Categories
мэдээ нийгэм

Зүүн үзэмчин хошуунд Монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх цэг нээгджээ

БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгджээ.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн зуучлах, мөн төлбөртэй, төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой болж байна.

Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод Монгол Улсын 70 гаруй иргэн оршин суудаг бөгөөд тус хошууны нутаг дэвсгэрт байрладаг Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч боомтоор 2017 онд 130 мянган иргэн, 1.3 сая тонн ачаа бараа нэвтэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсэг хуралдлаа

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд хэрэгжиж буй ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяны дэд ажлын хэсэг хуралдлаа. Тус аян энэ оны 10 дугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд Гудамж, зам талбайг тохижуулах, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Байгууллага, аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 6 чиглэлээр явагдаж байгаа аж.

Уг хуралдаанаар аяны хүрээнд дүүргийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж, боловсруулсан юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргын орлогч, Манай хороо-Миний гудамж аяны ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт хороодын Засаг дарга болон Нийтлэг Үйлчилгээний газруудад тус аянтай холбогдуулан заавар, зөвлөгөө өгч ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос хүүхдээ хамгаалая

Бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоны улмаас машинд дайруулж, мөргүүлж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Өдөрт дунджаар 4-6 хүүхэд явган хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа машинд мөргүүлдэг гэх судалгаа байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд нэг өдөр зургаан хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тэдний тав нь харгалзах хүнгүй явж байсан аж. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн талаарх өнгөрсөн оны статистик тоог харахад улсын хэмжээнд 1018 бүртгэгдэж, ослын улмаас 59 хүүхэд амь насаа алдаж, 1117 хүүхэд гэмтэл авснаас 205 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтжээ. Осолд өртөх шалтгаан нь ганцаараа зам хөндлөн гарах, гарцгүй газраар гүйх зэргээс болж машинд мөргүүлж, шүргүүлдэг байна.

Бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд нь сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс гадна цагаан шугам, ногоон гэрлээр гаргаж сургахыг ЗЦГ-аас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах худалдаанд гарлаа

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор жил бүр нөөцийн махыг хямд үнээр зах зээлд бэлтгэн гаргадаг билээ. Энэ жилийн нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж байна. Нийслэл, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр худалдаалах аж.

Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгон одоогоор нийт 12.8 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасагтай хамтран Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тулэнэхүү хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Иймд Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам болон 28 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцож санал солилцсон юм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан бөгөөд 5 бүлэг 32 зүйлтэй хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл” шүүхэд хандахаа мэдэгдлээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарч, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, контракт гэрээг бүрэн хангалттай дүгнүүлсэн. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн юм. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод 1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байгаа учраас шүүхэд хандахаар боллоо.

“Зорчигч тээврийн нэгтгэл” байгуулагдсанаар хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг 2 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллаж байна.

Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Хууль эрхзүйн үндэслэлгүйгээр ажилчдын цалингаас хасаагүй.

2017 онд 32 ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан. Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмжийг олгож, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Шинээр 168 айлын ажилчдын орон сууцны барилга бариулж, 150 хүүхдийн цэцэрлэгийг ажиллуулж эхлээд байна гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна

“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 14 буюу ирэх бямба гарагт зохион байгуулах юм байна.Нийслэл даяар нэгэн зэрэг 11.00 цагт эхлүүлэх бөгөөд ААН байгууллагууд 90 минутын турш орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэхийг уриалж байна. Энэ хугацаанд ААН, байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож хотоо цэвэрлэх ажилд нэгдэх аж. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11.00 цагт дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн төв байгууллага байгуулагдаад 26 жил болж байна

Холбоотой ЗурагМонгол Улсад бие даасан, хараат бус, байнгын ажиллагаатай Сонгуулийн төв байгууллага байгуулагдаад өнөөдөр 26 жил болж байна.

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, түүний дагуу төрийн эрх барих дээд байгууллагаас төрийн шинэ бүтэц, тогтолцоог бий болгох зохион байгуулалтаар байгуулагдсан анхны байгууллага бол Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо байв.

1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, түүний бүрэлдэхүүнийг баталсан тогтоолыг тэр үеийн хууль тогтоох дээд байгууллага- Улсын Бага Хурал гаргаж байсан билээ.

Түүнээс хойш Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо төрийн эрх барих дээд байгууллага- Улсын Их Хурлын 7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгуулийг тус тус удирдан зохион байгууллаа. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 7 удаагийн сонгуулийг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж иржээ.

Өнгөрсөн хугацаанд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах, сонгуулийн эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, сонгуулийн бүх шатны байгууллагад ажиллах мэргэжилтэнг сургаж бэлтгэх, нарийн мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах зэргээр сонгуулийн байгууллагыг бэхжүүлэх, сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлж автоматжуулахад томоохон өөрчлөлт хийж чадсан билээ.

Үүний үр дүнд Монгол Улсад сонгуулийн ардчиллын мөн чанарыг улам бататгаж, түүнийг шинэ агуулгаар баяжуулж, сонгуулийн нэр хүнд, үнэ цэнэ, түүнд итгэх итгэл үнэмшил болон олон улсын үнэлэмжийг үлэмж нэмэгдүүлж чадсан билээ хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг шийдэхийн тулд хуульд өөрчлөлт оруулахаар болжээ

ЗурагУИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд дээрх хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. Тус саналын хариу ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байна.

Categories
мэдээ спорт

Олон улсын гандболын дасгалжуулагчийн сургалт болж байна

Гандбол зурган илэрцүүдУлаанбаатар хотноо 2018 оны 04 сарын 09–нд Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) Эв санааны нэгдлийн шугамаар зохиогдож байгаа гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалт нээлтээ хийлээ. Энэхүү сургалтыг ОУОХ, МҮОХ, Олон улсын Гандболын холбоо (ОУГХ), Монголын гандболын холбооноос (МГХ) эрхлэн зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны газрын дарга С. Чинбат, МГХ-ны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ОУГХ-ны төлөөлөгч, олон улсын шүүгч-дасгалжуулагч, доктор, профессор, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн Сайншанд, Замын үүд сум, Завхан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал сум зэрэг орон нутгаас 19 дасгалжуулагч Улаанбаатар хотын зургаан дүүргийн 21 дасгалжуулагч нийтдээ 40 дасгалжуулагч оролцлоо.

Олон улсын гандболын дасгалжуулагчдын нарын сургалт нь 2 хэсэгт хуваагдан явагдах ба онолын хичээл нь “МҮОХ”-ны хурлын танхимд, дадлага хичээлүүд “МХБХ-ны Футзалын ордонд” тус тус зохиогдож байна.

Сургалтыг ОУГХ-ны төлөөлөгч, доктор, профессор, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун удирдан явуулж байна. Тэрээр Олон улсын гандболын холбооны сургалт дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн, Азийн гандболын холбооны дасгалжууулагчийн зөвлөлийн дарга, Зүүн азийн гандболын холбооны Ерөнхийлөгч, БНСУ-ны Биеийн тамирын үндэсний их сургуулийн профессор, доктор хүн юм.

Энэхүү сургалтаар гандболын спортын түүх, дүрэм, техник, тактикийн мэдлэг, арга зүй, хэрэглэл материал, стандарт, хүүхдийн болон элсний гандболын тухай, тамирчдын лиценз, дасгалжуулагийн үүрэг зэрэг сэдвээр мэдлэг олгохоос гадна гандболын довтолгоо, хамгаалалт,хаалагчийн тоглолт, бөмбөг эзэмшилт, дамжуулалт, таслах, хаалт тавих, холбох зэрэг үйл ажиллагаа, тэмцээний шүүлт, бэлтгэл сургалтыг удирдах үйл ажиллагаа, биеийн хүчний дасгал, бэлтгэлийн заах аргачлал, шигшээ багийн тамирчдын бэлтгэл, багийн тоглолтын явцад дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн дадлагын хичээлүүд орно.

Сургалтанд ашиглагдах 40 ширхэг бөмбөг, дүрмийн гарын авлага материалыг ОУГХ-ноос МГХ-д ирүүлжээ. Сургалтанд амжилттай оролцсон дасгалжуулагч нараас шалгалт авч ОУОХ, ОУГХ-ны “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сертификат олгоно. Энэхүү ОУОХ-ны Эв санааны нэгдлийн гандболын дасгалжуулагч нарын сургалт нь Монгол улсад хоёр дах удаагаа явагдаж байгаа ба анхны сургалт нь 2003 онд зохиогджээ.

С.ОТГОНБАЯР