Categories
мэдээ нийгэм

Иргэний үнэмлэхээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой

Иргэний үнэмлэхээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж зурган илэрцүүд

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-ыг 2016 онд шинэчлэн баталсан. Тус жагсаалтаар 404 нэр төрлийн эм хөнгөлөлтэй үнээр авах боломж нээгдсэн байдаг.

Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын цахим систем дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэвтэрч эхэлжээ. Энэхүү систем орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа аж. Нөгөө талаас эмчийн өвчтөнд тавьсан онош, бичсэн жор, хөнгөлөлттэй үнээр авах эмийн мэдээлэл цахим системд бүгд бүртгэгдэх ба тухайн хүний иргэний үнэмлэхээр даатгуулагч мөн эсэхийг нягтлах юм. Мөн хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломжтой болж байна.

Categories
мэдээ улс-төр

​З.Нарантуяа: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцааг 100 хувь иргэдэд эзэмшүүлнэ​

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Эрдэнэс таван толгой компанийг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлал, УИХ, УИХ-ын гишүүдийн ёс зүй болоод бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат: ТӨРИЙН НЭР ХҮНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙГАА ГИШҮҮНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ

Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монгол төрийн нэр хүндийг унагаж байгаа байдал даамжирч байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Энэ тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэжшийдэх нь зүйтэй. МАН-ын нөхдүүдийн тайлбараар “хуулийн мухардалд орлоо” гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад “хуулийн мухардал” гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29. 3 зааснаар “хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой” гэсэн байдаг. Үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэх тухай өргөдлөө гаргасан нөхцөлд УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ энэ асуудлыг цаашдаа шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд болоод төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах болно. Тиймээс МАН-ынхан хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй”хэмээн бүлгийн гишүүд үзэж буйг онцоллоо.

З.Нарантуяа: “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ААС ИРГЭД НОГДОЛ АШИГ АВАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛЖ ӨГНӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх, иргэдээ өрийн дарамтаасчөлөөлөх тухай Ерөнхийлөгч яригдаж байсан юм. Тэгвэл энэ асуудал ажил хэргийн төвшинд нэлээд урагшилж байгаа юм байна. Учирнь Ерөнхийлөгч УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр өнгөрсөн хугацаанд ажиллажээ. Тус төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр бүлгийн гишүүдэд урьдчилсан байдлаар хийв. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж, Ерөнхийлөгч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулах нь зөв гэж үзлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь “Эрдэнэс таван толгой” ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хирнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулчихдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийчихдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод явж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтууд шинэчилж хуулийг батлахаар шийдсэн болохоо тодотгов. Хууль батлагдсанаар маш олон давуу талууд бий болно гэдгийг танилцуулгад дурдсан. Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцаа 100 хувьиргэдэд эзэмшүүлэх болно. Иргэдэд шилжсэнээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс нийт иргэд компанийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сайн ажиллана. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг авахгүй. Гэхдээ тухай компанийн хувь нийлүүлэгчид болон ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас улс орны эрх ашигт харш шийдвэр гаргавал хориг тавих эрхтэй үлдэх юм. Түүнчлэн энэ компаниас төлж байгаа ирээдүйн өв санд зэрэг татвар хураамж буурахгүй хэвээрээ байна. Харин ил тод нээлттэй засаглалтай болсноор борлуулалтын орлого нэмэгдэх болно. Тиймээс энэ компани тун удахгүй нээлттэй зах зээл дээр гарах бэлтгэл сайн хангагдана гэж бодож байгаа. Дагалдаж хэд хэдэн хууль гарна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн өрийг төлөөд өнөөдөр ирээдүйн өв сан хоосон байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгох, Компанийн тухай хуультай нийцүүлсэн заалтууд зэрэг байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 86 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ хэрхэн эзэмшүүлэх зэрэг нарийвчилсан зүйлийг төсөлдөө тусгах уу?

-Төсөлд нарийвчилсан зүйл тусгагдсан. Хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын тогтоол гарна. Тэр тогтоол; иргэдэд 86 хувийг шилжүүлэх бүртгэлийг хэрхэн хийх зэргийг батлах юм.

-Иргэдэд тус компанийг 100 хувь эзэмшүүллээ гэхэд тодорхой хориг заалтууд байхгүй бол магадгүй иргэд бэлэн мөнгөний төлөө хувьцаагаа гадаадын иргэдэд худалдах зэрэг эрсдэл гарчих вий гэсэн болгоомжлол байна?

-Хуульд “тодорхой нөхцөл бүрдэж хувьцаагаа нээлттэй зах зээл дээр арилжиж эхлэх хүртэлх хугацаанд иргэд хувьцаагаа бэлэглэхгүй, зарахгүй” гэсэн хориглосон заалтууд байгаа.

-86 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр нэг иргэн хэд орчим хувьцаа эзэмших үү. Ногдол ашиг нь хэдэн төгрөг байх бол. Ер нь олон улсад нийтийн компани болгож байсан жишиг байдаг юм болов уу?

-Хувьцааны нэрлэсэн үнэ 933 байгаа. Энэ үнийг доошоо болгохгүй байхын тулд тус компанийг нийтийн компани болгох бэлтгэлийг маш сайн хангаж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Хэрвээ компани өөрөө үнэ цэнэтэй байвал хувьцааны үнэ буухгүй. Бусад оронд нийтийн өмчлөлийн компанийн хэлбэр байна. Нийт иргэддээ хөрөнгийн биржээр дамжуулаад бүх хувьцаагаа эзэмшүүлдэг 100 хувь нийтийн өмчлөлийн болсон компани байдаг.

-“Эрдэнэс таван толгой” компани ямар ч гадаадын зээл, өргүй гэсэн ойлголттой байгаа. Хэрвээ энэ хууль батлагдчихвал иргэд шууд ногдол ашиг хүртээд явах боломж бүрдэх болно гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болно. Тухайлбал, тус компани энэ жил 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 86 хувь нь ногдож байгаа төр өөрийнхөө ногдол ашгийг зарцуулчихсан. Харин иргэд авч чадахгүй байгаа. Тиймээс энэ хуулийн гол амин сүнс нь иргэдэд ногдол ашгаа авах эрхийг баталгаажуулж өгөх юм.

Categories
мэдээ спорт

Плей-Оффд өрсөлдөх багуудын нэрс удахгүй тодорно

PLAY-OFF NBA BEGIN зурган илэрцүүд

NBA-гийн 2017-2018 оны улирлын сүүлийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр Шарлотт Хорнетс багийн талбайд Индиана Пэйсэрс баг зочлон тоглов. Тоглолтын эхний хагас 70:57-ийн харьцаатай Пасерсийн давуугаар өндөрлөсөн. Сүүлийн хагаст Хорнетс довтолгоог эрчимжүүлж хамгаалалтыг сайжруулан оноог ойртуулсан боловч тус болсонгүй. Тоглолтын эхнээс Пасерсүүд давамгай байсаар өндөрлөлөө. Цаг дуусахаас ердөө хоёр долийн өмнө Ланс Стефенсон сүүлийн шидэлтээ амжилттай гүйцэтгэж Пасерсүүд 123:117-оор Хорнетсийг буулган авлаа. Тус тоглолтод Виктор Оладипо 27 оноо, 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлэн хожилд хүргэсэн бол Божан Богданович 13 оноо, 3 самбар, 1 оновчтой дамжуулалтаар багтаа тусалжээ.

Бостон Селтикс талбайдаа Атланта Хавкс багийг хүлээн авлаа. Эхний хагас 57:45-ын харьцаатай Бостоны илүүгээр өндөрлөсөн. Хоёрдугаар хагаст Бостоны довтолгоонууд удаа дараа амжилттай болсоор гуравдугаар үед хагас бөмбөгийн зөрүүтэй болж оноо 73:72-ын харьцаатай болсон. Эхний гурван үе Бостоны давуугаар өндөрлөсөн ч шийдвэрлэх үеийн тоглолт маш өрсөлдөөнтэй байж онооны давамгайлал аль аль баг нь ээлжлэн хошуучилсаар минут дуусахаас 1:06 секунтын өмнө 106:106 болон тэнцсэн. Атланта сүүлийн гурван довтолгоог амжилттай гүйцэтгэж 106:112-ийн харьцаатай болгож хожлыг хүртсэн юм. Энэ тоглолтод Таурийн Принс 33 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Жон Коллинс 12 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийжээ. Харин эсрэг багаас Жэйсон Татум 19 оноо, 4 самбар, 2 дамжуулалт, 4 бөмбөг таслалт Ол Хорфорд 16 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалтаар тус тус багаа тэргүүлсэн байна.

-NBA-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ ДОЛООН ТОГЛОЛТ БОЛЛОО-

Индиана Пасерс-Шарлот Хорнетс 123:117

Даллас Маврикс-Филаделфи 76 97:109

Атланта Хавкс-Бостон Селтикс 112:106

Детройт Пистон-Мемфис Гризлес 117:130

Орландо Мейжик-Торонто Рапторс 101:112

Юта Жаз-Лос Анжелос Лакерс 112:97

Голден Стейт Варриорс-Фионикс Санс 117:100

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг олголоо

Хүүхэд харах үйлчилгээ зурган илэрцүүд“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бүрэн ашиглаж төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/171: 67 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас ирүүлсэн тоонд үндэслэн нийт 4952 хүүхдийн 2018 оны 1-3 дугаар сарын санхүүжилтийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр олголоо.

Categories
мэдээ нийгэм

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.

Монгол улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 02 сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Categories
мэдээ нийгэм

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ

Холбоотой Зураг

Хоёрдугаар сарын 15-нд Хувь хүний орлогын албан татварын буцаалт авах хүсэлтэй иргэд бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгсөн. Нийслэл хот болон хүн ам ихтэй аймгуудын буцаан олголтыг ээлжээр олгодог бөгөөд нэг дүүргээс ойролцоогоор таваас зургаан мянган иргэн буцаан олголт авахаар ханддаг байна. Иргэдийн материалыг өгсөн дарааллаар нь хянадаг учраас буцаан олголт нь ээлжээр ордог. Төрийн сангаас өгсөн чиглэлээр энэ жилийн буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-нд эхлүүлж, тавдугаар сарын 15 гэхэд өгч дуусгасан байхаар төлөвлөж байгаааж.

2017 онд улсын хэмжээнд 74 мянган иргэн 44 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. Харин энэ жил 68 мянган иргэн 40 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 1,000,000 төгрөгөөр урамшуулна

Холбоотой Зураг

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулахаар болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая, бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгөөр урамшуулах захирамж гаргасан байна.

Энэхүү захирамжийг 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр баталrtt. Ингэснээр багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил хийжээ

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулав

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 10, 21, 17, 12 дугаар хороонд зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгын ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг гаргасан байна. Түүнчлэн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГазар хамтран үерийн хамгаалалтын барилга байгууламж, байгалийн гуу жалга, усны ундарга бүхий газруудад үзлэг шалгалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Мөн тус хэлтсээс малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 20, 28, 11 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үхсэн мал, амьтны сэг зэмийг тээвэрлэн, устгалд оруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Киноны тэрбумтан эрхэм

Steven Allan Spielberg зурган илэрцүүдАмерикийн кино найруулагч, продюсер, кино зохиолч, кино жүжигчин Стивен Аллан Спилберг (англ. Steven Allan Spielberg) АНУ-ын Охайо мужын Цинцинатти хотод 1946 оны 12 сарын 18-нд жүүд гэр бүлд мэндэлжээ. Эцэг Арнольд нь ресторанд төгөлдөр хуур тоглож хажуугаар нь цахилгааны инженерээр ажилладаг байв. Спилберг хүүхэд ахуй наснаасаа найзуудтайгаа 8 мм-ийн хальсан дээр богино хэмжээний кино хийж ресторанд 25 центээр үзүүлж, эгч нь энэ үед попкорн зарж давхар мөнгө олж эгч дүүс бага наснаасаабизнес эрхэлдэг байжээ.

Спилберг 1958 онд буюу хөвгүүдийн скаутад байх үедээ Сүүлчийн халз тулаан зохиомжийг найман миллиметрийн хальсаар бүтээн шагнуулж байжээ. 1963 онд 16 настай Спилберг 140 минут үргэлжлэх шинжлэх ухааны адал явдалт “Галт гэрэл” киног 500 долларын өртөгтэйгээр бүтээж байлаа. Түүний мэргэжлийн анхны бүтээл телевизийн олон ангит Шөнийн Галлерей (1969) кинонд алдарт жүжигчин Жон Крауфорд 64 насандаа тоглож, нас барах хүртлээ Спилбергтэй дотно нөхөрлөдөг байсан гэдэг. “Универсал Пикчерс-“тэй 1971 онд богино хугацааны гэрээ байгуулснаар “Тоглоомын нэр” цуврал киноны найруулагчаар ажиллах болж удалгүй 1971 онд “Овен Маршал”, “Өмгөөлөгч”, “Коломбо” зэрэг телевизийн цуврал кинонууд дээр нэгэн зэрэг найруулагчаар ажиллаж байв. “Универсал пикчерс”-тэй байгуулсан гэрээний хугацаанд дөрвөн ч кино бүтээж тухайн үедээ чамлахааргүй амжилт олж чадсаныг тухайн үеийн кино шүүмжлэгч Дилли Павел олзуурхан бичсэн байдаг. Түүнчлэн 1970 оны эхэн үед үзэгчид ихээр татагдаж байсан “Буг чөтгөр” телевизийн цуврал кинотой эн тэнцэхүйц “Хөнөөл” телевизийн цуврал киног 1972 онд бүтээж амжив. Телевизийн киноны мастер, Оскарын шагналт жүжигчин Мартин Ландаутай ажиллах гэрээ байгуулж чадсан нь Спилбергт том аз завшаан болж чадсан гэдэг. Гэрээний дагуу Ландаутай хамтран гурван телевизийн кино хийсэн. Спилбергтеатрын кино бүтээх ажлаа “Шугерлэнд Экспресс” (1974) киногоор эхэлжээ. Уг кинонд гэр бүлээ цуцлуулж байгаа хосын цагдаагийн байгууллагаар дамжуулан хүүхдүүдээ асрамжлах хэргийн талаар үүсч буй маргаантай асуудал, түүнээс үүдэн гарах үйл явдлын өрнөлийг харуулдаг. Оскарын шагналт жүжигчин Голди Хаун тоглосон уг кино Каннын кино наадмаас “Шилдэг дэлгэцийн бүтээл шагнал” хүртсэн байна.

Продюсер Ричард Занук, Дэвид Браун болон жүжигчин Ричард Дрэйфуз нартай хамтран алуурчин махчин загасны тухай “Эрүү “нэртэй аймшгийн киног 1975 онд бүтээж 470,653,000 долларын ашиг орлого олсоноороо бокс оффисыг тэргүүлж Оскарын шагналыг гурван номинацид хүртэж залуу Спилберг саятны тоонд багтаж дэлхий даяар нэр нь түгжээ.

Ам-2, Кинг Конг, Супермэн зэрэг киног найруулахаас татгалзаж улмаар жүжигчин Ричард Дрэйфузтай хамтран харь гаригийн тухай зөгнөлт “Гурав дахь угсаатантай учирсан нь” киногоо 1977 онд бүтээжээ. Уг кино нь Оскарт зургаан номинацаар нэр дэвшиж найруулагчаар ажилласан Спилберг анх удаагаа нэр дэвшин киноны багийнхан хоёр төрөлд (зураглаач – Вилмос Зигмунд болон дууны эффектийн ажлын тусгай шагнал – Фрэнк Варнер) хүртжээ. Дараагийн кино дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг харуулсан “1941” (1979) кино нь “Колумбиа Пикчерс”-тэй хамтарсан инээдмийн төрлийн бүтээл юм.

1977 онд Спилберг өөрийн найз Жорж Лукасын “Оддын дайн”, 1981 онд “Индиана Жонсын адал явдал”, “Лост Аркын дээрэмчин” киноны багт орж ажиллав. Оддын дайн болон Индиана Жонсын адал явдал кинонууд нь Холливудын алтан үеийн бүтээлд тооцогддог шилдэг бүтээлүүд болсон.

1982 онд Спилберг шинжлэх ухааны хүүрнэл зохиолын төрөлд тооцогдох “И.Т” хэмээх кино бүтээсэн ба балчир хөвгүүний найз сансар огторгуйгаас ирсэн зочин И.Т нарын хоорондын харилцааны талаарх зөгнөлт үйл явдал гардаг. “И.Т” кино нь Оскарын найман номинацид нэр дэвшиж байлаа. 1982-1985 онд Спилберг “Полтергест” (1982) киноны зохиолыг бичиж продюсерээр, “Харанхуйн бүс” (1983) өргөн дэлгэцийн бүтээлийн хоёрдугаар найруулагчаар, “Гууни” (1985) киноны зохиолыг бичилцэж найруулагчаар нь ажиллажээ. 1984 онд “Индиана Жонс ба Мөхлийн агуй”, 1985 онд “Ягаан өнгө” кинонд найруулагчаар ажиллав. “Ягаан өнгө “бүтээл нь 1900-гаад онд болж буй Африк гаралтай Америк бүсгүйн амьдралыг харуулсан ба шоу хөтлөгч Офра Уинфри, Алтан бөмбөрцөг-ийн эзэн Вууфи Голдберг нар тоглон Оскарын арван нэгэн номинацид өрсөлдөж байжээ. 1987 онд Жон Малкович, Кристиан Бейл нарын тоглосон “Нарны эзэнт гүрэн” кинонд найруулагчаар ажиллаж, уг кино Оскарт нэр дэвшиж байв. 1989 онд “Индиана Жонс ба Сүүлчийн загалмайтны аян дайн” киног найруулж уг цуврал киноны өмнөх баг болох найруулагч Жорж Лукас, жүжигчин Харрисон Форд нарыг болон шинээр жүжигчин Шон Коннерийг дуудаж тоглуусан ба уг кино тухайн жилдээ бокс оффист Бэтмэн-тэй зэрэгцэн өндөр ашиг орлогыг олж байсан түүхтэй. Ричард Дрэйфузийн тоглосон “Дандаа” киног 1989 онд найруулсан нь түүний анхны романтик бүтээл болсон юм. 1991 онд жүжигчин Робин Виллиамсын тоглосон Петер Пэний адал явдал бүхий “Хук”, 1993 онд үлэг гүрвэлийн цэцэрлэгт өрнөж буй үйл явдлыг харуулсан “Юрийн Галавын цэцэрлэг” зэрэг дэлхий дахинд өндөр ашиг олсон орлого бүхий гайхалтай киноны найруулагчаар ажиллав. Спилбергийн дараагийн кино “Шиндлерийн бүртгэл хэмээх” 1100 хүнийг фашистуудаас аварч буй эрийн үйл явдлыг харуулсан Оскарын шагнал хүртсэн кино нь Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн хамгийн алдартай 10 бүтээл /1997 онд/ жагсаалтын 9-д жагсаж байсан бол 2007 онд 8-д дэвшжээ. Стивен Спилберг “Ах дүү Блюз” (1980), “Мангас” (1984), “Ванилла тэнгэр” (2001), “Остин Паверс алтан үеийнхэнтэй” (2002) зэрэг кинонуудын туслах дүрд тогложээ. Спилберг анхны эхнэр жүжигчин Ами Ирвингтэйгээ 1985 онд гэрлэж байжээ. Харин 1989 онд тэд гэр бүлээ цуцлуулсан ба Ами Спилбергээс 100 сая доллар авсан бөгөөд тэд Макс Самуэл нэртэй хүүтэй. Хожмоо Спилберг “Индиана Жонс ба Мөхлийн агуй” кинонд нь тоглосон жүжигчин Кэйт Кэфшэвтэй 1991 онд гэрлэсэн байна. Спилберг одоо долоон хүүхэдтэй. 1991 онд Спилберг “Старлайт Хүүхдийн Сан”-г байгуулжээ. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах болон тэдэнд туслах зорилготой тусламжийн хүүхдийн сан юм.

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон олон кино оддыг өөрийн бүтээлээрээ таниулсан Стивен Спилберг дөч гаруй жилийн туршид кино урлагийн төрөлд хүч оюунаа дайчилсан нэгэн. Шинжлэх ухааны хүүрнэл зохиол болон адал явдалт дэлгэцийн бүтээлүүд дээр голлон ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд терроризм, дайн самуун, боолчлолын сэдэв бүхий киног бүтээх ажилд хүч үзэж байгаа. Спилберг Оскар-ын Шилдэг найруулагч шагналыг “Шиндлэрийн бүртгэл” (1993), “Цэрэг Райныг аварсан нь”(1998) бүтээлүүдээрээ авч байжээ. Кино сонирхогчдын маш сайн мэдэх “Юрийн галавын цэцэрлэг” кино нь өндөр ашиг орлого олсон кино жагсаалтад арванхоёдугаарт жагсдаг. Спилбергийн бүтээлүүдээсээ 8.5 тэрбум долларын ашиг олсон учир “Форбес” сэтгүүл түүнийг тэрбумтнуудын жагсаалтад оруулсан. Харин “Тайм сэтгүүл” түүнийг Зууны онцлох 100 хүний жагсаалтад оруулсан нь Стивен Спилбергийг дэлхийн эрхэм болсныг баталдаг.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Онон хатан ижийгээ хамгаалах цаг боллоо, УИХ-ын гишүүд ээ

Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Гутайн даваа бол Онон голын сав газрын нэрийн хуудсын нэг.Батширээт сумын нутагт байрлах энэ газар алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Эндгурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг “Айвуун Тэс”,“Ю энд Би” ашиглаж байсан бол үндсэн орд нь “Гутайн даваа” компанийнх. Нэрээ өөрчилж одоо “Пегматит майнинг” болсон. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг.Шороон ордыг ашиглаж байсан хоёр компани байнга л нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэдэг байжээ. Хаагдаж, нээгдээд цөөнгүй жилийг үдэхдээ тэдний тарьсан балаг их.Олон зөрчил гаргаж байсны улмаас Онон голын цутгалГутайн гол ширгэх, тасалдахад хүрээд байгаа талаар нутгийн иргэд холбогдох байгууллагуудад удаа дараа мэдэгдэж байсан гэдэг. Нутгийн иргэдийн ярьснаар өмнө нь тэнд өнгийн цэцэгс алаглаж гол горхи урссан үзэсгэлэнтэй газар байсан бол одоо тийм байхаа болсон ажээ.

Гутайн даваа дахь хамгийн том зовлон бол алтны үндсэн орд. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. “Гутайн даваа”(хуучин нэрээр) компанийнханалтны нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь “Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсан учир тэд “шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ.УИХ-аас “Урт нэртэй хууль”-ийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Ингэснээр “Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.Тэрнээс хойш тус компанийнхан алт олборлоход шаардлагатай зөвшөөрлүүдийг нэг нэгээр нь авсаар байв. Ордыг далд аргаар ашиглах төслийн ТЭЗҮ хийлгэж 2015 оны аравдугаар сарын 28-ны өдрийн ЭБМЗ-ийн хуралдаанаар батлуулж чаджээ.БОНБҮ-г 2017 оны есдүгээр сард БОАЖЯ-аар батлуулсан бөгөөд 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг нь УУХҮЯ баталсан байна. Эндээс харахадГутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа компанийн ажилхуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олонасуудал байна.“Пегматит майнинг” компанийнхан хамгаалалт гаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Одоо тус компани хэний мэдэлд байгаа нь ч тодорхой бус, аргаа барсан нутгийн иргэд бурханд залбираад л сууж байна.

Алт чухал уу, бахархал чухал уу

Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энд яагаад алт ухаж болохгүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь,тодорхой.Учир нь,энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг.Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээрилэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй. Алт ухаж болохгүйн нэг том шалтгаан энэ.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйлшувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд.Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар.Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг. Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм.Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистем тэр чигээрээ зогсохыг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ.Дараа нь харамсаад ч нэмэргүй.Чулуунаас алтыг салгахад баяжуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хүссэн хүсээгүй цианит натри хэрэглэж таарна. “Бороо гоулд”-ынх шиг нуруулдан уусгах технологи ашиглаад ч аюулгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл энэ технологи өөрөө эрсдэлтэй. Хорт бодисГутайн голд орж улмаар Онон голд орохгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Өмнөх гашуун жишээ ч мартагдаагүй байна.Ийм эрсдэл байгааг хэлэхээр“Гутайн даваа” компанийнхан үйлдвэрийг Багануурт барьж магадгүй гэсэн тайлбар хэлж байжээ. Эдийн засгийн ашиг талаасаа ингэх ямар ч боломжгүй, зардал ихтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Үнэндээ бол нутгийнхныг тайвшруулсан хуурмаг яриа төдий. Эсвэл Багануурт бариад Хэрлэн голыг бохирдуулах гэж байгаа юм уу. Бас л болохгүй, хэн ч эсэргүүцэх санал. Уул уурхайн олборлолт явуулахын өмнө нутгийн иргэдийн, орон нутгийн удирдлагын саналыг авах ёстой байдаг. Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа олборлолт явуулахыг дэмжиж тогтоол гаргасан байна. Үүнийгээ ажлын байртай болно, сумын төсөв нэмэгдэнэ гэжтайлбарлажээ.Иргэдийн дуу хоолой жинхэнэ утгаараа гарах ёстой багийн хурал харамсалтай ньинээдмийн жүжиг шиг болсныг иргэд ярьж байна. Онон багийн хуралд цөөн хэдэн хүн ирээд л Гутайд ашиглалт явуулах хэрэгтэй гэсэн санал гаргажээ.Уул уурхайн компанийнхан нутгийн удирдлагатай тулж ажилладаг болсны нотолгоо энэ бололтой.Гэтэл иргэдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан нь тодорхой болов. Учир нь, “Онон Улз голынхон” хөдөлгөөнийхөн Гутайд алт ухахыг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсгийг багуудаар явж цуглуулсан бөгөөднутгийн 1200 гаруй иргэн Гутайг хөндөхгүй байх санал гаргаж гарын үсгээ зуржээ. Тэд үндэслэл, иргэдийн гарын үсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 онд илгээсэн ч удалгүй УИХ-ын сонгууль болсноор энэ асуудал мартагджээ.

Уул усаа хөндүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, мөнгө хэрэгтэй байна гэсэн орон нутгийн удирдлага,ухаад өгье гэсэн алтны компанийн хүсэл Гутайд халз таараад гацсан дүр зураг өнөөдөр бий болжээ. Ийм эгзэгтэй байдалд иргэдийн талд зогсох үүрэгтэй, тэгнэ гэж сонгогдсон УИХ-ын гишүүд нь олдохгүй байгааг нутгийнхан нь хэлж байна. 2016 оны сонгуулийн өмнө тойргийг ярих үед Хэнтий аймгийг эзэн Чингисийн төрсөн нутаггэсэн тайлбар хэлж байгаад мандатынх нь тоог гурав болгосон билээ.Гэтэл Чингис хааны төрсөн нутагт нь алт ухаж, түүхт Онон голыг эрсдэлд оруулах аюул ирээд байхад гишүүдүүнийгээ мартчих юм.Ядаж ичих нүүр гэж байх ёстой шүү дээ. Хэнтийгээс сонгогдсон гишүүд болох Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар таг чиг. Тэд Онон голын сав газрыг цээжээрээ хамгаалах ёстой баймаар. Ер нь тэгэх даалгавар өгч Хэнтийнхэн энэ хүмүүсийг УИХ-д сонгосон биш гэж үү. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна. Оюутолгой, “Урт нэртэй” хуулиар имижээ хийсэн тэрээр төрсөннутагт нь алт ухаж гол усыг бохирдуулах гэж байхад яагаад чимээгүй сууна вэ. “Урт нэртэй” хуулийг хамгаалагч, санаачлагчдын нэг гэгддэг тэрээр зүй нь иргэдээ, нутгаа хамгаалан өөрөө удирдаадтэмцэх ёстой байсан биш гэж үү.Л.Оюун-Эрдэнийн хувьд улстөрийн карьер нь хурдтай өсч яваа залуу хүн. Сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй гаргаж олон түмний талархлыг хүлээж байгаа гишүүн.Онон хатан ижийгээ хамгаалах ариун үйлсэд идэвхи санаачилгатай оролцоно гэдэгт Хэнтийнхэн итгэж, найдаж байна. Д.Гантулга гишүүн ч залуу хүн. Алдаж онож явахын оронд Онон голоо ариун дагшнаар нь авч үлдэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэвэл нутгийнхан нь ямар их баярлах бол.

Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээОнон хатан ижийгээ бохирдуулж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд анхаарал хандуулж оновчтой тушаал, шийдвэр гаргахыг амьдрал шаардаж байна. Магадгүй Гутайд юу болох гээд байгааг,доод тушаалтнууд нь юу хийж бужигнуулж байгааг сайд мэдээгүй байхыг үгүйсгэхгүй.Асуудал хүндэрвэл сайдын өөрийнх нь нэр хүндэд л муу. Тэгэхээр одоо энэ асуудалд анхаарал хандуулж зангаргаа харуулмаар байна. Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй, одоо тэнд алт ухахгүй байгаа.Онон хатан ижийг харийн хүмүүс ингэж хамгаалж байхад бид өөрсдөө алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг. Бахархах зүйлтэй байна гэдэг аливаа улсын оршин тогтнохынбаталгаа гэж ярьдаг нь учиртай. Үнэ цэнийг нь алдагдуулбал тусгаар улсын нэг багана нурна гэж суутнууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Монголчууд сиймхий гээд гэрээ шатаадаггүй, сэгсгэр гээд ээжийгээ сольдоггүй. Онон голын сав газарт алт ухаж болохгүй!