Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.Энэ удаад энэ сарын 10-ны байдлаар гаргасан цас ихтэй байгаа, зуд болох магадлалтай аймгуудын мэдээллийг хүргэж байна.
Энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
Цасны зузаан, нягт: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговь, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, 0.03-0.34 г/см3 нягттай,
Завхан, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 10,1-20 см зузаан, 0.09-0.35 г/см3 нягт,
Увсын Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Завханы Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тосонцэнгэл, Түдэвтэй, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Дашинчилэн, Орхон, Бугат, Баяннуур, Бүрэгхангай, Хангал, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Рашаант, Могод, Архангайн Хашаат, Өвөрхангайн Бүрд, Зүйл, Хархорин, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Лүн, Угтаал, Баян-Өнжүүл, Бүрэн, Алтанбулаг, Дэлгэрхаан, Заамар, Дорнодын Халхголд 20.1-40 см зузаан, 0.12-0.41 г/см3 нягт бүхий цасан бүрхүүлтэй байна.
Цагаан зудтай байгаа нутгууд: Нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас 14 аймгийн 59 сум цагаан зудтай байгаа аж. Баян-Өлгийн Сагсай /Даян/, Ховдын Манхан, Чандмань, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Зүүнговь,
Говь-Алтайн Жаргалант, Халиун, Алтай,
Завханы Завханмандал, Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл,
Хөвсгөлийн Цэцэрлэг, Архангайн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур,
Булганы Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант,
Өвөрхангайн Хархорин, Зүйл, Бүрд, Орхоны Жаргалант,
Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн,
Төвийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Аргалант, Дэлгэрхаан,
Нийслэлийн Багануур,
Дундговийн Сайхан-Овоо, Хулд,
Дорноговийн Хатанбулаг сумдын нутгаар цагаан зудтай.
Зудархуу байгаа аймаг, сумд:
Нягтарч хатуурсан зузаан цастайгаас 14 аймгийн 54 сум зудархуу байна.
Ховдын Дарви,
Увсын Малчин, Улаангом,
Завханы Шилүүстэй, Түдэвтэй, Тэлмэн, Баянхайрхан, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал,
Хөвсгөлийн Цагааннуур, Булганы Сэлэнгэ, Могод,
Архангайн Тариат, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Батцэнгэл, Чулуут,
Говь-Алтайн Эрдэнэ, Хөхморьт, Шарга, Дарви,
Баянхонгорын Галуут, Жаргалант, Хүрээмарал, Баян-Өндөр,
Орхоны Баян-Өндөр,
Сэлэнгийн Орхон, Ерөө /Бугант/,
Төвийн Цээл, Мөнгөнморьт, Борнуур, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Жаргалант, Өндөрширээт,
Нийслэлийн Тэрэлж,
Хэнтийн Жаргалтхаан, Өлзийт, Өндөрхаан, Баянмөнх, Өмнөдэлгэр, Галшар,
Дорнодын Халхгол,
Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдын нутгаар.
Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд их (20% нэн их, 28% их), 30 гаруй хувьд (32%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.
Зудын эрсдэл ХАМГИЙН ИХТЭЙ нутгууд:
Увс, Завханы уулзвар нутаг,
Ховд, Говь-Алтайн хойд хагас,
Архангайн зүүн,
Булганы өмнөд,
Орхон аймаг бүхэлдээ,
Төв аймгийн баруун хэсэг,
Баянхонгор, Өвөрхангайн залгаа нутаг,
Өмнөговийн зарим газраар хамгийн их эрсдэлтэй.
Өнгөрсөн зун гантай байсан, одоо цастай байгаа нутгаар мал турж зутрах, өвс тэжээлээр гачигдах, улмаар өвөлжилт хаваржилт хүндэрч зуд нүүрлэх төлөвтэй байна.
Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.
Өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж Зудын эрсдэлийн зургийг боловсруулжээ.