Categories
мэдээ нийгэм

Наадмаар ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт

Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

  1. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

  1. 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” хүртэл нийт 13 чиглэлийн 101 автобус, “Дүнжингарав худалдааны төв” хүртэл 24 чиглэлийн 176 автобус үйлчилнэ.
  2. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” хүртэл 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дундгол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” хүртэл 3 автобус 10 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар хүртэл 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

Чиглэл

Тээврийн хэрэгслийн тоо

Хүлээлгийн хугацаа

1

“Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

5

4 мин

2

“Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

3

10 мин

3

“Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо”

20

3мин

  1. 7-р сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос,7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” хүртэл 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
  2. “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол; 3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment баруун талын зогсоол.
  3. Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Рейлбусын үйлчлэх цагийн хуваарь


7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр явах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Дүнжингарав – Төв цэнгэлдэх – Мишээл экспо төв, Дунд гол – Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл БОР өнгөтэй байна.

7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Нийслэлийн гудамжаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Баярын өдрүүдэд Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Нийслэлийн гудамжийг дайран өнгөрөх нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл УЛААН өнгөтэй байна.

7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Дүнжингарав худалдааны төв орох нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл НОГООН өнгөтэй байна.

Хүй 7 худагт 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Хүй 7 худаг чиглэлийн богино эргэлтийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ХӨХ өнгөтэй байна.

7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд такси үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Таксийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ШАР өнгөтэй байна.

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болногэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк өнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 356 кг-аар нэмэгдсэн байна.

Тодруулбал өнгөрсөн оны зургадугаар сард Монголбанк 1,826 кг алт авч байжээ. Түүнчлэн Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7,1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6 хувийн өсөлт үзүүлсэнийг албаныхан онцлов.

Монголбанкны 1 грамм алтны дундаж үнэ 100 мянга 41 төгрөгийн ханштай байна.

Categories
мэдээ нийгэм

Хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж өнгөрсөн 14 хоногт гарсан гэмт хэргийн дуудлага мэдээллийн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 22927 дуудлага, мэдээлэл хүлээн авсан аж. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1281, зөрчлийн шинжтэй 15131 дуудлага мэдээлэл байжээ. Нийслэлийн Засаг даргын 2018 оны хоёрдугаар албан даалгаврын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Өндрөөс унаж бэртэх, үер, усны аюул, амьтанд хазуулж, хатгуулах, түлэгдэлт, ахуйн осол, гэмтэл, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох”-оос тус тус сэргийлэх зорилгоор зөвлөмжийг бэлтгэн, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд ажлын чиглэлийг хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа.

Тэгвэл албан даалгаврын дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 354 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын 370 талбайд үзлэг шалгалтыг хийж ажиллажээ. Улмаар шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илрүүлсэн аж.

Д.Ядамдорж дарга “Цахилгаан щит, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой 224, траншейн болон худгийн таг эвдэрсэн, онгорхой 98, хурд сааруулагч байрлуулах шаардлагатай 36, хамгаалалтын хаалт, хашлага сэргээх, шинээр хийх 27, газар чөлөөлүүлэх шаардлагатай 11, үерийн далан суваг ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай нэг, чанар стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлгийн шон болон хаяг рекламны самбар 26, тоглоомын талбайн аюулгүй байдал хангаагүй 102, холбоо дохиолол болон шилэн кабелийн утас унжсан 205, бусад 46 зөрчил тус тус илэрсэн.

Сүүлийн 14 хоногт давхардсан тоогоор 2297 чиглэлд 8414 офицер, 11858 цагдаа, 1862 олон нийтийн цагдаагийн ажилтан, 340 хэв журмын урамшилт эргүүл үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2080 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 74 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Сар бүрийн еснийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болголоо

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд эрэмблэгдсэн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харъяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. НЦГ, НОБГ, НМХГ, НХГБХГ-ын төлөөлөл цаг үеийн байдлаар мэдээлэл хийж сүүлийн хагас жилийн хугацаанд хүүхдүүдэд тохиолдсон гэнэтийн эрсдэлүүд болон хүүхдийн аюулгүй орчны талаарх өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулсан судалгаа зэргийг танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулж Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Наадам болдгоороо болно, баяр гээд хариуцсан ажлаа эзэнгүйдүүлж орхиж болохгүй, харин ч сонор сэрэмжээ өндөржүүлж ажиллах ёстой гэдгийг холбогдох байгуулагуудад санууллаа. Өнөөдөр бид энд баяр наадмын тухай ярих биш, ажил, хариуцлага, сахилга бат, сэрэмжийн тухай ярихаар цуглаад байна. Төрийн байгууллагуудын үүрэг бол иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг олгох явдал. Харамсалтай нь бид энэ зорилгоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага, агентлаг, газрууд хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцлийг арилгаж ажиллах үүргийг өгч байна. Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан ажилтан, албан тушгаалтнуудтай дарга цэрэг гэхгүй хариуцлага ярихаас өөр аргагүй гэдгийг хатуу сануулъя гэв.

Мөн сар бүрийн есний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцлийг арилгах чиглэлийн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан бол хэвлэл мэдээллийн байгуулагуудад хандан хүүхэд багачууд, иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцлөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр нийгмийн хариуцлагаа урамсарлан ажиллахыг уриаллаа.Түүнчлэн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгав.

Тогтоол шийдвэр гаргаад орхихгүй сар бүрийн есний өдрийг эрүүл мэнд, амьдрах орчны аюулгүй байдлаа өндөржүүлэх өдөр болгон зарласнаар нийслэл даяар нийтийн аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг албан ёсоор авч хэрэгжүүлдэг болох ач холбогдолтой юм. Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оршин суугчид хэн нэгэнд амьдралаа даатгаад орхидог биш, хэн нэгэн хийх ёстой гээд шат, шатандаа хэнэггүй хайнга байдлаасаа болоод өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулдаг асуудлыг цэгцлэх хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид “Нийслэлийн стандарт”-ыг бий болгох асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ ажлыг бодьтойгоор хэрэгжүүлэх том алхамыг хийх ёстой. Тиймээс сар бүрийн нэг өдрийг аюулгүй байдлын өдөр болгосноор нийслэлээс журам гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагууд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэн, айл өрх бүгд дагаж мөрддөг байх шаардлагатай юм.

Ингэж иргэдийн амьдрах орчины аюулгүй байдлын асуудлыг хянадаг, шалгадаг, зохицуулдаг тогтмол ажиллагааг зохион байгуулснаар Нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй бол энэ байдал хэзээ ч засрахгүй гэж НИТХ-ын дарга онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын хурлын үеэр ажилласан сайн дурынханд тусгайлан талархал илэрхийлэв

Монгол Улсын Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-нд амжилттай зохион байгуулагдсан Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр идэвх зүтгэлтэй ажилласан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 250сайн дурынханд Монгол Улсын Засгийн газарболон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, МУЗН-ээс өнөөдөр тусгайлан талархал илэрхийлэв.

Азийн сайд нарын бага хуралд гадаадын 2000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэднийг “Буянт-Ухаа” нисэх буудалд газардахад нь угтан авахаас эхлээд хурлын үйл ажиллагаанд оролцох үеэр туслалцаа үзүүлэх, буцахад нь үдэж мордуулах гээд Монгол Улсад байх бүхий л хугацаанд хэлмэрчлэх, газарчлах болон бусад ажил хэрэгч үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд сайн дурын ажилтнууд буюу Монголын их, дээд сургуулийн оюутнуудын гүйцэтгэсэн үүрэг маш их байсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал дэвшүүлсэн билээ.

Уг ёслол Төрийн ордны Их танхимд болж, Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай элч Мами Мизүтори, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын гарын үсэг бүхий Талархлын бичгийг хүндэтгэлтэйгээр гардууллаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

Үүнд:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангах;

-Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах;

-Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүн нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай холбоотой ажиллах;

-Баяр, амралтын өдрүүдэд шуурхай албаны болон аврах, гал унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж шатахууны дүүргэлтийг 80 хувиас доошгүй байлгах;

-Алба хаагчид нь төв, орон нутгаас гадагш гарах тохиолдолд шууд захирах дарга /захирагч/-аас зөвшөөрөл авч явсан, ирсэн тухайгаа дарга /захирагч/-д биеэр илтгэж мэдэгдэх;

-Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тохиолдолд хариуцсан дарга нар үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, ерөнхий эргүүлд тухай бүр танилцуулж байх;

-Аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, албад, мэргэжлийн ангийн томилгоот албан тушаалтныг үүрэг чиглэлээр хангах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг газрын дарга нар шуурхай зохион байгуулж удирдлагаар хангах;

– Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан шуурхай хүргэх;

-Баяр, амралтын өдрүүдэд хүн ам олноор цугларах худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах;

-Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол, мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

– Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж явуулах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албанд шагналын хур буулаа

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа.

Алба хаагчдыг шагнах ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор ОБЕГ-ын ахмад настан, бэлтгэл хурандаа Дагдандоржийн Эрдэнэбилэг нарын 3 алба хаагч, “Цэргийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын газрын тосны бүтээгдэхүүний нөөц хариуцсан мэргэжилтэн, ахмад Сосорын Байгалмаа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч Дүүмаамын Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Аюушийн Амартүвшин, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Намсрайхоролын Батзориг, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батсуурийн Бямбасайхан, мөн ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Данаасүрэнгийн Нэргүй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Хуваагийн Батцэцэг, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Гүрсэдийн Баасанжав, Мөн ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Пэрэнлэйн Булганмаа, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Лхүндэвийн Лхагвадорж, “ТЭЦ-3” ДЦС-ын гэрээт галын хэсгийн гал сөнөөгч, ахлах ахлагч Алагаагийн Баярхүү, Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын захирагч-шүхрийн ахлах зааварлагч, ахмад Жамбалдоржийн Гэрэлт-Од, Хүнс, хувцасны хангалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Гаваасамбуугийн Отгонгэрэл, Уул уурхайн аврах ангийн төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, ахмад Дашдэндэвийн Санжаасүрэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Цэндийн Мөнхжаргал нарын 33 алба хаагч шагнагдсан юм.

Харин “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Гамшиг судлалын хүрээлэнгийн үйлчлэгч Ёндонгийн Баясгалмаа, үйлчлэгч Буяагийн Долгорсүрэн, Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбарын үйлчлэгч Жалцангийн Алтанцэцэг, Улаанбаатар хот дахь Обьект-03 салбарын нөөцийн барааны нярав Түнжингийн Цэрэнбалтав, Үндэсний аврах бригадын тавиулангийн жижүүр Нагчингийн Баасанхүү нарын 15 алба хаагч,

“Шударга журам медаль”-иар нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лодойхүүгийн Будсүрэн, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Цээтлэнгийн Наранбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Доржнямын Ганзориг, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Даянбуугийн Эрдэнэбилэг, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ганбаатарын Энхбаатар, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Баярсайханы Мөнхсайхан нарын 12 алба хаагч тус тус шагнагдлаа.

Мөн өнөөдөр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Гонгордоржийн Нармандах, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Цэсмаагийн Нямдаваа, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч Луузангийн Чинбат,“ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын гэрээт галын хэсгийн дарга, ахлах байцаагч, хошууч Ганболдын Эрдэнэболд, Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан Содномын Базаррагчаа нарын 11 алба хаагчдыг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр, Нийслэлийн Онцгой байдлын газрын ТЭЦ-3 ТӨХК-ийн галын хэсгийн туслах байцаагч, ахлах ахлагч Цэрэндондогийн Ариунзаяа, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ахлах зохицуулагч, хошууч Цогтбаатарын Баярбямба, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Цог-Осорын Нямдаш нарын 11 алба хаагчдыг “Онц гал сөнөөгч” тэмдгээр тус тус шагналаа.

Мөн энэ үеэр Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн “Нигүүлсэл мөнгөн медаль” -аар ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Лхагвасүрэн, ГТТГ-ын мэргэжилтэн, хошууч Н.Хишигбаатар, “Шилдэг залуу” алтан медалиар ОБЕГ-ын ГУСГ-ын мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон, тус газрын мэргэжилтэн, ахмад М.Ариунтунгалаг, мөн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Наранцацрал, ЗУГ-ын мэргэжилтэн, ахмад Г.Ганчимэг, мөн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Чулуунчимэг, тус газрын мэргэжилтэн, дэслэгч Д.Нацагдорж, мэргэжилтэн дэслэгч Г.Алтансүх нарыг тус тус шагнасан юм. Түүнчлэн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” тэмдгээр ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мал амьтны галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд галзуу өвчний сэжигтэй зэрлэг амьтдад 77 хүн уруулж хазуулж, вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна. Өчигдөр Өмнөговь аймгийн Баяндалай сум, Даланзадгад сумдад хоёр хүн галзуу чоно, мануулд уруулж хазуулсан ба одоо галзуу өвчний эсрэг эмчилгээнд хамрагдаж байна.

Иймд та бүхэнд галзуу өвчний эрсдэлийн талаар цуврал танилцуулга хүргэж байна.

Мал амьтны галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна

Мал амьтны галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна

Мал амьтны галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна

Мал амьтны галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар банкуудын ажиллах хуваарийг танилцуулж байна

Баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулж байна.

Худалдаа хөгжлийн банк

Долдугаар сарын 11-14-ны хооронд бүх салбар амарна. Харин долдугаар сарын 15-ны өдөр Тэнгэр плаза, Картын үйлчилгээний төв, Энхтайван, Чингэлтэй, Гурвалжин салбарууд тус тус 10:00-16:30 цагын хооронд ажиллана.

Голомт банк

Баяр наадмаар банкуудын ажиллах хуваарь

Хаан банк

Баяр наадмаар банкуудын ажиллах хуваарь

Хас банк

Баяр наадмаар банкуудын ажиллах хуваарь

Categories
мэдээ нийгэм

397 албан хаагч дэслэгч цол хүртлээ

Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Цагдаа” цогцолборт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

ЦЕГ-ын Хүний нөөцийн дарга, хурандаа Н.Баясгалан “Төрийн одон, Хууль зүй дотоод хэргийн яамны шагналаар шагнагдсан алба хаагчдын шагнал гардуулах ёслол боллоо. Цагдаагийн алба хаагчдад жил бүрийн долдугаар сард хугацааны цолыг олгодог. Энэ уламжлалаар цагдаагийн дэслэгч цолоор шагнуулж офицерын бүрэлдэхүүнд орж байгаа алба хаагчид цолоо гардан авлаа. Мөн хугацааны ээлжит цолоо авч буй албан хаагчдад цол гардууллаа. Нийт цагдаагийн дэслэгч цолоор 397, хурандаа цолоор найман албан хаагч шагнууллаа. Мөн шинэ хошууч, ахлах дэслэгч, ахлагч, ахмад цолтнууд төрлөө. Түүнчлэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн албан хаагчдад тухайн орон нутагт цол, шагнал гардуулах ёслол болж байгаа” гэв.

Хугацааны цолоо гардан авч буй Дотоодын цэргийн 805-р ангийн эргүүлийн офицер, харуулын дарга З.Бат-Эрдэнэ: Цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байна. Урьд нь 2005 онд академи төгсөж дэслэгч цол авч байсан. Өнөөдөр цолоо ахиулж байгаадаа баяртай байна. Хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа.

Цагдаагийн албан хаагчийн эхнэр Б.Одонжаргал: Манай нөхөр тусгай ажиллагааны газарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр хошууч цол авч байгаад маш их баяртай байна. Төрийн албыг нэр хүндтэй хашиж байгаад нь нөхрөөрөө маш их бахархдаг.

ЦЕГ-ын хяналт шалгалт, үнэлгээ, дотоодын аудитын хэлтсийн ахлах байцаагч дэд хурандаа Т.Цэрмаа “Цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Цэргийн хүндэт медалиар шагнуулж байгаадаа баяртай байна. Нийт цагдаагийн бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Э.ЯНЖМАА