Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энтони Дэвис 45 оноо авч багаа хожилд хөтлөв

NBA-гийн талбайд өнөөдөр Нью Орлэанс Пэликанс, Бостон Сэлтикс багууд туллаа. Бостон Сэлтиксийн талбайд болсон тус тоглолтонд зочин баг 116-113-ийн харьцаатай хожсон юм.

Нью Орлэнс Пэликансын довтлогч Энтони Дэвис ТД гардэнд ноёлж 45 оноо, 16 самбараас бөмбөг авалт хийсэн бол хамгаалагч Жрү Холидэй 23 оноо, 7 оновчтой дамжуулалтаар тусласан юм. Харин талбайн эздээс холбон тоглогч Кайри Ирвинг 27 оноо, 7 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлэв.

Ийнхүү Пэликансчууд хожсноор 23-20 амжилттай өрнөд бүсийн зургаадугаар байранд эрэмблэгдэж байгаа бол Бостон Сэлтикс 34-11 амжилттай дорнод бүсийг тэргүүлж байна.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

71 настай өвөөгийн гар утсыг хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ

Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудал дээр 71 настай, эрэгтэй Г гэх иргэн “LG G-Pro” загварын гар утсаа хулгайд алдсан хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлж, эзэнд нь гар утсыг хүлээлгэж өгчээ.

Мөн уг автобусны буудалд дээр иргэн М /17 настай, эрэгтэй/ халааснаасаа “Samsung Galaxy S-3” загварын гар утсаа алдсаныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Эдгээр хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 32 настай, эрэгтэй Х гэгч үйлдсэн болохыг тогтоон Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх “Сэрэмжилье, нэгдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Иргэд та бүхэн гудамж, талбайд зорчих, зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан эсэхийг шүүж байна

Холбоотой ЗурагЧингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Дашзэвэгийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцэж байна. Шүүх хурал өнөөдөр 14:00 цагт товлогдсон байсан ч 30 минут хоцорч эхэлсэн юм. Шүүх хуралд Б.Дашзэвэг өөрөө оролцож байгаа бөгөөд хохиргчийн талаас мөн оролцож байгаа юм. Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн 12.1.4-д заасны дагуу ял төлөвлөөд байгаа. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 12-21 жилийн хорих ял оноох болно. Тодруулбал Эрүүгийн хуулийн 12.1.4-д Энэ гэмт хэргийг /хүчиндэх/ бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
гадаад мэдээ

Москва хотын түүхэн дэхь “хамгийн харанхуй арванхоёрдугаар сар” болж өнгөрсөн гэв

2017 оны 12 дугаар сар нь Оросын нийслэл Москва хотын түүхэн дэх “хамгийн харанхуй 12 дугаар сар” болж өнгөрсөн тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Оросын цаг уурчид “Москвад өнгөрсөн оны 12 дугаар сард нар бараг огт үзэгдээгүй гэхэд болно. Москвачуудад нар ердөө зургаахан минут л үзэгдсэн. Өмнөх жилүүдэд 12 дугаар сард хэдэн арван цагийн нар үздэг байсан” гэжээ. Өнгөрсөн сард цаг агаарын байдал хэвийн бус байсан нь “Атлантын далайгаас ирсэн дулаан агаарын асар том урсгалын нөлөө” гэж Оросын Цаг уурын газрын захирал Роман Вильфанд үзэж байна.Үүнээс өмнө Москвад “хамгийн харанхуй 12 дугаар сар” 2000 онд бүртгэгдэж байжээ. Тодруулбал, 2000 оны 12 дугаар сарын турш тус хотод ердөө гуравхан цаг нар үзэгдэж байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад 430 ширхэг агаар цэвэршүүлэгчийг суурилууллаа

Жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 3 дугаар сар хүртэл томуу, томуу төст өвчлөлийн улирал явагддаг. Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд, үүнд ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд өвдөх эрсдэл өндөр байдаг. Иймээс ч нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн үзлэг, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихээр нэмэгддэг.

Энэ байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулсан.

Үүний зэрэгцээ, Засгийн газраас нийслэлийн агаар бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 230 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөөд байна. Мөн тус хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөжээ.

Агаар цэвэршүүлэгч нь хүүхдийн кабинет, тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, үүнд томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эдгэрэлт, дахин халдвар авахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүүг дахин Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү зурган илэрцүүдӨнөөдөр залуу хуульчдын “Хос дэнс” клубээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тус клубээс өмнө нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд намынхаа их хурлыг зохион байгуулахдаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц болон Авлигатай тэмцэх газар хандаад байсан юм.

Гэвч Авлигатай тэмцэх газраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ял завшихыг оролдсон гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлд гомдол гаргаж буй юм байна.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд МАХН-ын Их хурал зохион байгуулж, өөрөө намын дарга болсон. Энэ хурлаа зохион байгуулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас зөвшөөрөл авсан байна. Гэвч хуулийн хэрэгжилтийн талаар хурал зохион байгуулна гэж зөвшөөрлөө авсан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар дахин Авлигатай тэмцэх газарт өгч байгаагаа онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно

Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, үйлдвэрлэл эрхлэгсдийг оролцуулсан цахим хурал өнөөдөр боллоо. Цахим хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар үг хэлсэн. Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аж үйлдвэрийн нэгдсэн тооллогын бэлтгэл ажил, цаашид үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, чиглэлийнхээ талаар танилцууллаа. Тэрбээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын үндсэн суурь судалгааны нэг хэсэг болох Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн ажлыг нийслэлд зохион байгуулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулаад байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Тус “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн нэгдсэн сан” бий болсноор баялаг бүтээгчид буюу үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсч, баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжинэ.

Нийслэлийн дүүрэг бүр дээр үйлдвэрлэл эрхлэгчдийн тооллого, судалгаа хийх Ажлын хэсгүүд 2017 оны дөрөвдүгээр сард байгуулагдан ажиллаж, холбогдох сургалтад хамрагдсан.

Нийслэлд аж үйлдвэрийн салбарын “Боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг нийт 6595 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь 3005 байна. Эдгээрээс хамгийн олон нь буюу хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр 656, хувцас үйлдвэрлэлийн 361, нэхмэлийн үйлдвэрлэл 261, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл, үйлдвэрлэл эрхлэгч 289 аж ахуйн нэгж байна. Боловсруулах үйлдвэрүүдийн дотор 10 хүртэлх тооны ажилтантай аж ахуйн нэгж 80 хувийг, 20 хүртэлх тооны ажилтантай нь 10 хувийг, үлдсэн 10 хувь нь 20-иос дээш тооны ажилтантай үйлдвэр эзэлж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийг цогцоор хөгжүүлж, алслагдсан дүүргүүд, дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулан ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой орлоготой болгох бодлого тусгагдсан. Үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн зохион байгуулалтад орж буй жижиг, дунд үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ талаарх эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг шийдүүлэхээр холбогдох яамд болон Засгийн газартай хамтран ажиллаж байна.

Улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гадаад эдийн засгийн идэвхжилтийг хангах зорилгоор газар зүйн хувьд ойр байрлалтай, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээнд хоорондоо үйл ажиллагааны нягт уялдаатай үйлдвэр, аж ахуйн нэгжүүд түүхий эд, тоног төхөөрөмж нийлүүлэгч, угсрагчид, тухайн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн байгууллагуудыг кластераар хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлд “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна” хэмээлээ.

Хотын даргын танилцуулгын дараагаар дүүргүүдийн Засаг дарга нар 5 минутын хугацаатайгаар мэдээлэл өглөө.

Цахим хурлын гол зорилго Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхэд оршиж байна гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугаар өвдсөн хүн найтаалгахад долоон метр зайд нян үсэрдэг байна

Томуу нь жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэх хандлагатай юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа юм.

Боловсролын байдал:

-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

-Польшийн Төв банк-2009 он

-Германы Төв банк-2011 он

-ОУВС-д 2012 он

-Энэтхэгийн Төв банк-2013 он

Ажилласан байдал:

-Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/

– Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016

-Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан.

Categories
мэдээ нийгэм

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Мөн нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж шинээр барих үйл ажиллагаа, орон сууцны барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн үнэлгээ, паспортжуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин төлөвлөлт, хот суурингийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудал, сургууль, цэцэрлэг, музей, театр, соёлын төвийн барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн үзлэг шалгалтын үр дүн, түүний дагуу авах арга хэмжээний саналтай танилцав. Онцгой байдлын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах бүх нийтийн үйлс” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлах тухай зэрэг цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.