Categories
мэдээ нийгэм

Монгол улсад газрын тосны салбар үүссэний 77 жил тохиож байна

Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 77 жил, Монгол Улс газрын тос экспортлож эхэлсний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас зохион байгуулж, Салбарын сайд Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Ойн баярын арга хэмжээнд АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, М.Энхжаргал, УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат нар болон ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Монгол Улс 1941 онд ЗХУ-ын мэдэлд байсан “Союз нефть экспорт” нэгдлийнтөлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн худалдаж авсан тэр үеэс түүхийн хуудсаа эхэлсэн газрын тоснысалбар өдгөө 77 жилийн ойтойгоо золгож байна.

Энэ үед Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 4163 тонн байжээ. Өнөөдөр Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөджилд 1,2 сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, компанийн нийт 97 агуулах, 1200 гаруй шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийн үйл ажиллагаа явуулж буй 10 хий агуулах, автомашин хийгээр цэнэглэх 78 станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулж байна.

1922-1923 онуудад манай орны говийн бүс нутагт геологийн судалгаа явуулж, анх нефтийн гарал үүсэлтэй холбоо бүхий шатдаг занарын илрэл олж тогтоосон америкийн геологич Чарльз Берки, Фредрик Моррис, 1931 онд монгол оронд газрын тос байж болох таамаглал дэвшүүлсэн Д.Теннер, 1940 онд Дорноговийн сав газарт нефтийн илрэл олсон Ж.Дүгэрсүрэн, Ю.С. Желубовский нарын судалгаа, шинжилгээний ажлаар монгол орны газрын тосны хайгуул судалгааны түүх эхэлдэг билээ.

1947 оны сүүлчээр “Монголнефть” хэмээх тусгай трест байгуулагдсан нь нефтийн хайгуул судалгааны ажлыг эрс нэмэгдүүлэв. “Монголнефть” трест Зүүнбаянгийн ордын нефтийн нөөцийн тооцоо хийж батлуулан, ашиглалтыг 1950 оноос эхэлсэн төдийгүй, манай орны зүүн ба төвийн зарим нутгаар 1947-1957 оны хооронд нефтийн эрэл үнэлгээний нэлээд хэмжээний ажил явуулжээ.

1940-1963 онуудад ЗХУ-ын геологичид монгол орны нутаг дэвсгэрт нефтийн геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг явуулж, Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Нялга, Өмнөговь, Их нууруудын тунамал хурдастай сав газруудыг тогтоож, нефтийн эрэл, хайгуул, олборлолтын нийт 800 гаруй цооног өрөмдсөн байна. Дээрх хугацаанд Зөвлөлтийн геологичдын хийсэн нефтийн эрэл, хайгуулын ажлын үр дүнд Дорноговь аймгийн нутагт Зүүнбаян, Цагаан элсний нефтийн хоёр орд нээж, нөөцийг 6,2 сая тонн гэж тооцоолж байжээ.

1950-1969 онд Зүүнбаян, Цагаан элсний ордоос нийт 586мянган тонн нефть олборлон, 1950 онд ашиглалтанд орсон Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрт боловсруулжээ Энэ үед Зүүнбаянгийн нефтийн орд ашиглалтын олборлолтын цооногийн тоо 204-д хүрч байжээ.

Монгол улсын “Газрын тосны тухай” хуулийг УИХ-аас 1991 онд батлан мөрдүүлснээр хайгуул, олборлолтын ажил дахин сэргэн хөгжихөд чухал алхам болж газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Мөн энэ үеэс эхлэн нэр томьёоны хувьд өөрчлөлт оруулж, нефть гэдэг үгийг газрын тос хэмээн хэрэглэх болсон байна. Энэ хуулийг 2014 онд УИХ-аас шинэчлэн баталсан билээ.

Хууль батлагдснаар Монгол улсын засгийн газраас Газрын тосны салбарт баримтлах бодлого чиглэл, Газрын тос хөтөлбөр хэрэгжүүлж, тунамал хурдастай нутаг дэвсгэрт газрын тос илрүүлэх төлөв байдлын ангилал хийж 13 сав газрыг хамарсан 22талбай ялгаж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн танилцуулга, сурталчилгааны ажлыг хийж эхэлсэн байна. Ингэснээр анхны хайгуулын хэлэлцээр 1991 онд, Бүтээгдэхүүн хуваах гэрээ 1993 онд байгуулагдаж газрын тосны хайгуул судалгааны ажил Дорноговь, Тамсагийн сав газруудад эхэлжээ.

Энэ үеэс хойш Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын нийт 33 талбай ялгаж, 27 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас 2 талбайн Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ дуусгавар болж,одоогоор хайгуулын 25талбайд 21 гэрээлэгч компани Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

Хайгуулын ажлын үр дүнд 3 талбайд 333 сая тонн баталгаат зэрэглэлийн нөөц тогтоосон нь газрын тосны нөөцийн хэмжээгээр Монгол улс дэлхийн 100 орчим орноос 33-д жагсах боллоо.

1998 онд Тамсаг 21 талбайгаас түүхий тосыг анх БНХАУ-д экспортолж эхэлснээс хойш эдүгээ 20 оныг элээжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Тамсаг 21, Тосон-уул 19, 1997 Бүтээгдэхүүн хуваах гэрээт 3 талбайд Петрочайна Дачин Тамсаг, Доншен газрын тос Монголгэсэн 2 гэрээлэгч компани газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц 43, 2 сая тонн юм.

Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд 5,9 сая тонн тос олборлож, 5,6 сая тонн тосыг БНХАУ-д экспортолж, улсын төсөвт 1,2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд хоногт дунджаар2742 тонн газрын тос олборлож,2803 тонн газрын тос экспортолж байна.

Categories
мэдээ нийгэм

Сайханы сарлаг арга хэмжээ боллоо

7 дахь жилдээ САЙХАНЫ САРЛАГ арга хэмжээг Говь гурван сайхан уулын Ёлын аманд зохион байгууллаа. Өмнөговь аймгийн сарлаг бүхий 5 сумаас сарлаг үржүүлэгч малчид иргэд 1200 гаруй хүмүүс оролцсон өргөн дэлгэр арга хэмжээ болов. Уламжлалт арга хэмжээнд 600 гаруй сарлагийг ирүүлсэн байна.

Буухиа тэмцээн, сарлагийн уралдаан, хамгийн зохион байгуулалттай оролцсон сумдыг шалгаруулав.

Буухиа тэмцээн:
Нэгдүгээр байр: Б.Чинзориг ахлагчтай Баяндалай сумын Төхөм баг
Хоёрдугаар байр: Н.Батням ахлагчтай, Ханхонгор сумын Үхэрчин баг
Гуравдугаар байр: Б.Батжаргал ахлагчтай баг

Сарлагийн уралдаан:
Нэгдүгээр байр: Э.Хосбаяр Баяндалай сум
Хоёрдугаар байр: Д.Ангараг Даланзадгад сум
Гуравдугаар байр: Б.Амарбаясгалан Хүрмэн сум
Дөрөвдүгээр байр: Г.Надмид Баяндалай сум
Тавдугаар байр: Ч.Ууганзориг Баяндалай сум

Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум:

Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар шалгарлаа.
Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг шилдэг аймгаар тодорлоо

87 жилийн түүх соёл, хөгжил дэвшлээр улсдаа тэргүүлж, ӨМНӨГОВЬ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО. Амжилтын цувралаас… -1976, 1977, 1978 онуудад ажил үйлсээрээ улсын хэмжээнд тэргүүлж, Өмнөговь аймаг нь шилжин явах тугийн эзэн болсон. -1999 онд хамгийн өндөр рейтингтэй аймаг -2012 онд төвийн бүсийн хэмжээнд бусад аймгуудаа тэргүүлж, “Тэргүүний аймаг” -2017 оны ажил үйлсээрээ 21 аймаг, нийслэлийг тэргүүлж, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ТОДОРЛОО. Энэхүү амжилтыг гаргахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан төрийн алба хаагчид, албан байгууллагууд тэдний үйл ажиллагааг дэмжиж ХАМТРАН АЖИЛЛАДАГ НИЙТ ӨМНӨГОВЬЧУУД, иргэд хөдөлмөрчид та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэгийг хойшлууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон ч түр хойшлуулав.

Уг хуулийн төсөлд Нийслэлийн нутаг дэвсгэрт автотээврийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлагыг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Ерөнхий төлөвлөгөөнд зааснаас бусад газар суурьшсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, албадан нүүлгэх, ногоон байгууламжийг сүйтгэсэн устгасан мод, бут, сөөгийг ширхэгийг 5 дахин өсгөсөн хэмжээгээр нөхөн сэргээлгүүлж, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.

Мөн өвлийн улиралд хуулийн этгээд өөрийн эзэмшиж байгаа эдэлбэр газар, барилга, байгууламжаасаа 50 метр хүртэлх зайнд байгаа гудамж, талбайн цас, мөсийг цэвэрлэх, зөрчсөн тохиолдолд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг заалтыг тусгажээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэллээ. Тэрбээр, “УИХ-ын дэгийн тухай хуульд “Анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамтад нь боловсруулах ёстой” гэсэн заалт бий. Тиймээс Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэний дараа Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх ёстой” хэмээн тайлбарласан юм. Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав.

Categories
мэдээ нийгэм

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэг хүртэх 45 сурагч тодорлоо

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь тус жил ЕБС-иа төгсч буй 12-р ангийн сурагчдад их дээд сургуульд элсэн суралцахад нь зориулан олгодог шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм.

Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг ХААН Банк 2007 оноос эхлэн 11 дэх жилдээ орон даяар хэрэгжүүлж буй бөгөөд энэ жил 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс шилдэг сурагчдыг хамрууллаа.

Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс хүлээн авч, шалгаруулалтыг 3 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шилдэг 45 сурагчийг тодрууллаа.

Шалгаруулалтыг явуулахдаа тухайн сурагчийн суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зэргийг голчлон авч үзлээ.

Шинэ хичээлийн жил буюу ирэх намар ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэг хүртэх шилдэг 45 сурагчийг танилцуулж байна.

Шалгарсан 45 сурагчийн овог нэр, сургуулийн мэдээлэл

#

/Хот

Сум/Дүүрэг

Овог

Нэр

Сургууль

1

Архангай

Цэнхэр

Далхсүрэн

Долгорсүрэн

Цэнхэр сумын ЕБС

2

Архангай

Эрдэнэбулган

Мөнхтөр

Нарантамир

1 сургууль

3

Баян-Өлгий

Өлгий

Жанарбек

Берик

Дарын цогцолбор

4

Баян-Өлгий

Өлгий

Женис

Еркеш

5-р бүрэн дунд сургууль

5

Баянхонгор

Өлзийт

Бат

Уранчимэг

Сайн Оюут сургууль

6

Баянхонгор

Баянбулаг

Гантөмөр

Сувданцэцэг

Номундалай 1 сургууль

7

Булган

Хутаг Өндөр

Бадарч

Энхчимэг

Хутаг Өндөр ЕБС

8

Булган

Хишиг Өндөр

Цолмон

Ганзориг

Хишиг Өндөр ЕБС

9

Говь-Алтай

Есөнбулаг

Болдбаатар

Мөнгөнцэцэг

1 сургууль

10

Говь-Алтай

Дэлгэр

Энхтайван

Энхдэлгэр

Дэлгэр сум бүрэн дунд сургууль

11

Дархан-Уул

Дархан

Алтанцэцэг

Эрдэнэбаяр

1 сургууль

12

Дархан-Уул

Салхит

Эрдэнэбат

Ганбаатар

11-р сургууль

13

Дорнод

Хэрлэн

Хүрэлбаатар

Дашдаваа

12-р сургууль

14

Дорнод

Дашбалбар

Энхбаатар

Отгонтөгс

Дашбалбар ЕБС

15

Дорноговь

Эрдэнэ

Энхжаргал

Түвшинцэнд

Сайншанд ЕБС

16

Дорноговь

Сайншанд

Ууганбаатар

Мөнхцолмон

1 сургууль

17

Дундговь

Сайнцагаан

Гантулга

Дашням

Цэгц билиг сургууль

18

Дундговь

Сайнцагаан

Жаргалсайхан

Адъяабазар

Говийн Ирээдүй цогцолбор

19

Завхан

Улиастай

Баасанжаргал

Насанжаргал

Дэвшил сургууль

20

Завхан

Улиастай

Нямдорж

Чингис

Дэвшил сургууль

21

Орхон

Баян Өндөр

Сугардорж

Уртнасан

13-р сургууль

22

Орхон

Баян Өндөр

Мөнхоргил

Мөнхсар

БУГСургалттай 14 сургууль

23

Өвөрхангай

Арвайхээр

Энэбиш

Жамбалдорж

Лаборатори мэргэд

24

Өвөрхангай

Баянгол

Ганбаатар

Сувдаа

Баянгол ЕБС

25

Өмнөговь

Баяндалай

Энхбат

Гэрэлмаа

Чойнидын нэрэмжит ЕБДС

26

Өмнөговь

Ханбогд

Гайхмаар

Наранбилэг

Ханбогд сумын сургууль

27

Сэлэнгэ

Ерөө

Эрдэнэчулуун

Энхсувд

Ерөө сургууль

28

Сэлэнгэ

Сүхбаатар

Цогоо

Анударь

2-р сургууль

29

Сүхбаатар

Баруун-Урт

Батболд

Мөнх-Эрдэнэ

1-р сургууль

30

Сүхбаатар

Түвшинширээ

Бат-Эрдэнэ

Долгормаа

4-р сургууль

31

Төв

Зуунмод

Болдбаатар

Хонгор

Хүмүүн Цогцолбор

32

Төв

Баянчандмань

Туяа

Гантуяа

Баянчандмань ЕБС

33

Увс

Улаангом

Сүндэв

Бүрнээбаяр

2-р цогцолбор

34

Увс

Улаангом

Анжаа

Ихэрсувд

2-р цогцолбор

35

Ховд

Буянт

Баасандорж

Мөнгөнтуул

Буянт ЕБС

36

Ховд

Жаргалант

Батболд

Жамцаа

Прогресс

37

Хөвсгөл

Ренчинлхүмбэ

Лхагважав

Сугармаа

Д.Жигжидийн нэрэмжит сургууль

38

Хөвсгөл

Бүрэнтогтох

Дорждэрэм

Мөнхсүлд

Бүрэнтогтох ЕБС

39

Хөвсгөл

Түнэл

Бямбадалай

Бадамгарав

Түнэл сумын ЕБС

40

Хэнтий

Хэрлэн

Нармандах

Алтантулга

Хэрлэн 1-р сургууль

41

Хэнтий

Хэрлэн

Ганболд

Мөнхбилэг

Тэмүүжин цогцолбор

42

Говьсүмбэр

Шивээговь

Нямдорж

Оролмаа

3-р сургууль

43

Замын-Үүд

Хоролмаа

Ариунзаяа

3-р сургууль

44

Зүүнхараа

Мөнхзаяа

Сарангоо

4-р сургууль

45

Багануур

Отгонбавуу

Энэрэл

Боловсрол цогцолбор сургууль

ХААН Банк нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1350 гаруй оюутанд 745 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна.

Сурах их үйлсийг эрхэм болгож, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Т.Насанбуянг “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр шагналаа

IMG_0475Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний үеэр “Нисгэгчийн дуу” зохиогдсоны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг дууг зохиосон урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, хормейстр, удирдаач хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуянг “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр шагналаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн түүнд шагналыг нь гардуулахдаа “нисэхтэй ажил, амьдралаа холбосон хүн бүрийн төдийгүй энэ салбараар үйлчлүүлэгч хүмүүсийн дуулах дуртай, сүлд дуу болсон энэхүү сайхан уран бүтээлийг төрүүлж, мөнхөлсөн танд салбарынхаа нийт хамт олны өмнөөс баярлалаа” хэмээн онцолж хэлсэн юм. Мөн “МИАТ” ТӨХК-ийн зүгээс түүнд хүссэн чиглэлдээ үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг олгосныг тус компанийн захирал Д.Баттөр гардууллаа.

Нисгэгчийн тухай дуу зохиох гэж тэдэнтэй нөхөрлөж, хамт нисэж, бараг л онгоц барьж үзэж байсан түүний “Нисгэгчийн дуу” 2005 онд Буянт-Ухаагийн дэнжид гэрэлт хөшөөнд мөнхөрсөн билээ.

Эгэл жилийн явсан түүнийг их урлагт хөтөлж оруулсан багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав бөгөөд тэрбээр “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдэгээ гардахдаа багшийнхаа хамт хүрэлцэн ирсэн юм.

IMG_0470

IMG_0471

IMG_0480

IMG_0504

IMG_0514

Categories
мэдээ нийгэм

Хоёр улсын хэлэлцээрийн VI хуралдаан боллоо

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит VI хуралдаан Улаанбаатарт боллоо.

Хуралдаанд УУХҮ-ийн сайд, ажлын хэсгийн Монголын талын дарга, Д.Сумъяабазар, ажлын хэсгийн Германы талын дарга, Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй хүмүүс оролцов.

Хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын энэхүү ажлын хэсгийн Монголын талыг ахалж, Герман түншүүдтэйгээ үр бүтээлтэй хамтран ажиллах үүргийг манай Засгийн газар надад даалгасан. “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд амжилттай хөгжиж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чухал боломжийн нэг нь 2011 онд байгуулагдсан энэхүү “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” /Ашигт малтмалын хэлэлцээр/ юм. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг та бүхэнтэй илэн далангүй ярилцаж, оновчтой шийдэл олох нь бидний гол зорилго” гэлээ. Мөн тэрбээр ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар хоёр тал хамтран хэрэгжүүлэх боломжтой олон төслийн талаар ярилцаж, амжилттай хэрэгжүүлэх гарц, гаргалгаа олно хэмээн найдаж байгаагаа хэлсэн юм.
Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон ноён Оливер Виттке нар хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар оролцогчдод мэдээлэл хийлээ.

Холбооны Канцлер Ангела Меркелийг Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Ашигт малтмалын хэлэлцээр нь Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эрдэс баялаг, уул уурхайн салбарт түлхүү хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд хүргэх боломжийг нээсэн чухал баримт бичиг гэж үздэг талаар салбарын сайд дурдлаа. Мөн энэхүү хэлэлцээрийн хүрээнд дурдсан салбаруудаас гадна зам тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, дэд бүтэц, барилга, хот байгуулалтын салбарт Германы шилдэг технологийг ашиглах, туршлагаас суралцах, Германы норм, стандартыг нэвтрүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бийг сайд Д.Сумъяабазар хэлсэн юм.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн дэргэдэх Эдийн засгийн хорооноос мэдээлэл
хийж, “Хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх арга зам, Монгол Улсад Германы
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж”, “Боловсролын салбарын хамтын
ажиллагаа”, “Монгол Улсад хөрөнгө оруулах боломж бололцоо, эрх зүйн орчин”
зэрэг олон сэдвийн хүрээнд холбогдох хүмүүс нь мэдээлэл хийж, харилцан санал
бодлоо солилцлоо.
Categories
мэдээ нийгэм

Баавгайг бамбарууштай нь агнажээ

Сүүлийн үед манайд нэн ховор амьтны тоонд ордог хүрэн баавгай, халиун буга зэргийг хууль бусаар буюу хулгайгаар агнаж, эд эрхтнийг нь авч дамлан зарах хууль бус үйлдэл гарсаар байна. Тухайлбал, Хэнтий аймгийн иргэн Б нь ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг бамбаруушийнх нь хамт агнасан хэргийг хууль хяналтынхан илрүүлэн мөрдөн байцаалт явуулж байна.

Иргэн Б нь “Бүрий болж байхад модноос хүрэн баавгай гарч ирж бидэн рүү дайрсан. Аргагүй эрхэнд хамгаалалт хийж буудсан” гэж мэдүүлжээ. Тэрбээр баавгайн арьс, савар, доньд зэрэг үнэд хүрэх эд зүйлсийг бусдад худалдсан байна. Харин баавгайн арьс болон эд эрхтэнийг нь худалдаж авсан ченж Улаанбаатар хотод оруулж ирэн бусдад дамлан худалдаалах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд нэн ховор болон ховор амьтныг агнахаас гадна эд эрхтэнийг зөөсөн, тээвэрлэсэн, бусдад худалдсан тохиолдолд агнасантай адил хэмжээний хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

АН нам мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан АН-ын бүлгийн гишүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар танилцуулга хийжээ. Тэрбээр УИХ-аас байгуулагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх ажлын хэсгийн ахлагч юм.

Гэвч хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грундыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Будестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грундыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болон хоёр улсын хамтарсан томоохон төслүүдийг ажил хэрэг болгохын чухлыг онцлов. Мөн талууд хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах гэх мэт тодорхой салбаруудад хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа талаар санал солилцсон юм.

2017 оны байдлаар Монгол, ХБНГУ хооронд хийсэн худалдааны бараа эргэлтийн хэмжээ 140 сая гаруй ам.доллар байгаагаас экспорт 10 сая гаруй ам.доллар, импорт 130 сая орчим ам.долларыг эзэлж байна. Мөн ХБНГУ-ын шууд хөрөнгө оруулалт 2017 оны байдлаар 50 сая ам.доллар байсан нь манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.8 орчим хувьтай тэнцэж байгаа юм байна.