Гадны нэгэн амьтны хүрээлэнд “Дэлхийн хамгийн аймшигтай амьтан” гэсэн томоос том хаяг байдаг бөгөөд очоод харахад эгэл жирийн толь байдаг гэнэм . Толинд та өөрөө л харагдана. Үнэхээр “Хүн шиг аймшигтай амьтан байхгүй “ гэдэгоргүй ч үг бишээ. Учир нь хөгжил дэвшлийн оргилд тэмүүлэгч, хосгүй оюун ухаантан гэгддэг бидний“ачаар” хичнээн гэм зэмгүй амьтанцаг бусаар мөхөж үгүй болсныгэрдэмтэн, мэргэд ч үнэн зөв гаргаж дөнгөдөггүй аж.
Харин бид энэ удаа монголчууд бидний оролцоотойгоор устахаюулаасаврагдсаннэгэн амьтны тухайтанилцуулъя.
Монголын эзэнт гүрний дараа Манжийн үе эхлэхэд манж хаадМонголын их гүрний нийслэл, тэр байтугай монголынхаадын ан ав хийдэг эдлэн газрыг нь хүртэл бэлнээр нь өвлөн авсан ажээ. Сонирхолтой нь манжууд энэхүү тансаг дархан газрыг хамгаалахүүргийг хядатууд болон өөрсдийн цэрэгтээөгөлгүй үнэнч шударгаараа гайхагддагмонгол цэргүүдэд уламжлуулан үлдээсэн байна. Манжууд “танай хаадын эзэмшил байсан болохоор та нар хамгаал” гэж манжилсан ч юм уу хэн мэдэхэв. Ямар ч байсан энэ нь түүхэн баримт болон үлджээ.
Өнөөдөр бидний нэрт байгаль судлаачид гээд байдагОрос цагаан хааны Пржевальский, Козлов гэх мэт цэргийн тагнуулууд зүсээ хувиргалгүйцэргийн хувцас,цол хэргэмтэйгээ аялдаг байсан бол баруун европынхон арай л өөр арга хэрэглэдэг байсан аж. Тухайлбал, франц лам гэгдэхДавид XIX зууны эхээр христийн шашин түгээх нэрээрХятадад очжээ. Тэр үед европынхон Хятадын байгаль, ан амьтны талаар Африкийн ширэнгэ ойгоос чмуу мэдлэгтэй байсан учир шашны зүтгэлтэн маань “чөлөөт цагаараа” оросын цэргийн тагнуулууд шиг ургамал, амьтны дээж цуглуулан Парисын музейд илгээдэг байсан болохоор лам хувцасны цааначухам хэн нуугдажбайсан нь ойлгогдоод байгаа юм. Тэрээр 1865 онд Бээжинд анх ирэхдээ Эзэн хааны ангийн эдлэнд ер бусын буга байдаг тухайбитүүхэн чих дэлссэн гэдэг. Битүү хэрмэн ханаар хүрээлэгдсэн, өргөн уудам нутагтай тэрхүү ангийн эдлэнд зуун зууны туршид зөвхөн эзэн хааны үр удам л орж ан хийх эрхтэй байв.
Хааны ангийн эдлэнг хашир хянамгай монгол дайчид хамгаалдаг байсан учир хэн нэгэн орох нь байтугай ойртох эрхгүй, ингэсэн тохиолдолд “бөндгөр”-өөсөө хагацдаг хуультай байжээ. Энэ бүхнийг Европоос ирсэн ламтан Давид мэдэхийн сайнаар мэдэж байсан ч сонирхол нь дэндсэн шашин түгээгч маань ямар ч байсан ер бусынбугыг нүдээрээ үзэхээр шийдэн хэдэн өдөр дараалан хэрмэн дээр гараад тэвчээр заан нам хэвтсэний хүчинд үзэх гэсэн зүйлээ ч олж харжээ. Ингэхдээ зүгээр ч үгүй моддын хооронд бэлчээрлэх ер бусын бугыг урд нь огт үзээгүй бөгөөд шинжлэх ухаанд цоо шинэамьтан байх бүрэн боломжтой гэдгийг мэдээд авсан байна. Буганд ойртох ямар ч хүсэлтэд Манжийн хаан боловсон нь аргагүй татгалзсан хариу өгнө гэдгийг Давид ламтан сайн мэдэж байсан учир арай өөр “албан бус” арга хэрэглэхээр шийджээ.
Тэрээрудалгүй монгол дайчид өөрсдийнхөө бөндгөрөөс ч илүү үнэтэй бугын махаар хааяа зоог барьчихаад байдгийг мэдээд авав. Бугын арьс эсвэл эвэр худалдаж авах тухайүг цухуйлгамагц л монгол дайчид шашин түгээгчийн амыг шуудхан бас тэгээд эрс хатуугаар таглажээ. Монголчууд өөрсдийн хийсэн хэргийн эд мөрийн баримтыг ямар нэг тэнэмэл хуврагт өгөөд байх хүмүүс биш байсан болохоор ингэх нь ч аргагүй байсан биз.Харин манай ламтан зорилгоосоо буцдаг нэгэн биш байлаа. Нэлээд хугацаа өнгөрч, янз бүрийн арга саам хэрэглэсний эцэст тэрээрмонгол дайчдаас ямар ч байсан хоёр арьс авч Парис руу илгээж дөнгөв.Түүнийолж авсан бугын арьс нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй цоо шинэ зүйл байсан төдийгүй манай ламтны хөдөлмөр зүтгэлийг үнэлж тэрамьтныг түүний нэрээр “Давидын буга” гэж нэрлэхээр боллоо.
Шинэ зүйлийн буга нээгдсэнийг мэдмэгц Европын амьтны хүрээлэн болгон энэ өвөрмөц ховор амьтныг амьдаар нь олж авахын хүслэнд умбах нь тэр.
Удаан хугацааны яриа хэлэлцээрийн дүнд Манжийн хаан Давидын бугыг баруун Европт тун дурамжхан зарсан хэмээн Английн хэвлэлд бичсэн байхад Орос, Зөвлөлтийн эрдэмтэд эдгээр бугыг франц ламтан монгол дайчдын туслалцаатайгаар хулгайлж авсан хэмээн нотолдог. Бидний өвөг дээдэст хамгаалж байсан хэдэн буга хулуух гэдэг хуруу хөдөлгөхийн дайтай адил үйлдэл байсан нь мэдээж. Ямар ч байсан монголчууд бидний ачаар Давидын хэмээх нэгэн цоо шинэ зүйл буга шинжлэх ухаанд бүртгэгдэж энэ ховор амьтныг мөхөх аюулаас аварсан нь үнэн билээ. Учир нь шашин түгээгч өнөөх эрхэмийг Бээжинд очсоноос 30 жилийн дараа буюу 1895 онд Хятадад урд хожид үзэгдээгүй үер болж Хуанхэ гол эргээ халин хааны ангийн эдлэнгийн хана бүхлээрээ нурж Давидын бугууд чөлөөлөгдсөн боловч тэр үеийн хятадынөлсгөлөн тариачдын гараасганцч буга амь мултарч чадаагүй гэдэг. Харин ламтан Давид болон монголчуудын ач буян, хичээл зүтгэлээр Европт очсон 18 бугын үр удам өнөөдөр хэдэн мянгаар тоологдох болоод байна. Монгол нутгийн унаган амьтан дэлхийн бүх тахь ч гэсэн11 тахь, нэг монгол байдасны үр удам билээ.
Г.АМАРСАНАА