Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Манайд хийн түлшний нөөц хангалттай байгаа

Дархан уул аймгийн XII багийн иргэн өндөр настан Х.Ичинхорлоо

Хатуу, шингэн, хийн түлшний дотроос дулаан ялгаруулах чадвар сайтай, үнс, хаягдал бага, утаа нь өнгөгүй, хорт бодис бага, тээвэрлэхэд хялбар хамгийн бага өртөгтэй, цэвэрхэн нь хийн түлш байдаг. Тийм учраас байгалийн хийн нөөц ихтэй ОХУ-аас Ази, Европын орнууд хийн хоолойгоор хийн түлш авч хэрэглэхийг хичээдэг. ОХУ-аас БНХАУ-руу тавих хийн хоолойг манай улсын нутгаар дайруулахгүй нь нэгэнт тодорхой болсон болохоор айлаас эрэхээр авдраа уудалбал манайд ХИЙН ТҮЛШНИЙ хангалттай эх үүсвэр байгаа. Нефтээс гаралтай байгалийн хий одоогоор илрээгүй ч нүүрснээс гаралтай метаны орд Таван толгойн сав газарт байгааг Солонгосын мэргэжилтнүүд илрүүлээд олборлож нөөцийг нь нарийвчлан тогтоохоор туршилтын жижиг оврын үйлдвэр барьж байгуулаад ажиллаж байна гэж сонсогдсон.Үүнээс гадна коксжих чулуун нүүрс, чулуун ба хүрэн нүүрс, шатамхай занараас хийн болон шингэн түлш гарган авч болно. Эдгээр түлш манай эх орны өнцөг булан бүрт байгаа нь бидний аз завшаан билээ. Ялангуяа коксжих чулуун нүүрснээс кокс ялгаруулах явцад коксын шатамхай хий гардаг. Үүнийг коксын хий гэдэг бөгөөд үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг. Ер нь нүүрсийг коксжуулах явцад цэвэршүүлэгдсэн шатамхай хийнээс гадна нүүрсний давирхай, бензол мэтийн үнэт түүхий эд ялгардаг. Коксжих чулуун нүүрснээс гаргаж авдаг кокс нь төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд учраас урд хөрш маань манай Таван толгойн нүүрсийг кокс- химийн үйлдвэрүүддээ өгч кокс гарган авч төмөрлөгийн үйлдвэүүддээ өндөр үнээр худалддаг, түүнээс нь бид ч авч хэрэглэж байна. Кокс гэдэг хатуу түлш бол илчлэг өндөртэй, хөнгөн, тоосгүй, удаан хадгалагдах чадвартай, утаагүй, өндөр үнэтэй тул Ази, Европийн аль ч оронд экспортлох боломжтой, агаараар тээвэрлэх боломжтой гээд олон давуу талтай металлургийн түлш юм. Гэтэл Таван толгойн коксжих нүүрсийг түүхийгээр нь төр болон хувь байгууллага, хүмүүс уралдан урд зүг рүү автомашинаар зөөж үнэгүйдүүлж, байгаль орчноо сүйтгэж , уурхайг тал бүрээс нь хайр гамгүй ухан төнхөж, үүнийгээ төр, засгийн бодлого, зорилтоо болгож байгаа нь тэсвэрлэж болшгүй алдаа гэж ойлгох хэрэгтэй.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Ё.Баатарбилэг: Соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллана

УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, БСШУС-ын яамтай хамтран Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд өнөөдөр (2018.01.10) соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон соёл, урлагийн салбарын 230 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Соёл урлагийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үнэт зүйлс, өв уламжлалаа дээдлэн хадгалж хамгаалах, сурталчлан таниулахад чиглэсэн бодлого гаргаж, зөв зохицуулалт хийх талаар Та бүхний санаа, бодлыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэж онцлов.

Түүнчлэн Киноны тухай хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Музейн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэгдэж байгааг дуулгав.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Та бүхний гаргасан санал, санаачилгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжин хамтран ажиллаж, соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах болно” гэв.

Дараа нь УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг ажлын хэсгийн талаар мэдээлэл хийв. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихтай холбоотой долоон заалт байгаа ба бүгд “Эрчимжүүлэх шаардлагатай” буюу 40 хувийн биелэлт нь хангалтгүй, хэрэгжилт удаан, зорилтот түвшиндээ хүрэхгүй гэсэн Ажлын хэсгийн үнэлгээ гарсан байна. Тухайлбал, Соёлын биет өвийн үнэлгээг хийх, Соёлын биет өвийг түрээслэх, худалдах, худалдан авах, түр солилцох, Соёлын биет өвийг сэргээн засварлах гэх мэт журмууд батлагдаагүй байгаа аж. Иймээс соёлын асуудал хариуцсан нэгжийн удирдлага, зохион байгуулалтын хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсныг танилцуулав.

Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Соёл, урлагийн салбарт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ”-ний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Соёл, урлагийн салбарын төлөөлөл Байнгын хорооны гишүүд болон салбарын сайдад тулгамдаж буй асуудлаа хэлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Уулзалтын дараа Байнгын хорооны дарга, гишүүд Соёлын төв өргөөнд үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудтай танилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
гадаад мэдээ

О.Уинфри АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

АНУ-ын телевизийн нэрт хөтлөгч, хэвлэлийн магнат, тэрбумтан
Опра Уинфри 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй
талаар СNN агентлаг мэдээлжээ. Тус агентлаг түүнтэй ойр эх сурвалжийг үндэслэн
ийн уламжилсан байна. Түүнд дурдсанаар О.Уинфри АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэв. Нэрт хөтлөгчийн олон жилийн
түнш гэгдэх Стидмэн Грэм Лос-Анжелес Таймс сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар
анх ам нээжээ. Тэрбээр “Опраг сонгуульд өрсөлдөх шийдвэрийг ард түмэн гаргана”
гэсэн байна. 63 настай О.Уинфригийн нийт хөрөнгө 2.8 тэрбум ам.доллар аж.
Форбес сэтгүүл түүнийг 2010, 2013 онд хамгийн нөлөө бүхий хүнээр шалгаруулж
байсан удаатай. Опра Уинфри өнгөрсөн ням гаригт Лос-Анжелес хотноо болсон
“Алтан бөмбөрцөг” шагналыг гардуулах 75 дахь удаагийн наадамд оролцжээ. Энэ
үеэр тэрбээр бусад жүжигчдийн адил бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг тэмцэлд
нэгдэхээ мэдэгдсэн юм. Анхны өнгөт арьстан тэрбумтан тэрбээр Миссисипи муж
улсын Костюшко хотноо мэндэлжээ. Хувийн кино студи, кабелийн телевизтэйгээс
гадна сэтгүүл гаргадаг байна.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Зохиолчдын эвлэлийн 89 жилийн ойн баярт

Ахмад зохиолч Б.Тогооч

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Монголын ард түмэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Болор цом-35” наадмаа Алтай хотод ёслол төгөлдөр хийлээ.

Далайн түвшнээс дээш 2180 метр өндөрт оршдог Алтай хотын баруун талаар Хан Тайширын хөх уулс хорооллох мэт оршино. Алсын нөмөр нь юм уу, аясын салхи, нимгэн цастай болохоор намар шиг налайгаад хүн ардын сэтгэл тэнүүн айсуй соёлын чимээг чагнах мэт сайхан байв.

Талдаа нийслэлээс 1000 км замын алжаалыг умартан зүтгэсэн 30 яруу найрагчаа тэсч ядаж хүлээх зуур 1997 онд “Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит болсон хоёрдугаар сургуулийн сурагчид “Хан Тайширын хөх сувд-1” яруу найргийн наадмаа хийсэн билээ. 26 сурагч өөрсдийн зохиосон хоёр шүлгээрээ оролцсон уралдаанд шалгарсан 13 сурагч таван минутанд “Цэцэг” сэдвээр хүч сорив. Аргагүй л ном их уншдаг хүүхдийн далд мэдрэмж, үгийн тэнхээ, сайхан зөв бичгийн соёл бусдаас илүү байсан.

Нийгмийн ухааны заах аргын нэгдлийн багш нартай мөр зэрэгцэн сууж, хүүхдийн цоглог дуунд уяран шүүгчээр ажиллах завшаан тохиосонд Д.Шуубанза захиралтай нэрэмжит сургуулийн хамт олон, ахмад багш нар номын садан зохиолч, сэтгүүлч нөхдөдөө баярлаж суулаа. Говь-Алтайчууд дэлхийн хүн Ч.Лодойдамба зохиолчийн дараа орох гавьяатнуудаараа бахархаж, Монгол Улсын Гавьяат эдийн болсон Лоохууз гуайн санаачилсан баялаг үзмэртэй аймгийн музейг үзүүлэн, оюуны их санч далч мэргэн Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайгаа Нобелийн шагналтан болгохсон гэж ерөөх нь сайхан.

2018 оны нэгдүгээр сарын 9-нд болох Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ойн баярын мэндийг ном дээдэлдэг үр хүүхдүүддээ үлгэр хэлж, цэцэн үгээр сурган сайн муугийн учрыг эрт ухааруулдаг, номын сандаа дэлхийн сонгодог, Монголын нууц товчооноос эрт эдүгээгийн шилмэл бүтээл олноор хадгалан уншуулсаар ирсэн, уншигч түмэндээ өргөн дэвшүүлье.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан 09 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Ажлын хэсэг хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу саналын томъёоллуудыг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Ундармаа, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Б.Жавхлан нар асуулт асууж Ажлын хэсгийн ахлагч болон Монголбанкны удирдлагаас зарим зүйлийг тодруулсан юм. Төсөлд Монголбанк үндсэн зорилтоо хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Мөнгөний бодлогын зөвлөлтэй байхаар тусгасан бөгөөд тус зөвлөл нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж Улсын Их Хурлаас томилсон дөрвөн гишүүнийг оролцуулан нийт долоон гишүүнтэй байх зохицуулалтыг тусгасан. Үүний дөрвөн гишүүний нэрийг Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэх зохицуулалтыг өөрчилж Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлдэг байхаар Ажлын хэсгээс саналын томъёолол бэлтгэснийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тодруулж асуусан юм. Тэрбээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн дөрвөн гишүүний нэрийг дэвшүүлдэг байх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Хараат бус байдлыг хангахын тулд нэр дэвшүүлж байгаа болон томилж байгаа субьектууд тусдаа байх ёстой гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлж, дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг өөрчлөн найруулах саналын томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Т.Аюурсайхан нар тодруулга хийсэн.

Үүний дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулахдаа “Улсын Их Хурлаар Төв банк болон салбарын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шинэчлэх асуудлыг хэлэлцэж буйтай холбоотойгоор буруу ташаа мэдээлэл яригдаж байгаад санаа зовж байна. Төслөөр Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх биш одоогийн хэрэгжиж буй хуулиар олгогдсон хэт их эрх мэдлийг хязгаарлах, хяналтад оруулах, хариуцлагтай болгох зохицуулалтуудыг тусгасан. Мөн цалингийн асуудал хөндөгдөж байгаа, холбогдох хуулийн дагуу өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарын цалинг Улсын Их Хурал тогтоодог. Монголбанкны ерөнхийлөгч Монгол Улсын шадар сайдын жишгээр, дэд ерөнхийлөгч нар Засгийн газрын гишүүний жишгээр тус тус цалинждаг. Монголбанкны ерөнхийлөгч нийт ажилтнуудынхаа цалинг тушаалаар тогтоодог бөгөөд энэ хооронд үүссэн зөрүүг шийдвэрлэх үүднээс төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан” хэмээн тайлбарлав.

Ийнхүү дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив

Дараа нь “Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Тогтоолын төсөлд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг 2018 оны зургаадугаар сарын 01-ний дотор шинэчлэн батлах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын ажлыг бэлтгэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монголбанк /Н.Баяртсайхан/-д даалган, тогтоолын хэрэгжилтэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллахаар тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Үүний дараа Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувийн саналаар дэмжсэн.

Төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.

Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад нь туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй зөвлөл 2004 оноос ажиллаж ирсэн бөгөөд 2009, 2014 онуудад уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж байжээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2004, 2009 онд тус тус батлахдаа гишүүдийг албан тушаалаар нь баталж байсан бол 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолд уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ гишүүдийг нэр зааж баталсан аж. Зөвлөлийн гишүүдийн олонх нь албан тушаалаасаа өөрчлөгдсөн ба статистикийн мэдээ, мэдээллийн чанар, шуурхай, нэгдмэл байдлыг хангах үүднээс 2014 онд шинэчлэн баталсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага үүсчээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар томилдог ба гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх тухай бүрт бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүсгэж байгаа тул зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасны дагуу Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож байгааг танилцуулав. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар Засгийн газраас нэр дэвшүүлж буйг гишүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлжээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн тус Байнгын хорооноос “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг төгсгөлд нь Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нар тодруулга хийсэн. Байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж буй гурван гишүүний талаар зөвлөлдөх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Уг саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд дэлхийн улс орнуудын эдийн засгийн харилцаанд шинээр нэвтэрч байгаа блокчейн технологид суурилсан криптовалют, хиймэл оюун ухааны талаар Засгийн газарт чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулах тухай хэлэлцэв. Технологид суурилсан санхүүгийн цахим хэрэгслийн талаар нухацтай хэлэлцэх, судлах шаардлага бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр нар онцолж байсан бөгөөд Байнгын хороо энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулах эсэхээр хэлэлцэх шаардлагатай тул хойшлуулах горимын саналыг Б.Жавхлан гишүүн гаргав. Байнгын хорооны дарга уг горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн. Ийнхүү Ажлын хэсэг байгуулах асуудлыг хойшлуулснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Сумъяабазар Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, техникийн туслалцааны чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг дурдаж, Австрали Улсын уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлсэн туршлагыг судлах, сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уул уурхайн салбарт Австрали-Монголын Олборлох салбарын төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага, Гадаад хэрэг, худалдааны яамтай геологийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцов.

Элчин сайд Жон Лангтри хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Австрали Улсын зүгээс Монгол Улсын уул уурхай, боловсрол зэрэг салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын татвар, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны талаар мөн талууд санал солилцож, уулзалт элэгсэг, дотно болж өндөрлөв.

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар талууд нааштай алхмууд хийлээ

Хоёр Солонгосын
дээд хэмжээний уулзалт
цэрэггүй бүс болох хилийн
Панмунжом тосгонд мягмар
гаригт боллоо. Талуудын
хэлэлцсэн гол сэдэв нь ирэх
сард Өмнөд Солонгосын
Пёнчан хотноо болох өвлийн
олимпийн наадамд умардын
тамирчдыг оролцуулах, хоёр
талын харилцааг сайжруулах
тухай байлаа. Уулзалтыг хоёр
талын Солонгос хоорондын
харилцааг хариуцсан албаны
хүмүүс ахалжээ. Хэлэлцээ
хийх багт албаны хүмүүсээс
гадна тамирчид багтсан
нь уулзалтыг үр дүнтэй
болоход нөлөөлсөн гэж эх
сурвалжууд мэдээлэв. Талууд
яриа хэлэлцээрийн дундуур
хамтдаа өдрийн хоол идэж,
халуун дулаан уур амьсгал
дунд асуудлаа хэлэлцжээ.
Умард Солонгосын
төлөөлөгчид өвлийн олимпод
тамирчдаасаа гадна дээд
түвшний төлөөлөгчид ,
сэтгүүлчид, таэквондогийн
тамирчид гээд нүсэр багаа
илгээх хүсэлтийг өмнөд
хөршдөө тавьсан аж .
Өмнөдийн төлөөлөгчид үүний
хариуд олимпийн наадмын
үеэр нэгдэж нээлтийн
ажиллагаа болон бусад арга
хэмжээнд хамтран оролцох
саналыг тавьжээ. Мөн энэ
үеэр цэргийн салбарт хамтрах
тухай гэрээ хэлэлцээ хийх
Хоёр Солонгосын дээд хэмжээний
уулзалтаар талууд
нааштай алхмууд хийлээ
асуудал ч хөндөгдсөн байна.
Энэхүү алхам нь Солонгосын
хойгт өрнөөд буй хурцадмал
байдлыг намжаах нь лавтай.
Өмнөд Солонгосын
Үндэсний нэгдлийн хэргийн
асуудлаарх орлогч сайд
Чхон Хэ Сон энэ талаар
мэдэгджээ. Үүний зэрэгцээ
Өмнөд Солонгосын тал умард
хөршдөө ирэх хоёрдугаар
сард Солонгосын дайны
үеэр салсан гэр бүлүүдийг
уулзуулах, мөн цөмийн
хөтөлбөрийн асуудлаарх
хэлэлцээг сэргээх хүсэлт
гаргажээ. Харин Умард
Солонгосын тал уг асуудалд
ямар хариу өгсөн нь одоогоор
тодорхой бус байна.
Түүнчлэн Сөүл өвлийн
олимп болох гэж буйтай
холбогдуулан Умард
Солонгосын эсрэг тавьсан
зарим хоригоо түр хугацаагаар
цуцлах асуудлыг дахин харж
үзэхэд бэлэн гэдгээ Өмнөд
Солонгосын төлөөлөгч
мэдэгджээ. Ингэснээр Умард
Солонгосын зарим өндөр
албан тушаалтнууд өвлийн
олимп үзэх боломжийг
бүрдүүлэх бөгөөд тэдний
аюулгүй байдлыг хангах
асуудал ч яригдах юм. Энэ
талаар Өмнөд Солонгосын
Гадаад хэргийн яамны
төлөөлөгч Но Гю Док
онцолжээ.
Хоёр Солонгосын
энэхүү уулзалт нь дэлхийн
анхаарлыг татсаар байна.
Учир нь энэ нь Солонгосын
хойг дахь нөхцөл байдалд ч
шууд хамааралтай юм. Хоёр
Солонгос хамгийн сүүлд 2015
оны арванхоёрдугаар сард
дээд хэмжээний уулзалтыг
зохион байгуулж байв.
Умард Солонгосын
удирдагч Ким Жөн Ун шинэ
жилийн үеэр ард иргэддээ
хандан үг хэлэхдээ хэд
хэдэн томоохон мэдэгдэл
хийсэн. Тэрбээр Өмнөд
Солонгост болох өвлийн
олимпод тамирчдаа илгээх
талаар Өмнөд хөрштэйгөө
хэлэлцэхэд бэлэн буйгаа
мэдэгдсэн. Ингэхдээ Умард
Солонгосын удирдагч
хоёр жилийн өмнө хаагаад
байсан Панмунжом тосгон
дахь тусгай харилцааны
шугамаа сэргээхээ мэдэгдэж
байлаа. Харин үүний хариуд
Өмнөд Солонгос умард
хөрштэйгөө яриа хэлэлцээгээ
үргэлжлүүлэхэд бэлэн байгаа
талаар хүсэлт тавьснаар
дээрх уулзалтыг ийн зохион
б а й г у у л ж э э . Д а ш р а м д
дурдахад, энэ сарын 4-нд
Өмнөд Солонгосын тал АНУ-
тай хийх цэргийн хамтарсан
сургуулиа хойшлуулахаар
болсон. Өвлийн олимп
дууссаны дараа хамтарсан
сургуулилтыг үргэлжлүүлэх
юм байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгон буурууллаа

nout

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.

Таны баримтын арын

найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,

долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,

зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,

таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,

дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,

гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.

Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр явагдах 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Номуундарийн мэдээллийн мөрөөр гуч гаруй хүүхэд хар тамхи хэрэглэдэг гэдгийг тогтоожээ

Хүчирхийлэл, хар тамхины хэргийн талаар сошиалаар мэдээлсэн Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг нар “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд мэдээлэл хийлээ.

Гэрчийг байцаахдаа өмгөөлөгчийг байлцуулах хүсэлт тавьсаар байхад биднийг оруулалгүй байцаалт авсан. Мөрдөгч нь гэрчийг байцаана гэсэн цагтаа утсаа унтраагаад, хаалгаа цоожлоод өмгөөлөгч нараас зугтсан хэмээн Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа мэдэгдлээ. Ийм учраас гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд өмгөөлөгчдийн зүгээс эргэлзэж байгаа гэнэ.

Г.Номуундарь охин худал мэдээлэл өгч, нийгмийг шуугиулсан уу гэсэн асуултанд өмгөөлөгч нь хариуллаа.

-Цагдаагийн байгууллага тодорхой ажил хийж эхэлсэн. Тухайлбал нэр бүхий 30 гаруй хүүхэд хар тамхи хэрэглэдэг гэдгийг тогтоосон. Мөрдөгчөөс авсан мэдээллээр нэр дурдагдсан хүүхдүүдийн дийлэнхи нь гадаадад байна. Монголд байгаа хүүхдүүдээс хар тамхины сорил авахад эхнээсээ хар тамхи илэрсэн тул Зөрчлийн тухай хуулиар зохих хариуцлага тооцсон байна.

Г. Номуундарь охины өмгөөлөгч О.Чулуунчимэг ярихдаа “Бичлэгт дурдагдсан орон байранд тухайн цаг хугацаанд бичлэгт нэр нь дурдагдсан хэрэгт холбогдсон хоёр этгээд байсан гэдэг нь тогтоогдсон гэв. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байна. Энэ хоёр этгээд оргон зугтсан байж болзошгүй байна.

Г. Номуундарь охиныг сэтгэцийн өвчтэй гэх мэтээр зарим этгээд мэдээлсэн удаа бий. Охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авч, их дээд сургуульд элсч орсон хүүхэд гэж өмгөөлөгч нь мэдэгдлээ.

Охиныг бичлэг хийсний дараа Хар тамхитай тэмцэх хэлтсээс ирж шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон. Хууль хяналтын байгууллага ажлаа түргэн шуурхай хийх хэрэгтэй. Энэ хоёр этгээд өөрсдийгөө сошиалаар хэрэг хийгээгүй гээд тайлбар бичээд явуулж байдаг. “Би хэрэг хийгээгүй” гэсэн тайлбар бичсэнээрээ хэргээс мултарч болохгүй гэж өмгөөлөгч ярилаа.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлжээ

Ардчилсан намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт татварын нэмэгдэл болоод бусад асуудлаар хугацаатай мэдэгдэл хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, Я.Санжмятав, З.Нарантуяа,Б.Пүрэвдорж, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд оролцсон юм. АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны II сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж тодотгов. АН-ын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт хүргүүлж буй шаардлагадаа,




НЭГ: ТАТВАРЫН АСУУДЛААР

-Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.

-Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.

-Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.

-Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх,

ХОЁР: АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,

-Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.

-Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжих,

-Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,

-Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэх,

ГУРАВ: ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛААР

-60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.

-Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэц байгаа зэргийг дурдсан байна.