Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт Е-баримт өгөөгүй тохиолдолд ачилтын компаний гэрээг цуцална

ачилтын зурган илэрцүүдЗориулалтын бус зогсоолд, автомашины хөдөлгөөнд саад учруулан автомашинаа байрлуулсан тохиолдолд ачих, зориулалтын хашаанд хүргэх ажил хийгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг үйлчилгээг 17 аж ахуйн нэгж нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулан гүйцэтгэдэг байна. Тэгвэл НАЗХГ-аас тухайн аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлолт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалааны дугаартай төлбөрийн баримт олгох үүрэгтэй.

Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглээгүй, татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье гэсэн байна.

Нийслэлд дараах аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.

Байгууллага

1. “БОДЬ ТРАНС” ХХК

2. “УСПЕХ” ХХК

3. “АВТО ГРАНД МАСТЕР” ХХК

4. “БАТ ЗЭВ” ХХК

5. “ИХ ТЭЭВЭР” ХХК

6. “БИ ЭМ ЭМ ЭЛ” ХХК

7. “ХОС ШУГАМ” ХХК

8. “ЮУ ЭН ПИ ЭМ ЖИ ЭЛ ” ХХК

9. “АВТО ХҮЧ” ХХК

10. “ЭНЭРГЭТИКЛАНД” ХХК

11. “БАЯН ХАЯАБУСА” ХХК

12. “ДАБЛЬ ЭЙТ” ХХК

13. “СИДНЕЙ КОНСТРАГШН” ХХК

14. “БИ ИКС ЮУ ТИ” ХХК

15. “Замын хөдөлгөөний Удирдлагын Төв”

16. “СҮЛД ТРАНС” ХХК

17. “ТЭНГЭРЛЭГ НАЯД” ХХК

Categories
мэдээ нийгэм

Монголчууд бид хэт их давс хэрэглэж байна

Эх сурвалж: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Categories
мэдээ спорт

Виктор Оладипо тэргүүтэй Индиана Пэйсэрс улирлын ээлжит ялалтаа авлаа

Өнөөдөр NBA-гийн талбайд Индиана Пэйсэрс, Милуаки Бакс багууд туллаа. Индиан Пэйсэрс багийн Банкэрс Лайф Фэлдхаус цэнгэлдхэд болсон тус тоглолтонд талбайн эзэд 109-96-ийн харьцаатай ялалт байгуулав. Пэйсэрсчүүдээс Виктор Оладипо багаа тэргүүлэн 15 оноо, 5 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийсэн бол сэлгээнээс Домантас Сабонис 17 оноо 10 самбараас бөмбөг авалтаар тусласан юм. Мөн Пэйсэрсээс долоон тоглогч арваас дээш оноо авлаа. Харин Милуакигийн бугануудаас Крис Миддлэтон багаа тэргүүлэн 19 оноо авсан бол багийн лидэр Гианнис Антетокумпо 17 оноо, 37,5 хувийн довтолгоотой тоглосон юм. Ийнхүү буганууд ялагдаж 21-18 амжилттай дорнод бүсийн зургаадугаар байранд бичигдэж байна. Харин Пэйсэрсчүүд плэй оффын байраа баталгаажуулж 21-19 амжилттай дорнод бүсийн хүснэгтийн наймдугаар байранд байна.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Малчин өрхүүдэд тусламж үзүүлэв

Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН), Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 1170 малчин өрхөд тус бүр 240 мянган төгрөг буюу нийт 280.8 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ.

Дээрх хоёр байгууллага өнгөрсөн сарын 28-наас эхлэн “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газраас гаргасан мэдээллээр Монгол Улсын нийт нутгийн 40 хувь нэн өндөр, 30 хувь дунд зэргийн зудын эрсдэлтэй гарсан байна. Тиймээс МУЗН нь зудын эрсдэл нэн өндөр үзүүлэлттэй гарсан 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрхөд өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Одоогоор 1170 өрхөд 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан хүргэсэн байна. Мөн малын эрдэс тэжээлийн багц олгохоор ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдэд утлагын аппарат бэлэглэв

Зураг“Минт Интернэшнл” групп Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг утлагын аппарат, мөн тус дүүргийн 15-р хорооны Өрхийн эмнэлэгт зургаан аппаратыг тус тус хандивлав.

Хүйтний улирлын үед нийслэлийн агаарын бохирдол эрс нэмэгдэж, бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Энэ үел хүүхдийн эмнэлгүүдийн ачааллаа дийлэхээ больж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг байна. Тиймээс ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор “Минт Интернэшнл” групп нийт 26 ширхэг утлагын аппаратыг бэлэглэж байгаа аж. Ингэснээр бага насны хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эмчилгээ авах эрхийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлж буйг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд онцлов.

Categories
мэдээ цаг-үе

Хоёр Солонгос хэлэлцээр хийж эхэллээ

Сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хоёр Солонгос хоорондын анхны хэлэлцээ орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:00 цагт Панмүнжом тосгонд эхэлсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлыг талууд голлон авч хэлэлцэх төлөвтэй байна.

Өнгөрөгч оны тавдугаар сард Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш талууд анх удаагаа хэлэлцээ хийж байгаа нь энэ юм .

Өмнөд Солонгосын талын төлөөлөгчдийг Улс орноо нэгтгэх сайд Чо Мён Гён, Умард Солонгосын төлөөлөгчдийг Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон тэргүүлж байна.

Энэ дээд түвшний уулзалтыг хоёр талын харилцааг сайжруулах “нэгэн боломж” гэж Сөүл үзэж байна. Уг уулзалтаар дамжуулан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, Солонгосын дайны улмаас хилээр тусгаарлагдсан хүмүүсийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах асуудлыг Умард Солонгосын талтай авч хэлэлцэхийг Сөүл эрмэлзэж байгаа аж.

АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтууд хийхээ болихыг энэ уулзалтын үеэр Умард Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгосын талд уриалж мададгүй гэж ажиглагчид үзэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч нарын буруугаас гэдсэндээ мэс заслын хайч 13 жил “тээж” явсан Г.Амгаланбаатар харамсалтайгаар амь насаа алджээ

-ТАЛИЙГААЧИЙН ГЭДСЭНД ХАЙЧАА “МАРТСАН” ЭМЧ ХҮНИЙ ГАВЬЯАТ БОЛСОН ГЭВ-

Эмч нарын ажилдаа хариуцлагагүй, хайнга ханддаг алдаанаас болж хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар гэх залуу өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амь насаа алджээ. Тэрээр 13 жил өвчин намдаах эм тариа хэрэглэж, турж эцэж, эмнэлгээс эмнэлгийн хооронд явсан байдаг. Сүүлдээ онош нь тодорхойгүй гэх шалтгаантайгаар өвчиндөө шаналсаар нартаас буцжээ. Хэнтий аймгийн харьяат Т.Амгаланбаатар гэх залуу 2004 онд Дорнод аймгийн Бүсийн оношлогооны эрүүл мэндийн төвд түгжрэл гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Өөх, тостой хоол идээд хүйтэн ус ууснаас болоод түгжирч яаралтайгаар мэс засалд орсон байна. Тухайн үед Дорнод аймгийн мэс заслын их эмч Г.Хүрэлбаатар нарын баг түүнд мэс засал хийсэн байдаг аж. Ингэхдээ талийгаачийн хэвлийд мэс заслын хайчаа мартаад, гэдсийг нь оёчихсон байна.

Т.Амгаланбаатар эмнэлгээс гараад биеийн байдал нь сайжраагүйн дээр байнга л гэдэс нь дүүрч өвдөх, суулгах, цустай шингэн гарах, өндөр хэмтэй халуурах зэрэг шинж тэмдэг илрэх болжээ. Эмнэлэгт очоод үзүүлэхээр шинжилгээний хариу ямар нэгэн өөрчлөлтгүй гардаг байжээ. Гэсэн ч өдөр өдрөөр бие нь сульдаж, турж эцэн байнгын зовиуртай, илүү нэг хөдөлгөөн хийж чаддаггүй нэгэн болсон байна. Ийн явсаар өнгөрсөн есдүгээр сард УКТЭ-т үзүүлсэн байна. Энэ үеэр томографикийн зураг авахуулахад эмч нь “Хэвлийд чинь мэс заслын хайч нурууг нь дагасан байдалтайгаар үзүүр нь дээшээ хараад байрлаж байна. Энэ ямар учиртай юм бэ” хэмээн асуусан байна. Эндээс Т.Амгаланбаатарын байнгын өвчин зовиур, биеийн дархлаа нь мууддагийн шалтгаан тодорч, яаралтай мэс засалд оруулсан байна. Гэвч маш их цус алдаж, харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа гэнэ. Тухайн үед мэс засал хийсэн эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар талийгаачийн эхнэрийнх нь дүү Т.Болорсолонготой холбогдож ярилцлаа.


-Танай эгчийн нөхөр хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж яваад үүнээсээ болоод амь насаа алдсан гэсэн. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Хүргэн ах маань 2007 онд манай эгчтэй айл гэр болж хамтдаа амьдарсан. Манай эгч тухайн үед хоёр хүүхэдтэйгээ талийгаачтай амьдралаа холбосон юм. Харин тэр хоёрын дундаас дөрвөн хүүхэд төрсөн. Хүүхдүүд нь 2-8 настай. Эмч нарын буруутай үйлдлээс болоод дөрвөн хүүхэд аавгүй болж, эгч маань зургаан өнчин хүүхэдтэй үлдчихлээ. Үнэндээ амьдрал нь маш хүнд байна. Талийгаач ах манайд хүргэн болж ирэхдээ “2004 онд гэдэсний түгжрэл болоод аймгийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тэр хагалгаанаас хойш бие дээрдэхээ больж, байнга бие нь өвддөг болсон” гэж ярьж байсан. Эгчтэй анх сууж байхдаа ходоод, гэдэс өвдөөд байна гээд эм уугаад байдаг байсан юм. Эхлээд эмнэлгээр явж бүх төрлийн шинжилгээ өгдөг байсан. Шинжилгээний хариу нь биед нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна гэж гардаг. Тэгсэн мөртлөө байнга суулгадаг, цустай өтгөн гардаг. Халуурч, толгой нь эргэдэг, хэвлийгээр нь маш хүчтэй өвдөлт өгдөг байсан. Өвчнөөсөө болоод турж эцсэн, байнга л өвчин намдаах эм уудаг, тариа хийлгэдэг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бие нь дордож эхэлсэн. Мөн л эмнэлгээр явж шинжилгээ өгнө. Өнгөрсөн жил ар гэрийнхэн нь Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн. Тэгсэн томографик хийлгэх үеэр хэвлийд нь хайч байгааг мэдсэн байна лээ.

“ЭМЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖ ЗУРГААН ХҮҮХЭД ӨНЧИРЧИХЛӨӨ ШҮҮ ДЭЭ” ГЭВ

– Гэдсэнд нь байгаа хайчийг авахын тулд мэс засал хийсэн гэсэн. Эмч нар амь насыг нь аврах ямар ч боломж байгаагүй юм уу?

-Би дээр Улаанбаатарт ирэхээсээ өмнөх сүүлийн хоёр сар биеийнх нь байдал тааруу, ажил төрөл ч хийж чадахгүй гэртээ хэвтэж байсан гэдгийг хэлсэн. Аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь асрагч эмэгтэй хайхрамжгүй байдлаасаа болж шат руу талийгаач ахыг маань унагачихсан байдаг. Асрагч эмэгтэй шатнаас унагаснаас болоод биеийнх нь байдал бүр муудсан. Тэгээд Улаанбаатар хот орж, Улсын төв эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлэгт очсон юм. Тэнд бүх төрлийн шинжилгээ хийсэн. Түүний нэг нь томографик хийлгэх байсан юм билээ. Зураг авахуулахаар орон дээр нь хэвттэл үзлэг хийж байсан эмч нь “Наад хүний чинь доор хайч байна. Тэр хайчийг ав” гэж эгчид хэлсэн байгаа юм. Орон дээр нь хайч байгаа юм байх гэж бодоод ах босоод хартал ямар ч хайж байгаагүй. Ингээд дахиад лавшруулаад хартал хэвлийн хэсэг нурууг нь дагаад босоо байрлалтай мэс заслын үзүүртэй хайч байсан гэсэн. Ингэж л 13 жил нойргүй хонож өвчиндөө шаналсан ах маань аймгийн эмч нарын буруутай үйлдлээс болж гэдсэндээ хайч тээж явснаа мэдсэн. Юу гэсэн үг вэ. Бүхэл бүтэн хүний биед эмч нар хайч үлдээчихээд эргүүлээд оёчихсон байсан гээд бод л доо. Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж ах маань энэ олон жил өвчиндөө шаналж, тарчилсаар амь насаа алдсан. ямар олон хоног нойргүй хонож, юунд бие нь өвдөөд байгааг мэдэхгүй, эм тариандаа олсон мөнгө төгрөгөө зарцуулж, хүргэх гэж яаж зовж байсан гэж санана. Манаач хийгээд хэдэн төгрөг олдог. Тэр мөнгөө эм тарианд зарцуулаад бурхан болох хүртлээ өөрийн гэсэн гэр оронгүй амьдарч байсан. Одоо зургаан хүүхэдтэй эгч маань орох оронгүй, амьдрал нь маш хүнд байна. Манаач хийж байсан газрынхаа байшингийн буланд олуулаа чихэлдэж амьдардаг байсан. Одоо ах бурхан болчихсон болохоор эгчийг тэр ажлаас нь гар гэх юм бол миний эгч зургаан хүүхдээ дагуулаад гудамжинд гарна. Том хүүхэд нь төрөлхийн саажилттай, одоо байнга хэвтрийн байдалтай байдаг. Хэрэв эмч нар талийгаач ахын минь хэвлийд мэс заслын хайчаа мартаагүй байсан бол өнөөдөр долоон хүн өнчирч, гудамжинд гарах дээрээ тулахгүй байсан. Бид 2004 онд мэс засал хийсэн эмч нарт гомдолтой байгаа. Эмч нар ажилдаа хайнга хандсанаас болж тэр хүн амь насаа алдсан шүү дээ.

-Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийнхэн дээрх хэргийг шалгаж байгаа гэсэн. Тухайн үед мэс засал хийсэн эмч нар одоо аймагтаа амьдарч байгаа биз дээ?

-Хүргэн ахын гэдсэнд хайчаа мартсан эмч нар аймагтаа амьдарч, ажиллаж байгаа. Бүр сая шинэ оны босгон дээр мэс заслыг гардаж хийсэн эмч нь гавьяат эмч болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авсан шүү дээ. Аймгийн цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэж, гэм буруутай эмч нарт хариуцлага тооцох байх гэж найдаж байна.

-Талийгаач гэдсэндээ хайч байгааг мэдээд та бүхэнд юу гэж хэлсэн бэ?

-“Эмч нарын буруугаас болж мөн ч олон жил шаналж явлаа. Хэрэв эмч нар миний гэдсэнд мэс заслын хайчаа мартаагүй байсан бол өдийд би хүн шиг гэр оронтой, сайхан ажилтай, амьдралаа товхийлгээд зургаан хүүхдээ хэнээс ч дутахгүй авч явах байсан даа” гэж хэлээд уйлсан. Үнэндээ 13 жил тарчилж, эрүүл саруул болчих юмсан, юунаас болоод бие өвдөөд байгаа юм бол гээд л сэтгэл, санааны маш их хүнд дарамтанд өдөр хоногийг өнгөрүүлж ирснийг нь бид харж, мэдэрч байсан шүү дээ. Эмч нарт бид маш их гомдолтой байгаа.


Categories
мэдээ нийгэм

Япон Улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг зурган илэрцүүд2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг доорхийн дагуу бүртгэж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, БОЛЗОЛ

-Монгол Улсын иргэн байх.

-1988 оны 4 дүгээр сарын 2-ноос 2000 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.

-Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).

-Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.

-Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.

-Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.

-Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан” ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.

-Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.

-Өмнө нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

-Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.

-Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

-Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2018 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдоно.

ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР, ЗӨВЛӨГӨӨ

-1 дүгээр сарын 23-нaaс 26-ны өдрүүдэд бүртгэлийн үеэр Японд суралцах тухай ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

БҮРТГЭЛ

-1 дүгээр сарын 22-нaac 26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд явагдана.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

-Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)

-Дүнгийн тодорхойлолт

-Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)

-Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

ШАЛГАЛТ

1.Бичгийн шалгалт: Япон хэл

Хэзээ: 2 дугаар сарын 11-ний өдөр (Ням)

Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/

2. Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтанд тэнцэгсдэд жич мэдэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс лавлана уу. Утас: 320-777.

Categories
мэдээ нийгэм

Авлига авсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга долоон жилийн дараа ял сонслоо

Авлига авсан зурган илэрцүүдНийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Урансүрэн, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун, кассын нярав Ө.Гандолгор нарыг эрх мэдэл8 албан тушаалаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн 2010 оноос хойш шалгаж эхэлсэн ч өдийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэлгүй байсаар долоон жилийг үдсэн билээ.

Өнгөрсөн 2017 онд тэдэнд холбогдох хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал Д.Урансүрэн нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт, Ч.Оюун нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших” гэмт хэрэгт, Ө. Гандолгор нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших” гэмт хэрэгт тус тус холбогдсон байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Урансүрэнг давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан, Ч.Оюуныг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан, Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад хамжигчаар оролцон, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.

Улмаар шүүгдэгч Д.Урансүрэнд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Ч.Оюунд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Ө.Гандолгорт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюун, Ө.Гандолгор нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Д.Урансүрэнд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.

Хяналтын шат буюу Улсын Дээд шүүхээр дээрх хэргийг 2017 оны аравдугаар сарын 04-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал Дээд шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх нь ямар зорилгоор Д.Урансүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Улмаар 2017 оны 7 дугаарт сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг хоёр жил, дээд хэмжээг найман жил гэж хорих ялын доод, дээд хэмжээг урьд байснаас багасгаж тогтооно гэснийг үндэслэж шүүгдэгч Д.Урансүрэнд анхан шатны шүүхээс оногдуулсан 5,1 жилийн шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасаж, хоёр жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Ч.Оюун болон Ө.Гандолгор нарт анхан шатны шүүхээс оноосон шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон хэрэг явдлын талаар Дээд шүүхэд мэдүүлэхдээ “Д.Урансүрэн нь өөрийн удирдлагад байгаа ажилтандаа үүрэг даалгавар өгч орлогыг бууруулж, тайланг багасгаж гаргуулдаг. Тэр гаргасан мөнгийг нягтлан бодогч Ч.Оюун кассын нярав Ө.Гандолгороос бэлнээр нь авч ашигласан талаар тогтвортой мэдүүлдэг.

Энэ мөнгө уг нь улсын мөнгө байсан. Д.Урансүрэн нь хясан боогдуулах замаар хээл хахууль шан харамж авч байж ажилд авсан. Өөрөөр хэлбэл хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орж Б.Гандолгор, П.Бямбасүрэн нар хээл хахууль өгч ажилд орсон. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт Ө.Гандолгор, П.Бямбасүрэн нарын мэдүүлгээр хангалтай нотлогддог” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнуудад Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлогийг танилцуулах, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын хамтын ажиллагаа, удирдахуйн ухааны онол арга зүйн талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгөх, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулах, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг танилцуулах, төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах зорилгоор Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг 2018 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 92 удирдах бүрэлдэхүүн оролцох юм.

Онцгой байдлын байгууллагаас 2018 онд,

  • Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.