Categories
мэдээ цаг-үе

Нийгэм судлаач Э.Баатарцогт: Монголчууд амиа бодох их муухай гэж ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог

Шинжлэх ухаан технологи, нийгмийн судалгааны төвийн захирал Энэбишийн Баатарцогттой ярилцлаа.


-Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Тэгэхээр улсын хөгжил ярихаас өмнө хүнээ ярьсан нь зөв байх?

-Манай улс өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Солонгосыг бодвол байгалийн баялаг ихтэй, газар нутаг томтой, мал аж ахуй, газар тариалан эрхлэх нөөц боломж ихтэй орон. Гэвч үүнийгээ бид олигтой ашиглаж чадахгүй өдийг хүрээд байна. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч хамгийн ихээр саад болж байгаа зүйл бол монгол хүний сэтгэлгээний хөгжил юм. Монгол хүний өөрийгөө үзэх ухамсарт би гэсэн үзэл давамгайлж байдаг. Зөвхөн би л бүгдийг хийх ёстой. Миний урдуур хэн ч хөндөлсөх ёсгүй. Би чадахгүй ч гэсэн тэрнээс илүү хийж чадна. Хэрэв тэр түрүүлж хийх л юм бол би үхэх гээд байна гэх зэргээр өөрийгөө хорсолд хөтөлдөг унаган чанарууд монгол хүн болгонд нэвт шингэсэн. Энэ зан чанар нь аливаа зүйлийг хийхэд саад болж, нийгэмд хамтран амьдрах чадваргүй болгож байгаа юм. Нэгнийгээ бүх зүйлд дэмжин уриалж байгаа хүн алга. Учир нь хүн болгон “баатар” болох гэсэн үзэлдээ дийлдсээр байгаа болохоор тамын тогоо шиг юу ч хийсэн бүтдэггүй. Би, би гэсэн үзэл монголчууд бидний хамгийн том саад тотгор болоод байна. Хамтаараа бусдын төлөө гэсэн сэтгэл бидэнд алга. Энгийн жишээ хэлэхэд машин гүйцэж түрүүлэх оролдлого хийхэд хурдаа нэмдэг асуудал авто зам дээр ажиглагддаг. Өөрийн нутгийн бөх түрүүлээгүй бол тэр наадам, наадам биш гэх үзэл бөх сонирхогчдын дунд байсаар байна. Ер нь энэ талцал би гэсэн үзлээс эхлээд дош, баг, сум, овог, аймаг гэсэн хэлбэр лүү орсон. 2016 оны олимпод Хөдөлмөрийн баатар Д.Сумьяаг давсан Бразилын бөх Силваг монголчууд тэр чигээрээ хараасан. Бүр тив алгасаж хэрүүл хийж, харааж зүхсэн дээ. Энд юу ажиглагдаж байна гэхээр зөвхөн би гэх үзэл монголчууд бидэнд хэзээнээсээ байжээ. Энэ бол нийгмийн дунд ажиглагдаж байгаа үзэл суртал юм. Улс төр, бизнесийн хүрээнд бол томоохон шийдэл, үйл ажиллагаанууд явц дундаа үргэлж унадаг. Аливаа улс төрийн томоохон төслүүдийг манай бизнесийн болон улс төрийн бүлэг фракцууд л өөрсдийнхөө ашиг сонирхлыг оруулахын тулд л бүх юмыг гацааж байдаг. Магадгүй геополитикийн болоод хөрш улсуудын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй ч байнга нөлөөлөөд байх нь юу л бол.

-Аливаа улсын хөгжлийг харъя гэвэл ард түмнийг нь ажигла гэж нийгэм судлаач, эрдэмтэд их ярьдаг. Хотынхоо төв гудманд шүлсээ хаях, олон нийтийн газар тамхи татах…гэх мэт олон саар жишээг дурдаж болохоор. Энэ бүх зүйл монгол хүний ямар зан чанартай холбоотой юм бэ?

-Манайхан нус шүлсээ баруун солгойгүй хаяж, тамхины ишээ газар шидэж, ланд 200-ийн цонхоор хэрэглэсэн салфеткаа хаях нь энүүхэнд. Манайх уул нь тамхины хуультай. Тэгэхдээ тэр хуулийг нь хуулийнх нь ч өөрсдөө хэрэгжүүлдэгүй шүү дээ. Хуулийг санаачилсан хүн нь өөрөө тамхи яаж татдагийг үзүүлсэн. Шүлсээ хаях бол хөгшин залуугүй үзүүлж өгнө. Бүр техниктэй нусаа нийдэг гээд л нэг залуу шоглоом болгож ярина лээ. Энэ бүгд чинь л өөрийгөө бодох зан чанартай шууд холбоотой. Миний гудамж биш, манай нойл биш. Надад ямар хамаатай юм гэсэн монголчуудын тархинд гүн шигдсэн сэтгэлгээ л яваад байна. Өөрийгөө бодох зан нь авто зам дээр л их илүү харагддаг юм даа. Эгнээгээ барьж явж чадахгүй урдуур дайрах, болих дахиад дайрах зэргээр нервтүүлж яг ганцаараа явж байгаа юм шиг л аашилна. Их уучилна. Их уурлана. Харин авто зам дээр миний өөрийгөө бодох түвшин арай бага юм шиг санагддаг. Бүх хүнийг өөрийнхөө хамаатан мэт санаж, ах шигээ хүндэлж урдуураа оруулна, гаргана. Ингэх нь надад стрессгүй амар. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье. Шведийн Төв банкан дахь эдийн засгийн салбарын Нобелийн хороо 2017 оны шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорсныг зарласан. Ингэхдээ түүний “Сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа хэлсэн юм. Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь. Түүний чиглүүлэх эдийн засгийн энгийн жишээг би хэлье. Босоо нойлруу бие засаж буй эрэгтэйчүүдийн шээс их цацардаг тул цацрахгүй урсах тэр хэсэгт ялаа зурж. Тэгтэл юу болсон гээч, шээс цацрахаа больж цэвэрлэгээний зардал, хөдөлмөр маш ихээр хэмнэгдсэн байна. Учир нь ялааг онож шээхийн тулд эрчүүд цацруулахгүй шээдэг болж л дээ. Их дүрсгүй шинжтэй. Энэ бол хүний хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүсийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Хүний нийгэмд араатан ч бий амьтад ч бий. Тэр хүн болгоныг хянах боломжгүй учир эдийн засгийн аргаар чиглүүлэн тохируулах ухаан хэрэгтэй гэсэн үг л дээ. Ер нь ардчилсан нийгэмд эрх тэгш амьдрах гол нөхцөл нь буруу шийдвэр гаргадаг төр засагт хариуцлага тооцож чаддаг ард түмэн, ард түмний хяналтанд дор зөв үйл ажиллагаа явуулдаг төр хоёрын нарийн мэдрэмжтэй харилцаа юм. Нэг талаас Монголын нийгэм ард түмний мэдлэг, ойлголтын түвшинг л дээшлэхийг хүлээгээд байгаа шүү. Хэн нэгэн бүлэг фракцыг дагаад шуураад байдаггүй зөвхөн үндэсний эрх ашгаа урдаа барьсан ард түмэн хөгжилд хүрдэг. Тэгсэн цагт бид төрөөс хариуцлага нэхэж чаддаг болох юм байна. Тэгсэн цагт бид энэ чөлөөт нийгэмд хамтран амьдрах чадвартай болно. Тэр хүртэл нутгархах, овгорхох үзлээс салж чадахгүй л байхаа даа. Нийгэмд амин хувиа бус бие биеэ бодох ухамсар тогтсон цагт хөгжлийн талаар, баялгийн дахин хуваарилалтын талаар ярьж хэрэгжүүлэх байх.

-Дэлхий дээр монголчууд л ганцхан аминчхан үзэлтэй биш байх. Бусад орны хүмүүс ер нь ямар үзэл бодолтой байдаг бол?

-Амиа бодохуй нь улс, үндэстнүүдийн хувьд өөр өөр байна. Япон болон өрнөдийн орны иргэд их амиа бодсон байдаг. Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй. Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг. Гэхдээ л Япон улс өнөөдөр хамгийн хөгжилтэй орнуудын тоонд орж байна. Бусад орнууд ч адил. 2012 онд Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан. Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа. Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм. Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлаж. Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлсэн байна л даа. Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй. “Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй. Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй. Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог. Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна. Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ. Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт урдуур зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог. Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчихээд яваад өгнө. Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж хүний цаг завыг үрнэ. Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчихээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно. Энэ мэт жишээ даан ч олон, ярьж барагдахгүй. Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.

Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү… түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр … тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ”, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд. Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой. Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй. Тэгэхээр өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур болгодог, өөрөөсөө бусдыг хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, муухайгаар өөрийгөө боддог хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг бололтой. Үндэсний баялгийн 90 хувь нь олигархиуд буюу хүн амын 2 хувьд нь төвлөрч байхад юуных нь ардчилал, тэгш хуваарилалт байхав дээ. Нийгмийн тэмцэл явж явж хүмүүсийн ёс суртахуун дээр тулаад гацаад байгаа гэж ойлгодог. Тэр нь үндэсний эрх ашиг, хувийн эрх ашгаа ялгаж салгаж чадах ухамсар, үйлдэл хэр вэ? гэсэнтэй утга нэг л дээ. Баялагийг тэгш хуваарилах нь нйигмээсээ шалтгаалах гээд байгаа ч юм шиг. Хууль журмаа мэдэхгүй, хамтран амьдрах чадваргүй, эрх чөлөөг дураараа загнах гэж ойлгодог хүмүүст мөнгө өгөөд хэрэггүй л дээ. Архи уугаад, авгай хүүхэн эргүүлээд, хөөрөг бариад, хурдан морь хөөгөөд жинхэнэ амралтын байдалтай амьдарна шүү дээ. Гэвч нийгмийн хөгжил хувь хүний хөдөлмөрөөр хэмжигдэж байна. Аль ч улсын хүн ам арай илүү хөдөлмөрлөж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна тэр улс орон илүү хөгжингүй байна.

-Монголчуудын амиа бодох үзэл нүүдэлчин ахуйтай холбоотой юу?

-13 дугаар зуунд овог аймгуудын талцал, тэмцэл дээд цэгтээ хүрээд байхад Тэмүүжин нэгтгэж зангидсан. Нэг удирдлагад орсон Монгол Улс ямар хурдан хүчирхэг болдгийг түүх бидэнд харуулсан. Одоо харин ард түмний дунд Чингис хаан шиг хүчирхэг удирдагчийг төрүүлэх хүлээлт байсаар байна. Ардчилсан засаглалтай улс оронд Чингис хаан шиг удирдагч гарч ирэх боломжгүй юм л даа. Нөгөө талаас Монголчуудын нэгдэж нягтарч чаддаггүй үзэл нь нүүдлийн соёлтой шууд хамааралтай. 100 жилийн өмнөөс л хот сууринд төвлөрөн хамтран амьдрах байдал эхэлсэн. 2000 онд авто замын түгжрэл байхгүй байхад тайван л амьдарч байлаа. Одоо авто зам дээрх осол, аваар, эд хөрөнгө, хүний амь насны хохирол ямар их болоо вэ. Бидэнд хамтран амьдрах чадвар дутагдаж байна. Гарцаар гарах, хурдаа барих, гэрлэн дохионд захирагдах чадвар, чадамж байхгүй л байхгүй юу. Хүн болгон өөрийн дүрмээр машин барьж байгаа болохоор үргэлж зөрчил үүсч байна л даа. 2010 оноос хойш сошиал ертөнцөд хүмүүс амьдарч эхэлсэн гэж хэлж болно. Одоо энэ сошиалын солиоролд нийтээрээ орсон байх. Ажилд хийдэг хүн алга боллоо. Бүгд фэйсбүүк, твиттерийн ажилтан болсон. Сошиалийн зөрчил, тэмцэл хэрээс хэтэрлээ, үүнээс шалтгаалсан гэмт хэргийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Энэ юу хэлээд байна вэ гэхлээр бид нийгэмд зөв, зөрчилгүй, хамтран амьдрах соёлд суралцаагүйг л илэрхийлээд байх шиг.

-Та нийгэм судлаач хүн. Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?

-Өнөөгийн бидний нийгэм худал, хуурмагаар дүүрэн байна. Нэг үе идэвхжсэн иргэдийн хөдөлгөөний зохицуулагч нар ард түмний нэрийг барьж яваад карьераа өсөөд ирэхээр нь хэрэглэж дууссан гэсэн шиг тэнд чин сэтгэлээсээ зүтгэж байсан хүмүүсээ хаяад нам улс төрлүү шургалж аль нэг фракц бүлэгт орсон. Үр дүн нь энэ. Өнөөдөр хэн үнэн яриад хэн худлаа ярьж байгааг ард түмэн ялгахаа больсон. Одоо хэн нь ард түмний нэрийг барьж карьераа өсгөж байгаад аль нэг хүчтэй гэх бүлэг фракцид шингэж худлаа үнэн бодлого ярьж суух бол. Тэр иргэний хөдөлгөөний удирдлагууд бүгд өөрсдийнхөө төлөө явсан. Нийтийн төлөө гэж дуугардаг болохоос цаанаа өөрийнхөө карьерт л үр дүнг шингээсэн л байхгүй юу. Ямар ард түмэн байна тийм төр байна гэж цэцэрхэх боллоо. Өөрөөр хэлбэл та нар тэнэг болохоор ийм төртэй байгаа юм хохь чинь хар малнуудаа гэж байна. Ард түмэнд сонголтгүй сонголт тулгачаад та нар сонгосон гэнэ. Тэр намын даргын чинь 60 тэрбумын авилгаар бүрэлдсэн танхим шүү. Монголын ард түмнээр нэр дэвшигчдийг сонгуулсан бол жинхэнэ эх орноо гэсэн чин сэтгэлтэй, боловсролтой, өнгө мөнгөний шуналгүй шилдгүүдээс түүвэрлэх байлаа. Одоо хар та нар эх орноо. Өвөл нь утаанд угаартсан, зун нь бөгснийхөө баасыг дутуу арчсан хүүхэд шиг үмхий ханхалсан, төрийн сүлдээ турсиктэйгээ хольсон ихэнхдээ бөгснөөс доогуур зүйл ярьж, өрнөөс өрний хооронд, засгаас засгийн хооронд, шийдэж чаддаг асуудал байхгүй, талцал, хэрүүл, хорон дунд учраа олохгүй явна. Үндсэн хуулиа өөрчлөнө. Эрх мэдлийг нэг талд нь төвлөрүүлнэ гэнэ. Эвлэрч нэгдэж ажиллаж чадахгүй болохоор эрх мэдлийг төвлөрүүлж нэг нэгэндээ ташуур өгөхийн байх. Цаазаар авна. Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно. Тэгээд бүгд ок болно гэсэн. Одоо энэ талцалаа зогсоож жинхэнэ ажлаа эхлэх хэрэгтэй. Асуудлын гол нь эдийн засагт байгаа. Эдийн засгийг сэргээх гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил. Тэднийгээ бүх талаар дэмжих ажил бидний гол анхаарлын төвд байх ёстой. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортыг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, хадгаламжийн хүүгээс татвар авах зэргээр ажлаа эрчимжүүлье. Уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бүтээе. Үйлдвэр эрхлэгчдэд зээлийг нь олгоё, эрүүл ахуйг хангахад нь тусалъя, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхэд нь зуучилья. Ердөө л энэ шүү дээ. Ард түмэнд таалагдах гэж халамжийн бодлого, инфляци ярьж муйхарлахаа больё. Хувийн хэвшлийг тултал нь дэмж. Дараа нь хөгжлийн тухайгаа ярьж том төслүүдээ хөдөлгө. Хөгжлийг их олон зүйлээр ойлгож болно. Хамгийн эхэнд байгаль эхийн тэнцвэр дараа нь хүний эрх, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, иргэдийн ухамсар боловсрол гээд маш олон хүчин зүйл байгаа байх. Одоо шүүмжилж, хэрэлдэж, талцаж, нутгархаж, амин хувиа хичээж ханалаа. Хийцгээе.

-Монголчууд аминчхан үзлээсээ салахын тулд яах ёстой вэ?

-Мөнхийн эрх ашиг хүн болгонд байдаг. Үүнийг хэн бүхэн мэднэ. Барьцаанд орсон, хэт шунасан, хувийн мөнгөний эрх ашгаа бусдаас дээгүүр тавьсан энэ бүх зүйл бидний амьдралд байх ч болно, байсаар ч байна. Амиа хичээх үзлийг зөв талаас ойлгох аргагүй юм л даа. Монголчууд бид ирээдүй болсон үр хүүхдүүддээ амьсгалах агаарчгүй, уух усчгүй, бохирдсон хөрс, ухаж төнгөчсөн газар шороо, удирдлагагүй төр, хар тамхи, бузар булхай болсон нийгмийг хүлээлгэн өгөх гээд байна. Тиймээс бие биенээ дэмж, хамтран ажилла, эхнээс нь эхлээд дуусах хүртэл нь хамтын ажлаа ярилц, ойлголц, үр дүнг нь тооцоол, эрх ашгаа зөвшилц, эцсийг нь үз гэж хэлмээр байна. Монголчууд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол эвлэрэл, нэгдэл, хамтын ажиллагаа юм. Бидэнд баялаг байна, мэдлэг байна, байгалиас өгөгдсөн бие бялдрын чадавх байна. Үүнийгээ л ашигла. Монголчууд талцал, хуваагдал, жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй. Эвлэрэл, тэвчээр, хөдөлмөр, тууштай сэтгэлээр хандаж хамтдаа зүтгэвэл бүх зүйл их амархан өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Тэгэхийн тулд би гэсэн үзлээ орхиж, бид гэсэн үзэлтэй болох учиртай.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын Элчин сайд У Сун: Хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бий болно

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу? Монголын өвөлд дасаж байна уу?

-Сайн байна уу? Анх ирж байснаа бодвол одоо хүйтэн санагдахаа больсон байна.

-Манай улсад сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл үргэлжилж байна. Энэ хүндрэлээс гарахад гадаад харилцаа ихээхэн чухал. Тэгвэл хоёр орны хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн салбар ямар байна вэ?

-Сүүлийн хэдэн жил Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалтай байсан учраас Солонгосын аж ахуй нэгж, байгууллагуудаас Монголд орж ирж ажиллах нь багассан. Харин Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбоотойгоор эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт үүсч, Солонгосын компаниуд Монголын зах зээлийг анхаарч сонирхох болсон. Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA) байгуулах хамтарсан судалгааны ажил дуусч, удахгүй эцсийн тайлангаа хоёр улсын Засгийн газарт хүргүүлнэ. Уг тайланд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэсэн агуулгатай байгаа юм. Хэлэлцээр байгуулагдвал янз бүрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулагчдыг хуулиар хамгаалсан зүйл заалтуудыг оруулснаар хоёр орны хооронд хийгдэж байгаа худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэх болно. 2017 оны тавдугаар сард Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд Монгол Улсад 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Энэхүү 700 сая ам.доллараас одоогийн байдлаар Монголын арван аймаг дахь дулааны станцыг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үлдсэн 500 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг аль салбарт зарцуулах талаар хоёр улсын Засгийн газар хэлэлцэж байна. Эдгээр хамтарсан төслүүд хэрэгжсэнээр Солонгосын аж ахуй нэгжүүд Монголыг сонирхох нь илүү нэмэгдэх байх.

-Хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Шинэ Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард ажилдаа орсон. Шинэ Засгийн газар бүрэлдэхтэй холбоотойгоор хоёр улсын хооронд ямар төслүүдийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээ нэлээд хойшилсон. Одоо шинэ Засгийн газартай хамтраад ажлуудаа илүү хурдацтай эхлүүлэх боломжтой болж байна.

-Солонгосын бизнес эрхлэгчид манай улсын ямар салбарт хөрөнгө оруулалт хийх талаар тандалт судалгаа хийж байгаа. Тэд ямар салбарыг илүүтэй сонирхож байна вэ. Мөн та дээр EPA хэлэлцээр байгуулах тухай дурдсан. Уг хэлэлцээрийн хүрээнд хийсэн судалгааны дүн хэрхэн гарсан бэ. Хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зураглалууд үүгээр илүү тодорхой болсон байх?

-Солонгосын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид ерөнхийдөө автомашин, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх сонирхол их байсан. Улаанбаатар хотод “И март”-ын салбар дэлгүүр байгуулагдсанаар сүүлийн үед хоол хүнсний чиглэлээр эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Мөн солонгосын олон ангит кино, гоо сайхны бүтээгдэхүүн, амин дэм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг монголчууд маш их сонирхож байна. Солонгосын зарим компани уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ салбарт орохоор сонирхож, судалж байгаа компаниуд ч байна. Түүнчлэн нарны эрчим хүчний чиглэлээр компаниуд их сонирхож байгаа. Одоогийн байдлаар солонгосын нэгэн компаниас Зуун модод нарны эрчим хүчийг ашиглах төслийг хэрэгжүүлээд эхэлсэн. Тэгэхээр олон салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой гэдэг нь харагдаж байна.

EPA хэлэлцээрийн хамтарсан судалгааг Засгийн газраас бус хувийн хэвшил, мэргэжлийн хүмүүс хамтарч хийж байгаа юм. Тэгэхээр эцсийн тайланг Засгийн газарт тайлагнахаас өмнө бид ч тодорхой мэдээлэлгүй байна. Ямар ч байсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хийснээр хоёр орны худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал гэсэн ерөнхий үр дүн гараад байгаа юм.

-Монголоос экспортод гаргах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой юу. Солонгосчуудын сонирхол татах бүтээгдэхүүн юу байна вэ?

-Солонгос руу экспортолж байгаа бараа нэлээн нэмэгдсэн. Эдгээрээс хамгийн тэргүүлэх төрөл бол ноолууран бүтээгдэхүүн юм. Монголын ноолууран бүтээгдэхүүн Солонгосын зах зээлд гарч, хөүм шоппингоор хүртэл хэд хэдэн удаа худалдаалагдаж, Сөүлд ноолууран бүтээгдэхүүний дэлгүүр нээгдсэн. Солонгосчууд Монголд ирээд заавал авч явдаг бүтээгдэхүүн нь ноолуур болсон байна. Хоёрдугаарт, чацарганыг дурдаж болно. Солонгосчууд эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол өндөр байдаг учраас чацарганад дуртай болж байна. Ер нь солонгосчуудад Монголын талаар мэдэхгүй зүйл их байдаг. Тиймээс монгол барааг солонгосчуудад аль болох өргөн хүрээтэй танилцуулах ажил их хийгдээсэй гэж боддог. Элчин сайдын яамнаас үүнтэй холбоотойгоор солонгос бизнес эрхлэгчдийг Монголд авчирч,зах зээлийг нь танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

-Сүүлийн үед Солонгосыг зорих монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Виз мэдүүлгийн төвүүдэд дараалал ихтэй байна. Мөн хэл ам ч цөөнгүй гарч байна. Яг хэрэгтэй хүнд виз гарахгүй байна гэх зэргээр хэлж байна?

-Солонгосын визний талаар, тэр дундаа визний материал авч байгаа газруудтай холбоотой гомдлууд их байгаа тухай хэвлэл мэдээллээр бичсэн байсан. Визний материал авч байгаа газрууд маань нэг өдөрт маш олон үйлчлүүлэгч ирж байгаа учир өнөөдөр зөвхөн тэдэн хүн авна гэж хязгаарлаж байгааг сонссон. Энэ бол байж болшгүй зүйл. Бид хүмүүс чөлөөтэй виз мэдүүлж байх ёстой гэж материал авч байгаа газрууддаа анхааруулж байгаа. Визний материал авч байгаа газруудын үйлчилгээг сайжруулах тал дээр бид анхаарч, хянаж ажиллах болно.

2017 онд манай Элчин сайдын яаманд виз мэдүүлж байгаа хүмүүсийн тоо маш их өссөн. Энэ жилийн сүүлч хүртэл 135 мянга орчим хүрэхээр байна. Мэдээж хоёр улсын хооронд иргэд харилцан зорчиж байгаа нь эерэг зүйл юм. Гэхдээ үүний хажуугаар сөрөг үр дүн, жишээ нь хууль бусаар амьдрах, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх асуудал гарч байна. Манай Элчин сайдын яамнаас ч тэр, Солонгосын Засгийн газраас ч тэр энэ асуудалд ямар арга хэмжээ авах талаар судалж ажиллаж байна. Би Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх бүртээ энэхүү асуудлыг дурдаж байгаа. Хууль бусаар оршин суух, ажиллах асуудлаас болоод нэн яаралтай явах шаардлагатай хүмүүс явж чадахгүй болох бэрхшээл их гарч байна. Эмчилгээнд орох, эсвэл тогтсон хугацаанд очих ёстой хүмүүс хугацаандаа очиж чадахгүй байх тохиолдол байна. Монгол хүмүүс Солонгос улс руу хэзээ визгүй зорчих вэ гэж маш их асуудаг. Тэгвэл хууль бусаар амьдрах, ажиллах асуудал шийдэгдэж байж визгүй зорчих асуудлыг судалж үзэх боломж гарна. Хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг багасгах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

-Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг багасгах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Солонгост улирлын чанартай ажлын байрыг бий болгоод, ажиллах хүч авах системийг ашиглаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Солонгост хүн хүч хэрэгтэй, улирлын чанартай ажлууд гардаг. Энэ үед хууль ёсны дагуу ажиллуулах боломжийг олгож байгаа юм. Орон нутгийн засаг захиргаа хамтраад энэ ажлыг хийх бололцоотой. Жишээлбэл, арванхоёрдугаар сард Солонгосын Бурён хотоос төлөөлөгчид ирээд Чингэлтэй дүүрэгтэй санамж бичиг зурсан.Энэ хүрээнд хавар Чингэлтэй дүүргийн 150 хүнийг Солонгост гурван сарын хугацаагаар ажиллуулах боломжийг бий болголоо. Мөн Солонгосын Тэангүн, Ёсү зэрэг хотуудаас Сонгинохайрхан дүүрэгтэй санамж бичиг байгуулаад улирлын чанартай ажиллах хүчийг авахаар болсон. Энэ системийг ашиглаад хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бий болно. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 15-17-ны өдөр БНСУ-д айлчиллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалаар олон удаагийн виз олголтын хүрээг нэмэгдүүлэх талаар албан ёсны хэлэлцээр хийсэн байгаа. Үүнийг хоёр улсын холбогдох байгууллагууд хэлэлцэхээр болсон.

-Та Элчин сайдаар томилогдсоноос хойш юун дээр голлон анхаарч байна вэ?

-Элчин сайд хүний гол ажил үүрэг бол хоёр улсын иргэд хоорондыг холбож өгөх. Монгол хүмүүст Солонгосыг,солонгос хүмүүст Монголыг танилцуулах нь миний гол үүрэг юм. Манай Элчин сайдын яам шинэ байрандаа нүүж ирснээс хойш олон хүмүүсийг яамандаа урьж солонгосын үндэсний хоол, соёлыг танилцуулсан. Элчин сайдын яамны байрнаас гадуур “Солонгосын долоо хоног”, К-поп тоглолт гэх мэт, хоол, соёл, хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний технологи, үйлчилгээ зэргийг танилцуулах үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулсаар байгаа.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр 9.00 цагаас эхэллээ. Өнгөрсөн жил цахимаар хичээлээ сонгон бүртгүүлж, шалгалт өгч байсан. Энэ жил ч гэсэн тус журам мөрдөгдөх юм байна. Гэхдээ бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлнэ гэлээ. Энэ жил Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг 37 мянган сурагч төгсөх гэнэ. Харин өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоог гаргажээ. Элсэлтийн шалгалтыг 2006 оноос хойш Монгол орон даяар http://eec.mn гэсэн цахим хаягаар бүртгэж байгаа юм.

МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫГ ЗААВАЛ ӨГНӨ ГЭВ

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан ““Элсэгчийн” сонинд “Сурагчид шалгалтдаа хэрхэн бүртгүүлэх, мэргэжил сонголтоо яаж хийх вэ” гэсэн мэдээ, мэдээллийг нийтлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцээд энэ сарын 5-наас эхлэн Улаанбаатар хотын бүх дүүргийн арванхоёрдугаар ангийн төгсөх ангийн сурагчдад уулзалт зохион байгуулна. Уулзалтаар Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц зохион байгуулалт, түүнд анхаарах зүйлсийн талаар ярих юм” гэж хэллээ. Мөн тэрээр “Нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөг. Хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн нэг л батламжтай байх юм. Монгол хэлний шалгалтыг заавал өгөх бөгөөд бүртгэлийн хураамжгүй. Боловсролын үнэлгээний төв нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Сурагчид манай төвийн вэб сайт, фэйсбүүк пэйж хуудас руу орж Элсэлтийн ерөнхий шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой” гэдгийг онцлов.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ ДАХИН СУНГАХГҮЙ

Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 18.00-00.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Хугацааг дахин сунгахгүй, нэмэлт бүртгэл явуулахгүй гэнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг Боловсролын үнэлгээний газар БСШУСЯ-тай хамт зөвшилцөж байж зарлах ёстой аж. Шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA, эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ алдаатай эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Учир нь тус мэдээллүүдэд тулгуурлан сурагчдын дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Алт диллерийн хэргээр алдсан алтаа эргүүлж авах хөдөлгөөн өрнүүлье

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед буюу 1991 онд алт диллерийн гэх дуулиантай хэрэг мандлаа. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн, шадар сайд нь Да.Ганболд, Д.Дорлигжав нар байв. Монголбанк банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу диллерийн үйл ажиллагааны үр дүнд 100 сая долларын алдагдал хүлээж, улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн гэж ярьж бичигдсээр ирсэн.

Монголын түүхэн дэх хамгийн том луйвар гэгддэг Алт диллерийн хэрэгтэй холбоотой баримт мэдээллүүдийг дурдъя.1990 оны гуравдугаар сард манай улс ямар ч зээлгүй байснаа Швейцарьт байдаг Олон улсын хөгжлийн банкны мэдээгээр зургадугаар сард нь 58 сая, есдүгээр сард нь 100 сая, 12 дугаар сард 62 сая долларын зээл тавьсан гэсэн мэдээлэл гарч. Яг үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож, 100-гаад сая доллар алдаж, улсын нөөцийн дөрвөн тонн алтыг гадаадад гаргачихсан хэрэг мандав. 1991 оны аравдугаар сард Засгийн газар энэ талаар хаалттай хуралдаж, шалгалтын комисс байгуулав. Комиссын даргаар тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилжээ. Ажлын хэсэг шалгалтынхаа дүнг танилцуулахдаа диллерт наян сая, банкны конторын засварт гурван сая, Биржийн төвд 3.6-3.7, Германд урьдчилгаанд 4 сая, нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоосон гэжээ.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тухайн үедээ “Энэ ажиллагааг КГБ, НАХЯ-ны агент гүйцэтгэсэн. Нууц нэр нь “Боолд”. Энэхүү Боолд гэгчийг хүмүүс О.Чулуунбатыг гэж хэлээд байгаа. Надад энэ талаар мэдээлэл байгаа” гэсэн байдаг. Сүүлд О.Чулуунбат энэ Боолд гэгч нууц нэрийн талаар сэтгүүлч асуухад үгүйсгээгүй, тийм гэж ч хариулаагүй байдаг. Гэвч энэ хэргийн мэдээллийг О.Чулуунбат анх хүчнийхэнд мэдээлсэн гэдэг нэг яриа байдаг ч үнэн хэрэгтээ Улсын банкны ерөнхий хорооны дарга асан Данзан гэж хүн анх энэ талаарх мэдээллийг хууль хяналтынханд хэлсэн гэдэг. Ямартай ч маш олон хүн холбогдсон хэрэг гэдэг ч цөөн хүний нэр байнга дурдагддаг.

Тэр үеийн НАХЯ-ны орлогч сайд, генерал Б.Цийрэгзэн нэгэн ярилцлагадаа дээрх алтны хэмжээг 2.4 тонн гэж дурдсан байдаг юм. Хэрэг явдлын цөөхөн гэрчийн нэг гэгдэх тэрээр энэ талаар Тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар өөрийг нь дуудаж “ Англид алт цэвэршүүлэхээр гаргах хэрэгтэй байна. Үүнийг маш нууцалж, оросуудад мэдэгдэлгүй Лондонд хүргэх ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг өөрт нь өгсөн талаар хэвлэлд ярьсан байдаг. Тэгээд ЗХУ-ын нутаг дээгүүр тэр их алтыг яаж гаргах асуудал яригдаж, эцэст нь оросуудтай тохирч, ЗХУ-ын зорчигч тээврийн онгоцоор Москва хүргүүлж, тэндээсээ түрээсийн онгоцонд шилжүүлэн ачиж, Лондонд зохих газар нь хүргүүлсэн гэж өдөр хоногтой нь ярьсан байдаг юм. Энэ нь 1990 оны есдүгээр сарын 27, 28-ны үеийн үйл явдал. Тэр алтыг дагаж тухайн үеийн Монголбанкны дэд дарга Баяр, УАБХЕГ-ын ажилтан Адилбиш, Мэндсайхан нар хамгаалж явсан аж.

Гэтэл Д.Бямбасүрэн гуай энэ талаар арай өөр юм ярьдаг. 1988 оноос Монгол банк диллерийн гүйлгээ хийж эхэлсэн. Түүнээс хойш төв банк диллерийн гүйлгээг байнга гадны банкуудтай хийж байсан. Гүйлгээний алдагдлыг олон нийтэд зарладаггүй байсан болохоос биш энэ хэрэг 1990 оноос өмнө болсон асуудал гэдэг. Нэг үгээр ил болсон нь өөрийнх нь Засгийн газрын ил болсон хэрэг гэдэг.

Үүнийг үгүйсгэх аргагүй мэдээллүүд яваад байдаг. ЗХУ задарч, өөрчлөн байгуулалт эхлэхэд хуучин Коммунист намынхан их хэмжээний алт, валютыг КГБ-ын дэргэд аж ахуй эрхлэх эрх бүхий компани байгуулж, тэр компанийн нэрээр гадагшаа гаргаж нуусан гэдэг. Манай НАХЯ алт диллерийн энэ хэрэгт оролцсоныг бодоход ЗХУ-ын коммунист намаас үүрэг авч мөн мөнгөө ийм замаар гаргасан нь энэ гэж үздэг. ЗХУ-ын тэр алга болсон их мөнгийг сүүлд Ельцин хайж, ажлын хэсэг гаргаад өнөөх нь КГБ дээр очоод төрийн нууц гэдгээр амаа таглуулаад гацчихдаг байсан гэдэг. Түүнээс биш Монголын хэдэн банкир залуу улсынхаа төсвийг тэр чигээр нь тоглоно гэж байхгүй гэж үзэх хүмүүс бий.Тоглолоо ч багахан хэсгээр нь л тоглоно шүү дээ гэж эх сурвалж ярьж байсан. Мөн тэр алтыг гаргахдаа тухайн үеийн Монголын удирдагчид ЗХУ-ын Коммунист намын заавраар ингэлээ гэж хэлж чадахгүй байсан биз.

Ямартай ч Алт диллерийн гэх хэрэг олны өмнө ил болж мандсан үе бол 1991 оны аравдугаар сар болж таарлаа. Энэ үед 20 дугаар тогтоол гарч, өнөөх картын барааны үе эхэлчихсэн улсаараа хүнс, барааны хомсдолд орчихсон байв. Мэдээж улсын сан хөмрөг хоосорсон. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед алт цэвэршүүлэх нэрээр гадагш гараад сураг алдарсан энэ их алт хаачсан бэ? Лондонд 1990 онд очсон байсан тэр алтыг өнөөх диллерийн хэргийн өрөнд суутгаад авчихсан уу, алтны хэмжээ 4.4 байсан уу, 2.4 байсан уу. Эсвэл Швейцарийн банкинд хэн нэгний нэр дээр байж байдаг уу? Мэдээж ор сураггүй алга болно гэж баймгүй.

Тэр их алтны оронд Монгол юу авсан нь тодорхойгүй. Энэ хэрэг луйвар байсан уу, эсвэл юугаа ч мэдэхгүй монголчууд гадныханд луйвардуулсан уу.

Энэ хэрэгт тухайн үеийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Жаргалсайхан (сүүлд Монгол банкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалын төрсөн ах), Д.Сүх-Эрдэнэ, Г.Хүдэрчулуун, Д.Саран, Хүрэлбаатар нарын нэр холбогдож байсан. Хэрэг үүсч ял төлөвлөж байтал нэр холбогдсон Монгол банкны захирал Н.Жаргалсайхан алга болж, хэрэг хойшлогдоод тэрнээс хойш энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс сураг алдарч, бүгд гадаадад амьдарсан байдаг. Хааяа нэг Монголд амарч зугаалах гэж ирдэг л сураг сонсогддог. Тэд гадаадад гараад ямар мөнгөөр яаж амьдардаг бол.

Тухайн үед Алт диллерийн хэргийн буруутнаар тодорсон хүмүүсээс хоёр нь ял сонсч тэр нь тэнсэн болсноор хэрэг шувтарчээ. Ямар учиртайг нь мэдэхгүй учраас хардлага сэрдлэг байнга дагуулсаар ирсэн энэ хэргийн нарийн учир одоо ч бүрхэг байна. Яагаад гэвэл тэр үед улсаараа юу ч мэдэхгүй тэнэг байв. Зах зээлийн эдийн засаг гэж мэдэхгүй, луйвар энэ тэр мэдэхгүй. Тэр ч бүү хэл гадаад хэлтэй, хүн тоотой хэдхэн, англи хэлтэй нь бүр цөөн байв. Тэр үеийн гайгүй боловсролтой англи хэлтэй, банк санхүүгийн мэргэжилтэй хэдэн хүн улсынхаа төсвөөр тоглосон л гэцгээдэг. Ямар ч байсан улсаараа гадаад гүйлгээ хийж мэддэггүй байсан баримт бий. Монгол банкны захирал байсан Н.Жаргалсайханыг тэр үед энэ хэрэгтэй холбоотой барьж аваачаад Ганц худагт хийчихсэн байсан. Цахим гүйлгээ энэ тэр огт мэддэггүй хүмүүс яахав дээ. Жаргалсайхан шоронд орохтой зэрэгцээд улсын гадаад гүйлгээ тэр чигтээ зогссон. Аргаа бараад барьж хорьсон Н.Жаргалсайханаа тусгай хамгаалалттай машинаар жигтэйхэн нууж хааж шөнө дөлөөр авчраад гадаад гүйлгээ хийлгэж байсан гэдэг. Тэр үед ийм боловсролтой хүнийг барьж хорилоо гээд нийгмээрээ нэг шуугив даа. Одоо бодоход гүйлгээний нууц кодыг нь авалгүй шоронд хийчихсэн юм шиг байгаа юм. Улс орноороо ийм гэнэн тэнэг байж. Ийм болохоор нь гадны луйварчид манай алтыг луйвардсан биз. Яг л ийм байдлыг нь ашиглахгүй юу. Одоо тэгээд энийгээ эргүүлж авчирч болдоггүй юм уу. Тэр үеийг бодвол монголчууд ухаажсан, боловсролтой болсон, юм үзсэн, гадаад дотоодын нөхцөл байдлыг мэдэхтэйгээ болсон. Ул мөр үлдээдэггүй гэмт хэрэг гэж байдаггүй гэдэг. Ялангуяа эдийн засгийн гэмт хэрэг заавал ул мөрөө үлдээсэн байдаг. Шинэ үеийн залуус энийг яагаад хайж болохгүй гэж. Бид ийм их алт хулгайд алдчихаад зүгээр суух тийм баян орон билүү. Дэлхийд эрдэнэсээ алдаад буцааж олж авч байсан тохиолдол бий. Алга болсон ч байнга эрж хайсаар байдаг эрдэнэс, их хөрөнгө ч бий. Жишээ нь хуван танхим. Хятадад болсон боксёрын буюу нударган зодоончдын бослогын үеэр Хятадын түүхийн дурсгал, үнэт эдлэл, ховор нандин зүйлс гадагшаа гарсан байдаг. Хятадууд тэр үед алдсан эдгээр дурсгалт үнэт зүйлсээ худалдаж авах болон тусгай ажиллагаа явуулан улсдаа авчирсаар байгаа билээ. Египетийн түүхэн дурсгалт, үнэлж баршгүй үнэт зүйлсийг тус улс хөөцөлдөж олж авсаар байгаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын авсан гэх үнэт зүйслийг одоо ч Франц, Итали, Польш, ОХУ буцаан олж авсаар байна. Энэ үеийн дуулиант нууцын нэг хуван танхимыг олж авах эрэл одоо ч үргэлжилж байна. Пруссын хаанаас Оросын нэгдүгээр Петр хаанд бэлэг болгон өгч байсан хуван танхим дэлхийн хоёрдугаар дайны үед алга болсон билээ. Энэ нь маш нарийн тансаг чимэглэсэн дан хуваар урласан том өрөө. Энэ танхим дайны үед германчуудын олз болсон гэгддэг бөгөөд одоо Кеннисбергт нууцаар хадгалагдсаар байдаг гэж таамагладаг. Оросууд одоо ч энэ үнэт эрдэнэсээ олж авахаар эрэлхийлсээр байна.

Тиймээс Монголоос Лондон хүрсэн гэдэг одоо хаачсан нь мэдэгдэхгүй олон тонн алтыг Монголдоо буцааж авчрах хөдөлгөөн өрнүүлье. Ингэвэл Монголын төрийг бусад улс орон хүндэлдэг болно. Явж явж оффшороос анхаарал татсан шударга бус зүйл бол энэ. Оффшор ч эрх биш хөдөлмөрлөж олсон, тэрнийгээ татвараас нуусан л байдаг юм байгаа биз. Шударга ёсыг сахиулъя гэвэл энэ алга болсон алтаа хайхаас л эхэлье. Эрх баригчид яагаад энийг ярьдаггүй юм. Сонгууль болохоор энэ талаар хаа нэг шуугиан гараад намждаг. Нэг нам нөгөөгөө намнах үедээ л энэ тухай ярьдаг юм. Гэвч ямар ч тодорхой баримтгүйгээр дэмий л хардсан сэрдсэн, муушаасан юм яриад өнгөрдөг. Тэр үедээ нийгмээрээ ардчилал гэдэг нь ингэдэг ёстой юм байна. Энийг муулвал ардчиллыг буцаагаад авчихна л гэж бодож байж. Одоо бол ардчилал гэдэг чинь хууль дүрмээрээ явахыг хэлдэг юм байна гэдгийг ойлгодог болсон. Эх орончид энэ алтыг авчрах дээр нэгдээч.

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 5, Сумъяа гариг. Билгийн тооллын 20, Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8:01 цагт мандан, 18:02 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Юу хийх ёстойгоо ойлгоод долоохон хонож байгаа Ерөнхий сайдаас юу ч хүсэх юм билээ дээ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Даваа гарагийн дугаар та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” булангаас спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лхаажавын Цагаандалайгийнд зочилсныг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монголчууд бид талцал, хагаралгүй байж улс орноо хөгжүүлнэ байхгүй хэмээн ярьжээ.

“Өөрөөс нь…” буланд “Эрэл” группын ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат: Өрхийн орлогод нийцсэн барилга барина гэвэл амбаар л барих байх хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төр 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг батлан даана хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “One ring scam” буюу “утасны дуудлагын залилан” дэлхий даяар тархжээ гэж өгүүлсэн байна.

“Тусгай салаа” уран сайхныкиноны Дэндэвийндүрээролонд танигдсанжүжигчин, дуучинТ.Эрдэнэбаяр: Хүмүүс одоо ч“Дэндэв ээ, уулын бугаа урамдаарай” гэдэг юм гэж ярьсныг хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрээс Юу хийх ёстойгоо ойлгоод долоохон хонож байгаа Ерөнхий сайдаас юу ч хүсэх юм билээ дээ нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцож байна

дугаарын хязгаарлалт зурган илэрцүүдСар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Энэ хүрээнд өнөөдөр улсын дугаар нь сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар өвлийн наадам 2018”-ын нээлт болов

ubӨнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар өвлийн наадам 2018” нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болов. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон нийслэлийн иргэд, жуулчид хүрэлцэн ирсэн байв.

Түүнчлэн Монгол Улсын өнцөг булан бүрийн сур болон шагайн харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулахаар иржээ. Мөн энэ жилийн хувьд хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирсэн байна.

Өвлийн наадмыг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан үг хэлсэн юм. Тэрээр зорин ирсэн зочид, гэр бүл, хүүхэд залууст талархал илэрхийлж, өвлийн наадамдаа амжилттай оролцохыг хүсээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт их хотоо “Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын төв” болгох том зорилт тавьсан.

Энэ зорилтын хүрээнд жилийн дөрвөн улиралтай, онцлог цаг агаартай Улаанбаатар хотдоо “Өвлийн аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхийг бид чармайн ажиллаж байна. Өнгөрсөн жилийн өдийд энэ наадмыг бид амжилттай зохион байгуулж, аялал жуулчлалынхаа салбарт нэг шат ахисан гэдгийг онцолмоор байна.

Дэлхийд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэргүүлж байгаа олон хот, улс орон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр үндэсний онцлогоо харуулсан, жуулчдыг өөрийн оронд татах цас, мөсний төрөл бүрийн баяр, цэнгүүнийг зохион байгуулж алдаршсан байдгийг бид бүгдээр мэднэ.

“Улаанбаатар өвлийн наадам” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас мөсний наадгай, тоглоомоор бүх нийтээрээ тоглож нааддаг болох, гадаадын иргэд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон улсын нэр хүндтэй өвлийн улирлын наадам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Тус наадмыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ub

ub

Categories
мэдээ спорт

Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол болж байна

sumoӨнөөдөр Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд Асасэкирюү Бадарчийн Дашнямын зодог тайлах ёслол болж байна. Японы мэргэжлийн сумо бөхөд хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сумо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.

2000 оны тэргүүн башёд сумогийн дэвжээнд гарч байсан тэрбээр 2003 оны хаврын башёгоос Макүүчи зиндаанд дэвшин барилдсан юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолонд хүрч байв.

Асасэкирюү Б.Дашням 2016 оны Кюүшюү башёд Макүшита зиндаанд унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог Сэкитори хэмээх статусаа алдсан юм. Ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан бөгөөд зодог тайлсны дараа сумо бөхийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул 2017 оны дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон билээ. Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын байлдааны нисэх онгоцыг сирийн босогчид харван унагаажээ

ЗурагСирийн хойд нутагт Оросын байлдааны нисэх онгоцыг босогчид харван унагааж, нисгэгчийг нь хөнөөсөн тухай Оросын БХЯ мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав. Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагт буюу өчигдөр Сирийн хойд нутгийн Идлиб мужид лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэлийн харьяа “Хаят Тахрир аль-Шам” бүлэглэлийнхэн Оросын “Су-25” сөнөөгч нисэх онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар харван унагаасан байна. “Су-25”-ын нисгэгч нь шүхрээр бууж амжсан хэдий ч босогчид түүнийг хөнөөжээ. Идлиб мужид босогчдын эсрэг ажиллагаа явуулж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газрын хүчнийхэнд Оросын агаарын цэргийн хүчнийхэн өчигдөр дэмжлэг үзүүлж байхад энэ хэрэг болсон байна.