Categories
мэдээ нийгэм

​Дархан чиглэлийн зам засварын санхүүжилт шийдэгдлээ

Азийн хөгжилийн банкнаас 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олголоо. Энэхүү санүүжилтээр Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн автозамын шинэчлэлийг хийхээр болжээ. Энэ талаар Зам Тээврийн Хөгжлийн Сайд Ж.Бат-Эрдэнэ “Улаанбаатараас Дархан хүртэлх замын суурийг хүчитгэх, хааш хаашаа нэг метр өргөсгөж, зарим эргэлт тойрог дээр засвар хийж, шинэчилнэ. Цааш Сэлэнгэ хүртэлх замыг хучилтыг нь сайруулах ажил хийнэ. Зээлийн ерөнхий гэрээ хийгдэж, УИХ-аар батлагдсан. Азийн хөгжлийн банкан дээр шийдвэр нь саяхан гарсан. Дахин Засгийн газраар орж хэлэлцээр эцэслэгдэнэ. Үүний дараа замын зураг хийх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналтын байгууллагууд сонгон шалгаруулах гээд зохих албан ёсны ажлууд үргэлжилж намар нэлээн оройхон асуудлууд шийдэгдэх байх. Тэгэхээр ирэх хавраас замын ажлаа эхлүүлнэ” гэлээ.

Мөн нийт зам засварын өртөг одоогоор тодорхой болоогүй байгаа аж. Дарханы замаас гадна Арвайхээр чиглэлийн, Налайхын гээд муудсан зам олон байгаа учраас нарийн тооцоо гарган зам тавих, засах ажлуудыг хийх юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“СОЁЛЫН НААДАМ”-ыг зорих 21 ШАЛТГААН

Морь гараанаас гарч барианд орох хүртэл наадамчин олон та бүгд юу хийхээ шийдээгүй байгаа бол, Монгол наадмыг сонирхохоор ирсэн гадаад найз, жуулчиддаа юу үзүүлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол ахуй соёлоо нэг дор сурталчилж, өөрийн биеэр оролцож, суралцах боломжтой “ЦОР ГАНЦ” газрыг санал болгоё.

“Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт 11 дэхь жилдээ долдугаар сарын 11.12-нд болох гэж байна. Соёлын өвийг музейд хадгалах бус Монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх билээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна.

Та Соёлын наадмаар зочилсноор зурагтаар эсвэл тайзан дээрээс, үзэсгэлэнгийн танхимд үздэг зүйлсээ өөрөө хийж, хамтран оролцож, суралцан ярилцах боломжтой.

  1. Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж аваарай

Монголын өв уламжлал монгол уран бичгээр бийр бэх ашиглан хүссэн үгээ, нэрээ бичүүлэх боломж энд бий. Өөр өөрийн урландаа нуугдмал суудаг каллиграфчид Соёлын наадамд саатан танд өөрийн нэрээ хэрхэн бичихийг хүртэл заах юм гэсэн. Та энэ урлагийг хэрхэн бүтээдгийг дэргэдээс нь үзэж, дүрсээр үг урлах, үгээр дүрс урлахын гайхамшгийг сонирхоорой.

  1. Үндэсний хувцастай зургаа татуулаарай

Найзтайгаа хамт хээр талд, морь малын захад үндэснийхээ хувцастай зургаа татуулмаар л байгаа биз дээ. Нарийн ур, нандин хэв маяг бүхий хаан хатдын хувцасны уламжлал түүхийг та сонсож, бас Монгол костюмс компанийн урчуудын чамин дээлээр гангараарай.

  1. Нум сум яаж хийдгийг харж байсан уу

Хүннүгийн үед үүсч, XIII зуунд дэлхийг байлдан дагуулахад гол зэвсэг болж явсан нум сумыг Монголчууд хэрхэн хийдэг байсныг та ер мэдэх үү? Таны найзууд, таны жуулчид сонсож байсан болов уу? Тэгвэл Соёлын наадмын өртөөнд нум сум яаж хийдгийг, ямар материал хэрэгтэйг нэг бүрчлэн танд харуулна. Үүх түүх, үүсэл гарлыг нь мэдэхийн зэрэгцээ Монгол хүн болсных нумаа нэг эвшээлгэж, сумаа нэг тавьж үзвэл ямар вэ?

  1. Дэмбээ мэдэхүү хө

Дэмбээ гэж мэдэх үү хө? Энгийнээр тайлбарлавал уянгалан дуулангаа уралдан таалцах урлаг. Оролцогч хоёрын гаргасан хуруу хэн нэгнийх нь хэлсэн тоотой таарч байвал хожил авна. Энэ мэтээр хурд, авхаалж самбаа, заль мэх, үг хэлний тод яруу, харааны хурц нарийн мэдрэмжээ хөгжүүлдэг тоглоомоор “үзээд алдвал” хөгжилтэй байх болно шүү.

  1. Эрхий хурууныхаа эрчийг нэг сорьё

Үндэснийхээ дээл хувцсаар гоёсон бол шагайн харвааны асарт нэг буугаад мордоорой. Аян дайнд оролцож явсан өвөг дээдсийнхээ алжаал ядаргаагаа тайлан, хөгжилдөн баясдаг байсан наадгайгаар харваж цэц, мэргэнээ сориод үзээрэй. Цэргүүд сум тавих эрхий хурууныхаа эрчийг хариулахгүй гэж шагайн хаваагаар наадаж, ихэс дээдэс эгэл ардгүй зуны дэлгэр цагт цуглан өтгөс буурлынхаа мэндийг мэдэж, сонин хачин хуучлангаа нааддаг байсан гэсэн шүү.

  1. Аргал түүж , сур элдэж, ноос савж үзсэн үү

Тэр бүр хөдөө явж чаддаггүй хотын бидэнд хөдөө айлд очсон ч араг үүрч, савар бариад аргалд явах боломж тэр бүр олдохгүй нь мэдээж. Үлгэр, домгийн ч юм шиг санагдах болсон энэ уламжлалаа бид мартахгүйн тулд өөрөө хийж үзэж, суралцангаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мэдээж аргал түүж байхдаа авахуулсан зураг тань “күүл” байх нь тодорхой. Түүгээр зогсохгүй, та ноос савж, сур элдэх ажилд оролцож, суралцаж болно. Найз нөхөдтэйгээ хэн нь сайн ноос савж, сур элдэж чадахаа үзэж, тэмцээн зохиосон ч болох юм. Нэг үгээр хэлбэл, малчин Монголчуудын өдөр тутмын амьдралын ажил хөдөлмөрийг хийж үзэх алдаж боломгүй боломж шүү.

  1. Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэж болно

Эсгий урлал хийж сурахад гуравхан цаг хангалттай гэдэг юм билээ. Найман зууны турш Монголчуудын боловсруулж, хөгжүүлж, ур ухаанаа зарсан энэ урлалыг одоо бид суралцахад л хангалттай. Эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүд Монголын бренд болоод байгааг та бид сайн мэднэ. Тиймээс та өөрөө эсгийгээр уран зураг, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийхэд суралцаж, эсвэл мэргэжлийн урлаачдын хийсэн нарийн хийц бүхий бүтээлүүдээс ч худалдан авах боломжтой юм.

  1. Кинон дээр гардаг шиг хөрөг зургаа зуруул

Хүн бүр өөрийн хөрөг зургаа зуруулж, жаазлуулаад ханандаа өлгөх нууцхан хүсэлтэй байх. Соёлын наадам дээр мэргэжлийн зураачид таны хөргийг “амьдруулж”, яг өнөөдрийн таныг мөнхөлж үлдээх болно.

  1. Нүд худал гэдгийг мэдэх үү

Харааны урлаг /Visual art/ таны нүдийг худал болохыг дөмөгхөн хэлээд өгнө. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулахыг та Соёлын наадмын хүрээнд гарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс үзэж сонирхоорой.

  1. Цор ганц урласан гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой

Дэлхийд хамгийн өндөр үнээр борлуулагддаг гар хийцийн бүтээгдэхүүнүүд мэдээж цор ганц урлагдсан, нөр их хөдөлмөр орсон гэдгээрээ үнэ цэнэтэй. Харин Монгол ахуйн гар урлалын бүтээгдэхүүнүүд таны найз, жуулчдад хамгийн хэрэгтэй зүйлс байх болов уу. Урласан бүтээлийг нь урлаачид нь борлуулж байвал бүр ч догь. Хэрэв хүсвэл та энд өөрөө ч урлах, урлахад суралцах боломжтой.

  1. Ардын язгуур урлагийн амьд тоглолт та жилд хэдэн удаа сонсдог вэ

Үндэсний их баяр наадмаас салгаж боломгүй ойлголт бол мэдээж ардын урлаг. Та Соёлын наадамд ирснээр урлаг соёлын алдартан, мэргэжилтнүүдийн ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхож, хамтдаа дуулж, бүжиглэх, суралцах боломжтой. Мөн ардын аман зохиол болох үлгэр тууль хайлж, шидэт түүхүүдийг хүүрнэнэ.

  1. Морьтон Монголын гайхамшиг

Молор эрдэнэ морин хүлгэндээ хайргүй Монгол гэж үгүй. Тиймээс ч соёлын наадмаараа дамжуулан дэлхийг туурайгаараа тамгалсан монгол морио сурталчилж, гайхамшигт тоглолтууд үзүүлэн, гийнгоон дуу өргөн талдаа хадаана.

13. Айрагны баяр

Нутаг нутгийн шилдэг бренд айраг, цагаан идээ, орон нутгийн онцлогтой гараар урласан бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа учраас та амттай, сайхан айраг идээгээ эндээс амсаж болно.Мөн айраг уунгаа дэмбээдэж, хуруудаж наадамлаарай.

14. Аврага Монгол баримлын өртөө

Хүний биеийн хэмжээтэй тэнцэхүйц Монгол гутал, хөөрөг, аяга,цайны домбо, авдар, дөрвөн бэрх шагай, эмээл зэрэг Монгол ахуйг харуулсан аварга баримлуудтай зургаа татуулах боломжтой.

ХҮҮХДҮҮДЭЭ ЮУ ҮЗҮҮЛЭХ ВЭ

15. Шагайн морио уяцгаая

Айл бүрт байдаг шагайн наадгай цөөрчээ. Таны хүүхэд шагайгаар тоглож, шагайгаар морио уяж, уралдуулж байгаа юу? Энэ жилийн наадмыг таны хүүхдийн шагайн соёолон өнгөлөх юм биш биз.

  1. Хэний зурсан зураг вэ?

Та өөрийн хүүхдээ зураг зурж чаддаггүй гэж хойш битгий түлхээрэй. Хүүхдийн хэрхэн зурах биш юуг зурж буйг сайтар ажиглаарай. Соёлын наадамд оролцож буй хүүхдээ зургийн уралдаанд оролцуулж, тэдний шинэ ертөнцийг хамтдаа нээж болно.

17. Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана

Мэдээж бяцхан наадамчдын хүсэн хүлээдэг зүйлсийн нэг яах аргагүй нүүрэн дээрээ зугаатай зураг зуруулах явдал юм. Монголын төрийн далбаанаас эхлээд дуртай үлгэрийн баатар, хайртай амьтныхаа зургийг ч зуруулж болно шүү. Хүсвэл аав ээжтэйгээ адилхан зураг зуруулаад, гэр бүлээрээ ч ижилсэж болох юм.

18. Хүүхдүүдийн флаш моб

Бяцхан хүүхдүүд нэгдэж, нэгэн зорилгын дор хамтдаа хэрхэн бүжиглэхийг үзээрэй.

19. Хурган чих хөгжим гэж сонсож байсан уу

Алганд багтам авсаархан энэ хөгжмийн талаар эцэг, эх та бүхэн дуулж байсан уу. Хурган чих болон бишгүүр хөгжимтэй танилцах аялалд нэгдээрэй.

20. Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий

21. Мэдээж + Хөгжилтэй тоглоом тэмцээн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 107, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12,13-нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин” салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 06-15-ныг дуусталх хугацаанд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”,22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39” 06:00 -24:00, Яармаг “Сансар -34” 07:00 -24:00 цагт ажиллана.

Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Оргил супермаркетууд: 2018 оны 07 дугаар сарын 06-наас 14-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09-22 цаг, Налайх,Сонсголон, Зунжин, Яармагийн Оргил салбар 09-22.30, Амгалан, Энканто,Зайсангийн Шилтгээн, Хорооллын төв 6 буудлын салбарууд 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 15-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд “Боса -2”, бусад сүлжээ дэлгүүр, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр 07 дугаар сарын 09, 10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 10.00-21.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-ныг дуустал амрахгүй ажиллаж, 07 дугаар сарын 11–17-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв 07 дугаар сарын 09–нд 09.00–18.00 цаг хүртэл 07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-14–нийг дуустал амарч, 07 дугаар сарын 15–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

  • 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.
  • “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 10 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:

  1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
  2. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;
  3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment баруун талын зогсоол.

Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004дугаараар дуудлагыг хүлээн авна.

УС ХАНГАМЖ

Баяр наадмын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

Шугамаар ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2017.07.10

Мягмар

10:00 -14:00

16:00 -20.00

Амарна

2017.07.11

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2017.07.12

Пүрэв

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.07.13

Баасан

Амарна

10:00 -14:00

16:00 -20:00

2017.07.14

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.07.15

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Зөөврөөр ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2017.07.10

Мягмар

10:00 -14:00

16:00 -20:00

10:00-14:00

16:00-20:00

2017.07.11

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2017.07.12

Пүрэв

Амарна

Амарна

2017.07.13

Баасан

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.07.14

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.07.15

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин 22 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 07 дугаар сарын 11.12-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил

Харьяа салбар компаниуд

Ээлжийн инженер,

оператор

1

Төвийн түгээх төв

Төвийн түгээх төв

254780

2

Баруун түгээх төв

Баруун түгээх төв

70282484

3

Зүүн түгээх төв

Зүүн түгээх төв

70006560

4

Улаанхуаран

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1

70156722

5

Дэнж найрамдал

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2

70150452

6

Дэнж сансар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3

456266

7

Их алтан тэвш

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4

455025

8

Зүүн сэлбэ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5

70001251

9

Батдулаан

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6

325746

10

Чинхүрээ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7

70115764

11

Энхтулга -Өргөө

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8

89144477

12

Ганзам

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9

367152

13

Түшээ дунд гол

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10

341786

14

Баруун их нарлаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11

70122088

15

Гандан дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12

70149733

16

Хүрээ дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13

70135560

17

Ашид мөнх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14

70187493

18

Өнөр энх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

70288189

19

Таван шар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

70171150

Жич: Шуурхай ажиллагааны утас -70005454

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -16.00 цагийн хооронд амралтгүй ажиллана. Холбогдох утас: 70162222

Categories
мэдээ нийгэм

Дээрхийн гэгээнтэн Далай багшийн мэлмий гийсний 83 насны ойг тэмдэглэнэ

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын мэлмий гийсний 83 насны ой маргааш буюу долдугаар сарын 6-нд тохионо. Ойд зориулсан буян номын үйл ажиллагааны талаар өнөөдөр Бурхны шашны сүм хийдүүд болон төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үйл ажиллагаанд бүх Бурхны шашны ТББ оролцож байгаа юм. Энэхүү өдрийн гол арга хэмжээ бурхан багштай нэг өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулж өгөхөд оршиж байгаа юм байна.

Маргааш хүүхдүүдэд бэлэг өгөх хуваарь:

  • Монголын Сүсэгтний Холбоо ТББ 1-р амаржих газарт
  • Жавзандамба Хутагт Төв ТББ 2-р амаржих газарт
  • Таны Буянд Даган Баясъя ТББ 3-р амаржих газарт
  • ЭНЭМҮТөвд “Энэрэл Нигүүсэл”, “Оюун Билгийн Төв” ТББ-ууд хуваагдан тус тус бэлэг хүргэнэ.
  • Буян номын үйл ажиллагаа үнэ төлбөргүй учир сүсэгтэн олон хүссэн нь очих боломжтой гэдгийг Монголын сүсэгтний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Батзориг онцлов.

Үйл ажиллагааны хөтөлбөр

  • 04:00-06:00 цагт Гандантэгчинлин хийдэд: Гэвш лхарамба Жадо ринбүчи багш Гандантэгчинлин хийдийн Идгаачойнзэнлин дацанд нэг хоногийн турш сахидаг “Тэгчэн Сожон” буюу “Их Хөлгөний Тэтгэн Ариусгах” сахил хүртээнэ.
  • 12:00-14:00 цагийн хооронд Жанрайсигийн талбайд, Лам хуврагууд Далай багшдаа мандал өргөнө. “Надтай адил Нартай дэлхий” хүүхдийн шинэ дууны нээлт болно.
  • 18:30-21:00 цагийм хооронд Жанрайсигийн талбайд: Далай багш “Дэлхийн оюун саиааны удирдагч болох нь сэдэвт номын айлдвар болно. “Дүнчүүр маани” хөгжөөнө.
  • Мөн асуулт хариултын тэмцээн явуулж, 10 хүнийг урамшуулна. Дараа Төв гандантэгчилэн хийдээ гороолсноор өдрийн арга хэмжээ өндөрлөх ажээ.
Categories
мэдээ нийгэм

Гурван аймгийн иргэдэд үнэт цаасны талаарх цогц үйлчилгээ үзүүлэв

Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх хүрээнд явуулж буй орон нутгийн иргэдэд чиглэсэн цуврал үйл ажиллагаа хэдхэн хоногийн өмнө “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-өөр үргэлжиллээ. Дархан-Уул, Булган, Орхон аймагт тус бүр нэг өдрийн турш зохион байгуулсан өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай хамтран хийж, нийт 3000 гаруй хүнд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэв.

Өдөрлөгүүдэд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон үнэт цаасны брокер, дилерийн компаниуд оролцож иргэдэд хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн захаас компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт, сурталчилгаа явуулсан юм. Иргэд 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээлэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон 1072 хувьцааны талаар илүүтэй сонирхож байлаа.

Зохион байгуулагч байгууллагууд өдөрлөгт ирсэн иргэдэд үнэт цаасны данс, ногдол ашгийн мэдээллийг шүүж өгөх, арилжааны данс нээх, бирж дээрх хувьцааны гүйлгээ, үнэ ханшийн талаар зөвлөгөө өгч үйлчилсэн бол Хороо тэдний хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэн хариу өгч, шалгах шаардлагатай асуудлуудыг Хяналт шалгалт, зохицуулалтын газарт шилжүүлэв. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн болон зохицуулалтын орчин, Хорооны чиг үүрэг, бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Гурван аймгийн иргэдэд үнэт цаасны талаарх цогц үйлчилгээ үзүүлэв

Categories
мэдээ нийгэм

​“Мөнх тэнгэр” урлагийн их наадам болно

БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хамтарсан тушаал, захирамжаар анх удаа “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг маргаашнаас буюу энэ сарын 6-наас эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн наадамд манай уран бүтээлчдээс гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөр нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах улсын нийт 200 гаруй уран бүтээлчид ороцоно. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү наадмын ач холбогдол оршиж байгаа гэв.

“Мөнх тэнгэр” наадмын хүрээнд монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд явагдана. Тус наадам энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Ц.УРАНБОЛОР

ХАН МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын засгийн газраас онцлох хуралдааныг зохион байгуулж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хоёр хуралдааныг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байна. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёрдахь онцлох хуралдаан эхэллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны баримт бичиг”-т үндэсний, орон нутгийн, олон улсын болон бүс нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлээс оруулах хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэж, аль салбарт хэрхэн яаж хэрэгжүүлэхийг тодорхойлж өгсөн байдаг.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж буй Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд экологи, байгаль орчны доройтол, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих, техник технологийн шинэ ололтыг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү хуралдаан чухал нөлөө үзүүлэх юм.
Улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлээс оруулж буй хөрөнгө оруулалтын хувьд санхүү, даатгал, барилга, дэд бүтэц, мэдээллийн технологи болон харилцаа холбоо, ахуй үйлчилгээ, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, сургалт, сурталчилгааны салбарт ихэнх хувийг эзэлдэг байна. Тиймээс энэхүү хуралдаанаар оролцогч улс орнуудад гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын тэргүүн туршлага, ололт, амжилттай танилцаж, харилцан туршлага судлах, ямар салбар, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал зөвлөмжийг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Л.Элдэв-очир НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгчидтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ирэх гэж буй ноён Винод Ахужа болон тус байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар байлцлаа. Энэхүү уулзалтаар талууд мал аж ахуй, газар, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Улсын Их Хурлаас батлагдан гарсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудын талаар товч танилцуулав.
Тэрээр, “Монгол Улс бол нүүдлийн мал ахуйн орон. Малын тоо толгой 60 саяд хүрсэн боловч ашиг шим нь төдийлөн сайн биш байгаа. Өвчлөл тэр дундаа гоц халдварт өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаа нь махны экспортод сөргөөр нөлөөлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг батлан гаргаж, энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсын нийт бэлчээрийн газрын 70 орчим хувь нь доройтолд орсон гэсэн судалгаа байдаг. Иймд байнгын хорооны зүгээс Засгийн газартай хамтран ирэх намрын чуулганы хуралдаанаар Бэлчээрийн тухай хуулийн төслийг батлуулахыг зорьж ажиллаж байна. Түүнчлэн улаан буудай, хүнсний өргөн хэрэглээний ногооны импортыг бууруулах, аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулж байна” хэмээгээд энэ чиглэлд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан хөдөө, аж ахуйн бүхий л чиглэлд техникийн зөвлөгөө, тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд бодлого, хууль эрх зүйн хүрээний асуудлыг цогцоор нь шийдэх нь чухал болохыг энэ үеэр тэмдэглэв.
Categories
мэдээ нийгэм

Сошиал орчин дахь залилангийн гэмт хэргээс сэрэмжүүлж байна

Сүүлийн үед сошиал орчин дахь залилангийн гэмт хэрэг маш ихээр гарч байна. Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна.

Тодруулбал гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу ! Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Азийн сайд нарын дараагийн хурлыг зохион байгуулах Австралийн талд амжилт хүслээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Австрали улсын Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кончетта Фиэрраванти Уэльстэй уулзлаа.

Шадар сайд яриагаа “Өчигдөр Та илтгэлдээ гамшгаас урьдчилан сэргийлэх зардалд зарцуулсан нэг доллар гамшгийн дараах хохирлыг барагдуулах 15 долларыг хөнгөлдөг гэсэн шүү дээ. Энэ тооцоог Засгийн газруудын Сангийн сайд бүхний сонорт хүргэх юмсан” хэмээсэн хөнгөн хошигнолоор эхэлсэн юм.Австрали улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсаас Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлогод чухал байр суурь эзэлдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлоод, манай улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хөгжлийн албан ёсны тусламжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тулгуур баганын нэг уул уурхайн салбарт Австралийн хөрөнгө оруулагчид чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр талын харилцаа онцгой байдлын салбарт хөгжиж байгааг өгүүлээд, энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо бий гэж үздэгээ илэрхийлэв. Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын удаах буюу гуравдугаар бага хурлыг Австрали Улс зохион байгуулах болсонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Австралийн Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кончетта Фиэрраванти Уэльс “Австрали, Монгол хоёр улс газар нутаг томтой, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт түшиглэдгээрээ ижил төстэй юм. Тиймээс Монгол Улс Австралийн сайн туршлагыг нэвтрүүлж, алдаа эндэгдлийг тойрон гарахын тулд биднээс суралцах боломж бий” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ өдөр мөн Мьянмар улсын Нийгмийн хамгаалал, тусламжийн зохицуулалтын сайд Мят Аяег хүлээн авч уулзлаа.

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт бөгөөд энэ хүрээнд Мьянмар улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв. Тэрбээр түүнчлэн “Бид цаашид гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажиллаж, соёл, хүмүүнлэгийн солилцоог эхлүүлэх, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. НҮБ, түүний системийн байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь зүйтэй” гэлээ хэмээн Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.