Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Цогтбаатар Сингапур улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Йип Вэй Кят хоёр улс өөр өөрсдийн хөгжлийн туршлагаа солилцохын ач холбогдлыг тэмдэглээд, Монгол, Сингапурын хооронд өмнө нь ярьж тохиролцсон болон одоо өрнөж буй хамтын ажиллагааны төслүүдийг үргэлжлүүлэхээ нотлов. Тэрээр Сингапураас бүс нутагтаа хэрэгжүүлж эхэлж буй “Ухаалаг хотуудын сүлжээ” болон бүс нутгийн цахим худалдааны платформ зэргийг тайлбарлав. Мөн тэрээр энэ оны долоодугаар сард Сингапурт болох АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт (АРФ)-ын сайд нарын түвшний хуралд сайд Д.Цогтбаатарыг оролцохыг урив.

Categories
мэдээ нийгэм

“Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгт урьж байна

Төрийн банкнаас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгийг 6 дах жилдээ зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, бяцхан харилцагчиддаа урам зориг, хүсэл мөрөөдөл өгөх зорилготойгоор 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн 11:00-14:00-д БЗД-ийн 23-р хорооны Улиастайн эцсийн буудлын ЕБС-ийн 87 дугаар гадаа талбайд, 14:00-16:00-д Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт, 2018 оны 6-р сарын 1-ний өдрийн 10:00-16:30-д Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулна.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн та бүхнийг дараах сюрприз хүлээж байна.

Улиастай, Гачуурт тосгонд:

  • Пороро болон түүний нөхөд
  • Хөгжөөнт тоглоом
  • Шилдэг хүүхэд шалгаруулах;
  • Урлаг соёлын одод ая дууны мэндчилгээ
  • Азын сугалаа
Сүхбаатарын талбайд:
  • 10:00-16:00 цагт Хүүхдийн хадгаламж нээсэн хүүхэд бүр азын сугалаа, зайрмагтай
  • 10,000₮-өөс дээш дүнтэй Хүүхдийн хадгаламж нээсэн хүүхэд бүр оролцоно)
  • 12:00 цагаас Шатрын тэмцээн /Бүртгэл 11:00 эхэлнэ/
(27 хүүхэд Дэлхийн 3 удаагийн аварга Д.Мөнхзултай шатар тоглоно)
  • 15:00 цагаас Пороро ба түүний нөхөд
  • 15:30 цагаас Little Pony, Өндөр хөлт АЛИАЛАГЧ, Хөгжөөнт тоглоом
  • 16:00 цагаас Азын сугалаа /500,000₮-ийн 3 азтан, 300,000₮-ийн 3 азтан 100,000₮-ийн 3 азтан/
  • Дуучин Энжи, Акробат үзүүлбэр, Эрвээхий охид, Амьд хөгжмийн хамтлаг оролцоно)
Та бүхэн гэр бүлийнхээ хамт “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгт хүрэлцэн ирж баяр хөөр, инээд баяслаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлээрэй.
Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөлт 63 хувьтай байна

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 96 байршилд 1841 нэгж талбарын 220га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 1841 нэгж талбарын 63 хувийг бүрэн чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбаруудад иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Үүнд:

·Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн нөлөөлөлд 807 нэгж талбар

·Авто зам, замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 363 нэгж талбар

·Сургууль, цэцэрлэгийн барилгын 36 ажлын нөлөөлөлд 464 нэгж талбар

·Эмнэлэг, хорооны цогцолбор, бусад 7 барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд 125 нэгж талбар

·Инженерийн байгууламжийн 17 ажлын нөлөөлөлд 82 нэгж талбар өртсөн.

2018 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 байршилд газрын асуудлыг шийдвэрлэж, сургууль цэцэрлэг барих шийдвэр гарсан бөгөөд сургууль, цэцэрлэг, авто зам тавигдах газруудын байршлыг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

Дүүрэг, хороо

Байршил

Талбай /м2/

1

БЗД 26

Кристал таун хотхоны баруун талд

4000

2

СХД 23

Эс Зэт ХХК-ны хашааны зүүн талд

5000

3

СХД 28

Сансарын 4 дүгээр гудамж

9000

4

СБД 16

Дамбадаржаагийн 3-р гудамж

7000

5

СБД 18

Бэлхийн 48, 49-р гудамж

7000

6

СБД 19

Шарга морьт

7500

7

БГД 9

Горькийн 4,5-р гудамж

6000

8

БГД 16

Туулын 13, 14 дүгээр гудамж

5000

9

БГД 21

Горькийн 20-р гудамж

7000

10

БЗД 14

Консулын 1,4-р гудамж

10000

11

БЗД 22

Цайз захын хойно

8000

12

СХД 1

Толгойтын 113,114-р гудамж

7000

13

СХД 2

Орбитын 76-р гудамж

4000

14

СХД 5

Баянголын 33,34,35-р гудамж,

26000

15

СХД 11

Хонхорын 2-р гудамж

10000

16

СХД 13

8, 9-р байрны дунд

2000

17

СХД 23

Эс Зэт ХХК-ны хашаанд

7000

18

СХД 30

125-р цэцэрлэгийн өргөтгөл

3000

19

СБД 11

Хангайн хотхоны хойно

5000

20

ЧД 11

Нуурын 17,18-р гудамж

2500

21

ЧД 12

Булгийн 3,5-р гудамж

9000

22

ЧД 14

Хайлаастын 16,17,18-р гудамж

10000

23

БГД 2

66-р цэцэрлэгийн өртгөтгөл

3800

24

БЗД 9

Шархадны 32-р гудамж

8500

25

БЗД 14

Консулын 11-р гудамж

11000

26

БЗД 24

Цахлай 5,6-р гудамж

10000

27

СХД 4

Их нарангийн 18, 19-р гудамж

7500

28

СХД 4

Цэргийн ангийн ажилчдын байр

3000

29

СХД 10

Зүүн баян-Уулын 32-р гудамж

4000

30

СХД 26

Алтан-Овооны 2-р гудамж

5000

31

СХД 27

Агарын 2,3-р гудамж

12600

32

СХД 27

156-р цэцэрлэгийн өргөтгөл,

970

33

СХД 28

Ногоон чулуутын 8-р гудамж

3000

34

СХД 30

Чулуутын 4 дүгээр гудамж

4600

35

СБД 12

Хангайн 17,18-р гудамж

6500

36

ЧД 12

138-р сургууль, 220-р цэцэрлэг

1900

АВТО ЗАМ

Д/д

Дүүрэг, хороо

Зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэрс

Урт /Км/

1

СБД, БЗД

Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 21-р хороо
Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл зам 57 у/м гүүрний хамт

1.4 км

2

СБД-1

Сүхбаатар дүүргийн 1-р хороо
Замын цагдаагийн уулзварын олон түвшиний огтолцол

13289

3

БЗД 3 4 14 15

Зүүн 4 замын уулзварын гүүрэн гарцын барилга

0.5 км

4

БЗД 5 21

Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа

3.6 км

5

СБД 16 18

Бэлхийн шинэ эцэс ба Тоосгоны үйлдвэрийн зам хүртэлхи авто зам

1.7 км

6

БНД

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн урд уулзвараас Шунхлай ШТС хүртэлх хатуу хучилттай авто зам

1.1 км

7

СХД 29

СХД, 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3км шинэ зам

1670

8

БЗД 14

БЗД, 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд 0.5км замын засвар

0.5 км

9

ЧД 19

Яргайтын амны авто замын засвар шинэчлэлт болон шинээр баригдах авто зам

1.5 км

10

БЗД 22

Зүүн алтан өлгийн Цайз захаас хойш өгсөх авто зам

0.85 км

11

СБД 20

Бэлхийн замын төгсгөлөөс Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто зам

1 км

12

ЧД 7

Далан давхарын шинэ авто замаас 224-р цэцэрлэг хүртэлх шинээр баригдах авто зам

1.2 км

13

БГД 10 22

М.Энхболдын зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22-р хорооны байр хүртэлх явган хүний зам

1.0 км

14

БЗД 9 10

Ботаникаас Шархад чиглэлийн замыг гүйцээж барих

4.2

15

БЗД 19

Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль хүртэлх авто замын шинэчлэлт

0.4

16

БЗД

Өгөөмөр зах орчим Нарны зам, Дүнжингаравын авто замын холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашины нүхэн гарц

0.24 км

17

БГД, СБД

Энхтайвны гүүрийн баруун талд шинээр нүхэн гарц барих

0.2 км

18

СБД 6

Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчимд

0.2 км

19

БГД 23

Хорооны цогцолбор байрны баруун талын замын холбогдоогүй хэсэг

0.3 км

20

БЗД 5 22

Монелийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлхи зам

0.34 км

21

БЗД 6

21-р сургуулийн баруун талаар холбоос зам шинээр барих

0.11 км

22

БГД 17

Эрүүл мэндийн 7 дугаар төв 70/2 байрны шинэ авто зам

0.466 км

23

ЧД 16

139-р бага сургууль 221-р цэцэрлэгийн урд автомашины зогсоол байгуулах

24

НД 2

Алтанговь рестораны урд уулзвараас Цагдаагийн хэлтэс хүртэлх авто зам

120 м

25

БХД 2

2-р байрны урд зам засвар

0.14 км

26

БГД 2

Цагдаагийн 1-р хэлтсээс 26-р байрны зүүн тал, Төмөр замын урд талбай , Энхтайвны өргөн чөлөө

0.17 км

27

СБД, ЧД

Хотын төвийн хэсэгт дугуйн зам

28

СБД, ЧД

100 айлын гүүрнээс шарга морьт дугуйн зам

29

СХД, ХУД,БЗД, НД

Шувуун фабрикаас Туул гол даган УБ-2 амралт хүртэл дугуйн зам

30

СБД 9

7-р хороолол Алтайн гудамж, Ногоон нуурын гудамж явган хүний зам

0.572

31

ХУД 1

Дунд голын гудамж Эрэл хорооллын хойно явган хүний зам

0.044

32

СБД 15

87-р гудамжны дээд эхэнд Сэлбэ гол дээгүүр явган хүний гүүр барих

0.25

33

СБД 15

117-р сургуулийн зүүн талд, Доод салхитын 10-р гудамжнаас Дамбадаржаагийн 81-р гудамж хооронд явган хүний зам

0.25

34

СБД 14 15

7 буудал Хандгайтын 22-р гудамжнаас Дамбадаржаагийн 2-р гудамжны хооронд явган хүний зам

0.48

Categories
мэдээ нийгэм

Франциск Скорины 21 ботийг үндэсний номын санд хүлээлгэн өглөө

Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас XVI зууны Беларусийн их соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн, анагаах ухааны доктор, зохиолч, орчуулагч, зураач, дорно дахины хамгийн анхны хэвлэлийг үндэслэгч Франциск Лукич Скорины бүтээлийн цоморлиг 21 боть номыг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.

Номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлэхдээ, “Беларусийн соён гэгээрүүлэгч Франциск бол шинжлэх ухаанч, философич бөгөөд Беларусийн ард түмний шүтээн болсон, утга зохиол, ном хэвлэл, номын сан энэ хүний нэртэй салшгүй холбоотой байдаг. 1500-аад оны бичгийн дурсгалыг баримтын эмхэтгэл болгон хэвлэсэн дэлхийн хамгийн нэр хүндтэй номын сангуудад хандивладаг энэ номыг өнөөдөр манай номын санд Беларусийн ЭСЯ-наас гардуулж байгаад баяртай байна. Орос, англи, беларусь хэлээр хэвлэгдсэн учраас оюутан, эрдэмтэн, судлаачдад үнэтэй гарын авлага болно гэдэгт найдаж байна” гэв.

Эдгээр боть нь Беларусь, Орос, Украин, Герман болон бусад орны номын сан, мэдээллийн төвүүдэд Беларусь улсыг давтагдашгүй соёл, баялаг түүхтэй орон гэдгийг танилцуулж байдгийг Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной хэллээ. Тэрбээр хэлэхдээ, “2017 онд Буларусь улсад ном хэвлэлийн 500 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Франциск Скорины номын өвийг сэргээх төслийг хэрэгжүүлэгчид энэхүү 21 ботийг хэвлэн гаргасан. Эдгээр боть нь ном хэвлэлийн түүхийн илэрхийлэл төдийгүй, беларусийн ард түмний соёлын өвийн үнэ цэнэ, түүх, соёл судлалын суурь эх үүсвэр болж байна. Өнгөрсөн жил Беларусь улсын Боловсролын яамыг төлөөлж Монгол Улсын БСШУСЯ-тай соёлын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байсан. Энэ хүрээнд хоёр улсын Үндэсний номын сангийн хамтын ажиллагаа багтсан. Тиймээс цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан Монголын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд Беларусийн холбогдолтой түүх, уран зохиолын дээжсээр үзэсгэлэн гаргасан байв. Энэ үеэр Беларусийн ЭСЯ-ны зочид төлөөлөгчид уг үзэсгэлэнг сонирхохын зэрэгцээ Үнэт ховор номын дээжистэй танилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэнэ

Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ энэ оны 6 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-н хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байна.

Дэлхийн сүүний өдөр нь манай орны эх үрсийн баярын өдөр тохиодог тул бид уг өдрийг “ЭХ ОРНЫ СҮҮ-ЭРҮҮЛ ХҮНС” гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг.

Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяныг зохион байгуулан “АПУ” ХХК-ны сүүний үйлдвэр, “ТЭСО” ХХК-ны “Милко” сүүний үйлдвэрийг үзүүлж, ”Та сүүгээ уусан уу” сүүний салбарын мэдээллийн индэр-уулзалтыг зохион байгуулсан. Мөн 6 дугаар сарын 1-ний өдөр 10 мянган хүүхдэд сүү бэлэглэх, Монгол улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүү эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сүүний өдрүүдийг тэмдэглэх зорилго нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршино.

Хүн амын дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бага наснаас нь хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалан бэхжүүлж байх зорилтын хүрээнд, бид сүүний өдрөөр бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт хандаж эн тэргүүнд “Үдийн цай” хөтөлбөрт “амьд” сүү, сүүн бүтээгдэхүүн оруулах асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна. Хүүхдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд чанартай түүхий эд шаардлагатай учир энэ ажил фермийн хөгжлөөс эхлэх ёстой билээ. Сүүний өдрүүд тэмдэглэх явцад сүүний эрчимжсэн аж ахуйн хөгжлийн талаар өргөн хэлэлцэхээр төлөвлөж байна гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ахмадын УАШТ амралтын өдрүүдэд болно

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, МЧБХ хамтран зохиох 2018 оны ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно. Зургаадугаар сарын 2-3-нд Спортын төв ордны “А” зааланд болох аж. Тэмцээнд оролцох тамирчид заавар, хөтөлбөртэй танилцан бүртгүүлэх боломжтой.


Categories
мэдээ улс-төр

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл Байнгын хороогоор дэмжигдсэнгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. Монголчууд бага цалинтай ажил хөдөлмөр, өндөр зардалтай бизнес эрхлэж, хаа ч байхгүй хамгийн өндөр санхүүгийн түрээс /зээлийн хүү/ төлж, бултаараа банкны эзэд, мөнгө хүүлэгчдэд хэт их хэмжээний монополь ашиг “үйлдвэрлэн” өгч байна. Санхүүгийн зах дээр нэгэнт тогтсон монополь өндөр зээлийн хүү нь дэлхий дээр хамгийн өндөр хүүтэй хадгаламж татах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийг дагуулж төв банк бодлогын хүүгээ дэлхий дээр бас л байхгүй өндөр түвшинд тогтоон барьж байна. Сүүлийн 11 жилд зээлийн нийлүүлэлт хоёр их наяд төгрөгөөс 13.6 их наяд төгрөгт хүрч, бараг 6.8 дахин нэмэгдсэн боловч, түүнийг дагаж зээлийн хүү буурсангүй, харин ч сүүлчийн найман жилээр авч үзвэл 0.8 пунктээр нэмэгджээ. Зээлийн нийлүүлэлтийн их хэмжээний өсөлт хүүд нөлөөлөөгүй нь тухайн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээр үнэ зохицуулагдахгүй байгааг, чөлөөт өрсөлдөөн байхгүй болохыг нотолж байгаа юм байна. Мөнгө хүүлэлтийн гол индикатор болох зээлийн “марж” буюу банкуудын хадгаламжийн хүү дээр нэмж буй хувь манайд дунджаар 13% байгаа нь дэлхийн дундаж /4%-6%./-аас хэт өндөр байна. Банкуудын олгож байгаа зээлийн хувьд ч, түүний гол түүхий эд болох хадгаламжийн хувьд ч хэт төвлөрөл бий болсон, 2-3 банкны давамгай байдал ноёрхсон, өрсөлдөөн байхгүй, эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаггүй монополь “үнэ” тогтсон монополиос олгиполь руу шилжих гэсэн категорид хамаарах зээлийн зах манайд бүрэлдэн тогтсоныг дээрх шинж төрхүүд илтгэж байна.

Зээлийн өндөр хүүгийн дарамт нь бизнесс эрхлэгчдийн, иргэдийн төлбөрийн чадварыг сулруулж, зардал өсгөн ашиг бууруулах, улмаар татвар багасгаж, төсвийн орлогыг хомсдуулах нэг бодит хүчин зүйл болоод удаж байна. Баялаг бүтээж хуримтлал бий болгох биш, мөнгөнөөс мөнгө хүүлэх гол хөшүүрэг болж, ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болох боллоо. Эдийн засаг дахь санхүүгийн нөөц хэт цөөнхийн мэдэлд төвлөрөх үйл явц өрнөж, нийгмийн дундаж давхарга өсөж өндийх, хуримтлалын бааз суурь нэмэгдэх боломжийг хааж боогдуулах сөрөг үр дагавар илрээд удаж байна.

Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Энэ хууль батлагдсанаар нийгэм, эдийн засгийн онцгой чухал ач холбогдол бүхий дараахь эерэг үр дагаварууд гарна гэж үзэж байна:

  • Зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурна. Ялангуяа банк бус зээлдүүлэгчдын зээлийн хэт өндөр хүү буурч, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана.
  • Бизнесийн үйл ажиллагааны зардал буурч ашиг хуримтлал нэмэгдэж, бизнесийн орчин сайжирч,төлбөрийн чадвар дээшилж, татварын бааз суурь тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Иргэдийн, ялангуяа худалдаа эрхлэгчдийн зээлийн хүүгийн дарамт эрс буурч орлого нэмэгдэж, аж амьдрал сайжирахад чухал нөлөө үзүүлнэ.
  • Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш бүтээн байгуулалтад чиглэгдэнэ хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, зээлийн хүү өндөр байгааг тодотгож, мөн бизнесийн зээлийн хүү 18 хувь байгаа нь юун дээр үндэслэсэн, бууруулах боломж бий эсэх талаар тодруулав.

Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, бизнесийн зээлийн хүү 18 хувь бол зах зээлийн нөхцал байдалтай уялдуулан зохицуулагддаг, цаашид бууруулах боломж бий, харин төрөөс дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна гэлээ.

Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ, зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр бус олон жил яригдаж байгаа бөгөөд олон шалтгаанаар гацсаар 28 жил боллоо. Энэ асуудал гацаж буй шалтгаан нь зах зээлийн зарчмаар явагдсан гэсэн тайлбар хийгддэг. Иймд төрөөс зохицуулалт хийх шаардлага үүсч байна гэв.

Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсангүй. Ийнхүү Байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын чуулган Л.Элдэв-Очир танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

Ц.Ням-Осор: Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга авав. Тэрээр, төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх асуудал, тухайлбал хэрэглэж байсан автомашиныг аймагт шилжүүлэхэд цаг хугацаа, шийдвэр зэрэг хүндрэлтэй асуудалтай ихээр тулгардаг, үүнд тайлбар авахыг хүсэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хийсэн тайлбартаа, төрийн өмчөөсаймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх асуудал зургаа хүртэлх жил болж байгаа нь үнэн, учир нь эрх зүйн зохицуулалтын дагуу асуудлыг шийдвэрлэхэд хугацаа шаарддаг аж. Иймд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

С.Чинзориг: Манай орны ядуурал нэлээд архагшиж байгаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээж авч уулзлаа. Уулзалтад НҮБ-ын Суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, суурин төлөөлөгчийн орлогч Даниел Гаспарикова, ахлах эдийн засагч Билл Бикалес, Тогтвортой хөгжлийн зорилтын зөвлөх О.Энх-Ариунаа, АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Маге нар оролцож тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж ажиллах талаар хийсэн тайлан судалгаа, зөвлөмжүүдээ танилцуулсан юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман “Бидний хийсэн судалгаагаар төрийг тогтвортой байлгах талд нь илүү анхаарвал тогтвортой хөгжлийн зорилтууд биелэхэд илүү дөхөм болохоор байна. Ингэснээр урт, дунд хугацааны баримт бичгүүдийн биелэлт илүү байх болов уу. Мөн төсвийн хувьд илүү зохион байгуулалттай, илүү нарийн зохицуулалттай, тооцоо судалгаатай байх нь тогтвортой хөгжлийн нэг үндэс болно гэж үзсэн. Бид гурван зөвлөмжлийг чиглэл тус бүрээр нь гаргасан бөгөөд танай улсын хувьд халамжийг зорилтод бүлгийн хүмүүстээ чиглүүлэх бодлого барьж байгаа нь туйлын зөв. Халамж хүртэгчээ зөв тодорхойлсноор төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулах боломж гарч ирнэ” хэмээн судалгааныхаа үр дүнг тодорхойлсон. Тэрбээр мөн цаашид энэ чиглэлээр хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн олон ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

С.Чинзориг сайд хамтын ажиллагааныхаа хүрээнд тайлан боловсруулж, тодорхой зөвлөмж хүргүүлж буйд талархаад “Манай орны ядуурал нэлээд архагшиж байгаа гэхэд болно. 1990-ээд оноос эхлэлтэй ядуурлыг бууруулах чиглэлээр үе үеийн Засгийн газар тогтмол үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Та бүхний зөвлөмжүүдтэй санал нэг байна. Ялангуяа төрийн бодлогыг тогтвортой байлгах, төсвийн сахилга батыг сайжруулах тал дээр бид илүүтэй анхаарч ажиллах нь зүйтэй юм. ХНХЯ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор хөтөлбөрүүд боловсруулж, тодорхой бодлогуудыг гаргаж ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон ажил хийж байна. Энэ хүрээнд бид анхан шат буюу орон нутгийн удирдлагуудтай илүү нягт хамтарч ажиллахыг зорьж байгаа. Тэд иргэдийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж байж илүү сайн ажиллах юм. Халамжийн чиглэлээр бид шинэ бодлого барьж ажиллах болно. Энэ оны төсөвт бид 12 төрлийн халамжийн арга хэмжээнд нийтдээ 460 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар суулгасан. Энэ бүгд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой дэмжлэг болж очиж буйгаараа илүү ач холбогдолтой. Бид мөн ойрын үед халамж, даатгалын хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гээд цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө, төсөв санхүүгийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг НҮБ болон АХБ-наас хүслээ. Тэрбээр мөн сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд буй ядуурал санаа зовоож буй нэг чухал асуудал болж буйг онцлоод зорилтод бүлгийн өрхийг зөв тодорхойлж, тэдний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллахад техникийн болоод арга зүйн тусламж, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

49 мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олголоо

УУХҮ-ийн сайдын “Зэрэг олгох тухай” 2018 оны А/97 дугаар тушаалаар “Металлург, металл боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбар”-ын 34 мэргэжилтэнд “Зөвлөх инженер”-ийн зэрэг, Нефть, химийн салбарын 15 мэргэжилтэнд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олголоо.

УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга, Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн орлогч дарга Д.Даваадорж болон Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, сургуулийн төлөөллүүд энэ сарын 18-нд батламж, тамга, энгэрийн тэмдэгийг гардууллаа.