Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 36 алба хаагч хуримаа хийлээ

Төв аймаг дахь цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус цагдаагийн газраас алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэсэн олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Үүний нэг нь залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуримын ёслолын үйл ажиллагааг хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.

Төв аймаг дахь цагдаагийн газрын 36 алба хаагч, тэдгээрийн гэр бүл оролцов. Хуримын ёслолыг Гэрлэх ёслолын ордон, Төв аймаг дахь цагдаагийн газар хамтран зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ илгээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн шилдэг 25 сурагчид шагнал гардууллаа.

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагналаар шагнадаг уламжлалтай юм.

Шагнал гардуулах арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Монгол Улсын Үндсэн хуульд төр засаг нь ард түмнээ, үр хүүхдээ алагчлахгүйгээр дэмжин хөгжүүлэхийг баталгаажуулсан байдаг. Өнөөдөр “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарна гэдэг бол та нар улс орондоо төдийгүй дэлхийн дэвжээнд урт амьдрал, хувь заяаныхаа гарааг аль хэдийнэ эхэлснийг амжилтаар харуулж байгаа хэрэг юм. Сурагчдын урлаг, спорт, техник, танин мэдэхүйн аль ч салбарт улс орныхоо нэрийг гаргах нь жирийн явдал боллоо. Энэ бол хүүхдүүдийн хувьд эх орон, сургууль багш, эцэг эхийнхээ ачийг хариулж байгаагийн илэрхийлэл билээ. Хүний хайр халамж, халуун сэтгэл, анхаарал халамж тэргүүтэн хүнлэг ёсны дээд үйл хэрэг гэдгийг сайтар ухаарч, идэвхтэй, санаачлагатай аж төрж, суралцангаа ирээдүйгээ өөдрөгөөр харж тэмүүлж байхыг хүсье. Монгол Улсынхаа нэрийн хуудас болсон хүүхэд багачууддаа, улам их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.

Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиадууд энэ онд амжилттай зохион байгуулагдлаа. 2017-2018 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиад 3-н үе үеттайгаар зохион байгуулагдсан. Сургуулийн олимпиадад 72000, дүүргийн олимдиадад 28809, нийслэлийн олимпиадад 4630, улсын олимпиадад 153 сурагч тус тус оролцсон.

Төрөлжсөн олимпиад нь 11 төрөл, 68 ангиллаар явагдаж сургууль, дүүрэг, нийслэлийн аварга сурагчдаа шалгаруулан улсын олимпиадад амжилттай оролцсон төдийгүй ази, олон улсын олимпиадад медальт байранд шалгарлаа. Улсын олимпиадад 12-р ангийн 15 төрөлд оролцож 10 төрөлд нь нийслэлийн сурагчид тэргүүн байрт шалгарсан амжилтаар энэ хичээлийн жилийг үдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тогтвортой хөгжлийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даргалдаг “Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо”-ны анхдугаар хуралдаан боллоо.

Хурлаар аргачлал батлуулах, ажлын хэсэг байгуулах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл, тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хоёрдугаар хуралдааныг зохион байгуулах асуудлыг тус тус хэлэлцлээ.

1990 оноос хойш Улсын Их Хурал болон Засгийн газраас 500 орчим бодлогын баримт бичиг баталснаас 170 нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –аас өмнө батлагдсан тул нэршил, хэрэгжих хугацааны хувьд замбараагүй, зорилго, зорилтууд нь урт хугацааны бодлогын зорилго, зорилтод чиглээгүй, хоорондын уялдаа сул байна.

Иймд үндэсний хэмжээний болон салбар, салбар дундын хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөжглийн үзэл баримтлал 2030”–д нийцүүлэх хоорондын уялдааг үнэлэх шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах замаар бодлогын нэгдсэн уялдааг хангах шаардлага үүсээд байгааг хуралд оролцогчид санал нэгтэй дэмжив.

Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтот төвшинг тодорхойлох ажлыг бүх салбарын яамд, бусад холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах шаардлага бий учир дэд хэсгүүдтэй ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.05.30/ болж УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд УИХ болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол батлан, Ажлын хэсгээс Засгийн газарт хоёр удаа зөвлөмжийг хүргүүлснийг дурдав.

Тэрбээр, хоёр удаагийн зөвлөмжид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, нийслэл, аймаг орон нутгийн удирдлагаас хийж байгаа ажлын тайлан мэдээллийг сар бүр ирүүлж байх, 2019 оны 05 дугаар сараас эхлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах болсонтой холбоотой хийгдэж байгаа бэлтгэл ажлын талаархи мэдээллээр Ажлын хэсгийг тогтмол хангаж ажиллах, сайжруулсан зуух, түлшний болон халаалтын технологи, гэр, амины орон сууцны дулаалгын талаархи шийдлийг тодорхойлж, 2018 оны 05 дугаар сард багтаан танилцуулах талаар дурдсан ч өнөөг хүртэл мэдээлэл ирүүлээгүй шалтгаанаа тайлбарлахыг хүссэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын мэдээлснээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга нар бусад газруудаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэхтэй холбоотой тайлан мэдээллийг ирүүлэлгүй цаг алдсан аж. Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд мэдээллээ ирүүлэх, хамтран ажиллах тал дээр хойрго хандсантай мөн холбоотой хэмээн сайд Н.Цэрэнбат хэлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлж байна хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдсан. Түүнчлэн, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж, тус тогтоол гарсантай холбогдуулан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдсан хуулийг үндэслэн нийтдээ агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж зэрэг есөннэр төрлийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах тухай тогтоолыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж баталлаагэв. Ингэснээр шөнийн цахилгааныг тэглэх хөнгөлөлтөд хамрагдах айл өрхийг нэмэгдүүлж, уг бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 10-15 хувиар буурна гэж үзэж байна хэмээн онцолсон.

2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулагдах бөгөөд Агаар, орчны бохирдлыг бууруулах агентлаг байгуулан ажиллахаар төлөвлөж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах захиргааны хэм, хэмжээний олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд Агаарын чанарын хяналтын хэлтсийг 13 байцаагчийн орон тоотойгоор байгуулан ажиллаж эхэлжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетэд 862 агаар цэвэршүүлэгч, Засгийн газраас 5270 агаар цэвэршүүлэгчийг суурилуулжээ. Эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлын түвшинг түргэвчилсэн аргаар хэмжилт хийхэд агаар дахь PM2.5-ийн агууламж 13-29 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Нэгдүгээр хорооллын арын зам дагуу байрлах 50 гаруй үйлдвэр, үйлчилгээний газрыг халаадаг 25 зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд хоёр багц ажил эхлүүлжээ.

“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд байгалийн шатдаг хий ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай’’ захирамж гарч, байгалийн шингэрүүлсэн хийн түлш хадгалах станцыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөөнд барих барилгын ажлын бэлтгэл хангагдаж буй аж.

Байгалийн шатдаг хийгээр (CNG) ажилладаг тэжээлийн системтэй нийт 19 автобусаар парк шинэчлэлт хийжээ. Цаашид хийн хөдөлгүүртэй 1,000 автобусын парк шинэчлэлт хийхээр бэлтгэж эхэлжээ.

“Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 127 улсын байцаагчид агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд харьяалагдах агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй 790 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж170 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 14 обьектыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулж, 64 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулсан байна.

Улаанбаатар хотод Ханын материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, нийслэл хангалтгүй ажиллаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Гишүүд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө одоо хүртэл батлагдаагүй байгаа нь хариуцсан албан тушаалтнууд хэрхэн ажиллаж буйн илрэл гээд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ гэж аваагүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хэлснээр санхүүжилттэй холбоотой зарим нэг хүндрэл гарч буй аж.

Шахмал түлш үйлдвэрлэх 10 гаруй аж ахуйн нэгийн долоо нь хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа бөгөөд тэдгээр үйлдвэрүүдийг тасралтгүй санхүүжүүлэхэд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв.

Гишүүд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж буйтай холбоотой шахмал түлшээр иргэдийг хангах ажлын бэлтгэл хэр хангагдаж байгаа, төрийн өмчит шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлын талаар, нам даралтын зуухуудын үйл ажиллагааг зогсоох асуудлаар, иргэдийг орон сууцжуулах ажлын явцын талаар тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, гэр хорооллыг гурван бүсэд хувааж, батлагдсан 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээс 29 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчид шалгаран, газрыг чөлөөлж барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах зорилготой ба тус сангаас нийт 74 иргэнд дэмжлэг үзүүлж, газрын санд 4,5 га газрыг шилжүүлэн авсан байна.

Нийслэлийн төсвөөс468.0 сая төгрөгийг Хан-Уул дүүрэгт орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр гадна инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулж буй аж. “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр 960 айлын орон сууц бий болж жилийн түүхий нүүрсний хэрэглээ 4,646 тн-оор буурах гэнэ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материал орчимд түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх ба төслийн үр дүнд 1,006 өрхийн түрээсийн орон сууц бий болно. Уг ажлын зураг төслийг боловсруулах архитектор төлөвлөлтийн даалгавар батлагдаж, бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ.

Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй 12 аж ахуйн нэгжийн долоо нь хугацаа хэтэрсэн зээлтэй. Зээлийн асуудлаар банкуудтай ярилцаж байна гэж сайд Н.Цэрэнбат хэлсэн. “Эрдэнэс таван толгой” компанийн дэргэд сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ үйлдвэр нийт шахмал түлшний 30 хувийг үйлдвэрлэх юм байна. Нийт аж ахуйн нэгжүүд одоо байгаа нөөц бололцоон дээр түшиглээд жилд 198 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэсэн тооцоо байгаа ажээ.

Нийслэлийн агаарын чанарын 1-2 дугаар бүсэд байрлах бага, дунд чадлын 45 зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Үлдсэн есөн багц ажлыг 2018 оны 08 дугаар сард дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажил хэрэгжсэнээр нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсооно гэв.Ажлын биелэлт 70 хувьтай яваа бөгөөд 2018 онд нийтдээ 113 нам даралтын халаалтын зуухыг буулгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Төвлөрөлийг сааруулах, иргэд хөдөө орон нутаг руу шилжин амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар ямар ажил хийж байгаа талаар гишүүд лавласан. Ажлын хэсгээс хариулснаар, Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул Баянзүрх дүүргүүдээс 210 гаруй иргэн орон нутагт шилжин суурьшихаа мэдэгдээд буй аж. Хөдөө орон нутаг руу шилжин суурьших өрхийг дэмжиж урамшуулах зорилгоор тээврийн зардлыг шийдвэрлэж, үндэсний үйлдвэр болон төрийн байгууллагуудаас дэмжлэг хөнгөлөлт олгох асуудлыг судалж байна хэмээн сайд мэдээллээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Шинэ хөдөө-шинэ ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийг малжуулах ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэлээ.

Энэхүү мэдээллийн дараа Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм.

Уг тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжэээний тухай” УИХ-ын тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, хөрөнгийн эх үүсвэр, хүрэх үр дүнг заасан нэгдсэн төлөвлөгөөг нэн даруй баталж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож нэн даруй хэрэгжүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ шингээж хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Энэхүү брэндийг “Батзүү” ХХК үйлдвэрлэж эхэллээ. Уг компани 1996 оноос оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1999 оноос сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг явуулж үйлдвэрлэл, борлуулалт, бизнесийн салбарт тэргүүлэгч болсон юм. “Батзүү” ХХК сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий жишиг загвар үйлдвэрийг байгуулж одоогоор энэ үйлдвэрт 60 орчим хүнийг ажлын байраар хангажээ. Ийм жишиг үйлдвэрийг дүүрэг бүрт байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Энэхүү жишиг үйлдвэрт “Улаанбаатар” брэндийн биеийн тамирын хувцас, богино цамцыг үйлдвэрлэж худалдаанд нэвтрүүлнэ.

Мөн дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой цэцэрлэгийн хүүхдийн цагаан цамц, улаан шорт, гэрийн шаахай, дүрэмт хувцас зэргийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэснээр импортын бүтээгдэхүүнийг орлох монгол брэндийг хэрэглээнд нэвтрүүлж, илүү хямд үнээр нийлүүлэх юм.

Удахгүй Улаанбаатар их дэлгүүрт “Улаанбаатар” брэндийн асар ажиллаж бүтээгдэхүүнийг худалдаалж эхлэх юм. Брэндийг нэвтрүүлэхэд “Батзүү” ХХК, “Urban” брэнд нэгдсэн байна. Тун удахгүй Нийслэлийн Засаг даргад “Улаанбаатар” брэндийг танилцуулна.

Монгол хүний биеийн онцлогт тохирсон, үндэсний уламжлалт дүр төрх, онцлог шинжийг агуулсан “Улаанбаатар” брэндийн бэлэн хувцсыг дотоодын зах зээлд нийлүүлэх нь иргэдэд эх оронч худалдан авалтыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Иргэд хүлээж авах танхим”-ыг тохижууллаа

2018 он Өмнөговьчуудын хувьд Бүтээн байгуулалтын жил, салбарын хувьд Эрүүл мэндийг дэмжих жил юм. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулахдаа нэг байгууллага дор хаяж нэг бүтээн байгуулалт хийхийг гэрээнд тусгасан. Энэ зорилтын хүрээнд манай аймгийн Цагдаагийн газрын хамт олон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 50 гаруй сая төгрөгөөр ИРГЭД ХҮЛЭЭЖ АВАХ ТАНХИМ-ыг тохижуулан ашиглалтад оруулав.

Мөн 80 жилийн түүхийг өгүүлсэн “Түүхэн уламжлалын танхим”-ыг байгуулж үе үеийн цагдаагийн алба хаагчдыг байгууллагынхаа түүхийг мэддэг байх буланг бүтээв.

Categories
мэдээ нийгэм

Бяцхан Баянзүрхчүүд баяраа тэмдэглэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийн жил’’ болгон зарлаж багагүй ажлыг өрнүүлээд байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд 28 хорооны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, багачуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Г.Болормаа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон эцэг эх, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад Зохиолч, найруулагч Б.Бат-Өлзийн ‘’Наран ээжийн эрэлд’’ хүүхдийн жүжгийг толилуулж, урилгаар ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж аз жаргалтай нэг өдрийг өнгөрүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Анхны сум дундын малын эрүүл мэндийн төв нээгдлээ

Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал нь малын гоц халдварт өвчин юм. Мал сүргийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг чанаржуулах, олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлдэг.

“Оюу толгой” ХХК-ын хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 100 хувийн санжүүжилтээр /1,4 тэрбум төгрөг/ лаборатри бүхий сум дундын малын эрүүл мэндийн төвийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан өнөөдөр ашиглалтад орууллаа.

Бид энэ лабораторид түшиглэн зүүн бүсийн сумдын малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг уул уурхай, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори нь малын өвчин, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх хүчин чадалтайн дээр зүүн бүсийн сумдын 772.0 мянган толгой малын эрүүл мэнд, 20 гаруй мянган иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, цаашлаад 1800 гаруй малчин өрхийн орлого нэмэгдэх, аймгийн эдийн засгийн үзүүлэлтэд томоохон өөрчлөлт орох нөхцөл бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт 60 ортой “ХҮҮХДИЙН II ЭМНЭЛЭГ” ашиглалтанд орлоо

Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, БГД-ийн иргэд оролцлоо.

Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Хүүхдийн II эмнэлэг” нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ. Уг эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд нийт 4 эмч, 12 сувилагч ажиллаж, тус дүүргийн 0-16 насны 80440 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх юм байна. Үүний сацуу Япон улсад үйлдвэрлэгдсэн, нярайн шарлалт хэмжих аппаратыг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж, 28 хүртэлх хоногтой нярай хүүхдүүдийг хамруулахаар зорьжээ.

Тус дүүрэгт өнгөрсөн 2017 оны зургадугаар сард нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ахмад настны 60 ортой эмнэлэг ашиглалтанд орж байсан бол, өдгөө “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлгийнхээ нээлтийг хийж нээж байна. Дашрамд дуулгахад, нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй хүүхдийн 100 ортой эмнэлэг тун удахгүй ашиглалтанд орох юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“ULAANBAATAR TRAVEL EXPO” үзэсгэлэн болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, Хоромхон хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх нар мэдээлэл хийв.

Дотоодын жуулчид шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо шинэ мэдрэмж, туршлага, онцгой дурсамжийг олж авахыг эрмэлздэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна.

Үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газрууд, Горхи Тэрэлж болон Богдхан уулын ТХГ, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, БНСУ-ын “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газар, Тайванийн төлөөлөгчийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд, сувилал амралтын газрууд, музей үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компаниуд оролцоно.

Арга хэмжээний үеэр “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээн болон аяллын сургалт, лекц семинарт оролцон Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтыг сонирхох боломжтой.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр тус үзэсгэлэнг дөрөв дөх жилдээ ирэх сарын 2,3-ны амралтын өдрүүдэд “Цайны замаар аялахуй” гэсэн уриан доор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна.

“ULAANBAATAR TRAVEL EXPO”-д хүрэлцэн ирснээр аялал жуулчлалтай холбогдолтой бүх төрлийн үйлчилгээний мэдээллийг нэг дороос авч болох ба үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах аялал жуулчлалын шинэ тренд болж буй аяллын маршрутууд таны энэ зуны аяллын төлөвлөгөөнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.