Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаан хийлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаан хийлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн даргалав. Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн нар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.

  • Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
  • Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
  • Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
  • Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
  • Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
  • Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.

Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус орсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэсгийн ахлагч нарын дунд эерэг хандлага төлөвшүүлэх сургалт зохион байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны хамгийн эхний эерэг хандлага төлөвшүүлэх сургалтыг Засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 23 хорооны хэсгийн ахлагч нарын дунд зохион байгууллаа.

Сургалтын үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар лекц тавин, хэсгийн ахлагч нартай цаашид хэрхэн хамтарч ажиллаж, залуучуудын эерэг хандлагыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 онд нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд “эерэг элч”-тэй болж тэднээр дамжуулан хороо бүрт хүрч ажиллахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн сургалтуудыг амжилттай дүүргэсэн залуучууд сертификатаа авлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтууд болон компьютерийн үндсэн хэрэглээний сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байна.

Төслийн хүрээнд компьютерийн үндсэн хэрэглээ, вэб дизайн, вэб хөгжүүлэгч, жава /JAVA/ ангиудын ээлжит сургалтуудыг зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр компьютерийн үндсэн хэрэглээний ангийн 33 төгсөгч, вэб дизайны ангийн 19, вэб хөгжүүлэгчийн ангийн 14, жава /JAVA/-гийн ангийн 19 төгсөгч, нийт 85 залуучууд амжилттай суралцаж сертификат гардан авлаа.

Дараагийн ээлжийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, жава/JAVA/, вэб хөгжүүлэгчийн сургалтууд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, вэб дизайны сургалт 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс тус тус хичээллэж эхлэх юм.

Дээрх сургалтуудад хамрагдах сонирхолтой оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагуудын хооронд бүртгэж байна. Сургалтын талаарх мэдээллийг 9712-5557, 70122999 дугааруудаас лавлана уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийнхэн хогтой тэмцэхээр 25 байршилд камер байршууллаа

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны багтаамж муутайгаас хог хаягдал хөглөрөх тохиолдол гардаг.

Тэгвэл уг асуудлыг шийдэж, Сүхбаатар дүүргийнхэн хог хамгийн ихээр хөглөрдөг 25 байршлыг тогтоон камер байршуулан, 24 цагийн турш хянаж эхэллээн.

Мөн уг байршлуудыг хянах удирдлагын төвийг ашиглалтад оруулахаас гадна эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг хийсэн аж.

Камерууд нь 360 градус эргэх учраас ойр орчимд ил задгай хог хаягдал үүсэх, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх гэнэ.

Мөн хогны савны гадуур хог хаяж орчин бохирдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн зөрчлийг илрүүлэх, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих нөхцөл бүрджээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун хязгаарлалгүй, үнээ тогтвортой байлгахыг анхааруулав

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогч аж ахуй нэгж, байгууллагуудад хандан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 15-р тогтоолоор байгуулагдсан “Нефтийн бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байдлыг хангах үүрэг бүхий хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн VII хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд нефть импортлогч аж ахуй нэгж, байгууллагуудад хандан шатахууныг хязгаарлахгүй байх, үнийг тогтвортой байлгахыг анхааруулсан байна.

Мөн “Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Засгийн газраас нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “2017 оны сүүлээр арилжааны банкуудад актив чанарын үнэлгээ хийгдсэн. Бид олон улсын нэр хүнд бүхий компаниар хийлгэсэн. 2016 оны нөхцөлд байдлаар уг үнэлгээг хийсэн. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан гэхэд нааштай үр дүн гараад байна. Банкны системийн түвшинд ямар нэг эрсдэл байхгүй. 2016 оны нөхцөл байдалд хийсэн учраас 2017 онд тохируулах ажил хийгдэж байна. Бид актив чанарын үнэлгээг гишүүдэд мэдээлэх болно.” гэв. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.11) 15 цаг 06 минутад гишүүдийн 54.1 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн даргалав. Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн нар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжив. Байнгын хороодын хамтарсан хуралдааны эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Жорлонгоо өөрчилье” сургалт сүхбаатар дүүрэгт амжилттай боллоо

“Нутгийн шийдэл сан” ТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Жорлонгоо өөрчилье” сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтанд төслийн багийнхан, хороодын иргэний танхимын зохион байгуулагчид, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид, иргэдийн төлөөлөл 70 хүн оролцож хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхэд жорлонгоо өөрчлөх нь нэн чухал гэдэгт санал, хүсэл нэгдэн бүгд сертификаттай боллоо.

“Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэлийн номын оршилд болон илтгэлд: Жорлонг өөрчлөх нь зөв гэдэгт яагаад олон хүн нэгдэж байна?

Энэ асуултын хариу энгийн бөгөөд хүмүүнлэг. Хүн бүхэн тав тухтай эрүүл орчинд бие засах эрхтэй…Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин эрүүл байх ажээ. Жорлонгоо өөрчлөх бас нэгэн том шалтгаан нь хүүхдийн эрүүл мэнд.. гэсэн байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн улсын аварга маргааш эхэлнэ

cholootУлсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Эрдэнэт хотод маргааш эхлэх гэж байна. Уг тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулах юм.

Улсын аваргын тэмцээний энэ жилийн онцлог нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ жингээр явагдах гэж байна. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж аж.