Categories
мэдээ нийгэм

Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргахад дэмжлэг хүсэв

Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргахад дэмжлэг хүсэв зурган илэрцүүдЕвропын Холбооны Зөвлөлөөс 2017
оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран
ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого,
Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч
Федерика Могерини, Европын Холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй
Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд
Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад
хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны
“татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн
яаралтай гаргахыг хүсэлт болгов.

Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох
нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт
хувь нэмрээ оруулах, Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017
оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл,
хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын
хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг
хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог
сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Энэ хүрээнд
Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны
Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын
байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн
хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах
замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн
улс болсныг тэмдэглэв.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын генерал хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байна

Холбоотой Зураг

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн хэлтсийн
дарга асан Фан Фэнхуй хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн цэргийн
прокуроруудад шалгагдаж байна. Тэрээр Ерөнхийлөгч Ши Жинпиний зэвсэгт
хүчний салбар дахь авлигын эсрэг эхлүүлсэн кампанит ажлаар шалгагдаж буй
хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.

Генерал
Фан Фэнхуйгийн хэрэг Ардын Чөлөөлөх армийн Эрүүгийн Прокурорын нэгж рүү
шилжсэн байна. Энэ нь түүний хэрэг шүүхээр шийдэгдэж, насан туршийн,
эсвэл олон жилийн хорих ял авахыг нь баталж байгаа аж. Тэрээр хахууль
өгсөн болон авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд энэ нь авлигын замаар
тушаал дэвших, баяжих хамгийн түгээмэл “уламжлалт” арга хэмээн Шинхуа
агентлаг мэдээлжээ.

Ерөнхийлөгч
Ши Жинпин авлигатай эрчимтэй тэмцэхийн хажуугаар Ардын Чөлөөлөх армийн
бүтцийг шинээр зохион байгуулж, Цэргийн төв хорооны гишүүдийн тоо 9
байсныг 7 болгох гэх мэтээр хэмжээг нь жижигрүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамрууллаа

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, хууль хяналтын байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Нийтийн
албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын
мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байгаа билээ.
Энэ ажил Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын
15-ныг хүртэл үргэлжилнэ. Хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан
Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий
300 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгөх сургалтыг
зохион байгуулав.

Сургалтын үеэр 2018
оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон
хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэх,
мэдүүлгийн цахим системийн ашиглалт, анхаарах асуудал, өргөдөл гомдлын
хяналт шалгалт, нийтлэг зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт
шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан тушаалтнууд мэдээлж
танилцууллаа. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий
албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа харилцан солилцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар иргэдтэй уулзаж байна

Image result for МУ-ийн ерөнхийлөгч х.баттулга

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга одоо Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийж байгаа юм. Энэхүү уулзалт монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд үргэлжилж байна.Тэрээр “Нийслэлд агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон тул гэр хорооллын иргэдтэй энэ талаар ярихаар уулзалтаа эхлүүлж байна гэдгийг тодотголоо. Мөн утааг шийдэхийн тулд иргэдээ орлоготой болгох. Сарын 500 мянган төгрөгийн орлоготой иргэнийг орон сууцанд хамруулах технологийг “Эрэл” компани оруулаад ирсэн байна” гэдгийг хэллээ.Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсох аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол уламжлалын тухай

Холбоотой Зураг

Аягаа хөмөрч тавьдаггүй

Араг сандайлж суудаггүй
Алга хоосон ташдаггүй
Амьтан тамалж зовоодоггүй
Авдар сав онгорхой хаядаггүй
Арцны галыг үлээж унтраадаггүй
Архадын ёроол хоосолдоггүй
Аянчин гийчинг ад үздэггүй

Босгон дээр суудаггүй
Болсон идээнээс өнгөрдөггүй
Багана хоорондуур гардаггүй
Бүс малгайгаа сольдоггүй
Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй
Буруу гараар хүнд юм өгдөггүй
Буцааж тус нэхдэггүй
Буйран дээрээ гишгэдэггүй
Буурлын минь ёс жаяг ийм

Дааганд ам гардаггүй
Даланд шүд хүргэдэггүй
Даарсан ч галд ээдэггүй
Давсгүй цай ууснаа хэлдэггүй
Малгай давхарлаж өмсдөггүй
Малиа тулж босдоггүй
Манцуй хээр хаядаггүй
Матаас хов зөөдөггүй
Мануусын ёс жаяг ийм

Голд буртаг угаадаггүй
Галд хог шатаадаггүй
Гас мод хатгаж хаядаггүй
Гэрээ буруу төгөөлдөггүй
Нохой зайдалж морддоггүй
Ном судар дэлгэж орхиддоггүй
Навч цэцэг тасдаггүй
Настны өмнүүр цахилдаггүй
Нутгийн минь ёс жаяг ийм

Саваа мод барьдаггүй
Салаагаараа юм өгдөггүй
Сар өдөр товлодоггүй
Санаснаа бүтсэнд тооцдоггүй
Сав хоосон буцаадаггүй
Сахиусаа газарт унагаддаггүй
Сэтэрхий зүү хадгалдаггүй
Сэтгэлийн минь ёс жаяг ийм

Хаалгаа алдалж зогсдоггүй
Хайч ангайлгаж тавьдаггүй
Хар ус хүн рүү цацдаггүй
Хангайн буянт чамладаггүй
Харанхуйд хэрүүл хийдэггүй
Халаасаа эргүүлж явдаггүй
Хавшиж эмхээ зуудагүй
Хажуулдаж хэвтэж хоол иддэггүй
Хаадын минь ёс жаяг ийм

Хутганы ир дээш нь харуулдаггүй
Хуувангийн бахуу тэвэрдэггүй
Хулхайн идээнээс амсдаггүй
Хуудуутай үгэнд итгэдэггүй
Холын хүнийг хоосон хонуулдаггүй
Ховын үгээр хоол хийдэггүй
Хүний өмнөөс үнс гаргадаггүй
Хүүхдийн зулай тэмтэрдэггүй
Хөгшдийн минь ёс жаяг ийм

Усанд цагаа оруулдаггүй
Улаа хүүхдэд үзүүлдэггүй
Уул овоонд хог хаядаггүй
Ульдаг нохой тэжээдэггүй
Усны эхэнд гэрээ барьдаггүй
Унаганы зэл дээгүүр алхдаггүй
Урт настай амьтан алдаггүй
Уруугаа харсан сав бэлэглэдэггүй
Угийн минь ёс жаяг ийм

Толгойгоо салаавчилдаггүй
Толь бүтээлэггүй хонуулдаггүй
Тогоо шанага нийлүүлж хонуулдаггүй
Тотго хатавчаар шагайдаггүй
Тулгар бүсгүйн өмнүүр гардаггүй
Тургиж, исгэрч, гийндэггүй
Туг сүлдээ бөхийлгөдөггүй
Түүх соёлоо мартдаггүй
Түмний минь ёс жаяг

Жаргасан ч орондоо дуулдаггүй
Зовсоноо олонд дэлгэдэггүй
Ядарсан хүнийг шоолдоггүй
Явуулын хүнийг өөлдөггүй
Хөлөө ачиж суудаггүй
Хөл нуруугаа нийлүүлдэггүй
Өлзий хээг доор байрлуулдаггүй
Өвс мод зурдаггүй
Өвгөдийн минь ёс жаяг

Шидэж юм өгдөггүй
Шүүрч юм авдаггүй
Шүдээ хавирч болдоггүй
Ширээ буландаж суудаггүй
Сүүн дээр ус хийдэггүй
Сүүжний яс гэрт хонуулдаггүй
Сүүдрээ өндгөнд тусгадаггүй
Суурин дээрээ холбирч хувирдаггүй
Санааны минь ёс жаяг ийм

Энгэр задгай золгодоггүй
Элэг гэдсээ тэвэрдэггүй
Эдрэн нургандаа үүрдэггүй
Эмээл хойш нь харуулдаггүй
Элдэв цаас хийрэмчдэггүй
Ээм нь цоорхой хувцас өмсдөггүй
Эмэгтэй хүн завилж суудаггүй
Эцгийн буйд сахал тавьдаггүй
Элэнцийн минь ёс жаяг ийм.

Categories
мэдээ соёл-урлаг

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар боллоо. Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит бөгөөд энэ сарын 26-нд болох юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байр ном хэвлүүлэх эрхийн эзэн болно. Хамгийн өндөр шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын эхний үе шатанд зохиолчид:

  • Их дагина Дондогдуламын үйл хэрэг,
  • Их дагина Дондогдуламын эрдэм чадал,
  • Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увдис нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд

naadam@sodmongolgroup.com и-мэйл хаягаар 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх юм байна.

Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөх юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан олон улсад гаргах зорилгыг агуулсан болохыг Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмыг зохион байгуулагчид онцолж байна.

ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 99096867, 99104180

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ

Эрүүл мэндийн сайдын
өгсөн үүрэг даалгаврын дагуу амралтын өдрүүдэд томуугийн үеийн
эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа.
Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн дүүргийн
өрхийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт
ажиллалаа.

Баянгол болон Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тухайлбал Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар тус
дүүргийн хүүхдийн амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд
өнөөдрийн 15 цагийн байдлаар нийт 24 хүүхэд ирж үзүүлсний 3 хүүхдэд
хэвтэх бичиг өгч дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг рүү илгээсэн байна.
Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл,
чирэгдэлгүй байлаа. Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах,
ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж
эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь үр
дүнгээ өгч буйг эмч нар хэллээ.

Эмч, эмнэлгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байгаа учир илүү цагийн
мөнгийг Засгийн газраас бүрэн шийдсэн. БГД-ийн хүүхдийн Нэгдсэн эмнэлэгт
өнөөдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амралтын өдөр
шинээр хэвтсэн 5 хүүхэд. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн жижүүр эмч Нарантуяа
томуу, томуу төст өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг
цогц байдлаар авч хэрэгжүүлснээр тус эмнэлгийни хүлээн авах, яаралтай
тусламжийн тасагт хүлээгдэл, чирэгдэлгүй, эмнэлэг хэвийн ажиллаж байгаа
талаар хэллээ. Баянгол, Баянзүрх дүүргийн эмнэлэгт ор дутсан зүйл алга.
Эцэг эхчүүд хүүхдээ аль болох олон хүн цугласан газраар дагуулж явахгүй
байх, ханиад томуу туссан үед яаралтай гэрээр арга хэмжээ авахыг эмч
нар зөвлөж байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын
27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Харьцуулсан судалгаанаас үзвэл, амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст
өвчний тохиолдол буурч, нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал тодорхой
хувиар багассан үзүүлэлттэй байна

Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран, О.Насанбурмаа нар УАШТ-ий долоон удаагийн аварга боллоо

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр дахь өдөр буюу бямба гарагт эрэгтэй 57, 74, 97 кг, эмэгтэй 50, 57, 68, 72 кг жингийн барилдаан болж, улсын аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран бүх өрсөлдөгчөө ялж УАШТ-ий долоо дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр дөрвөн өөр /60, 66, 70, 74 кг/ жинд аваргалж, ховорхон амжилтын эзэн болов.

Мөн энэ өдөр гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр, спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анх удаагаа түрүүлж, улсын аваргын алтан медалийн эздээр тодорлоо.

Энэ өдрийн барилдааны дүнг жин тус бүрээр танилцуулбал, Эрэгтэйчүүдийн 57 кг-д /25 бөх/: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Б.Төгс (Төгс) 3. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)

74 кг-д /20 бөх/: 1. Г.Мандахнаран (Алдар) 2. З.Сумъяабазар (Хангарьд) 3. Б.Батсүх (Хасу-Мегастарс), Г.Идэрхүү (Аваргууд)

97 кг-д /15 бөх/: 1. Б.Зоригтбаатар (Мэргэд хангай) 2. П.Өсөхбаатар (Хилчин) 3. Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай)

Эмэгтэйчүүдийн 50 кг-д /14 бөх/: 1. Э.Нарангэрэл (Хангарьд) 2. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 3. Н.Анударь (Аврагч), С.Энхтунгалаг (Төгс)

57 кг-д (11 бөх): 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Б.Энхтүвшин (Аврагч) 3. П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг-д (7 бөх): 1. Ш.Түмэнцэцэг (Хилчин) 2. М.Хишигмаа (Хүч) 3. Э.Даваанасан (Алдар), Х.Батцэцэг (Цастын барс)

72 кг-д (10 бөх): 1. О.Насанбурмаа (Женко) 2. З.Болортунгалаг (Хангай хайрхан) 3. Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

Categories
мэдээ нийгэм

‘’Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам’’-ын төслийн талаар санал солилцов

‘’Гадаадын эмнэлгийн
мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй
болгох журам‘’-ыг шинэчилж байгаатай холбогдуулан санал солилцох
уулзалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн
захиргааны удирдлагын газраас зохион байгууллаа.

Уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэн
харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл
мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын
үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Ачтан эмнэлэг, “СОС Медика
Монголиа” зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөл олгоход тулгарч байгаа зарим асуудлаар санал солилцож, нэгдсэн
ойлголтонд хүрсэний зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах, холбогдох
хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийн талаар зөвшилцлөө.

Түүнчлэн гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж ажиллуулж байгаа
байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гадаадын эмнэлгийн
мэргэжилтний хэрэгцээ, шаардлагыг тодорхой болгох чиглэлээр эрүүл
мэндийн байгууллагуудад зөвлөмж өгсөний зэрэгцээ эрүүл мэндийн
байгууллагуудаас гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулахтай холбоотой
байгуулсан гэрээ, хэлэлцээр, харилцан ойлголцолын санамж бичгүүдийн
судалгааг гаргаж нэгтгэн, Эрүүл мэндийн яаманд шуурхай танилцуулах,
хяналтыг цаашид сайжруулах талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвд заавар
чиглэл өгөв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч гэр хорооллын иргэдтэй утааны асуудлаар ярилцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 13:00 цагаас МҮЭСТ ордонд Чингэлтэй дүүргийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлээд байна. Нийслэл хотод агаарын бохирдол нэн тулгамдсан асуудал болоод байгаа учраас гэр хорооллын иргэдтэй утааны асуудлаар ярилцахаар уулзалт эхлүүлж байна гэдгийг онцолсон байна. Утааны асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийг орлоготой болгох, сарын 500 мянган төгрөгийн орлого бүхий иргэдийг орон сууцанд хамруулах боломж нээгдсэн бөгөөд технологийн шийдлийг нь “Эрэл” компани оруулж ирсэн гэдгийг хэлжээ.