Categories
мэдээ нийгэм

Номын баяр-2018 хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Зураг“Номын соёлт ертөнц” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд уламжлалт Номын баяр арга хэмжээ “Хүссэнээрээ уншицгаая” уриан дор хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

23 дахь удаагаа болж буй Номын баярын үйл ажиллагааг “ЁкозунаНэт” ХХК, Монгол Кино Нэгтгэл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг дэмжин ажиллаж байгаа юм. “Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа паблишинг”, “Непко”, “Мир”, “Болор судар” зэрэг 100 гаруй хэвлэлийн газрын асар 20-70 хувийн хямдралтай үнээр шилмэл ном, зохиолуудыг иргэдэд санал болгож буй.

Монгол хэл дээрх номын хамгийн доод үнэ 1000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол англи хэл дээрх богино хэмжээний өгүүлэл, тууж 3000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Улаанбаатар номын баяр жилээс жилд өргөн дэлгэр зохион байгуулагдаж, ном унших залуус олон болж байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд “Live It Up”

ОХУ-д удахгүй эхлэх Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний албан ёсны сүлд дуу “Live it Up”-ийг саяхан анх удаа онлайн орчинд нийтэлжээ. DJ, хөгжмийн зохиолч Diplo-гийн бүтээсэн уг дууг Холливүүдийн од Уилл Смит, Америкийн латин уран бүтээлч Ники Жэм, Косовогийн Албани дуучин Эра Истрефи нар дуулсан байна. Дууны видео клипийг зургаадугаар сарын 7-нд нийтэд хүргэнэ. Долдугаар сарын 15-нд Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд аваргын төлөө тоглолтын өмнө дээрх гурван уран бүтээлч “Live it Up”-ийг амьд хоолойгоор дуулахаар болжээ. Жүжигчин, дуучин Уилл Смит “2018 оны ДАШТ-д дуулахаар уригдсан нь нэр хүндийн хэрэг юм. Энэхүү том үйл явдал хүн төрөлхтөнд баяр байсал, инээд хөөр бэлэглэж, ид шидийг мэдрүүлдэг билээ. Дэлхий нийтээрээ бүжиглэхийг бид гурав хармаар байна” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Төл мал өмнөх долоо хоногоос 500 мянгаар нэмэгдлээ

Image result for Төл мал

2018 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 63.0 хувь буюу 17 сая 750.0 мянган эх мал төллөж, 16 сая 828.3 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 53.9 мянган ботго, 402.9 мянган унага, 781.6 мянган тугал, 9 сая 636.0 мянган хурга, 6 сая 912.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдлээ.

2018 оны 5 дугаар сарын 18-ны мэдээ

2018 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 60.6 хувь буюу 17 сая 68.3 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг 51.4 мянган ботго, 333.8 мянган унага, 681.9 мянган тугал, 8 сая 958.0 мянган хурга, 6 сая 284.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдлээ.

2018.05.11-ний мэдээ

Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна.

Малчид, хөдөлмөрчид та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. 5 дугаар сарын 12-ноос ихэнх нутгаар дулаарч, салхи ширүүсч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо, хур тунадас орно. Салхи 12,13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн боллоо

Чингэлтэй дүүргийн 4-6 насны цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн 5 дугаар цэцэрлэг дээр боллоо. Дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойд зориулсан уг тэмцээнийг “Төгс нүүдэл” шатрын клуб зохион байгууллаа. “Шитэд хөлөг 2018” дүүргийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 60 орчим цэцэрлэгийн насны хүүхдүүд оролцлоо. Тэмцээнийг зохион байгуулсан “Төгс нүүдэл” шатрын клуб 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 6 мянга орчим хүүхдэд шатрын спортоор сургалт явуулсан байна. Хүүхдүүд шатрын спортоор хичээллэснээр оюун ухааны хөгжил тэлж, сэтгэн бодох чадвар сайжирна гэж “Төгс нүүдэл” шатрын клубын багш Ж.Гантөмөр хэлж байна гэж Чингэлтэй дүүргээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс түр хаагдах ЗАМУУД

Нийслэлийн зам засварын ажил үргэлжилж байна. Зам засварын ажлын хүрээнд түр хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.

1. БЗД, Доржийн гудамж буюу Хил Хамгаалах Ерөнхий Газрын хойд талын замд “МЭЗ” ХХК 2018 оны 5 сарын 26-ны 23:00 цагаас 5 сарын 27-ны 07:00 цагийн хооронд дулааны шугам угсрах ажил хийхээр замын хөдөлгөөнийг хязгаарлана.

2. БЗД, Дамдинсүрэнгийн гудамжинд “Бөртэ Трейд” ХХК 2018 оны 5 сарын 26-ны 23:00 цагаас 5 сарын 27-ны 07:00 цагийн хооронд зам хааж, бохир усны шугам татах ажил хийнэ.

3. ХУД, 3-р хороо, Энгельсийн гудамжинд 2018 оны 5 сарын 26-ны 23:00 цагаас 5 сарын 27-ны 07:00 цагийн хооронд дулааны шугам солих ажил хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минут үргэлжилнэ

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2018.5.25/ Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооноос санал болгосны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар энэ жилийн улсын наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, ерөнхий продюссерээр эдгээр уран бүтээлчдийг баталсныг албан ёсоор мэдэгдэн уран бүтээлийн амжилт хүслээ.

Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил 3 дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.

Монгол Улсын Шадар сайд наадмын нээлт агуулга төгс, сүрлэг сайхан болвол монгол түмэн билэгшээн омогшдогийг онцлоод энэ жилийн хувьд ард түмнийхээ эв эе, эв нэгдлийг товойлгосон шилмэл бүтээлийн цогцыг Та нөхдөөс хүлээх болно гэлээ.

Сонирхуулахад наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт 1 цаг 20 минутад багтах ажээ.

Энэ жил наадмын урлагийн арга хэмжээний ерөнхий продюссэрээр сонгогдсон урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл өмнө нь төрийн хүндэтгэлийн концертыг 2 удаа найруулж байжээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан батламжаа гардав

ЗурагНӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэгт батламжийг нь гардуулан өгчээ.

ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар азтанг гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзжээ.
Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны тавдугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 19,361,694 баримт хамрагдсан билээ. Энэ удаагийн тохирлоор 10 сая төгрөгийн 1,5 сая төгрөгийн 16,1 сая төгрөгийн 174, 200 мянган төгрөгийн 1769, 50 мянган төгрөгийн 17549 баримт тохиролд таарч, нийт 19509 иргэн азтан болж, 50 сая төгрөгийн супер азтан 1 тодорсон юм.
Супер азтан Г.Батцэцэг сумынхаа “Наранзаяат” хэмээх дэлгүүрээс 8500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа ийнхүү супер азтан болжээ. Тэрбээр 2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожиж байсан гэнэ.
Дашрамд дурьдахад, Сүхбаатар аймгийн Наран сум аймгийн төвөөсөө 220 км-т байдаг бөгөөд хилийн сум гэдгийг Г.Батцэцэгийн аав Ч.Гомбожав гуай хэлж байсан юм. Мөн тэрбээр сумынх нь 10 орчим дэлгүүр бүгд НӨАТ-ын баримт өгдөг хэмээгээд хүн бүхэн баримтаа авч, байнга бүртгүүлбэл, азтан болох боломжтойг тодотгож байв.

Categories
мэдээ нийгэм

Зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно

ЗурагӨнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд говь тал, хээрийн нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 29,30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар Хөх хотын Гран при-гээс хүрэл медаль хүртжээ

ЗурагБНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй Гран при тэмцээний эхний өдөр /2018.05.25/ манай 2 жүдоч хүрэл медаль хүртсэн байна.

Хөх хотын Гран при тэмцээнд 49 орны 399 бөх зодоглож байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч хүч, ур чадвараа сорих юм. Эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг БНАСАУ, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, ОХУ-ын жүдоч Г.Сабинад торгуулиар ялагдсан ч медалийн төлөө Бразилын бөх Ч.Габриалаг ялж хүрэл медаль хүртжээ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерланд болон ОХУ-ын 2 жүдочийг тус тус ялж, Казахстаны жүдоч К.Гусманд ялагдаж хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд дэлхийн аварга Г.Болдбаатар YII байр эзэлжээ.

Хөх хотын Гран при тэмцээнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгөн медаль 2000, хүрэл медаль 1000 ам.долларын мөнгөн шагналтай. Өнөөдөр эрэгтэй 73, 81кг, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаан болно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт хүнд жингийн барилдаанууд болж, Гран при тэмцээн өндөрлөх юм.

Categories
мэдээ цаг-үе

Хувь хүний ертөнц рүү өнгийсөн “Нотолгоо”

Швейцарийн зохиолч, яруу найрагч,
жүжгийн зохиолч Агота Кристоф 1935 онд
Унгарт төржээ. Гэвч 1956 онд Унгарт гарсан
улс төрийн үймээний үеэр нөхөр, дөрвөн
сартай нялх охины хамт эх орноосоо дүрвэн
гарч Швейцарийн Ньюшатель хэмээх франц
хэлт хотод ирж суурьшсан байна. Түүний
“Том дэвтэр” , “Нотолгоо” , “Гурав дахь худал
хэлэлт” гэсэн гурамсан роман нь түүнийг
франц хэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа
таниулж чаджээ. Иймээс түүний “Нотолгоо”
хэмээх номыг уншсан юм. Нэгдүгээр дэвтэр
болох “Том дэвтэр” ном тодорхой гарчигуудад
хуваагдаж байсан бол “Нотолгоо”-г зүгээр
л нэг хоёр… гээд дугаарлаад явчихаж. Бас
хүмүүс нэр устай болчихсон байна. “Нотолгоо”
Лукасын аавынх нь цогцсыг олсон цэргүүд
гэрт нь ирж буйгаар эхэлнэ. “Юу ч мэдэхгүй,
хараагүй, сонсоогүй. Би мэдрэл муутай” гэсэн
нь түүний баригдахгүй гэсэн жүжиглэлт болов
уу. Зохиолын гол баатар болох Клаус, Лукас
гээд ижилхэн үсгүүд орсон, тонгорсон нэртэй
хоёр ихэр хүү яг үнэндээ оршдоггүй мэт.
Ганцаардахаас айсан, ганцаардлыг тэвчишгүй
тэр нэг хүү өөрөө өөртөө төсөөллийн ихрийг
үүсгэсэн ч юм уу. Зохиолч эмэгтэй дэлхийн
хоёрдугаар дайны цаг үед өөрөө яг зэрэгцэн
амьдарч байсан юм билээ. Гэхдээ зохиолоо
зүүд юм шиг бичсэн нь анхаарал татна. Аль
нь бодит, аль нь төсөөлөл болохыг бүрэн
мэдрэхэд тун бэрх. Хаанаас үнэн эхэлж, хаана
худал дуусч байгааг ч хэлж мэдэх аргагүй.
Нэг өгүүлбэрт үнэн гэж бодож явсан зүйл
өөр нэг өгүүлбэрт няцаагдана. Бичих хүүрнэх
хэлбэр нь шулуун, товч тодорхой хэрнээ их
ээдрээтэй, зальжин юм. Мөн дайны үеийн тэр
ёс бус аймшигт үхлүүд, хань ижлээ алдаж, уй
гунигт живсэн өнчин зүрхнүүд, төсөөлөхөд ч
бэрх ээдрээт эр эмийн харилцаанууд, ижил
хүйстнүүд, тэмцэж ядан байгаа уран бүтээлчид
гэхчилэн дайны үр дагаварт юу болж байсныг
маш товчхоноор шулуухан өгүүлжээ. Нэгдүгээр
дэвтрээс илүү хувь хүний ертөнц рүү өнгийж,
өнөөх л өнө мөнхөд оршсоор байдаг хайрын
ай савыг тэмтэрсэн аж. Тухайлбал, Клаус хил
давснаар эмээгийн байшинд үлдсэн Лукасын
амьдрал үргэлжилнэ. Дайн түүнээс бүхнийг
авч оджээ. Тэр хайртай хүмүүсээ алдаж, орь
ганцаар уй гунигтай амьдарна. Эцэгтэйгээ
ёс бус харьцаатай байсан Ясмин бүсгүйг
санаандгүй байдлаар гэртээ амьдруулдаг.
Сэтгэл зүрхнийх нь хоосон орон зайг түүний
хөгжлийн бэрхшээлтэй хүү Матияас нөхөж
байгааг бэлхнээ харж болно. Хүн хүнээрээ,
хүн хайраар дутдаг гэдгийг олон үггүй илэрхийлжээ. Хэвийн бус гурван хүн ийнхүү
нэг гэрт амьдарна. Харин нэг л өдөр Ясмин
тэднийг орхин одно. Дахиад л Матияасын
оршихуйн асуудал хөндөгдлөө. Хайраар дутаж
өссөн хүний сэтгэл зүй үргэлж “хэзээ хаягдах
бол” гэж түгшиж явдаг. Бяцхан Матияас
яг л ийм байдалд орно. Тэгээд л тэр амиа
хорлохыг илүүд үздэг. Ингэвэл мэдээж хэнд ч
хаягдахгүй. Лукасын хөндий зүрхийг нь дүүргэж
байсан Матияас ч тэр, Клара ч тэр бүгд үгүй
боллоо. Лукас эхийн хайраар дутаж өссөн
болохоор өөрөөс хавь эгчмэд Клараг сонгосон
биз. Тэд бүгд алга болсноор Лукасын оршихуй
дахиад л хөндөгдөв. Ийнхүү хоёрдугаар
дэвтрийн төгсгөл ёстой цочир сонин. Эцсийн
эцэст Клаус, Лукас гэх хоёр ихэр байсан юм
уу, эсвэл ганц Клаус Лукас гэдэг ганц хүн
байсан уу. Үүний нэгдүгээр дэвтэр болох “Том
дэвтэр” дээр бичиж үлдээсэн зүйлс тэдний
үнэн түүх юм уу. Эсвэл… гээд гайхаш барсан
олон асуулттай үлдээсэн “Нотолгоо” байлаа.
Хариултыг “Гурав дахь худал” номноос авах
болов уу. Энэ мэтчилэн уншигчдын сонирхлыг
илт татахуйц гурамсан романаараа зохиолч
алдаршжээ.
Б.У