Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнгөрсөн баасан гаригт Монгол Шилтгээнд нээлтээ хийн эхэлсэн. Амьд хөгжмийн хэмнэл гурван өдрийн турш ирсэн зочдыг хөглөж байгаа бөгөөд өнөөдөр хаалтаа хийх юм.

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам маань энэ жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

“Playtime” наадам нь Монгол улсад 1990-ѳѳд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ дуугаралт, түүний тѳлѳѳлѳл болсон хамтлаг, дуучид, тэгдээрийн дуу хѳгжмийг олон хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлагууд энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Швед, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept. зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан.

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

“Playtime 2018” наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны шилдэг оролцогч өнөөдөр тодорно

Дэлхийн болон монголын оддыг дэргэдээсээ тольдох боломжийг олгон үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө ням гариг бүрт уядаг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирлын ялагч өнөөдөр тодрох гэж байна. Өнөөдөр 20.00 цагт “Крокус” эвент холллоос энэ улирлын шилдэг зургаан оролцогч болох О.Тэмүүжин, Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрмаа, Ч.Очгэрэл, Ж.Энэрэл нар финалд өрсөлдөнө. гэхдээ тэд энэ дугаарт баззер даран дүрээ сонгоогүй бөгөөд өөрийн хамгийн сайн хийж чадах уран бүтээлчийнхээ дүрд хувиран давуу талаараа өрсөлдөх учраас халуухан тулаан тэднийг хүлээж буй. Харин оролцогч О.Билгүүн, Б.Цэрэндолгор нар өнгөрсөн ес дэх дугаарт шоугаа өндөрлүүлсэн юм.

“Яг түүн шиг-3” шоуны өмнөх есөн дугаарын ялагчийг эргэн сануулахад,

1-р дугаар Б.Нацагдорж Бионсийн дүрээр

2-р дугаар Ц.Тэмүүлэн Жон Ленноны дүрээр

3-р дугаар О.Тэмүүжин Andrea Boccelli&Sara Brightman-ы дүрээр

4-р дугаар Г.Сүндэрмаа LP

5-р дугаар М.Цэрэндолгор Чарли Чадлины дүрээр

6-р дугаар О.Билгүүн Rain-ы дүрээр

7-р дугаар О.Тэмүүжин Cher-ийн дүрээр

8-р дугаар Ч.Очгэрэл Luciano Pavarotti-ын дүрээр

9-р дугаар Г.Сүндэрмаа Keala Settle-ийн дүрээр тус тус ялагч болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд өмнө нь Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд талбай буюу “Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байна.

Өнөөдөр хотын дарга Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дүгээр хорооны 24/5 болон 34 дүгээр байрны дунд иргэн Б.Ганбаатарын эзэмшиж байсан контор үйлчилгээний зориулалт бүхий 650м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу хүчингүй болголоо. Энэхүү 24/5 болон 34 дүгээр байрны СӨХ үүд хүүхдийн тоглоомын талбай, саравч барихаар зураг төсөл боловсруулсан, тохижуулахаар төлөвлөсөн боловч уг тохижилтыг хийх талбай байхгүйгээс үүдэн тухайн байрны оршин суугчид олон жил хүүхдийн тоглоомын талбай, ахмадын амрах саравчгүй, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжгүй өдий хүрчээ. Харин хотын даргын энэхүү захирамж гарснаар тухайн байрны оршин суугчид спорт, чийрэгжүүлэлтийн болон ахмадын амрах саравчтай, бүрэн тохижилт бүхий амралтын талбайтай болж, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж байгаа юм. Энэ захирамж гарсантай холбогдуулан хотын дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн хавсралтын “116” дахь хэсэг, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн G/451 дүгээр захирамжийн хавсралтын “46” дахь хэсгийг тус тус хүчингүй болголоо.

Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэхээ мэдэгдсэн юм.

Categories
мэдээ спорт

МҮБХ: Найраа допингийг таслан зогсоохоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас авахаар болжээ

МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, жилийн жилд начны найраа, допингийн асуудал сөхөгддөг. Үүнийг цэгцлэх зорилгоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо энэхүү албан бичгээр мэдэгдсэн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна гэж заажээ. Энэ нь тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж өгөн бизнес хийх гол шалтгаан болж байна гэж МҮБХ-ныхон албан бичигтээ дурджээ.

Тодруулбал, одоогийн байдлаар тавын даваанд давсан бөхөөс допингийн шинжилгээ авч байгаа нь бөхчүүд допинг хэрэглэж, дөрвийн даваа хүртэл өрсөлдөгчөө нэмэлт бэлдмэлийн тусламжаар давчихаад тавын даваанд начны найраа хийж хэн нэгэн бөхөд унаж өгдөг хачин жишиг тогтлоо. Нэг үгээр хэлбэл, өдийг хүртэл найраа хийж, мөнгө олох том хэрэгсэл байсан гэж МҮБХ-ныхон үзжээ.

МҮБХ-ны гаргасан албан бичигт “МҮБХ-ны хууль бусаар тэргүүлэгч гэж зарлаж, бөхчүүдийн барилдах эрхэнд хууль бусаар халдаж, өрсөлдөгч бөхөө шударга бус өрсөлдөөнөөр зайлуулах санаа зорилго агуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол допинг хэрэглэж, хоёр, гурав, дөрөв тавын даваанд зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийж олон зуун саяар нь халаасладаг дархан аварга Ө, улсын гарьд Р, улсын заан М, улсын заан Д гэх мэтийн бөхчүүдийг өөгшүүлж, Үндэсний Их Баяр Наадмыг жил бүр будлиантуулж, наадамчин олны өмнө барилдаан биш жүжиг тоглох, наймаа хийж, хууль бусаар хөрөнгөжих гол шалтгаан болж байна.

Хамгийн сүүлд 2017 оны улсын баяр наадмын 5-ын даваанд Хэнтий аймгийн бөх, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан О нь телевизийн камер, наадамчин олны өмнө 3 хуруу /гурван зуун сая төгрөг/гарган найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийсэн увайгүй үйлдэл гаргасан бөгөөд МҮБХ-ноос түүнийг цолыг хураалгахаар МУ-ын ерөнхийлөгчид хандаад байна” гэжээ.

Тиймээс МҮБХ-ныхон энэхүү начны найраа, допингийн бизнесийг зогсоохын тулд, мөн 20 гаруй жил допингийн бизнесийг цэцэглүүлж, хэн дуртайгаа допингт холбодог хүмүүсээс салахын тулд хоёрын даваанаас эхэлж, допингийн шинжилгээг авдаг болгох шийдвэр гаргасан гэлээ. Ер нь дэлхий нийтээрээ шударга өрсөлдөөн, шударга тэмцээнийг ихэд дээдэлж байгаа. Тийм ч учраас тэмцээн эхлэхийн өмнө допингийн шинжилгээг аваад тэр дор нь хариуг нь гаргаж тамирчдад танилцуулдаг болохоос биш манайх шиг найраа хуудуу нь бүгд хийгдэж дууссаны дараа допингийн шинжилгээ гэх жүжиг тавьдаггүй. Тэгээд шинжилгээнийхээ хариуг хариуг найм, есөн сарын дараа гаргаж ирээд үнэн худал нь мэдэгдэхгүй бөхчүүдээ дарамталж, шантаажилж суудаг нэг ч улс байхгүй гэж МҮБХ-ныхон үзсээр иржээ. Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулна

Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулах уралдааны удирдамж

Нэг. Уралдааны зорилго

Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион явагдсан XI уралдаанд “Уран сайхны кино” – ны төрөлд шилдэг зохиолоор шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг уран сайхны кино болгох зорилгоор уг уралдааныг зарлаж байна.

Хоёр. Төслийн уралдаанд ирүүлэх материалын иж бүрдэл:

2.1 Төслийн багийн уралдаанд оролцох албан хүсэлт

2.2 Төслийн багийн танилцуулга, хүүхдийн бүтээл туурвих туршлагатай холбогдолтой мэдээлэл

2.3 Бүтээлийн танилцуулга (дэлгэрэнгүй) / “Кибер Сүлжээ” зохиолыг кино бүтээл болгох судалгаа, төсөөлөл

2.4 Кино зохиолыг уран сайхны кино бүтээл болгох нарийн төлөвлөгөө / үйл ажиллагааны төлөвлөгөө, өгүүллэг буюу раскадровка/

2.5 Санхүүгийн тооцоо /

2.6 Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт / өмнө нь хамтран ажиллаж байсан, уран бүтээлчид болон байгууллагын 2 – с доошгүй тодорхойлолт/

2.7 Бусад хавсралт / нэмэлтээр мэдээлэл өгөх материалууд/

Гурав. Төслийн материал хүлээн авах болон шалгаруулах хугацаа

3.1 Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулах уралдааныг 2018 оны 07 – р сарын 05 – ний өдрөөс 2018 оны 08 – р сарын 15 – ийг хүртэлх хугацаанд зарлаж байна.

3.2 Уралдаанд оролцогч төслийн баг нь бүтээлийн холбогдох материалыг битүүмжлэн 2018 оны 8 – р сарын 13 – 15 ны өдрүүдэд ажлын цагаар “Соёл урлагийн газар” – ын 129 тоот өрөөнд ирүүлнэ.

3.3 БСШУС – ын сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл уралдаанд ирүүлсэн нийт төслийн бичиг баримттай танилцаж дүгнэлт гаргана.

3.3 Кино зохиолыг доорх линкээс татаж авна уу.

https://drive.google.com/file/d/1bvNfD_VlOrhqSkLJyIadiQAkrow3hsXu/view?usp=sharing

Дөрөв. Төслийн санхүүжилт

4.1 Хүүхдийн уран сайхны кинонд нийт 40 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлнэ.

4.2 Соёл урлагийн газраас төсөл нь шалгарсан уран бүтээлийн багтай гэрээ байгуулж ажиллана.

4.3 Уран бүтээлийн эдийн болон эдийн бус эрхийг Соёл урлагийн газар дангаар эзэмшинэ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй морь дагавал торгоно

Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авах аж. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин дагах юм байна. Мөн эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулах аж. Байгалийн гарц, тухайн жилийн наадмын өнгөнөөс хамаарч хурдан морь уралдах зайг тодорхойлдог. Энэ жилийн хувьд,

-СОЁОЛОН, АЗАРГА – 23 КМ

-ИХ НАС – 25 КМ

-ХЯЗААЛАН -17 КМ

-ШҮДЛЭН 14 КМ

-ДААГА – 12 КМ зайд тус тус уралдах юм. Харин хурдан морины үйлдэр байдал, сэрвээний өндөр зэргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гарсан ажлын хэсэг хариуцаж ажиллахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Урианхай сурын Улсын шинэ мэргэн төрлөө

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 812, Тулгар төр үүсэн байгуулагдсны 2227, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадам өвөг сур Урианхай сурын харваагаар /2018.07.08/ эхэллээ. Харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт 200 гаруй харваачаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, Тагнуулын Ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер, Үндэсний сурын Гарамгай харваач Төхөөний Очироо 30 сумнаас 27 онож түрүүлэн Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангалаа.

Удаах байрыг Үндэсний сурын Улсын мэргэн, спортын мастер Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, Алдар спорт хороо, “Жем интернейшнел” ХХК-ийн харваач Батаагийн Баярсайхан эзэллээ. Мөн гуравдугаар байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, Урианхай сурын улсын мэргэн Цэвээндоржийн Батзориг, дөрөвдүгээр байрыг Ховд аймгийн Дуут сумын харъяат Урианхай сурын спортын мастер Шийлэгийн Баянмөнх, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат Урианхай сурын улсын аварга, спортын мастер Хөхийн Бямбажав тус тус орлоо.

Энэ жилийн Урианхай сурын харваанд Улсын мэргэн цолтой 16, спортын цолтнууд 64 харваач оролцож спортын мастер нэг /Баян-Өлгий Алтай сум, Нармандахын Алтансүх/, дэд мастер гурав төрөв. Өмнөх жилүүдээс харваачдын тоо 50 гаруйгаар өсөж, сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд ирж сум тавиагүй байсан Урианхай сурын Эрхий мэргэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат Ч.Жамбал тэргүүтэй шилдэг харваачид цэц мэргэнээ сорисон юм.

Categories
мэдээ нийгэм

Товчоодод хүүхэд тээвэрлэлт дээр хяналт тавьж ажиллаж байна

Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Замын цагдаагийн алба хамтран ажиллаж байна. Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой “Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин” долоодугаар сарын 1 өдрөөс есдүгээр сарын 1 хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын 4 чиглэл буюу Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, 7 буудал, Налайх, Багахангайн постоор хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэнд хяналт тавих ажлыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Замын цагдаагын албатай хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар дуусчээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан борлуулсан. Тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзжээ. Гэвч наадмын тасалбар дуусчээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байна. Тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 7-ноос буюу өчигдрөөс борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Уг шийдвэрийн дагуу дээрх нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр наадмын тасалбар борлуулж эхэлсэн ч өдөртөө борлуулагдаад дууссан байна.

Наадмын тасалбарын үнэ нэмэгдээгүй 24 мянган төгрөг байсан бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах зарчмаар иргэдэд үйлчилжээ.

Дүнжингарав төьд өнөөдөр өглөө 10.00 цагт очиход наадмын тасалбарыг баасан, бямба гаригт тус төвийн нэг цэгийн үйлчилгээний арын хаалгаар борлуулж дууссан гэв. Бусад нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ч наадмын тасалбар хэдийнээ дууссан аж.

Албаных хүний хэлснээр нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв тус бүрт 2000 тасалбар тараасан гэв.

Наадмын тасалбар дуусчээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдана. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг долдугаар сарын 9, 10-ны өдөр Спортын төв ордонд хйихээр болжээ. Учир нь бөхчүүдийн дундах хэрүүлээс болоод Бөхийн өргөөг цагдаа нар битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж. Улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна. Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд өнөөдөр, маргааш Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ.