Categories
мэдээ улс-төр

“Монголоо сонсъё” аян үргэлжилж байна


“Монголоо сонсъё” үндэсний аян орон даяар амжилттай үргэлжилж байна. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллахаар төлөвлөжээ. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулж буй үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас энэ сарын 14-нд эхэлж, албан ёсны нээлтээ Улаанбаатар хотноо 15-нд хийсэн юм.

Зүүн бүсээс эхэлсэн “Монголоо сонсъё” аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, бусад ажилчдын төлөөлөл бүхий 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн 18 сум, таван тосгонд хүрч ажиллахаар замдаа гарсан юм. Одоогоор Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баянмөнх, Баян-Адарга зэрэг сумдад “Монголоо сонсъё” аян амжилттай зохион байгуулагдаад байна. Хан Хэнтий нутгаа төлөөлөн УИХ-д сонгогдсон зарим гишүүд удаа дараа хариуцлага алдаж, ёсзүйн ноцтой зөрчил гаргачихаад байхад өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа хэлж байв. Залуус нь орон нутгийнхаа нэрийг “баастаж”, туршлагатай улстөрчид нь төсвийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд урсгаж, Ононгийн гүүрийг бариагүй гэдгийг хэллээ. Эдгээр асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд уламжиллаа. Түүнчлэн хууль бусаар алт олборлож буй асуудал, орон нутгийн удирдлагуудын харалган шийдвэр, намын харъяалал харгалзаж ажилд авдаг байдал, ядуурал, ажилгүйдэл гээд ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон буйг Хэнтийчүүд хэлж байна.

“Монголоо сонсъё” аян Хангайн бүст буюу Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад амжилттай үргэлжилж байна. Тус амйгийн иргэд хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаа, сургууль завсардалт, гэр бүлийн хүчирхийлэл, цалин, тэтгэвэрийн зээлийн дарамт, хүүхдийн хадгаламжаас хүртэл татвар авч буй эрх баригчдын бодлого, шийдвэрийг иргэд эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Түүнчлэн малчдын хувьд тэтгэвэрийн асуудал тулгамдсан зүйл гэдгийг хэллээ. “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн өөрчлөлтийн дагуу малчид 55 насандаа тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн тухай сонин, хэвлэлээр рекламдсан ч бодит байдал дээр огт хэрэгжихгүй байна. Үүний зэрэгцээ Орхон, Булган аймагт бүтээн байгуулалт, зам засварын ажил огт хийгдээгүй байгаа гэв. Үүний зэрэгцээ Орхон аймгийн удирдлагууд хууль бусаар газар олгож, тэр ч бүү хэл наадмын талбайд барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж байгаагаа уулзалтын үеэр иргэд ярисан юм.

“Монголоо сонсъё” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдад ажиллаж, намын гишүүд дэмжигчид, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгээд байна. Хөвсгөл аймгийн иргэд, хөдөлмөрчдийн хувьд бэлчээр ашиглалт, уул уурхай, халамжийн бодлого тэгш бус үйлчилж байгаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар уулзалтын үеэр ярьж байна.

“Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулагдаж буй үндэсний аян нэг сарын турш үргэлжлэн ирэх сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгахаар ажиллаж байна. Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор эхлүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шатанд гацсан хүүхдийг аврагчид гаргаж авчээ


Нийслэлийн Сүхбаатардүүргийн 11 дүгээр хороо, 72 дугаар байрны цахилгаан шатанд 12 настай эрэгтэй хүүхэд гацсан байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 12:12 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээж авчээ. Тус газрын аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтайгаар 7 км зам туулан 12:28 цагт очиж, 10 минут ажиллаж хүүхдийг аюулгүй гаргаж авчээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагчидтай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үед нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох юм.

Тус дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрэн хайх аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх” сургагч, зааварлагчийн танхимын сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, АНУ-ын Цэрэг-иргэний ажиллагаа хариуцсан офицер Кевин Му Моу нар оролцож үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд нуранги, давчуу орон зай дахь эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой аврах ажиллагаа зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллага 43.5 хувийг эзэлж байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энэ оны эхний 4 сард нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 161189 дуудлага, мэдээллийг хүлээн авсны 128244 буюу 79.3 хувь нь зөрчлийн шинжтэй, дуудлага, мэдээлэл байна. Нийт дуудлага, мэдээллийн 110197 буюу 68.1 хувь нь шөнийн 22-06 цагт бүртгэгдсэн байна. Үүнд дараах хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Нийслэлд орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны ойр орчимд 488, нийт 1045 баар, караоке, цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж байгаа нь архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцлийг хангах зорилгоор цагдаагийн алба хаагчид өдөр бүр 02:00-06:00 цагт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Он гарсаар хүүхэд алга болсон талаар 1047 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 384 хүүхдийг цахим тоглоомын газраас олж эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Өнөөдөр нийслэлд 296 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Цахим тоглоомын газарт 500-1000 хүн хоноглон тоглож байгаагийн 150-200 насанд хүрээгүй, “Дэлгэцэнд донтолт”-той хүүхдүүд байна. Тэдгээр хүүхдээс гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь ихсэх хандлагатай байгааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4287 дуудлага мэдээлэл хүлээн авч 1360 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 187 бүртгэгдэж хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 24.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Он гарснаас хойш гудамж замд хийсэн шалгалтаар 60892 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар өсчээ. Мөн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар буурсан байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод бага зэргийн хур тунадас орж, салхи 6-12 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан, салхины хурд 8-9 м/с байх төлөвтэй байгаа. Мэргэжлийн байгууллагын мэдээллээр Эх үрсийн баяраар цаг агаарын нөхцөл байдал хэт халалттай байж болзошгүйг анхааруулж байна. Сэлэнгэаймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн нөхцөл байдал хүндэрсэн тул ОБЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газраас нийт 72 алба хаагч, 6 автомашинтайгаар энэ сарын 19-ний өдрөөс эхлэн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. “Шингэрүүлсэн шатдаг хий” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах удирдамжийн дагуу энэ сарын 14 ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр, бөөний төв, түргэн үйлчилгээний цэгүүдэд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий /газ/ худалдан борлуулж буй байдалд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна” гэж танилцуулав.

“НИТХ-ын 85 дугаар тогтоол, Засаг даргын А/592 тоот захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/126 тоот тушаалын хүрээнд хориглосон бүсээс 5 дүүргийн 343 өрхийн 9051 толгой мал зөвшөөрсөн бүс рүү нүүлгэсэн. Ил задгай, зориулалтын бус газарт автомашины худалдаа үйлчилгээ эрхэлж буй нийт 50 байршилд хяналт шалгалт хийж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нарны замын паркын урд, 3 дугаар хороо Аса цирк, Саруул худалдааны төвийн баруун талд байршилтай 3 газрын зөрчлийг арилгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, орлогын тасалдлыг нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаанд нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах шаардлагатай байна” гээд “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 115 дугаар тогтоолын дагуу 23 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг шуурхай зохион байгуулж, батлагдаагүй байршлуудын архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын гэрчилгээг энэ долоо хоногтоо гаргах, барилгын зурагт өөрчлөлт оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, энэ онд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах саналаа ирүүлэх, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах, иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх, эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван жил мал малласан хүү алга болжээ

Энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон гэх дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан байдаг. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т) иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, гурван жил мал маллаж байсан О (13 настай, эрэгтэй) алга болсон байна.

Энэ сарын 23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн таван алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн нэг алба хаагч, нийт зургаан хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл нийт 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Гэвч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт ажиллагааг зогсоожээ.

Дахин энэ сарын 26-ны өдрийн 18:30 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн таван албан хаагч, ар гэрийн хоёр хүн, нийт долоон хүн, нэг автомашинтайгаар “Дожоо булангийн тохой” гэдэг газраас эхлэн хайв. “Найрамдал” гэдэг газар хүртэл нийт 18 км-т “Хараа” голын эргийн дагуу эрлийн ажиллагааг хийжээ. Мөн үр дүнд хүрээгүй тул 21:11 цаг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход цөөн хоног үлдээд байна. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны зургаадугаар сарын 18-20 ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин ЭЕШ-ын дүн оноо жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулах гэнэ.

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

  1. Монгол хэл,бичгийн шалгалт
  2. Математик
  3. Физик
  4. Хими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

  • Монгол хэл
  • Орос хэл
  • Англи хэл
  • Газарзүй
  • Биологи
  • Монгол улсын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж байна.
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл болон Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл зэрэг 20 асуудал хэлэлцэхээр товлоод буй юм.

Харин АН-ын бүлэг ирэх лхагва гарагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлосон байна. Бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх томоохон хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Трамп жиргээчдийг блоколсон нь Үндсэн хууль зөрчсөн гэв

Д.Трампад “блоклуулсан” гэх долоон жиргээч Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн холбооны шүүхэд гомдол мэдүүлжээ. Колумбын Их сургуулийн дэргэдэх хүний эрхийг хамгаалах хүрээлэн тэднийг дэмжсэн байна. Холбооны шүүгчид Д.Трампын твиттер дэх аккаунт олон нийтэд ил байх ёстой. Хүн бүр хандаж, сэтгэгдлээ илгээх нь чөлөөтэй.

Гэтэл Д.Трамп зарим жиргээчдийг блоколсон нь хууль бус үйлдэл гэжээ. Тиймээс АНУ-ын төрийн тэргүүний жиргээчдийг блоклох асуудалд хориг тавьсан байна.

Гомдол мэдүүлэгчид Д.Трамп энэхүү үйлдлээрээ Үндсэн хуульд заасан “үгээ чөлөөтэй хэлэх, эсэргүүцлээ илэрхийлэх эрх”-ийг нь зөрчсөн гэж үзэж буй юм. Шүүгчид энэхүү асуудлыг авч хэлэлцэн мэдэгдэхдээ “Твиттэр дэх @realDon­aldTrump хаяг нь иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн тэргүүнтэйгээ шууд харилцах боломж юм. Д.Трамп олон нийтийн талбар болсон энэхүү орон зайд нэвтэрсэн жиргээчдийг улс төрийнх нь үзэл бодлыг үндэслэн “блоколж” байгаа нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсантай адилтгаж болно.

Мөн Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг” гэжээ. АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгч Манхэттений холбооны шүүхээс гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ. Тиймээс тус яам дээрх асуудлаар давж заалдаж магадгүй гэсэн мэдээ ч хөврөөд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард тангараг өргөсний дараа твиттер сүлжээнд албан ёсны хаягтай болж байв. Үүнтэй зэрэгцэн твиттер дэх хувийн хаягаа ч давхар идэвхтэй хөтөлдөг нэгэн.

Д.Трампын хувьд твиттерийн асуудлаар үүссэн анхны дуулиан энэ биш аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрээр жинхэнэ эсэх нь батлагдаагүй нэгэн дүрс бичлэгийг твиттертээ оруулсан нь мөн дуулиан болж байв. Энэ нь лалын шашинтан цагаач эр нэгэн хөвгүүнийг хайр найргүй зодож буй бичлэг байжээ.

Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Зуслангуудын ээлжийн хуваарь гарчээ

Удахгүй сургууль, цэцэрлэгүүдийн амралт эхлэнэ. Үүнтэй зэрэгцэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлдэг. Энэ жил нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн 14 зуслан ажиллах аж. Тус зуслангуудын 2018 оны ээлжийн хуваарийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас гаргажээ. Зуслангуудын эхний ээлж зургаадугаар сарын 8-наас хүүхдээ авч эхлэх юм байна.

Хүүхдийн зуслангуудын ээлжийн ХУВААРЬ

Tweet

Shuud.mn

Сэтгэгдэл:
Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад 4 хоног үлдлээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудасаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи видеоноос харна уу.

Албан татвар, төлбөр төлсөн баримт Таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх юм. Татвар төлөгч Та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр аливаа банкинд оочирлох, татвар хураах цэгт очин тамга даруулах зэрэг цаг заваа хэмнэх боломжтой юм.

Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөр ойрхон татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай.

Татвар хураах цэгүүд:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:00 – 17:00
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна