Categories
мэдээ нийгэм

Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой

Автомашины татвар, төлбөрөө  Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтойТээврийн хэрэгслийн татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг иргэдэд илүү хялбар, хурдан, шуурхай хүргэх зорилгоор SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем, гар утасны аппликейшнээр дамжуулан онлайнаар төлөх боломжыг бүрдүүлсэн.

Өнөөдөр SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр төлбөр төлөлтөнд банкны теллерийн систем нэвтрүүлэх, системд нэмэлт хөгжүүлэлт хийх асуудлаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын Ерөнхий газар, Үндэсний дата төв УТҮГ болон Улаанбаатар хотын банкны холбогдох хүмүүс уулзалт хийлээ.

Уулзалтаар Албан татвар, төлбөрийн нэхэмжлэхийг SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем, гар утасны аппликейшн ашиглаад банкны теллерийн системд холбогдон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргийн татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байранд байрлах Улаанбаатар хотын банкны салбараар төлөх боломжтой эсэх талаар санал солилцлоо.

Банк теллерийн системд нэмэлт хөгжүүлэлт хийснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчид Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураамжыг онлайнаар болон банкнаас шууд төлөх боломжыг бүрдүүлэх юм

Categories
мэдээ спорт

ПЁНЧАН: 15 настай охин уран гулгалтын төрөлд алтан медаль хүртжээ

ru

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй Өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн, ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Олимпийн аварга болсондоо итгэж чадахгүй байгаа аж. Тэрээр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Олимпийн наадмын ялалт гайхалтай юм” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр “Би маш их баяртай байна. Бид дасгалжуулагчтайгаа маш их хөдөлмөрлөсөн. Одоогоор олимпийн аварга болсондоо итгэж чадахгүй байна” гэжээ.

Загитова 2002 оны тавдугаар сарын 18-ны өдөр Ижевск хотод төрсөн. 2018 оны Европын аварга, Бээжин болон Францын Гренобльд болсон 2017/2018 оны тэмцээний Гран при шагналтай. Тэрбээр Дэлхийн залуучуудын аварга, Европын залуучуудын өвлийн олимпийн наадмын аварга юм. Загитова ОХУ-ын уран гулгалтын түүхэнд олимпийн хоёр дахь аварга болон бичигдэж байна.

Түүний олимпын алтан медаль хүртсэн үзүүлбэр:

Categories
мэдээ нийгэм

Чингис хааны онгоныг олсон гэх худал мэдээлэл цацжээ

Холбоотой ЗурагЭрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид олон нийтийн сүлжээнд цацагдсан “Археологичид Монголд Чингис хааны онгоныг оллоо” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж үндэслэлгүй мэдээ болохыг олж тогтоосон байна.Уг мэдээлэл нь 2014 оны 11 дүгээр сард Израйль улсын Тел Авив хотод төвтэй www.worldnewsdailyreport.com сайтад нийтлэгдсэнээс манай улсын нэгэн телевиз эх сурвалж авч мэдээ бэлтгэн 2015 онд үзэгчдэд хүргэж байжээ.Тухайн телевизийн бэлтгэсэн “Чингис хааны онгоныг олжээ” мэдээг 2018 оны 02 дугаар сарын 14-нд “Цуурхал” гэх нэртэй фейсбүүк хуудаст нийтэлсэн нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулжээ. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг шалгахдаа гадны эх сурвалжууд болон түүх, археологийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажилласан бөгөөд энэхүү мэдээлэл худал болохыг эрдэмтэн, судлаачид ч баталсан байна.

Иймд иргэд энэ мэтчилэн баталгаагүй, албаны эх сурвалжгүй худал, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Уран хайчилбарын хөрөг” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголд анх удаа аав, хүү хоёр дүрслэх урлагийн зураасан зургийн төрөл уран хайчилбарын нэг хэсэг “ХӨРӨГ” хайчилбараар үзэсгэлэн гаргажээ. Монголд анх удаа аав, хүү хоёр дүрслэх урлагийн зураасан зургийн төрөл уран хайчилбарын нэг хэсэг “ХӨРӨГ” хайчилбараар үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ ажээ. Аав Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн уран хайчилбарын багш Т. Ганхуяг, хүү Сэлэнгэ аймгийн улсын тэргүүний Баянгол сумын Алтангадас одонт улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Д. Төртүвшин нар юм. Мөн үзэсгэлэнд “Уран гар”,”Уран хайчилбар” дугуйлангийн сурагчид хамтран нийт 186 гаруй бүтээл дэлгэжээ.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн уран хайчилбарын багш Т. Ганхуяг ярихдаа :“ Би уран хайчилбар хийгээд 30 жил болжээ. Энэ урлагийг цаашид нь хөгжүүлэх тал дээр илүү ажиллана. Хайчилбарын урлаг нь олон жилийн түүхтэй. Зах зээл дээр хямд төсөр хайч, хар цаас бариад хийчихмээр амархан санагдаж байж болно. Гэвч нарийн ажилбартай, ахуйн ажилбараас урган гарсан урлаг юм. Үзэсгэлэнд ахмад үе, дунд үе, бага үеийнхний бүтээлүүд дэлгэгдсэнээрээ онцлог байгаа. Хайчаар олон зүйл хийж болно. Уран хайчилбар жоохон мартагдсан урлаг. Үүнийг сэргээх үйлсийн нэгээхэн хэсэг болж байгаадаа баяртай байна. Хүү маань ч бас цаашдаа хөгжүүлэн гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд МХУБТ-ийн захирал Д Уранбилэг, Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сумын Алтангадас одонт улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн захирал Д. Сарангэрэл, тус сургуулийн дизайн технологийн багш Д. Түвшинтөр, “Good nieghbors”, Олон улсын байгууллагын Шархад салбарын багш Н. Ундармаа болон урлангийн хүүхэд багачууд оролцлоо.

Г.МӨНХЦАЦРАЛ


Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалтыг орон нутагт өгсөн бол нийслэлд ажиллуулахгүй

Зураг

Төрийн албаны салбар зөвлөлүүд төрийн захиргааны удирдах болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн сонгон шалгаруулалтыг тухайн засаг захиргааны нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг.

Нээлттэй сонгон шалгаруулалт нь аймаг, орон нутаг дахь сул ажлын байрыг нөхөх зорилготой бөгөөд тухайн нутагтаа амьдардаг эсвэл тухайн аймаг суманд амьдарч хөдөлмөрлөх иргэдийг ажлын байраар хангах, төрийн албаны шалгалтад хамруулах нь орон нутгийн болоод иргэдийн эрх ашигт нийцэх юм.

Гэтэл сүүлийн үед тухайн аймаг, суманд амьдардаггүй, оршин суух бүртгэлгүй, өөр аймаг, нийслэлийн иргэд шалгалт болох хөдөө орон нутгийг зорьж очин сонгон шалгаруулалтад орж тэнцээд, нөөцөд бүртгүүлэх замаар яам, агентлаг, өөр аймаг, сумын төрийн захиргааны байгууллагад томилогдон ажиллаж болох юм шиг ташаа ойлголттой иргэд цөөнгүй байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтын зорилго нь нөөц бүрдүүлэх биш юм. Хөдөө орон нутагт зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн яам, агентлагт ажиллах, тухайн ажлын байрны шаардлага, туршлага, мэргэшил, боловсрол, ур чадварын багц шалгуурыг хангахгүйн зэрэгцээ ангилал зэрэглэлийн хувьд ч өөр байдаг аж.

Иймээс нөөцөд бүртгүүлэхээр нийслэл болон өөр газраас хөдөө орон нутагт очиж байгаа шалгуулагчдыг шалгалтад оруулахгүйг анхааруулъя гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн компаниуд хулгай, дээрэм авлига, хээл хахуулийн хэрэгт хамгийн их холбогддог

авилгал зурган илэрцүүд

Энэтхэг улсын нийт компанийн захирлуудын 89 хувь компани нь өнгөрсөн 12 сарын хугацаанд хээл хахууль болон бусад төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хэмээн мэдэгджээ. Энэ тоо 2016 онд 68 хувь байжээ. Нэг жилийн дотор залилангийн хэргийн хохирогчийн тоо 21 хувиар огцом өссөн нь асуудал ноцтой түвшинд очсоныг харуулж байна.

Тус улс нь биет хөрөнгө ба хувьцааны хулгай (40 хувь), оюуны өмчийн хулгай ба хуулбарлан, дуурайх гэмт хэрэг (36 хувь), авлига, хээл хахууль (31 хувь) гэсэн 3 төрлийн залилангийн хэргийн гаралтаар дэлхийд дээгүүр ордог.

Categories
мэдээ спорт

Унгар улс “Пёнчан-2018”-аас анхны алтан медалиа хүртлээ

Зураг

Унгар улсын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 5000 метрийн богино зайн тойргийн тэшүүрийн буухиа уралдаанд түрүүлснээр эх орондоо энэ олимпийн анхны алтан медалийг авчирлаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Унгар улс нь өвлийн олимпоос шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн уралдааны төрөлд хэзээ ч медаль авч байгаагүй ба энэ удаад 6 минут 32,971 секундийн үзүүлэлтээр Олимпийн дээд амжилт тогтоон анх удаа түрүүлжээ. Хоёрдугаар байрт Хятад улс 0.064 секундээр хоцорч, мөнгөн медаль хүртсэн бол Канад улс хүрэл медаль авчээ.

Ах дүү Сандор Лю Шаолин болон Шаоан Лю, Виктор Кноч болон Ксаба Буржан нар богино зайн тойргийн тэшүүрийн шигшээ уралдаанд түрүүлснээрээ Унгар улсын олимпийн наадамд үзүүлсэн амжилтын түүхийг баяжуулав.

Categories
мэдээ нийгэм

“Монголын түүх” II олимпиад болно

ЗурагИх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит “Монголын түүх” II олимпиадыг “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Thanks man” ТББ болон МУБИС хамтран энэ сарын 26,27-нд зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн буюу 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй энэхүү олимпиад нь тест бөглөх, эссэ бичих гэсэн хоёр үе шаттай явагдах юм. Хоёрдугаар шатанд эх орон, тусгаар тогтнолын тухай 14 сэдвээс сонгон тухайн түүхэн үйл явдлын талаарх өөрийн мэдлэгийн хүрээнд эссэ бичиж өрсөлдөх ба оролцогчдыг 1 ба 2-р шатны ерөнхий дүнгээр шалгаруулах юм байна.

“Монголчууд бид өөрсдийн түүхээ мэдэх хийгээд судлан шинжлэх нь улс орны хөгжил болон Монгол хүний хөгжил, эх оронч хүмүүжил, төлөвшилд чухал үүрэгтэй” гэдгийн зохион байгуулагчдын зүгээс онцолж буй юм. Тиймээс эх орныхоо хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүх, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халааг бэлтгэж, ирээдүйн иргэн хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү түүхийн олимпиадыг зохион байгуулж байгаа ажээ.

Олимпиадад оролцогчдыг гурван байрт шалгаруулж, медаль, батламж, мөнгөн шагнал болон дурсгалын зүйлээр шагнахаас гадна бэлтгэсэн сургууль, заах арга нэгдлийг ч мөн байр эзлүүлж цом, батламж, дурсгалын зүйл гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангалаа

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар “Улаанбаатар хотын агаар орчны бохирдолыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Агаарын бохирдолыг бууруулах газрын дарга Б.Цацрал хэлэхдээ” Өнгөрсөн нэг сарын хугацаанд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн 1,2 дугаар бүсэд хамаарч байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд 5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ. Агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг 9 аж ахуй нэгжтэй байгуулсан байна. Түүнчлэн зөвхөн дээрхи бүс гэлтгүй нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс 908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгт нийлүүлжээ. Олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна“ гэж Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж байгаатай холбогдуулан сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болон үйлдвэрлэх бололцоо бүхий 8 үйлдвэр болон “ Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-ний 2 уурхайтай газар дээр нь очиж танилцсан байна. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, “Монгол шахмал түлш нэгдэл”-д гишүүнээр элссэн 11 аж ахуй нэгж жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Мөн Дулааны 2-р цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан гэдгийг танилцууллаа.

Нийслэлийн нийтийн тээврийг хүртэл эко болгох ажлын хүрээнд “ Эрдэм транс” ХХК нь байгалийн шатдаг хийгээр ажилладаг тэжээлийн системтэй 6 автобусаар үйлчилж эхэлсэн. Цаашид ч энэ ажлыг эрчимжүүлэх бололцоотой гэдгийг хэллээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хийсэн ажлууд тодорхой үр дүнгээ өгч байгаагийн зэрэгцээ хяналт мониторинг сайн хийгдэж байна гэдгийг Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ ”Сар тутам агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох байгууллагууд танилцуулж, мэдээлэх үүрэг өгсөн. Улирал бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд мэдээлж, сургалт сурталчилгааг хийж байх шаардлагатайг онцоллоо. Агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдаж дууссан ч гэлээ зөв хэрэглэх, хэрэглээнд нь хяналт тавих ажлыг мөн хийх хэрэгтэй гэдгийг ч тодотголоо. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох гэж байгаатай холбогдуулан сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, үнэ тарифын судалгааг хийх ёстойг анхаарууллаа“ гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой боллоо

bgd

Баянгол дүүрэг сар шинийн босгон дээр буюу битүүний өдөр Ахмад хөгжлийн ордноо нээлээ. Нээлтэд дүүргийн ахмадууд болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ДИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ахмадын хорооны дарга Ч.Ганболд нарын албаны хүмүүс оролцсон юм.

Ахмад хөгжлийн ордны хоёр давхар барилга болон тоног төхөөрөмжид зарцуулагдах нийт 688 сая төгрөгийн хөрөнгийг Баянгол дүүрэг бүрэн шийдвэрлэснээр уг барилга ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд Ахмадын ордонтой анхны дүүрэг боллоо.

Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн серажем ор, хөлний массаж, аарцаг, нуруу, шарлагын аппарат, гүйлтийн зам дөрөв, суурин дугуй зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон тус төв нь ахмадуудын эрүүл мэндийг дэмжихээс гадна чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, урлаг уран сайхан, сургалт зөвлөгөөн зохион байгуулах танхимыг тохижуул ажиллуулж байна.

Баянгол дүүргийн ахмадууд өнгөрсөн онд Ахмадын эмнэлэгтэй болсон бол энэ удаа ийнхүү Ахмадын өргөөтэй боллоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон тус дүүргийн удирдлагууд ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Энэ бүхнийгээ шат дараатайгаар үргэлжлүүлэн хийх болно гэдгээ энэ үеэр онцлон хэллээ.

Н.БАЯР

bgdf

bgd

bgd