Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Улаанбаатар-амар амгалангийн бэлгэдэл” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болсон. Тэгвэл тус хуралдаанаас хийсэн “Газраа чөлөөлсөн компаниудад нийслэлээс хэдэн тэрбумыг төлөх нь тодорхойгүй байна” сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрээс хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН гэмт хэрэгт холбогдсон хүнээ хамгаалах биш, хариуцлага тооцоод явуул” хэмээн ярьсан байна.

Туркийн Шадар сайд нь ирэхдээ террорист сургууль гэж цоллож, Ерөнхий сайд нь улсынхаа “Маариф” санд өгөхгүй бол Монголтой харилцаагаа муутгах талаар хэлээд буцсан Түрк сургуулиудын өөрсдийнх нь байр суурийг сонсохоор бид Дархан Эмпати сургуулийн захирал М.Дашдулам ярилцав. Тэрээр “Баримт, үйл явдал” нүүрт “Шилжүүл гэсний зоргоор хүний хувийн өмчид халдаж, хүүхдүүдийн эрх ашгийг хохироох ёсгүй” хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Улаанбаатар-амар амгалангийн бэлгэдэл” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Ардчилсан намын 28 жилийн ойн бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний хоёр бөх тахимаа өгөлцөж, авалцахдаа асуудал үүсгэсэн.Тэгвэл энэ тухай “Начин цолны мөнгөнөөс болж “Хантайшир” дэвжээний бөхчүүд хагаралдахад хүрсэн үү?” хэмээх нийтлэлийг “Спорт” нүүрээс хүлээн авч уншаарай.

Мөн тус нүүрт энэ жилийн Үндэсний лигийн аварга “Ховд Шонхорууд” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал “Ховд Шонхорууд” дээд лигийн тэмцээнд хоёр жил дараалж түрүүллээ” хэмээн ярьсан байна.

“Эдийн засаг” нүүрт “Нийслэлээс Төв аймаг орох замд Улаанбаатар хотын чөлөөт бүс байгуулагдана” хэмээн өгүүлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө

Image result for Ж.Мөнхбат аварга

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат таалал төгсчээ. Дархан аварга Ж.Мөнхбат 1941 оны 6-р сарын 1-нд төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. Тэрээр Монгол Улсын чөлөөт бахийн тамирчдаас анх түрүүн олимп, дэлхийн аваргын медалийг авчирсан хосгүй тамирчин байсан билээ. Тэрээр улсын их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн, ард түмний хайртай домог болсон аварга байлаа. Ж.Мөнхбат цагаан сарын барилдаанд мөн зургаан удаа түрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Понзи” луйврын системд элсэж орохгүй байхыг анхааруулав

Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна.

Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 5 хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэж тайлбарлаж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр энэ хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм.

Понзи залилан гэдэг нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд Понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй аж. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана гэсэн үг гэдгийг энэ төрлийн хууль бус ажиллагааг судлаач, мэргэжилтэн хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа

Төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачлагаар төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа. Энэхүү шалгалт нь ЭЕШ-д бэлтгэж байгаа сурагчдад цагаа зөв хувиарлах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах ач холбогдолтой юм.

Тус дүүргийн хэмжээнд 2018 онд 2550 сурагч 12 дугаар анги төгсөж байна. Эдгээр сурагчид сонгосон мэргэжлээсээ шалтгаалан 3-4 хичээлээр ЭЕШ өгөх юм байна. Сорилын шалгалтыг Цахим Сорилго ХХК-тай хамтран уламжлал болгон зохион байгууллаа гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-нд ОХУ-д тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл дуусна

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна

ОХУ-ын Эрхүү хотод өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд “Байкалтур” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн алдарт “Цайны зам” дагуу аялал жуулчлал хөгжүүлэх уриан доор зохион байгуулагдлаа. Олон улсын үзэсгэлэнд оролцох нь аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улс болон Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз, Летс трэвел, Хөвсгөл Мон трэйвел, Сити тоувэр хотел, Монголын дугуйн холбоо, Монголия Күэст, Грэйт Си тур, KOO Вэнс, Өнгөлөг гэр кэмп зэрэг байгууллагууд оролцлоо. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, БНСУ-ын нийт 100 гаруй аялал жуулчлалын байгууллагууд өргөнөөр оролцсон байна.

Улаанбаатар хот болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлаг хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жуулчдын солилцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана.

“Байкалтур” үзэсгэлэнг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид чимж Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа сурталчлан үндэсний урлагийн концертыг хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа. Монгол Улсын төлөөлөл үзэсгэлэнд оролцогчдод олгодог тэргүүн шагнал болох “Золотая звезда” /Алтан Од/ цомыг, өргөмжлөлийн хамт хүртсэн байна.

Хоёр улсын иргэд 2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот луу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн онд ОХУ-аас Монгол Улсыг зорьсон иргэдийн тоо 2016 онтой харьцуулахад 21,7 хувиар өсч 106 мянган жуулчин зорчсон бол Монгол Улсаас 416 мянган жуулчин ОХУ руу зорчсон байна.

ОХУ-ын иргэд бизнесийн аялал болон худалдаа наймаа хийх мөн амарч зугаалах зорилгоор Монгол Улсыг зорьдог. Түүнчлэн 1960-1990 онуудад Монгол улсад ажиллаж, амьдарч, сурч байсан болон төрч өссөн Оросын иргэд түүхэн дурсгалт дурсамжийн аялал хийх сонирхолтой байдаг байна. Мөн тус улсаас төмөр зам болон авто машинаар аялах жуулчдын тоо өсөх хандлагатай байна.

Улаанбаатар хот нь бүс нутгийн хэмжээнд нийгэм соёл, эдийн засаг, бизнесийн хувьд хурдацтай хөгжиж буй төдийгүй ОХУ-ын иргэдийг аюулгүй, тав тухтай зорчиж аялах нөхцөлийг бүрдүүлсэн хот юм. Монголчууд Орос хэлээр сайн ойлголцдог учраас Орос жуулчид хэлний бэрхшээлтэй бага учирдаг.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын сайд нарын түвшний уулзалт 2016 оны 07-р сарын 22-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж “Цайны зам”-ын олон улсын холбоог байгуулсан. Тус холбоо нь гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Улаан-Үд хотод 2017 оны 06 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохиогдсон “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын хоёрдугаар хуралдаан” болсон бол гуравдугаар хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулна.

“Цайны зам” төслийн хүрээнд Монгол Улсыг дамжин өнгөрөх жуулчдын тоо нэмэгдэж буй нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлчилгээний газруудад аттестатчиллын шалгалт эхэллээ

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад Архидан согтуурахтай тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, орчны тохижилт, хаяг, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, үйлчилгээний соёл, ёс зүй, чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдал, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/87 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” тушаал батлагдлаа.

Аттестатчиллын шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

10 цэгт гадаад паспортын захиалга авч эхэллээ

Холбоотой Зураг

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн иргэд гадаад паспортаа төвийн зургаан дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7 буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах шийдвэр гарсан билээ.

Өнөөдрөөс нийт 10 цэгт гадаад паспортын захиалга авч эхлээд байна. Тус төвүүдэд байрлах улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой боллоо. Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг төслийг ойрын үед эхлүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д айчилж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг угтах ёслол, хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ өнөөдөр үдээс өмнө болов. Хэлэлцээний үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон олон улс, бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Талууд хоёр орны харилцаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, парламент, улс төрийн намуудын солилцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр тохиролцов.

Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдэв. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг ойрын үед эхлүүлэхээр болов.

Талууд цаашид хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, транзит тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломж ихтэйг онцолж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийллээ.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.

Талууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг(300 сая ам.доллар), “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр(600 сая юанийн буцалтгүй тусламж)”, Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, “Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагаа төлөвлөгөө”, “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Фейсебүүкийн хамгийн олон дагагчтай баг

Монголын хөлбөмбөгийн холбоо фейсебүүкт хамгийн олон дагагчтай багуудыг судлан жагсаажээ. Энэ жагсаалтаар “Улаанбаатар сити Эф Си” баг тэргүүлсэн байна.

  • Ulaanbaatar city FC-15768
  • DMU FC-11452
  • Deren FC-11221
  • Erchim FC-5971
  • FC Ulaanbaatar-5378
  • Unaganuud FC-4640
  • Хоромхон клуб-4123
  • Athletric 220 FC-3578
  • FC Selenge press-3038
  • Bayangol FC-2763багууд тус тус эхний байруудыг эзэлжээ.

С.ОТГОНБАЯР