Categories
мэдээ нийгэм

“Ноён уул”-ын шүүх хурал нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлогдлоо

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр өглөө 10 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмидын хүсэлтээр хойшлогдлоо.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон юм.

Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагт хийхээр товлов.

Categories
мэдээ улс-төр

ХНХ-ын сайд С.Чинзориг “ТӨРӨӨС ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, ҮР ДҮН, ЗОРИЛТ” илтгэл тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй “Жендэр ба хөгжил” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өглөөний мэндийг дэвшүүлж, айлчлан ирж буй “нөхөрсөг” хэмээх шар нохой жилдээ ажил үйлс тань амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Дэлхийнулс орнууд хөгжил дэвшлийн төлөөх хүчин чармайлтаа нэгтгэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийг хичээж байна. Энэ зорилтын гадна нэг ч улс орон, нэг ч хүн үлдэх ёсгүй. Эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу хэн боловч улс орноо хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож үр шимээс нь тэгш хүртэж хамтдаа урагшлах нь өнөөгийн хөгжлийн гол зарчим билээ. Ингэснээр хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг уламжлалт арга барил халаагаа өгч, бидний өнөөдөр хэлэлцэх гэж буй жендэрийн тэгш байдал хөгжлийн нэгэн гол шалгуур болж байна.

Манай улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш эрх, адил боломжоор хангахад анхаарч ирсэн. Бас эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар чухал шийдвэрүүд гаргаж ирсэн түүхэн уламжлалтай. Ардын хувьсгал ялсан анхны жилээс эмэгтэйчүүдийг богтлохыг хориглож, тэдэнд эрэгтэйчүүдийн нэгэн адил суралцах эрх олгож, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж эхэлсэн түүхтэй. Энэ чиглэлээр олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж 1960-аад оноос хойш эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг устгах талаар НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас баталсан 30 гаруй конвенцид нэгдэн орсон. Энэхүү бодлого, чухал арга хэмжээний үр дүнд бид 1960 он гэхэд бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, ард иргэд маань эх орныхоо бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн оролцож, хөгжил дэвшилд хүрсэн юм.

Монгол оронд өөрчлөлт шинэчлэл өрнөсөн 1990 оноос өнөөг хүртэл хугацаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хангахад чиглэсэн төрийн бодлогын залгамж холбоо тасралгүй, алхам алхамаар урагшилж байна. Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийн “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээх заалт,НҮБ-ын ивээл дор зохион байгуулагдсан Хүний эрхийн асуудлаарх 1993 оны Венийн, Хүн амын хөгжлийн асуудлаарх 1994 оны Кайрын, Эмэгтэйчүүдийн асуудлаарх 1995 оны Бээжингийн олон улсын бага хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлж жендэрийн тэгш байдлыг хангахад ахиц гаргахыг зорьж байна.

Тийм учираас манай улс жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2002 онд батлан хэрэгжүүлж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлан мөрдүүлээд байна. Энэ хуулийг батлан гаргаснаар манай улс Ази тивдээ жендэрийн асуудлаар ахиц дэвшил гаргасан цөөн орны тоонд зүй ёсоор багтах болсон. Ийм түвшинд хүрэхэд энд хүрэлцэн ирсэн эхчүүд, эмэгтэйчүүд та бүхний хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Чуулганы төлөөлөгчид өө,

Жендэрийн тэгш байдал нь нэг салбарын дагнан хариуцах хүрээнээс хальсан, салбар дундын зохицуулалт, олон талт хамтын ажиллагаа шаардах онцлогтой асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс уг асуудлыг зохицуулах үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, хорооны гишүүдийг төр, төрийн бус байгууллагаас тэнцүү тоогоор бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн салбар, орон нутагт жендэрийн асуудал хариуцсан бүтэц, үндэсний хэмжээний сүлжээ бий болгох зорилгоор яамд, аймаг, нийслэл, дүүрэгт 44 жендэрийн салбар зөвлөл, хороодыг байгуулаад байна. Үндэсний хэмжээнд ажиллах анхны жендэрийн сургагч багш нарыг бэлтгэж, Жендэрийн үндэсний хорооны дэргэд мэргэшсэн жендэрийн шинжээчдийн бүлэг, хэвлэл мэдээллийн зөвлөл, жендэр консорциумыг ажиллуулж эхэллээ.

Төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд жендэрийн зарим үзүүлэлт сайжирч байна. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалтын үзүүлэлтүүд нэмэгдэж, жендэрийн хөгжлийн индекс 2002 онд 0.6 пункт байсан бол 2015 онд 1.0 болж 0.4 пунктээр өслөө.

Хөвгүүдийн сургууль завсардалт багасч, бага болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүйсийн харьцаа бараг тэнцүү, их, дээд сургуульд суралцагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгдсэн. Энэ нь боловсролын салбарт жендэрийн зөрүүтэй байдал багасч байгааг харууллаа. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд Засгийн газар, олон нийтийн зүгээс тавих анхаарал ч нэмэгдсэн.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо өсч, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сайжирлаа. Улс төрийн намууд бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг дүрмээрээ тогтоож байгаа. Саяхан хуралдсан Монгол ардын нам дүрэмдээ бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 байсныг 30 болгон нэмэгдүүлсэн. Энэхүү улс төрийн соёл цаашид бусад улс төрийн хүчинд үлгэр дууриал, сайн нөлөөлөл болно гэдэгт итгэж байна. Энэ мэтээр жендерийн талаар ахиц дэвшил гарлаа ч асуудал бэрхшээл цөөнгүй байна.

Тухайлбал, нийт ажиллагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин эмэгтэйчүүдийнхээс 6 пунктээр илүү болсон. Энэ харьцаа цаашид хадгаладах төлөвтэй. Харин эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж цалингийн ялгаа багасахгүй байна. 2017 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин улсын хэмжээнд 955.9 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 846.1 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 1 сая 67.9 мянган төгрөг, цалингийн зөрүү 221.8 мянган төгрөг болжээ. Энэ зөрүү нь цалингийн хэмжээнээс хамааралтай тэтгэвэр, тэтгэмжид нөлөөлж байна. Тухайлбал, 2016 оны байдлаар эмэгтэйчүүдийн өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 68.4 мянган төгрөгөөр буюу 18.6 хувиар бага байна.

Цалингийн ялгаа эдийн засгийн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн статус, зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөн, цалин хөлс өндөртэй уул уурхай, барилга, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр ба агуулахын үйлчилгээ, мэдээлэл холбоо зэрэг салбарт эрэгтэйчүүд голлож, бөөний худалдаа, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ, хүнсний салбарт эмэгтэйчүүд давамгайлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн голлон ажиллаж байгаа бөөний болон жижиглэнгийн худалдаа, хүнсний салбар нь жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлт ихтэй учир нийгмийн хамгааллын асуудлууд нь доголдолтой байгаа юм.

Мөн залуу болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалзах, эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргах явдал хавтгайрах боллоо. Энэ нь манай аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн хариуцлага, жендэрийн соёлын талаарх мэдлэг дутмаг, ухамсар суугаагүйтэй холбоотой. Хэдийгээр иймэрхүү саад бэрхшээл тулгарч байгаа ч эмэгтэйчүүдийн дунд хөдөлмөр эрхлэх сонирхол харьцангуй өндөр байгааг статистик мэдээлэл харуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн энэхүү хүсэл эрмэлзэлд нийцсэн бодлого явуулах нь төрийн үүрэг мөн.

Гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, амьдралын чанар, эрүүл мэндийн асуудлыг жендэрийн өнцгөөс авч үзэх шаардлагатай байна. 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлд 1120 иргэн өртөсний 92.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна. Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллацгаая.

Чуулганы төлөөлөгчид өө,

НҮБ-ын Тогтвортой хөгжил-2030 зорилтод багтсан 17 зорилтын нэг нь Жендэрийн тэгш байдлыг хангах явдал бөгөөд түүнийг 87 үзүүлэлтээр хэмжихээр тодорхойлжээ. Тэгвэл бид өнөөдөр энэ 87 үзүүлэлтээс 26-гийнх нь суурь мэдээллийг бүрдүүлж чадаагүй байна. Тиймээс тогтвортой хөгжлийн явцыг хэмжих статистик мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулж, нас, хүйсийн ангиллыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдах боллоо.

Монгол Улс дэлхий нийтийн жишиг, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн жендэрийн талаарх хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг зорьж яваа билээ. Энэ хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2017-2021”- ийг батлан дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

1. Тогтвортой хөгжил дэх жендэрийн эрх тэгш оролцоог дэмжиж, хөгжлийн үр шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх;

2. Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн, байгууллагын түвшинд хөгжүүлэх;

3. Эмэгтэй, эрэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн бүх нийтийн жендэрийн боловсрол олгох арга хэмжээний сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлэх;

4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүтцийг үндэсний, салбарын, орон нутгийн, байгууллагын түвшинд боловсронгуй болгож, чадавхийг сайжруулах;

5. Жендэрт суурилсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх түүнээс түүнээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх;

6. Улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зэрэг болно.

Эдгээр зорилт хэрэгжсэнээр тогтвортой хөгжилд хүрэх төрийн бодлогын уялдаа холбоо сайжрах, салбаруудын бодлого жендэрийн мэдрэмжтэй болох, бүх аймаг, дүүрэг жендэрийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт байгуулагдах, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөх, төрийн албан хаагчдын жендэрийн мэдрэмж, соёл, манлайлал дээшлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, жендэрт суурилсан хүчирхийлэл буурах зэрэг эерэг үр дүн гарсан байх учиртай.

Уг зорилтыг хэрэгжүүлэх эхний арга хэмжээг зарим салбар болон аймагт авч эхлээд байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Барилга хот байгуулалтын салбарын жендерийн бодлогоо, Хууль зүй дотоод хэргийн, Сангийн яам, тэдгээрийн харъяа байгууллагууд хэрэгжих жендэрийн бодлогоо баталсан бол Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Булган аймаг жендэрийн дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр салбар, аймгийн удирдлага, төлөөлөгчдөд чуулганы индрээс талархал дэвшүүлж байна.

Монгол Улсын нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенци нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын сүүлийн илтгэлийг тус Конвенцийн хороогоор хэлэлцээд 65 зүйл бүхий зөвлөмж өгсөн. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж 2020 онд эргэж тайлагнах учиртай. Тиймээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангаж ажиллах заалтыг орон нутгийн удирдлагуудтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгадаг болсноор тодорхой ахиц дэвшил гарсныг тэмдэглэхийг хүсч байна. Тухайлбал яамд, орон нутгаас ирүүлсэн 2016 оны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангаас Барилга хот байгуулалтын яам Дорнод, Дорноговь аймгууд төлөвлөгөө, төсөвтөйгээр идэвх чармайлттай ажилласныг онцлох ёстой.

Та бүхэнд Жендэрийн тэгш байдлыг хангах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, тулгарч буй хүндрэл бэрхшээл, гарч буй үр дүнгийн талаар товч танилцууллаа. Одоо цаашид хийх ажлын талаар хэдэн санал дэвшүүлье.

Өнөөдөр бид олсон амжилтаа бататгах, алдаа дутагдлаа багасгах тал дээр илүү бодитой, эрчимтэй ажиллах шаадлагатай байна. Үүний тулд:

1. Жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг, мэдээллийг түгээх ажлыг улам сайжруулах шаардлагатай байна. Жендэрийн нарийн төвөгтэй ойлголтыг мэргэжлийн түвшинд бэлтгэсэн онолын үг хэллэгээр жирийн иргэдэд хүргэхэд хүндрэлтэйг өнгөрсөн хугацааны туршлага харуулж байна.

2. Байгууллагын болон салбарын жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх чадавхийг нэмэгдүүлэх ёстой. Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний арга зүй, аргачлалын талаарх сургалтыг бүх шатанд хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй.

3. Иргэний харилцааны хууль тогтоомжуудыг жендэрийн өнцгөөс эргэн харж, эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай хандах боломж бүрдүүлээд байгаа зүйл заалтуудыг өөрчлөх шаардлагатай.

4. Хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Хүнийг ялгаварлан гадуурхсан, алагчилах хандлага гаргасан этгээдийг хэрхэн илрүүлж, ямар хариуцлага тооцож байгаа нь тодорхойгүй үлдэх боллоо. Тиймээс ялгаварлал, алагчилалтай тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх чухал байна.

5. Эрэгтэйчүүдэд тулгамдаж байгаа олон асуудлыг жендэрийн өнцгөөс авч үзэж тэдэнд асуудлаа шийдвэрлэхэд нь туслах, дэмжлэг үзүүлэхэд анхаарах ёстой. Ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой нөлөөлж байгаа архи, тамхины хэрэглээ, аваарь ослыг бууруулах, хорт зуршлаас ангижрах эмчилгээ, үйлчилгээг өргөжүүлцгээе.

6. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын түвшний ялгааг арилгахад чиглэсэн бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Дээд сургуульд оюутан элсүүлэхдээ зарим мэргэжлээр хүйс заах, орон нутаг, аж ахуйн нэгжийн захиалгаар мэргэжилтэн бэлтгэхдээ эрэгтэйчүүдэд зориулан квот тогтоох зэрэг нь дээд сургуульд суралцагчдын хүйсийн харьцааг сайжруулахад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

7. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд жендерт суурилсан хүчирхийлэл, түүний дотор ажлын байрны бэлгийн дарамтын талаарх зохицуулалт тусгагдсан байдаг. Ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин үүсгэх талаар сургалт, мэдээллийг байнга зохион байгуулах, хэрвээ энэ асуудал гарвал байгууллагын түвшинд ямар арга хэмжээ авах талаар тусгах ёстой. Өнөөдөр хуулийн тус заалт хэдэн хувьтай хэрэгжиж байгааг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Иймд байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар тусгаагүй, арга хэмжээ аваагүй бол ямар хариуцлага хүлээх талаар Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатай байна.

8. Жендэрийн асуудал хариуцсан бүтцийг үндэсний хэмжээнд бэхжүүлэн чадавхжуулах талаар хийж байгаа ажлаа би өмнө цухас дурдсан. Энэ бүтцийг бодит үр дүнг гаргахуйц ажиллуулахад юуны өмнө салбар зөвлөл, салбар хороодод жендэрийн асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэнг бий болох, жендэрийн салбар зөвлөл, салбар хороод хийсэн үйл ажиллагаагаа тухайн салбар, орон нутагтаа тайлагнах ажлыг бүгд хийж хэвших, бэлтгэгдсэн арга зүйч, сургагч багш нарын хүчийг дайчлан ажиллах хэрэгтэй байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хүний хөгжлийн үндсэн түлхүүр асуудал юм. Энэхүү олон талт арга хэлбэрийг өнөөдөр бид шинжлэх ухаанчаар, онол практикийг хослуулан, олон улсын чиг хандлага болон өөрийн улсын өвөрмөц байдал, онцлогийг харьцуулан хэлэлцэх боломж бүрдэж байна. Ийм учраас өнөөдрийн чуулганаар хэлэлцэн дэвшүүлэх зөвлөмж нь бодлого боловсруулагч, хууль хэрэгжүүлэгч, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиг үүрэг бүхий бүх талын хувьд нөхөрсөг зөвлөлгөө, шинэлэг хандлага-арга барилын цогц, оюуны бодит дэмжлэг болох учиртай.

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө итгэл сэтгэл нэгдэн зүтгэж байгаа Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 31-ний өдөр Монголын Тээвэр зуучдын нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсад хуурай боомт байгуулах боломж, түүний ач холбогдлын талаар санал солилцов. Монгол Улс нь НҮБ-ын АНЭЗНК-ын “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2016 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын чанартай хуурай боомт байгуулах эрх зүйн орчин бүрдсэн, одоо түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ чухал байгааг тээвэр зуучдын төлөөлөл онцлов.

Энэхүү хэлэлцээрт зааснаар олон улсын хуурай боомт нь олон улсын худалдаанд тээвэрлэж байгаа барааг ачиж буулгах, хадгалах, холбогдох хяналт шалгалт, үзлэг хийх нэг буюу түүнээс дээш тээврийн горимоор далайн боомттой холбогдсон ложистикийн төв болох нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд олон улсын хуурай боомт байгуулснаар далайгаар тээвэрлэгдсэн ачааг Монгол Улс руу саадгүй, түргэн шуурхай, өртөг багатай тээвэрлэх, улмаар манай улсын экспорт, импортын үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулахын тулд хөрш орнуудтай холбогдох гэрээ байгуулах асуудал чухал байгааг тээвэр зуучдын төлөөлөл тэмдэглэж, эл ажлыг хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг Гадаад харилцааны сайдаас хүслээ. Д.Цогтбаатар сайд хүсэлтийг хүлээн авч тээвэр зуучдын үйл ажиллагаанд дэмлжэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтад ГХЯ болон ЗТХЯ-ны холбогдох газрын удирдлагууд оролцов.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын хэлтсүүд үдийн цайны цагаар ажиллаж эхэллээ

Нийгмийн даатгалын хэлтсүүд зурган илэрцүүдАймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд үдийн цайны завсарлагагүйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Ажлын өдрүүдэд иргэд ихэвчлэн үдийн цайны цагаар хувийн ажлаа зохицуулдаг. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдийг үдийн цайны завсарлагагүйгээр үйл ажиллагаа явуулах тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга гаргасан. Тушаал өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим. Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна” гэлээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилтыг тусгасан. Хэдийгээр бодлогын хувьд ахиц дэвшил гарсан ч анхаарахгүй орхигдуулж болохгүй зарим асуудлаар Ерөнхий сайд санал бодлоо хуваалцлаа. Тэрээр,

Нэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдаад даруй 7 жил өнгөрчээ. Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д уг хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээгчдийн хуулийн талаарх ойлголт, хандлага, хэрэгжүүлэх чадавх сул байгаа талаар онцлон дурдсан байна. Иймд уг хуулийг үндэсний хэмжээнд сурталчлан таниулж, төрийн албан хаагчдын хуулийн талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг зүгшрүүлэхэд нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй байна.

Хоёр. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр “жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт нь хууль хэрэгжихгүй байх үндсэн шалтгаан болж байгаа” талаар дурдсан байна. Иймд жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахад бүх нийтийн жендэрийн боловсролыг дэмжих зайлшгүй шаардлага гарч байна. Энэ ажилд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бодитоор хамтран ажиллахыг уриалж байна.

Гурав. Эдийн засгийн үр өгөөж, ажлын хөлс өндөр салбаруудад эрэгтэйчүүд, харин ажлын хөлсний үнэлэмж доогуур нийгмийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн харилцаатай холбоотой ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, энэ чиглэлээр холбогдох яамд бодлого гаргаж, түүнийгээ олон нийтэд танилцуулах ёстой.

Дөрөв. Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн эерэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг анхаарч, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, осол гэмтлээс үүдэлтэй нас баралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байна.

Тав. Гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, олон нийтийн ойлголт, хандлага нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Цаашид жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай.

Зургаа. Монгол Улсын нийт хүн амын тэн хагасыг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Иймд зөвхөн улс төр гэж хязгаарлахгүйгээр бүх шатны шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдний хөдөлмөрийг үнэлэх, хамтдаа хөгжих тэгш боломжийг олгох нь зүйтэй.

Долоо. Яамд өөрсдийн салбарт баримтлах жендэрийн бодлого, орон нутгууд өөрийн онцлогийг тусгасан жендэрийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, гарсан үр дүн, бодлогын шийдвэрээ бодитоор тайлагнах ёстой. Түүнчлэн Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөл, хороод үйл ажиллагаагаа эрчимжүүлж, жендэрийн асуудлаар төрийн албаны манлайллыг бэхжүүлэхэд хичээн ажиллах шаардлагатай.

Найм. Бид дотоод асуудлаа шийдвэрлэхийн сацуу олон улсын чиг хандлага, баримталж буй бодлогыг орхигдуулж болохгүй. Дэлхий нийтээр мөрдөж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх нь олон улсын өмнө хүлээсэн чухал үүрэг хариуцлага гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна гэлээ.

Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн хамтын идэвх санаачилга, өргөн оролцоо, санал шийдэл туйлын чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ОУСК Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд оролцох сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/-ийн Ази, Номхон Далайн бүсийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ хариуцсан менежер Изабел Чаттертон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Засгийн газрын дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа ажлыг Дэлхийн банк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд өндөр үнэлдэг гэдгийг хатагтай Изабел Чаттертон тэмдэглэв. Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

ОУСК БНХАУ-ын зээлээр Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд зураг төсөл боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэргээр цэвэрлэх байгууламжийн ашиглалтын хугацаа дуустал хугацаанд хамгийн бага өртгөөр, үр дүнтэй ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.

ОУСК нь сүүлийн 20 гаруй жил дэлхийн 102 улсад энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв

АН-ын бүлгийн гишүүд зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц 51.3 хувьд хүрсэн тул эхэллээ.Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын товд тэтгэврийн насыг бууруулж, татварын шатлалыг буулгах хууль тогтоолын төсөл орж ирсэн болохыг хуралдаан даргалагч гишүүдэд дуулгасан.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тэтгэврийн насыг бууруулж, татварын шатлалыг буулгах асуудлыг ярьж байгаа бол бусад татварын асуудлыг хамтад нь ярих хэрэгтэй. Мөн бензин шатахууны татварыг тэглэсэн гэж байгаа боловч хомсдол хэвээр байна. Гадуур бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. “Эрдэнэт” гэдэг саалийн сүү чинь үүд хаалгаа барьж байна. Үүнийг анхаараарай” гэв.

УИХ-ын гишүүн С.Болд, “Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхийг санаархаж байна. Энэ бол 1990 онд бий болгосон ардчиллыг устгах бодлого юм. Ийм байдлаар цааш явахгүй, цааш нь явуулахгүй. Намрын чуулган завсарласны маргааш ээлжит бус хуралдаан зарлаж, иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “МАН төрийн эрхийг авахдаа нэг ч татвар нэмэхгүй хэмээн мэдэгдэж гарч ирсэн. Гэтэл одоо 9 төрлийн татварыг нэмчхээд байна. Үүнийхээ нэг л татварыг одоо буулгах нь. Аливаа шийдвэрийг МАН бодлого судалгаагүй гаргаж байна. МАН хүүхдийн мөнгөний олголтын хүрээг хумьснаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бүх хүүхдэд олгохоор шийдвэрлэж, шийдвэрээсээ буцаж байсан. Иймэрхүү үйлдэл нь монгол төрийг муухай харагдуулж байна. Бид татварыг бүрэн буулгах хүртэл жагсах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюу-Эрдэнэ, М.Оюунчимэг нар чуулганы хуралдааныг улстөржүүлэхийг буруушаагаад шууд хэлэлцэх асуудалдаа орох саналтай байгаагаа хэлсэн бол М.Оюунчимэг гишүүн, “Хоёр том нам бодлого ярьж, улс орноо хөгжүүлээсэй гэж иргэд хүсч байна. Ийм утга агуулгатай өргөдөл хүртэл Өргөдлийн байнгын хороонд ирж байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ үеэр чуулганы өнөөдрийн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд суухгүй гэдгээ мэдэгдэв. Үүгээр чуулганы хуралдаан хэлэлцэх асуудалдаа оров. Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Categories
мэдээ улс-төр

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Ганбаатар хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Хадгаламжийн даатгалын корпораци хэдэн хүний орон тоо нэмэх талаар тодруулахын зэрэгцээ арилжааны банкууд дахь хяналт, шалгалтыг давхардуулах шаардлага бий эсэхийг сонирхож байлаа. Ажлын хэсгийн зүгээс, Монголбанкны хяналт шалгалттай давхардахгүй. Зөвхөн арилжааны банкуудын даатгагдсан хадгаламжийн тайлан мэдээг банкнаас гаргуулах, даатгалын хадгаламжийн хураамж төлөлт, даатгалын нөхөн төлбөрийг төлөх үйл ажиллагаанд хяналт тавьж, биелэлтийг хангуулж ажиллана гэж хариуллаа.

Үргэлжлүүлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн “17.5.Банкыг нэгтгэх, нийлүүлэх” гэсний дараа “банкны өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг “14.4.Энэ хуулийн 14.4-д заасан аргачлалыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах бөгөөд банкны эрсдэлийн түвшинг тооцохдоо банкинд хийсэн хяналт, шалгалтын үнэлгээ, банкны хадгаламжийн хүүг харгалзан үзэж болно” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжив. Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлээс “9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “тухайн банкинд төлбөл зохих” гэсний дараа “90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн гэж” гэснийг хасах санаалаа татаж авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын төслийн 25 зүйл буюу корпорацийн хяналт гэсэн хэсгийг бүхэлд нь хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан асуудлыг бодит тоо, цаг хугацаа зааж тодорхой болгох, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөхдөө богино, дунд, урт хугацаанд хийх ажлыг тодорхой болгосон заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтоож болно гэсэн заалт оруулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Зээлийн хөрөнгөний эх үүсвэр өндөр учраас зээлийн хүү өндөр байгаа тул Монголбанкнаас гадна Засгийн газар, Сангийн яам энэ асуудалд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Монголбанк арилжааны банкуудтай уулзаж, зээлийн хүү бууруулах асуудлаар шаргуу ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг бичгээр авч, Монголбанк Байнгын хорооны тогтоолын төсөл дээр дахин санал өгөхөөр болсон тул тогтоолын төслийг батлахыг хойшлууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын шаардлагын хариуг өгөв

Засгийн газар зурган илэрцүүдАрдчилсан намаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хүргүүлэв.

Ардчилсан нам татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи тайлбар, хариу өгөхийг шаардсан юм.

Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан зэргийг шаардлагын хариуд тодотгосон байна.

2018 он Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсөлтийн замд оруулах шийдвэрлэх жил байх болно гэж олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид болон манай эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Ийм таатай боломж, нөхцөлийг зөв зүйтэй ашиглаж чадах эсэх нь монголчуудаас, түүний дотор ард иргэдийнхөө өмнө өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн улстөрчдөөс хамаарна. Улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө улс төрийн бүх хүчин, түүний дотор УИХ-д суудалтай намууд хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Г.Занданшатар албан тоотдоо илэрхийлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн малчдын цагаан идээний үзэсгэлэн, худалдаа үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн, худалдаа нь сар шинийн баярын өмнө болдог билээ. Тэр утгаараа лангуу бүр дээр үйлчлүүлэгчид худалдаа хийж, хөл хөдөлгөөн ихтэй байв. Архангай аймгийн нийт сумдаас 300 гаруй малчин 320 тонн цагаан идээтэй нийслэлд ирсэн аж.

Тус үзэсгэлэнд оролцогч Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт багийн дарга Б.Юндэн “Бүх бараа бүтээгдэхүүндээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжилгээ хийлгэж, сумынхаа мал эмнэлгээс үнэлгээний бичиг авсан. Өлзийт сумаас 100 орчим малчин 200-иад тонн цагаан идээтэй ирсэн. Харин манай багаас 20 орчим хүн энэхүү үзэсгэлэнд оролцож байна” гэв.

Түүнээс сүү цагаан идээний үнийг тодрууллаа. “Тавгийн идээ янз бүр байна. Хамгийн дээд тал нь сүүн хуруудаар хийсэн тавгийн идээ 280 мянган төгрөг. Аарцаар хийсэн тавгийн идээ 150 мянган төгрөгийн үнэтэй. Хорхой ааруул 12-13 мянган төгрөг. Хэвийн ааруул 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Шар тос 14-15 мянга, тогооны өрөм 10-15 мянган төгрөг. Том жижиг нимгэн зузаанаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр байдаг” гэлээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН ИХ ТАМИР СУМЫН ХӨХ НУУР БАГИЙН МАЛЧИН С.АЛТАНТУЯА: ОРИГ, ЦЭВЭРХЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХИЙГ ХИЧЭЭДЭГ

-Үзэсгэлэнд хэр их цагаан идээ бэлтгэж ирэв?

-Энэ зун хийж хураасан цагаан идээнүүдээ авчирлаа. Долоо дахь хоног дээрээ зогсож байна. Энэ үзэсгэлэн жил болгон болдог учир үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн. Хүмүүс их таатай хүлээж авдаг. Манай аймгийн бүх сумаас малчид ирж оролцож байна.

Би голдуу сүүн хурууд хийдэг. 5-8 үнээ сааж 10 литр сүү гаргаад түүгээрээ 900 грамм сүүн хурууд гаргаж авдаг. Хамгийн гол нь ориг, цэвэрхэн хийх хэрэгтэй. Тийм зарчмыг баримталдаг.

-Таны бэлтгэсэн цагаан идээ ямар үнэтэй вэ?

-Бусдаас ялгарахын тулд тавгийн идээнүүдээ сүүн хурууд ашиглан дээд зэргээр хийдэг. Настай хүмүүст тохиромжтой 45 ширхэг ааруултай, хоёр тогооны өрөм, дээд чимэглэл оройтой тавгийн идээ 210-230 мянган төгрөг байна. Онцлог нь хүүхэд, хөгшид идэхэд зөөлхөн. 35 ширхэгтэй жижигхэн тавгийн идээ 150-иас яриад өгч байна. Харин жирийн ааруулаар хийсэн таваг 90 мянган төгрөг. Түүхий сүүний бяслаг хольж хутгаад аарцны ааруултай хийсэн. Энэ нь залуучуудад зориулсан таваг. Цагаан самар шиг жижиглэсэн нэг килограммын сүүн хуруудыг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Ингэж жижиглэхэд ажиллагаа их орсон. Жигд зүссэн нь 20-22 мянган төгрөг. Тогооны өрөм 13-15 мянга. 10 литр сүүгээр хийдэг. Өнжөөгөөд 24 цагт нэг өрөм болдог. Хайлмаг 10 мянга, жимсний өнгө оруулаад аарцтай, нэрстэй хийсэн. Гүйлгээ нь дажгүй байна гэв.

Бүтээгдхүүний нэр

Үнэ (төгрөг)

Орц

Хорхой ааруул (1 кг)

12.000-13.000

Тавгийн идээ (45 ширхэг ааруул)

210.000-230.000

Сүүн хурууд

Тавгийн идээ

150.000

Аарц

Хэвийн ааруул(1 кг)

15.000

Шар тос

14.000-15.000

Тогооны өрөм

10.000-15.000

Тавгийн идээ (35 ширхэгааруул)

150.000

Сүүн хурууд

Тавгийн идээ(жижиг)

90.000

Ааруул

Сүүн хурууд ааруул (1 кг)

20.000-25.000

Хайлмаг

10.000

Аарц, нэрс

Б.АМАРТҮВШИН