Categories
мэдээ нийгэм

“Явуулын тайз” Хан-Уул дүүргээс эхэллээ

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхлэхээр болсон ба хотын явуулын тайзны үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодоос эхлүүллээ.

Тус хороодын иргэдэд зориулан үнэ төлбөргүй тоглолтыг 41-р сургуулийн гадна талбайд зургадугаар сарын 28-ны өдөр 19 цагт толилууллаа.

Үйл ажиллагааг нээж Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн үг хэллээ. “Явуулын тайз” Хан-Уул дүүргээс эхэлж Нийслэлийн 9 дүүргийн бүх хороод буюу 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөгдөөд байгаа аж.

Тус үйл ажиллагааг хааж ХУД-ийн 5, 6-р хорооны засаг дарга нар үг хэлж, нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан нарт талархал гардууллаа.

“Явуулын тайз” буюу соёл урлагийг арга хэмжээнд иргэд өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг үзэж сонирхсон сайхан үдэш боллоо.

Categories
мэдээ спорт

Леброн Жэймс шийдвэрээ гаргачихсан

Леброн Жэймс шийдвэрээ гаргачихсан, ойр дотны хүмүүстээ хэлчихсэн гэнэ дээ! Улаанбаатарын цагаар Даваа гарагийн шөнө албан ёсоор зарлана гэж Fox Sports-ын сэтгүүлч Ник Райт жиргэлээ…

Тэрээр Лакерс багтай гэрээ байгуулж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн салбарын багц мэдээлэл: Хаврын тариалалтыг хэвийн явуулах бүхий л боломжоор ханган ажиллалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс 2018 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан юм.

Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тарианы талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.

2018 онд 396.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 115 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж, 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд, 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцсон Улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, тариалалтын технологийн талаар харилцан санал солилцсон. Энэ үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийг хийсэн. Мөн Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-уул, Увс, Ховд, Дорноговь аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлыг өрнүүлж байна. Одоогоор ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, тариаланчиддаа сурталчлан таниулан, хэрэгжилтийг хангаж байна.

2017 оны ургацаас гурлын үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайнд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Түүнчлэн 2018 оны тариалалтад зориулан Тарилан эрхлэлтийг дэмжих сангаас олгох 31.8 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд 7 тэрбум төгрөг зарцуулж, мөнгөн бус дэмжлэг анх удаа үзүүллээ.

ҮРИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, ШАТАХУУНЫ ТАЛААР

Тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардах тооцоо гарснаас 50.8 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлсэн. Дутагдах үрийн нөөцийг нэмж бүрдүүлэхээр төсвийн болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр 5.9 мянган мянган тонн элит, 2.1 мянган тонн сортын үр, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 2.0 мянган тонн үр нийтдээ 10 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлж, үрийн нөөцийг 100 хувь бүрдүүлэв.

2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан, тариалалтад зориулан олгох импортын элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоосон юм. Үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусад аймагт 30 хувийн урьдчилгаатай зээлээр олголоо. Ийнхүү 600 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 29.5 мянган тонн үрийн буудайг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор тариалалтын ажил эрчимжсэн.

Түүнчлэн төмсний 8 сортын 35 мянган тонн үрийн нөөц бүрдүүлж, үрийн шинэчлэл хийж, хүнсний ногооны 14 нэр төрлийн 23 тонн үр нийлүүлэн, өрхийн тариаланчдад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үнэгүй олгож, дэмжлэг үзүүллээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор 123 тонн эрдэс бороо, хүлэмжийн тариалан эрхлэгчдэд зориулан, 70 000 м2 нийлэг хальсан хучлага, 230 ширхэг гар үрлэгчийг ногоочдод хөнгөлөлттэй үнээр олгосон юм.

Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан 6.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.4 сая литр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 700 орчим аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүллээ.

ТЕХНИК ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллаж, тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 24.5 сая ам.долларын хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ, ХБНГУ, Беларусь Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж, тухайн улсуудын холбогдох банкнаас хөнгөлөлттэй зээл авахаар хэлэлцээр хийж байна.

БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн 3.2 сая еврогийн хөрөнгөөр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зориулалттай 11 нэр төрлийн 544 ширхэг техникийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Улсын төсвийн 334 сая төгрөгийн хөрөнгөөр төмс үйлдвэрлэлийн зориулалттай 15 иж бүрдэл техник нийлүүлж, ногоочдод 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 5 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

“Орос-Монголын санаачилга” цуврал арга хэмжээний хүрээнд ХАА-н үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй дэвшилтэт техникийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд 15 ААН оролцож, хөдөө аж ахуйн зориулалттай 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж танилцуулсан.

УСАЛГААТАЙ ТАРИАЛАН, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТАЛААР

Улсын төсвийн 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар сонгон шалгаруулалтыг орон нутагтай хамтран зохион байгуулж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд 1100 га талбайд услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, услалтын систем барих, усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 10 сумын усалгаатай тариалан эрхлэлт, услалтын системийн ашиглалтын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргаад байна.

Түүнчлэн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үр ариутгалын бодис 13.8 тонн, ургамал ургалтын болон уринш боловсруулалтын үед хэрэглэх бодис 480.4 тонн, нийлмэл бордоо 2020 тонн, гумины бордоо 184 тонныг тус тус нийлүүлж, давхардсан тоогоор 514 иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон.

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг мал8 амьтнаас хамгаалах зорилгоор талбайг хашаажуулахаар эхний ээлжинд аймгуудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийт 430.5 км хашаа барих нээлттэй худалдан авах ажиллагаа зарлаад байна.

Тариалангийн талбайг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, чийг хуримтлуулах, хөрсний бүтцийг тогтвортойгоор сайжруулах зорилгоор хашаалсан талбайд ойн зурвас байгуулахаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгчийг сонгохоор ажиллаж байна.

ЖИМС ЖИМСГЭНЭ, ХҮЛЭМЖ, ЗООРЬ АГУУЛАХЫН ТАЛААР

“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд нийт 166 га талбайд тариалах 211 мянган ширхэг чацаргана, үхрийн нүд, алим, чавганы суулгацыг нийлүүлж, 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хүүгүй зээлээр олгож байна. Хөтөлбөрийн хүрээнд 5 га-ийн 20 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байгаа юм.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслөөр алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас импортоор авч туршиж, нутагшуулах ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулан, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Урьдчилан тооцож байгаагаар төмс, хүнсний ногооны хадгалах хүчин чадлыг 30 гаруй мянган тонноор нэмэгдүүлэх боломжтой.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт 400 сая, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт тус бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний ногооны зоорь байгуулахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах, зургаан аймагт 3.3 мянган тоннын багтаамжтай механикжсан зоорь байгуулах сонгон шалгаруулалт зарлаад байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

– “Артын III аян”-ыг үргэжлүүлэх зорилтын хүрээнд газар тариалангийн түүхэн ой угтсан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинээр батлагдсан “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулна.

– Газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбогдуулан, хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлнэ.

– Таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэн, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бүрдүүлнэ.

– Үр үржүүлэг, сорт сорилтын салбарын үйл ажиллагааг шинэчлэн, таримал ургамлын үрийн чанар, хангамжийг сайжруулна.

– Тариалангийн салбарт ОХУ, БНХАУ, ХНБГУ, Беларусь, Польш улсын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын түвшинг 60 хувьд хүргэнэ.

– Тэг болон цомхотгосон эрдэншүүлгийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлж, тариалангийн талбайг хашаажуулах улмаар ойн зурвас байгуулна.

– Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж, ашиглалтыг сайжруулан, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулахыг зорьж байна.

– Тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах болно.

Categories
гадаад мэдээ

Путин Д.Трамп нарын уулзалтыг 2000 орчим сэтгүүлч сурвалжлах төлөвтэй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын энэ сарын 16-нд Финландын Хельсинки хотод болох уулзалтыг 2000 орчим сэтгүүлч сурвалжлах төлөвтэй байна. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

Дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Д.Трамп нар хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлвүүд хийгээд олон улсад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байгаа билээ.

Энэ уулзалт нь хоёр улсын удирдагчдын анхны зориуд товлосон бүрэн хэмжээний уулзалт болох юм. Жилийн өмнө В.Путин, Д.Трамп нар Германы Гамбург хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан бол дараа нь Вьетнамд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр богино хугацаанд харилцан ярилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баярын наадмын хөтөлбөрийг танилцуулж байна

7 дугаар сарын 7. Бямба

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8. Ням

9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 9. Даваа

9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 10. Мягмар

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа Шагайн асарт

08.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан ёслол

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

11:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-20.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00, 18.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн

ой, Үндэсний Их Баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол

Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд

7 дугаар сарын 11. Лхагва

8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол

11.10 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

11.20 Yндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагаа

/тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа Хүй долоон худагт

/тусгай хөтөлбөрөөр /

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-17.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-21.30 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбай,

Баянхошуу, Маахуур толгой,

7-н буудал орчим

7 дугаар сарын 12. Пүрэв

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт

07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

13.00 Шагайн харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт

14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа

Сурын талбайд

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний сур, шагайн

харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол

хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг

гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг

гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-16.40 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын

харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны

болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг

гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний Их Баяр

наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол

олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн

ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10 Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн

тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол

21.00-23.00 “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Баасан. Хүй долоон худаг

7.00-9.20 Эрлийз морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан

13.00-13.05 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт

/тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз дааганы уралдаан

14.20-14.30 Үндэсний Их Баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Хүй долоон худаг

07 дугаар сарын 10-нд

12.40-13.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

07 дугаар сарын 11-нд

16.00-19.00 Холч морьдын уралдаан

07 дугаар сарын 11-нд

14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

07 дугаар сарын 11-нд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07 дугаар сарын 12-нд

07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

07 дугаар сарын 12-нд

08.30-09.00 Шүхрийн спортын буултын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд

07.00-18.40 “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

07 дугаар сарын 06-08-нд

10:00-23:00 ”Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам

07 дугаар сарын 10-нд

14:00-18:00 “Дээлтэй монгол” наадам

07 дугаар сарын 11-нд

23:00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн

07 дугаар сарын 12-нд

23:00 “Монгол сонгодог“ үдшийн цэнгүүн

Үндэсний урлагийн их театр

07 дугаар сарын 05-15-нд

18.00 “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

07 дугаар сарын 11-нд

18:00 Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт

Улсын филармони

07 дугаар сарын 01-нд

09:00 Морин хуур сонирхогчдын уралдаан /I шат/

07 дугаар сарын 02-нд

09:00 Морин хуур сонирхогчдын уралдаан /II шат/

19:00 Гадаад оролцогчдын тоглолт

07 дугаар сарын 03-нд

09:00 Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан /I, II шат/

19:00 Гадаад оролцогчдын тоглолт

07 дугаар сарын 04-нд

09:00 Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан /III шат/

19:00 Морин хуурч Н.Жигжиддоржийн тоглолт

Түмэн эх чуулга

07 дугаар сарын 05-15-нд

16.00, 18.00“Монголын гайхамшигт урлаг” үндэсний язгуур урлагийн тоглолт

Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-18-нд

09:00-18:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын Уран зургийн галерей

07 дугаар сарын 05-16-нд

09:00-18:00 Монгол Солонгосын залуу уран бүтээлчдийн “Гранд Арт-10″ үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 09-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд

09:00-19:00 “Бурханы шашны шүтээн сахиус” үзэсгэлэн

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 05-14-нд

09:00-17:30 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 05-14-нд

09:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 05-09-нд

20:00-00:00 “Шөнийн музей-2018”

07 дугаар сарын 09-15-нд

20:00-23:00 “Монгол хувцасны нууц товчоо”

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 2-нд болох үйл явдал

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Хайлаар хотноо борлуулах Худалдааны төвийг танилцуулах уулзалт болно. Утас 99010499.

10.00 цагт ШУА-ийн байранд тус академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Тайванийн Үндэсний ордоны музейн дарга Лэн Жөн Ий нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 98119897

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын хүүхдүүд” төрийн хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:86094455, 88209963

12.00 цагт Төрийн ордонд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОБЕГ-т Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр зарим автозамыг хэсэгчлэн хаах талаар мэдээлэл хийнэ. Утас:99007969, 86150069

15.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол дахь Пипл ин Нийд (ПИН) ТББ-аас “Монгол улсын өрхийн эдийн засгийн шинжилгээ” тайланг танилцуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпийн анхны медальт Ч.Дамдиншарав багшийн нэг өдөр

Өнөө жил монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож байгаа. Монголчууд 1968 оны Мексикийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын спортын түүхэнд “Олимпийн анхны медаль” хэмээн тодоор бичигдэн үлдсэн. Ж.Мөнхбат аварга 87 кг-ын жинд мөнгөн медаль, 78 кг-ын жинд Т.Артаг, 70 кг-ын жинд Д.Сэрээтэр, 52 кг-ын жинд Ч.Дамдиншарав нар тус тус хүрэл медаль хүртэж Монгол Улсын Олимпийн анхны медальтнууд гэгдэж олны хайр талархлыг хүртсэн билээ. Олимпийн анхны медальтнуудын нэг Ч.Дамдиншарав багш өдгөө чөлөөт бөхөөрөө дагнан ажиллаж, хойч үе залуустаа бөхийн эрдмээсээ хуваалцсаар яваа. Түүнтэй утсаар холбогдтол “Бугын сангийн аж ахуйн аманд бөхчүүдтэйгээ наадмын бэлтгэлд гарчихсан байгаа. Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэнтэйгээ байна” гэж сураг өглөө.

Уулзах товоо тогтоогоод бөхийн гал дээр нь яваад очив. Бөхчүүд зодог шуудагтайгаа хясааны наана өглөөний бэлтгэлээ хийж байна. Өвөрхангай бөхийн галыг улсын арслан Д.Ганхуяг ахалж, дасгалжуулагчаар нь улсын арслан Б.Ганбаатар, улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Пүрэвсүрэн, зөвлөх дасгалжуулагчаар нь Ч.Дамдиншарав багш ажиллаж байна. 1985 оны улсын наадмын түрүү бөх улсын арслан Б.Ганбаатар гартаа уртавтар хар мод барьчихаж. Түүгээрээ бөхчүүддээ жавтий хүртээж байгаа харагдана. Авч шидүүлж байгаа нэгнийг “Чи даавуун малгай юу. Хүний толгой дээр унадаг” гэж чанга хэлтэл бүгд инээлдлээ. Арслан бөхчүүддээ үг хэлэхдээ ёжилж, шоглосон өнгө аяс оруулах бөгөөд дуу нь ч чанга. Харин Д.Пүрэвсүрэн багш залуу бөхчүүдтэй тулж ажиллаж мэх зааж, барьцыг нь хүртэл зааж байлаа.

“За, Ядамаа, Лхагваа хоёроос өөр нэг ч унаагүй хүн байна уу”, “Ядамаа, Лхагваа хоёр үзээд боллоо шүү”, “Өнөөдөр Мөнхболдын төрсөн өдөр юм байна ш дээ. Даанч бяртай байсан юм аа. Учраануудаа авч шидээд сүртэй байсан юм” гэж багш дасгалжуулагчид нь бөхчүүдтэй ярьж халуун яриа өрнүүлэх завсраа “Ээ, чи наад хөлөө яагаад хаячихаад байгаа юм бэ”, “Алив зүтгээч, явсхий. Яагаад суугаад байна, бос”, “Дорвитойхон шиг хөдөл” гэх зэргээр зааж зааварлана. “Их Монголын хүчтэн” дэвжээнийхний байрласан газар бол Хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” спорт хорооны амралтын газар юм. “Хилчин”-ий бөхчүүд болоод сурын харвааны тамирчид нь мөн адил энд наадмын бэлтгэлээ хангаж байна. Өвөрхангайн галд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын харцага Х.Гантулга, улсын начин Д.Пүрэвсүрэн, Д.Батбаяр, Л.Наранбаатар, П.Ганхүү, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал, Л.Батзориг, Ц.Чимэддорж, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан Б.Батдорж, Г.Отгонбаатар, Ж.Наранбаатар, Т.Ядамсүрэн, Б.Цэдэнсодном, Б.Лхагважав нарын улс аймгийн цолтой 60 орчим бөх байна. “Хилчин”-ий бөхчүүдтэй нийлбэл бараг 100 хүрэх юм байна.

Бугын сангийн аж ахуйн энэ амралтын газарт Өвөрхангай бөхчүүд 1998 оноос наадмын бэлтгэлээ базааж улсын аварга, арслан, улсын олон цолтонтой болсон болохоор энэ газартаа их сүсэгтэй “Ивээлээ өгсөн нутаг” гэж бүгд магтах аж.

Өглөөний барилдаан дуусч, сунгалтаа хийж эхэлцгээлээ. Ч.Дамдиншарав багштай бэлтгэлийн бааз руу түрүүлээд хөдлөв. Нүүрний гэрүүдийн дундах нь арслан Б.Ганбаатар, Ч.Дамдиншарав багш хоёрын гэр. Гэртээ урьж орууллаа. Ч.Дамдиншарав багш “За энэ хоёр ор бол арслан бид хоёрын бие хамгаалагч, туслахуудынх” гэж баруун, зүүн хатавчны хоёр ор руу заагаад инээлээ. Бие хамгаалагч юу байх вэ арслан, зөвлөх дасгалжуулагч хоёрын ойр зуурын ажлыг нь амжуулдаг хоёр шавь нь л даа.

Ч.Дамдиншарав багш “Энэ олон хүүхдүүд дунд чинь хөлбөмбөгийн хорхойтнууд олон бий. Өглөө 07 цагт босоод орой 22.30 минутад унтчихсан байх ёстой. Дэглэм алдагдчих байх гээд оройн цагаар хөлбөмбөг үзэхийг нь хориглоод байгаа” гэлээ. Хясааны дор, голын хөвөөнд бэлтгэл, сунгалтаа хийгээд дууссан бөхчүүд гэр рүүгээ цуварсаар айсуй. Эхэлж ирсэн бөхчүүд зодог, шуудгаа хатааж, гутлынхаа оймсыг бүслүүрээс хавчуулах нь хавчуулж, гэр дээр тавих нь тавьжээ. Өдрийн хоол банштай ногоотой шөл, гоймонтой хуурга. Арслан, багш хоёрын “бие хамгаалагч”-аар Бат-Өлзий сумын залуу бөх С.Буянбадрах, сумын заан Г.Идэрдорж хоёр ажиллаж байна. Ч.Дамдиншарав багш жингээ ерөнхийд нь хянаж, буулгаж байгаа учир өглөөгүүр ахиухан хоол идээд, өдөр багахан шигийг зооглоод оройд дан ногоо идэж байгаа гэнэ. Хоол унд болсны дараа бөхчүүд тус тусын гэр, байшиндаа орцгоолоо. Өдрийн амралтын цаг нь.

Б.Ганбаатар арслан дээр бөхчүүд орж ирж хаана, юу нь өвдөж байгаа, яах тухай зөвлөж, гараа яаж боох, бэртлээ эдгэтэл хүчтэй хөдөлгөөн хийхгүй байж биеэ гамнах, ямар тан уух тухай ярилцах бөгөөд зарим нь хот руу ухасхийгээд шарлага хийлгэчихээд ирье гэж зөвшөөрөл хүсч байлаа.

Ч.Дамдиншарав багш орныхоо толгойд байсан цүнхээ ухаад медалион болон зурагт хуудас, гэрэл зураг гаргаж ирлээ. Монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулж Ч.Дамдиншарав багшийн нэрэмжит олон улсын тэмцээнийг нутаг усныхан нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, “Аса” сан, Үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо сайхан зохион байгуулж өгчээ. Өнгөрсөн сарын 22-24-нд Арвайхээр хотод болсон энэ тэмцээн түүний сэтгэлд ихэд нийцэж, олон хүнд баярласнаа илэрхийлж байлаа. Ардын багш Ч.Дамдиншарав “Зургадугаар сарын 23-ныг Олимпийн өдөр гэдэг бол манайх одоогоос 50 жилийн өмнө 1968 оны аравдугаар сарын 20-нд олимпийн анхны медалиа хүртсэн учир тэр өдрийг Олимпийн анхны медаль авсан өдөр гэж ач холбогдол өгч тэмдэглэдэг” гээд одоогоос 50 жилийн өмнө медалийн тавцанаа зогсч байсан торгон агшныг нь буулгасан гэрэл зургийг харууллаа. “Энэ их сонин зураг. Монголд байдаггүй байсан зураг байхгүй юу. Японд байдаг монгол охин олимпийн аварга Наката” гээд медалийн тавцанд аваргын алтан медаль хүртээд дэргэд зогсч буй хүнийг заагаад “Энэ хүний гэрт нь очоод энэ зургийг авчирсан. 50 жилийн өмнө манайд өндөр чанарын зургийн техник хэрэгсэл байсан биш. Энэ бол хэвлэлд нэг ч гараагүй” зураг гэж тодотголоо.

Арслан Б.Ганбаатар гадаалж сууж байснаа “Манай хоёр цэрэг байна уу, байхгүй байна уу” гэж асуувал Ч.Дамдиншарав багш “Нэг нь байхгүй байна, нэг нь байна аа” гэж хариулав. Б.Ганбаатар арслан өнөө нэг “бие хамгаалагч”-даа хандан “Чи юу хийгээд байна” гэвэл “За би, хувцасаа гаргаж байна. Одоохон багш аа” гэлээ. Арслан “Хоол унд юу болж байна. Очоод мэдээд ир” гэж тэд хоорондоо ярьж байгаа нь дуулдлаа.

Ч.Дамдиншарав багш “Олимпоос медаль авсан 25 хүн байдаг юм. 25 медальтан 26 медальтай. Түвшинбаяр хоёр медальтай. 25 хүнээс 20 нь амьд сэрүүн байна. Өнгөрсөн сард Олимпийн хороо маань Мексикийн олимпт оролцсон хүмүүсээ хүлээж авсан юм. Очсон чинь тавхан хүн байсан шүү. Би “Бусад нь хаачсан юм бэ” гэж асуусан. Тэр олимпт оролцсон тамирчин, дасгалжуулагч нийлсэн 20 гаруй хүнтэй багаас тавхан хүн л үлджээ. Манайх чөлөөт бөхөөс гадна гимнастик, хөнгөн атлетик, дугуй, буудлага гэсэн төрлүүдээр өрсөлдсөн санагдана. Тэгээд яах вэ, цаг хугацаа гэдэг тийм хурдан юм. 50 жил гэдэг гайгүй л их хугацаа шиг хэрнээ эргээд харахад богинохон ч юм шиг. 50 жилийн өмнө ид сайхан гялалзсан байсан улсууд маань бурхны оронд оджээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд таван сайхан хүнээ алдлаа. Манай Мөнхбат аварга, гавьяат Дамдин, олимпт оролцож байсан Нацагдорж гээд нэрлэвэл харамсалтай л байна” хэмээснээ дуугаа хураалаа.

Тэгснээ “Өнөө жил яах вэ, Монгол хүн олимпоос медаль авсны 50 жилийн ойгоо манай салбарынхан тэмдэглэх гэж байна. Бид дөрвүүлээ олимпийн медаль авсан юм. Сэлэнгэ аймагт манай Оюунболдын хөшөөг босгосон. Булганд 1980 оны олимпийн мөнгөн медальт Даваажавын хөшөөг босгох гэж байна. Увсад Артагийн маань хөшөөг босгох гэж байна гэх мэтчилэн. Мөн олимпийн медальтнуудын нэрэмжит тэмцээнүүд аймгуудад боллоо” гэж ярилаа.

Олимпийн анхны медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан түүний нэрэмжит тэмцээнд олон улсын өсвөр, залуучуудын ангиллын тамирчид ирж оролцжээ. Тамирчдын шагнал урамшууллыг Асашёорюү Д.Дагвадорж дааж ивээн тэтгэсэнд баярлаж байгаа илэрхийлээд “Аса чинь манай аймгийн бөхийн холбооны тэргүүн болсон шүү дээ. Бөхийн гал гарснаас хойш хэд хэдэн удаа ирж биднийг эргэж нөхцөл байдалтай танилцаад явсан” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг сайд нар тэмцээнд оролцсон гадны 300 гаран тамирчдын хоол, байрыг зохицуулж ивээн тэтгэсэнд Ч.Дамдиншарав багш талархжээ.

Тэрээр “Унасан газар, угаасан усныхан маань, өвөрхангайнхан маань надад өөрийнхөө аймгийн хамгийн дээд шагнал “Алтан соёмбот” шагнал өгсөн. Тийм том шагнал байдаг юм байна. Өндөр Гэгээн Занабазар соёмбо үсгийг зохиосон. Тэр хүн өвөрхангайнх шүү дээ. Ийм шагнал өгсөнд настай хүний хувьд их баярласан. Түүнчлэн Бат-Өлзий сумын бөхийн холбоо, Гучин-Ус сумынхан надад өргөө цагаан гэр бэлэглэсэн. Энэ бүхэнд ахмад хүний хувьд сэтгэл өндөр байгаа. Бие эрүүл саруул байвал сэтгэл санаа ч залуу байдаг. Ганбаатар арслан намайг “Алдар”-ын дасгалжуулагч байхад миний цэрэг байж 1985 оны улсын наадамдаа түрүүлж байсан. Ганхуяг арслан байна, бас. Манай аймгийн чөлөөт бөх, үндэсний бөхийн бөхчүүд бүгд миний шавь. Эд нар маань намайг уриад энэ олон бөхчүүд, багш нарыг сурган хүмүүжүүлж, өөрийнхөө мэдлэг чадвар, туршлагаа өгөөч ээ гээд энд ажиллуулж байгаа юм” хэмээлээ. Нэг үеэ бодвол манай аймгийн сайн сайн бөхчүүдийн тоо цөөн болсон, 1980-аад оны үед улсын наадмын найман бөхийн дөрөв нь манай аймгийнх байдаг байлаа. Одоогийн байдлыг тэр үеийнхтэй харьцуулбал амжилтын түвшин доогуур байгаа. Гэхдээ олон сайхан залуучууд байна. Аварга, арслангуудаа залгаж гарч ирэх олон залуу бөх зөндөө байна гэж ярилаа.

Өвөрхангайнхан нутгийн бөхчүүдээ дэмжиж идээ шүүс илгээнэ. Ачааны машинаар хонь явуулдаг байсан бол өнөө жил цагийн байдал хэцүү байгаа учир мах явуулжээ. Эдний дэвжээ сар бүр шилдэг бөхөө шалгаруулж, барилдаан зохион нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдагаараа бусад дэвжээнээс ялгагддаг. Сар бүр аль нэг сум нь барилдаан зохиож бөхчүүд нь идэвхтэй барилдаж нутгийн зон олон нь ч зорин ирж шимтэн үздэг.

Ч.Дамдиншарав багш Д.Ганхуяг арслангийн гэрээр биднийг дагуулж орлоо. Арслан орондоо орчихсон унтах гэж байна. Тавагтай идээнээсээ амсуулаад “Наадам дөхсөн болохоор надаас яриа аваад яах вэ, миний дүү” хэмээлээ. Ч.Дамдиншарав багш “За одоо манай менежерийн гэрээр орно оо” гээд захын гэр рүү дагууллаа. Аймгийн арслан Ц.Жамсранг эдний дэвжээнийхэн “Менежер ээ” гэж дууддаг аж. Ц.Жамсран арслан “Миний менежер гэж юу байх вэ. Менежер гэж нэртэй л яваад байдаг ш дээ” гэж инээснээ “Манай дэвжээ байгуулагдаад 20 жил болж байна. Энд байрласнаас хойш манайх амжилт үзүүлсэн. Энэ хангай чинь бидэнд ээлтэй. Аварга төрлөө, арслан төрлөө, заан төрлөө, харцага төрлөө. Начингууд өчнөөнөөрөө төрлөө” гэж ярилаа. Өнөө жилийн хувьд аймгийнхаа галд гарах бөхчүүдэд тодорхой хэмжээний шалгуур тавьж шигшиж авчээ. Бэлтгэлд хамрагдсан байдал, өнгөрсөн жилийн наадмаас энэ жилийн наадам хүртэл заалны барилдаанд гаргасан амжилтыг нь харгалзаад 60-аад бөхийг галын бэлтгэлд хамруулжээ. Түүнээс биш оргил үедээ эдний галд бараг 100 шахам бөх наадмын бэлтгэлдээ гарч байжээ.

Аймгийн арслан Ц.Жамсрантай ийн ярилцаж суутал гадаа өсгөгчөөр,

… Дээдсээс өвлөсөн малчин заяа

Дэлхийд ховорхон морьтой заяа гээд дуу цангиналаа. Юун дуу хуур билээ гээд харвал дээлтэй баахан хүмүүс. Дээлний хийцийг нь харвал Өмнөд монголчууд. Үзэмчин, барга улсууд бололтой. Өмнөд Монголын Шилийн гол аймгийнхан Ар Монголд аялж яваа нь энэ гэнэ. Тэднийг эндхийн найзууд нь угтан авч ардын дуу бүжгээрээ мэндчилж байлаа. Тэгтэл Өмнөд Монголын алдарт бөх, аварга Эрдэнэбаяр тэдгээр хүмүүсийн дотор явж байлаа. Ч.Дамдиншарав багшийг өнөөх зочид бүгд таньж гар барин мэндчилж, хөөрөглөнө. Ч.Дамдиншарав багш аварга Эрдэнэбаяраас “За чиний нас сүүдэр хэд хүрч байгаа билээ” хэмээн сонирхон асуувал “Чамайг бодвол би хүүхдээрээ байгаа” гээд бөөн инээдэм болцгоолоо.

16.30 минутад “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хорооны хамтарсан бэлтгэл эхэллээ. 100 орчим бөх тусгайлан засч усалж, тордсон зүлэгтэй талбайд гарч ирлээ. Эхлээд дэвээ шаваагаа давтлаа. Даваа нь золгоцлоо. Энэ үеэр багш, дасгалжуулагчид нь сүүдрэвчний ойролцоо сууж шавь нартаа зааварлана. Улсын начин Н.Бүрэнбаатар “Хилчин” спорт хорооныхоо тухай танилцуулж “Энд улсын мэргэн Б.Ёндонгоор ахлуулсан сур харвааны тамирчид бий” гэлээ.

Ч.Дамдиншарав багш “Бөхчүүдийг наранд түлээд арьсыг нь хэтэрхий борлуулж, харлуулах дэмий байдаг юм. Жаахан цайвар байх тусмаа том, сүртэй харагддаг. Наранд хэт борлочихоор жижиг харагдаад байдаг талтай” гэж ярьснаа “Үгүй ээ, чи наад хөлөө яагаад хаячихаж байгаа юм” гэсээр бөхчүүдийн зүг одлоо.

Монголын спортын түүхэнд олимпийн анхны медалийг хүртсэн эрхэм дөрвөн тамирчны нэг, ардын багш Ч.Дамдиншарав чөлөөт бөх, үндэсний бөхөд өөрийнхөө туршлага, мэдлэг чадвараа зориулж бөхийн дэвжээн дээрээ, зүлэг ногоон зүлгэн дээр бөхийнхөө төлөө ийнхүү зүтгэж, хөдөлмөр, хөлс, оюун бүхнээ дайчлан байна. “Багш хүн шавь нараа сайн тамирчин болгохоос илүү, зөв хүн болгон төлөвшүүлэх нь эрхэм болой” гэж хэлсэн өөрийнх нь үгийг энд онцолъё. Ч.Дамдиншарав багш “Спорт хүнд асар өндөр төлөвшил өгдөг. 50 хүүхэд зэрэг бөхөөр хичээллэхэд тэднээс тав нь л амжилт үзүүлдэг. Харин үлдсэн хүүхдүүд нь сайн хүн болдог” гэсэн юм.

Гэрэл зургуудийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Хаянхирваагийн Алтанцэцэг: Аавыг газар орны байдлыг сайн судлалгүй дайсныг хэт ойртуулсан гэж буруутгасан

МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХИЛ БАЙТАГ БОГДЫН ТУЛГАРАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД

АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д төл хүлээн авч байгаа нь. Хурга тэвэрсэн нь Г.Хаянхирваа. 1958 он.

Байтаг Богдын тулгаралтад есөн дайчнаа удирдан эрэлхэг тулалдсан Хилийн 24 дүгээр отрядын аравдугаар заставын улс төрийн орлогч, дэслэгч Гомбожавын Хаянхирваагийн охин Алтанцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.


-Таны аав болон бусад хоёр хилчин хэрхэн дайсны этгээдээс амь өрсөн гараа бол?

-Ахлагч Г.Хаянхирваа, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нарт дайсны бүслэлтээс яаралтай гарах тушаал өгөөд өөрөө галын хүчээр дайсныг торгоохоор үлдэж. Гэтэл зургаан дайсан аавын байрлаж байсан толгойг эзлэн түүнийг олзлохоор дайрсан байдаг. Иймээс дайснаас урьтаж толгойн оройд гараад тэдгээр дайсныг гранат шидэн устгасан байна. Дайсны хүч улам олон болж ойртоход Г.Хаянхирваа байлдсаар Гончигзэгвэ, Чойжин нартай нийлэн буудалцсаар байх тэр эгзэгтэй хүнд үед манай талын онгоц алсаас нисэн ирж байгаа нь харагджээ.

-Тэр ямар учиртай онгоц байж вэ?

-Хилчин Пэлжээ ар талд холбоо барьж чадсанаар холбоочин Мягмаржав, Пэрэнлэй нар шифр хүлээн авч Байтагт тулалдаан болж байгааг мэдээлснээр Бодончийн Хөх толгойн VI отрядаас нисэн ирж байгаа манай онгоцыг алсаас харсан дайсан алагдсан, шархадсан хүмүүсээ голын бургасанд нуун байрлуулсан хөсөгтөө ачин зугтсан байдаг. Энэ эгзэгтэй мөчид амьд үлдсэн манай дайчдын сум дуусаж өөрсөд дээрээ гранат тэслэхээс аргагүй болж байсан гэдэг. Байлдааны явцад аав, хоёр дайчинтайгаа дайсны хоёр давхар бүслэлтээс эсэн мэнд гарч чадсаныг цэргийн мэргэжилтнүүд “Г.Хаянхирваагийн цэргийн эрдмийг муугүй эзэмшсэн нь нөлөөлсөн” гэж дүгнэсэн байдаг.

-Тухайн үед дээш нь уламжилсан албан ёсны дүгнэлтэд юу гэж дурдсан байх юм?

-Тулгаралт байлдааны талаар 1948 оны долдугаар сарын 10-нд Дотоод яаманд ирүүлсэн мэдээнд “Хүнд тулгаралт 8-12 цаг хүртэл үргэлжилсний эцэст ахлах дэслэгч Г.Хаянхирваа нэгэнт хүчин үл хүрэлцэх болсон учрыг мэдэн цэрэг Чойжин, Гончигзэгвэ нартай дайсны чөлөөг харж ухран буудалцаж, дайснаас замд нь тосуулан тавьсан дөрвөн хүнийг гранатаар устгаж чөлөө гарган дайсны бүслэлтээс амжилттайгаар мултран гарахад дайсны зургаан этгээд хоёр километр гаруй мөрдөн хөөж буудсан боловч манай гурван хүн хариу буудалцсаар ойртуулаагүй учир дайснууд буцжээ. Дайснаас ухран гарсан Г.Хаянхирваа, Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нар нь үнэхээр гарамгай буудалцан чөлөөгөөр гарсан нь мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээс тодорхой батлагдаж байгаа юм” гэж тусгай ангийн дарга, хошууч Ш.Базар дээд удирдлагадаа гаргаж өгсөн илтгэлд тэмдэглэсэн байдаг. Дайсан зугтаж байхдаа амь үрэгдсэн манай хилчин Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын цогцосны ойролцоо мина булаад явсныг байлдааны дараа газар дээр нь очсон мэргэжилтэн Жамбаа аюулгүй болгосон гэдэг.

-Байлдааны дараа бодвол газар дээр комисс очиж дүгнэлт гаргаа байлгүй?

-Хил хязгаарт болж байсан тулгаралт байлдаан бүрийн дараа улсын комисс томилогдон газар дээр нь очиж нарийн шалгаж акт тогтоон шийдвэрлэдэг журамтай байж. Журмын дагуу долоодугаар сарын 9-нд Хилийн цэргийн намын комиссын дарга Сандив, VI отрядын дарга Зонров, штабын дарга Цэвэгмид, тусгай тасгийн дарга Базар, төлөөлөгч Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй комисс газар дээр нь очин нарийн шалган дүгнэлт гаргасан байдаг. Байлдааны явцад амь эрсэдсэн хилчин дайчдын цогцост хийсэн шинжилгээгээр “Тасгийн дарга Б.Гивааны толгойн яс битүү хэмхэрсэн. Наводчик Б.Тэгшээгийн баруун хөл нь өвдгөөрөө тасарч зөвхөн арьсан дээрээ тогтсон. Цээжний зүүн талд гранатын тэсрэлтээр том нүх гарсан. Хилчин Л.Даваадоржийн зүүн гарын дунд хуруунд гранатын кольцоо байсан. Бие нь дундуураа хоёр хэсэг болон хуваагдаж хоорондоо зургаан метр зайтай хол шидэгдсэн. Нас барахын өмнө Эвлэлийн батлахаа чулуун дор нууж байрлуулсан. Хилчин Б.Баянгийн хоолойд нэг сум туссан. Хилчин Э.Архадын цээжинд нэг сум, толгойд нэг сум тус тус туссан. Хилчин Н.Дандархайдав анх байсан газраас цээжинд нэг шарх, байраа өөрчилсний дараа дахин хоёр шарх аваад буудалцаж байх үед нь дайсан амьдаар олзлохоор ойртоход толгойн тус газраа өөрийгөө буудсан байна. Амьд гарсан Г.Хаянхирваа тэргүүтэй гурван хилчний тухайд үнэхээр эр зориг, авхаалж гарган чөлөөгөөр гарсан мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээр тодорхой батлагдаж байна” гэж дүгнэжээ.

-Дайсны тал хэд орчим хүнээ алдсан гэж үздэг вэ?

-Энэ байлдаанд дайсан 70 гаруй хүнээ алдсан гэж үздэг. Тулааны дараа хилийн цаана орших Шар хөтөл гэдэг газар дайснууд нас барсан хүмүүсээ гурван хоног оршуулсан. Энэ оршуулганд нэг ачааны, нэг суудлын, 23 морин тэрэг оролцсон гэдэг.

-Пээ, ёстой махан овоо босгоно гэдэг л болж дээ?

-Тухайн үед хилийн цэргийн удирдлагад ажиллаж байсан генерал Ж.Жамьян Байтагийн тулгаралтад оролцсон арван хилчин хатан зоригтой эх орончид байсныг дурсамж номондоо бичиж үлдээсэн. Хилийн цэргийн 55, Байтаг Богдын ялалтын 40 жилийн ойгоор хилчин дайчдад зориулсан хөшөөг босгосон байдаг. Энэ хөшөөг зураач Б.Гантулга, архитекторч Ц.Бат-Эрдэнэ, уран барималч Ү.Болд нарын зураг төслөөр Авдрантын чулууны аж ахуйд хийлгэж Ховд аймгийн Булган сумын Бүдүүн Харгайтад баатруудын өндөрлөгт босгосон. Нутгийнхан энэ газрыг эдүгээ ч “Арван баатрын гозгор” гэж хүндэтгэн нэрийддэг юм.

-Аав тань энх цаг ирэхэд ямар ажил алба эрхэлж байв?

-Дөчин есөн онд Хятадад хувьсгал ялж БНХАУ-ыг байгуулан, тавин онд дипломат харилцаа тогтоосноор хил хязгаар харьцангуй тайван болж цэргийн анги салбарыг цөөлөн, тэнд ажиллаж байсан 36 мянга гаруй хүнийг энх цагийн бүтээн байгуулалтад шилжүүлсэн түүхтэй. Аав тухайн үеийн энэ жишгийн дагуу 1952 онд цэргээс халагдан Улаанбаатар хотноо шилжин ирээд Сангийн яаманд зааварлагчаар ажилласан юм билээ. Манайх тухайн үеийн Усны гудамж буюу одоогийн шинэ циркийн орчимд Сангийн яамны долоон тоот хашаанд, төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтавын хадам Жадамбаа гуайнх, Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Содном, Молом, Чоймбол нарын олон айлуудтай хаяа хатган аж төрж байлаа. Зуны улиралд манайх Шадивлингийн зусланд зусна. Бид хавар намрын улиралд Туул голд сэлнэ. Аав 1953-1957 онд Намын дээд сургуульд суралцахад ээж Ч.Ажаахүү маань Сангийн яаманд жижүүр, Төв шууданд холбоо зөөгч-шуудан хүргэгч зэрэг ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. Аав Намын дээд сургуулиа төгсөөд 1957-1959 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д намын хорооны даргаар ажилласан даа. Аавыг энд ажиллаж байхад Сангийн аж ахуй үр тарианы тариалалтын талбайгаа гурав дахин нэмэгдүүлж, улсдаа шалгаран тэргүүлж, трактор комбайнч Эрхэмбаяр хөдөлмөрийн баатар болж байлаа.

-Танайх тэндээсээ Зүүнхараа руу шилжсэн гэл үү?

-Аав маань намайг ахлах ангид орох үед Зүүнхараа хотын Намын хороо болон Зүүнхараагийн САА-н Намын хорооны даргаар 1960-1963 онд шилжин ажилласан. Энд ажиллаж байхад нь гахайчин Буниа гуай хөдөлмөрийн баатар болж байлаа. Дараа нь 1963-1964 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн САА-н Намын хороонд шилжин ажиллалаа. Атрын-I аяныг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуйд боловсон хүчин зайлшгүй шаардагдах болсныг үндэслэн Алтанбулагийн ХАА-н техникумыг байгуулах саналыг аав маань тавьж байж. Аав 1967-1972 онд ХАА-н дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Дараа нь Төв аймгийн Батсүмбэрийн САА-д Намын хороон даргаар 1964-1979 онд ажилласан. Энд хамгийн удаан буюу 14 жил ажиллахдаа САА-н дарга А.Бадарчин, Амаржаргал гэсэн хоёр хүнтэй хамтран нийслэлийг хүнсний ногоо, сүү, цагаан идээгээр хангах зорилго тавин ажиллаж 400 үнээний хоёр, 800 үнээний нэг фермтэй болж, жил бүр таван сая литр сүү үйлдвэрлэн, дөрвөн мянган га-д тариалалт хийж найман мянган тонн төмс-хүнсний ногоо улсад тушааж 15-17 сая төгрөгийн борлуулалт хийж байснаа бахархан ярьдаг сан. “Тунгалаг Тамир” киноны Бадарч тахрын дүрд тоглосон жүжигчин Цэрэннадмид гуайг клубийн эрхлэгчээр аваачиж ажиллуулж хамт олноо манлайлснаар хөдөлмөрийн баатар дөрөв, улсын хошой аварга малчин хоёр, улсын аварга малчин хоёр тус тус төрөн гарсан. Хөдөлмөрийн баатар ногоочин Ц.Хорлоо, Монголд анх удаа гэр бүлээрээ хөдөлмөрийн баатар болсон ногоочин Ж.Пүрэв, Я.Должинжав, Монголын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар, саальчин Авирмэд нар аавыг удирдаж байхад алдар цолонд хүрсэн хүмүүс дээ. Аавыг САА-д олон жил үр бүтээлтэй ажилласан гэж төр засгаас Алтан гадас одонгоор шагнаж, албан хэрэгцээнд нь зориулж автомашин олгож байсан сайхан үе бий. Харамсалтай нь амьдралын хал зовлон аавыг ч бас тойроогүй дайран гарсан даа.

-Амжилттай сайхан аж төрөлд нь ямар хар сүүдэр нүүрлэв?

-Батсүмбэрийн САА нийслэлийн зургаан сургуультай шефийн холбоо тогтоон зуны улиралд багш сурагчдыг ээлжээр амраан ажиллуулах “Хөдөлмөр амралтын зуслан”-г 1970 оноос байгуулан ажиллуулсан нь улсын хэмжээнд анхдагч байж. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ч туршлага солилцохоор олонтаа ирдэг байлаа. Тухайн үед VI сургуулийн захирлаар агрономийн мэргэжил давхар эзэмшсэн Ренчин гэдэг хүн ажиллаж байв. Багш сурагчдыг сүү, цагаан идээгээр хангахад мал аж ахуй, газар тариалан хоёр зайлшгүй зайтай байх шаардлагаар сүү зөөвөрлөхөд хүндрэлтэй байж. Тиймээс аав сүүний чиглэлийн сайн үүлдэрийн хоёр үнээг хөдөлмөр зусланд байршуулж багш сурагчдын хэрэгцээг хангахаас гадна үнээ саах, үхэр тугал хариулах зэрэг ажилд тэднийг дадлагажуулж байв. Гэтэл 1979 онд өндөр үнэтэй сүүний чиглэлийн үнээг өөр газар байршуулан сүүг нь улсад тушаалгүй олон жил зориулалтын бус аргаар ашиглан шамшигдуулсан гэдэг шалтгаанаар аав, Ренчин захирал нарыг Ардын хянан шалгах хорооноос байцаан шалгаж эцэст нь ажлаас нь халлаа. Ренчин захирал хожим Баянчандманьд суурьшин хувийн аж ахуй эрхлэн “Мон таримал” компанийг байгуулсан. Энэ компани маш амжилттай ажилласан тул Тайландын вангийн хааны шагнал хүртсэн манай урдаа барьдаг том компани болон өргөжиж, хүү Р.Цогтбуянт захирлаар нь ажиллаж байна.

-Хаянхирваа гуайг цаашид ямар хувь заяа хүлээж байв?

-Аав дээр дурдсан шалтгаанаар 1979 онд ажилгүй боллоо. Үүний хажуугаар ээж Ажаахүү маань өвчний улмаас нас барлаа. Генерал Б.Цэдэн-Ишийн бичсэн “Дархан хилийн домогт сургамж” ном Байтаг Богдын тулгаралтын 30 жилийн ойгоор гарч “Манай хилчид дайсныг хэт ойртуулж гал нээсэн. Мөн хилчин дайчдыг хэт өндөрт байрлуулсанаас байлдаанд зургаан хүн амь үрэгдсэн нь ахлагч Г.Хаянхирваа газар орны байдлыг сайн судлаагүйтэй холбоотой” гэж буруутгасан. Энэ бүхэн өндөр настай болсон аавд минь хүнд цохилт болсон доо. Аавыг минь нэг ёсондоо хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран гарсан гэж олон хүн одоо ч дүгнэдэг. Аав маань удаан хугацаанд байцаагдсаны дараа 1980-1981 онд Төв аймгийн Үйлдвэрчний эвлэл, “Залуучууд” САА-н Үйлдвэрчний эвлэлд зааварлагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гавьяаны амралтад гарсныхаа дараа ч зүгээр суулгүй Арьс ширний эрдэм шинжилгээний төвийн захирал О.Рагчаад санал тавьж боловсон хүчнээр ажилласан. Малын гаралтай түүхий эдийг хэрхэн боловсруулах, түүгээр яаж бүтээгдэхүүн хийх зэрэг техник, технологийн нарийн ажиллагаатай танилцан туршлага хуримтлуулж Хилийн цэргийн харьяанд “Амгалан” хоршоог 1986-1994 онд байгуулан ажиллуулж байлаа. Энэ хоршоо хилчин дайчдад зориулж эмээл, хазаар, ногт, эмээлийн мод, гөлөм, тохош, богц, нэхий дотортой монгол гутал, ажлын дээл хувцас, бээлий оёж нийлүүлэх зэрэг олон ажлыг гүйцэтгэж байсан. Аав минь шинэ мянганы эхний жил 79 насандаа бурхан болсон доо.

-Та ээжийнхээ тухай дурсамжаас хуваалцаач!

-Аав маань Халхын голын Эрс уулын заставт улс төрийн орлогчоор ажиллаж байхдаа ээж Ховд аймгийн Дарви сумын харьяат Чоёнгийн Ажаахүүтэй гэр бүл болсон юм билээ. Ээжийн маань эцэг эх багад нь нас барсан болохоор Улаанбаатар хотод байх лам ах Ч.Гомбосүрэн, Ч.Чанарав нарын гар дээр хүн болж. Ч.Гомбосүрэн ах Гандан хийдийн аж ахуй хариуцсан дэд хамба байсан гэдэг. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтээр лам ах нар нь баригдан хороогдоход ахин өнчирлийн гунигт автсан гэдэг. Төрсөн нутагтаа байх эгч Цэрэнбал, Дарьхүү нар дээрээ очихыг хүссэн ч унааны зардал мөнгөгүйгээс нутгийн айл Ядмаагийнд байж байгаад тэднийхтэй хамт Халхын голд очсон юм билээ. Ингэж л аав ээж хоёр минь биесээ олжээ. Аав удирдаж явсан зургаан хилчин нас барсны улмаас тэднийгээ гашуудан дурсаж дотроо ихэд шаналснаас зарим шөнө зүүдэндээ тушаал өгч орилоод босон харайдаг байсан нь маш хүн цохилт болж байлаа гэж ээж маань ярьдаг сан. Аав, ээж хоёр нэг хүүхэд төрүүлсэн ч дутуу төрсний улмаас нас барсан гэдэг. Ингээд аав маань тухайн үед болсон тулгаралт байлдаан, цэрэг дайчдынхаа алдрыг мөнхлөн бодол санаагаа тайвшруулан тэгшлэх үүднээс нутгийн уугуул иргэнээс нэг охин үр үрчлэн авахаар ээжтэй тохирчээ.

-Та чинь тэгэхээр Хаянхирваа гуайн өргөмөл охин байх нь ээ?

-Ингэж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул Төмөрийнхөөс Алтанцэцэг намайг үрчилж авсан юм билээ. Төөрч төрсөн аав ээж минь ёстой хүний дээд хүмүүс байсан даа. Миний төрсөн аав Пүрэвийн Төмөр Халхын голын дайнд зургаан жил явсан, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан мэргэж буудагч хүн байлаа. Төрсөн ээж Айку овогтой Цэвээн морин хуур сайн тоглодог, хил дээр цэргийн ангид хувцас оёх, хоол унд хийлцэх зэрэг ажилд сайн дураар тусалдаг байж. Төрсөн аав Төмөр маань цэргээс халагдаж ирээд ан хийж арьсыг нь улсад тушааж, махыг нь ойр орчмын айлуудын амьжиргаанд нэмэрлэдэг хүн байж. Тэргүүний анчдын нэг, хоёрдугаар зөвлөгөөнд оролцож байсан юм билээ. Аав Төмөрийг 1961 онд нас барахад охин Дуламсүрэн долоон, хүү Гомбосүрэн дөрөв, бага хүү Бямбасүрэн эхээс мэндлээд долоохон хонож байсан гэдэг. Дүү Гомбосүрэнг цэргээс халагдаж ирэхэд миний аав Хаянхирваа өөрийн гар дээр байлган Төв аймгийн цагдаагийн хэлтэст дагалдангаар оруулж цагдаа болгож байсан. Бага дүү Бямбасүрэнг маань ч хотод ТМС-д оруулж барилгын мэргэжил эзэмшүүлсэн дээ. Аав ээж хоёр маань 1959 онд Ховд аймгийн харьяат Түмэндалай гуайгаас миний дүү болох Х.Баатархүүг үрчлэн авлаа. Аав ээж хоёр минь аваатай өгөөтэй хорвоогийн дундуур дүүрэнг тэгшитгэх гэж үрчлэн авсан хоёр хүүхдээ ном эрдэм, ажил хөдөлмөрт сургахад бүхий л амьдралаа зориулсан юм. Миний дүү Баатархүү сургуулиа төгсөөд Төв аймгийн “Залуучууд” САА, Цээл суманд жолоочоор ажиллаж байхдаа ядарсан зүдэрсэн болгонд тусалдаг эгэлгүй нинжин өгөөмөр хүн байсан. Дүү маань 2006 онд өөд болсон.

-Та ямар мэргэжил эзэмшсэн хүн билээ?

-Миний хувьд 1953 онд Улаанбаатар хотын 13 дугаар сургуульд элсэн орж, хоёрдугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын долоон жилийн сургууль, Зүүнхараагийн нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин суралцаж, Украины Харьков хотын политехникийн сургуулийг 1968 онд Силикат (цахиурлаг эрдэс)-ын инженер технологич мэргэжлээр дүүргэсэн. Монгол орны цахиурлаг элс өөрөөр хэлбэл манайхны өхөөрдөн хэлж заншсанаар өөхөн цагаан чулуу буюу түүнээс тогтсон элс чулууг ашиглахаар байгуулагдсан анхны үйлдвэрүүд нь шил шаазан эдлэлийн үйлдвэрүүд байлаа. Дээд сургуулиа төгсөөд Налайхын шилний үйлдвэрт дадлага хийж, улмаар инженерээр ажилласан даа. ХХҮЯ-нд 1974-1987 онд шил шаазангийн үйлдвэрийн техник технологийн ажиллагааг би хариуцан ажиллуулдаг байлаа. Манайх чинь шил шаазангийн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлж байлаа. Харамсалтай нь ерээд оны эхээр өмч хувьчлал нэрийн дор олон үйлдвэр хаалгаа барьсны нэг нь манайх. Гэвч, цаашид Монгол Улсад энэ чиглэлийн үйлдвэр хөгжих сайхан цаг ирэх биз дээ. Би аавынхаа байлдаж байсан Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг Богд уулаас авчирсан хэдэн цагаан чулууг Налайхын шилний үйлдвэрийн зууханд дизелийн түлшээр хайлуулж 1985 онд амаар үлээгч Р.Банзрагчаар шилэн таваг бүтээлгэж музейд бэлэглэсэн дээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхчимэг: “Дэлхийн мисс”-т оролцож байсан Монголын миссүүдийн амжилтыг ахиулахын төлөө хичээнэ

“Miss Mongolia-2018” тэмцээний ялагч болж, ирэх арваннэгдүгээр сард Япон улсад болох “МISS INTERNATION­AL-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон загвар өмсөгч Б.Мөнхчимэгтэй ярилцлаа.


-“Miss Mongolia-2018” тэмцээний Тэргүүн мисс болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа.

-Тайзан дээр титмээ гардаж авах тэр агшинд төрсөн мэдрэмжээ хуваалцвал?

-Үгээр хэлж, үзгээр бичимгүй мэдрэмж байсан. Мөнхчимэг гээд дуудах тэр мөчид огшоод, уйлах гээд байсан. Мэдээж тайзан дээр уйлаад, будгаа муухай болгохгүйг хичээсэн л дээ. Одоо бодоход үнэхээр гайхалтай, эргэн бодох тусам сэтгэл хөдөлж байна.

-“Miss Mongolia”-д орох шийдвэрийг анх яаж гаргаж байв?

-Би өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлээд “Андра” академид харьяалагдаж эхэлсэн. Өөрийгөө загвар өмсөгч тал руу хөгжүүлье гэсэн бодолтойгоор орж ирээд загвар, гоо зүйн сургалтдаа хамрагдсан. Мисс, топ модель Х.Бадамгэрэл багш маань намайг маш их дэмжсэн. Загвар өмсөөд зургаан сар болсны дараагаар мисс Ц.Аззаяа эгч надад миссийн чиглэлээр хүчээ сорихыг зөвлөсөн л дөө. Тэр үеэс л би энэ тэмцээнд бэлдэж эхэлсэн гэж хэлж болно. Х.Бадамгэрэл багштайгаа ярилцаж байгаад өөртөө байгаа боломжийг ашиглахыг илүү чухалчилсан.

-Нэг жилийн хугацаанд бэлдэж байгаад оржээ?

-Тийм ээ. Ц.Аззаяа эгчийнхээ зөвлөсний дагуу өнгөрсөн жил “Miss World Mongolia 2017”-д оролцоод гуравдугаар байрын шагнал хүртсэн л дээ. Тэрнээс хойш улам эрчимтэйгээр хичээсэн минь үр дүнд хүрлээ.

-Та хаана төрсөн бэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Ээж, аав хоёр маань Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын хүмүүс. Тийм болохоор би Дундговийнх гэж өөрийгөө танилцуулах дуртай. Дуу хуурын өлгий болохоороо ч тэр үү, манай сумаас урлаг соёлын хүмүүс их байдаг. Би багадаа зуны амралтаараа ээж, аавтайгаа эмээ, өвөө дээрээ хөдөө очоод л амардаг байсан болохоор их сайхан нандин дурсамжууд минь тэндээс хөвөрдөг.

-Загварын салбарт анх хэзээ хөл тавьсан юм?

-Намайг бага байхад манайд хуйлаатай цагаан даавуу байдаг байлаа. Тэр даавуугаар өөртөө хувцас хийгээд өмсөнө. Дараа нь өрөөнийхөө нэг булангаас нөгөө булан хүртэл алхаад л өөрийгөө загвар өмсөгч гэж төсөөлөөд ганцаараа гэртээ тоглодог байсан юм. Би хоёр ахтай. Ах нар маань гадаа тоглоод л явчихдаг. Би айлын ганц охин байсан болохоор зарим талаар ганцаарддаг байсан гэж хэлж болно. Гэртээ тэгж тоглодог байсныг эцэг, эх минь харчихаад загвар, гоо зүй тал руугаа явуулж үзье гэж бодоод намайг Монголын Хүүхдийн ордны загварын дугуйланд оруулсан. Тэр үед би дөрөвдүгээр ангийн сурагч байлаа.

Гэхдээ хэсэг хугацааны дараа гэр бүлийнхэн маань “Жаахан суурьтай байхад л болно” гэж үзээд дугуйлангаас гаргасан. Тэрнээс хойш намайг загварын тал дээр бараг дэмждэггүй байлаа. Ингээд би 2017 оноос эцэг, эх хоёрыгоо нэлээн ятгасан шүү. “Энэ миний сонирхол, ээж ээ аав аа” гээд их гуйсан. Тэгээд л “Андра” академид орсон нь тэр.

-Загварынхны хувьд олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг нэг том мөрөөдөл нь байдаг шүү. Харин та мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо?

-Нэр төрийн хэрэг ч гэлээ, тэрийгээ дагаад асар том хариуцлага надад ногдож байгаа. Үүнийгээ би зүгээр нэг нэр төрийн хэрэг, өөрийгөө Монголын мисс болчихлоо гэж бодохоос илүү цаашид хийх зүйлстээ улам анхаарлаа хандуулж, өөрийгөө бүр ч их дайчлах чухал үе ирээд байна гэж бодож байна. Үе үеийн миссүүдээсээ маш их сургамж, зөвлөгөөнүүдийг ч мөн авч байгаа. Тэр бүгдийг өөртөө тусгаад улам их амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт гаргаад, өмнөх миссүүдийнхээ амжилтыг ахиулахын төлөө хичээх болно.

-“Дэлхийн мисс”-ийн бэлтгэлээ эхлүүлчихсэн байх?

-Тэгэлгүй яахав. “Miss International” тэмцээний “Beauty with the purpose” буюу “Зорилготой гоо сайхан” гэсэн шалгуурт хамгийн их оноо авах ёстой. Энэ шалгуур дээр сайн байх юм бол олон боломж гарч ирдэг. Тиймээс тэр шалгууртаа анхаарч, бэлдэхийг зорьж байгаа. “Зорилготой гоо сайхан” шалгуур нь нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулах, нийгэмд тулгамдаж байгаа асуудалд төсөл боловсруулдаг. Дараа нь тус төслөө үр дүнтэй хэрэгжүүлээд олон нийтэд хэрэгтэй, өргөн хүрээг хамарсан байх ёстой байдаг.

-Загвар өмсөгч, миссүүдийн бас нэг том шалгуур бол боловсрол, хэлний мэдлэг шүү?

-Африкийн нэрт улстөрч Нелсон Мандела “Боловсрол гэдэг бол маш том зэвсэг. Энэ зэвсгээр та дэлхийг ч өөрчлөх боломжтой” гэж хэлсэн байдаг. Тийм учраас чанартай боловсрол гэдэг бол хамгийн чухал. Билл Гэйтс эсвэл Стив Жобс нар шиг сургуулиасаа гарсан мөртлөө тэрбумтан болсон гайхалтай хүмүүсийн жишээ олон. Олон хүний дунд нэг хүн тийм байж болно. Гэхдээ бүх хүн боловсролтой байвал боловсрол гэдэг зүйл хүний урдаа барих нэрийн хуудас гэж боддог. Тийм учраас боловсролгүй мисс байгаад яах юм бэ. Хүмүүст зөвөөр үлгэр дуурайлал үзүүлэхийн тулд боловсролтой байж наад зах нь хүний өмнө биеэ авч явж сурна. Харилцааны соёлыг ч мөн боловсролоор олж авдаг гэж боддог.

Д.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Тавган дээрх Таван толгой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ыдаваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Тавган дээрх Таван толгой хэмээх нийтлэлийг уншина уу.

Цагдаагийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ хэмээн “Баримт үйл явдал”-ын долдугаар нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт Хаврын чуулганы хаалтын хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв? хэмээсэн байна.

Бурхад нутаг буцах үеэр шинэ од тэнгэрт гийлээ хэмээн “Спорт” нүүрт өгүүлэв.

Шийдвэр гаргагчид их хэмжээний доллар гадагшлуулах бүртээ төгрөгөө үнэгүйдүүлж, иргэдээ хохироож байна. “Засгийн газар иргэдийнхээ халаасыг сэгсэрч өрөө дарлаа” гэж “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

“Цаг үе” нүүрт Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр 610 зөвшөөрөл олгохоор болжээ хэмээв.

Санхүү эдийн засгийн их сургуулийн эрдэм судлал, хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Сүхбаатар: Бүх дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох хэрэгтэй гэжээ.

Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурчин Д.Нямрагчаа: Өмнөх тэмцээнд аман хүзүүдсэн учраас илүү их хөдөлмөрлөсөн дөө хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлэв.

“Өнжье” буланд Эстрад урлагийн төлөөлөл “Өргөө” хамтлагийн дуучин С.Бархасынд өнжжээ.

Улсын их хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганыг хааж М.Энхболд: Сахилга, хариуцлагыг чангатгасан хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа хэмээн “Улс төр”-ийн 11 дүгээр нүүрт бичив.

Мал эмнэлгийн Ерөнхий газрын Ерөнхий эпидемиологич эмч Б.Цолмон: Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг эрүүл болохыг баталгаажуулдаг, эрүүл бүс нутгаа зарладаг, олон улсад итгэлцэлтэй болж байна гэж “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Мексикт ерөнхийлөгчийн сонгууль болов хэмээн “Дэлхий мэдээ” нүүртөгүүлжээ.

“Улс төр”-ийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Таван толгой” гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол руу татна хэмээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ