Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байгаа ажээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогджээ.
Агаарын бохирдол Монгол улсын баялаг болох хүн амд ноцтойгоор заналхийлж байнa.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл энэ арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ энэхүү судалгааны тайлан нь агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлд зарцуулж буй эрүүл мэндийн зардал болон агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ахиц гарахгүй бол эрүүл мэндийн салбараас ирээдүйд чухам ямар зардал хэрэгтэй болохыг тус тус тооцон гаргасан байна. Мөн хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх дарамтыг бууруулахад чиглэсэн боломжит арга хэмжээг хэлэлцэж, түүнийг хэрэгжүүлэхэд төсвийн орон зай байгаа эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч энэхүү судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэн Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Нэгдсэн үндэстний байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлж байна.

Агаарын бохирдлыг бууруулан, улмаар хүн амын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин, олон улсын байгууллагуудын техник болон санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг уялдуулах, хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаарх туршлагыг судлан мэдээлэл солилцож, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй санал, зөвлөмж гаргана гэдэгт итгэлтэй байна гэлээ.


“Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт зэрэг багтана. Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшнийг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл юм. Гэвч агаарын бохирдлын түвшнийг дорвитой бууруултал ойрын жилүүдэд мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас өвдсөөр байр болно. Тиймээс бид эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлын улмаас өвдсөн хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх, тэдний өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах зэрэг мөн хөрөнгө мөнгө зарцуулах нэн шаардлагатай гэдгийг онцолж байгаа юм” гэж Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

Энэхүү тайланд дараах боломжит арга хэмжээг санал зөвлөмж болгож байна.
– олон нийтийн зан үйлд тасралтгүй нөлөөлөх мэдээлэл сурталчилгааны аян зохион байгуулах
– пневмококкийн вакциныг хийх
– цэцэрлэг, сургууль, эмнэлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
– олон нийтийг шаардлага хангасан амны хаалтын (N95/N99) хэрэглээ, хүртээмжийн талаар зааварчилгаа мэдээллээр хангах
Тайланд мөн эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү судалгаа, баримт нотолгоо бий болгох зэрэг дунд болон урт хугацааны зөвлөмжүүдийг оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.

“Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриан хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас тус олон улсын өдрийг угтан Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэх юм.

Тухайлбал, Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалахад-Бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулах, Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулна.

Мөн “Цэвэр агаар” сэдэвт явган аялал, цасны баяр, нийслэлийн хүрээний анги, байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулга гишүүнийг прокуророос яллагдагчаар татжээ

хүчирхийлэгч УИХ-ын Д.Гантулга зурган илэрцүүд

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиар яллагдагчаар татсан тухай өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр 2017 оны 6 дугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон билээ. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм. Шалгалтын явцад хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Прокуророос түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар хэд хэдэн удаа дуудсан боловч орон нутаг, гадаадад томилолттой шалтгаанаар ирээгүй байна. Тиймээс дараагийн шат болох албадан ирүүлэх ажиллагаа хийхээр болжээ.

Хохирогчдын өмгөөлөгчдийн хувьд Д.Гантулгыг яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахаас өмнө ямар нэгэн нэмэлт мэдээлэл авах, өгөх боломжгүй байгаа аж.

Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд АНУ-ын шигшээ баг түрүүллээ

ЗурагӨмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн XXIII наадмын эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд АНУ-ын шигшээ баг цуврал халз цохилтоор Канадын багийг хожиж, олимпийн аварга боллоо.

Үндсэн цаг болон 20 минутын нэмэлт цагт тоглолт 2:2 харьцаатайгаар тэнцэж дууссан юм. Тэнцээгээр төгссөн тоглолтын дараа хийсэн цуврал халз цохилтод америкийн бүсгүйчүүд давамгайлснаар ялалт байгуулж, алтан медалийн эзэд болсон байна.

Харин өнгөрсөн лхагва гарагт болсон тоглолтод Финландын тамирчид Оросын багийг 3:2 харьцаатайгаар хожиж, хүрэл медалийн болзлыг хангасан юм.

Ийнхүү АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг өвлийн олимпийн наадмын хоккейн тэмцээнд 1998 оноос хойш түүхэндээ хоёр дахь удаагаа ялалт байгуулж байна. Өмнөх жилүүдийн тоглолтод Канадын баг 4 дараалан түрүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн арилжаагаар 18 компанийн хувьцааны ханш буурчээ

ЗурагХөрөнгийн биржийн I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 274,580 ширхэг хувьцаа арилжсанаас 8 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал Холдинг” SUN+15.00 хувь, “Түшиг Уул” TUS+14.99 хувиар буюу компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Материалимпекс” MIE-13.16 хувь болон “Тавантолгой” TTL-9.70 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,997 ширхэг үнэт цаасыг 197.5 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр “TOP 20” индекс 20001.38 нэгж болж 3.38 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,413,079,369,346 төгрөг боллоо. Дэлгэргэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дар үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын “Аюулгүй интернетийн өдөр”-ийг “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье. Эерэг Интернет танаас эхэлнэ” уриатай тэмдэглэж байна

Олон улсын “Аюулгүй интернетийн өдөр”-ийг “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье. Эерэг Интернет танаас эхэлнэ” уриатай тэмдэглэж байна

Аюулгүй Интернетийн өдрийг Safer Internet Day/SID) 2004 оноос Европын улсуудад тэмдэглэн эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь тоон технологийн өнөөгийн хүрсэн ололт, дэвшлийг эерэг, аюулгүй байдлаар ашиглах боломжийг хүүхэд, залууст ойлгож таниулах эрхэм зорилготой.

Аюулгүй Интернетийн өдрийг дэлхий даяар жил бүрийн 02-р сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион явуулдаг бөгөөд уг арга хэмжээг дэлхий дахинд сая сая хүн цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог юм.

Аюулгүй интернетийн өдрөөр зөвхөн аюулгүй Интернетийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатайгаар, хүндэтгэлтэйгээр, асуудалд ул суурьтай, бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой.

Монгол Улс олон улсын энэхүү санаачилга арга хэмжээнд 2017 онд албан ёсоор нэгдэн орсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага (Мобиком, Юнител, Скайтел, ЖИ-МОБАЙЛ компани)-ууд Эерэг Интернетийг түгээн дэлгэрүүлэхэд нэгдсэн.

Аюулгүй Интернетийн өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дах шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхэд уриалдаг. Мөн Олон нийтийн сүлжээн дэх кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн юм.

“Эерэг интернет орчинг бүрдүүлэх”-д интернетийн олон хүмүүсийг холбодог өөрийнх нь давуу талыг ашиглан “Бүтээе, нэгдье, харилцан хүндлэе: Аюулгүй Интернет танаас эхэлнэ” уриатайгаар хүн бүр оролцохыг уриалж байна.

www.saferinternetday.org – Энэхүү линк нь Олон улсын аюулгүй интернетийн хорооны албан ёсны вэб сайт юм. Энэ сайтаас “Аюулгүй интернетийн өдөр”-тэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой.

www.ekids.mn -Харилцаа холбооны зохицуулах хорооны энэхүү сайтаас цахим орчны зохистой хэрэглээ болон хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээ мэдээллийг авах боломжтой.

#SID 2018#saferinternetday -Сэтгүүлч та аюулгүй интернетийн талаархи сурвалжлага, нийтлэл, мэдээ бичихдээ #SID 2018#saferinternetday хаштагийг хэрэглэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг хамтарсан баг”-уудад шагнал гардуулах ёслол боллоо

“Шилдэг хамтарсан баг”-уудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллооЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2017 оныг “Хамтарсан багийг чадавхжуулах жил” болгонзарлаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Норвегийн тусламжийн байгууллага, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж, нэг агуулга, нэг модулиар үндэсний хэмжээнд 609 хамтарсан багийн 4634 гишүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан билээ.

Тус агентлагаас “Хамтарсан багийг чадавхжуулах жил”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллийн хохирогчид үзүүлж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хамтарсан багууд тайлан мэдээгээ хуульд заасны дагуу ирүүлэх ажлыг тогтмолжуулахад анхаарч, сум, дүүргийн шилдэг хамтарсан баг шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

“Шилдэг хамтарсан баг” шалгаруулах уралдаанд 16 аймаг, 6 дүүргээс нийт 38 хамтарсан баг материалаа ирүүлснээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Зуунмод сум, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан баг шилдгээр шалгарч тус бүр “Nissan AD” маркийн авто машинаар шагнууллаа.

Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хурлын танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ДЗМОУ-ын байгууллагын Нэгдсэн хөтөлбөрийн захирал Глориос Грагори Дас, Норвегийн тусламжийн байгууллагын Улаанбаатар хотын захирал М.Чанцалсүрэн болон Японы Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтэн Э.Дуламсүрэн нар оролцлоо.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг ХНХ-ын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ “Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлээс үзүүлэх хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг судлан тодорхойлж, нийгмийн амьдралд бие даан амьдрах, өрсөлдөх, амьдрах ур чадвартай иргэнийг бэлтгэх тогтолцоог бий болгох, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай, хагас бүтэн өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур өрхөд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ, байнгын асрамжийн үйлчилгээг эцэг эхийн оролцоонд тулгуурлан бий болгох, аймаг, дүүрэгт нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрыг нэмэж байгуулах, гэр бүл төвтэй хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээг илүү бэхжүүлэн ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

Эцэст нь Монгол улсын 609 хамтарсан багаас ажил үйлсээрээ шалгарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн 3 хамтарсан багийн 21 гишүүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтран ажилласан олон улсын байгууллагуудад дахин талархал илэрхийлж байна” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ спорт

Уулын цанын эмэгтэйчүүдийн хосолмол төрөлд швейцарийн тамирчин алтан медаль хүртэв

Зураг

Өмнөд Солонгосын Пёнчан хотод өнөөдөр болсон өвлийн олимпийн XXIII наадмын уулын цанын эмэгтэйчүүдийн хосолмол төрлийн уралдаанд Швейцарийн тамирчин Мишель Гизин алтан медаль хүртжээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, “даунхилл” буюу уулын уруу хурдтай буух болон “слалом” буюу уулын уруу туг сүлжиж буух гэсэн уулын цанын хоёр төрлийг хослуулсан уралдаанд Америкийн тамирчин Микаэла Шиффрин мөнгөн медаль хүртсэн бол Швейцарийн тамирчин Венди Холнер хүрэл медаль хүртсэн байна.
М.Гизиний эгч Доминик дөрвөн жилийн өмнө Сочигийн өвлийн олимпийн даунхиллын төрөлд алтан медаль хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болсон гэв

Уушгины үрэвсэл зурган илэрцүүд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Сүүлийн арван жилийн хугацаанд 10000 хүндногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2,7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болоод байгаа аж. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогджээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярихдаа: “Гучин жилийн турш хуримтлагдсан, их хэмжээний санхүүжилт шаардагдсан агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Засгийн газар үе шаттайгаар арга хэмжээ авах болно. Агаарын бохирдлыг буруулсан гэж би худал хэлэхгүй. Гэхдээ Засгийн газар тодорхой хэмжээний ажил хийж байна. Засгийн газрын түвшинд амны хаалтны асуудал яригдсан. Харамсалтай нь, олон нийтийн дэмжлэг аваагүй. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг сурталчилгааны ажил дутмаг явагдаж байна. Өнөөдөр бид Монгол Улсын түвшинд агаарын бохирдлын нөхцөл байдлыг харуулсан бүрэн судалгаатай боллоо. Энэ тооцоо судалгаанд тулгуурлан Засгийн газар үе шаттай арга хэмжээ авна” гэв.

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар хэлэхдээ: “Өнгөрсөн жил таван тэрбум төгрөг агаарын бохирдлын эсрэг төлөвлөгдсөн байсан. Харин энэ жил 100 гаруй тэрбум төгрөг агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд зориулагдах тухай яригдаж байна.Агаарын бохирдол төрөөгүй хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийн судалгаа гаргах хэрэгтэй байгаа. Агаарын бохирдлыг бууруулахгүй бол эрүүл мэндийн салбарын эдийн засгийн ачаалал 2025 гэхэд 33 хувиар нэмэгдэнэ” гэлээ.

“Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайланд эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү судалгаа, баримт нотолгоо бий болгох зэрэг дунд болон урт хугацааны зөвлөмжүүдийг оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно

Мөн аймаг, нийслэлийн тооллогын комисс байгуулах, түүний ажиллах журам батлах тухай болон мэдээллийн нэгдсэн цахим систем үүсгэж, шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай зэрэг асуудлыг ярилцлаа.

Ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 8-9 нд шилжих шөнийн 00 цагт орон даяар эхэлж, долоо хоног үргэлжилнэ. Тооллогын нэгдсэн дүнг мөн оны зургаадугаар сард танилцуулна.

Гадаад улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдээ онлайнаар бүртгүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.