Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Энэ зун Засгийн газар амрах эрхгүй болж үлдлээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Энэ зун Засгийн газар амрах эрхгүй болж үлдлээ хэмээх нийтлэлийг уншина уу.

Хуульч Р.Мөнхзул: Бидний хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлалт арга суурин газрын хөгжилтэй уялдахгүй байна хэмээн “Хууль эрх зүй”-н дөрөвдүгээр нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн О.Батнасан: Хөгжье л гэж бодож байгаа бол том төслүүдээ хөдөлгөх нь зөв хэмээсэн байна.

Цагаан хөтөлийн дунд сунгаанд азарганууд хурдан байна гэж Монгол наадам нүүрт бичив. Мөн наадмын үйл ажиллагааны хуваарь гарчээ.

Сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, багш, ажилчдаа чадавхжууллаа, Их-Уул сумын Засаг дарга М.Гансүх: Манай сум бол дутуу юмгүй баян нутаг, “Бүтээн байгуулалт-14” эрчимжүүлсэн аян, “Цастын цагаан оргил” яруу найргийн наадам болов хэмээн Завханы мэдээ нүүрт өгүүлэв.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд: Нинжа нар сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл болсон учраас алтны төслүүд явахгүй байна гэж “Уул уурхай” нүүрт өгүүлжээ.

Баримт үйл явдлын долдугаар нүүрт Жолооны курсүүд “алуурчин” жолооч хэдэн мянгаар нь бэлтгэн гаргаж байна хэмээн бичжээ.

Ерөнхий сайдтай, улсын тооны аваргатай “10в” ангийнхан хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлэв.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар , ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн , яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн: Дээд зэргийн хүн чанар, уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг хэмээн “Ардын цолтон” нүүрт ярьжээ.

Д.Трамп Венесуэл рүү довтлох талаар ярьж байжээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүртөгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Найрамдал цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болгов


СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолбор нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй. Тэгвэл энэ жил түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаатай холбогдуулан ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангардь одонгоор шагнахаар НИТХ-аар шийдвэрлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийг бууруулна

Чанаргүй зээлийг бууруулна

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчин банкны үйл ажиллагааны макро болон микро хүчин зүйлсээс шалтгаалж нийт активт чанаргүй активын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь санхүүгийн зуучлалд тасалдал үүсгэх, банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй байна. Банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын 2018 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 140/400/А-168/38 дугаар хамтарсан тушаалаар баталлаа.

Энэхүү стратеги нь бодлогын чиглэл болсон банкны системийн чанаргүй активын нөхцөл байдлыг тодорхойлж,хууль, эрх зүй болон шүүхийн шинэчлэлийг хийх, банкуудын чанаргүй зээлтэй ажиллах ажиллагааг үр дүнтэй болгон сайжруулах агуулгаар хэрэгжих юм.

Стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах, шүүхийн бус замаар зээлдэгч байгууллагын санхүү, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх чиглэлээр харилцан уулзалтууд хийж, нэгдсэн систем, аргачлалыг удирдах байгууллагатай болох, “Чанаргүй активын удирдлагын журам” батлан мөрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх бөгөөд банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулах тоон зорилттой хэрэгжинэ.

Categories
мэдээ спорт

Акира Нишино: Би хийх ёстой зүйлээ хийсэн

Зураг

Японы хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Акира Нишино-г ажилдаа үлдэхийг ятгахгүй бөгөөд түүний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах хугацаа энэ долдугаар сараар дуусгавар болж байна гэж тус улсын хөл бөмбөгийн холбооноос пүрэв гарагт мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.

Тус улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Козо Ташима шигшээ багийнхан ДАШТ-ний шөвгийн 16-ын тоглолтод Бельги улсын шигшээ багт ялагдан эх орондоо эргэн ирж, Нарита буудалд буусны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

“Би шигшээ багийн тамирчдаа дасгалжуулж байхдаа энэ удаагийн ДАШТ-нийг дуустал л ажиллана гэж бодож байсан. Би хийх ёстой зүйлээ хийсэн л хэмээн бодож байна” гэж дасгалжуулагч Акира Нишино мэдэгджээ. Шигшээ багийн ахлагч Макото Хасэбэ мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.

“Биднийг тэмцээнд явахын өмнө хүмүүс төдийлөн анхаарал хандуулахгүй байсан хэдий ч тоглож эхлэхэд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Манай багийнханд найдлага бага тавьж байсан хүмүүсийн хандлагыг бид өөрчилж чадсан. Япончууд хөл бөмбөгийг дахин сонирхож эхэллээ. Энэ л бидний хувьд үүргээ амжилттай биелүүлсэн хэрэг хэмээн бодож байна” гэж 34 настай Хасэбэ тэмдэглэжээ.
Categories
мэдээ нийгэм

Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. “” нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмын тавдугаар зүйлийн хоёрдахь заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож зөрчлөө арилгах хүртэл зөвшөөрлийг сунгахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан юм.

Тэгвэл тус хийд нь гарсан зөрчилтэй холбогдуулан тайлбар өгч, холбогдох баримт бичгээ ирүүлсэн байна. Тухайн баримт бичгийг судалж, шаардлагатай нэмэлт мэдээллийг гаргуулан авсан бөгөөд тус байгууллагын холбогдох зөрчлийг арилгуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулга өгсөн байна. Ийнхүү дээрх шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгав.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүжигч хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар уг төвд 70 өсвөр насны хүүхэд хүмүүжиж байна.

онгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд иргэний нийгмийн байгууллагын олон талт оролцоог хангах, ХЭҮК-ын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөл ажилладаг билээ. Тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаа болон тэнд хүмүүжиж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ удаагийн Ажлын хэсэгт ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн хүүхдийн эрхийн асуудал хариуцсан болон бусад 6 гишүүн, “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын төлөөлөл, ХЭҮК-ын Ажлын албаны ажилтнууд багтсан бөгөөд хуучин нэршлээр “Хүүхдийн хорих анги” буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын орчин нөхцлийг сайжруулах, хоригдож буй хүүхдүүдийн хөгжих болон бусад эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Киргиз Улстай гамшгийн салбарт хамтран ажиллаж байна


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Мамбетов Азамат Муратовичыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 онд үзэглэснээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны суурь тавигдаж, хамтран ажиллаж байна.

Тус санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргиз Улсад айлчлан, тус улсын Онцгой байдлын яамны үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм.

Өнөөдрийн уулзалтаар харилцан ойлголцлын санамж бичгийг 2018-2022 онуудад хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал, “Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллага энэ сарын сүүлээр БНКУ-ын Чолпон-Ата хотод зохион байгуулах усчин-аврагчдыг бэлтгэх сургалтандаа Монгол Улсын Онцгой байдлын байгууллагаас дөрвөн аврагчийг урьсанд талархаж байгаагаа илэрхийллээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжүүлж байна

Малчид, иргэдийн анхааралд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 7-8-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 9-10-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8,9-нд говь талын нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

170 ширхэг гар утас хил давуулах гэж байжээ

Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд мэдээллийн дагуу иргэн Х, Г нарын авч явсан хоёр хайрцагтай барааг шалгахад 170 ширхэг гар утас, түүний дагалдах хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил давуулах гэж байсныг илрүүлэв.

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх иргэдээр 9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

И Жон Жэ: Зүрхний цоорлыг эрт илрүүлж, хагалгаанд оруулах шаардлагатай

Энэ онд “Мирал Шимжан” сангийн Монгол хүүхдүүдэд хагалгаа, эмчилгээ хийж эхэлсний 14 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг сан нь өнгөрсөн жил 30 жилийн ойгоо тэмдэглэжээ. Дэлхийн 20 гаруй орны хүүхдүүдэд зүрхний цоорлын хагалгааг хийж, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг юм. Нэг хүүхдийн хагалгаа эмчилгээний төлбөр 25-150 сая вон болдог ажээ. Өвчтэй хүүхдүүдийн ар гэрээс мөнгө гаргадаггүй. Бүх зардлыг тус сангаас гаргаж, Солонгос улсад хагалгааг хийдэг байна. Монголд анх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан зүрхний цооролтой хүүхдүүдтэй холбогдон эмчилгээ, хагалгааг хийдэг байжээ. Харин одоо хүмүүс мэддэг болоод өөрсдөө зорьж ирдэг болсон гэнэ. “Мирал Шимжан” зүрхний сангийн төлөөлөгч И Жон Жэ ярихдаа “Бид Монголд анх нэгээс эхэлж байлаа. Энэ тоо жил бүр нэмэгдэж байна. Одоо нэг удаадаа хагалгаанд орох шаардлагатай таван хүүхдийг авч явдаг болсон. Зүрхний цоорол өвчин нь эхийг жирэмсэн байхад айлгах цочоох, байгал орчны бохирдол, агаарын бохирдол, эм тарианы буруу хэрэглээ, архи тамхины зохисгүй хэрэглээнээс үүддэг өвчин. Зүрхний цооролтой хүүхдийг эрт илрүүлж, хугацаа алдахгүй хагалгаанд оруулахгүй бол хагалгаа хийгээд ч нэмэргүй болдог. Тиймээс хугацаа алдахгүй байх нь чухал. Энэ хугацаанд бид 350 гаруй хүүхдэд хагалгаа хийлгэсэн байна. Сайн санаат Солонгос хүмүүс манай санд хандив өргөдөг. Тэр хандивын мөнгөөр бид дэлхийн 20 гаруй орны хүүхдийн зүрхний цоорлын эсрэг тэмцдэг. Цаашид бид Монголын 18 аймгийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хөдөө орон нутгийн зүрхний цооролтой хүүхдүүдэд хагалгаа, эмчилгээ хийлгэхээр ажиллаж байгаа. Увс, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудын хүүхдүүдэд хагалгаа хийлгээд байгаа” гэв.

Сангийн ойн баярын арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх юм. Хагалгаанд орж байсан хүүхдүүддээ урилга тараан хүлээн авч, тэдний биеийн байдал амьдрал, боловсрол ямар байгаад байнга анхаарал тавьж ажилладаг. 2011 онд хагалгаанд орсон Ч.Танхилууны ээж Н.Дугармаа “Миний охин 2011 онд хагалгаанд орсон. Анх Эх нялхасын зүрхний тасгийн эрхлэгч Болормаагаар дамжуулан “Мирал Шимжан” сангийнхантай холбогдсон. Бүх зардал мөнгийг сангаас гаргаад охинд минь хагалгаа хийсэн. Охин минь тэр үед 2 ой 9 сартай байсан. Одоо тэр үеэ санахгүй байх. Төрөөд л долоо хоноод хяналтад орж байнга эм уудаг байсан. Үеийнхнээсээ жижиг биетэй, том толгойтой, туранхай хүүхэд байлаа. Харин хагалгаа хийлгээд Монголд ирээд одоо үеийнхнээсээ ялгагдхааргүй. Мах иддэггүй хүүхэд хагалгаанд ороод хэдхэн хоноод махаа идье гээд нэхэж байсан. Хагалгааны дараа зовиур гээд байх зүйл бараг байхгүй. Гарч ирээд хэдхэн цагийн дараа босоод суучихсан. Хэдхэн хоногийн өмнө сангийн төлөөлөгчид манайд ирээд явсан. Охиныг минь сайн сураарай. Сайн сураад сургуулиа төгссөний дараа сангийнхаа тэтгэлгээр Солонгост сурч болно. Байр хоол, халаасны мөнгө гээд бүгдийг сангаас даана гэсэн. Би охиноо сайн сураарай гээд л захиад байгаа. Сангийн нийт хамт олон, мөн Болормаа эмчдээ баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Миний охиныг дахиад жаахан л хугацаа алдсан бол хагалгаа хийгээд нэмэргүй байсан байна гэсэн. Охиныг минь эрүүл саруул болгож өгсөнд үнэхээр их баярлаж явдаг юм” гэлээ.

Монголд зүрхний цооролтой төрөх хүүхдүүдийн тоо жил бүр өссөөр байгаа. Тэр бүх хүүхдүүдийг эрүүл саруул, ээж аавтайгаа сайхан амьдраасай гэсэндээ энэ бүх ажлыг хийдгээ сангийн хамт олон хэлж байв.