Categories
мэдээ нийгэм

​Зочид буудлын хонгилд мансуурч байжээ

мансуурч зурган илэрцүүд
Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлэн, эд мөрийн баримтуудыг хураан авч шалгаж байгаа юм.

Хар тамхи, мансууруулах холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг байгуулан ажиллаж буй билээ. Тус газарт 2018 оны гуравдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлжээ

Малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан “Уран” дуудлагатай немц овчарк өчигдөр /2018.04.09/ хулгайлах гэмт хэргийг илрүүлжээ.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойн хамт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байх үед тус дүүргийн 27 дугаар хороонд байрлах нэгэн эмнэлэгт гар утасны хулгайн хэрэг гарсныг илрүүлсэн байна.

Иргэн У-ын “Samsung-S-6” гар утсыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай 25 настай, эмэгтэй Х хулгайлсан хэргийг харьяалах цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Мал сүргийн тоог бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдуулж тогтоох талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Монгол орны бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдуулан өсгөж үржүүлэх мал сүргийн тоог зохистой хэмжээнд тогтоох” судалгааны эхний төслийг Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Ш.Сэржхүү, Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газар хамтран боловсруулж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор, академич А.Бакей, ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн, ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор Л.Нямбат, Бэлчээр судлалын төвийн гүйцэтгэх захирал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Цэрэндаш, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Н.Бямбадорж, Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын ахлах мэргэжилтэн Ч.Мөнхзул, нар оролцлоо.

Ахмад ажилтан Ш.Сэржхүү “Монгол орны бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдан өсгөж үржүүлэх мал сүргийн тоог зохистой хэмжээнд тогтоох” судалгааны эхний төслийг танилцууллаа.

Академич А.Бакей, доктор Л.Нямбат нар хэлэлцүүлэгт “Бэлчээр ашиглалтын зарим тулгамдсан асуудал”, “Монгол Улсын мал ба бэлчээр” сэдвээр танилцуулга илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудал болох малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах талаар чухал сэдвийг хөндөн сонирхолтой судалгаа танилцуулга бэлтгэж буйг дэмжин цаашид судалгааны ажлыг сайжруулж эцэслэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт оруулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтын зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5 дахь заалтад заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Байнгын хорооноос боловсруулсан хуулийн төсөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авна гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох, мөн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “67.1.5” дахь заалтыг эшлэснийг хасахаар тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуульд оруулах өөрчлөлтийг дэмжжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн зарим заалт цэцийн босгыг давахгүй байх тохиолдол олонтаа гарч байгаа тул шинээр батлагдаж буй хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс бусад орны жишгийн дагуу Хууль зүйн байнгын хорооны бүтцэд энэ асуудлыг хариуцсан дэд хороо байгуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусганы дагуу Шүүхийн тухай, шүүхийн захиргааны байгууллагын болон шүүгч нарын эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч, сайдын өгсөн чиглэлийн дагуу төслийг боловсруулахаар ажиллаж байгаа. Хуульд заасны дагуу холбогдох судалгаа тооцоог хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн Засгийн газраас санал авсны үндсэн дээр эдгээр багц хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бололцооны хэрээр үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тухай бүрт нь холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Банкны өр төлбөрийн тухайд ямар хөрөнгөнөөс тухайн өр төлбөрийг гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгөх нь чухал байна. Үүнийг тодорхой зааж өгөөгүйгээс болоод өр барагдуулахад хүндрэл үүсэх, цаг хугацаа алдах тал гардаг гэсэн хариулт өгөв.

Ингээд Байнгын хорооны саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжлээ.

Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай гурван талт хэлэлцээрийг соёрхон баталлаа

Дараа нь Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан бөгөөд талууд дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлахаар заасан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг талууд нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нэгдсэн хуралдаанд танилцуулав. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр олон улсын автотээвэрлэлтийн AH3 чиглэлийг Казакстан, Киргиз улсыг дамжуулан цаашид өргөжүүлэхээр ажиллаж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хэлэлцээрээр тохирсон чиглэлийн замыг барих ажлыг хэзээнээс эхлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцээрийн нөгөө талууд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмын ямар шатанд байгаа, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай улсын эдийн засагт ямар эерэг үр дүн гарах, дотоодын тээвэрлэгч нарт хэлэлцээрийг танилцуулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийх талаар ямар ажил хийж байгаа талаар тус тус асууж, хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх АН3 авто замын чиглэл нь ОХУ-ын Улан-Үд-Хиагтаас манай улсын Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайшанд, БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Тяньжин боомт хүрэх юм. Энэ чиглэлд 2016 оны 09 дүгээр сард гурван улсын туршилтын тээвэр хийгдэж, манай улсын дугаартай манай улсын автомашин Тяньжин боомтод хүрч ачаа тээвэрлээд ирсэн. Энэхүү тээвэрлэлтийн үр дүнгийн тайлангаар манай улсын тухайд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ,камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тавигдсан. Тиймээс Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

Энэ хэлэлцээр соёрхон батлагдсанаар Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ. Ингэснээр ачааг анхны цэгээс эцсийн цэг хүртэл саадгүй, аливаа хяналт шалгалтгүй, шуурхай хүргэдэг болох юм гэлээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд дамжин өнгөрөх тээврийн татвар, тарифийн хөнгөлөлтийн асуудлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан тавьж байгаа. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Талууд хэлэлцээрийг соёрхон баталсны дараа тээвэрлэлтийг гүйцэтгэх хамтарсан хороо байгуулагдах юм.

Монгол, Орос, Хятад гурван улсын санаачилсан энэ хэлэлцээрт бусад улс орнууд ч нэгдэх эрмэлзлээ илэрхийлж байгаа. Зөвхөн хөрш хоёр улсын тодорхой боомтуудаас гадна Казахстан, Киргизстан улстай авто замын тээвэрлэлт хийх, бусад орны хил дамнасан чөлөөт бүстэй холбогдох боломжийг судалж байгаа. Түүнчлэн Оросын нутгаар дамжиж Европын орнууд руу тээвэрлэлт хийх талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа, одоогоор 7 улсаас 4-тэй нь хэлэлцээр байгуулахаар үндсэндээ тохироод байна. Үүний зэрэгцээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч дотоодын аж ахуйн нэгж, жолооч нараа сургалтад хамруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд хэлэлцээр соёрхон батлагдаж хэрэгжсэнээр манай улсын гадаад худалдаа 20 орчим хувиар нэмэгдэнэ, мөн 200 орчим жолооч байнгын ажлын байртай, олон улс дамнасан зам тээврийн дэд бүтцийг дагаад 3000-4000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо хийгдсэн. Түүнчлэн Алтанбулаг, Замын Үүдийн чөлөөт бүсүүд жинхэнэ утгаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн олон улсын авто замын АН4 чиглэлээр дотоодын бараа, түүхий эдийг тээвэрлэхэд Цагааннуурын чөлөөт бүс чухал үүрэгтэй гэж үзэж, бэлтгэл ажлыг хангахад анхаарч байгаа гэдгийг хэллээ.

Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх, авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна.

Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хаврын чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох эрх бүхий албан тушаалтан, түүний албан үүргийн харьяалал тодорхой болж, улсын агаарын хөлгийн технологийн баримт бичиг, ашиглалтын гарын авлагыг ямар хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэг явуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт шинээр ямар нэг нэмэлт ачаалал үүсэхгүй юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээ энэ бямба гаригт зохион байгуулагдана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.

Цэвэрлэгээний ажил дараах 5 чиглэлээр зохион байгуулагдана.

  1. Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
  2. Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
  4. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах

Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлагаар Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган II-ыг 2018 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Үндэсний чуулганы зорилго: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал талаар хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах.

Үндэсний чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Боловсрол, соёлын газрын дарга, Цагдаагийн алба хаагчид нийт 200 гаруй төрийн албан хаагч оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

ШҮҮХЭЭС С.БАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН 30 ХОНОГ ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

с.баяр зурган илэрцүүд

Дөнгөж сая Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан байна. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр онлайнаар холбогдож, тайлбар мэдүүлэг өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Муратыг прокуророос яллагдагчаар татан шалгаж байна

Холбоотой Зураг

УИХ-ын гишүүн Д.Мурат нь бэлгийн дарамт учруулсан талаар Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл олон нийтэд өөрөө мэдээлсэн байдаг. Уг асуудалтай холбоотой элдэв янзын зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан. Харин Д.Мурат гишүүн “эвлүүлэг, гүтгэлэг” хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл энэ асуудлаас болж, УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлийн биед халджээ. Д. Мурат гишүүнийг “бүсгүйн биед халдсан, дарамт учруулсан” гэх асуудлаар хуулийн байгууллага сар гаруйн өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал, Б.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Д.Мурат гишүүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг үндэслэн, прокуророос яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Болзошгүй газар хөдлөлтийн үеийн Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжүүдийн удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

Онцгой байдлын байгууллагын бүтцийн нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн үед гэнэтийн ослын удирдлагын системийн хүрээнд ажиллах боломжийг судлах, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх удирдлагын баримт бичгийг тодотгох, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмыг хэрэгжилтийг хангах зорилготой тус команд штабын сургуульд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Туршилт, шинжилгээний команд штабын сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн үед гэнэтийн ослын удирдлагын ситемийн дагуу ажиллах боломжийг судлах, хүндрэл бэрхшээлийг тогтоох, туршиж үзэх, ажиллах зохицуулалтад дүн шинжилгээ хийх, бүтэц нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, үүрэг чиглэлийг тодорхойлох, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Defacto Д.Жаргалсайхан: Бид өөрсдөө ч жаахан соёлтой, дипломтой орк нь байхгүй юу

Эдийн засагч, нийтлэлч, Defacto Д.Жаргалсайхан “Эрдэмтэд, сэтгүүлчид” клубынхны урилгаар ирж, хөгжлийн тухай ярьсан юм. Түүний ярьсныг хүргэж байна.


МОНГОЛ АРАЙ Л АРДЧИЛСАН ЮМ АА

Сая Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар уригдлаа. Төр засгаас хэдэн хүн очсон гэсэн. Иргэний нийгэм, сэтгүүлч зарим орноос очжээ. Москвад хоёр, Санкт Петербургт хоёр хоносон. Сонгуулийн өмнө очоод, дараа нь ирлээ. Жолооч гаргаж өгсөн. Сонгуулийн тойргуудаар явлаа, долоо найман газраар орлоо. Бичгээ үзүүлэхээр хаана ч оруулдаг юм байна. “Монголоос олон улсын ажиглагч ирсэн” гээд тэмдэглэж авдаг юм билээ. Яг л манай сонгуулийн байранд орсон шиг санагдана. Сургуулийн байранд санал авч, ойролцоогоор нэг тойрогт 2000 хүн санал өгч байна. Заримынх нь гадаа эх оронч, ардын (“Частушка” ч явж байх шиг) дуу хангинаж, хүүхдүүдэд печень өгч байсан.

Сонгуульд найман хүн өрсөлдөж байхад нэг нь 77 хувийн санал авахаар өрсөлдөөн тэгш нөхцөлд болсон гэхэд хэцүү. Яагаад ийм байгаа юм бол гэж бодлоо. Орос орон 11 цагийн бүстэй, нар жаргадаггүй нутаг юм. Холбооны хэмжээнд мэдээлэл өгдөг 20 орчим суваг нь төрийн өмч, гурван сувгийг нь төрийн өмчтэй Газпром эзэмшдэг юм байна. Хувийн эзэмшлийн кабелийн сувгууд нь хот, орон нутгийн хэмжээнд цацдаг.

Холбооны суваг нь төрийн хяналттай. Ихэнхдээ төр засгийн тухай, удирдагч В.Путины тухай ярина. Манай наяад он шиг санагдсан. Оросууд бол оюунлаг ард түмэн. Гэсэн ч олон хүн “В.Путинээс өөр сонголт байхгүй” гэж ярих юм. Яагаад гэхээр “Дэг журам бол тайван амьдралын баталгаа” гэж хариулсан. Хааяа хааяа авилгын хэргийн тухай ярихаас биш, өдөр тутам нийтийн хөрөнгө яаж зарцуулж байгаа, өгөөжийн тухай манайхан шиг дэлгэрэнгүй ярихгүй юм.

Ирээд “Владимр” гэж нийтлэл бичсэн. М.Ходорковскийн гуравдугаар сарын 15-нд BBC-д өгсөн ярилцлагыг харсан. “Оросыг В.Путинээр дамжуулаад Кремльд шургалсан 100 хүрэхгүй этгээд хянаж байна” тэр хэлсэн юм. Үнэхээр тийм бол Орос орон бүр ч хэцүү байдалтай гэсэн үг.

Москвагийн төвд томоохон зочид буудлын дэргэдэх ресторанд хооллосон юм. Тэндэхийн ажилтантай ярилцлаа. “Та хэнийг сонгох вэ” гэсэн чинь “В.Путиныг” гэж байна. “Яагаад” гэсэн чинь “Би энд хорь гаруй жил хувцасны өлгүүрт ажиллаж байгаа. 2000 онд манай энд зөвхөн банда (дээрэмчид) ирж хооллодог байсан. Буутай хамгаалагч энд миний дэргэд зогсдог байлаа. Дараа нь өөр нэг банда ирдэг. Одоо манайх шиг нам тайван газар байхгүй” гэлээ. Ямар ч байсан хойд хөршийг нэг хүн 24 жил удирдах нь де-юре болов.

Урд хөршийг нэг удирдагч арав, арван жилээр удирддаг байснаа, одоо хязгааргүй болчихлоо. Урьд, хойд хоёр хөрш маань нэг хүнээс хамааралтай, төр засаг нь тогтвортой, олон дахин өөрчлөгдөөд байдаггүй боллоо шүү дээ. Баруун талд бас нэг хүн 30 жил төрөө барьж байна. Энэ дунд байгаа ганц орон болох Монгол Улс бол ардчилсан улс, төр засгаа сонгодог, солигддог. Ардчилсан улсад хэрэв төр засаг нь муу ажиллавал түүнийг сольж болно. Энэ бол буруу шийдвэр гарвал иргэд нь эсэргүүцэж чадах механизм. Бид ирэх жилүүдэд ардчиллаа улам бэхжүүлэх хэрэгтэй байна.

ХАРВАРДАД ЛЕКЦ УНШИХДАА ИНГЭЖ ЯРИЛАА…

Олон улсын ажиглагчаар Орост явахаасаа өмнө “Монголын ардчиллын сургамж” сэдвээр Харвардад лекц унших боломж олдсон юм. Дараа нь энэ тухай нийтлэл бичсэн, миний сайт дээр байгаа. Тэнд юу ярьсан гэхээр миний амьдралын хагас нь социализмд, хагас нь капитализмд өнгөрч байна гээд социализмын үед Монгол ямар байсан, одоо ямар байгааг харьцуулсан л даа.

Би хэдэн сарын өмнө Женев явсан. Гучин жилийн өмнө бас Женевт очиж байлаа. Тэр үед Олон улсын оюутны холбоо гэж байсан. Тэнд би төлөөлөгчөөр ажиллаж, 1988 оны гуравдугаар сард анх удаа капиталист оронд очсон хэрэг. Женевээр явахдаа дээрэмдэх байх, гуйлгачин тааралдах байх гэж бодсон.Тийм юм байдаггүй шүү. Тэр орой намайг зодчихсон бол их сайхан унтах байлаа (инээв). Ер нь тэгэх шинж алга аа. Настай хүмүүс нь ядарсан дүртэй байх болов уу гэж төсөөлсөн ч тэндэхийнхэн насжих тусмаа ганган цэмцгэр, бас гоё машинтай байсан. Өвөө эмээ хоёр яваад байх юм. Тэр үдэш их юм бодлоо. Бүх насаараа ташаа мэдээлэл авсан шиг санагдсан.

Тэр үеэ дурсаад, социализм бидний хувьд юу байсныг ярьсан л даа.

Мэдээж бүгд ядуувтар, дундаж амьдралтай, ажилтай байсан. Өмчийн харилцаа нийгмийн хөгжлийн суурь юм. Социализм хувийн өмчийг үгүйсгэдэг, капиталын хуримтлалыг үгүйсгэдэг учраас нурсан. Аав маань алт, мөнгөний дархан байсан юм. Манайд цагдаа ирээд, аавын дөшийг хурааж байсныг санадаг. Энэ бол хүүхэд насны хамгийн тод үлдсэн дурсамж. Аавыг “Хувийн үйлдвэрлэл эрхэллээ” гэж хөдөлмөрийн хэрэгсэлийг нь хураасан юм билээ. Түүний хамгийн том “нүгэл” нь долоо хоногт гурав, дөрвөн бөгж ээмэг хийгээд, хар зах дээр борлуулж, хүүхдүүдээ хооллодог байсан хэрэг.

Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийг одоо ч зарим хүн магтдаг. Орост суралцахаар шалгалтанд тэнцсэн залуусыг Улсын их дэлгүүр рүү тусгайлан оруулж, хувцас авах боломж өгдөг байсныг одоо ч мартаагүй.

Тэгээд бүгдээрээ галт тэргээр Москва явна. Тэндээс бусад хот руу тарна. Арваад вагонтой, нэг вагонд тавь жаран хүүхэд сууна. Замдаа Эрхүүд зогсоод, вагоноосоо гарч ирэхдээ бүгд адилхан биеийн тамирын хувцастай болчихно. 600 хөх хувцастай хүүхэд гэж төсөөл дөө. Эрэгтэй, эмэгтэйгүй адилхан. Бүгдээрээ гуравхан өнгийн цамцтай. Германаас улс авчирсан хамгийн сайн цамц шүү. Ерөнхийдөө хуваарилалтын систем байсан.

Хувийн машинтай хүнийг нударган баян гэх мэтээр муулна. Энэ бүхнийг өөрчилсөн хувьсгалыг бид 30 жилийн өмнө хийчихлээ шүү дээ.

“ВАЦСЛАВ ХАВЕЛЫГ ЧӨЛӨӨЛ” ГЭЭД ИНДЭР ДЭЭРЭЭС “АВААД ХАЯСАН”

1988 онд Прагийн хавар гэж хөдөлгөөн өрнөсөн. “Олон улсын оюутны холбоо”-ноос биднийг их дээд сургуулиудад явуулж үг хэлүүлж байв. Прагад Политехникийн дээд сургууль гэж байдаг. Манай ЭСЯ-наас алхаад очих газар Сүхбаатарын гэх талбай байсан. Тэнд коммунизмын эсрэг оюутнуудын жагсаал болсон юм. Миний хуваарь тэр сургууль дээр таарч “Вацслав Хавелыг чөлөөл. Үг хэлэх эрх чөлөө байх ёстой” гээд л индэр дээрээс “аваад хаясан”. Маргааш нь Чехсловакийн Залуучуудын сонинд “Нэг монгол ирээд Сүхбаатарын талбай дээр “Вацслав Хавелыг чөлөөл” гэлээ хэмээн мэдээлсэн. Төдөлгүй тэр улсад төр засаг нь солигдлоо.

Санжаасүрэнгийн Зориг бид цуг Москвагийн Их Сургуульд сурч төгссөн юм. 1990 оны хавар Чехсловакаас П.Цэнгүүн (“Алтан тариа”-гийн) өөр нэг эмэгтэй оюутан бид гурав ирж Ардчилсан Холбооны анхны хуралд оролцсон. Заал дүүрчихсэн гээд оруулахгүй болохоор нь С.Зоригийг дуудаж “хаалгадаж” орж билээ. Мэдээж энэ бол “зөвшөөрөгдөөгүй, албан бус” хурал байлаа.Тэр хурлын протокол надад байдаг. Заримыг нь би аудио бичлэг хийж авсан.

Маргаашаас нь МХЗЭ-ээс Оюутны холбоог салгах хэрэгтэй гэж Лу.Болд бид нар санал гаргаж, Оюутны холбооны бага хурал хийж, тусдаа болсон. Тэгэхэд ардчилал гэж ч нэг их ярьдаггүй байсан даа.Төр засаг солигдохгүй бол улс орон хямралаас гарахгүй гэж ярьдаг байсан. Оюутны холбоо санаачлаад, улс төрийн хүчнүүдийг урьж, яаж хамтарч ажиллах тухайгаа ярилцаж билээ.

Улсын их сургуулийн дөрөвдүгээр байранд, дөрөвдүгээр давхарт, дөрвөлжиж зассан ширээг тойроод суусан. Тэр хурлын протокол надад бий. Гуравдугаар сарын 4-ны жагсаалын гол зорилго юу вэ гэдгийг хэлэлцсэн дээ. Шинэ намуудын төлөөлөгчид янз бүрийн юм хэллээ. Нэг өндөр туранхай нөхөр (Буян Жагаа) “Улстөрийн товчооныхныг дүүжлэх хэрэгтэй, орос эхнэртэйгээс нь эхлээд дүүжилье” гэсэн.

“Цаана чинь цэргүүдийг хотын гадна аваад ирсэн байна гэнэ. Тэд та нарыг эвгүй хөдөлбөл баривчлах юм байна” гэж нэг нь хэлсэн. “Монгол хүн, монгол хүнийхээ эсрэг зэвсэг битгий хэрэглээрэй” гэсэн уриалга гаргаад тараачихья гэсэн. Гурван хүн төсөл бэлтгэхээр боллоо. Р.Гончигдорж багш, өөр нэг намхан нөхөр бид гурав гараад бэлдсэн чинь нөгөө намхан, шинельтэй нөхөр “Бие бүрэлдэхүүн гэж эхэл гэж байсан. Энэ нөхөр бол Ц.Элбэгдорж. Нэг нь сүүлд УИХ-ын дарга, нөгөөх нь Ерөнхийлөгч болсон доо.

Бие бүрэлдэхүүн гэдэг үгээ оруулсан текст бичээд, хуралдаа танилцуулж, батлуулаад шөнө нь МОХ дээрээ очиж, Лу.Болд бичгийн машинаар бичээд, хортой цаасаар олшруулж, Энхтайвны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл бүх шон дээр наацгаасан. Маргааш нь “Жагсаал хийх тухай зарлаж өгөөч гэж “Үнэн” сонин дээр очсон чинь “Дарга цаггүй байна” гээд намайг хүлээж аваагүй. Гуравдугаар сарын 4-ний жагсаал ингэж болсон.

Гучин жилийн өмнө монголчууд өөр сонголтгүй байсан. Энэ сонголт нь яг үнэнийг хэлэхэд өмчийн сонголт. Зөвхөн хувийн өмч байгаа газар л чөлөөт зах зээл байна.

Өнөөдөр харахад улс орны энх амгалан, элбэг хангалуун амьдрал бол эдийн засгийн эрх чөлөө, улстөрийн эрх чөлөө, шинийг санаачлан бүтээх гэсэн гурван юмны нийлбэр юм. Энийг бүтээхийн төлөө бид 30 жил явж ирлээ

Бид гучин жилийн өмнө ардчиллыг сонгоод, маргааш нь сайхан амьдарна гэж бодсон чинь тийм биш байна. Өнөөдөр ч энд хүрээгүй байгаа. Энэ бол дардан зам биш. Ард түмэн, улс орон болгон өөрийнхөө замаар явж байгаа.

Өнөөдөр ч олон үндэстэн энх амгалан амьдрахын төлөө байлдаж байна. Бөмбөгдөлтөнд өртсөн Сирийн хотыг хар даа. Яаж хот гэж нэрлэх вэ дээ. Би Дамаскт очиж үзсэн. Олон улсын Оюутны холбоонд байхад маш олон орноор явуулсан л даа. Одоогийн Асадийн аав Асад тэгэхэд байсан юм. Тэр хүний нэрийг хэлэх бүрт оролцогсод бүгд босч алга ташдаг сонин хуралд оролцсон.

Ким Ир Сентэй хуралд ч орсон. Фидель Кастрог дөрвөн цаг сонсч билээ. Зүүний удирдагчдыг харж, сонсч явлаа. 1990 он гэхэд коммунизм гэдэг туршилт бүтсэнгүй, нийгэм нь ээлж дараалан нурж унасан. Нийтийн өмчийг намын нэрээр цөөхөн хүн эдэлж байсан учир улс орнууд нь дампуурсан даа.

ОДОО ЯАХ ВЭ?

Хорвоод ирээд буцахдаа энэ нийгмийг байснаас нь илүү дээр болгох нь амьдралын агуулга. Тэгээд л бид өөр өөрсдийнхөө чиглэлээр ажиллаад байгаа биз дээ. Энэ бүх хийж байгаа зүйл улстөрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, шинийг санаачлан бүтээх ажлууд байх ёстой.

Улс төрийн эрх чөлөөтэй болоход алдаа гараад байна. Алдаатай, өгөөжгүй учраас хүмүүс итгэхгүй байгаа юм.“Энэ ч болохгүй байна. Нэг чанга гар хэрэгтэй байна. Хажуугийн хөршүүд хөгжөөд байна” гэдэг. Хойно ч, урд ч хүмүүс даргаасаа айгаад, сайхан магтаад суугаа. Саяхан хүртэл бид өөрсдөө тийм байсан шүү дээ.

Өнөөдөр бага насны хүүхдийг хамгаалах нэрээр цаазын ялыг сэргээх алхам хийгдэх гэж байна. Хүүхдийн нэр барьж, цаазын ял сэргээгээд, цаашдаа хэнийг ч цаазаар авах юм билээ. Олон алдаа гарч байсан шүү дээ.

Энийг бид бүгдээрээ нийлж зогсоох хэрэгтэй. Улс төрийн эрх чөлөөг илэрхийлж байгаа хамгийн зөв хэлбэр нь ардчилал. Энэ хүмүүсийг сонгохоор ардчилал явчихна гэж бид ойлгосон. Тэгсэнгүй.

Сонгууль зөвхөн бүтээгдэхүүн юм байна. Энэ бүтээгдэхүүний үр өгөөж нь гарч ирэхгүй байна. Иргэдийн оролцоо, хяналт дутагдаж буй. Иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахаар ажиллаж байгаа хүн бараг алга. Энэгүйгээр явахгүй юм байна.

Улстөрийн намууд эрх ашгийн төлөө байлдаан хийж, зарим хүмүүсийг алагчлаад шоронд хийж байна. Ф.Фукуяамагийн хэлснээр төрийг байгуулахад улс төрийн намууд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэдэг явагдаж байна. Нам биш, улстөрч биш, та өөрөө хувь заяаныхаа эзэн гэдгийг бид бүрэн ойлгоогүй байна.

Энд асар том боловсрол, гэгээрлийн ажил хийх хэрэгтэй. Боловсролыг хар багаас нь эхлэмээр байна. Ардчиллын боловсролын эхлэлүүд бий. Ардчиллын тухай жижигхэн хөөрхөн ном гаргажээ. Тэрийг энэ систем хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл нийгэм өөрөө хоцрогдоод байгаа учраас сургууль дээр тэрийг оруулж ирнэ гэдэг эрх ашгийг хуваалцах асуудал гарч байгаа юм.

Бүх шатандаа бид зөндөө их ажиллах хэрэгтэй байна.

Эдийн засгийн эрх чөлөөн дээр ч маш их ажиллах хэрэгтэй. Бид төр гэдэг ойлголтыг өөрчлөх учиртай.Төрийн албан хаагч гэж нэрлэдэг. Агуулга нь бол төрийн албан хаагч биш улсын албан хаагч, бидэнд үйлчлэх ёстой хүмүүс шүү дээ. Тэр хүний ажил нь төрд, байшин, системд бус бидэнд үйлчлэх байхгүй юу.

Олон хүний, нийтийн гэсэн санаагаар төрийн гэдэг үгийг улсын гэж орлуулмаар санагддаг. Улсын, нийтийн, төрийн хувийн биш өмчүүд олширч байна.

Энэ их ноцтой. Хувийн бус өмчийг эрх бүхий этгээд хэн ч очиж эдэлж, завшиж болно. Төрийн өмч гэдэг нэрийн дор намын өмч ноёлж байна. Улсын гэсэн нэртэй уул уурхайн том монополиуд бий болж байгаа нь үнэн хэрэгтээ намын өмч болчихсон. Тэр нам л өөрийнхөө хүнийг томилоод, өөрийнхөө программмыг хэрэгжүүлдэг, ил далд завшдаг систем хүчтэй байна.

Чалкогоос 350 сая долларыг төрийн компаниар зээлж авахуулчихаад төр нь өөрөө хэрэглэчихэж болохгүй. Энэ тухай бид мэдэхгүй байна. Мэдсэн нь дуугарахгүй байна.

Ардчилал авилгажсан. Авилгалын системд ажилладаггүй тэрнээс хамаардаггүй айл гэж байхаа болив. Яагаад гэвэл Монголд бизнес хийхийн тулд авилга өгөх хэрэгтэй болж байна. Авилга өгч байж төр засгийн эрх мэдэлд очиж байгаа. Хамгийн том авилгын эх үсвэр нь улс төрийн намууд. Тэд намдаа хандив авах нэрээр ирээдүйн албан тушаалуудыг, төсвийн хуваарилалтыг борлуулчихаж байна. Үүнийг бид хараад дуугүй байна.

Улс орон дампуурах суурь шалтгаан мэддэг хүмүүс нь дуугарахгүй байгаад л оршдог шүү дээ. Германд тийм байсан Гитлер гарсан. Испанид тийм байсан. Италид ийм юм болсон. Яаж Гетёгийн эх орон боловсролгүй товаришийг дагаад, “Бид хамгийн мундаг наци …” гээд давхичихан юм бол. Мэддэг хүмүүс нь “За энэ ч удахгүй дампуурна даа” гэж бодсон. Үгүй. .. Гучин жил тэр орныг хөлдөө чирч, хичнээн олон сая хүнийг аллаа.

Дараа нь нэг юм “Аа энэ биш юм байна” гэцгээсэн. Бид хэдэн жил ингэж явах вэ?

Хэдэн жил бид ийм байдлыг тэвчиж үргэлжлүүлэх вэ?

Энэ асуултанд бид хариулж чадахгүй байна.

Манайд улстөрийн эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөг хааж байна. Биднийг илэрхийлж байгаа улс төрийн намуудын үүрэг бол нийгэм, төрийг холбосон гүүр байх.

Гүүр гэдгээ сонгуулийн өдрүүдэд л ярьж байгаа болохоос биш бусад үед гүүрнийхээ нийгэмд хандсан холбоосыг мартчихаад, өөрсдийгөө тэжээдэг хүмүүст үйлчилж, өөр холбоо гаргаад байна. Үүнийг демократтура гээд байгаа юм. Өнөөдөр энийг мэдэхгүй, ярихгүй, ярихыг хүсэхгүй байна.

Эрүүл саруул өрсөлдөөн байж шинийг бүтээнэ. Тэгж байж ялгаатай болно. Үүнийг бүтээх эдийн засгийн эрх чөлөөний суурь зарчим байдаг. Энэ бол чөлөөт үнэ. “Үнэ чөлөөлчихвөл тэр нь ч хөөрхий болно. Энэ ч хөөрхий болно” гэдэг. Тэрүүн шиг худлаа юм байхгүй. Үнэ чөлөөтэй байх тусмаа тогтвортой байна. Ийм суурь зарчмуудыг ярьж түгээж, өөрсдөө жишээ болмоор байна.

Монголд шүгэл үлээх соёл муу хөгжсөн. Яагаад гэвэл нүүдэлчид одоо болж байгаа муу юм өөр дээр нь бууна гэж боддоггүй.“Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гээд яваад өгдөг. “Төрийн төлөө оготно боож үхэхээ болъё” гэдэг. Суурин соёлтой газар бол өнөөдөр манай хөршид тохиолдож байгаа юм маргааш надад тохиолдоно гэж бодоод, хоёулаа нийлж эсэргүүцдэг.

Орк гээд яриад байна. Бид өөрсдөө ч жаахан соёлтой, дипломтой орк нь байхгүй юу. Өөрсдийгөө шоолж сурах хэрэгтэй. Бид өөрсдийгөө шоолох, жижигрүүлэх соёл байхгүй. Худлаа магтаад л зууны гавьяа, хүн төрлөхтний манлай гэдэг.

Энэ сэтгэлгээ хүчтэй байх тусмаа биднийг оюун ухааны хувьд доройтуулж байна. Өөрсдийгөө ёгтолж амьдрах нь соёл. Даруухан байх, зөв байх учиртай. Бидний хэлбэр их том. Байгаагаасаа илүү томоор өөрийгөө харуулах гээд байдаг. “Хүнээс дутахгүй амьдар” гэж эцэг эх нь сургадаг. Харин япончууд бол хүүхдээ “Хүнд битгий дараа бол” гэдэг. Японд цунамигийн үеэр хийсэн баримтат кино үзсэн. Нэг эмээг цэрэг үүрээд явж байхад эмээ “Би та бүхэнд тээр болж байна, уучлаарай” гээд л байх юм. “Ус хүрэлцэхгүй боллоо. Хүн бүр нэг ус аваарай” гэхэд урт дараалалд зогсоод хүн бүр нэг л ус авч байх жишээтэй.

Нийгмийг өөрчлөхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Сэтгэлгээний өөрчлөлтийг соёл урлаг харуулмаар байгаа юм гэж Д.Жаргалсайхан ярилаа.

Сонсогчид ч бас асуулт тавьж амжлаа.

-Таныг ардчилсан хувьсгалын эхний цуглаануудад оролцсон гэж сонсоогүй юм байна, яагаад би ч бас гэж яриагүй юм бэ?

-Ардчилал бол Монгол хүн бүрийн хүчин зүтгэл юм. Би тэр протоколоо гучин жилийн дараа л гаргая гэж бодож байна. Гучин жил бол юм дүгнэж, ярьж болох хугацаа. Би нэг нь гээд давхиад байх шаардлагагүй.

-Иргэдийн оролцоо гэж та ярилаа. Эрх баригчид шийдвэр гаргаж байгаа үед иргэд бид яаж оролцоогоо нэмэгдүүлэх вэ?

-Ардчилал гэдэг бол хуулийн засаглал юм байна. Нэг ч хүн хуулиас дээгүүр байх ёсгүй гэсэн үг. Тэгэхийн тулд хуулийг бий болгох процесс нь ил байх учиртай. Түүнээс биш гурав хоногийн дотор хууль гаргадаг байж таарахгүй. Энэ процессыг өөрчлөхийн тулд хууль журмыг боловсруулах явцад хүмүүс оролцох боломжийг өг. Хуулийг хийж байхад нь л оролц.

-Баривчилгаа хийгдээд байгааг та юу гэж бодож байна вэ?

-Зүв зүгээр байсан хүнийг барихгүй байлгүй дээ. Гэхдээ үндэслэл нь баталгаатай, барьцтай юу гэдгийг би мэдэхгүй байна. Ер нь хүнийг баривчилна, эрх чөлөөнд нь халдана гэдэг том хэрэг. Бодьтой үндэслэлтэй байж л халдах учиртай. Хэрвээ энэ хүмүүсийг үндэслэлгүй байна гээд тавибал бид энэ системийг нураах хэрэгтэй.

-Ардчиллынхан ардчиллыг эхлүүлсэн гээд улс төрийн капиталыг эд хөрөнгөний капитал болгож баяжчихлаа. Бид бол ажил хийж амь зууж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ ахиад л сонголтын асуудал. Махатма Гандигийн хэлсэн үг байдаг. “Энэ хорвоо дээр таны хэрэгцээг хангах нөөц бий. Харин таны шуналыг хангах нөөц байхгүй” гэж. Бид хэрэгцээ, шунал хоёроо ялгах ёстой. Амьдрахад юу хэрэгтэй юм. Орох орон, унаа, тав тухтай унтах газар, амар амгалан хэрэгтэй. Ажил хэрэгтэй.

Наад захын энэ хэрэгцээнүүд дээрээ цагаа зарцуулах ёстой гэж хүүхдэдээ багаас нь ойлгуулах хэрэгтэй юм билээ.

Танилын маань хүүхэд хэлж байна гэнэ. “Аав, та битгий сургуулийн үүдэнд ирж бай. Та машинаа хол тавьчихаад өөрөө хүрээд ир, эсвэл надад ирчихлээ гээд мэдэгдчих” гэжээ. Тэгж хэлж байгаа хүүхдэд зөв тайлбар өгөх хэрэгтэй. Энэ хүүхдийн хамгийн гол санаа зовж байгаа юм материаллаг өрсөлдөөн.

-Төлөөллийн ардчилал засаглалын хамгийн сайн механизм гэж үзэж байсан тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Ардчилал сайн засаглалыг тогтоож чадахгүй боллоо гэж яриад байна. Трамп ялчихсан чинь хятадууд “Танай ардчилал чинь ийм л үр дүн авчирна даа” гэж байна. Орост болохоор элитүүд, сэхээтнүүд улс орноо авч явах ёстой. Гэтэл ардчиллын үр дүнд худалдаачин наймаачин улсууд гарч ирчихээд, улс орныг бодохгүй хувиа бодоод байна. Үүнээс болоод хөгжихөө байчихлаа гэж ярьцгааж байна л даа. Манайд ч хэцүү боллоо. Бид ардчиллаа яаж боловсронгуй болгох вэ ?

-Би яг энэ тухай профессор Ф.Фукуяаматай ярилцсан юм. Ярилцлага нь миний вэб сайт дээр бий. “Төрийг байгуулах нь” гэдгийг монголчууд төрийг бэхжүүлэх нь гээд буруу орчуулчихсан байсан. Тэр төр жижиг байх тусмаа үүргээ биелүүлэх чадвартай байх ёстой. Төрөөс юу хүлээж байна түүнийг өгөх учиртай. Төрөөс бид дэг журам, өмч, хүний эрх, энхтайван, аюулгүй байдлыг хамгаалахыг хүсч байгаа.

Болохгүй байгаа бүхэн ардчиллын буруу биш. Ардчиллыг 100 хувь гэж үзвэл бид зөвхөн 40-50 хувийг нь л ашиглаж байгаа. Иргэдийн оролцоо, хяналтыг хангах хүч, мэдлэгийг бид хүмүүст өгч чадахгүй байна. Хэрвээ үүнийг бид өгч чадвал хоёр хөршөөсөө илүү хөгжих боломжтой. Эрх чөлөөтэй, өөрийгөө илэрхийлж чадаж байгаа иргэн л хамгийн хүчтэй. Хоёр хөршид хазаарыг нь барьчихсан байгаа. “Чи энийг хий, үүнийг хийж болохгүй” гээд.

-Ардчилал анархизм болж хувирлаа гэдэг?

-Тийм ээ, яагаад гэвэл бид төр засгаа хянахгүй байна.

-Таныг АНУ-д сурч ирээд аль нэг банкинд ажиллаад гарч өгөх байх гэсэн чинь яагаад сэтгүүлч бидний өрөөсөн дугуй болчихов. Ингэхэд та АНУ-д тэтгэлэгээр сурсан билүү. Яагаад өөрийн гэсэн TV байгуулдаггүй юм бэ?

-Би санхүү, хөрөнгийн зах зээлээр мастер хамгаалсан юм. Буцаж ирээд Монголын аль нэг банкийг өөр болгоно гэсэн бодолтой ирсэн.

USAID 2000 онд таван хүнд тэтгэлэг өгсөн. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд бид нарт. Бид бүгд гурван сар хэл, тооны бэлтгэл хийсэн. Төгсч ирээд би хоёр банкнаас ажлын санал хүлээж авсан. ХАС банк ТУЗ-даа орооч, “Шинэчлэл” банк гүйцэтгэх захирлаар ажиллаач гэсэн. Хамгийн жижиг банкыг нь аваад, үзүүлээд өгье гэж бодсон юм. Нэрийг нь сольж “Капитал” болгоод, маркетингаа өөрчилсөн. Одоо байгаа энэ ногоон өнгө, уриа гэх мэт өөрчлөлт хийсэн. Ажилтануудын итгэлийг сэргээхээр ажилласан. Актив нь овоо сайжирсан даа. Эзэд нь жилийн дараа тохирсон шагналаа өгөөгүй, “Та ахиад нэг жил ажиллачих, хойтон хоёр дахин их болгоод өгье“ гэсэн.

За ингэж болдоггүй юм байна гээд жаахан урам хугарсан. Монгол компаниудын эзэд амласандаа хүрдэггүйг дараа нь бас харсан.

Консалтинг бизнэс хийж эхэллээ. Сүүлд ХАС банкинд бас консолтинг хийж байхад “Манай лизинг компанийг аваад яваач” гэв. ХАС лизинг компанийн захирал болсон, бид 24 сарын дотор хоёр сая долларын активаа, 15 сая долларт хүргэсэн. Тэгэхэд би нийтлэл бичээд эхэлчихсэн байв. Төдөлгүй эсвэл захирлаа, эсвэл “дефактогоо” хийх сонголт тулгарлаа. Тэгээд эхнэртэйгээ зөвлөлдсөн юм. Эхнэр маань “Чи дуртай юм аа хий. Одоо хүүхэд том болчихсон. Бидэнд байр байна. Өөр юу хэрэгтэй юм. Чи өөрөө л аз жаргалтай бол тэрийгээ сонго” гэсэн. Тэгээд л дуртай юмаа хийхээр шийдсэн дээ.

Миний зорилго бол нийгмийг өөрчлөхөд оролцох. Тэр нь бичгээр байж болно. Телевизээр гарч болно. Ямар машинаар явах нь хоёрдугаар асуудал. Ухаалаг зохион байгуулалттай ажиллах ёстой. Зөв маркетинг, зөв брэнд хийхийг зорьсон. Нэг монгол, нэг латин үг олоод Жаргал Defacto гэж эхэлсэн.

Олон жилийн дараа хүмүүс таньдаг болсон. Хэрэв чи хүнд хэрэгтэй үнэ цэн бий болгож байгаа бол үнэлэгдэх ёстой. Хэрэв чи үнэхээр зөв юм хийж байгаа бол олон хүн чамайг уншина. Одоо Defacto гэдэг газета гарч байгаа. “Учиртай гурван хулгай” гэсэн нийтлэлийг маань“Өнөөдөр” сонин гаргаагүй болохоор тэндээс явсан.

Уг нь долоон жил тасралтгүй миний буланг гаргасан юм. Энэ үед гэнэт нэг санаа төрсөн. Өөрөө сонин гаргаад и-мэйлээр үнэгүй тараачихъя гэж бодсон л доо. Одоо долоо хоног тутмын хамгийн том сонин болсон. 12000 хүнд хүрч байгаа.

Яагаад өөрийн ТV-гүй юм бэ гэж та асууж байна. Тийм шаардлага байхгүй. Өнөөдөр сошиал медиа хорвоод байхгүй боломж өгч байна. Хүн болгонд тийм боломж бий. Нийтлэл маань зургаан хэлээр гарч байгаа. Сонин маань монгол, англи, япон хэлээр гардаг болсон.