Categories
мэдээ спорт

Манай жүдочид Анталья хотыг зорино

ЗурагОлон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит тэмцээний нэг Туркийн Анталья хотноо болох “Анталья-Гран при-2018” тэмцээн маргааш буюу баасан гарагт эхэлнэ.

Тус тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас эрэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ илгээжээ.

Тухайлбал, тэмцээний 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар хүч, ур чадвараа сорин барилдана.

Categories
мэдээ спорт

Аварга-химич бүсгүй таеквондогийн төрөлд түрүүллээ

Оросын холбооны улсын Улан-Үдэ хотноо зохион байгуулагдсан Олон улсын Буриадын аварга шалгаруулах Кубок байкала 2018тэмцээний таеквондогийн төрөлд Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын Аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг алтан медаль хүртлээ.

Тэрбээр 1995 оноос өнөөг хүртэл таеквондогийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 16 удаа Улсын болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гурван мөнгө, гурван хүрэл медалийн эзэн болж байсан.

Мөн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл, хоёр мөнгө, нэг алтан медалийг хүртсэн Олон улсын хэмжээний мастер тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Та энэ хаягаар ороод хүүхдийнхээ мөнгийг орж байгаа эсэхийг шалгаарай

Та дараахь линкээ ороод хүүхдийн регистрийн дугаарыг бичээд шалгаарай

https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checkin…

Categories
мэдээ нийгэм

“Монгол Зэс” корпораци албан ёсны мэдэгдэл гаргажээ

МЭДЭГДЭЛ

Монгол Зэс Корпораци ХХК нь хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, тэдгээрийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэж гадаад улсын компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын хувьцааг худалдан авсан. Энэхүү хэлцэл нь Монгол Улсад, Улсын төсөвт эсхүл аливаа аж ахуй нэгжид олон зуун сая долларын хохирол учруулсан, үйлдвэрийг барьцаанд тавих замаар хувьдаа их хэмжээний мөнгө завшсан үйлдлээс эрс ялгаатай болохыг зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй.

Хувийн хэвшлийн оролцоотой болсноор эдгээр үйлдвэр улс төр намын бус цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч нээлттэй ил тод байх, санхүүгийн сахилга баттай байх, боловсон хүчний шударга зарчим нэвтрүүлэх нь үйлдвэрийг олон жил дарлаж ирсэн цөөнгүй улс төрч, тэдний гэр бүл, найз нөхөд, ойр дотны аж ахуй нэгжид таалагдаагүйг төвөггүй харж болно.

Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг улс төржүүлж, Эрдэнэт үйлдвэр ХХК дээр өмнө нь хийгдэж байсан, цаашид хийхээр төлөвлөж байсан олон булхай, луйвар, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ холбогдох этгээдүүд нь нуун дарагдуулах оролдлого хийсээр ирлээ. Манай компанийг үйлдвэрийн хувьцаа эзэмшигчээс ямар ч үнээр хамаагүй зайлуулах нь үүнээс сэргийлэх, өмнөх булхай, хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гол арга нь юм.

Энэ зорилгын хүрээнд тэд улс төрийн арга хэрэгсэл ашиглаж, олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор огт үндэслэлгүй, худлаа ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, улмаар түүнийг шалгах нэрийдлээр манай компани, ажилтан албан хаагчид, хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж, мөрдөн шалгаж байгаа.

Эдгээрийн нэг нь 2018 оны 4-р сарын 5-аас эхлэн сошиал, цахим сайтуудаар Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий ажилтнуудад урамшуулал тараасан гэх ямар ч баталгаагүй, хэн ч богино хугацаанд бэлтгэн цацах боломжтой, худал мэдээллийг Монголын Зэс Корпорацийн логог ашиглаж тараалаа. Үйлдвэрийн олон мянган ажилтнууд өдөр бүр тохоон томилсон ажлаа хийж, Улсын төсөвт онцгой их хэмжээний татвар төвлөрүүлж, түүнээс нь төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр тавьж байдгийг бид мэднэ.

Иймд олон нийт эх сурвалжгүй, худал мэдээлэлд хөтлөгдөхгүй байхыг хүсье. Цаашид ийм худал мэдээ тарааж манай компани болоод үйлдвэрийн шударга ажилтнуудын нэр төрийг гутааж байгаа этгээдүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах аа албан ёсоор мэдэгдэж байна.

2018.04.05
МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК

Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгслийн стандартад санал авч байна

   УНААЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЛИЙН СТАНДАРТАД САНАЛ АВЧ БАЙНА

-УНААЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЛИЙН СТАНДАРТАД САНАЛ АВЧ БАЙНА-

“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газар дээр байгуулагдан ажиллаж байна.

Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авна. Дээрх мэдээллийг www.masm.gov.mnвэб сайтын “Стандартын төсөлд санал авч байна” холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу.

Стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцож холбогдох саналаа өгнө үү.

Харилцах утас: 455284

Стандарт, хэмжил зүйн газар

Categories
мэдээ улс-төр

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд И.Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Монгол Улсад ирсэн Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ерөнхийлөгч түүнийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд угтаж, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны зарим төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Юун түрүүнд, ноён Игнацио Кассис өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад Төрийн тэргүүнд талархаж буйгаа илэрхийлээд “Би хувь хүнийхээ хувьд болон Швейцарын Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад анх удаагаа айлчилж байна. Мөн энэ нь миний Европоос бусад тивийн улсад хийж байгаа анхны айлчлал. Биднийг хүндэтгэн угтсанд баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд “1990-ээд онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байх үед Швейцар улс тусалж байсанд юун түрүүнд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Энэ үе Монголын хувьд хүнд үе байсан. Мөн 2012 оноос хойш Швейцарын хөгжлийн агентлагаас ард иргэдийг төр, засагтай холбох Иргэний танхим байгуулж, өнөөдөр Монгол Улс даяар 500 орчим Иргэний танхимтай болсон байна. Швейцарын хөгжлийн агентлаг энэ төсөлдөө 11 сая орчим Швейцар франк зарцуулсан байна. Монгол Улс том газар нутагтай ч, дэд бүтэц сайн хөгжөөгүй. Тухайлбал, Улаанбаатараас 2000 гаруй км зайтай амьдардаг хүн төр засагтайгаа Иргэний танхимаар дамжуулан түргэн шуурхай холбогддог тул бид энэ төслийг цааш үргэлжлүүлж, иргэний танхимуудыг бэхжүүлэх сонирхолтой байгаа” гэлээ.

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Швейцар Улс Монголыг залуу ардчилсан орон бөгөөд энэ тивдээ ардчиллыг цогцлоож байгаа гээд “Швейцарын хөгжлийн агентлаг төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ сайн засаглалыг дэмжих, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг чиглэлээр 2021 он хүртэл хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ батлан, энэ дагуу ажиллаж байгаа. Бид Монгол Улстай 20 орчим жил хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байна. Мөн Олон улсын түвшинд ч хамтран ажилладаг. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын армийн зохион байгуулалт, менежментийг судалж, манай улсад нэвтрүүлэх зорилгоор батлан хамгаалах салбарт илүү ойр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай яриа хэлэлцээр хийхдээ энэ асуудлыг хөндөж ярилцахыг хүсэв.

Швейцар улсад заавал цэргийн насны бус цэргийн нас нь өнгөрсөн байсан ч армийн бэлтгэл байдлаар албаа үргэлжлүүлэн хаадаг энэ жишиг нь тус салбарт хамтран ажиллах сонирхол төрүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч нэмж хэлсэн юм. Харин Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг улсынх нь батлан хамгаалах салбарыг өндрөөр үнэлж буйд талархлаа илэрхийлж, саналыг нь ажил хэрэг болгохын тулд эх орондоо очоод салбар хариуцсан сайддаа уламжилна гэдгээ хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюу толгойн гэрээг цуцла” хэмээн МАХН, ИЗНН-ынхан жагслаа

Өнөөдөр МАХН, ИЗНН, МҮАН, МНН-аас Сүхбаатарын талбайд Оюу толгойн гэрээг цуцлах шаардлагатай хэмээн жагслаа. Мөн эх орны баялаг, ашиг шим ард иргэддээ ирэхгүй, хэдхэн эрх баригчидын ашиг сонирхолд үйлчилж байгааг эсэргүүцэж байгаа гэнэ.

Тус жагсаалын үеэр МАХН-ын ёс зүйн хорооны дарга Г.Давааням ярихдаа: Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын ногоон намхамтран энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Оюу толгойн гэрээг цуцлах шаардлага тавин жагсаж байна. Өмнө нь сонинд шаардлагаа хэвлүүлэн гаргасан. УИХ-ын хаврын чуулганы нээлтийг тохиолдуулан тамга тэмдгээ даруулж шаардлагаа өгнө. Оюу толгойн хөрөнгө оруулсан гэрээг хүчингүй болгож, Монголын ард түмэнд ашигтай гэрээгээр солъё гэх шаардлага тавьж байгаа. Мөн Эрдэнэт Монголын мэдэлд байна уу, үгүй юу гэдэг асуудал болж байна. Монгол Оюу толгойн тал хувийг худалдаж авдаг. Ашиггүй гэрээ хийсэн. 2037 оноос ард иргэд ашгийг нь авна гэж байгаа. Ашиггүй гэрээг өөрчилмөөр байна. Өнөөдөр шаардлагаа УИХ-д өргөн барина. Хэрвээ шаардлага биелүүлэхгүй бол бид УИХ тарахыг шаардана гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн цагдаагийн хэлтэст тусгай тоноглосон авто машин гардуулан өглөө

Сүхбаатарын талбайд тусгайн тоноглол бүхий аксент маркийн 17 автомашиныг нийслэлийн есөн дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Тус автомашинууд БНСУ-ын Хьюндай корпорацид 2018 онд үйлдвэрлэгдсэн юм байна. Цагдаагийн албанд зориулан тусгайлан тоноглосон ажээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт 32259 гэмт хэргийн 68 хувь буюу 21900 орчим нь нийслэлд үйлдэгдсэн байна.



Categories
мэдээ нийгэм

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн УИХ-ыг тараахыг шаардаж жагслаа

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн УИХ-ыг тараахыг шаардлаа. Тэд энэ сарын 2-5-ны хооронд Д.Сүхбаатарын талбайд санал асуулга явуулж, өнөөдөр Төрийн ордны гадаа улс төрийн жагсаал хийв.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн “Улс төрийн намуудыг бодлогын нам биш мөнгөний нам болсон. Парламентад суудалтай хоёр нам өөрсдөө хууль зөрчдөг учраас татан буулгах ёстой” гэж үзэж байгаа юм. Мөн төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн 60 тэрбумын асуудал оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтнүүд болон Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа завшсан хууль бус асуудлыг шийдвэрлэж чадахгүй тэднийг хаацайлан дэмжиж байгаа УИХ-ыг тараахыг тулган шаардаж байгаа юм.





Categories
мэдээ улс-төр

Д.Гантулга: Өөрийн хүслээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэх саналыг дэмжиж өгөөрэй

Гантулга зурган илэрцүүд

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсний дараа МАН-ын бүлэг хуралдлаа. МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах болсон тухайгаа танилцуулжээ. Д.Гантулга “Би өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргаж, шүүхээр үнэн зөвөө тогтоолгохоор шийдлээ. Бүлгийн гишүүд маань миний саналыг дэмжиж өгөөрэй” гэсэн байна. УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа учраас хэрэг шийдэх хугацаа хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн гишүүдийн олонх үзжээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ тухайгаа мэдээлэл хийх ажээ.