Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолт болно

Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд зурган илэрцүүд

Монгол Улсын Филармони Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхлэхээр бэлтгэж байна. Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж байгаа уг тоглолт I сарын 12-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох ажээ. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг толилуулна.

Categories
мэдээ нийгэм

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрчээ

Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийж, тодорхой хэмжээний мөнгийг хураан авч, нэг албан тушаалтныг нь баривчилсан юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 16-нд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд АТГ-аас шалгалт хийж 20 сая төгрөгийг хураан авч, саатуулсан байдаг. Д.Батбаярыг нэгэн уул уурхайн компанийн олон зуун машинд С зөвшөөрөл өгч, авлига авсан хэргээр шалгаж байгаа юм. Тэгвэл АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас өнгөрсөн сарын 13-нд суллажээ. Түүнийг шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гарган, гадуур шалгаж байгаа юм.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрчээ. Тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хаднаас унах гэж байсан хүүхдүүдийг аварчээ

Богд уул өвөл зурган илэрцүүдӨчигдөр буюу 7-ны өдөр Зайсан толгойгоос Яармаг явах уулын зам дагуу Богд ууланд бага насны хүүхэд хадан цохион дээрээс унах гэж байна гэсэн дуудлага байдлын байгууллагад 15:11 цагт онцгой байдлын шуурхай утсанд иржээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 15:23 цагт очсон байна. Ийнхүү аврагчид есөн настай, эрэгтэй Э, 11 настай эмэгтэй А нарыг зургаан метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварчээ. Хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сагсчид Хятадад бэлтгэл хийжээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос өсвөр болон залуучуудын шигшээ багийн төлөөлөл болсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн байна. Тэд БНХАУ-ын Тяньжин хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэл, сургалтад хамрагдсан ажээ. Тус хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт бэлтгэгдэж буй ‘Tianjin Gold Lion’ клубтэй бэлтгэл хийсэн байна. Манай сагсчид бэлтгэлийн үеэр Тяньжин хотын залуучуудын багтай тоглолт хийсэн бөгөөд 69:65 онооны харьцаагаар ялсан бөгөөд тус баг нь БНХАУ-ын их, дээд сургуулийн сагсан бөмбөгийн багуудын дунд эхний наймд бичигддэг байна.

Categories
мэдээ нийгэм

Төслийн удирдах хорооны хурал боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна.

Уг төслийн удирдах хорооны хоёрдугаар хурал 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болж, 2017 оны ажлын тайлан, хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн хувилбар, 2018 оны үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөө болон төсвийн төслийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хурлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулсан бөгөөд хуралд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын ахлах мэргэжилтнүүд, төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон ХХААХҮЯ, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Оюутнууд 2-р сарын 1-нийг хүртэл 500 төгрөгөөр зорчино

смарт карт зурган илэрцүүд2018 оны I сарын 1-ний өдрөөс эхлэн их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутан сурагчдын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарласан байна. Улирлын амралт эхэлсэн тул уг хязгаарлалт II сарын 1-нийг хүртэл үйлчлэнэ. “Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлжээ. Хязгаарлалтын хүрээнд оюутан, сурагчид II сарын 1-ний өдрийг хүртэл нийтийн тээврээр 500 төгрөгөөр зорчино.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

НӨАТ-ын баримт зурган илэрцүүдНӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд дараа онд нь ордог. Иймээс иргэд 2017 онд хэвлэгдсэн төлбөрийн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийг хүртэл бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр та 2017 оныхоо төлбөрийн баримтынхаа 20 хувийн буцаан олголтыг авах боломжтой болох юм.

Нэг иргэн өөр дээрээ 1-3 бүртгэл үүсгэсэн тохиолдол олон байдаг бөгөөд эдгээр иргэд 2017 оныхоо НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд бүх бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Нэг хүний нэр дээрх хоёроос гурван данс руу гүйлгээ хийх боломжгүй учраас заавал нэгтгэх ёстой ажээ. Иймээс бүртгэлийн нэгдсэн системдээ нэвтэрч, урамшуулал гэсэн хэсэг руу орж, бүртгэлээ нэгтгэх цонхыг бөглөх хэрэгтэй юм байна. Хэрэв бүртгэлийн системээ нэгтгээгүй бол олон бүртгэлтэй хүнд урамшуулал олгохгүй гэнэ. Ойролцоогоор хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй 15 мянган хэрэглэгч байгаа ажээ. Мөн Butsaalt.ebarimt.mn сайтаар орж бүртгэлээ хэрхэн нэгтгэх, буцаан олголтоо хэрхэн авах талаар мэдээлэл авч болох юм.

Categories
мэдээ нийгэм

Авто замд халтиргаа гулгаа үүссэнээс долоон тонн давс, бодис цацжээ

Авто замд  тонн давс, бодис цацжээ зурган илэрцүүдУлаанбаатар хотод өчигдрөөс эхлэн цас орсноор авто замд халтиргаа гулгаа үүссэн. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний албаныхан авто замын аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн 04.00 цагаас эхэлж, Баянзүрхийн товчооноос Налайхын пост хүртэл, Гачуурт,Хужирбулан, Улиастай, Ус-15, Жанжин клуб,Улаанхуаран зэрэг газруудын авто замуудад ажиллажээ. Нийтдээ 7.5 тонн давс, бодис цацаж, авто замын аюулгүй байдлыг хангасан байна.

Categories
мэдээ спорт

Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн болов

Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт болж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Эрдэнэт, Архангай, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн хорин гурван багийн 220 шагай харваач авхаалж самбаа, оюун ухаан, холч хараагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Монголын үндэсний Мөсөн шагайн холбоо, аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн Мөсөн шагайн холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд улсын 5 удаагийн аварга Монгол Улсын Үлэмж мэргэн, Дархан мэргэн Б.Баасанжав, Чулуун-Эрдэнэ, Л.Жамсранжав зэрэг аваргууд манлайлан оролцлоо.

Монголчууд эрт дээр үеэс өвлийн улиралд мөсөн шагайн харвааг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Харин энэхүү монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс сүүлийн хорь гаруй жил бүр улсын хэмжээнд мөсөн шагайн харвааны тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван малчин шуурганд төөрснөөс хоёрыг нь олжээ

цасан шуурга шуурч зурган илэрцүүдОйрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч цаг агаар хүндрэх төлөвтэй байгааг УСЦУОГ-аас мэдээлж буй. Шуурганы улмаас хүн мал газрын баримжаа алдан төөрч уруудах тохиолдол нэг бус удаа гарсан. Өчигдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн гурван малчин шуурганы улмаас төөрчээ.

Аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид цаг алдалгүй хайсны хүчинд хоёр малчныг олоод байна гэж тус аймгаас мэдээллээ. Мал бэлчээрт хүрсэн хойно гэнэт цасан шуурга шуурсан тул малчид малынхаа хойноос явж байгаад төөрчээ. Төөрсөн нэг малчныг эрлийн багийнхан үргэлжлүүлэн хайж байгаа аж.