Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 7 дугаар сарын 3-наас 7 дугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
– Энэ 7 хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо хуртай тул үер уснаас сэрэмжлэхийг анхааруулж байна –
Баруун аймгуудын нутгаар: Долдугаар сарын 3, 8-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 4-5нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-6-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: Долдугаар сарын 3-нд зарим газраар, 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-6-нд ихэнх нутгаар бороо, 7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 7-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм хүрч хална.
Зүүн аймгуудын нутгаар: Долдугаар сарын 3-нд ихэнх нутгаар, 5-6нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо, 4-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3, 7-8-нд сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм хүрч хална.
Говийн аймгуудын нутгаар: Долдугаар сарын 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо түр зуурын бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм хүрч хална.