Categories
мэдээ нийгэм

Oн гарснаар аймгийн хэмжээнд 13 эх ихэр хүүхэд төрүүлжээ

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр он гарснаас хойш аймгийн хэмжээнд 13 эх ихэр хүүхэд төрүүлжээ.

Эдгээр эхчүүд бүгдээрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан бөгөөд одоо эсэн мэнд бойжиж байгаа аж.

Өнгөрсөн онд 30 эх ихэр хүүхэд гаргаснаас гурав нь Алтай, Баяннуур, Цэнгэл сумдын Эрүүл мэндийн төвд бүртгэгджээ. Харин 2010 оноос хойш аймгийн хэмжээнд ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тоо 210 байна. Үүнээс нэг эх 2015 онд гурван ихэр төрүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 30-нд болох үйл явдал

09.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” үндэсний зөвлөгөөн болно.

09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Гэр бүлийн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Ургамал оршихуйд амьдрал оршино” онол-практикийн бага хурал болно.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Банкнаас бусад санхүүгийн салбарын талаарх иргэдийн итгэл, хүлээлтийн судалгааг танилцуулна.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аяны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УДБЭТ-т Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Соёлын элч Д.Алтанхуяг Монгол Улсад болон балетын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Централ цамхагийн “Монет” зоогийн газарт Канон бренд болон “Бидний цөөхөн Монголчууд төсөл”-ийн хамтын ажиллагааны нээлтийн ёслол болно.

11.00 цагт Монголын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд XVI зууны Беларусийн их соён гэгээрүүлэгч, анагаахын доктор, зохиолч, орчуулагч, зураач Франциск Лукич Скоринагийн бүтээлийн 21 боть номыг Монгол Үндэсний номын санд гардуулах ёслол болно.

11.00 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн хүүхдүүдэд бэлэг гардуулна.Утас: 99105658

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт Цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчилах өдөрлөг болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны хавдартай болсон 22 настай залууд туслахаар сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран “Нэг амь-Нэг сэтгэл” аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт НМХГ-аас 100 айл орчмын дэлгүүрүүдэд зарагдаж буй барилгын материалуудын савлагаа, жин хэмжүүрийн байдалд гүйцэтгэлийн шалгалт хийнэ. Утас:91887887

11.40 цагт Гэрлэх ёслолын ордон цагдаагийн байгууллагын 35 алба хаагч хуримаа хийнэ.

12.00 цагт Нийслэлийн “Каластрын төв”-ийн нээлт Урт цагаанд Батзүү оёдлын үйлдвэрт болно. Утас: 91113191, 88080750

13.00 цагт Нийслэлийн иргэний танхимд МСНЭ-ээс “Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд НЗДТГ-аас www.open.ulaanbaatar.mn цахим системийг танилцуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Г” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан болно.

11.00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Иргэдийн төсөв” сэдвээр мэдээлэл хийнэ.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Номин”, “И март” сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийг дарамтлах замаар иргэдэд өндөр үнэтэй бүтээгдэхүүн борлуулж байгаа талаар “Оргил” худалдааны төвөөс мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Гэр хороолол” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд хийх жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Гоцлол бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолтын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.30 цагт СЭМҮТ-өөс хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг таниулах зорилготой “АРГАЛЬХҮҮ” төслийн талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Баабар “Хүн төрөлхтнийг хүмүүжүүлсэн зохиолууд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

О.Баасанхүү: Би Н.Энхбаярын өмгөөлөгч байсан. Намайг олигтой өмгөөлөөгүй гэж худлаа ярьж яваа юм билээ хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хүн төрөлхтнийг хүмүүжүүлсэн зохиолууд” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Хэлэх эрхийн индэр булангаас иргэдийн төлөөллийн үгийг уншиж болох нь. Зургаадугаар нүүрээс уншина уу.

Байнгын хороо: “Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив” гэсэн байна. Энэ тухай та бүхэн тавдугаар нүүрээс уншаарай.

Эдийн засаг нүүрт “Таван толгой хөдлөхөд бэлэн үү?” хэмээн өгүүлжээ.

Сонины дөрөвдүгээр нүүрт “Д.Адъяасүрэн: Евроазийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай бизнесийнхэнд том зах зээл нээгдэнэ” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Нэгдүгээр нүүрээс “Уламжлалт зуухыг орлох эко цахилгаан халаагуур 800 мянгаас 2,5 сая төгрөгийн үнэтэй байна” гэсэн нийтлэлийг унших нь.

Баримт үйл явдал хэмээх долоодугаар нүүрээс “Хар тамхины наймаа прокурор, хуулийнхны ивээлд байдаг уу?” гэж өгүүлсэн байна.

Дэлхийн мэдээнээс та бүхэн ” Д.Трамп хоёр талын уулзалт болж буй талаар жиргэжээ” гэх мэдээг уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараа суншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ



Categories
мэдээ нийгэм

Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр БСШУСЯ-ны 111 тоот хурлын танхимд боллоо. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн орлогч дарга Ц.Цогзолмаа удирдан явууллаа.

Хурлаар Шинжлэх ухаан, технологийн тухай болон Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын төсөл, Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэхэд нь зориулан санхүүжилт олгох асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг хэлэлцээд, 14 хоногийн хугацаанд захиалагч яамдаас дахин санал авах замаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн хурлаас тус салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбогдсон дээрх асуудлуудыг дэмжсэн зөвлөмж гаргахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохиолоо

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцаа ба бичил уурхай” сэдвээр аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг Улаанбаатар хотод 2018 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд 21 аймаг, 9 дүүрэг, зарим сумдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан 50 гаруй мэргэжилтэн оролцсоноос гадна Үндэсний статистикийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Монгол Улсын их сургууль болон зарим томоохон компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны ажилтнууд оролцож, холбогдох мэдээллийг танилцуулсан байна.

Сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин, бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, төрийн албан хаагчийн сэтгэл зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй сайн туршлага гэсэн чиглэлээр зохион байгуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бодитой хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

Categories
мэдээ спорт

Бодибилдингийн азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өнөө орой эх орондоо ирнэ

Image result for Mr.Olympia Amateur 2018Азийн “Mr.Olympia Amateur 2018” тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцжээ. Тус тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог аж. Нэг ёсондоо Азийн олимп гэсэн үг. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээн болох ‘Mr.Olympia Amateur 2018’ тэмцээнд оролцсон Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчид 1 про карт, 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл медалийг эх орондоо авч ирсэн байна. Тамирчид өнөө оройны 9 цаг 40 минутад Чингис хаан нисэх онгоцны буудалд буух юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт болов

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жан Ханьхуй нар төлөөлөгчдөө ахлан оролцов. Энэ удаагийн уулзалтад гурван улсын ГХЯ болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтаар энэ оны зургаадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо болох ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр зохион байгуулахаар төлөвлөж буй гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах болон Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Categories
мэдээ нийгэм

Швейцарийн аврах ажиллагааны шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оны наймдугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэх юм.

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, явц, төлөвлөгөөтэй танилцах зорилгоор Швейцарийн Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг болон БНХАУ-ын Үндэсний газар хөдлөлтийн эрэн хайх, аврах төвийн ахлах инженер нар Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна. Төслийн багт барилга, байгууламж, сургалт, техник тоног төхөөрөмж болон удирдлагын баг гэсэн дөрвөн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд тавдугаар сарын 28-ны өдрөөс ирэх сарын нэгний өдрүүдэд Монгол Улсад ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газрас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн сургалтын өрөөг тохижууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч ажиллах гэрээ байгуулан Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр 2018 онд тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү ажлын төлөвлөгөөнд заасны дагуу Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн олон нийтийн сургалтын танхимыг бүрэн тохижуулахад шаардлагатай хөрөнгийн зарим хэсгийг Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс санхүүжүүлэхээр болсон.

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс энэхүү ажлыг 2018 оны 4-5 дугаар сард зохион байгуулж, нийгмийн даатгалын хэлтсийн сургалтын өрөөний тохижуулалтыг бүрэн хийж дууслаа. Энэ ажлын хүрээнд ухаалаг дэлгэц, проектор, сургалтын ширээ, сандал, шаардлагатай бусад техник тоног төхөөрөмжийг тус тус худалдан авч суурилуулсан болно.

Сургалтын өрөөг бүрэн тохижуулснаар Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, ажилтан нарыг чадавхжуулах, ажил олгогч, даатгуулагчид нийгмийн даатгалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг үр дүнтэй сурталчлах боломж бүрдлээ.

Categories
мэдээ спорт

Оросын шилдэг тамирчид “Монголиа Опен”-д зодоглоно

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг зургадугаар сарын 9-10-нд болох “Монголиа Опен” олон улсын тэмцээнд зодоглохоор болжээ. Багийн ахлагчаар ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, нэрт дасгалжуулагч Юрий Шахмурадов, дасгалжуулагчаар 2003 оны дэлхийн болон Европын аварга Ирбек Фарниев болон Андрей Бузин, Олег Марков нар ажиллах бол тэдний удирдлага дор 16 тамирчин Улаанбаатарын дэвжээнд хүч үзнэ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Ирина Ологонова, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга Валерия Чепсакарова, 2018 оны Европын аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Сталвира Оршуш, залуучуудын ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий алтан медальт, Анжела Катаева, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга Юлия Пронцевич зэрэг тив, дэлхийд танигдсан бүсгүйчүүд ирэх юм.

ОХУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ:

50 кг: Анжелика Фетошкина, Валерия Чепсаракова
53 кг: Сталвира Оршуш, Екатерина Полешук
57 кг: Ирина Ологонова, Ольга Хорошавцева
59 кг: Вероника Чумикова, Ульяна Тукуренова, Светлана Липатова
62 кг: Валерия Суворова
65 кг: Юлия Пронцевич, Светлана Бабушкина
68 кг: Екатерина Еремина
72 кг: Татьяна Колесникова
76 кг: Кристиана Дудаева, Анжела Катаева нар ирж зодоглох аж.