Categories
мэдээ нийгэм

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийв

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийвБаянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар ‘’Үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад хяналт шалгалт явуулах тухай’’ удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулсан байна. Тухайлбал дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монгол бөхийн өргөө, Монгол цэргийн музей, Жанжин соёлын ордон, Жуковын музей, Офицерүүдийн ордон зэрэг соёлын байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийж заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд осол гэмтэл, хүчирхийллийн эсрэг нэгдлээ

Нийслэлийн цагдаагийн газраас Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Нийслэлийн хот тохижилтын газартай хамтран хот тохижилтын газрын 300 гаруй ажилчдын дунд осол гэмтэл, хүчирхийлэлд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийж нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр Нийслэлийн Боловсролын газарт үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газраас туршлага судалж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах санамж бичгийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газарт туршлага судлахаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 31-р ангийн салааны захирагч, ахмад Т.Өнербек, аврагч гал сөнөөгч, ахлагч Н.Тимубек, жолооч, ахлагч Г.Мөнгөн, дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Г.Уранзул нар ажиллаж байна.

Алба хаагчид Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, гал түймрийн голомтод авран, хамгаалах, гал унтраах чиглэлээр 7 хоногийн хугацаатай туршлага судална гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

3

Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын төлбөрөө бүрэн барагдуулжээ

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35,3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35,5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35,3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, үлдэх 20,3 тэрбум төгрөгийг Тавантолгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүргийг манай компанид өгсөн. Шүүхийн шийдвэр болоод Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд нь бүрэн биелүүллээ гэж тус компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Компани дампуурлын ирмэгт тулсан хүнд хэцүү үед хувийн хэвшлээ дэмжих шийдвэр гаргасан Засгийн газарт талархаж байна. Бид 400 гаруй ажилчдаа цалин, орлоготой нь авч үлдэж чадлаа гэлээ.

Татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжийн нэг “Саусгоби сэндс” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадвартай болж, хүнд үеэ давж гараад улсын төсөв болон орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хариуцлагатай компани хэвээр үлдсэнд талархаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлж байлаа.

Тус компани 2018 онд 5,5 сая тн нүүрс экспортод гаргах, 800 мянган тн-ыг нь баяжуулж гаргахаар төлөвлөжээ. Оюутны сургалтын тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэргээр орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Таван бөхөөс допинг илэрчээ

Таван бөхөөс допинг илэрчээ зурган илэрцүүд

Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран жилийн өмнөөс “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болж, заал танхимын барилдааны үеэр Допингийн эсрэг үндэсний төвийнхөн Бөхийн өргөө, бөхийн дэвжээдэд ажилладаг болсон.Тэгвэл 2017 оны хугацаанд шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн тавд нь допингийн эсрэг зөрчил илэрчээ. Энэ талаарМонголын допингийн эсрэг үндэсний төвөөс тодруулахад, мэдээллийг үнэн болохыг батлав. Гэхдээ бөхчүүдийн нэрсийг зарлах журмын хугацаа болоогүйг тайлбарлалаа.Бөхчүүдийн А сорьцын хариуг бөхчүүд болон хариуцсан холбоонд танилцуулах явц үргэлжилж байгаа аж.Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны хугацаанд нийт 35 бөхийг шинжилгээнд хамруулжээ. Тэдний таваас нь зөрчил илэрч байна гэдэг бага тоо биш.Допингийн шинжилгээний дээжийг баяр наадмаар авдаг шинжилгээний адил БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн ба дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд А сорьцыг шинжлүүлсэн байна. Ингээд лабораториос ирсэн хариуг МҮБХ-нд танилцуулсан ба МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд мэдэгдэж эхэлжээ. Хэрэв тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд B сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрийн зардлаар дахин шинжлүүлнэ. Тиймээс энэ процесс хэрхэн өрнөхөөс шалтгаалж, допингийн эсрэг зөрчил илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг олон нийтэд зарлах юм байна.Монголын допингийн эсрэг үндэсний төв Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран ”Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд МҮБХ-той хамтарч ажилласан бөгөөд бөхчүүдийн шинжилгээ хийлгэх зардлыг дээрх төслөөс болон МҮБХ-ноос санаачилсан ”Допингийн эсрэг эв нэгдлийн сан”-гаас гаргажээ.МҮБХ 2016 оны арваннэгдүгээр сард Тэргүүлэгчдийн хурлаараа бөхчүүдээс Улсын баяр наадмаас бусад үед допингийн шинжилгээ авах тогтоол гаргаж, журам боловсруулсан байдаг. Уг тогтоол нь үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох зорилготой. Өөрөөр хэлбэл, үндэсний бөхчүүдийг барилдааны үеэр бус энгийн бэлтгэлтэй үедээ сэргээш хэрэглэсэн эсэхийг түүвэрчилсэн байдлаар хянах нэг арга гэсэн үг.МҮБХ допингийн эсрэг журмыг хэрэгжүүлэхдээ эхлээд сэргээшийн шинжилгээнд хамруулах шаардлагатай бөхчүүдийн нэрсийг тодруулах нууц санал хураалтыг 2017 оны эхээр явуулж байсан. Энэ нь аль дэвжээний, ямар бөхөөс шинжилгээ авбал зохихыг бөхчүүдээр өөрсдөөр нь сонгуулсан гэсэн үг. Ингэхдээ мөн зарим тохиолдолд Допингийн эсрэг төв шаардлагатай гэж үзсэн бөхөөс шинжилгээ авч байжээ.

Хамгийн их асуудал дагуулж буй, дагуулсаар ирсэн сэдэв бол “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох тухай” юм.

Үндэсний их баяр наадмын хуулинд….,

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлээс ногдуулна:

16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

16.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

Гэхдээ өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй бөгөөд зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар, зарим бөхийнхийг нэг жилээр гэхчлэн харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс авлигын индексээр 103 дугаарт жагслаа

Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас жил бүрийн авлигын индексийг шинэчлэн танилцуулдаг. 2017 оны судалгааны дүнгээс харахад манай улс 183 улсаас 103 дугаарт жагсжээ. Бахрейн, Кот-Д`ивуар, Танзани, Монгол Улсууд 36 оноо авч, 103 дугаарт оржээ.

Өнгөрсөн онд манай улс 87 дугаарт эрэмбэлэгдсэн бол нэг жилийн хугацаанд 16 байраар ухарлаа. Тэгвэл 2017 онд авлигын эсрэг тэмцлээрээ Шинэ Зеланд (89 оноотой), Дани (88 оноотой) тэргүүлэв. Сири (14), Өмнөд Судан (12), Сомали (9) улсууд жагсаалтад сүүл мушгижээ. Дээрх зурагт улаан өнгө илүү их авлигатайг, харин шар өнгө авлигын хэргүүд бага гардаг орнуудыг харуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Салхинцэцэг зурган илэрцүүд

Бага насны хүүхдийг хэрхэн асарч сувилах, гэрийн нөхцөлд уг өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх арга замуудын талаар эцэг эхчүүдэд зориулсан энэхүү зөвлөмжөөс хэрэгтэй мэдээллээ аваарай.

Салхинцэцэг өвчний шинж тэмдэг

Сүүлийн үед сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд нэлээд тархаж буй Салхинцэцэг өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг болон түүнийг яаж таньж мэдэх талаар энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-аар авсан автобуснуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ

АСЕМ-аар авсан автобуснууд зурган илэрцүүд

АСЕМ-д үеэр авсан 45 автобусыг ашиглахгүй жил гаруй хугацаанд зогсоосны эцэст хот хоорондын тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлжээ. Ази-Европын улс орнуудын дээд хэмжээний уулзалтад ирсэн зочдод үйлчлэх зорилгоор авсан эдгээр автобусыг 5.5 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд эхний ээлжинд 10 гаруй автобусыг хот хоорондын тээвэрт явуулж байна. Шинэ автобуснуудыг улс нэг бүрийг нь дунджаар 200 сая төгрөгөөр худалдан борлуулахаар төлөвлөсөн ч худалдаж чадаагүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Жендэрийн тэгш байдал миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлав

Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээл нь өмнө нийтлэгдээгүй, хууль зөрчөөгүй, ёс зүйг чанд баримталсан байх, гэрэл зурагт дүрслэгдсэн хувь хүний эрхийг хамгаалах, зөвшөөрөл авах хариуцлагыг оролцогч хүлээх, жендэрийн тэгш байдлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний сэдэв агуулгыг хамрах, жендэрийн хэвшмэл ойлголтыг халж үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг дэмжихэд чиглэсэн байх юм.
Чанарын хувьд 1600 болон түүнээс дээш нягтаршилтай, JPEG форматтай, фото цаасан дээр хэвлэсэн А3 хэмжээтэй байх аж. Бүтээлийг тавдугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл Хэвлэлийн хүрээлэнгийн 311 тоот хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн “Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчлэх болно.

Үйлчилгээний цагийн хуваарь, болон санал хүсэлтийг 70044040, 11326352, 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.