Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хариуцлагатай аялж чадвал Америк үүдээ нээхэд бэлэн болжээ

эрх чөлөөний хөшөө зурган илэрцүүдӨнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын Засгийн газраас АНУ-д хандан “Н2 түр ажилчны визний хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах хүсэлт гаргасан. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам ч уг хүсэлтийг дэмжсэн бөгөөд Вашингтон дахь Төрийн департамент үүнийг баталснаар монголчууд Америкт албан ёсны визтэй ажиллах эрхтэй боллоо. Энэхүү түр ажиллах визний хөтөлбөр нь дотроо хоёр янз. H2A ангиллын визээр хөдөө аж ахуйн салбарт ажиллах бөгөөд ажиллах хүчний тоо хязгааргүй. Мөн хэлний шаардлага тавьдаггүй. H2B ангиллын визээр хөдөө аж ахуйн бус ажлыг эрхлэх бөгөөд ажиллах хүчний тоо хязгаартай.

Ийн холын Америк монголчуудад илүү ойртож байна. Хуучин бол Америк явах тухай ойлголт энгийн хүмүүст мөрөөдөл байсан юм. Дарга нар, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд л ардчиллын өлгий оронд очдог байлаа. Тэгвэл одоо Америк явна гэдэг мөрөөдөл байхаа больж, жирийн малчин залуу ч тэнд очоод албан ёсоор ажиллах боломж нээгдэж байна. АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголын Засгийн газрын хүсэлтийг манай ЭСЯ АНУ руу дэмжиж санал болгож явуулсан. Тиймээс H-2 визний зөвшөөрлийг олгохдоо Монголын Засгийн газрын манайхтай хамтарч байгаа үр дүнтэй хамтын ажиллагааг үндэслэж дэмжсэн. Тэдгээр ажлуудын нэг Америкт хараар үлдэж байгаа хүмүүсийн тоог багасгахад Монголын засгийн газар хамтарч ажиллаж байгаа. Миний хувьд дөрөв дэх орондоо Консулын алба хашиж байна. Монголын Гадаад харилцааны яам манай Элчин сайдын яамтай сайн хамтарч ажиллаж байгаа явдал бол надад тохиолдож байгаа анхны орон гэж хэлж болно. Иймд Монголын төр засгийн зүгээс одоогийнхоо хийж байгаа ажлыг үргэлжлүүлээд явах ёстой. Монголын Засгийн газар “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудын ухамсарт нөлөөлөхөд маш сайн хамтарч ажиллаж байгаа. Гэнэтхэн нэг өдөр визний зөрчилгүй иргэдийн тоо тэг болно гэж байхгүй. Энэ ажлыг тасралтгүй алхам алхмаар урагшлуулах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Манай Гадаад харилцааны яамнаас АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг уриалсан “Хариуцлагатай аялцгаая” аян эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд баримтат кино хүртэл хийсэн бөгөөд визний хугацаандаа мэдлэг боловсролоо дээшлүүлэн, эх орондоо ирж амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг оруулсан байна. Хэрвээ монголчууд Америк явахдаа хариуцлагатай аялж сурвал бүр илүү өргөн боломж бидэнд нээгдэх юм. Харамсалтай нь “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн бидний хар амиа бодсон араншин Америкийн визний бодлогод ч нөлөөлдөг. Америк явсан хүмүүсийн дийлэнх нь тэндээ харлаж, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа болохоор америкчууд бидэнд виз олгохдоо харам байдаг. 2016 онд АНУ-ыг зорьсон монгол иргэдийн талаарх таагүй статистик мэдээ байна. Түүнд дурдсанаар АНУ-д ажил болон аяллаар зорчигсдын найман хувь нь хугацаа хэтрүүлэн үлдсэн. Оюутан болон солилцооны хөтөлбөрөөр зорчигсдын 20 орчим хувь нь хугацаагаа хэтрүүлэн үлдсэн байна. АНУ-ын ЭСЯ-ны тооцоолсноор 2016 онд цагаачлалын бус визээр Америкт зорчсон Монгол иргэдийн гуравны нэг хувь нь зөвшөөрөлгүй ажил эрхэлсэн гэжээ. Зөвхөн амин хувиа хичээж, өөрийгөө бодсон энэ хүмүүсийн балгаар Америкийн виз хүссэн бусад нь татгалзсан хариу авч байна. Тэгэхэд Хятад улсын иргэд визний хугацаа хэтрүүлдэг тохиолдол 0.9, Солонгос гэхэд 0.46 гэсэн хувьтай гарчээ.

Тиймээс Америк явж байгаа монголчууд маань хар амиа бодож, харлаж үлддэгээ болих хэрэгтэй. Монгол Улс ч гэсэн иргэнээ бүртгэж, хэн хаашаа хэзээ явж байна. Хэзээ эргэж ирэх ёстой гэдгийг мэддэг байх ёстой. Ялангуяа Америк явж байгаа хүмүүсээ мэддэг, ар гэр, амраг садантай нь харилцаа холбоотой байдаг болъё. Гадаадад гарч хараар амьдарна гэдэг хэн нэгний дур зоргын асуудал байдгийг жаахан ч болов цэгцэлмээр санагддаг. Энэ нь хувь хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг биш бөгөөд Монгол Улсын нэр хүнд, монголчуудын хувь заяанд ч эергээр нөлөөлөх бодлого болох учиртай. Монголын төр гадаадад, ялангуяа Америкт хууль бусаар амьдарч байгаа монголчуудаа бүртгэж, бүгдийг нь биш юм гэхэд заримыг нь эх орондоо авчрах гэх мэт ажлаа тасралтгүй хийж байх ёстой. Мөн Америкт зорчиж байгаа иргэддээ визний хугацаагаа хэтрүүлэхгүй, хууль бусаар ажиллаж, амьдрахгүй байх талаар зөвлөж, ухуулж сэнхрүүлж байя. Үүний үр дүн бол монголчууд АНУ-ын виз авах нөхцөл хөнгөрөх, улмаар ирээдүйд Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах бодит нөхцлийг бий болгоход чиглэгдэх ёстой. Америк руу визгүй зорчих эрхтэй болохын тулд улс орнуудад үүнээс өөр олон шалгуур тавьдаг. Тухайлбал, аялал жуулчлалын “В” ангиллын визний татгалзал гурваас доош хувьтай байх, Терроризмын эсрэг, хууль сахиулах, хилийн хяналт, мөн бичиг баримтын аюулгүй байдлын өндөр стандарттай байх гэх зэрэг шаардлагууд багтдаг. Энэ бүхнийг бид бодлогоор зорилго, дэс дараалалтай аажим аажмаар хэрэгжүүлж эхэлбэл Америкт визгүй зорчих өдөр холгүй байна. Тэгвэл тэнд хараар амьдарч байгаад ирсэн монголчууд ч эргээд албан ёсоор очих эрхтэй болно.

Аль юм болгонд бид хар амиа хичээж, өөрийгөө бодож амьдрах билээ. Нэг хүний хугацаа хэтэрсэн визний ард нэлээд олон хүний виз гарахгүй үлдэж байна. Нэг монгол Америкт харлаж, хууль бусаар ажиллаж амьдарч болоод байгаа мэт. Тэгвэл яг тийм хүмүүсээс болоод нэлээд хэсэг хүн тэнд сурах, аялах, бизнес хийх боломжоо хаалгаж байна. Энэ бүхнийг ойлгож, хаана хаанаа жаахан хариуцлагатай байя. Ингэж чадвал Америк орон бидэнд хаалгаа нээхэд ойрхон л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Дүрсгүйгээрээ алдартай ч аймгийн тэргүүний анги болтлоо гэнэт “цоорч” төгссөн 11а-гийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа алс баруун хязгаар Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийг 2009 онд төгссөн хамт олныг урилаа. Юуны өмнө бидний онцолсон анги тус сургуулийн хамгийн дүрсгүй сурагчтай анги байсан гэнэ. Арван жилийн сургуулийн ангид дүрсгүй, сахилга султай сурагчид их ч манай ангийг гүйцэхгүй байх аа гэсээр ангийн Ц.Буянбат нарын нөхөд нь бидэнтэй уулзлаа. Тэрбээр “Арван жилийн сурагч байсан үе хүн бүхэнд гэнэхэн дурсамжуудыг бодогдуулж, тэртээд одсон он жилүүдийг нэхэн сануулдаг нь сайхан. Бид ямар азаар Ховд аймагт төрж, амьдралын анхны гараагаа “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн ширээнээс эхэлсэн юм бэ гэж бодохоор сэтгэл нэг л өег санагддаг юм. Нийслэлийн сурагчдыг бодоход хөдөө, орон нутгийн сурагчид амьдралын ухаантай, хэрсүү зан, басхүү хүн чанартай хүн болон төлөвшдөг болов уу гэж боддог. Манай анги анх 1999 онд охид, хөвгүүд нийлсэн 32 улаан хацартай жаал цуглаж, нус, нулимсандаа хутгалдсан нэг анги бүрдэж байлаа. Тэр цаг саяхан юм шиг л санагдаж байна. Орон нутгийн сурагчид болохоор зуны амралтаараа ар гэрийнхээ ажилд тусалж, намар хичээл орохоос өмнө нийгмийн янз бүрийн ажилд идэвхтэй оролцдог байв. Манай анги сургуульдаа хамгийн дүрсгүй анги байсан. Хичээл ордог багш нарыгаа уйлуулж, хэлэх үггүй болтол нь дүрсгүйтдэг байлаа. Гэхдээ тэрхүү дүрсгүйтэл нь сургуулийн хэмжээнд энгийн хэрнээ хорлонтой гэх үү дээ. Хичээлийн цагаар хоорондоо ярих, охидоо шоглож уйлуулах, дэвтрийн цаас зажлан балны гэрээр хэн нэгэн рүү үлээх зэргээр их л дүрсгүйтдэг байв. Бидний энэхүү үйлдлээс болж манай ангид хичээл заах багш нар нуруугаа авахуулсан морь шиг л орж ирдэг байсан даа. Гэхдээ дүрсгүй, сахилга султай анги гээд биднийг үе үеийн эрдэмтэн багш нар маань зөнгөөр нь орхиогүй. Аливаа буруу үйлдэл бүрт биднийг ухааруулж, учирлаж, чин сэтгэл зүрхнээсээ ханддаг байсан багш нарынхаа ачийг бид мартахгүй. Тэрхүү эрдэмтэн багш нарын ачаар боловсролтой, хүмүүжилтэй, энэ үеийн залуучуудын түүчээ болж яваа ангийн нөхдөөрөө бахархдаг” гэв. Хүүхдийн боловсрол, хүмүүжил бага, дунд, ахлах ангийн багш нараас ихээхэн шалтгаалдаг хэмээн эрдэмтэн, багш нар хэлдэг. Тэрхүү зарчмаар эдний ангийг дунд бүлгээс нь өөр дээрээ хүлээн авч, төгсгөсөн багш нь монгол хэл, бичгийн В.Янжиндулам багш ажээ. Бага, дунд ангидаа сургуулийн багш нарын дургүйг хүргэж, чихнээс нь үргэлж хонх зүүдэг ангийг дааж, төгсгөх зоригтой, сэтгэлтэй багш В.Янжиндулам багшаас өөр байгаагүйг түүний шавь нар нь ярьж байна. Энэ талаар ангийн хүү Л.Эрдэнэдондог “Багшийн минь хичээл зүтгэл, бидэнтэй уйгагүй тулж ажиллаж, сэтгэл зүтгэл гаргасны үр дүнд сурлага, урлагаар сургуулийн болон аймгийн тэргүүний анги болж төгсөж байлаа” гэсэн юм. Ангиараа өдөр бүр үймүүлж, улаан тоос манаруулан, ноцолдон тоглодог дэггүй хүүхдүүд ахлах бүлгийн сурагчид болоод гэнэт бүх зүйлээрээ “цоорсон” амжилт үзүүлжээ.

Сургуулийн багш нарын дургүйг хүргэдэг 11а-гийнхан гэнэт хичээл сурлага, спорт, урлагаараа сургуулиа болоод аймагтаа тэргүүлэн гэж хэн ч санаагүй байх. Ёстой л цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгээр 11а-гийнхан ахлах ангиасаа бүх зүйлд манлайлж иржээ. Ангийнхаа энэхүү амжилтын талаар Ц.Буянбат “Бүхий л зүйлээрээ шүүмжлүүлж, багш нарын эгдүү, дургүйг зэрэг хүргэдэг манай анги аравдугаар ангиасаа эхэлж хичээл, сурлага нь жигдэрч эхэлсэн. Манай ангиас 2009 оны аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад 11 сурагч сургуулиасаа шалгаран оролцож байсан. Улмаар монгол хэлний хичээлээр Б.Баярхүү, биологийн хичээлээр Э.Уянга, монгол бичгийн хичээлээр Л.Сарангэрэл, англи хэлний хичээлээр Х.Ачука, нийгмийн тухай мэдлэг хичээлээр миний бие тэргүүтэй таван нөхөр тэргүүн байр эзэлж, улсын олимпиадад оролцож байсан. Харин улсын олимпиадад оролцсон таван сурагчаас Нийгмийн тухай мэдлэг хичээлийн улсын олимпиадад оролцсон миний бие III байр эзлэн Монгол улсын их сургуулийн Хууль Зүйн сургуульд таван жил үнэ төлбөргүй суралцах урилга гардан авч суралцаж төгссөн. Мөн 2009 оны элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлээр Б.Баярхүү, Л.Сарангэрэл, Б.Наранцацрал нар аймгийнхаа нийт сурагчдаас хамгийн өндөр үнэлгээтэй оролцож, манай ангийнхан бүгд хүссэн сургуулиа авч, амжилттай төгсөж, улс эх орон, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байна” гэж ярилаа. Эрдэм мэдлэгээрээ аймгийнхаа нэр хүндийг улсын хэмжээнд өндөрт өргөсөн анги хамт олон тийм ч олон биш гэдгийг тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар онцлон хэлж байсан юм. Ахлах ангиасаа сургуульдаа сурлагаараа тэргүүлсэн Ц.Буянбат, Л.Эрдэнэдондог, Х.Ачука, Э.Уянга, Б.Баярхүү, Отгонбаяр, Д.Алтанбилэг, Л.Сарангэрэл нар аймгийн олимпиадад оролцож, тэргүүн байруудыг эзэлжээ. Мөн урлаг, спортоороо ч тэргүүлж чадсан байна. Эдний ангиас Г.Билгүүн, Отгонбаяр, Түмэнсүх нар бүжиглэх авьяастай сурагчид байж. Бүжгийн хамтлаг байгуулж, сургуульдаа болон аймагтаа хэдийнэ нэрт гарсан аж. Мөн хувийн бизнес эрхэлдэг, хөдөлмөрч сурагч болох Дижитал Пүүжээ буюу Пүрэв-Очир нарын нөхөд нь одоо ч нийгэмдээ байр сууриа олсон бизнесмэнүүд болсон гэнэ. “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн гар бөмбөгийн шигшээ багт Г.Билгүүн, Б.Наранцацрал нар нь маш сайн тоглож, олон амжилтын эзэд болжээ. 11а-гийнхан бүх зүйлээрээ тэргүүний анги болоход нөлөөлсөн гол хүн нь ангийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор В.Янжиндуламтай салшгүй холбоотой гэдгээ шавь нар нь хэлж байв. Арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш эдүгээ 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй 11а-гийнхан удахгүй төгсөлтийн баяраа хийх юм байна. Анхны арван жилийн ойгоо тэмдэглэх гэж одооноос олон ажил төлөвлөж буйгаа эдний ангийнхан ярьж байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Би бага балчраасаа л цагаан сарын банш чимхсэн дээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Дашдондовын цагаан сарын тухай бичил дурсамжийг хүргэж байна.

Цагаан сар дөхөөд ирэхээр монгол хүн бүрийн сэтгэлд урь ордог доо. Бас бага насны дурсамж сэргээд цаанаа л нэг эервүү. Аав ээжүүд үр хүүхдээ бага гэж гололгүй цагаан сарын бэлтгэл ажилдаа туслуулна. Ус, цас, мөс, түлээ түлшээ базаахаас л эхэлнэ. Хамгийн гоё юм бол банш чимхэх. Дөрөв тавтайгаасаа л баншны гурил бөөрөнхийлөх, хавтгайлан элдэх зэрэгт оролцдог байлаа. Ганц нэг банш чимхүүлэхэд их урамшдагсан. Хүүхдэд таарсан хөөрхөн элдүүр, гурилын модтой айл ч зөндөө. Манай Олонбулагийн айлууд хүүхэд олонтой байж дээ. Багачуул ах эгч нараа дагаад л багаасаа ажлын дөртэй болчихдог л доо. Банш чимхэх мэтийн ажлыг эцэг эхдээ хүргэж байгаагүй санагдана. Мэдээж багачуул баншны гурил элдэх, чимхэх гэж хөгийн л юм хийдэг байсан хэрэг. Хэлбэр галбир тааруу, нимгэн зузаан адилгүй, боль боль гэмээр юм хийлээ ч ах эгч нар түүнийг нь төвөгшөөж, голж шилэхгүй, бага зэрэг засаад л болгочихно.

Аав ээж ч болж байна, овоо шүү дээ гэж хөөргөж, урам өгнө. Элдсэн гурил, чимхсэн баншаа эгнээ эгнээгээр нь тоолсоор байгаад сургуульд орохоосоо өмнө тоо тоолоод сурчихдаг байлаа. Тэр үеийн Цагаан сараар банш чанадаг байв шүү дээ. Одоогийнх шиг олон давхар жигнүүр байсангүй. Тийм болохоор бууз хийдэггүй байв. Ээж минь тогоо дүүрэн банш чанаад шүүрэн шанагаар шүүж гаргаад л таваглана. Усанд юм уу, яс, махны шөлөнд чанадаг байсан. Баншаа шагайн чинээ шар тостой аяганд хийж өгнө. Баншиндаа зэрлэг сонгино хийдэг болохоор уур савссан баншнаас хурц содон үнэр гэр дүүрэн хан хийгээд л. Цагаан сарын боов хийхэд ч хүүхдүүдээ гололгүй оролцуулна. Хэвэнд дарахаар бэлдсэн гурилыг элдүүлнэ. Бэмбий хийх гэдэгсэн. Нухаад бай, сайн нухвал боов сайхан болно гэж онгиргоод л нухуулаад байна. Боовны хэвэнд ганц нэгийг даруулж магтан урам өгнө. Ганжин буюу гурилын элдүүрийн нэг үзүүрийг бүрэн бөөрөнхий гурил дарж пөмбийлгөөд оройгоос нь эхлэн хайчны үзүүрээр бяцхан хайчилж сөртийлгөхөд самрын боргоцой хэлбэртэй болно.

Гарын дүйтэй гээд надаар тийм боргоцой хийлгэхэд их л урамшдагсан. Хэлбэрийг нь алдагдуулалгүй боовтойгоо хамт тосонд чанаад гаргахад шаргалтсан сайхан боргоцой болно. Түүнийгээ тавгийн идээний хамгийн дээр шар тосоор мялаан тавихад гоё харагддагсан. Цагаан сарын хэвийн боовтой хамт хүүхдийн хувь гэж жижиг дугуй боов хийнэ. Дугуй боовны хөөрхөн дугуй хэв айл бүхэнд байсан санагдана. Золгуутаар ирэх хүүхдийн тооноос дутаалгүй тийм дугуй боов олныг хийдэг байсан даа. Айл хэсч золгуут хийх хүүхдэд нэг тийм дугуй боовон дээр хэд гурван чихэр, ёотон тавьж өгөх тул хүүхэд бүр даавуун ууттай явдаг байлаа. Тэмээнийхээ урд бөхнөөс уутаа зүүсэн хүүхдүүд бөөн бөөнөөрөө айл хэсч боов цуглуулан шуугилдан явцгаах хөгжилтэйсэн. Харин 1960 оны үеэс цагаан сарын бэлгэнд нимгэн дэвтэр харандаа өгдөг болж билээ. Сургуульд орсонтой минь холбоотой дэвтэр, харандаа өгч байсан байж ч мэдэх юм. Нимгэн дэвтэр гэдэг нь 12 хуудастай, 12 мөнгөний үнэтэй дэвтэр, л дээ. Овоо ч хэдэн дэвтэр харандаатай болчихно. Бас л гоё байдагсан.

Битүүний урд орой гэр орноо цэмбийтэл цэвэрлэх нь ёс. Хот хороогоо ч цэмцийлгэнэ шүү дээ. Айл бүрийн тооноор уур савсаж гэрэл гэгээтэй сүлэлдэн халуун бүлээн мэдрэмж төрж, айсуй цагийн урин дулааныг урин дуудаад л. Айл аймаг, ахан дүүс битүүлгээ солилцох бас л сонин юмны нэг байсан билээ. Шинийн нэгний өглөө эртлэн босч шинэ дээл хувцасаа өмсөөд, аав ээждээ үнсүүлэн золгох шиг баяр юусан билээ. Тэгээд хот айлынхаа хамгийн ахмад настныдаа орж золгоно. Амны билэгтэй үгийг ч ёстой л аялгуут шүлгээр цэцэлж гарна шүү дээ. Зарим хүн хариулт өгөх зай завсаргүй цэцэн үг цээжинд гэсэн шиг л урсгана. Цагаан сараар таагүй үг хэлэх, согтуурах, эвгүй зан гаргахыг ихэд цээрлэдэг байсан. Олон булагийнхан өвөлдөө голдуу тэмээ унадаг юм. Цагаан сараар шинэхэн гоёмсог тохоштой, ширээ ат унасан залуус дарвин хөөрч олуул нийлэн айл айлаар золгуут хийцгээхэд бушуухан том болж эдэн шиг ингээд л тэшүүлж явахсан гэж мөрөөдөх. Олонбулаг гэдэг маань яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы шүлэглэн магтсан өнөөх сайхан нутаг шүү дээ.

Олонбулагийнхан амар мэндээ аялгуут шүлгээр эрж, хол ойрын сониныг холбоо шүлгээр хэлэлцдэг бэлэн цэцэн хүмүүс, ажилсаг гэдэг нь ч багын зан. Тийм болохоор Мөнхөөгийн Билэгсайхан цэцэн билэгт шүлэгч байхаас ч яах билээ. Энэ өвөл Хар азаргын болон Хантайширын их нурууны хооронд сунайн тогтсон Халиуны хоолой, Олонбулаг маань хөндийгөө даган маарлаад сүрхий хүйтэрч буй дуулдана. Гэлээ ч ажилсаг малчин түмэн маань онд мэнд орж дэлгэр сайхан цагтай золгох нь дамжиггүй.

Categories
мэдээ цаг-үе

Х.Наранжаргал: Дээрх гурван хэрэг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна

Холбоотой Зураг

“Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.


-Саяхан Монгол банкны захирал асан Н.Золжаргал манай сониныг хэвлэлийн бага хурал мэдээлсэний төлөө шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжилсэн. Мөн “Уулс Заамар” гэх компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу шүүх компанийн дансыг хаасан байна. Мөн саяхан “Chu­ham.mn” сайтын редакцид зөвшөөрөлгүй дайран орж нэгжлэг хийсэн хэрэг ч гарсан. Дээрх асуудлууд яг ямар, ямар хуулийн заалтыг илт зөрчсөн байна вэ. Та тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ гурван хэрэгт цензурын хэлбэр орчихлоо гэж үзэж байна. Тодруулбал, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн тодорхой зөрчлийг агуулсан байна гэсэн үг. Энэ хуулинд бүх төрлийн хяналт (цензуртэй) байхыг хориглоно гэж заасан байдаг юм.

Тухайлбал, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин хоёрын холбогдсон хэрэгт яах аргагүй эдийн засгийн цензурын хэлбэр байна. “Өнөөдөр” сонины дансыг хаачихснаар санхүүгийн хувьд тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах боломж нь хумигдчихсан. Харин “Өдрийн сонин”-оос хэвлэлийн хурал мэдээлсний төлөө 30 сая төгрөг нэхэмжилсэн нь дарамт шахалт болсон байна. Иймээс үүнийг яах аргагүй эдийн засгийн цензур гэж үзнэ. Тиймээс 1998 онд батлагдсан дээрх хуулийг ноцтой зөрчсөн байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэлийн хурлыг хүртэл мэдээлэх эрхгүй болох нь байна шүү дээ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн эрх ашигт нийцсэн, үнэн бодитой мэдээллийг олон нийтэд өгөх зорилготой. Ямар ч сэтгүүлч бүх мэдээллээ цуглуулж, боловсруулж, анализ дүгнэлт хийх эрхтэй. Тиймдээ ч иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэж, найддаг. Нэг ёсондоо итгэл найдвараа өгчихсөн байдаг шүү дээ. Угаас иргэдийн итгэл найдварыг дааж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулдаг юм. “Өнөөдөр” сонинд гарсан уул уурхайн компанитай холбоотой нийтлэл нь нийтийн өмч гэсэн үг гэж ойлгож болно. Нийтийн өмчийг захиран зарцуулахдаа зөв зохистой ажиллаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг анхаарах хэрэгтэй. Энэ нь яах аргагүй олон нийтийн эрх ашиг бүхий мэдээлэл гэсэн үг. “Өдрийн сонин”-д гарсан Монгол банкны захирал асан Н.Золжаргалын талаарх мэдээллийг авч үзье. Монгол банк төрийн байгууллага. Н.Золжаргал төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Энэ тодорхой хэмжээгээр төсвийн болон нийтийн хөрөнгийг буруу зарцуулсан уу, үгүй юу гэдгийг анзаарах нь олон нийтийн эрх ашигт нийцнэ.

Хэвлэлийн бага хурал хийсэн сурвалжлага дээр нэмэлт мэдээ мэдээлэл, баримтыг гаргаж тавих нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрсдийнх нь сонголтын асуудал юм. Ер нь олон нийт мэдэх эрхтэй, сэтгүүлч хэлэх эрхтэй. Юуг нийтлэх вэ гэдэг нь нийтлэлийн бодлогоор зохицуулагдана.

Үүний төлөө манай байгууллага олон жил хөөцөлдсөн. Тодруулбал, сэтгүүлчдийн эсрэг ашиглагддаг хууль бий. Эрүүгийн хуулинд нэр төр гутаахтай холбогдуулан гүтгэх, доромжлох асуудал байна. Ийм зүйл, заалтыг халах ёстой гэдгийг олон жилийн турш нөлөөллийн үйл ажиллагаагаар явуулж байна.

-Сүүлийн үед сэтгүүлч үгээ хэлж, эрхээ эдэлснийхээ төлөө ял эдэлчих гээд байдаг хандлага их гарах боллоо..

-Сэтгүүлч үгээ хэлж, хэлэх эрхээ эдэлсний төлөө олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллийг өгснийхөө төлөө ял эдэлчих гээд байгаа нь үнэн. Энэ нь саяхан гарсан хэргүүдээс тодорхой харагдаж байна. Үүнийг олон улсын жишигт иргэний хуулиар зохицуулдаг практик бий. Иргэний хуулиар зохицуулахдаа хоёр зүйлийг анхаарах ёстой байдаг. Нэгдүгээрт, иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын жишигт нийцүүлэх ёстой. Ингэхдээ тухайн нэхэмжлэх гаргаж байгаа хүн нь мэдээлэл буруу, миний нэр төрд халдсан гэдгийг өөрөө нотлох ёстой байдаг. Манай улсад эсрэгээрээ хариуцагч нь үүнийг нотлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс л алдаа гараад байгаа юм. Хоёрдугаарт, торгуулийн хэм хэмжээ. Манай улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч 1961 онд НҮБ-ын гишүүн болж байсан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактыг 1974 онд соёрхон баталж байлаа. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн үүрэг тодорхой байдаг. НҮБ олон улсын хамтын нийгэмлэг. Тиймээс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх гэсэн заалт бий.

-НҮБ-аас манайд ямар зөвлөмжийг өгсөн байдаг юм бэ?

-НҮБ-ын хүний эрхийн зөвлөл нь дөрвөн жил тутам гишүүн улс орныхоо хүний эрхийн төлөв байдлын тайланг нь авч хэлэлцдэг. Ингээд гишүүн улсуудаас ирсэн зөвлөмжийг тухайн улс хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь тодорхой хэмжээний зохицуулалттай. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлээр найман улсаас манайд зөвлөмж өгсөн байгаа.

-Манай улс тэрхүү найман зөвлөмжийг биелүүлдэг юм уу?

-Найман улсын зөвлөмжийг манай улс бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Асуудлыг “шийдвэрлэе” гэж хүлээн авсан. Зөвлөмж дотор гурван төрлийн зүйл бий. Нэгдүгээрт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой дотоодынхоо хууль тогтоомжийг иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факттай нийцүүлээч гэсэн байгаа. Хоёрдугаарт, хүний эрхийн идэвхтнүүд сэтгүүлчийг айх аюулгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангаач, хамгаалаач гэж заасан. Гуравдугаарт, Эрүүгийн хуулиас хүний нэр төр гутаахтай холбоотой зүйл, заалтыг халах хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг. Өөр бусад нарийн зүйл заалт ч бий. Нэг ёсондоо манай хуулиудад илүүц хязгаарлалт байна гэдгийг Хүний эрхийн хороо анхааралдаа авсан байгаа юм. Нэр төр гутаахыг Эрүүгийн хэргээс бүрэн гаргах ёстой гэсэн. Нэр төр гутаах хэрэг бол хүнийг эрх чөлөөгүй байлгах шалтаг болох ёсгүй. Эрүүгийн болон иргэний хуулийг үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох, хүний эрх чөлөөг нухчин дарах хэрэгсэл болгож өөрчлөхгүй байх ёстой. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна. Шүүх хүртэл хүний эрхийн эсрэг шийдвэр гаргадаг.

-Манай улсад сэтгүүлчдийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

-Зөвлөмжид хэвлэл мэдээллийн ажилтнууд болох сэтгүүлчдийн эсрэг аливаа хэлбэрээр нь хяхан хавчих сүрдүүлэхээс хамгаалах хэрэгтэй гэсэн. Харин хэрэг үйлдэгчдэд нь тохирсон шийтгэлийг хүлээлгэх ёстой. Ингэвэл шударга ёсоор хариуцлага ноогдуулна гэдгийг тусгасан байдаг.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан байхад бид одоо хаана хандах вэ?

-Одоо хэрэгт холбогдоод буй ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага эргээд шүүхэд хандаж болно. Учир нь олон улсын фактын 19 дүгээр зүйлийг зөрчсөн байна гэдэг утгаар нь эргээд хандаж болох юм. Ингэвэл шүүхийн практик авч хэлэлцэх ёстой. Дотоодын хуулиар үйлчилнэ. Хэрвээ манай дотоодын хууль зөрчилтэй байвал олон улсын тус факттай хууль тогтоомжийг нийцүүлж, өөрчлөлт оруулах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хууль гэж бий. Тухайлбал, захиргааны актууд байна. Энд тушаал, шийдвэр, журам хамруулж оруулсан байдаг. Эдгээр нь хуулиас давахгүй байх ёстой. Хуульд нийцэж гарсан байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү шууд дайрч орсон тохиолдолд хэд хэдэн хуулийг зөрчөөд байна.

-Иргэний тухай хуулийг тодруулахгүй юу. Иргэн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан гэсэн үг үү?

-Тухайн байгууллага нь нэхэмжлэх гаргасан бол хувийн, төрийн байгууллага уу гэдгийг нь авч үзнэ. Хэрвээ хувийн байгууллага байвал нийтийн өмчийг захиран зарцуулж байна уу, үгүй юу гэдгийг нарийн авч үзэх ёстой. Нийтийн баялгийг эзэмшиж байгаа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, олон нийтийн, бид нарын байгалийн баялаг. Иймээс нутгийн иргэдийнх нь эрх ашгийг хөндөж байна уу, тухайн нутгийн иргэдийн хувьд хүний эрхийн том зөрчил байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг сайтар ялгаж, салгах хэрэгтэй. Манай улсын шүүх маргаантай асуудлыг зохистой шийдсэн тохиолдол бий. Иймээс шүүх хийх ёстой ажлаа чанартай хийх хэрэгтэй. Ингэхгүй “Энэ худлаа мэдээлэл. Сэтгүүлч та нар өөрсдөө нотол” гэж буй нь сэтгүүлчдийн эсрэг байна. Энэ нь цензурын хэлбэр болж хувирч байгаа юм.

-Цензур нь дотроо олон төрөл байх уу?

-Сэтгүүлчдийн өөрсдийнх нь хүссэн зүйлийг бичихээ болиулбал, ямар нэг байдлаар саад учруулах, сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг нь дарамталсан гэсэн цензурын хэлбэрүүд байдаг. Ийм тохиолдлууд их гардаг. Мөн мэдээлэл өгөхөөс татгалздаг, эсвэл мэдээлэл олж авах, түгээхэд нь саад болдог. Мэдээллийг түгээсний төлөө хариуцлага ноогдуулдаг. Хэрвээ материал, бичвэр гараагүй байхад хаагаад байвал урьдчилсан цензурын хэлбэр болно. Гарсных нь дараа шүүхэд хандана гэдэг бол түгээхэд нь саад болж байна гэсэн үг. Манай байгууллагын 2006 оноос 2016 оныг дуустал хийсэн монитерингийн дүнгээр нийт 520 шахам сэтгүүлчийн мэргэжлийн эрхийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Манайд хандаагүй өөр ямар ч тохиолдол гарсан байж болно. Үүнийг шүүгчид мэдэж байх ёстой. Шүүгчид, өмгөөлөгчид өөрсдөө дотоодынхоо хууль тогтоомж олон улсын гэрээ, конвенцийг шийдвэр гаргахдаа ашиглах ёстой. Цагдаа, прокурорууд ч хянаж байх явцдаа ашиглах учраас мэдэж байх ёстой. Манай улсын эрх зүйчид үүнийг төдийлөн ухамсарлаагүй явж байна. Шүүх, цагдаад олон улсын фактын 19 дүгээр зүйл гэж юу юм бэ, үүнийг яаж шүүхийн практикт ашигладаг юм бэ гэдэг дээр сургалт явуулна. Мөн Монголын цагдаа сэтгүүлчдийн ёс зүйн баримтлах журмыг зөрчиж байна. Энэ бол байж болохгүй зүйл.


Categories
мэдээ нийгэм

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна.


ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ШИНЖ

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, улаан хос гутлаа зүүн бүсэндээ зүүсэн. Малгайгаа баруун гартаа барьсан, улаан бургасан иштэй, унгасан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй, хөл нүцгэн идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна” гэж дүрсэлжээ. Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Залууст хийгээд дунд сууталтанд сайн, нялхаст, олон түмэнд дунд, өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтанд муу. Их хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх эзэд, түшмэл, улс гэрийн байдал тайван бус. Хямрал их, амгалан түвшин дунд зэрэг байх хэдий ч үйлс бүхэн дэлгэрэх нигууртай. Иргэдийн байдал амар амгалан, тайван байх ажээ. Төр иргэдийн харилцаа ихэд тааламжтай байх тул иргэдээ онцгойлон энхрийлүүштэй. Залуу хүний үйлс сайн болох ба үр ач дэлгэрнэ.

Хаврын сүүл хагас, зуны эхэнд сайн шим авч, өвс ургамлын гарц сайжирна. Гэвч зуны дунд сард гантай. Хур бага орох боловч, мөндөр, аянга цахилгаан элбэг. Жилийн эхэн ба адаг сард салхи маш их байх юм байна.

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ ТУХАЙД

Энэ жилийн шинийн нэгэн нь туулай өдөр, баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08:25 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

Уншигч та бүхэнд илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө.

Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь.

Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

ГАЛ СУУДАЛ

Зүүн урд гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар пагма дагийний хум мамаа бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн хойд зүгт шүдэнз зураад цацна. Энэ жилдээ халиун өнгийн эд, малгай, цамц авахыг цээрлэнэ.

ШОРОО СУУДАЛ

Баруун зүгт гарч, баруун урд зүгээс ирнэ. “Ум бадмаа дагийний хум мамаа бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн урд зүгт гарч шороо, чулуу хөдөлгөнө. Энэ жилдээ шар толгойтой хонь авахыг цээрлэнэ. Эмийн хорлолоос сэрэмжил.

ТӨМӨР СУУДАЛ

Баруун зүгт гарч, баруун зүгээс ирнэ. “Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Төмөрт хүрч, эсвэл нугалан хойд зүгт хаяна. Энэ жилдээ өөрийн болоогүй эд бараа бүү ав. Бухын мах идэхийг цээрлэнэ.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруун хойд зүгээс ирнэ. “Ум пагма дагийний хум мамаа бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн зүг рүү цаас хийсгэнэ. Энэ жилдээ нохой тэжээх, бусдын хуучин хувцас, эдлэл авахыг цээрлэнэ.

УС СУУДАЛ

Зүүн зүгт гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гармаа дагийний хум мамаа бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Баруун зүгт ус цацна. Энэ жилдээ нохой тэжээх, бусдын хуучин хувцас, эдлэл авахыг цээрлэнэ.

УУЛ СУУДАЛ

Баруун зүгт гарч, зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Баруун зүгт гарч шороо, чулуу хөдөлгөнө. Энэ жилдээ үхэр үл зарах, хувраг хүнээс аяга таваг авах, газар хөндөх, өндөрт гарахыг цээрлэнэ.

МОД СУУДАЛ

Хойд зүгт буй цог хийморийн зүгтээ гараад “Ум базар дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод, шүдэнз хуралж хаяад зүүн зүгээс ирнэ.

ХИЙ СУУДАЛ

Урд зүгт гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мамаа бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Баруун зүгт гарч шороо, чулуу хөдөлгөнө. Энэ жилдээ лам, хуврагаас аяга хэрэгсэл авах, газар хөндөх, зэвсэг, алт эрдэнэс авахыг цээрлэнэ.

ТА ЭНЭ ЖИЛ АЛЬ СУУДАЛД СУУСАН БЭ?

Төрсөн он

Тухайн жилийн шинийн нэгэн

Суудал

Эр

Эм

1913

Шороо

Огторгуй

1914

Гал

Ус

1915

Хий

Уул

1916

Мод

Мод

1917

Уул

Хий

1918

Ус

Гал

1919

Огторгуй

Шороо

1920

Төмөр

Төмөр

1921

Шороо

Огторгуй

1922

Гал

Ус

1923

Хий

Уул

1924

1924.02.05

Мод

Мод

1925

19925.02.24

Уул

Хий

1926

1926.02.13

Ус

Гал

1927

1927.02.03

Огторгуй

Шороо

1928

1928.02.22

Төмөр

Төмөр

Гал

1929.02.10

Шороо

Огторгуй

Хий

1930.01.30

Гал

Ус

Мод

1931.02.18

Хий

Уул

Уул

1932.02.07

Мод

Мод

1933

1933.02.25

Уул

Хий

1934

1934.02.14

Ус

Гал

1935

1935.02.04

Огторгуй

Шороо

1936

1936.02.23

Төмөр

Төмөр

1937

1937.02.12

Шороо

Огторгуй

1938

1938.02.01

Гал

Ус

1939

1939.02.20

Хий

Уул

1940

1940.02.09

Мод

Мод

1941

1941.01.28

Уул

Хий

1942

1942.02.16

Ус

Гал

1943

1943.02.05

Огторгуй

Шороо

1944

1944.02.25

Төмөр

Төмөр

1945

1945.02.13

Шороо

Огторгуй

1946

1946.02.03

Гал

Ус

1947

1947.02.21

Хий

Уул

1948

1948.02.10

Мод

Мод

1949

1949.01.29

Уул

Хий

1950

1950.02.17

Ус

Гал

1951

1951.02.07

Огторгуй

Шороо

1952

1952.02.26

Төмөр

Төмөр

1953

1953.02.15

Шороо

Огторгуй

1954

1954.02.04

Гал

Ус

1955

1955.02.23

Хий

Уул

1956

1956.02.12

Мод

Мод

1957

1957.01.31

Уул

Хий

1958

1958.02.19

Ус

Гал

1959

1959.02.08

Огторгуй

Шороо

1960

1960.02.27

Төмөр

Төмөр

1961

1961.02.16

Шороо

Огторгуй

1962

1962.02.05

Гал

Ус

1963

1963.02.25

Хий

Уул

1964

1964.02.14

Мод

Мод

1965

1965.02.02

Уул

Хий

1966

1966.02.21

Ус

Гал

1967

1967.02.10

Огторгуй

Шороо

1968

1968.01.30

Төмөр

Төмөр

1969

1969.02.17

Шороо

Огторгуй

1970

1970.02.07

Гал

Ус

1971

1971.02.26

Хий

Уул

1972

1972.02.15

Мод

Мод

1973

1973.02.04.

Уул

Хий

1974

1974.02.23

Ус

Гал

1975

1975.02.12

Огторгуй

Шороо

1976

1976.02.01

Төмөр

Төмөр

1977

1977.02.19

Шороо

Огторгуй

1978

1978.02.08

Гал

Ус

1979

1979.02.27

Хий

Уул

1980

1980.02.17

Мод

Мод

1981

1981.02.05

Уул

Хий

1982

1982.02.24

Ус

Гал

1983

1983.02.13

Огторгуй

Шороо

1984

1984.02.02.

Төмөр

Төмөр

1985

1985.02.20

Шороо

Огторгуй

1986

1986.02.09

Гал

Ус

1987

1987.01.30

Хий

Уул

1988

1988.02.18

Мод

Мод

1989

1989.02.07

Уул

Хий

1990

1990.02.26

Ус

Гал

1991

1991.02.15

Огторгуй

Шороо

1992

1992.02.04.

Төмөр

Төмөр

1993

1993.02.22

Шороо

Огторгуй

1994

1994.02.11

Гал

Ус

1995

1995.01.31

Хий

Уул

1996

1996.02.19

Мод

Мод

1997

1997.02.08

Уул

Хий

1998

1998.02.27

Ус

Гал

1999

1999.02.17

Огторгуй

Шороо

2000

2000.02.05

Төмөр

Төмөр

2001

2001.02.24

Шороо

Огторгуй

2002

2002.02.13

Гал

Ус

2003

2003.02.02

Хий

Уул

2004

2004.02.21

Мод

Мод

2005

2005.02.09

Уул

Хий

2006

2006.01.30

Ус

Гал

2007

2007.02.18

Огторгуй

Шороо

2008

2008.02.08

Төмөр

Төмөр

2009

2009.02.25

Шороо

Огторгуй

2010

2010.02.14.

Гал

Ус

2011

2011.02.03

Хий

Уул

2012

2012.02.22

Мод

Мод

2013

2013.02.11

Уул

Хий

2014

2014.01.31

Ус

Гал

2015

2015.02.19

Огторгуй

Шороо

2016

2016.02.09

Төмөр

Төмөр

2017

2017.02.27

Шороо

Огторгуй

2018

2018.02.16

Гал

Ус

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чансааг тэргүүлэгч улсын харцага Б.Бат-Өлзий сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүллээ

Image result for улсын харцага Б.Бат-Өлзий17 дугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулсан хүчит бөхийн барилдаан амжилттай болж өндөрллөө. Тухайн жилийн өнгийг тодорхойлдог, хамгийн чансаа өндөртэй барилдаануудын нэг гэгддэг уг барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Монгол Улсын аварга Ч.Санбаадамба, арслан П.Бүрэнтөгс, арслан Ц.Содномдорж, харцага Б.Бат-Өлзий нар их шөвөгт шалгарч үлдсэн юм. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба арслан П.Бүрэнтөгсийг амлаж танхим өгсөн бол тунасан арслан, харцага хоёрын барилдаан үзэгчдийг шуугиулсан барилдаан болж, улсын харцага Б.Бат-Өлзий давхар шуудагны барьцнаас шахаж, татаад давлаа.

Image result for бүрэнтөгсИйнхүү өнөө жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий урамтай сайхан барилдаж түрүүлэв. Харин Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Түрүүлсэн улсын харцага Б.Бат-Өлзий хоёрын даваанд аймгийн арслан Балдоржийг, гурвын даваанд аймгийн арслан Мөнхбатыг, дөрвийн даваанд улсын харцага О.Хангайг, тавын даваанд аймгийн заан Түмэндэмбэрэлийг, зургаагийн даваанд улсын харцага Т.Баасанхүүг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг тус тус өвдөг шороодуулан түрүүллээ.

Наадмаас дутахгүй чансаа өндөртэй болдог уг барилдаан 1963 оноос тасралтгүй зохиогдож байгааа бөгөөд анх 64 бөх барилддаг байсан бол 1971 оноос 128 бөх 1991 оноос 256 бөх барилддаг уламжлал тогтоод байна.

Өнгөрсөн жил болсон уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан одоогийн улсын харцага О.Хангай үзүүрлэж байсан. Түүний хувьд улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий нар тунав

Image result for Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Их шөвөгт улсын арслан Цэдэвийн Содномдорж, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий нар тунан барилдаж байна. Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгсийг амлан авчээ.

Пүрэвийн Бүрэнтөгс арслан анх удаагаа сар шинийн барилдаанд шөвгөрч байна. Харин Ч. Санжаадамба аварга өмнө нь гурван удаа энэхүү барилдаанд түрүүлсэн билээ.

Categories
мэдээ спорт

Шөвгийн найман бөх шалгаран үлдлээ

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, шөвгийн найман бөх шалгарч үлдлээ. Шөвгийн найман бөхөд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, улсын харцага Цацабшир, Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү нар шалгарч үлдлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбатын нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналыг аймгийн арслан Т.Бэгзсүрэн хүртлээ.

Categories
мэдээ спорт

Улсын харцага Б.Бат-Өлзий нэгдүгээр зэргийн “Үзэгчээ дээдлэх бөх”-ийн шагнал хүртлээ

Image result for Улсын харцага Б.Бат-Өлзий

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наадмаас энэ жилийн цагаан сарын барилдаан хүртэл Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан 13 барилдаанд тасралтгүй зодоглож, амжилт гарган барилдсан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх Монгол Улсын харцага Б.Бат-Өлзийг “Үзэгчээ дээдлэх” нэгдүгээр зэргийн өргөмжлөлөөр шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын харцага О.Хангай унаж, Б.Бат-Өлзий давлаа

Related image

Хүчит бөхийн барилдааны дөрвийн давааны хатуухан оноолт болох Ховд аймгийн хоёр харцагын барилдаан хүч шавхсан барилдаан болж өндөрлөлөө. Улмаар Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх улсын харцага Б.Бат-Өлзий давж, Буянт сумын харьяат бөх улсын харцага О.Хангай өвдөг шороодлоо. Энэхүү хоёр бөх өнөө жилийн Үндэсний бөхийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн билээ. Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны тавын даваа эхлэх гэж байна.