Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр дахин МАХН-ын даргаар сонгогдов

МАХН-ын ээлжит бус Их чуулганд оролцож буй 1019 төлөөлөгчийн 99.9 хувийн саналаар тус намын даргаар Н.Энхбаярыг дахин сонголоо.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Энэ оны хоёрдугаар сард болсон МАХН-ын Их чуулганаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тиймээс бид Их чуулганаа дахин зохион байгуулж байна. Мөн 2011 онд баталсан намын дүрмийг өөрчилж, гишүүдийг хасах, хөөх тухай заалтыг тусгаж байгаа. Манай зарим гишүүд сонгуулийн үеэр сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан тохиолдол гарсан тул энэ заалтыг оруулахаас өөр аргагүй боллоо. Ингэснээр МАХН хариуцлагатай, амласнаа хэрэгжүүлж чаддаг нам болно” гэлээ.

Categories
мэдээ спорт

МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Допингийн эсрэг төвд нөлөөлж байна

МҮБХ-ныхон дахин Ерөнхийлөгчид хандлаа. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болох гэж байгаа ч хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир ийнхүү арга буюу Ерөнхийлөгчид хандаж байгаа гэв.

Энэ удаа Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа “Шат шатны шүүхийн шийдвэр тогтоолын дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ нь 2017 оноос хойш 20 гаруй жил Монголын Үндэсний бөхийн нэр хүндийг олон жилийн турш унагаж байгаа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Аварга” Дээд Сургуулийн захирал, багш, ажилчид, ах дүү, эхнэр нөхрөөс бүрдсэн допингийн хууль бус бизнес, шантааж, начны найраа буюу мөнгө авч зориудаар унаж өгөх хууль ажиллагааны эсрэг тууштай тэмцэж байгаа ч дээрх бүлэглэл нь шүүх, прокурор, цагдаа, АТГ, ХЗДХЯ-нд өөрийн гэсэн гар хөлтэй сүлжээ болчихсон байгаа тул олон бэрхшээлтэй нүүр тулж байна” гэжээ.

Мөн “УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон улсын наадмыг найраа хийж мөнгө босгодог ахмад бөхчүүд нийлж өөрийн хамаарал бүхий “Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ өөрийнх нь фракцийн биш, үгэнд нь ордоггүй, найраанд ордоггүй, ид барилдах насан дээрээ яваа бөхчүүдийг допинг илэрсэн гэсэн худал дүгнэлт гаргуулж, нэр хүндэд нь халдаж, айлгаж, дарамталж, өөрийн хамаарал бүхий наадмын барилдааны будлиан, найрааг гол зохион байгуулагч, бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, талцуулагч Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нараар дарамтлуулж, нөлөөлүүлж, бүртгэхээс татгалзаж, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаанд нөлөөлдөг хууль бус үйлдлүүд нь хэрээс хэтэрч байгаа тул арга буюу танд хандахад хүрч байна. БНСУ руу явуулсан бөхчүүдийн шээс нь өөр хүний шээс болж, тэндээс ирсэн хариу энд зарласан хариу зөрөх тохиолдол гарах боллоо. Допингийн Эсрэг Төв” гэх нэртэй ТББ-ыг шударгаар барилдаж яваа, өөрийнх нь болон фракцийнх нь хууль бус ажиллагаанд оролцдоггүй, дэмждэггүй бөхчүүдийн эсрэг зэвсэг болгож болгож, сонгууль, улс төр хийх мөнгө босгох арга хэрэгсэл болгосон байна.

Иймд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Аварга” Дээд Сургуулийн захирал, багш, ажилчид, эхнэр нөхрөөс бүрдсэн “Допингийн Эсрэг Төв” гэх нэртэй ТББ-ын бөхчүүдээс допингийн шинжилгээ авах эрхийг яаралтай цуцалж, шударга, хараат бус эмч, ажилчдаас бүрдсэн, хөндлөнгийн хяналттай, ашиг сонирхлын зөрчилгүй байгууллагаар уг шинжилгээг авахуулж өгөхөд анхаарал хандуулж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ингээд хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Categories
мэдээ спорт

Манай боксчид “THAILAND OPEN” тэмцээний цомын эзэн боллоо

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “THAILAND OPEN” А зэрэглэлийн олон улсын тэмцээнд 26 орны 30 баг оролцсон. Энэ тэмцээнд манай боксын үндэсний шигшээ багийн дөрдөн тамирчин оролцож 2 алт 1 хүрэл медаль хүртэж багаараа нэгдүгээр байр эзэлж ЦОМ-н эзэн боллоо.

Тус тэмцээн дээр AIBA буюу Олон улсын боксын холбооны гурван од олгох курс шалгалт болсон бөгөөд AIBA хоёр одтой шүүгч О.Мандахбаяр, Г.Бадрах нар оролцож шалгалтаа амжилттай өгсөн байна. Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчнний 084-р анги, Их Хэнгэрэг ХХК-ны тамирчин ОУХМ Х.Энх-Амар Филиппин, Бутан, Казахстан, Японы тамирчдыг дараалан ялж алтан медаль хүртсэн байна.

Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хороо, Монголын Зэс ХХК-ны тамирчин ОУХМ Б.Чинзориг /64 кг/ Бангладеш, Шриланка, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орны тамирчдыг ялан алтан медаль, Үндэсний шигшээ баг, ОБЕГ-н “Аврагч” спорт хороо, Вест Буйдан ХХК-ны тамирчин ОУХМ Б.Мишээлт Словак, Тайландын тамирчидыг ялан хүрэл медалын болзол хангасан. Гэвч хөмсөг нь задарсаны улмаас Эмч шүүгчийн магадлагаагаар цаашид тулалдах боломжгүй болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Эрсдэлээс сэргийлээрэй

Эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх цуврал зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Аянганаас сэргийлэх зөвлөмж

Дуу цахилгаантай аадар борооны үеэр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ аянганд өртөхөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж:

– Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай гэж үзэх хэрэгтэй.

– Өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.

– Биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.

– Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.

– Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай.

– Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух.

– Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух.

– Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.

– Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай. Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид орж хоргодох нь аюулгүй

Categories
мэдээ нийгэм

​Цахилгааны аюулгүй байдал хангахыг дахин шаардлаа

Цахилгааны аюулгүй байдал хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл “Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 1.8-д зааснаар “Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна” хэмээн заасан байгаа юм.

Энгийн үгээр мэргэжлийн байгууллагууд тоолуур хүртэл бүх үйл ажиллагаанд аюулгүйн хяналт тавин ажилладаг. Тоолуураас дотогш хэрэглэгч та өөрийн өмч хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хариуцах ёстой.

Иймд цахилгааны ил гарсан утас, шалбархай хэсэг зэрэг эрсдэлтэй хэсгүүдийг дахин нэг шалган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Эрлийз морь уралдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл камержуулах, хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь бүртгэгдээд гарсан морьдыг маршрутаар явуулах, санаатай, санаандгүй байдлаар хүүхэд хүүхэд унагадаг зэрэг зөрчлүүдийг илрүүлэх боломжтой. Мөн уяачид, хурдан морь сонирхогчдод хандаж хэлэхэд хурдан морины уралдааныг машинаар дагадаг асуудлыг болиулна” гэв.

Уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг тодорхойлох мэргэжлийн хүмүүс ажиллана. Сэрвээний өндөр болон морины үйлдвэрлэг байдлыг харж ялгана. Сэрвээний өндөр нь даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, соёолон, азарга 140 см, их насны морьд 141 см байхаар заасан байгаа. Сэрвээний өндөр заасан хэмжээнд хүрэхгүй байгаа боловч үйлдвэрлэг байдал нь илт эрлийз байвал уралдаанд оролцуулахгүй. Уяачид ёс зүйтэй байж, эрлийз морьдоо өөрсдийн ангилалд нь уралдуулахыг хүсч гэсэн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудал буюу хүүхдүүдийн даатгалыг 100 мянган төгрөг болон нөхөн олговрыг 20 сяа төгрөг болгосон. Энэ асуудлыг мэдсээр байж орон нутагт мэдэн будилж, хуучнаар нь даатгаж байна гэсэн мэдээлэл ирж байна. Бид иймэрхүү байдал гаргасан газрын удирдлагуудад арга хэмжээ авахуулж, олон нийтэд мэдээлэх болно. 21 аймагт бүх уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар явуулна” хэмээв

Categories
мэдээ нийгэм

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг сайжруулна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссонг хүлээн авч уулзаж, тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсад зохион байгуулж буй сайд нарын бага хуралд НҮБ-ын Хүн амын сангаас ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлээд, НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд, нэн ялангуяа хүн амын хөгжил, нийгмийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын оролцоог дэмжих чиглэлээрх төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгч байгааг онцолсон юм.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссон нийгмийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх, эх нялхсын эндэгдлийг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд, 2017-2021 онд НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам нээлтээ хийв

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өчигдөр нээлтээ хийв. Тус наадам энэ сарын 07, 08 –ны өдрүүдэд үргэлжлэх аж. Тус наадам Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцох юм.

Мөн электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин оролцох Юм байна.

Categories
мэдээ нийгэм

Арвайхээр Улаанбаатар чиглэлийн замд үер буужээ

Энэ сарын 06-нд буюу өчигдөр 17.00 цагийн орчим Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо оржээ. Маш хурдан хугацаанд орсон учраас хөрс борооны усыг шингээж чадахгүй улмаар Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн замын ПК 415-431 хооронд үер болжээ.

Үерийн ус нийтдээ таван км газар урссан бөгөөд машины бөөрөөр татаж байсан гэдгийг иргэд хэлж байгаа юм. Эвдрэлийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд зам засварын анги ажиллаж байгаа аж. Ойрын өдрүүдэд улс орон даяар усархаг бороо их орно гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулсаар байгаа.

Тиймээс амралт зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд иргэд дор бүрнээ бэлтгэлээ базааж, үер усны аюулаас сэрэмжлэхийг албаныхан анхаарууллаа. Мөн гол усны түвшин ч хурдтай нэмэгдэж байгаа учраас голын усанд орох үедээ ч анхааралтай байхыг сануулсан юм.