Categories
мэдээ нийгэм

Автомашинд хэрэглэдэг шингэн уусны улмаас нас барсан хэргийг шалгаж байна

Дорнод аймгийн Чулуунхороот суманд иргэд автомашины тормозны системийг хөлдөж, царцахаас сэргийлэх зориулалт бүхий үл мэдэх шингэн уусны улмаас иргэн Д.Т нас барсан хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Дачин тамсаг”, “Шинь шинь”, “Шан-лун” ХХК-ийн үйлдвэрлэлийн бааз болон туслан гүйцэтгэх тээврийн ангиудад мэдэгдэл хүргүүлжээ. Туслан гүйцэтгэгч тээврийн ангиудын ажилтан, жолооч нарын 82 иргэнд гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар мэдээлэл хийж, баталгаа гаргуулан авсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргахаар төлөвлөжээ

Д.Цогтбаатар зурган илэрцүүдЕвропын Холбооны Зөвлөлөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан. Түүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт илгээжээ.

Захидалд “Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэсэн байна.

gadaad

Д.Цогтбаатар сайдын уг хүсэлтийн араас, өчигдөр Европын холбоо найман улсыг “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. “Хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж буй орнуудын тоонд Монгол Улс, Өмнөд Солонгос, Панам, Арабын Нэгдсэн Эмират улс, Барбадос, Гренад, Макао, Тунис улс багтаад байна. Европын холбооны мэдэгдэж буйгаар “Дээрх орны удирдлагууд татварын хууль, журмаа шинэчлэх амлалт өгч, хамтран ажиллахаа амласан учир “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж байна” хэмээн мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын авто спортын энэ оны анхны уралдаан Замын-Үүдэд болно

авто спорт монгол зурган илэрцүүдМонголын авто спортын “Мөнгөн шонхор” клуб 2018 оны эхний уралдааныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар болжээ.

Авто спортын уралдаан энэ сарын 21-нд болох аж. Тэмцээнд авто спортын цол, зэрэггүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаар болсон байна. Уралдааныг Монголын авто машин, мотоциклын спортын холбоо, Монголын авто мастеруудын холбоо, “Speed” авто клуб, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн авто клубүүд хамтран зохион байгуулахаар болжээ.

Уралдаанд 50 орчим залуу тамирчин оролцон ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ байцаахаар болжээ

Гантулга гишүүн зурган илэрцүүдХүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй болон дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар: УИХ гишүүн Д.Гантулгаас өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авснаас хойш дахин байцаагаагүй аж. Харин гишүүний халдашгүй эрхтэй холбоотой зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон учраас гишүүнээс мэдүүлэг авахад ямар нэгэн саад учрахгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

290 дуудлага ирснээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгджээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2018.01.15-ны өдөр 290 дуудлага ирснээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд 16 хүн гэмтэж бэртэн, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. СХД-ийн нутаг дэвсгэр, Товчооны зам дахь “Сод монгол” шатахуун түгээх станцын урд Nissan Sunny маркийн автомашины жолооч нь Sonata-6, Prado маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас таван хүн гэмтсэн байна. Жолооч машин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Төв аймгийн нутаг Жирмийн цагаан нуур орчимд “Pruis-30” маркийн автомашины жолооч “Landcruiser-200” маркийн автомашинтай мөргөлдсөнөөс 45 настай Б амь насаа алдаж, зургаан хүн гэмтжээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байна

ШӨХТГ зурган илэрцүүд

ШӨХТГ-аас шатахууны үнийн өсөлт, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хийж буй шалгалтын талаар мэдээлэл хийж байна. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Импортлогч аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх асуудлыг тавьдаг. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогч нартай уулзаж, зөвлөмж өгсөн. Гэтэл импортлогчид хоёр удаа зөрчил гаргалаа. Шатахууны хомсдол үүсгэж, үнэнд өөрчлөлт оруулахыг бид зөвшөөрөхгүй. Хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуйн нэгж, тухайлбал “Магнай трейд”, “Сод Монгол”, “Тэс Петролиум” гэсэн компаниуд хомсдол үүсгэж, үнийг өөрчилсөн. ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байна. Манай байгууллагаас “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан хаагчид орон нутагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2018 оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ыг хэрэгжүүлэх, сурталчлах, цахим бүрдүүлэлтийн талаар болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудалд арга зүйн заавар зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон зарим сумдад ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өндөр хүчдэлийн бетон хийцэд дарагдаж амиа алджээ

Холбоотой Зураг

Энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн эцэст 35 настай иргэн Э гурван метрийн гүн нүхэнд унаж, өндөр хүчдэлийн төмөр бетон хийцэд дарагджээ. Дуудлага өчигдөр 16:20 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 16:50 цагт очиж, 01:00 цаг хүртэл ажиллан цогцсыг гарган авчээ. Хэргийг шалгуулахаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Булган” голын усанд долоон настай хүү осолджээ

Ховд аймагт долоон настай хүү усанд осолджээ. Тодруулбал, тус аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар малчин Б-гийн хүү Б энэ сарын арван дөрөвний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолджээ.

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван дөрвөн алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн таван алба хаагч, орон нутгийн арван иргэн хамтын эрэн хайх ажиллагааг зохион байгуулан хийж байгаа ажээ. Иймээс бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Холбоотой ЗурагУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг эх, харгалзан дэмжигчээс авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтний наймаанаас сэргийлэх зэрэг заалтыг тусгаад буй.

Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, 25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараа чуулганы хуралдаанд оруулж танилцуулахаар болов.