Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд “Би засгаа авъя” гэсэн байна хэмээн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна

М.Энхболд зурган илэрцүүд

УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд:

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Амны хаалт, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг татвараас чөлөөллөө

ЗурагУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төслүүдэд Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах, мөн амны хаалт, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийг 2019 оноос хэрэгжүүлнэ гэсэн заалт нь чуулганы өчигдрийн хуралдааны үеэр санал хураалт явуулахад унасан байхад дахин яагаад оруулж ирснийг тодруулж байв. Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах асуудал нь 2019 оноос хэрэгжинэ. Учир нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэсэн заалтад нийцүүлж хуулийн дагаж мөрдөх хугацааг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөр хэмээн тусгасан болохыг албаны хүмүүс тайлбарлаж байв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг цогцоор нь шийдсэн хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жилүүдэд Улаанбаатарын утаа хэвээр байх болно шүү хэмээн анхааруулсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүтэн жил зүгээр сууя гэсэнтэй адил хууль батлах гэж байна хэмээн шүүмжиллээ. Ингээд хэлэлцэж буй хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад олонх дэмжив. Хууль батлагдсанаар амны хаалт, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн тохиолдолд татвараас чөлөөлөх асуудал өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1, 6-аар төгссөн бол энэ сард албан татвараа төлнө

ЗурагНийслэлийн хэмжээнд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил эхэллээ.

НИТХ-ын 2015 онд баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг болсон. Тухайлбал, 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8-аар төгссөн бол гуравдугаар сард албан татвараа төлөх ёстой. Харин 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сар, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард төлөх юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн www.smartcart.mn цахим үйлчилгээгээр төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв цахимаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай аж.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:
Д/д Байршил Цагийн хуваарь
1 Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна
2 АТҮТ /цирк салбар, таван ган салбар/
3 НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
4 Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30
5 Нисдэг машин худалдааны төв Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна
Categories
мэдээ улс-төр

Өвөлжилтийн асуудлаар тавьсан асуулгын хариуг хойшлуулав

ЗурагУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсаны зэрэгцээ чуулганы үдээс хойшхи хуралдаанаар сонсох товлосон Ерөнхий сайдын асуулгын хариуг хойшлуулж байгааг хэлэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Тус хуулийн төсөлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор олгох тухай асуудлыг тусгасан юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ

osol

Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1297 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1036 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний гурав нь бага насны хүүхэд байсан байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн байна. Тухайлбал: Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад гарсан байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Түүнчлэн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон зургаан осол, хэрэг бүртгэгдсэн боловч сүүлийн өдрүүдэд явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон осолд өртөх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 10 осол бүртгэгдсэн.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24,8 хувиар, гэмтсэн хүний тоо 37,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.

Энэ нь энэ долоо хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсгэсэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарц дээр зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой юм. Мөн орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно.

Categories
мэдээ улс-төр

Хэлмэгдэгсдийн ар гэрт 80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Нийт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэнээс 31 мянга гаруй нь цагаатгагджээ. Одоо 5000 гаруй иргэнийг цагаатгах асуудлыг хөндөж байгаа юм. Гэвч цагаатгах хугацаа 2011 оноор дуусгавар болжээ. Энэ хууль батлагдсанаар дээрх иргэд цагаатгуулах гомдлоо гаргах боломж бүрдэж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хууль батлагдахаас өмнө нас барсан хүмүүст хууль эргэж үйлчлэх үү” гэсэн бол гишүүн С.Бямбацогт “Өмнө нь хэлмэгдэгчдэд орон сууц олгож байсан. Одоо орон сууцтай дүйцэхүүц мөнгө олгох гэж байна. Энэ нь эргээд маргаантай асуудал үүсгэх үү” гэж асуусан юм.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Цаазаар авахуулсан хэлмэгдэгчдийн үр хүүхдэд бол 80 сая, шоронд хоригдоод, дараа нь ажил эрхлээд явсан хэлмэгдэгчдийн хүүхдүүдэд 40 сая төгрөг олгохоор тусгасан.Энэ нь орон сууцны үнэтэй дүйхүүц мөнгө юм. Хоёр жилийн хугацаанд өргөдөл авна. Өргөдлөө өгснөөс энэ хүний эрх нээгдэнэ. Одоогийн байдлаар 400 орчим хүний асуудал хамрагдана” гэсэн хариулт өглөө.

Categories
мэдээ спорт

МУГТ С.Батцэцэг УАШТ-д зодоглоно

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд палас”-т эхэлнэ. Энэ удаагийн УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөнө.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 61-д, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61-д, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж 79 кг-д жин өгсч барилдахаар болжээ. Тэмцээн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын 180 алба хаагч шинэ байранд орно

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багагүй ажлыг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар тус албанаас хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар “Цагдаа-Амгалан” хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. 2017 оны зургаадугаар сард шав тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж аваад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр арга хэмжээ, ЦЕГ-ын даргын баталсан “Гэр орон сууц, нийгмийн байдал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлснээр 2000 шахам алба хаагч орон сууцтай болоод байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээллийг хүргэх тусгай системийг хүлээлгэн өглөө

“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.

Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Малчид өөрийнхөө хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд гардуулан өглөө.

Төслийн хүрээнд цаашид цаг агаар, бэлчээрийн мэдээллээс гадна малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ зэрэг багц мэдээллийг хүргэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт ‘’Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь’’ төсөл амжилттай хэрэгжлээ

 Баянзүрх дүүрэгт ‘’Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь’’ төсөл  амжилттай хэрэгжлээНийслэлийн Баянзүрх дүүрэгт ‘’Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь’’ төсөл гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа. Уг төсөл нь Хүүхдийг хүчирхийлэл, дарамтаас ангижруулах, төрийн байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээг бэхжүүлэх, орон нутаг дахь анхан шатны нэгжийн хүүхэд хамгааллын үйлчилгээний механизмыг дэмжин, олон нийтэд хүүхэд хамгааллын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой билээ.

Энэхүү төсөл 2015 оноос Баянзүрх дүүргийн 23, 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 2,10 дугаар хороо болон Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороодод хэрэгжиж эхэлсэн юм. Түүнчлэн уг төсөлд Архангай аймгийн Хайрхан сум, Батцэнгэл сум, болон Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг хамрагдсан байна.

Тэгвэл өчигдөр төсөл хэрэгжиж буй газруудын хамтарсан багийн гишүүд Баянзүрх дүүргийн Тамгын газарт төслийн хүрээнд хийсэн ажлынхаа тайланг нэгтгэж, харилцан туршлага солилцож, мэдээлэл, үр дүнгээ хэлэлцлээ.