wonderland”, “The Corpse Bride” зэрэг олон уран сайхны болон хүүхэлдэйн киноны зураач, найруулагчаар ажиллаж байсан алдарт Тим Бартон (Tim Burton) найруулсан байна. Walt Disney Pictures уг бүтээлийн нээлтийг 2019 оны гуравдугаар сарын 29-нд хийхээр төлөвлөжээ.

2. THE LION KING – WALT DISNEY


Араатны хаан арслан Симбагийн адал явдалт түүхийг үзээгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. 1994 онд бүтээгдэж 968.5 сая долларын ашиг олж байсан Walt Disney–н хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “The Lion King” мөн ирэх 2019 онд шинэчлэгдсэн хувилбараар дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.

Шинэ араатны хаан арсланд Дональд Гловер (Donald Glover) дуу оруулж, алдарт кино найруулагч Жон Фаврью (John Favreau) ажиллажээ. Мөн бид бүхний сайн мэдэх дуучин Бейонсе Новлес (Beyonce Knowles) Симбагийн найз эм арслан болох Нэвигийн дүрд дуу оруулахаар болсон байна.

Киноны нээлт 2019 оны долдугаар сарын 19-нд болох бөгөөд кино шүүмжлэгчдийн зүгээс өмнөх хувилбарт шингэсэн гүн ухааны өгүүлэмж хэвээр хадгалагдсан эсэхийг үзэхээр хүлээж байгаа тухай АНУ-ын мэдээллийн сайтуудаар шуугиж байна.

3. Х-MEN : DARK PHOENIX – 20th CENTURY FOX FILM CORPORATION

Шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт төрлийн X-Men уран сайхны кино хамгийн анх 2000 онд дэлгэцийн бүтээл болсноос хойш өнөөдрийг хүртэл 11 цувралыг гаргаж амжжээ. Хамгийн сүүлд уг цувралын дүрүүдээр тусгайлан бүтээсэн Logan (2017), Deadpool 2 (2018) зэрэг фильмүүдийг бид хүлээн авч үзээд байгаа билээ.

Ирэх 2019 онд нээлтээ хийх Икс хүмүүс: Харанхуйн галт шувуу (X-Men:Dark Phoenix)-г X-Men:The Last Stands (2006), X-Men:Days of Future Past (2014), X-Men:Apocalypse (2016) зэрэг өмнөх ангиудын кино зохиолчоор ажиллаж байсан Саймон Кинберг (Simon Kinberg) найруулсан байна. Киноны үйл явдлын хувьд өмнөх ангиудад асуудал тарьж байсан гэхэд болох гайхамшигт чадвартай Жийн Грей (Jean Grey) харанхуйн галт шувуу болохын тулд бүхнийг золиослоход хүрч, Икс хүмүүс дэлхийн нийт хүн төрөлхтний төлөө түүнийг зогсоох шаардлагатай болох гэнэ. Харанхуйн галт шувуу ирэх оны 2-р сарын 14-нд нээлтээ хийх ажээ.

4. SUICIDE SQUAD 2 – DC COMICS, ATLAS ENTERTAINMENT

2016 онд нээлтээ хийж дэлхий дахиныг шуугиулан 746.8 сая долларын ашиг олж чадсан Suicide Squad киноны 2-р анги ирэх 2019 онд нээлтээ хийхээр болсон тухай IMDb агентлаг мэдээлжээ.

Шинэ ангийн найруулагчаар энэ удаа Гэвин О᠋’Коннор (Gavin O’Connor) ажилласан ба үйл явдлын тухай нууц одоогоор ил болоогүй байгаа бөгөөд сонирхогчдын хийсэн хуурамч трейлер, спойлерууд цахим сүлжээг дүүргээд байгаа билээ. Мөн бидний хайртай жүжигчин Двэйн Жонсон (Dwaine Johnson) ᠌”Хар Адам” (Black Adam) хэмээх шинэ дүрд тоглож байгаа бөгөөд үхлийн салаанаас хамгийн их хайр хүндэтгэлийг хүлээсэн Harley Quinn–ий дүрийг үзэсгэлэнт Маргот Роби (Margot Robbie) дахин бүтээхээр болжээ. Киноны нээлтийн тов одоогоор тодорхой биш байна.

5. CAPTAIN MARVEL – MARVEL ENTERTAINMENT

Харь гарагийн 2 өөр үндэстэн хооронд галактикийн дайн дэгдэж, Кэрол Дэнверс (Carol Danvers) дэлхийгээс төрөн гарсан огторгуй ертөнцийн хамгийн хүчирхэг баатруудын нэг болно.

Марвелын дэлгэцнээ амилах хүчирхэг баатруудын жагсаалтыг энэ удаа Ахмад Марвел үргэлжлүүлэхээр болжээ. Эмэгтэй супербаатрын дүрээр тусгайлан кино бүтээсэн түүх Марвельд байхгүй учир гагц комик номны хуудаснаа удаан хугацаанд ээлжээ хүлээн байсан Кэрол Дэнверсийн адал явдлыг хүсэн хүлээгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Гол дүрийг жүжигчин Брай Ларсон (Brie Larson) бүтээсэн ба найруулагчаар Анна Боден (Anna Boden), Райан Флек (Ryan Fleck) нар ажиллажээ. 118.6 сая долларын төсвөөр бүтэж буй уг киноны нээлт ирэх 2019 оны 3-р сарын 8-нд болохоор товлогдсон байна.


6. WONDER WOMAN 1984 – DC ENTERTAINMENT, WARNER BROS

DC comics–ийн түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй супербаатар болох гайхамшигт бүсгүй (Wonder Woman)-н түүхээс сэдэвлэсэн 50 гаруй ангитай телевизийн цуврал тэртээ 1975 онд цацагдаж, гол дүрийг бүтээсэн Линда Картер (Linda Carter) Hollywood даяар алдаршиж байсан цаг саяхан мэт.

Мөн өнгөрөгч 2017 онд DC Entertainment –ийн хамт олон Гайхамшигт бүсгүйг үзэсгэлэнт Гал Гадот (Gal Gadot)-оор амилуулан цоо шинээр бүтээсэн нь олон номинацид нэр дэвшиж, 821.9 сая долларын ашиг олсон билээ. Харин ирэх 2019 онд Wonder Woman 1984 хэмээх бас нэгэн уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болсныг DC-ынхан мэдэгдэв. Киноны үйл явдлын тухай баттай мэдээлэл хараахан гараагүй ба ямартай ч Wonder Woman (2017)–ы шууд үргэлжлэл байх магадтай гэнэ.

Гол дүрийг жүжигчин Гал Гадот дахин бүтээх ба найруулагчаар өмнөх ангийн найруулагч Пати Женкинс (Patty Jenkins) ажиллах ажээ. Нээлтийн товыг одоогийн байдлаар 2019 оны 11-р сарын 1-н хэмээсэн байна.

7. AVENGERS UNTITLED – MARVEL ENTERTAINMENT

Avengers: Infinity War (2018)–ын дуулиан шуугиан одоо ч намжиж амжаагүй хэвээр. Гэтэл Marvel Entertainment–ийн зүгээс 2019 онд үргэлжлэл болох бас нэгэн анги гаргахаа мэдэгдлээ. Найруулагчаар ах дүү Руссо (Anthony and John Russo) нар ажиллах ба үйл явдлын тухайд өмнөх ангийн шууд үргэлжлэл байх ажээ. Киноны нэрийг одоогоор хараахан оноож амжаагүй байгаа бөгөөд нээлтийн товыг ирэх оны тавдугаар сарын 3-нд зарласан ч хойшилж магадгүй тухай продьюсерүүд мэдэгдэл хийсэн байна. Зарим шүтэн бишрэгч, спойлеруудын таамгаар Ахмад Марвелын дүр нэмэгдэж магадгүй бөгөөд Avengers–ийн сүүлчийн цуврал болох магадлал өндөр гэж үзэж байна. Бидэнд хүлээх л үлдлээ…

Мөн ирэх 2019 онд нээлтээ хийхээр бэлэн болсон, хүлээлт үүсгээд буй киноны жагсаалтыг бидний сайн мэдэх Toy Story хүүхэлдэйн киноны 4-р анги, Алдарт Стивен Кинг (Stephen King)-ийн аймшгийн зохиолоос сэдэвлэсэн It (2017) киноны 2-р бүлэг, Аладдин (Aladdin) хүүхэлдэйн киноны уран сайхны кино хувилбар зэрэг олон фильмүүд үргэлжлүүлж байна. Дэлхийн кино урлагийн зах зээлийг анимэйшн хүүхэлдэйн кино болон супербаатруудын түүх дийлэнхи эзэлж байгааг бид дээрх жагсаалтаас харж болох ажээ. Мөн олон жилийн өмнө хийгдэж байсан алдартай бүтээлүүдийг дахин шинээр бүтээх хандлага ирэх жилүүдэд түгээмэл болох магадлал тун өндөр хэмээн дүгнэж болох юм.