Categories
мэдээ нийгэм

Энэ жил автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэхзорилгоор бусад анги байгууллагуудаас хүч нэмэгдүүлэн нийт 557 алба хаагч мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.

Иргэд хөдөлгөөнд оролцогчдыг ая тухтай, аюулгүй зорчуулах чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдож байна.

Мөн бид замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай байрлалуудад байрлуулаад байна. Та бүхэн тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа иргэдийнхээ аюулгүй, ая тухтай байдлыг хангахад чиглүүлдэг. Энэ хүрээнд энэ жил зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгчээ.

Жишээ нь: “Г” төрлийн зөвшөөрлийг хоёр байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь Хан-Уул, Баянзүрх дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан гэх мэт зохицуулалтыг хийх аж.

Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Түүнчлэн:

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхар авто зогсоолд,
“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн талбайд байрлуулна. Мөн тухайн үед бид 45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргаж ажиллана.
“Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруга Монгол” ХХК-ийн талбайд
“Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл: Зөвхөн Хүй 7 худаг явна.

Гэвч зөвшөөрөлгүй эсвэл олгогдсон зөвшөөрлийн бус талбай руу жолооч нар нэвтрэх үйлдлийг ихээр гаргадаг. Энэ нь бусад хөдөлгөөнд оролцогчид болон хөдөлгөөн зохицуулалтанд ихээхэн хүндрэл учруулж, зохиомол түгжрэл саатал бий болох шалтгаан болдогыг анхаарах хэрэгтэй.

Мөн Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.

Замын ачааллаас шалтгаалан энэ сарын 12-ны 07:00-09:00 цагт “Соёолон” насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэАвтомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Categories
мэдээ нийгэм

Хот нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг шагнаж урамшуулав

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан, Хот нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа болон нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлэн ажлыг хангахад идэвх зүтгэл санаачлагатай ажилласан нэр бүхий албан тушаалтнуудыг Салбарын яамдын болон Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал, тэрчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.

Графикт ажлуудыг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн инженерийн хангамжийн байгууллагууд, Захирагчийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудын нэр бүхий 37 албан тушаалтнууд, ажилтнуудыг шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-наас цуврал зөвлөмжүүдийг танилцуулж байна

Categories
мэдээ нийгэм

Сууц өмчлөгчдийн холбоодууд газраа баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нээгдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй байгаагаас үүдэн бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал, дахин төлөвлөх боломж хязгаарлагдмал байсан юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга С.Батболд Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг 2018 оны 3 дугаар сард эхлүүлсэн билээ. Энэхүү аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын газрыг тухайн барилгын СӨХ-д ашиглах эрхийг нь шилжүүлэх замаар эзэнгүйтэж, дахин барилга баригдах, эвдэгдэж сүйтгэгдэх эрcдлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа ба 1.034 СӨХ эдгээр оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлийг ханган ажиллаж байна. Харин 1.034 СӨХ-оос орчны газраа баталгаажуулсан 499 СӨХ байгаа бол орчны газраа баталгаажуулаагүй 535 СӨХ байна. Аяны хүрээнд орчны нийтийн эдэлбэрийн газар ашиглалттай холбоотой санал ирүүлсэн 6, газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт 101, орчны газар ашиглах эрх баталгаажуулах 183, нийт 290 СӨХ хүсэлт, санал ирүүлээд байна гэдгийг Хотын дарга мэдээллээ.

Харин өнөөдөр хотын дарга энэхүү аянд хамрагдахаар Нийслэлийн газрын албанд хүсэлтээ ирүүлсэн эхний 70 СӨХ-ийн төлөөлөлд Газар ашиглах гэрээг нь баталгаажуулан гардуулан өглөө. Энэ үеэрээ Засаг дарга, ашиглах эрх нь баталгаажсан энэхүү газар дээрээ СӨХ-дууд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл, хамгийн гол нь хүүхдүүдийн аялгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн тохижилттой спорт, амралт, авто машины зогсоол бүхий цогцолбор байгууламжийг бүтээн байгуулахыг хүсч байгаагаа хэллээ.

Өнөр-19 СӨХ-ны захирал О.Чанцал “Албан ёсоор оршин суугчдын газрын баталгаажуулж өгч байгаад баяртай байна. Хотын сайн сайхан байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад СӨХ-нууд хамгийн анхан шатны нэгж байдаг. Өмнө газрын маргаан гарч байсан. Үүнийг хүчингүй болгож, СӨХ-нд нь газар эзэмших эрхийг нь өгч байгаа хотын удирдлагууддаа баярлалаа” хэмээв.

“Дэвшил-8” СӨХ-ны захирал Д.Ядгайчойдон “СӨХ-нд энэ эрхийг олгож багаа явдал нь оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй өөрсдийн эзэмшлийн газраа зөв зохистой ашиглах нөхцөл бүрдэж байна. Бид гадаад орчоо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх болно. Энэ шийдвэрийг гаргасан хотын удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Польшийн аялагч Марек Каменский цахилгаан машинаар хамгийн хол замыг туулна

Польшийн аялагч, туйл судлаач Марек Каменский байгаль орчинд ээлтэй аялал хийж байгаа тухайгаа сэтгүүлчдэд ярилаа. Тэрбээр хойд, өмнөд туйлд нэг бус удаа очиж судалгаа хийсэн гэнэ. Ингэхдээ явганаар аялажээ. Ирээдүй судалдаг Польшийн хүрээлэнтэй хамтарч ажилладаг юм байна.

Тэрбээр “Гэгээн Иаковын замаар” 4000 км аяласан удаатай. Энэ удаа байгаль дэлхийд ээлтэйгээр “Ул мөр үлдээхгүйгээр” аялаж байна.

Марек КаменскийNissan LEAF маркийн цахилгаан машин хөлөглөжээ. Тэрбээр Польшоос гараад, ОХУ-ын Калининградын хязгаараас Латв, Литв, Монгол, Хятад, Өмнөд Солонгосын нутгаар дайран Япон хүрэхээр зорьжээ.

Философич, аялагч тэрбээр олон ном бичсэнбайна. Цахилгаан машинаар ийм хол замыг туулсан тохиолдол өмнө нь байгаагүй гэлээ. Цахилгаан машинаар аялахад асуудал байхгүй,цахилгаан хямд, зочид буудалдаа тогонд залгаад цэнэглэж болдог юм байна.Олон хэлээр ярьдаг учраас хүмүүстэй ойлголцоод явдаг.Цахилгаан машинаар байгальд ээлтэй аялал хийж болно гэдгийг хүмүүст харуулахыг зорьсон гэв. Дараагийн аялалдаа гарахаар яарч буй түүндхэдэн асуулт тавьж амжлаа.

-Машинаа цэнэглэхэд бэрхшээл учирч байна уу?

-Цахилгаанаар цэнэглэдэг машиныг хурдан цэнэглэх станцууд байдаг. Ийм цэгүүдэд 30 минутаас нэг цаг цэнэглэдэг. Нэг удаа цэнэглээд 300 км газар явдаг. Бүрэн цэнэглэхийн тулд 12-15 цаг цэнэглэх шаардлагатай. Цахилгаанмашин цэнэглэх газрыг хүмүүсээс асуудаг. Улаанбаатарт өнгөрсөн шөнө орж ирэхэд 20 км явах цэнэг үлдсэн байлаа. ШТС-д очоод хүмүүсээс асуусан. Аз болоход шатахуун түгээх станцад цахилгаанаар цэнэглэх боломжтой байсан. Нэг цаг цэнэглээд зочид буудал хүрээд, зочид буудалдаа үргэлжлүүлэн цэнэглэсэн. Өнөөдөр би Хятадыг чиглээд 600 км явахаар төлөвлөсөн. Хоёр хоногийн дараа хил дээр очих байх гэж бодож байна. Монголд цахилгаанаар машинаа цэнэглэхэд надаас төлбөр аваагүй гэдгийг хэлье. Ер нь 10 000 км газарт ямар ч мөнгө төлөхгүйгээр машинаа цэнэглээд явсан.

-Цахилгаанмашин хүйтэнд хэр тэсэх бол. Та туйл судлаач гэсэн. Хэзээ нэг цагт цахилгаан машинаар хойд туйлд аялах талаар бодож үзсэн үү?

– Надад тийм төлөвлөгөө бий. Би өвөл хамгийн хүйтэн газраар урт аялал хийхээр бодож байгаа. Ирэх оны хоёрдугаар сардВладивостокоосСанкт Петербург хүртэл аялах санаатай байна. Хоёрдугаар сард энэ нутагт -40 хэм хүрч хүйтэрдэг. Ийм аялал хийх боломжтой.

-Өөрийнхөө тухай танилцуулаач?

-Би уг нь философич мэргэжилтэй хүн. Бараг мянгаад аялал хийсэн. Олон ном бичсэн. Маш олонтехник, технологийн болон байгаль орчинд ээлтэй хандах төсөлтэй хамтарч ажилладаг.

-Анхны аялалаа хэзээ хийж байв?

-14 настай байхдаа нэг аялал хийсэн. Анх Польшоос Дани руу ганцаараа аяласан. 15 насандаа Африк руу мөн ганцаараа аяласан. Хамгийн гол нь хойд, өмнөд туйлд явган аяласан анхны аялагч. Энэ аялалдаа гар, хөлгүй залууг дагуулж явсан. Тэр хөгжлийн бэрхшээлтэй чтуйлд очсон анхны аялагч болсон.

-Цахилгаан машинаар аялахад цахилгаангүй болчих вий гэсэн айдас байдаг уу?

-Тэгэлгүй яахав айдас байдаг. Энэ нь жаахан дарамт болдог. Тийм учраас бүхнийг нарийн сайтар төлөвлөх ёстой болдог.

-Яагаад ганцаараа аялаж байгаа вэ?

-Хоёр хүн болохоор жин нь нэмэгдээд, хурд саардаг учраас ганцаараа аялаж байгаа.

-Таны гэр бүлийнхэн таны аялалыг яаж хүлээж авдаг вэ?

-Гэр бүлийнхэн маань байнга аялахадзаримдаа тийм ч дуртай биш. Хүүхдүүд маань намайг Солонгос хүрэхэд онгоцоор очно. Түүнээс цаашаа Япон хүртэл хамт явах юм.

-Монголын замд аялахад бэрхшээлтэй юм нь юу байв?

-Монголын замын хамгийн том асуудал нь нүх. Нүхнээс бусдад нь сэтгэл хангалуун байгаа.

Categories
мэдээ нийгэм

“С, Е” ангиллын мэргэшсэн жолоочийн 80 гаруй ажлын байр зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийг нэг талаас нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нөгөө талаас “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд нар үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн 17 компанид уул уурхай, орон нутаг, хот хоорондын тээвэр, транзит болон зорчигч тээврийн чиглэлээр эхний ээлжид С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн 80 ажлын байр зарлагдаж байгаа бөгөөд тус ажлын байрны сонгон шалгаруулалтыг нийслэлийн Залуучууд хөгжлийн газартай хамтран зохион байгуулах талаар мэдээллээ.

“Ажлын байранд бүртгүүлсэн залуучуудыг эерэг хандлага төлөвшүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, хорт зуршлаас ангид байх сургалт, нөлөөллийн ажлуудад хамруулж, амжилттай суралцсан залуучуудыг ажлын байранд холбож” өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир мэдэгдэв.

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны 01 дүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцах юм байна.

Нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг хүртэл байх аж. Жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд хэллээ.

Тээврийн салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудад ажиллах хүсэл сонирхолтой 21-ээс дээш насны залуучуудыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын байранд буюу нийслэлийн Засаг захиргааны V байранд энэ сарын 16-23-ны өдрүүдэд 08:00-17:00 цагуудын хооронд бүртгэх юм байна. Бүртгүүлэх хүсэлтэй залуучууд 97125557, 98125557 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна.

Бүртгэлийн анкет татаж авах цахим хаяг: http://youth.ub.gov.mn/

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд эерэг хандлагатай, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор холбогдох хууль, тогтоол, шийдвэр, дүрэм журмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн захиргааны байгууллага юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эко тоглоомын талбай байгуулав

Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга А.Сүххишигийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тереза” ахмадын халамжийн төвтэй хамтран тус хорооны хогийн цэг, гуу жалга байсан газрыг засаж тохижуулан ногоон байгууламж бүхий эко тоглоомын талбай байгууллаа.

Тус тоглоомын талбай байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд, ая тухтай тоглож наадахад тохиромжтой орчин бий болж байгаа юм. Мөн ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөж дасгал хийх боломжтой чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд тоглоомын талбайн резинэн хавтантай, байгалийн зүлэгжүүлэлт хийсэн гэдгээрээ онцлог юм.

Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Тохижилт үйлчилгээний төвийн дэд захирал Ч.Базарзаяа, зургадугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, ГБХЗХХэлтсийн дарга О.Мягмарсүрэн, Тереза ахмадын төвийн Монгол дах салбарын захирал болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Иргэд, хогийн цэг байсан талбайг засаж тохижуулан ногоон байгууламжтай тоглоомын талбай санаачлан хийж, Яармагын хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байгаа санаачлагч нарт талархал илэрхийллээ.

“Эко дүүрэг” болохын төлөө хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад ХУД-ийн ЗДТГ талархснаа илэрхийлэв.


Categories
мэдээ эдийн-засаг

​Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай

Монгол дахь Дэлхийн банкны Суурин төлөөллийн газраас Монголын эдийн засгийн талаар хийсэн судалгааныхаа тайланг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрчээ. 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.1 хувь байсан бөгөөд ийнхүү огцом өссөн нь хөрөнгө оруулалт өссөнтэй холбоотой гэж судлаачид тайлбарлалаа. Мөн ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх, төсөв болон төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарна хэмээн таамаглаж байна гэв. Хэдийгээр эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байгаа ч гадны хүчин зүйлээс их хамаарч байгаа аж. Тухайлбал, улс төр, бүс нутгийн тогтворгүй байдал, цаг уурын эрс өөрчлөлт, байгалийн гамшиг, дэлхийн түүний эдийн үнийн өөрчлөлт зэрэг багтах аж. Үүнээс гадна хамгийн том эрсдэл нь Засгийн газраас эдийн засагт хийх хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байх, амлалтаасаа ухрах байдал хэмээн тайланд тусгажээ.

Монгол Улсын эдийн засаг дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай байдаг нь хамгийн эмзэг асуудал юм. Мөн эдийн засгийн өсөлт бүтээмжээс бус хөрөнгийн хуримтлалаас шалтгаалж байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарч байна. Үүний сөрөг нөлөө нь хөрөнгө оруулалт багасах үед эдийн засаг дагаад буурдаг. Эдийн засгийн өсөлт нь бүтээмж дээр суурилсан тохиолдолд зөв зарчмаар явдаг байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн дэвшил, хөдөлмөр эрхлэлт зэргийг нэмэгдүүлснээр бүтээмжид суурилан эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой аж.

Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн савлагаанд хэт өртөмтгий байдал нь эдийн засгийн хэт эмзэг байдлыг бий болгож байна. Уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг эзэлдэг. Нийт экспортын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Гадаад орчноос хамаарсан энэ байдлыг өөрчлөх, сайжруулах хэрэгтэйг Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жеймс Андерсон онцоллоо. Тэрбээр “Эдгээр эрсдэлийг бууруулах урт хугацааны гол арга зам нь эдийн засгаа төрөлжүүлэх явдал гэв. Хүнээ хөгжүүлэх, оновчтой дэд бүтцэд хөрөнгө оруулах, институцээ бэхжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж, солонгорсон эдийн засагтай болох хэрэгтэй” хэмээн зөвлөв.

Зэс, түүхий эдийн экспорт өсчээ

Төсвийн үндсэн тэнцэл 2016 онд ДНБ-ний 12.5 хувьтай байсан бол 2017 онд 2.1 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил төсвийн тэнцэл бага хэмжээний ашигтай гарчээ. Түүнчлэн өнгөрсөн онд төсвийн орлого ДНБ-ний таван хувьтай тэмцэх хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь эдийн засгийн сэргэлт, уул уурхайн салбарын орлогын өсөлтөөс хамааралтай аж.

Харин төсвийн зарлага ДНБ-ний есөн хувьтай тэнцэх хэмжээгээр буурсан байна. 2016 онд нийт зарлага 40.5 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 31 хувь болжээ. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлыг буруулсантай холбоотой юм байна. Бусад орнуудтай харьцуулахад манай улсын салбарын хөрөнгө оруулалт хэт өндөр, түүний удирдлага, менежмент сул учраас ийнхүү хөрөнгө оруулалтыг буруулсан нь дорвитой алхам болсон хэмээв.

Он гарсаар экспортын хэмжээ 14.6 хувиар өсөөд байна. Голчлон зэс, түүхий эдийн экспорт нэмэгдсэн аж. Гэсэн хэдий ч их хэмжээний Засгийн газрын өрийн эргэн төлөлт, уул уурхайн компаниудын ашгийн шилжүүлэлтээс шалтгаалан орлогын дансны алдагдал нэмэгджээ.

Шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй

Эдийн засгийн сэргэлт үргэлжлэх, зарим талаараа хурдсах боломжтой хэмээн судлаачид онцлов. Уул уурхай, үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарт их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байна. Энэ талаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану “Гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх жилүүдэд нэмэгдэхээр байна. Үүнээс шалтгаалан ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт зургаан хувийг давах боломж бүрдэх юм. Өнгөрсөн өвөл хүндхэн болсноос үүдэн хөдөө аж ахуйн салбар алгуур өсөх хандлагатай. Харин бусад салбаруудын эдийн засаг сайжирч, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Экспорт цаашид ч энэ хэвээр өсөж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж, төсвийн орлогын гүйцэтгэлийг нэмэгдүүлж, алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн тайлбарлалаа.

Хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй байгаа юм байна. Энэ нь инцляцийг цаашид алгуур өсөх шалтгаан болох аж. Үүнээс улбаалан Төвбанкны инфляцыг найман хувьд барих дунд хугацааны бодлогод хүндрэл үүсч болзошгүйг анхаарууллаа. Мөн хувийн хэрэглээ дунд хугацаанд үргэлжлэн өсөхөөр байгааг дурдлаа. Иймд Төвбанкнаас инфляцыг хянахын тулд мөнгөний бодлогоо алгуур чангатгаж, анхаарч ажиллахыг сануулж байв.

Улсын хөрөнгө оруулалтын үр өгөөж сул байна

Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 37.3 хувьтай тэнцэж байна. Энэ нь Азийн улс орнуудаас хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Гэтэл хөрөнгө оруулалтын үр ашгаараа 10 дугаар байранд бичигдэж байна. Судалгаанаас үзэхэд 2015 хүртэл хөрөнгө оруулалт хурдтай өссөн бөгөөд энэ нь төсвийн өндөр алдагдал, өрийн өсөлтийг бий болгожээ. Ийнхүү хөрөнгө оруулалтын үр ашиг сул байгааг бодлогын оновчгүй байдал, төрийн байгууллагын шийдвэрүүд хоорондоо уялдаагүй, нэгдмэл биш, төслийн сонгон шалгаруулалт хийх нарийн удирдамж, зохицуулалт муу байдгаас хамааралтай хэмээн судлаачид тайлбарлав. Түүнчлэн төслийн сонгон шалгаруулалт муу байгаа нь батлагдсан төсвийн хэрэгжилтийг сулруулдаг байна. Төслийн хэрэгжилтийн хугацаа хоцордог, явцын дунд зардлаа нэмдэг, засвар арчилгаанд хөрөнгө бага хуваарилдаг байдал нь үр ашигт сөргөөр нөлөөлдөг. Дууссан хөрөнгө оруулалтын чанар хурдан мууддаг сул талуудыг судлаачид дурдаж байлаа.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ улс-төр

​Н.Энхбаяр: Дээд шүүх өөрчлөлтийг бүртгэхгүй байна​

Маргааш буюу долдугаар сарын 7-нд “МАХН-ын ээлжит бус чуулган “Улаанбаатар палас”-ын их танхимд болно. Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Б.Тулга нар өнөөдөр мэдээлэл өглөө. Тус чуулганд 1044 төлөөлөгч оролцох аж.

Ээлжит бус чуулганаар МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын Их хурлаас МАХН-ын мөрийн хөтөлбөр болон намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэнгүй. Дээд шүүх хоёрдугаар Их хурлыг хүлээн зөвшөөрөөгүй тул бид ээлжит бусаар хурлаа хийж байна. Тэндээс гарах баримт бичгээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр төлөвлөөд байна” гэв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын аливаа сонгуульд оролцох эрхийг хэн ч хасаагүй. Уг дүрэм, мөрийн хөтөлбөрөө баримталж 2017 онд С.Ганбаатар даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Харин намын дүрэмдээ “Сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гишүүнийг намаасаа хасагдсанд тооцно” гэсэн санаа оруулахаар хичээж байна. Дүрмээ өөрчилье гэхээр Дээд шүүх бүртгэхгүй байна” гэв.

Э.АНХМАА

Categories
мэдээ нийгэм

Засгийн газарт шатахууны үнийг бууруулж, тогтворжуулах шаардлагыг хүргүүлнэ

Он гарснаар шатахууны үнэ шалтгаангүйгээр гурван ч удаа нэмэгдсэнтэй холбогдуулан АН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн гишүүд болон зам тээврийн бодлогын газар хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим газруудад шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа, шатахуун түгээх газрууд хуурамч шатахуун борлуулсан болон шатахууны хөөрөгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмсэнд иргэд бухимдалтай байгаа гэв.

Шатахууны импортын татварыг тэглэчихээд байхад үнэ нь өссөөр байгааг зохиомол хөөрөгдөл гэж үзэж байгаа аж. Шатахууны үнийг эргэн буруулж, тогтворжуулахыг иргэд хүсч байгаа учраас Ардчилсан намын зам тээврийн бодлогын зөвлөлөөс Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Үүнд улсын хэмжээнд буюу 21 аймаг, есөн дүүрэгт худалдаалагдаж байгаа бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг нэн даруй бууруулах шаардлагатай. Эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил түвшний үнэ тогтоох болно”гэсэн амлалтаа биелүүлэхийг шаарджээ.

Он гарсанаас хойш бензин, дизель түлшний үнийн өсөлтийг хооронд нь харьцуулбал нэгдүгээр сард Улаанбаатар хотод А-80 1л-1550 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 1580 төгрөгт хүрчээ. Харин Дорноговь аймагт тус бензин өнгөрсөн нэгдүгээр сард 1л-1560 төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ сарын дөрөвний байдлаар 1л-2070 төгрөгөөр худалдаалж, шатахууны үнэ 32 хувиар өссөн байна.

Авто замын бодлогын мэргэшсэн инженер Ж.Энхбат, “Баяр наадам дөхөөд ирэхээр амьжиргаанд зайлшгүй хэрэгтэй бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлж, иргэдээр тохуурхдаг. Одоо ч мөн адил байна. Засгийн газар ОУВС-гийн нэрийг барьж иргэдийг татвараар дарамталж, үнийн хөөрөгдлийг дээд цэгт нь тулгаж буйд иргэд бухимдаж байгаа. Тиймээс дэлхийн зах зээлд ашигладаг үнэ буурч байхад онцгой албан татварыг нэмж хуримтлал үүсгэдэг. Харин үнэ өсөх үед татвараа буулгаж, өмнө нь үүсгэсэн хуримтлалаасаа үнийн өсөлтийг зохицуулдаг жишгийг дагах хэрэгтэй байна” гэв.

Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Болорсүрэн, “Ойр ойрхон шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэн амьдралаа залгуулах гэж ядаж яваа нэг иргэний халааснаас жилд 600 мянган төгрөг дэмий урсч байгаа. Энэ илүү зардлаас болоод айл өрхүүд хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд байна. Уг нь АН-ыг засаг барьж байхад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шатахууны үнийг хэвийн барьж, бүр тодорхой хэмжээнд буулгаж байсан түүхтэй. Тиймээс эрх баригчид иргэдийн амьдралын бодит байдалтай танилцаж, түүнтэйгээ уялдсан бодлого гаргаач ээ” хэмээн хүсч байлаа.

Шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэн, хот хоорондын зорчигч тээвэр болон бүх төрлийн ачаа тээвэрлэлтийн зардал нэмэгдэх эрсдэл үүсч байгаа юм. Хэрэв нэмэгдвэл өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсч болзошгүй талаар хэлж байв.

З.СУВД