Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр лекц уншлаа

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр өчигдөр хүндэтгэлийн лекц уншлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болсон тус лекцийн үеэр тэрбээр цаазаар авах ялыг халах асуудлын хүрээнд “Цаазаар авах ялаас татгалзах, түүнийг хязгаарлах үйл явц ХХ зууны эхэн үеэс эхэлсэн. Хэдий тийм боловч энэ нь бүрэн төгс, байгаагүй бөгөөд ихэнх улс (Монгол Улс) 1920-1940 оны хооронд уг ялыг буцаан хэрэглэх болжээ. Харин ХХ зууны төгсгөл үед цаазаар авах ялыг халах хөдөлгөөн эрчимжиж, 1980 оны эцэст 30 гаруй улс, 2018 онд 98 улс түүнийг халсан. Мөн долоон улсад онцгой тохиолдолд хэрэглэх, 35 улсад ёс төдий байгаа боловч хэрэгжүүлдэггүй байна. Одоогоор 140 гаруй улсад энэхүү ялыг халсан буюу хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн 50 улсад уг ял хүчин төгөлдөр байна. Цаазаар авах ялыг халахад НҮБ-ын конвенциуд ихээхэн нөлөөлсөн” гэлээ.

Энэхүү лекцэнд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн сургуулийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, “Орхон” их сургуулийн захирал, профессор Я.Дашдорж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийн захирал н.Өлзийсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга Б.Дэлгэрсайхан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Адилбаяр болон шавь нар нь, ХСИС-ийн багш, албан хаагчдын төлөөлөл, сонсогчид оролцсон юм. Тэд энэ үеэр дурсамжаасаа хуваалцан, талархал илэрхийллээ.

Олон улсын болон Монголын Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан хуульч, эрдэмтэн багш нарын туршлагаас хуваалцах зорилготой тус арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Монголын хууль эрдэмтдийн холбооноос хамтран зохион байгуулав.

Мөн энэ үеэр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатарын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн бөгөөд хөрөг зургийг нь Хуульчдын танхимд байршуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Манжуур хотод консулын газар нээх асуудлыг зөвшилцөнө

ЗурагЗасгийн газрын өчигдрийн хуралдаанаар БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг авч хэлэлцжээ.

Ингээд УИХ-ын холбогдох байнгын хороотой уг асуудлыг зөвшилцөхөөр болсон байна. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 мянга, 2017 онд 170 гаруй мянган иргэн Манжуур хотод зорчсон аж.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд ТВС-2МС онгоцны угсрах үйл ажиллагаатай танилцав

ТВС-2МС зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “ТВС-2МС” агаарын хөлгийн угсралтын ажлын явц, байдалтай танилцсан. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ИНЕГ, “МИАТ” ХК-ийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс байлцав. Энэ үеэр МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш тус компаний инженер техникийн хамт олон “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед засвар хийн АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс суурьлуулж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг угсарч байгааг танилцуулсан болно. Тэрбээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг үндэсний мэрэгжилтэнгүүдийн хүчээр эх орондоо гүйцэтгэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг онцолсон. Түүнчлэн, нисэхийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл өргөжиж, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгохоос гадна бизнес аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэргээр нийгмийн болон бизнесийн бусад салбарт нисэхийн үйлчилгээг ашиглах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглсэн. “ТВС-2МС” нисэх хөлгийн угсралтын ажил нь 2017 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 80-85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин тулгарч байгаа гол асуудал нь хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг ИНЕГ-ын удирдлагууд онцолж, Засгийн газрын зүгээс анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Депутатуудад сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно

ЗурагУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулав. Үүний дараа товын дагуу Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд Үндсэн хуулийг 1990-1992 онд хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэчилнэ

Зураг Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 01-нээс шинэчилэх болжээ.

Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор ЗТХЯ-наас MNS 4410:2002 стандартыг өнгөрсөн онд баталсан. Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн дэд захирал Х.Баярхүү “Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч тээврийн хэрэгсэлтэйгээ өөр улсад зорчиход зарим улс тухайн үсгийг таньдаггүй. Тухайлбал, “Ж” үсгийг ОХУ-аас бусад газарт төдийлөн мэддэггүй. Тиймээс хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг A, B, C, D гэх мэт 11 латин үсгээр солих юм. Өөрөөр хэлбэл, “0000 УНЯ” гэсэн дугаар “0000 ABC” болно. Харин дугаарын хэмжээ, өнгө будагт өөрчлөлт орохгүй. Мөн нэг машин нэг л дугаартай байна. Тиймээс тээврийн хэрэгслээ худалдсан тохиолдолд дугаартай нь өгнө гэсэн үг. Манай зарим иргэд дугаараа өөртөө авч үлддэг тохиолдол байсан” хэмээв.

Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авах аж.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт”-ийн ТУЗ-д өөрчлөлт оруулах бололтой

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбогдуулж, тус үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлж томилогдсон хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөх аж. Мөн “Эрдэнэт”ийн 49 хувийг төлөөлж байсан М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх юм байна. Тэдний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар чиглэл өгчээ. Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг АТГ-аас хянаж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх бололтой.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 128 малчин аваргын болзол хангажээ

ЗурагМонгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнө Засгийн газраас оны аварга малчин тариаланч, фермерийг шалгаруулж шагналыг нь гардуулдаг.

Энэ жилийн хувьд аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна.

Засгийн газраас удахгүй аваргуудын нэрийг олон нийтэд зарлах аж.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн ЗДТГ-т Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна

Налайх дүүргийн ЗДТГ-т нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байна.

Ажлын хэсгийг нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж байгаа Бодлого төлөвлөлтийн тухай хууль, Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шалган зааварчлах чиглэлээр ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан юм.

Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор тогтсон юм.

Удирдамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-12 ны өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Л.Болд нар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах талаар мэдээлэл цуглуулж, тодорхой санал бэлтгэн Ажлын хэсэгт танилцуулах юм.

Дээрх удирдамжийн дагуу өнөөдөр (2018.01.10) УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

“Эко түлш үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй компанийн үйл ажиллагаатай танилцав

Эхлээд гишүүд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрладаг “Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Эко түлш үйлдвэрлэх төсөл”-ийн талаар мэдээлэл сонссон юм.

Тус компанийн ерөнхий захирал К.Өнербек агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд эко түлш, мазут, хий үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа гишүүдэд танилцуулсан.

Тэрбээр “Солонгос улсад бүтээсэн тоног, төхөөрөмжөөр эко түлшээ үйлдвэрлэдэг. Ашигласан түүхий нүүрсний 90 хувь нь хагас кокс болж гардаг технологи одоогоор монголд байхгүй. Иймээс дээрх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд 33 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулаад өгвөл эхний ээлжинд хоёр тоног төхөөрөмж оруулж ирээд бусад компаниудтай хамтран шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болно. Түүнчлэн дотоодын дулааны цахилгаан станцуудаа сайн чанарын мазутаар 100 хувь хангадаг болох зорилтыг тавин ажиллаж байна. Манай дулааны цахилгаан станцууд ОХУ-аас 1 тонн мазутыг 320 ам.доллароор худалдан авдаг. Харин манай мазутыг дулааны станцууд 224 ам.доллароор авах боломжтой болно” гэв.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй төслийн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа

Төслийн талаарх танилцуулгыг Д.Мөнхжаргал хийсэн юм. Тэрбээр “320 сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Төвлөрлийг сааруулах АХБ-ны төслийн хүрээнд Улаанбаатар хотод 8 дэд төвийг байгуулах юм. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 20-30 хувьтай явж байна. Хэдий ажил урагштай явж байгаа ч зарим иргэд газраа хэт өндөр үнэлж, газраа чөлөөлөхгүй байгаа нь асуудал дагуулж байгаа. Одоогийн байдлаар газар чөлөөлөлт 50 гаруй хувьтай байна. 2018-2019 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 14 метрийн өргөнтэй зам тавих, дулаан, цэвэр, бохирын шугаманд холбох ажлыг зуун хувь шийднэ” гэлээ.


Гишүүдийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад дээрх төслүүд чухал ач холбогдолтойг онцлоод ажлаа улам эрчимжүүлж ажиллахыг төслийг хэрэгжүүлэгчдээс хүссэн юм.

Дараа нь гишүүд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага” сэдэвт хэлэлцүүлэг болов

Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн өнөөдөр (2018.01.10) “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Улсын Бага Хурал, Анхны Улсын Их Хурал буюу 1992-1996 оны парламентын гишүүдийг урьж оролцуулсан уг хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв.

Тэрбээр, “Монголын ард түмэн 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтийг эхлүүлсэн билээ.

Ардчилсан, эрх зүйт төрт ёсыг Монгол Улсад төлөвшүүлэн хөгжүүлэх их ажлыг үе үеийн парламент өөрийн бүрэн эрхийн хугацаанд өртөөлөн гүйцэтгэж 26 жилийг ардаа үлдээжээ.

Нийгмийн харилцааг хуулиар зохицуулах, эрх зүйт төрт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх нь хууль тогтоох байгууллагын хөгжил, төлөвшилтэй шууд холбогддог.

Хууль тогтоох байгууллага засаглалын хувьд хэр бэхэжсэн, үйл ажиллагааны горим дүрмийн ойлгомжтой байдал, бүтэц зохион байгуулалтын тодорхой, ил тод засаглал бүрдсэнээсихээхэн шалтгаална.

Улсын Их Хурал дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа Монгол Улсын Их Хурлын хуралдааны чуулганы дэгийн тухай хуулиар зохицуулж байна.

Үе үеийн Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хугацаанд парламентын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, хуралдааны үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлээр дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж, өөр өөрсдийн хувь нэмрээ үлдээсэн байдаг.

Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдөр баталж,улмаар түүнд нийтдээ 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын Их Хурал Хууль тогтоомжийн тухай хуулийг батлан гаргасан нь хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхэд тавигдах шаардлагыг өндөржүүлсэн. Энэ хуультай дэгийн зохицуулалтыг хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн түвшинд уялдуулах шаардлага бий.

Цаашид хуралдааны үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай, үр дүнтэй байдлыг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгохчиглэлээр Улсын Их Хурлын хуралдааны дэгийг сайжруулах хэрэгцээ, шаардлага байсаар байна.

Бид бүхний зохион байгуулж байгаа өнөөдрийн хэлэлцүүлгийн онцлогийг анхны ардчилсан Үндсэн хууль баталсны 26 жилийн ойн өмнө, түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх нийтээр хэлэлцүүлж буй цаг үетэй давхцаж байгаагаар тодорхойлж болох юм.

1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хуралд шинэ ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг эхлүүлэн хэрэгжүүлэх түүхэн үүрэг ногдсон төдийгүй энэ бүрэн эрхийн хугацаанд анхдагч суурь хуулиудыг баталж, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтийг эхлүүлснээрбогино хугацаанд системийн шилжилтийг хийж дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед баталсан олон хуулиудын үзэл баримтлал нь өнөөг хүртэл төрийн бодлогын түвшинд залгамжлагдан хадгалагдаж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, иргэдээс санал авах өргөн хүрээтэй ажил нь ихээхэн хүч хөдөлмөр орсон, иргэд ч мөн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн үйл явдал болсон.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэртэй байх, харилцан хяналттай байх зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлын хариуцлагыг өндөржүүлэхасуудлууд яригдаж байна.

Ер нь цаашдаа дэгийн зохицуулалтыг сайжруулахад гадны орнуудын сайн туршлагаас байнга суралцах явдал чухал.

Улсын Их Хурлын хөгжил төлөвшилтөд сайн хууль,дүрэм, журам чухал байхын зэрэгцээ хувь гишүүн бүрийн ёс зүй, сахилга, хариуцлага, өргөсөн тангарагтаа үнэнч байх хүчин зүйлээс ихээхэн шалтгаална гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентын хуралдааны үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал ньтасралтгүй үргэлжлэх процесс. Гэхдээ энэхүү ажиллагаа нь тухайн цаг үедээ тохируулан хийгддэг дур зоргийн шинжтэй байж болохгүй бөгөөд Үндсэн хуулийн суурьзарчим, үнэт зүйлийг дээдэлсэн байх үзэл санаандзахирагдах ёстой.

Энэхүү хэлэлцүүлэгт уригдан ирсэн хууль тогтоох байгууллагын үе үеийн удирдлага, эрхэм гишүүд, зочидтөлөөлөгчид та бүхэн Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгоход өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж,олон сайхан үнэтэй санал, зөвлөмжүүд хэлнэ гэдэгт бүрнээ итгэлтэй байна” гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлэгт оролцогчдыг нэгбүрчлэн танилцуулж, хэлэлцүүлгийн талаар тодруулга мэдээлэл хийв. Тэрбээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт, боловсронгуй болгох асуудлыг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж “Улсын Бага Хурлын хуралдааны анхны дэг, туршлага” сэдвээр хийсэн мэдээлэлдээ анх дэг батлагдсан түүх, процедурыг хөндөж ярилаа.

Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлснээр оролцогчид Улсын Их Хурлын гишүүдийн сахилга хариуцлага, ирц, ёс зүй, төлөвшил, чадавхи, нэр хүнд, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, улс орны хөгжлийн тулгамдсан асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага” сэдэвт энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.