Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар болох үйл явдлуудын мэдээлэл

Image result for Хүүхдийн баяраар болох үйл явдлууд

ХҮҮХДИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН МААМУУ ХҮҮХЭЛДЭЙН КИНО ТУСГАЙ ҮЗВЭР

Хаана: Prime Cineplex Mongolia кино театр

Хэзээ: 2018.06.01 12.00 цаг

Дэлгэрэнгүй: Албан ёсны онцгой эрхтэйгээр Зөвхөн Prime Cineplex Mongolia кино театрт Үндэсний контент Маамуу Хүүхэлдэйн кино 6-р сарын 1,2,3-ны өдрүүдэд гарах гэж байна.

ЧИНГИСИЙН ҮРСИЙН БАЯР

Хаана: Цонжин болдог

Хэзээ: 2018.06.01 10.00 цагаас

Дэлгэрэнгүй: Жил бүрийн 6-р сарын 01-ний өдрийг уламжлал болгон бид “Чингис хааны морьт хөшөөн” дээр өхөөрдөм хөөрхөн үрстэйгээ хамт тэмдэглэдэг билээ. Энэ өдөр таныг болон бяцхан үрсийг тань олон сонирхолтой уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ хүлээж байна.

Нэмэлт мэдээлэл: 7012-0202, 99191332

ОNCEUPONATIME ЗАДГАЙ ТАЛБАЙН ШОУ ФЕСТИВАЛ

Хаана: UB палас Open Air-ын задгай талбайд

Хэзээ: 6 сарын 1-нээс 6 сарын 3 хүртэл

Дэлгэрэнгүй: бяцхан ханхүү гүнж нартаа зориулж Монголдоо анх удаа хамгийн том Диснейн ордныг барьж байгаа билээ. Мөн диснэйн гүнж нар маань үлгэрийн ертөнцөөсөө амилсан мэт сэтгэгдэлийг төрүүлж хүүхдүүдээ жихэнэ утгаар нь баярлуулах нь бидний зорилго оршино

Нэмэлт мэдээлэл: 90195001

ЭЭЖ ОХИН МИСС ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Хаана: СТАРТАП ТЕРМИНАЛ төв Их Монгол цогцолборын 3-р давхарт

Хэзээ: 2018.06.01

Дэлгэрэнгүй: “ЭЭЖ ОХИН МИСС”-ийн тэмцээн нь Монголын маш олон сайхан ЭЭЖҮҮДИЙН гоо үзэсгэлэн, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх арга ухаан, гэр бүлээ эрхэмлэн нандигнах хайр халамж, хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулах мөн цаашлаад гэр бүлийн харилцааг аз жаргалтай, дотно болгох зорилгоор хэзээ ч мартагдашгүй, хөгжилтэй нэг өдрийг хайртай дотны хүмүүстэйгээ бүтээхэд оршино.

Нэмэлт мэдээлэл: 89169926 88015299

ХҮҮХДҮҮДИЙН ТҮҮХ БА УРЛАЛЫН ЦАГ

Хаана: Story Hub Mongolia coffee shop

Хэзээ: 2018.06.01 17.30 цагт

Дэлгэрэнгүй: Хүүхдүүдийнхээ Англи Хэлийг төрөлхийн юм шиг сайжраасай гэж хүсч байна уу? Та хүүхдүүдээ манай сонирхолтой Түүх ба Урлалын цагт бүртгүүлээрэй.

Нэмэлт мэдээлэл: 77007034

АЗ ЖАРГАЛЫГ “СКАЙ РЕЗОРТ”-ООС

Хаана: Скай Ресорт

Хэзээ: 2018.06.01 10.00-20.00 цаг хүртэл

Дэлгэрэнгүй: Скай Резорт үргэлж аз жаргал болон гайхалтай дурсамжуудыг бусдад бэлэглэхийг хичээсээр ирсэн. 6 сарын 1-нд бүх үрс, гэр бүлүүдэд бид нар хамгийн том бэлгийг бэлдэж байна.

ХҮҮХДИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТ

Хаана: Скай Ресорт

Хэзээ: 2018.06.01-02

НОМТОЙ НӨХӨРЛӨЕ: ХҮҮХДИЙН БАЯР – ЗУНЫ ТАГТНЫ НЭЭЛТ

Хаана: Ногоон Тагт ресторан

Хэзээ: 2018.06.01

Дэлгэрэнгүй: “Ногоон Тагт” ресторан зуны тагтны нээлтээ НОМТОЙ НӨХӨРЛӨЕ уриан доор Эх Үрсийн баярт зориулан хүүхэд багачуудаа баярлуулан тэмдэглэх гэж байгаадаа маш их билэгшээж, баяртай байгаагаа хуваалцаж байна.

Нэмэлт мэдээлэл: 95952388

ЧИХЭРНЭЭС ҮНЭТЭЙ ДУРСАМЖ БҮТЭЭЦГЭЭЕ

Хаана: Ид Шидийн Орон Хүүхэд Хамгааллын Төв

Хэзээ: 2018.06.01 10.00-18.00 цаг

Дэлгэрэнгүй: Хүүхэд бүхний инээд цалгисан энэ л өдөр бид гайхалтай дурсамжийг бүтээхээр зорьж ажиллаж байна. Бид чихэр тараахаас илүүтэй хүүхэд бүхэнд инээд, хүүхэд бүхэнд дурсамж бэлэглэхээр маш сонирхолтой хөтөлбөрийг бэлтгэж байна.

Нэмэлт мэдээлэл: 94222888,77076996

ХҮҮХДИЙН БАЯРЫН ГАЙХАЛТАЙ ӨДРИЙГ “СКАЙ” ИХ ДЭЛГҮҮРТЭЙ ХАМТ

Хаана: Скай их дэлгүүр

Хэзээ: 2018.06.01 11.00-20.00

Дэлгэрэнгүй: Энхрий бяцхан үрсдээ зориулан урлагийн үзүүлбэрүүд, олон олон гэнэтийн бэлэгүүд хүлээж байна.

1 ХОГИЙГ 1 АМТТАНААР – 5 АЯН

Хаана: Сүхбаатарын талбай

Хэзээ: 2018.06.01

Дэлгэрэнгүй: Монгол улсын Ирээдүйн эзэд болох хүүхэд багачуудад цэвэр, эрүүл орчинг өөрсдийн гараар бий болгох, багаас нь хог хаягдлыг ил задгай хаяхгүй байж хэвшихэд зориулан энэхүү аянг зохион байгуулж байна.

Нэмэлт мэдээлэл: 90069005, 90909989

ГАЙХАМШИГТ САФАРИ

Хаана: Хүннү Шоппинг Молл

Хэзээ: 2018.06.01-03

Дэлгэрэнгүй: Адал явдлыг эрэлхийлэгч, сониуч бяцхан дүү нарыгаа Африк тивийн нууцлаг ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Нэмэлт мэдээлэл: 7711 2222

АМОРЕ ФЕСТИВАЛЬ – КОСПЛАЙ УРАЛДААН

Хаана: Макс Моол худалдааны төв

Хэзээ: 2018.06.01 11.00-19.00

Дэлгэрэнгүй: Макс Моол худалдааны төвөөс хүүхэд багачууддаа бэлэг барьж 6-р сарын 1-ны өдөр Косплай уралдааныг 2 насны ангилалтайгаар зарлаж байна.

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

Хаана: Сүхбаатарын талбай

Хэзээ: 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.

Дэлгэрэнгүй: Тэмцээн16-гаас доош, 18 хүртэлх гэсэн насны ангиллаар зохион байгуулагдана. Тамирчид төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, 2 ээлжийн тоглолтын хувцастай байна.

Нэмэлт мэдээлэл: 88107660

“ГУРВАН БЯЦХАН ТООРОЙ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ

Хаана: Шангри-Ла Молл, 1-р давхар

Хэзээ: 2018.06.01 15:00, 18:00 цагуудаас тус тус тоглогдоно.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын анхдугаар болон үндэсний хоёрдугаар балетын уралдаан болж байна

МУГЖ Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын хөгжил сан тавдугаар сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Монголд Олон улсын анхдугаар болон үндэсний хоёрдугаар балетын уралдааныг зохион байгуулж байна. Тодруулбал, Монголын үндэсний балетын хоёрдугаар уралдаан энэ сарын 28-29-ний өдрүүдэд болж байгаа бол 30, 31-нд олон улсын уралдаан болох юм байна. Олон улсын тэмцээнд гадны зургаан орноос 30 гаруй балетчин ирж оролцож буйгаараа онцлогтой аж. Шагналтнуудын гала тоглолт зургадугаар сарын 01-нд ДБЭТ-т болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд айл өрхүүдийн хашааг будаж, хаягжууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Тохижилт төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо – Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид иргэдтэй хамтран ес дүгээр хорооны 14,15 дугаар гудамжны 30 гаруй айлын хашааг будаж, хаягжуулах ажлыг зохион байгууллаа.

Иргэдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, шинэ санал санаачлагыг дэмжих, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, гэр хороооллын гудамжны өнгө үзэмжийг сайжруулах зорилготой юм.

Уг ажлыг иргэд гар бие оролцон өөрсдийн гудамж хашаагаа тохижуулан өнгө үзэмжийг нь сайжруулж шинэчлэн будаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, үр бүтээлтэй ажил зохион байгуулсан Засаг даргын Тамгын газрын албан хаагчид талархал илэрхийллээ.

Цаашид зохион байгуулагч нарын зүгээс иргэд “Манай хороо–Миний гудамж” аяны үйл ажиллагааг дэмжиж хөршийн холбоогоо сайжруулж өөрсдийн санаачлагаар амьдарч буй орчныхоо тохижилт, ногоон байгууламжид анхаарч мод тарих, угааж цэвэрлэх, будаж засварлах болон хашаандаа хогийн цэг байгуулах зэрэг үйл ажиллагааг өөрсдийн санал санаачлагаар зохион байгуулж байхыг уриаллаа.

Хашаагаа будаж хаягтай болсон иргэд амьдрах орчноо сайжруулахад иргэдийг оролцуулан тэдний сэтгэлд хүрсэн ажил зохион байгуулсанд дахин талархал илэрхийлэв хэмээн ХУД-ийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээнд нийслэлийн сурагчид оролцов

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “Гар гараасаа атгая” сэдэвт олон улсын арга хэмжээ энэ сарын 13-25-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдлаа. Бээжин, Сиан, Ханжоу, Сүжоу, Фүжоу, Жухай, Гуанжоу хотуудад явагдсан уг арга хэмжээнд Хятад, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг 7 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид оролцов. “Нэг бүс, нэг зам” буюу Шинэ торгоны зам санаачилгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд дэвшүүлсэн билээ. Санаачилгын гол зорилго нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах төсөл юм.

БНХАУ-ын “Буяны нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Б.Ирмүүн-Оргил, Ч.Хулан, Г.Энхмаа, Б.Төр-Эрдэнэ нар оролцсон юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн нийслэлийн 114 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Б.Ирмүүн-Оргилын зурсан зураг энэ удаад ч шилдгээр шалгарсан.

Уг арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд БНХАУ-ын “Цагаан хэрэм”, “Хааны ордон” музей, “Тянь Ань Мин”-ий талбай, дэлхийн 8 гайхамшгийн нэг болох “Терракотта” цэргийн музей, “Баруун нуур”, Хонконг-Жухай-Макаог холбосон далай дээрх гүүр зэрэг олон түүхт дурсгалт газруудад зочилж, Хятадын эдийн засгийн хөгжил, өндөр технологийн хурдацтай танилцав. Дашрамд дурдахад, Хонконг-Жухай-Макаог холбосон гүүр нь нийт 55 км-ын урттай бөгөөд инженерийн гайхамшиг, технологийн дэвшлийг харуулсан дэлхийн хамгийн том гүүр бөгөөд 72 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар бүтсэн байна.

БНХАУ-ын дунд сургуулиудаар зочилсон төлөөлөгч хүүхдүүд маань үе тэнгийн найз нартайгаа хамтран зураг зурж, гар урлалын бүтээл хийж, урлагийн тоглолт үзүүлж, найрамдлын мод тарьж, өөр өөрсдийн түүх соёл, ёс заншлаас харилцан суралцаж явлаа. Түүнчлэн “Миний эх орон, миний мөрөөдөл” сэдэвт олон улсын форумд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг урилгаар оролцож, нийслэлийн “Дойче шүле” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Хулан илтгэл тавьж, эх орныхоо талаар танилцуулга хийж, өөрийн хүсэл мөрөөдлөө хүүхдүүдтэй хуваалцсан.

“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээ цаашид бүс нутгийн хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлж, сэдэв агуулга ч өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтс

Categories
мэдээ улс-төр

Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ИЖБ-ээ өргөн барив

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтож, Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжингээс хавсран ажиллаж байгаад 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байсан юм.

Харин ноён Траян Лауренцю Христеа өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайд болж байна.

Ноён Траян Лауренцю Христеа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг богино хугацаанд хүлээн авсанд талархаад оюутан ахуй цагаа өнгөрөөж байсан улсдаа эргэн ирж байгаадаа талархаж байгаагаа хэллээ. Мөн Европын Холбоог төлөөлөн Элчин сайдаар суух хугацаандаа худалдааны харилцааг хөгжүүлэх асуудалд нэн тэргүүнд анхаарч, хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтрах, нийтлэг үнэт зүйлс болох сайн засаглал, хууль эрх зүй, хүний эрхийг хамгаалах тал дээр хичээл зүтгэл гарган ажиллахаа хэллээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Траян Лауренцю Христеа ажлын амжилт хүсээд ирэх жил тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бодитой ажил хийж, үр дүнтэй угтахыг хүсэв. Мөн Монгол Улсад суралцаж байсан эдийн засаг, нийгмийг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдсон тул хамтын ажиллагаанд богино хугацаанд дэвшил гарна гэж найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, дулаарал буюу цөлжилт зэрэг Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж, Европын Холбооноос Монгол Улсад явуулж байгаа төсөл, хөтөлбөрт анхаарч ажиллахаа хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар талбайн хоёр замыг түр хаана

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх баасан гаригт болно. Энэ баяраар Сүхбаатарын талбайд хүүхдүүд зориулсан баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагддаг. Үүнтэй холбогдуулан Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын нэгний өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Клэвланд Кавальерс, Голдэн Стэйт Варриорс багууд NBA-гийн финалд дөрвөн улирал дараалан шалгарлаа

-АМЕРИКИЙН АЛДАРТ САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН ФИНАЛД ГАРАХ БАГУУД ӨНӨӨДӨР ТОДОРЛОО-

Өчигдөр дорнод бүсийн шигшээ цувралын долоо дах тоглолт болсон. Лэброн Жэймсээр удирдуулсан Клэвланд Кавальерсчууд Бостон Сэлтикийн залуу ододтой энэ тэнцүү, гал гарсан цуврал үзүүллээ. Сэлтиксчүүдийн одод болох Кайри Ирвинг, Гордон Хэйвард нар плэй-офф эхлэхэд бэртлийн улмаас байгаагүй. Улирал нь дууссан байсан. NBA-д хөл тавиад плэй-оффын утаа ч үнэрлэж үзээгүй залуу тоглогчдыг эхний шатнаас ч гарж чадахгүй гэж аналистууд үзэж байлаа. Системд суурилсан залуу баг Милуаки Бакстай энэ тэнцүү өрсөлдөж долоон тоглолтод буулган авч бүсийн хагас шигшээ тоглолтод Филидэлфа 76-чуудын хандыг дарсан. Улмаар энэ гайхалтай амжилтыг нь дагаж тэдэнд хүндлэл ирж Клэвланд Кавальерсчуудыг хожих байх гэсэн бодол сагсанбөмбөгт дурлагсдын толгойд эргэлдэх болсон. Харин Морьтон цэргүүд улирал болон плэй-оффын эхний шатуудад учраа олохгүй байлаа. Ганц Лэброн Жэймс гэх тоглогчийн нуруун дээр бүхэл бүтэн баг аваргын төлөө дайралтаа хийж эхэлсэн. Энэ байдал бүсийн финалд ч давтагдлаа. Лэброн Жэймс бүтэн цувралын турш 30-аас дээш оноо авч трипл даблд дөхсөн статистикийг дундчилсан. Долоо дах тоглолтод бүх одод гэгдэх Кэвин Лов ч оролцсонгүй. Харин Лэброн Жэймс тоглолт эхлэхээс дөрвөн цагийн өмнө Бостоны талбай ТД Гардэнд ирж шидэлтийн бэлтгэлээ хийсэн юм. Энэ хоёр багийн тулаан хамгаалалтад өрнөж Бостоны залуусын туршлага энэ үед харагдлаа. Тэд ихэвчлэн шидэлт хийх тактик баримталж тэр нь ч шийдэнд орсонгүй. Харин эсрэг талд Лэброн Жэймс гайхалтай тоглолтоо үзүүлсэн. Мөн Жэфф Грийний шидэлт байна даа тусаж байсныг онцлох хэрэгтэй. Эсрэг талд цувралын турш Клэвландын хар дарсан зүүд мэт тоглож байсан Тэрри Розир, Жэйлэн Браун нар нийлээд ердөө 17 оноо түүсэн. Харин Жэйсон Тэйтум 24 оноог 50-иас дээш хувьтай довтолж авсныг сайшаах хэрэгтэй. Морьтон Цэргүүд арав гаруй онооны зөрүүтэй дөрвдүгээр үеийг эхлүүлж Жэфф Грийний шидэлт унаж 19 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийсэн бол Лэброн Жэймс 35 оноо, 15 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, 2 хаалт хийж багаа тэргүүлсэн. Энэхүү цувралын сүүлийн тоглолтод 87-79-өөр Клэвланд Кавальерсчууд ялалтаар дууслаа. NBA-гийн финалд дахин тавтай морил Хаан Жэймс.

-ГОЛДЭН СТЭЙТ ВАРРИОРСЫГ АЗ ИВЭЭДЭГ ҮҮ-
NBA-гийн титлийг хоёронтоо өргөсөн, 73-9 амжилтын эзэн Голдэн Стэйтийн агуу бүрэлдэхүүн Хьюстон Рокетстой цувралын долоо дах тоглолтоо өнөө өглөө хийлээ. Үхлийн тав гэгдэх Голдэн Стэйтийн шилдгүүд Хьюстон Рокетсийг цувралын турш хүнд байдалд оруулж байсан нь үнэн. Пуужингууд шилдэг төв Клинт Капелагаа ч тоглолтын турш ашиглаж чадахгүй байдалд байв. Харин энэ хүнд цувралд багийн довтолгоо хамгаалалтыг Голдэн Стэйтийн төвшинд хүргэж байсан тоглогч бол Крис Пол юм. Тэрээр жинхэнэ талбайн жанжин байж тоглолтын сүүлийн мөчид бөмбөг эзэмшин багаа зөв чиглэлд удирдаж байсан юм. Харин Жэймс Хардэн цувралын турш хангалтгүй тоглолтууд үзүүлж байв. Харин алдарт Кэвин Дурант, Стефан Көррин тэргүүтэй аваргууд сүүлийн мөчид хэзээ ч орж байгаагүй нөхцөл байдалд цувралын турш байсан. Гэвч тав дах тоглолтод Крис Пол гэмтэж зургаа, долоо дах тоглолтыг өнжихөөр болов. Ийм нөхцөл байдалд тоглолтыг эхлүүлсэн Хьюстон Рокэтс тоглолтын дунд үеэс л системээ алдаж оноогоор илүүрхүүлж эхэлсэн. Бүтэн хоёр тоглолтын турш. Энэ тоглолтууд Крис Пол байсан бол аль нэгд нь хожих боломж байсан. 2015 онд Кайри Ирвинг гэмтэж тэдний замыг зассан. Харин өнгөрсөн жилийн бүсийн финалд Сан Антониагийн Кавая Леонард гэмтэл авч тэр цувралд Голдэнчууд эргэн эрэлт хийж тэргүүлсэн билээ. Гэхдээ аваргуудыг аз ивээдэг гэдэг билээ. Энэхүү тоглолтод Варриорсоос Кэвин Дурант 34 оноог маш өндөр хувьтай түүсэн. Мөн Стефан Көрри 27 оноо, 9 самбар, 10 оновчтой дамжуулалт хийж гайхалтай байлаа. Харин Жэймс Хардэн 32 оноо, Эрик Гордон 23 оноо түүв.

Ийнхүү NBA-гийн финалд Клэвланд Кавальерс, Голдэн Стэйт Варриорс багууд дөрөв дараалан шалгарлаа. Одоогийн байдлаар Голдэн Стэйт Варриорс 2-1-ийн харьцаатай тэргүүлж байна.
Б.АМАРТҮВШИН
Categories
мэдээ нийгэм

‘’Хүүхэд-Хэрэглэгч’’ аяныг зохион байгуулав

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон тооны бус салбар зөвлөл дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус салбар зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ‘’Хүүхэд-Хэрэглэгч’’ аяныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аяны зорилго нь хүүхдэд зориулсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцыг танилцуулж, хүүхдийн хэрэглээний эрхийг хамгаалахад аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах юм. Иймд дүүргийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд ‘’Цэцээ гүн’’ дунд сургуулийн ахлах ангийн сурагчдийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ‘’Стимо’’ ХХК-ийн ажлын байр, үйлдвэрлэлийн явцтай танилцуулах аялалыг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх Хятадын Ардын дээд шүүхтэй хамтран ажиллана

БНХАУ-ын Бээжин хотноо 2018 оны 5-р сарын 23-27-ны хооронд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Дээд шүүхийн тэргүүн нарын 13-р хурал уулзалтад Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлог гүйцэтгэгч Д.Тулга нар амжилттай оролцлоо.

Олон Улсын хурлын хүрээнд 2018 оны 5-р сарын 24-ны өдөр БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Дэд дарга Ноён Шен Деюон Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М. Батсуурийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэд дарга Шен Деюон хоёр орны шүүхийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг цохон тэмдэглээд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн сургуульд Монгол улсын шүүхийн шүүгч нар бусад орны шүүхийн шүүгч нараас харьцангуй олон хамрагдсан бөгөөд цаашид ч тус сургалт хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллах болохоо мэдэгдэв.

Уулзалтын дараа хоёр талын төлөөлөгч нар шүүхийн хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Нийт 9 зүйл бүхий тус санамж бичиг нь Талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд шүүхийн шинэчлэл, шүүхийн ил тод байдал, шүүхийн судалгаа мэдээлэл, шүүхийн захиргаа, шүүгчдийн сургалт, судалгаа, эрх зүйн харилцан туслалцаа болон бусад асуудал ялангуяа Монгол Улсын шүүхийн шүүгчдийн мэдлэг, чадварыг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн сургуульд Монголын шүүгч нарт зориулсан сургалт хөтөлбөр тогтмол хамруулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Дашрамд дурдахад энэ удаагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Дээд шүүхийн тэргүүн нарын 13-р хуралд тус байгууллагын гишүүн 8 орон, ажиглагч 6 орны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон ба танхимын тэргүүн М.Батсуурь Монгол Улсын шүүхийн хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүллээ.

Categories
мэдээ нийгэм

М.Энхболд лам хуврагуудтай уулзана

Өнөөдөр билгийн тооллын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөр гандан, хийдүүд ном хурж, айлдах юм. УИХ-ын дарга М.Энхболд Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд очиж, лам хувраг, сүсэгтэн олонтой уулзах юм байна.