Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд өртдөг

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган эхэллээ. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, үг хэлллээ.

Тэрээр Гэр бүл гэдэг нь хүний хамгийн нандин үнэт зүйл байдаг.

Хүн бүр өөрийн гэр бүлээ үүсгэхдээ аз жаргалтай, өнөр өтгөн, элбэг хангалуун, элэг бүтэн байна гэж, улс орны ирээдүй болсон хүүхдүүд гэр бүлдээ инээд баяслаар цангинаж, амьдралдаа итгэх итгэл төгс байна гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байхыг хүсдэг.

Гэвч зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүл байнгын айдас, дарамттай байх нь олонтаа тохиолддог.

Өнөөдөр зөвхөн Монгол улсын хэмжээнд бус дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлын нэг бол яахын аргагүй гэр бүлийн хүчирхийлэл. Дэлхийн олон улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг олон салбарын мэргэжилтнүүд нэг цэгээс нэг зэрэг үзүүлэх үйлчилгээ бий болоод 20 гаруй жил болж байна. Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын нэг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, 10 эмэгтэй тутмын нэг нь хэн нэгэнд хандаж тусламж үйлчилгээ хүсдэг гэж үздэг. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл давтагдсаар байдаг.

Иймд манай улсын Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж, хэрэгцээ шаардлага байгааг олж харан хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан.

Уг хууль 2016.12.22-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2017.02.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршдог.

Шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь батлагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий боловч хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамны зүгээс дангаар болон хамтарсан журмуудыг 2017 онд батлан гаргасан байна. Ингэснээр хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдсэн гэж ойлгож болно.

Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд өртдөг нь судалгаанаас харагддаг. Гэр бүлийн хүчирхийлэл хэдийгээр нийгэмд ил мэт боловч ихэнх тохиолдолд амьдралын нөхцөл байдал, эдийн засгийн хараат байдал зэргээс хамааран ил гарахгүй, нуун дарагдуулах шинжийг агуулж байдаг.

Ийм ч учраас бидний зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бололцоог хангах, тусламж үзүүлэх мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээнээс гадна эхчүүд, ар гэрийнхэнд мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөнөөр зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Цаашдаа гэр бүлийн нэг эмэгтэй, нэг хүүхэд хүчирхийлэлд өртдөггүй, гэр бүл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүр халуун дулаан хайранд өсөн торниж, аз жаргалтай байгаасай. Бидэнд ийм ирээдүй ирнэ гэдэгт найдаж, цаашид Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Иймд та бүхэн эрүүл мэндийн салбарт хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг бүрнээ дэмжиж түүнийг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэхэд цаашид юун дээр илүүтэй анхаарч, хамтран ажиллах талаар өөрсдийн үзэл, санал бодлоо харамгүй хуваалцаж үнэтэй зөвлөгөө өгнө гэдэгт гүнээ итгэж байна гэлээ

Categories
мэдээ нийгэм

Амны хөндийн эрүүл мэндийн асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нэг дор чууллаа

Монгол хүний эрүүл мэндийн гол үзүүлэлт болох амны хөндийн эрүүл мэндийн асуудлаар хамтран ажилладаг гадаадын эрдэмтэн судлаач, профессор, ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ЭМГ, Нийслэлийн боловсролын газар, Нүүр ам, судлалын сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид, эмч, мэргэшигч эмч, оюутан нар өнөөдөр Төрийн ордонд Нүүр ам судлалын салбарын хөгжил дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар үзэл бодол, мэдлэг туршлага хуваалцлаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна. Манай эрдэмтэн, судлаачдын судалгаа, статистик мэдээллээс харахад сүүлийн 20-иод жилд шүд-амны хөндийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөн, тархалт хүрээ нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал хүн амын дийлэнх хувь нь хот суурин газар шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил өөрчлөгдсөн өнөө үед нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх хүн амын мэдлэг дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгаануудын нэг болоод байна.

Иймд Монгол улсын Засгийн газар, ЭМЯ санаачлан Монгол Улсын хэмжээнд шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэх, нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилготой “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Олон улсын туршлагаас харахад шүд, амаа арчлах зөв дадал хэвшлийг бага наснаас нь эхлэн цэцэрлэг, сургуулийн орчинд олгох нь хамгийн үр дүнтэй байдаг. Иймд бид өөр, өөрийн салбар чиглэлээр бүх шатанд хамтран ажиллаж чадвал хүүхэд, өсвөр үе, хүн амын амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж, үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Энэ чиглэлээр олон ажлууд хийгдэж эхэлсний нэг нь энэхүү чуулган юм.

Тус чуулганаар Монголын хүн амын шүд-амны хөндийн эрүүл мэндийн талаар хийсэн судалгаа, нотолгоог хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж өгч цаашид 21-р зууны Монголын эрүүл иргэн төлөвшүүлэхийн төлөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж байгууллагаас эхлээд үндэсний хэмжээнд хамтран ажиллаж, шүд-амны хөндийн өвчлөлийг амжилттай бууруулахад үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

-Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна-

Дөрөвдүгээр сарын 12-ны 20 цагаас 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар 2-7 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, өмнөд хэсгээр 0-5 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-15 метр, зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

500 гаруй ажлын байр санал болгоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хөдөлмөрийн яармагийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулна. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг нар өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэхэд тус яармагийн зорилго оршиж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгж 500 гаруй ажлын байр санал болгох юм.

Зарлагдсан ажлын байрнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг байна. Мөн тус арга хэмжээний үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудын бүртгэлийг явуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүд Буриадын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь болон тус бүлгийн зарим гишүүд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Цырен-Даши Эрдынеевич Доржиев тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2018.04.12) хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хил орчмын бүс нутгийн, түүний дотор Буриад Улстай тогтоосон харилцаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, Алтанбулаг, Хиагтын боомтын үйл ажиллагааг сайжруулж, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоход хоёр талаас анхаарах шаардлагатай байна гэв. Мөн манай улсаас бэлэн хувцас, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Буриадын талаас хүнсний бүтээгдэхүүн, үр тариа зэргийг оруулж ирдэг уламжлалтай. Хоёр улсын хоорондох гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Монгол Улс дахь Буриадын худалдааны төлөөлөгчийн газрыг сэргээн байгуулах явдал ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Э.Доржиев Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг хүслээ. Тэрбээр Хиагтын боомтыг шинэчлэн засварлаж байна. Засвар дууссанаар хоёр улсын ачаа болон зорчигч тээврийн урсгал нэмэгдэнэ. Үүнээс гадна Ханх-Мондын хилийн боомтыг хөгжүүлэх зорилт тавьсан. Ингэснээр худалдаа төдийгүй аялал жуулчлалын салбарт ахиц гарч, гурван улс дамнасан аялал жуулчлалын шинэ маршрут нээгдэх боломжтой гэлээ. Мөн ахмад үеийнхэнтэй харьцуулахад орос хэл мэддэг монгол залуучуудын тоо буурсан байгаа. Тиймээс зөвхөн их дээд, сургуулиуд төдийгүй ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлийг түлхүү оруулж, Оросын ард түмний хэл, түүх, соёлоос суралцах орчин, нөхцлийг бүрдүүлж өгснөөр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжих боломжийг олгох юм гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Ганбаатар Ц.Гарамжав, Г.Тэмүүлэн нар болон албаны хүмүүс оролцож, Буриад, Монголын ард түмний нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

13 аймгийн 41 суманд шүлхий бүртгэгджээ

Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлан “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг холбогдох яам, тамгын газруудтай хамтран зохион байгууллаа. Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс дэлхий дахинд хамгийн их анхаарал хандуулдаг өвчнүүдийн нэгд шүлхий тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүсийн орнуудад шүлхий өвчин бүртгэгдсээр байгаа юм.

Он гарсаар 13 аймгийн 41 суманд шүлхий өвчин бүртгэгджээ. Сүүлийн хоёр жилд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн хүрээлэнгээс шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тусламжаар болон арилжааны хэлбэрээр авч эрсдэл бүхий аймаг, сумдын мэдрэмтгий малыг хамруулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ онд нийт 7.2 сая тун вакцин худалдан авахаас хоёрдугаар сарын 25-нд эхний 500 мянган тун вакцин ирж эрсдэлтэй, хамгаалалтын бүсийн 700 мянга орчим малыг вакцинжуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий шүүгч нарт албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар Ерөнхий шүүгч нарт албан бичиг хүргүүлэв.

Categories
мэдээ нийгэм

“Боловсролын супермаркет 2018” үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд нээгдэнэ

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хамтран “Боловсролын супермаркет 2018” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 14, 15 өдөр 11:00-18:00 цагийн хооронд МҮЭСТО болох бөгөөд бүх их, дээд сургууль, гадаадын тэтгэлэг хөтөлбөр, мэргэжлийн боловсролын коллеж, сургуулиуд оролцоно. Мөн их дээд сургуулиудын мэдээллийг аваад зогсохгүй мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Хүүхэд, цэцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна хэмээн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ю.Батзоригт: Ажилгүй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2018” оны эхний улирлын статистик мэдээг танилцууллаа.

Улсын хэмжээнд энэ хугацаанд 18556 эх амаржиж, 18671 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 12,2 хувиар нэмэгджээ. Нас баралт 4342 болж өмнөх оны үеэс 11,4хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 9,2 хувиар өсчээ. 18 түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг өмнөх үеэс 18 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0,9 хувиар өссөн нь инфляци өсөхөд нөлөөлсөн зүйлсийн нэг гэдгийг тодотголоо.

-АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 52,5 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНА-

Үндэсний статистикийн хорооны статистикч Ю.Батзоригт “Монгол банкнаас инфляцийг нэг оронтой тоо буюу 10 хувьд барих, 10 хувиас доош барих зорилтот түвшин байдаг. Инфляци нь нэг талдаа мөнгө эдийн засагт эргэлдэж байна. Эдийн засаг идэвхтэй байж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна гэдэг нь харагддаг. Нөгөө талдаа инфляцийн эсрэг дефляци явагддаг. Манайд 2014,2015 онд дефляци явагдсан. Эдийн засагт мөнгөний эрэлт багасаад худалдан авах чадвар буурах, иргэдийн гар дээрх мөнгөний хэмжээ буураад ирэхээр дефляци болдог. Хөдөлмөрийн эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 3 дугаар сарын эцэст 34,2 мянга болсны, 23,1 (67,6) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд 23,1 мянга байна. Ажилгүй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд юу нөлөөлсөн бэ?

Инфляци өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ, төмс хүнсний ногооны бүлгийн үнэ голчлон нөлөөлж байна. Үнэ өсөхөд нийлүүлэлт буураад эрэлт хэвээрээ хадгалагдаж, нийлүүлэлт буурч байхад зах зээлийн үнэ өссөн байгаа. Мөн согтууруулах ундаа болон архины үнэ өсөж байгаатай холбоотой. Тамхины албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд очиж байгаа тамхины үнэ өссөн. Тээврийн бүлгийн үнэ дотроо машин, тос тосолгоо шатахуун бүгд ордог. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тохиолдолд буцаж буурахдаа удаан, бараг буудаггүй гэлээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 59,2 тэрбум төгрөгөөр буурчээ. Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 0,5 хувиар буурсан байна. Тайлангийн төгсгөлд статисик мэдээ гаргаснаар нийгэм эдийн засгийн байдлыг тольдхоос гадна бодлого боловсруулагчдад нөлөөлөх гол хүчин зүйл болно” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ

Улсын Их Хурлын гишүүдийн ирцийн мэдээ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.АМАРЗАЯА

Орон нутаг

39

Д.ОЮУНХОРОЛ

Чөлөөтэй

2

Т.АЮУРСАЙХАН

09:55

40

М.ОЮУНЧИМЭГ

10:16

3

О.БААСАНХҮҮ

10:12

41

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Чөлөөтэй

4

Ё.БААТАРБИЛЭГ

09:56

42

Б.ПҮРЭВДОРЖ

10:04

5

Х.БАДЕЛХАН

09:56

43

Ш.РАДНААСЭД

09:40

6

С.БАТБОЛД

Эмнэлгийн чөлөө

44

Я.САНЖМЯТАВ

Гадаад томилолт

7

Ж.БАТЗАНДАН

10:00

45

Д.САРАНГЭРЭЛ

Гадаад томилолт

8

Б.БАТЗОРИГ

Гадаад томилолт

46

Б.САРАНЧИМЭГ

10:03

9

О.БАТНАСАН

09:59

47

Я.СОДБААТАР

Чөлөөтэй

10

Б.БАТТӨМӨР

10:11

48

О.СОДБИЛЭГ

10:17

11

Б.БАТ-ЭРДЭНЭ

09:46

49

Г.СОЛТАН

09:59

12

Ж.БАТ-ЭРДЭНЭ

Гадаад томилолт

50

Д.СУМЪЯАБАЗАР

Гадаад томилолт

13

М.БИЛЭГТ

09:58

51

А.СҮХБАТ

14

Л.БОЛД

52

Д.ТОГТОХСҮРЭН

09:48

15

Х.БОЛОРЧУЛУУН

10:09

53

Г.ТЭМҮҮЛЭН

10:01

16

С.БЯМБАЦОГТ

Чөлөөтэй

54

Д.ТЭРБИШДАГВА

Чөлөөтэй

17

Ж.ГАНБААТАР

09:46

55

Ч.УЛААН

10:07

18

Д.ГАНБОЛД

10:00

56

Б.УНДАРМАА

09:57

19

Д.ГАНТУЛГА

10:20

57

А.УНДРАА

09:52

20

Ц.ГАРАМЖАВ

10:02

58

Н.УЧРАЛ

10:04

21

Ц.ДАВААСҮРЭН

10:09

59

Д.ХАЯНХЯРВАА

09:53

22

Д.ДАМБА-ОЧИР

09:58

60

Ч.ХҮРЭЛБААТАР

Гадаад томилолт

23

Б.ДЭЛГЭРСАЙХАН

Чөлөөтэй

61

Ц.ЦОГЗОЛМАА

Гадаад томилолт

24

Б.ЖАВХЛАН

09:46

62

Д.ЦОГТБААТАР

Гадаад томилолт

25

C.ЖАВХЛАН

09:49

63

Н.ЦЭРЭНБАТ

Гадаад томилолт

26

Г.ЗАНДАНШАТАР

09:55

64

С.ЧИНЗОРИГ

09:59

27

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

10:36

65

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

10:10

28

Л.МӨНХБААТАР

09:56

66

Л.ЭЛДЭВ-ОЧИР

09:52

29

Ж.МӨНХБАТ

10:34

67

Б.ЭНХ-АМГАЛАН

Гадаад томилолт

30

Ц.МӨНХ-ОРГИЛ

10:02

68

Л.ЭНХ-АМГАЛАН

09:45

31

Г.МӨНХЦЭЦЭГ

Эмнэлгийн чөлөө

69

Ж.ЭНХБАЯР

09:59

32

Д.МУРАТ

10:29

70

М.ЭНХБОЛД

09:37

33

З.НАРАНТУЯА

10:02

71

Н.ЭНХБОЛД

10;05

34

Б.НАРАНХҮҮ

10:02

72

Л.ЭНХБОЛД

Орон нутаг

35

Н.НОМТОЙБАЯР

73

Ө.ЭНХТҮВШИН

Чөлөөтэй

36

Х.НЯМБААТАР

Чөлөөтэй

74

С.ЭРДЭНЭ

11:06

37

Ц.НЯМДОРЖ

09:50

75

Д.ЭРДЭНЭБАТ

09:59

38

Н.ОЮУНДАРЬ

09:45

76

Ж.ЭРДЭНЭБАТ

11:17