Categories
мэдээ соёл-урлаг

“Би эндээс явахгүй “ жүжиг тун удахгүй тайзнаа

“Би эндээс явахгүй “ жүжиг зурган илэрцүүд

Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг энэ сарын 27-нд тоглогдох гэж байна.

Найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж. Гол дүрд О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Н.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Ц.Аззаяа, Д.Баттөмөр, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нар тоглохоор болжээ.

ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮-

Энхүү жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөнджээ.

Тус жүжиг нь энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ыг хүртэл тоглогдоно.

У.ПҮРЭВСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Цахим өргөдөл, гомдлыг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлнэ

http://www.ub.police.gov.mn/news/contentNews?id=2677&type=57

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын шалган зааварчлах ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шилжүүлэх, шийдвэрлэх, цахим программ хангамж ашиглалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Нэгдсэн үйлчилгээний төв”-ийн мэргэжилтнүүдтэй хамтран “Өргөдөл, гомдлын smartcity программ ашиглах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн өргөдөл, гомдол хариуцсан 15 алба хаагч оролцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Батхүүгийн хэдэн тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хэн хэн хувааж авсан бэ

“Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүүгийн тавьсан зээлийн өрөнд “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны мэдэлд өгөх үү, эсвэл Монголын Засгийн газар төлж барагдуулах уу гэсэн хэцүүхэн сонголт монголчуудад тулж ирээд байна. Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагдсан болохоор дээрх хоёр сонголтоос сонгохоос өөр арга замгүй болоод байгаа юм. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Тэдний гарын үсэг мөн гэх дүгнэлтийг Олон улсын нэр хүнд бүхий шинжээчид гаргачихаад байгаа. Шинжээчид Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нарын зээл авахад баталгаа гаргаж өгсөн гарын үсэгтэй тамга тэмдэг хуурамч биш гэдгийг маш олон баримтаар нотолж байгааг эх сурвалжууд онцолж буй. Тодруулбал, Олон улсын Арбитрын хоёр шатны шүүх бүрэлдэхүүн ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас 110 сая ам. долларын зээл авахдаа бүрдүүлсэн материалд ямар нэгэн хуурамч бичиг баримт, бусдын гарын үсгийг дууриалган зурсан зүйл алга байна. Монголын Засгийн газрын нэр бүхий албан тушаалтнууд зээл авахад баталгаа гаргаж өгсөн нь нотлогдож байна” гэх дүгнэлтэд хүрч, “Стандарт” банкны талд шүүхийн шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байна.

50 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГ ШИНЭЭР ИЛЭРЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛЫГ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛСАН ХЭРЭГТ ШАЛГАЖ ЭХЛЭХ БОЛОЛТОЙ

АТГ-аас Арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.Батхүү нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас их хэмжээний валют зээлсэн асуудалтай холбоотойгоор хэд хэдэн ноцтой зүйлийг шалгаж эхлээд байгаа гэнэ.

“Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан гэх гэрээ өнөөдрийг хүртэл манай улсын хууль хяналтын байгууллагад олдоогүй юм байна. УБТЗ, “Эрдэнэт” үйлдвэрийн архив, “Жаст” группийн холбогдох бичиг баримт зэргээс ч олдоогүй гэнэ. Хэрэгт холбогдсон хүмүүсээс “Стандарт” банкнаас зээл авсан гэрээний баримт хаана байгааг асуухаар бүгд “Надад байхгүй. Хаана байгааг мэдэхгүй” гэх хариултыг өгдөг байсан аж. Монголоос олдохгүй байсан гэрээг “Стандарт” банк Арбитрын шүүхэд гомдол гаргахдаа өгсөн байна. Арбитрын шүүхээс зээл авсан гэрээг манайхан хуулбарлан авсан гэнэ. Гэтэл уг шалгалтын явцад “Жаст” групп “Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл аваагүй. Харин 160 сая ам. долларын зээл авсан болох нь тогтоогджээ. Гэтэл УМБГ, АТГ-т Ш.Батхүү шалгагдахдаа 110 сая.ам долларын зээл авсан. Зээлсэн мөнгөө ийм зүйлд зарцуулсан гэх санхүүгийн тайлан гаргаж өгсөн байдаг аж. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банкнаас зээлсэн ам.доллараас 50 сая ам. доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй, хэнд өгсөн нь тодорхойгүй байдлаар алга болчихсон байна. Тэгэхээр АТГ-аас ажлын хэсэг дахин томилогдсон нь 50 сая ам. долларыг хэн авсан бэ гэдгийг шалгаж тогтоохоор ажиллаж эхэлсэн гэсэн үг юм. Өөр нэг ноцтой асуудал нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг дээрх хэрэгтэй холлбогдуулан шалгаж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Ц.Мөнх-Оргилыг шалгах болсон шалтгаан нь 1997 онд АНУ-д суралцаад эх орондоо ирснийхээ дараа “Идэш линч” гэх нэртэй хуулийн фирм байгуулсан байдаг аж. Тэрбээр 2000 онд улс төрд орохдоо хуулийн фирм дэх хувиа өөрийн ойр дотны хүнд шилжүүлэн өгсөн байдаг аж. Тэр хуулийн фирм нь “Линч махионы” гэх нэртэй болж нэрээ өөрчилсөн гэнэ. “Линч махионы” мөн л удалгүй нэрээ дахин өөрчилж, “Махионы лиотто” болсон байна. Энэхүү хуулийн фирм нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авах үед гэрээний хуулийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Бүр гэрээний хуулийн ажлыг хийж гүйцэтгэсэн хүн нь АНУ-ын иргэн Д.Махони гэгч байдаг гэх мэдээлэл байна. Ц.Мөнх-Оргил 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Гадаад харилцааны сайд болчихоод дараа АНУ-ын иргэн Д.Махониг Алтан гадас одонгоор шагнаж урамшуулсан гэх мэдээлэл ч байгаа юм. “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлж“Стандарт” банкнаас зээл авах гэрээний ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл манай улсын Засгийн газар, “Стандарт” банк хоёр Арбитрын шүүхэд маргаан өрнөхөд дээрх хуулийн фирм нь “Стандарт” банкны хуулийн зөвлөхөөр ажилласан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа аж. АТГ-т тус фирмийнхэн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас зээл авсан асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бүх мэдээллийг англи хэл рүү орчуулж, Англи руу явуулдаг гэх мэдээлэл ч ирээд байгаа аж. Хэрэв үнэн бол “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банк гээд хоёр талд ажиллажээ. Энэхүү ноцтой баримттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг шалгах асуудал АТГ, нийслэлийн прокурорын газарт яригдаж эхэлжээ. Үүнээс гадна өөр нэг зүйл нь “Махионы лиотто” гэх хуулийн фирмийнхэн Ш.Батхүү хуурамч гарын үсгээр бичиг баримт бүрдүүлж зээл авсан уу, үгүй юү гэдгийг мэдэж байгаа бөгөөд тэд хэргийн зангилааг тайлах ганц гэрч байх ёстой юм.

АТГ мөн “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авах үед “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг шалгаж байгаа гэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригтой найз нөхдийн холбоотой гэгдэх Б.Мөнхжаргал нь “Стандарт” банктай гэрээ байгуулах, гэрээг хянах, гарын үсэг зурах, тамга дарах зэрэг ажлыг хариуцан хийж байсан гэх. Мөн гэрээ байгуулагдснаас хойш Б.Мөнхжаргал нь “Стандарт” банктай харилцаж, мэдээлэл солилцож байсан гол хүний нэг гэдгийг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид хэлж байв. Мөн “Стандарт” банктай байгуулсан гэрээнд үйлдвэрийн захирал Ч.Ганзориг гарын үсэг зурсан байдаг. Тэгвэл Ч.Ганзоригийн гарын үсэг мөн гэж Б.Мөнхжаргал баталгаажуулан гарын үсэг зурсан баримт АТГ-т иржээ. Үүнээс гадна “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь Арбитрын шүүх ажиллагаанд “Стандарт” банкны талд ажиллахдаа Б.Мөнхжаргалтай утсаар ярьсан, гэрээний бүртгэл хийсэн гэх мэдүүлэг өгсөн байдаг гэнэ. Б.Мөнхжаргал шүүхэд мэдүүлэхдээ баталгааны гэрээг огт ойлгоогүй гэж хэлсэн байдаг гэх. Тэгсэн мөртлөө Ш.Батхүүтэй хамт сууж байгаад гэрээнд засвар хийж, “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэж оруулсан гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг гэнэ. Гэтэл шүүх Б.Мөнхжаргал, Ш.Батхүү нар нь англи хэл дээрх урт гэрээг засварлах боломжгүй. Аль аль нь англи хэлгүй хэмээн шүүх үзсэн байдаг гэх мэдээлэл байгаа. Энэ мэт Б.Мөнхжаргал гэх хуулчийг тойрсон олон ноцтой асуудал байгаа учир АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр энгийн викселээр ямар ч хүү төлбөргүйгээр зургаан сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг “Жаст” группт зээлүүлж байсан баримт байдаг юм байна.

Ийнхүү АТГ Арбитрын шүүхэд манай улсын Засгийн газар ялагдаж, “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд алдах дээрээ тулаад байгаатай холбоотойгоор шинэ нөхцөл байдлаар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Ш.БАТХҮҮ БАНК, МАХНЫ ҮЙЛДВЭРЭЭ ТӨРД ТУШААЖ, ОЛОН ОВООТОО Г.АЛТАНД ШИЛЖҮҮЛЖ, ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦАА “МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИД НИЙЛҮҮЛЖЭЭ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийн эзэн Ш.Батхүү өнөөдөр хаана байгаа нь тодорхойгүй байна. Ш.Батхүү Монголын тэргүүн баячуудын нэг байсан. “Хадгаламж” банкны эзэн, “Жаст ойл” шатахуун түгээх станцыг байгуулж, “Жаст агро” үйлдвэрийн эзэн, “Олон овоот” уурхайн эзэн гээд л хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах эд хөрөнгөтэй томчуудын нэг нь тэр байсан. Тэгвэл Ш.Батхүүгийг эзэмшиж байсан дээрх зүйлсийг өнөөдөр хэн эзэмшиж байна вэ. Үүнийг бид нэхэн сурвалжилсан юм.

Эх сурвалжийн хэлж байгаагаар “Жаст ойл” шатахуун түгээх станцыг “Магнай трейд” компани худалдан авсан юм байна. “Магнай трейд” компанийг Ерөнхий сайд асан С.Баярын мэдэлд байдаг гэх мэдээлэл байдаг билээ. Ш.Батхүү, С.Баяр нар ойр дотны холбоотой найзууд гэдгийг хэн бүхэн мэддэг. Тэгвэл “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй хэмээн худалдаж авсан “Олон овоот” уурхай нь “Алтжин” группийн Ерөнхийлөгч Г.Алтангийн мэдэлд очсон байдаг. Г.Алтан хатагтай Ш.Батхүү нар “Олон овоот”-ын уурхайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг билээ. “Хадгаламж” банкаа харин Төрийн банкинд шилжүүлсэн. Ш.Батхүү “Хадгаламж” банк Төрийн банктай нэгдэхдээ 1.1 их наяд төгрөгийн актив шилжүүлж, Монгол банкин дахь нөөцийн дансанд 200 тэрбум төгрөг нь байршиж байна. Салбаруудад бэлнээр 150 тэрбумаас гадна 50 гаруй тэрбумын Засгийн газрын болоод Монгол банкны үнэт цаас байршиж байсан. Тэр бүү хэл “Хадгаламж” банкны актив 2009 онтой харьцуулахад 12 дахин өссөн бөгөөд эхний шаардлагаар бүх харилцагчдын төлбөрийг гаргах боломжтой байсан. Энэ нь “Хадгаламж” банкин дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгө эрсдэлд ороогүй гэдгийг давхар баталгаажуулж байгаа хэрэг” хэмээн мэдэгдэж, “Хадгаламж” банкаа төрийн мэдэлд өгсөн билээ. Тэгвэл “Жаст Агро” компаниа татан буулгаад 11 махны үйлдвэрээ “Хадгаламж” банкны гүйцэтгэл хангуулахаар мөн л төрийн мэдэлд өгсөн байна. “Мах маркет” махны үйлдвэрийг төр өөрийн эрх мэдэлдээ авсан гэх боловч Монголын нэр нөлөө бүхий улстөрчид хуваан авсан гэх мэдээлэл байна.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур” аялалын автобус явж эхэлнэ

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур” аялалын автобус явж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялал төслийн гол зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.

“Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, хот орчмын томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж.

“Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.

Хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Отгонбаяр “Соёл урлагийн газраас гаргасан Улаанбаатар хотын заавал үзэх 20 газар гэдгийг аялалынхаа хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотыг бүхлээр харж болохоор өндөрлөг газруудыг мөн оруулах нь зөв. “Сити-тур” аялалын автобус бол томоохон нийслэл хотод зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн энэ ажлыг эхлүүлнэ” хэмээгээд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг, чиглэлийг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг Улсын Логин, Керела институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Энэтхэг Улсын Логин (Орон нутгийн засаглалын санаачилга ба сүлжээ), Керела институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, ЛОГИН-ы багийн ахлагч Прета Лал, ЛОГИН-ы нарийн бичгийн зөвлөх Cуреш Рагван, КЕРАЛА, нутгийн удирдлагын институтийн захирал Жое Элимэн, Швейцарын хөгжлийн агентлагийн захирал,ерөнхий консул Габриелла Спирли, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг болон холбогдох албаныхан оролцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төрийн албан хаагчид өндөр чадавхтай байвал төрийн үйлчилгээг иргэдэд xүнд сурталгүй, шуурxай xүргэx боломж бүрдэнэ.

ЛОГИН нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн зорилгын дор нэгдсэн Зүүн өмнөд Азийн орнуудын оролцогч байгууллагуудын сүлжээ. Монгол орны хувьд анхнаас нь гишүүн орноор элсэн ажиллаж байгаа. Идэвх санаачилгатай үйл ажиллагаа явуулдаг орны нэг юм. 2014 оны 7 сард Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийг судлахаар ЛОГИН сүлжээний гишүүн улсуудын төлөөлөл Монгол Улсад айлчилж байсан.

ЛОГИН сүлжээ Монгол Улсын төрийн албан хаагчдыг чадавхжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн, холбогдох байгууллагуудтай холбоо тогтооход байнга тусалж байдагт талархал илэрхийлмээр байна” хэмээлээ.

Түүнчлэн “Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг (ХЗСТ) Нийслэлийн есөн дүүргийн 87 гэр xороодод хэрэгжүүлж байна.

Уг төслийн зорилго нь Гэр хорооллын иргэдийн хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг төлөвлөн хүргэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх явдал юм.

Төрийн үйлчилгээг хүнд чирэгдэлгүй, шуурхай, шударга хүргэхэд тухайн үйлчилгээг үзүүлж буй төрийн албан хаагчийн чадавх, чадвар, мэргэшсэн байдлаас ихээхэн хамаардаг. Тиймээс төрийн албан хаагчдын ялангуяа анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудын чадавх, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн нутгийн заxиргааны байгууллагын сургалтын цогц xөтөлбөр нь алсыг харсан урт хугацаанд тогтвортой хэрэгжиx, бүx талыг тооцоолсон, бодит xөтөлбөр байx ёстой.

Орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн мэдэрсэн, албан хаагчид өөрсдөө тасралтгүй xөгжиx боломжийг бий болгоxод бид анхааран ажиллах болно. Сургалтын институци нь сургалтын xүрээтэйгээ уялдсан бодлогоор албан хаагчдаа сургаx, байнгын тогтмол үйл ажиллагаатай байна. Хотын зүгээс Төслийг амжилттай хэрэгжүүлж, цаашид сургалтыг үргэлжлүүлэн тасралтгүй зохион байгуулж ажиллаx болно. Бидний xийxээр зорьж байгаа ажлууд нь удаxгүй хэрэгжиx Төрийн албаны шинэ хуулийн угтал, бэлтгэл ажил болж байгаад маш таатай байна” хэмээн онцлов.

Швейцарын хөгжлийн агентлагийн захирал, ерөнхий консул Габриелла Спирли “Бидний хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглал төслийн хүрээнд төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр боловсруулахад ЛОГИН-ы багийнхан тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр боловсруулна гэдэг маш чухал ажил. Энэ төслийг хэрэгжүүлэхэд идэвх гарган ажиллаж байгаа хотын удирдлагууддаа талархснаа илэрхийлмээр байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлно

НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 2015 оны хурлаар дэлхийн улс орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг Монгол Улс хүлээн зөвшөөрч 17 зорилгыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ядуурлыг устгах, тэгш бус байдлыг багасгах замаар тогтвортой хөгжилд хүрэх, хүний хөгжлийг хангах зорилгод нэгдсэн юм.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхдээ улсын хөгжлийг дэлхийн чиг хандлагатай уялдуулах, нийгэм, эдийн засгийн онцлогоо тусгах, улс орны өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах бодлогыг урт, дунд хугацаанд авч үзэх шаардлага бий болсны дагуу Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын дийлэнх нь нийслэлд шууд хамааралтай тул үндэсний түвшинд дэвшүүлсэн зорилгод хүргэх ажлыг нийслэл манлайлан зохион байгуулах учиртай. Иймд Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлох, хотын хөгжлийн алсын хараатай уялдуулан биелүүлэх бэлтгэлийг хангах ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017 оноос төсөл хэрэгжүүлж, үүнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн зөвлөх багуудыг ажиллуулж байна.

Эдгээр зөвлөх баг, судлаачдаар үнэлгээ судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийлгэн, бодлого, аргачлал боловсруулах ажлуудыг богино хугацаанд чанартай, үр дүнтэй гүйцэтгүүлэх, салбарын мэдээлэл, судалгаа, бодлогын баримт бичгүүдээр тухай бүрт нь шуурхай хангаж, боловсруулалтын явцад чиглэл өгөх, эцсийн бүтээгдэхүүн хүлээн авах чиглэлээр “Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг тодорхойлох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/671 дүгээр захирамжаар байгуулан ажилласан.

Ажлын хэсгийн ээлжит хурлыг хоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж зөвлөх багуудын судалгааны эцсийн тайланг хэлэлцэн Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилгуудыг нийслэлээс хангах зорилтот түвшинг тодорхойлох баримт бичгийн төсөл, уг зорилгуудыг хянах шалгуур үзүүлэлтүүд, Улаанбаатар хотын хөгжлийн санхүүжилтийн стратеги, үнэлгээ, судалгааны тайланг хүлээн авлаа.

Ажлын хэсгийн ахлагч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ажлын хэсгийн гишүүдэд судалгааны ажлын үр дүнд тодорхойлсон зорилгууд, шалгуур үзүүлэлтүүдийг нийслэлийн дунд хугацааны бодлого, дэд хөтөлбөрүүдтэй уялдуулах, нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч тусган боловсруулах, нийслэлийн удирдлагуудад танилцуулан хэлэлцүүлж, батлуулах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Дэд ажлын хэсгүүдийг ажиллуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэв

Монгол банкны улирдлагууд арилжааны банкуудад хийгдсэн Активын чанарын үнэлгээний талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Эрх зүй, хяналтын хэлтсийн ахлах хуульч Т.Дэлгэрхүү, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Статистикийн хэлтсийн дарга Б.Батсүрэн, Санхүү мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар оролцов.

Тэд Арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээний үр дүн, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль эрх зүйн шинэчлэл, Улаанбаатарын зөвшилцөл хэлэлцүүлгийг Монгол банкнаас санаачлан хийсэн талаар болон Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах таван сарын хугацаатай аяныг Монгол банкнаас зарлаж амжилттай хэрэгжүүлж байгаа талаараа ярьсан юм.

Активын чанарын үнэлгээний үр дүнгийн талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Активын чанарын үнэлгээний үр дүнд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдал 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувь гарсан. Систем энэ зэргийн дутагдлыг аваад гарахаар харагдаж байгаа. Монголбанкны зүгээс зөвхөн системийн дутагдлыг олон нийтэд мэдээлэхээр шийдсэн. Банк тус бүрээр мэдээлэл гаргахгүй.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэж байгаа. Энэ хүрээнд бүх банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөгөө бизнес төлөвлөгөөний хамт Монголбанканд ирүүлнэ. Эцсийн тоог 3 дугаар сардаа тогтоож банкуудад мэдэгдэнэ” гэв.

Монгол банкнаас гаргасан статистик, үзүүлэлт

2018 оны нэгдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 15,8 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31,7 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Харин өнгөрсөн оны эцсээс 0,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Мөнгөний нийлүүлэлтийн 55 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байгаа юм. Нийт зээл өнгөрсөн сарын байдлаар 13,5 их наяд төгрөг байгаа бөгөөд цалин тэтгэвэр хэрэглээний зээл ихэнхи хувь буюу 22 хувийг эзэлсэн тоон үзүүлэлт гарчээ.

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 5 хувиар өссөн аж. Гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн нь ОУВС-гийн хөтөлбөрүүдийн хүрээнд орж ирсэн санхүүжилтийг дагаад зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.

Орон сууцны ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогдож байгаа бөгөөд нийт зээлийн 1.8 хувь нь чанаргүй зээлээр бүртгэгдсэн. Ипотекийн зээл авч байгаа иргэдийн 38.6 хувь нь 40-60 ам.метр, 28.2 хувь нь 60-80 ам.метр, 24 хувь нь 40-өөс доош ам.метр талбайтай орон сууц авсан байна.

2017 оны эцсийн байдлаар хөрөнгө оруулалт 31,6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь гадаадаас татсан авсан хөрөнгө оруулалт нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Гадны орнуудаас Монгол Улсад 37,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсан байна. Үүний 46 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, 13 хувь багцын хөрөнгө оруулалт, 40 хувь нь бусад хөрөнгө оруулалт эзэлж байна. Гадаад хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон хувь буюу 2,2 тэрбум ам.доллараар өссөн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн нэг шалтгаан нь “Хуралдай”, “Гэрэгэ” бонд голлон нөлөөл үзүүлсэн байна.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг хятад, солонгос, япон, орос, англи хэл дээр хөрвүүлж, гадаадын иргэдээс шалгалт авч эхэллээ

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж гадаадын иргэдээс шалгалт авч эхэллээ

Гадаадын иргэдийн жолооны үнэмлэх солих Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн авч байгаатай холбоотойгоор Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд тус шалгалтын 200 асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж хамтран ажиллах хүсэлтийг албан бичгээр хүргүүлснээр гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалтыг дээрх хэлний сонголтоор авах боломжийг бүрдүүлж хэрэгжүүлэн ажиллаа.

Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн хуудас”-ыг Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын цахим хуудаснаа иргэд татан авах боломжийг бүрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох ангилал ахиулах шалгалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн 10 асуулт бүхий тестийн шалгалтыг Дүнжингарав худалдааны төв дэх “Иргэдэд үйлчлэх төв”-ийн шалгалтын танхимд цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлсэн.

Мэргэжил хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрах, төвийн мэдээлэл технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж нарын санаачлагаар жолоочийн бүртгэлийн санг бэлэн бус торгуулийн мэдээллийн сантай холбох ажлыг Интерактив Би Ай ХХК-ийн инженер техникийн ажилтнаар гүйцэтгүүлж, иргэд тус төвөөс үйлчилгээ авахдаа зөрчлийн шийтгэлийн торгуулийг төлсний дараагаар үйлчилгээ авахаар зохицуулалт хийж хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Багшаар ажиллах нэг жилийн эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 19-ны өдөр буюу өнөөдөр эхэлж, 3 дугаар сарын 19-ны өдрийн 24:00 цагт дуусах болно.

Тус хугацаанд бүртгүүлсэн иргэдэд шалтгалтын бэлтгэл хийх онлайн сургалтыг http://esurgalt.itpd.mn цахим хаяг дээр явуулах тул бүртгүүлснээс нэг өдрийн дараа уг хаягт зааврын дагуу нэвтэрч орно уу.

Онлайн сургалтын системд нэвтрэх аргачлал

Эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бэлтгэх онлайн сургалтын системд суралцагчид нь дараах холбогдох нэр ба нууц үгээр нэвтэрч орно уу.

Холбогдох нэр: 201803+цахим шуудангийн хаяг

Нууц үг: Test#+регистрийн дугаарын тоонууд

Цахим шуудангийн хаяг нь шалгалтын онлайн бүртгэлд бүртгүүлэхдээ өгсөн хаяг юм.

Жишээ нь: Холбогдох нэр: 201803muugii_85@yahoo.com

Нууц үг: Test#85072431

Categories
мэдээ нийгэм

Тахиа жилийн онцлох алдартанг нэрлэх Цэнхэр хадагны ёслол боллоо

Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс 2015 оноос эхлэн тухайн жилийн онцлох алдартнуудыг нэрлэдэг “Цэнхэр хадагны ёслол”-ыг уламжлал болгон зохион байгуулж байгаа. Ингээд Тахиа жилийн алдартнуудтай танилцана уу.