Categories
мэдээ нийгэм

“Увс нуур” галын сорилго бэсрэг наадам болов

Увс аймгийн бөхийн “Увс нуур” галын сорилго бэсрэг наадам Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтайд” байрлах Шүтээн бэлтгэлийн баазад боллоо.

Галын сорилго барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээ Өмнөговь аймгийн “Их говийн хүчтэн” дэвжээ Ховд аймгийн “Ховд” дэвжээ Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээ Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний Улс аймаг сумын алдар цолтой 96 бөх хүч сорьсон юм.

Тэднээс Увс аймгийн Ховд сумын харъяат, Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС, ТӨХК “Увс нуур” бөхийн гал, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” галын бөх улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.

Их шөвөгт бөх сондгойрч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, “Эс Эс Монголиа” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн бөх аймгийн хурц арслан У.Береке шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Сум дамжин хурдан морь уралдуулахыг хориглов

Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/311 дугаар захирамжаар сумдын баяр наадмын товыг гаргажээ.

Ихтамир сум – 2018.07.10-11
Чулуут сум – 2018.07.10-11
Хангай сум – 2018.07.09-10
Тариат сум – 2018.07.08-09
Өндөр-Улаан сум – 2018.07.08-09
Эрдэнэмандал сум – 2018.07.09-10
Жаргалант сум – 2018.07.09-10
Цэцэрлэг сум – 2018.07.09-10
Хайрхан сум – 2018.07.08-09
Булган сум – 2018.07.08-09
Цахир сум – 2018.07.09-10-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана.

Сумдын уяачдыг сум дамжин хурдан морь уралдуулахыг хориглов.

Categories
мэдээ нийгэм

“ГҮЙЕ!, ТҮҮЕ!” аянд хоёр тонн хог цэвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ, хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хоггүй хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 6-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Иргэдэд хогоо түүнгээ хөдөлгөөн хийх, хог хаяхгүй дадлыг өөртөө хэвшүүлэх, бусдад хог хаяхгүй байх сэдэл төрүүлэх олон талын ач холбогдолтой “Гүйе!, Түүе!” аяны хүрээнд зохион байгуулж буй хоёр дахь удаагийн хог цэвэрлэх үйл ажиллагаанд “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, 9 дүүргийн нийт 200 сайн дурын залуучууд оролцож 2 тн хог хаягдлыг цэвэрлэв.

Энэхүү үйл ажиллагаанд Бодибилдинг фитнессийн хамгийн өндөр чансаатай “Азийн Гран При” тэмцээний ялагч болсон 11 тамирчин, тус холбооны олон улсын шүүгчид, бусад тамирчид оролцож, залуучуудыг уриалан үлгэр дууриал үзүүлж байгаагаараа онцлог юм., Мөн Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг уг үйл ажиллагаанд оролцож, цэцэрлэгт хүрээлэндээ хог хаяхгүй, ухамсартай амарч зугаалахыг нийслэлчүүддээ уриаллаа.

“Гүйе!, Түүе!” аяны энэ удаагийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хотын гудамж, талбайд иргэд бид өөрсдөө хог тарьж байна. Иргэн бүр хогийн саванд хогоо хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяхгүй байх хандлагыг төлөвшүүлэхээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь “Гүйе!, Түүе!” аян бөгөөд цаашид бид тогтмол зохион байгуулах тул иргэд, ААН, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна” гэлээ.

Тус аяны хүрээнд өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх голын ай сав дагуу хуримтлагдсан 54,02 тонн хог хаягдлыг 5 дугаар сарын 26-ны өдөр 1,408 залуучуудын оролцоотой цэвэрлэсэн гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Саахалт айлын хонины бор айрагдахыг харах сайхан л байна

Өөрт
уралдуулчихаар олигтой илжиг байхгүй хүмүүс чинь ядаж хавь ойрынхоо айлууд
өнгөтэй өөдтэй явхаар хамт баясдаг нь монгол жам билээ. Оросууд өчигдөр түүх
бичилцлээ. Тэд шинэ Орос орны түүхэнд хэзээ ч ийм дээшээ мацаж байгаагүй юм
билээ. Харьцангуй сул багтай, авъяас нь өрсөлдөгчөөсөө илт дутмаг, туршлага
нимгэн баг хожихын тулд яах ёстой юм бэ. Нутгийн дэвжээ түшэх, дасгалжуулагчийн
тодорхойлсон төлөвлөгөөг ягштал биелүүлэх, шүд зуун тэвчээр заан цаг дуустал
тэнцээний оноогоо хадгалах тэгээд торгуулийн цохилтын азын сугалаанд найдах.
Ийм л байдлаар зүтгэсээр Оросын “жижигхэн хонины бор морь” дэлхийн шилдэг
найман багийн эгнээнд багтлаа. Гайхалтай.


Categories
мэдээ нийгэм

Дорнодод алга болсон охины цогцсыг олжээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар иргэн Х-гийн охин У ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрсэнгүй. Зургадугаар сарын 14-ний өдөр 19:00 цагт эрлийг түр зогсоожээ. Тус сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэдэг газар дэрсэн дундаас хүүхдийн цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа 22:40 цагт мэдээлэв. 00:45 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагч нар, прокурор, шүүхийн шинжээчтэй, нэг автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ. Охин хоёр настай. Алга болсон өдрөөс зургаан өдрийн дараа цогцсыг олсон юм.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлээр баталгаажсан 16 дахь багц үнэт цаасыг бүртгэжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор анхны хувийн, үндэсний давхар даатгалын компанид тусгай зөвшөөрөл олголоо. “Анд ДД” ХХК энэ онд зургаан даатгалын компанитай хамтран давхар даатгалын үйл ажиллагаа явуулж, татварын дараа 1.7 тэрбум төгрөгийн, 2020 он гэхэд хамтран ажиллагч компанийхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бизнес төлөвлөгөө боловсруулсан байна. Манай улсад даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд эрсдэлээ зөвхөн гадаадын давхар даатгалын компанид даатгуулж, давхар даатгалын хураамж бүхэлдээ гадагш урсдаг. Ийм нөхцөлд тус компани давхар даатгалын хураамжийн гадагшлах урсгалыг бууруулах, даатгалын компаниудтай хамтран ажиллаж томоохон эрсдэлийг хамтын хүчээр дотооддоо даатгах боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний давхар даатгагч компанийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. “Анд ДД” ХХК тусгай зөвшөөрлөө авахаас өмнө манай улсад давхар даатгалын үйл ажиллагааг төрийн өмчит “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК ганцаараа эрхэлж байсан юм.

Мөн хуралдаанаар, Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага болон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоолоо. Эдгээрийг “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” болон холбогдох заавар, аргачлалаар зохицуулж ирсэн юм.

Шинэчлэн найруулсан нөхцөл, шаардлагаар Хорооноос тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, ХЗХ-ны салбар нээх зөвшөөрөл олгох, санхүүгийн бусад ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, оноосон нэр өөрчлөх, өөрчлөн байгуулах, татан буугдах болон бусад харилцааг зохицуулах бол үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр Хорооноос тусгай зөвшөөрөл авсан ХЗХ-дод үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэднийг идэвхитэй, хариуцлагатай ажиллаж, мэргэжлийн санхүүгийн байгууллага байхтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Хуралдаанаар, “МИК актив арван зургаа” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус компанийн гаргаж буй ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэх эцсийн хугацаанаас багагүй хугацаагаар олгож, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,170,673 ширхэг баталгаат үнэт цаасыг нь бүртгэлээ. Баталгаат үнэт цаасыг бүртгэх тухай шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаан оролцогч, үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нарт тогтмол хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалтын тайлан мэдээг Хороонд ирүүлж байх, тус зах зээлийг зохистой хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.

Түүнчлэн Хороо, “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэмж гаргах энгийн хувьцааг бүртгэх тухай асуудлыг хэлэлцэж, нийтэд санал болгон нэмж гаргах нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.4 сая ширхэг хувьцааг бүртгэн, нийт гаргасан хувьцааг 15.7 сая ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Компани нэмж гаргаж буй хувьцааныхаа 3.3 сая ширхэгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 850 төгрөгөөр төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 1.1 сая ширхэгийг олон нийтэд мөн үнээр худалдахаар төлөвлөснийг зөвшөөрөв.

Даатгалын зургаан компани хувь нийлүүлсэн хөрөнгөө Хорооноос тогтоосон доод хэмжээнд буюу 5.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлснийг хуралдаанаар зөвшөөрч, бүртгэлд зохих өөрчлөлтүүдийг орууллаа. Түүнчлэн, “Эм Эн Ай Би” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Централ секюритийз” ХХК-д үнэт цаасны брокерийн, “Хөгжилд тэмүүлэх сутай” ХЗХ-нд хадгаламж, зээлийн, Дорнод аймагт ажиллах “Их тэргүүн ембүү” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус шинээр олгов. Мөн “АБТС ББСБ”, “Экокапитал ББСБ”, “Централ капитал ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, итгэлцлийн, факторингийн болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгон, “Пийк Ом аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлээ. Нэр бүхий долоон ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Дэвжих хөгжил ББСБ”, “Интер Хэлп ББСБ”, “Уг гарвал ББСБ” ХХК-уудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат “Хаврын чуулган ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодитой зүйл нэгийг ч хийсэнгүй

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөсөнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хаврын чуулганы хугацаанд парламент ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд бодитой зүйл нэгийг ч хийсэнгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн хууль гэх мэт төрийн тогтолцоотой холбоотой бодлогын шинж чанартай хуулиудаа хэлэлцэж амжсангүй.Тэрчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн хуульд оруулах өөрчлөлт зэрэг эдийн засгийн ач холбогдолтой нийгэмд хүлээгдэж буй төслүүдийг хэлэлцэх боломж байсан ч хойш тавилаа.УИХ-ын хаврын чуулган энэ мэтээр тавьсан зорилтоо хэрэгжүүлж амжаагүйг иргэдийн амьдрал нотолно” гэлээ.

Тэрээр цааш нь “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг батлахад эрх баригчид хэлэлцээрийн ширээний ард суусан. Бид бүх зүйлийг хойш татахыг хүсээгүй. Стратегийн томоохон ордоо ард иргэдэд нээлттэй болгоё, иргэд хяналтаа тогтоож баялгаас хүртэх ёстой гэдэг дээр ойлголцож чадсан.Гэхдээ МАН Тавантолгойн асуудлаар шинэ амлалт өглөө гэж харж байгаа. УИХ-ын дарга ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг 10 хувиар өсөж, төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно гэж хэлсэн. Бид энэ төслийг дэмжиж, амлалтыг нь шаардаж ажиллах болно” гэв.

Мөн “Хаврын чуулганы төгсгөлд эрхзүйт төрийг үгүйсгэсэн, Үндсэн хуулийг илтэд зөрчсөн Захиргааны ерөнхий хууль орж ирж ихээхэн зөрчил үүсгэсэн.Монгол улсын иргэн, хуулийн этгээд Засгийн газрын буруутай шийдвэрээс болж хохирлоо барагдууулах газаргүй болгох оролдлого хийж байгаа учраас бид энэ хуулин дээр завсарлага авсан. Намрын чуулганаар энэ асуудал орж ирэхэд эрх баригчид төслөө эргэж харна гэж бодож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Ган хийц” ХК-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 20 орчим хувиар өсжээ

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 37 компани Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй байна. Үүнээс хувьцааны арилжаа нь идэвхтэй байдаг 19 компани байгаа ажээ.

Хувьцааных нь ханш урт хугацаандаа өссөн компаниудаас “Ган хийц” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар өсөж, 13 мянга 570 төгрөгт хүрээд байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. “Ган хийц” компани олон нийтэд нээлттэй болсон цагаасаа хойш 12 удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тарааж байна. 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 24.2 сая төгрөгийг тараажээ.

Харин Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй, барилгын материал үйлдвэрлэгч “Улаанбаатар БҮК” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 6.8 хувиар өссөн байна. Нэгж хувьцаа нь 425 төгрөгт хүрснээр Монголын Хөрөнгийн биржид тус компанийн зах зээлийн үнэлгээ 55.9 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд зогсонги байдалд байсан барилгын салбар сэргэж эхэлсэн талаар “Барилга МН” мэдээлж байна. Үнийн хувьд “Тэнхлэг зууч” компанийн тооцдог орон сууцны үнийн индекс сүүлийн зургаан сард дараалан өсөөд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга С.Батболд “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” семинарт оролцлоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал энэ сарын 3-6-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны өндөр дээд хэмжээний зочид оролцох юм.

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий семинар өнөөдөр боллоо. Семинарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар Улаанбаатар хотод чуулж байгаад хотын даргын хувьд онцгой ач холбогдол өгч байна. Улаанбаатар хот цаашлаад Монгол Улс нь сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гамшигт өртөх эрсдэл өндөртэй байна. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын цочмог өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гамшиг ослын тоо, давтамж, цар хүрээ нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм. 2014 онд уур амьсгалын эрсдлийг индексээр үнэлэхэд 100 гаруй орноос хамгийн их эрсдэлд орох магадлалтай улсын жагсаалтын 8-д Монгол Улс орсон байна. Энэ нь Монгол Улсын хүн амынх нь тал нь амьдарч буй Улаанбаатар хот гамшгийн эрсдэлд бэлэн бөгөөд даван туулах чадавхтай байх шаардлагатайг илтгэж байна. Тиймээс Улаанбаатар хот газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судлагаа, шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын сургалт семинарт оролцох, зохион байгуулахыг дэмжсээр ирсэн юм” хэмээн онцлов.

ХБНГУ-д 2010 онд эхлүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад өнөөдрийн байдлаар дэлхийн 3828 хот нэгдэн ороод байгаа аж. Улаанбаатар хот анх 2016 онд энэхүү санаачилгад нэгдэн орсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүрээ Майдар бурханы нээлт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд боллоо

Билгийн тооллын зуны дунд шар морь сарын 18-нд буюу өчигдөр Хүрээ Майдар бурханы нээлтийн ажиллагаа Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд боллоо.

Шашин номын үйл ажиллагаа дахин сэргэсэн 1990-ээд оны эхэн үеэс тус хийдийн Хамба лам, МУСГЗ, доктор, профессор Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд Монголчуудын уламжлалт шашин соёлын нандин өв болох Хүрээ Майдар бурханыг дуганы хамт дахин сэргээх буянтай үйлсийг санаачлан эхлүүлсэн билээ.

Улмаар 2005 онд Майдар төслийг албан ёсоор нийтэд танилцуулж, бурханы эх загвар бүтээлгэх болон дуганы зураг төслийн ажлыг эхлүүлж, хуучин уламжлалт хэв шинжийг хадгалсан, орчин үеийн ололт дэвшлийг тусгасан, шашин соёл болон нийтэд зориулсан олон талт үйл ажиллагааг эрхэлж болохуйц цогцолбор байхаар төлөвлөсөн.

Барималч Н.Оргилын бүтээсэн эх загварын дагуу 19 метр өндөр Майдар бурханыг БНХАУ-ын Сы чуань мужийн Чэндү хотод 2010 оноос эхлэн Хятад, Төвд, Балбын урчууд зэс хөөмлөөр бүтээж эхэлсэн юм.

Майдарын дуганы зураг төслийг “Baldan’s” ХХК-ийн архитекторч Д.Балдан, “Сүлд Проект” ХХК-ийн архитекторч Г.Нямцогт нар хийж гүйцэтгэсэн байна.