Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтан “унжлага”-ны хэрэг

– ФЕЛЬЕТОН –

Алтан унжлагат тахиа жилийг бид үдэж байна. Унжлагатай тахиа гэдгийг дуулаад нэг их тоогоогүй ээ. Тоосон нэг нь тахианых юм чинь юу шалив гээд авч хэлцээгүй. Гэтэл унжлага бол унжлага, тахианых байсан ч жижигддэггүй гэдгийг мэдүүлсэн жил боллоо. Ялангуяа төрийн түшээдийн “алтан унжлага”-тай холбоотой олон асуудал боссон жил байж таарав.

Жишээлэхэд, зарим улстөрч алтан унжлаганыхаа уутыг айлд гээж баларсан бол нөгөөх нь алтан унжлаганыхаа зургийг явуулж хүн айлгасан асуудалд холбогдов. Нэг хүн чөтгөрөөс, нөгөөх нь чононоос, гурав дахь нь харанхуйгаас айж байхад зарим эмэгтэй “алтан унжлага”-ны зурагнаас сүнсээ зайлтал айдаг байх нь. Харин тэд зөвхөн зурагнаас айдаг уу, зураг бус бодит дүрийг үзвэл яах вэ гэсэн асуудал хариугаа хүлээсээр үлдэж. Судлаачид ч санал хуваагдаж “зөвхөн зурагнаас айдаг гэж үздэг нь хужаа”, “үгүй ээ, зураг дүр хоёулангаас нь айдаг нь хужаа” гэлцэн ширүүн маргаж байна.

Ер нь алтан унжлага оролцоогүй хэрүүл цөөхөн байлаа даа. Том даргын алтан унжлагыг мялаагаад гавьяа шагнал хүртсэн тухай дуулиан ч сонсдож байна. Түүнчлэн, зарим том улстөрч сонгуульд нэр дэвших эмэгтэйг заавал ч үгүй “алтан унжлагаараа аравнайлдаг” гэсэн хэрүүл ч дуулдаж байлаа.

Хэд хэдэн эмэгтэй “Өөрийг нь алтан унжлагаараа хуурсан” гишүүний тухай гомдол санал гаргасан байна. Гялгар цалгар юманд дуртай бүсгүйчүүл төрийн түшээдийн алтан унжлагаар нь гангалах гээд бүтээгүй юмуу, нөгөөдүүл нь алтан унжлагаа бэлэглэх гэж байгаа дүр үзүүлэн унжигнуулан гайхуулж байснаа эргүүлээд хуйлчихсанд урам нь хугарсан уу, бүү мэд ээ?

Хүүхнүүдийн хэрүүлийн агуулга ч өөрчлөгдөж “Чи алтан унжлагад дуртай”, “Үгүй, би алтан ээмгэнд л дуртай”, “Чи бол алтан унжлага хэрэглэх заяагүй” гэхчлэнгээр хөврөх болсон ч гэх шиг.

Гэхдээ хорвоо юм хойно, наанатай цаанатай л ажгуу. Сайн мэдээ байхгүй биш байгаа юм байна. Судлаачдын үзэж байгаагаар “Зарим алтан унжлага хэтэрхий биегүй материалаар хийгдсэн тул амархан үрчийдэг нь хэрэглэгчийн таашаалд нийцээгүй”, мөн “нэр бүхий гишүүнийх эдэлгээ даахдаа муу” болон “Тэр сайдынх хэтэрхий богино, унжлага гэхээсээ илүү мэнгэ гэвэл зохилтой байсан нь нэн урамгүй” гэхчлэнгийн гомдлууд тахиа жилд эрс багассан байна.

Ёс жудагтай зарим судлаачийн амнаас төрийн түшээдийн дотоожийг “Алтан унжлагын сав” буюу товчоор “Алтан сав” хэмээн нэрийдэж бичих санал гаргасан байх юм. Санал гаргаад зогссонгүй “Айлд хонохдоо “алтан сав”-аа гээсэн эрхэм гишүүний тухайд” гэхчлэн бичиж эхэлсэн байна. Манай өнөө хэн гишүүний явдал шастир түүхнээ “Эрхэм гишүүн бээр “алтан унжлагаа хувиараа цэнгүүлж яваад… “айлд хонохдоо “алтан сав”-аа мартаж гарсан” байдлаар бичигдэх нь тодорхой болж байх шиг.

Тэд үүл борооны явдлыг өгүүлсэн зохиолоо “Эр хүн алтан саваа нээхүй дор…” гэхчлэн эхлүүлжээ. Тэр ч бүү хэл ажил явдал тохиолдсон айлд ирсэн ламбугай “Бурхан болоочийн алтан савыг нээе” гэхэд хүмүүс “олны нүдэн дээр тийм юм хийлгэхгүй” гэж дургуйцсэн гэх.

Урьдын сайхан уламжлал ч энэ зуур сэргэж эхэлжээ. Манай Батлан хамгаалах яам “Бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх” ёслол хийдэг сайхан уламжлалтай. Энэ ёсыг өргөжүүлэн Их хурлын тамгын газраас бүх гишүүдийн “Төрийн алтан унжлага цэнгүүлэх” ёслол хийдэг болох юм байна.

Нэгэнт л эрхэм гишүүдийн унжлагын явдал нь төрийн хэрэг болоод явчихаж байгаа хойно, тэдний чадавхи нь “төрийн чалх” байж таарна. Учир мэдэх зарим мэргэд, зарим ахмад гишүүний алтан унжлага нь сульдснаас үүдэн төгрөгийн чалх сульдсаан гэж байна. Тэд “АНУ-ын ерөнхийлөгч Трамп нас өндөр ч залуу эхнэртэй учраас нэгдсэн улсын төрийн унжлага чанга байгаа, доллар ч гозойсоор буй” хэмээнэ.

Иймээс улс орны эдийн засгийн чадавхи, төгрөгийн чалхыг бэлгэдэн эрхэм гишүүдийг алтан унжлагын нэрийг цээрлэж “Алтан суварга” хэмээн цоллох хөтөлбөр ч боловсруулжээ. Үнэхээр ч эрхэм гишүүнд гомдол гаргасан нэгэн эмэгтэй “Суварга нь унжлага болсон” хэмээн зүхэж байсан нь нэгийг өгүүлэх мэт.

Жирийн нэг ярианы утга ч өөр болж, цаг үеэ дагаад. Саяхан эрхэм гишүүн рүү утасдсан бүсгүй ажлаа бүтээж өгөхийг гуйгаад

-За битгий унжаад байгаарай хэмээн захиж байгааг “хүнд биш унжлагад нь сануулсан” захиас гэж үзүүштэй мэт.

Эртээ урьд цагт “моод Монголоор дуусдаг” байсан бол одоо “Сенсаац Монголоос” гэдэг болж. Манай өнөө “Алтан унжлагат гишүүн”-ий явдал дэлхий дахины унжлаганы адал явдлын үүдийг нээж, “морийг эмээллэсэн” байна.Тэрээр унжлаганыхаа алтан баринтгийг айлд тайлсны маргаашаас эхлэн Холливудын одод “алдартай продюсерүүдийн алтан унжлаганд ороолдсон хэрэг” цуурайллаа. Урлагийнхан ч дэгжин улс юм болохоор бараг бүх эрэгтэй одод алтан унжлагаараа гайхуулсан, хүүхнүүдэд албадан зүүсэн хэрэгт унажээ. Харин хүний зовлон мэддэгээрээ Катрин Денев тэргүүтэй франц хүүхнүүд л “Хүүхнүүд тэгээд унжлагагүй яаж амьдрах гэсэн юм бэ” хэмээн сөргүүлж асуусан байна. Ертөнц түгдэрсэн гэх.

…Өнгөрч байгаа жилийн “унжлага”-ыг бид “Тахианых юм чинь юу шалив гэж”, “Босоо биш унжаа юм чинь чих халууцуулахгүй байлгүй” хэмээн огт тоогоогүй билээ. Гэтэл юу болов, хар даа. Эрхээ биш унжлага нь “алтан” байсан тулдаа л дээдсийг нэрвээд эгэл бидэндээ хал балгүй өнгөрлөө.

Гэтэл гарах жил маань бас унжлагатай… алтаар унжихын оронд “Тийн унжина” гэж байгаа. За яахав, тийн унждаг юм байгаа биз гэхэд амьтан нь нохой, тахиа биш нохой…

Нохой ч тийн унжихаараа эвгүй шүү, эвгүй. Гэхдээ “Тийн босно” гээгүй болохоор арай гайгүй бол уу, мэдэх ч юм алга оо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Алтан унжлаганы хэрэг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2017”-ийн үр дүнг өчигдөр танилцууллаа. Уг судалгаанд Орхон аймгийн өрсөлдөх чадвар 13,6 хувиар өссөн бол Говь-Алтай, Архангай аймаг ядуурал, ажилгүйдлээрээ тэргүүлжээ. Энэ талаарх сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хараарай.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 16-ны өдөр болсон хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж ноцтой мэдэгдэл хийсэн. Үүнийг нэгдүгээр нүүрэн дэх “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажилласан өмгөөлөгчдийн гар утсыг чагнасан, хүн байнга дагасан, амь насанд заналхийлсэн нь үнэн” сурвалжилгаас үзээрэй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай ярилцлага хийжээ. Тэрээр “Ройтерс Монголыг албан ёсоор хар жагсаалтаас гаргалаа гэж мэдээлсэн” хэмээн онцлон хэлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Айлчлалын талаарх сурвалжилгыг улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Алтан унжлаганы хэрэг” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрнээс хараарай.

“Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Улс төрийн тавдугаар нүүрэн дэх “Дагуул хот барина, тэлнэ гэдэг одоогоор боломжгүй” сурвалжилгаас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашзэвэгт есөн жилийн хорин ял оноожээ

Бага насны охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдоод байсан Б.Дашзэвэгийг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “бага насны хүүхдийг хүчиндэх” гэж заалтаар есөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол зураачдын үзэсгэлэн Хөх хотод нээгджээ

Манай улсын нэрт зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотноо нээгджээ. Анх удаа Хөх хотод нээгдэж байгаа энэ үзэсгэлэнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ч.Батмөнх, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Д.Батдорж, Б.Цэрэндорж, С.Нацагдорж зэрэг 24 уран бүтээлчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.

“Улаанхүү харийн нутагт”, “Бат цагаан уул”, “Өндөр хааны сүрэг”, “Хятад барилгачид улсын их дэлгүүрийг барьсан нь” зэрэг олон бүтээл өвөрмонгол үзэгчдийн нүдийг хужирлаж тэднээс өндөр үнэлгээ авч байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Осол гэмтлээс сэргийлэх “миний гэр аюулгүй орчин” сарын аян эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлж жил бүр 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдаж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна.

Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг.
Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Сүүлийн 5 жилд осол гэмтлийн дараах шалтгаанууд тэргүүлж байна. Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх гэмтэл нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгааны 1-рт орж байгаа бол 2-р шалтгаан нь 0-4 насанд түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол, 20-39 насанд хүчирхийлэл, 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол орж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны тоо мэдээгээр нийт гэмтэгсдийн 31.2% /26615/ нь орон гэртээ осолд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол сүүлийн 5 жилд нас барсан тохиолдлын 34.8% нь буюу 3 хүн тутмын 1 нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас баржээ.

Иймд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийн хүрээнд 2018 оны 01-р сарын 17-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл “Миний гэр аюулгүй орчин уриатай” ахуйн ослоос сэргийлэх 1 сарын аяныг Эрүүл Мэндийн Яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь гэр орон, ахуйн нөхцөлд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэх осол гэмтлийг бууруулах, хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой.

Categories
мэдээ нийгэм

“Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг болно

ЗурагЗТХЯ, Автотээврийн үндэсний төв болон УУХҮЯ хамтран энэ сарын 19-нд “Монгол хьюндэй моторс” компанийн Үзэсгэлэнгийн танхимд “Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг зохион байгуулах болжээ.

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ онд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хөрш орнуудын худалдаа, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өөрийн улсаар дамжуулан өнгөрүүлэх замаар ашиг олох, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдэх юм.

Тиймээс дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жолооч нарыг сургах, баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулах болжээ. Энэ үеэр тусгай зориулалтын ачааны автомашин, чирэгчүүдийг танилцуулахын зэрэгцээ, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухай, шатахууны бодлогын тухай, банкны лизингийн үйлчилгээний талаар иргэд, жолооч нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Өдөрлөг нөгөөдөр 13.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Гадны улсын гэмт бүлэглэлүүд залилан үйлдэж байгааг анхааруулав

gemt hereg

Зээл, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадны улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгааг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна. Тиймээс иргэд та бүхэн дээрх утга бүхий зарууд хууртахгүй, ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ЭСЯ Монгол дахь шашны төлөөллүүдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа

Жил бүрийн нэгдүгээр сарын 16-ны өдөр дэлхий нийтээр Шашны эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Өчигдөр энэхүү өдрийг тохиолдуулан АНУ-ын ЭСЯ Монгол дахь шашны төлөөллүүдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулжээ. Уг ярилцлагад Монголын Мусульман шашинтны нийгэмлэ, Монголын Адвентист чуулган, Монголын Эвангелийн эвсэл, Дашчойлин хийд, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, Монгол дахь Католик сүм зэрэг байгууллагын залуу удирдагчдын төлөөлөл оролцож, Монгол Улс дахь хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний нөхцөл байдал болон олон шашин зэрэгцэн эв найрамдалтай оршиход залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал бодлоо солилцсон байна.

Томас Жэфферсоны санаачилсан Виржиниагийн Шашны эрх чөлөөний хууль нь АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлт болон батлагдсан түүхтэй. Энэ жил уг хуулийг баталсны 232 жилийн ой тохиож байгаа юм. АНУ дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн үндэс болсон хүний түгээмэл эрхийн нэг шашны эрх чөлөөг бататгахыг тууштай дэмжиж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын өрсөлдөх чадвар суларчээ

Зураг2017 онд аймгуудын өрсөлдөх чадварын хэд, хэдэн үзүүлэлт буурчээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэлэхпээ, “Улс орныхоо хөгжлийг салбараар хэмжих жишиг рүү явахад дэм болох үүднээс өрсөлдөх чадварын судалгааг бид 6 дахь жилдээ хийж байна. Өрсөлдөх чадвартай болох нь хөрөнгө мөнгөтэй байхын нэр биш. Энэ нь агуулгын хувьд өөр зүйл. Дэлхийн орнууд маш олон үзүүлэлтээр хэмжиж байна. Энэ хэмжүүр дээрээ дүгнэлт хийж юун дээр алдаж байгааг олж, тухайн алдаан дээр ажилладаг жишиг бий. Энэ удаад аймгуудыг 181 үзүүлэлтээр хэмжиж дүгнэлт хийлээ. Аймгуудын тайланг статистик мэдээлэл, санал асуулгад үндэслэн гаргасан” хэмээв.

Өрсөлдөх чадварын судалгааны гол зорилго нь аймгууд хөгжлийн давуу ба сул талаа тодорхойлж боломж, чадавхиа үнэлэн урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах боломжтой гэдгийг судалгааны багийнхан онцолсон юм.
Өнгөрсөн жил таван аймгийн эдийн засгийн үзүүлэлт үнийн дүнгээр өссөн бол 15 аймгийн эдийн засгийн үзүүлэлт буурчээ. Хамгийн дээд оноог Орхон аймаг авсан бөгөөд эдийн засаг нь 13.6 хувиар өссөн байна. Харин Өмнөговь аймгийн эдийн засгийн үзүүлэлт 0.7 хувиар буурчээ. Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж сайжирсан гэх мэт үзүүлэлт нөлөөлсөн байна. Түүнчлэн аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 66 болж буурчээ. Өрсөлдөх чадварын ерөнхий дүнгээр баруун бүс хамгийн их буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үндсэн дөрвөн бүлгээс засаглалын үр ашгийн үзүүлэлт хамгийн ихээр буурчээ. Өөрөөр хэлбэл төр засагт итгэх итгэл буурч байгаагаар тайлбарлаж байна. Харин өрсөлдөх чадварын ерөнхий дүнгээр Дорнод аймаг оноогоо зургаагаар ахиулахад холбооны салбарын орлого, түгээлтийн сүлжээ, эдийн засгийн өсөлт, банкны салбарын активын өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан зээл авах боломж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Сүхбаатар аймаг болон Өмнөговь, Ховд аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан аж. Харин эмзэг байдлын индексээр Орхон аймаг агаарын бохирдол, ажилгүйдэл, гэр бүл салалтад анхаарах хэрэгтэй гэдэг нь дээрх судалгаагаар гарчээ. Баянхонгор аймгийн хувьд агаарын бохирдол их байгаа бол Баян-өлгий аймаг ширгэсэн гол горхи их байна хэмээн гарчээ. Хөвсгөл аймгийн хувьд дундаж наслалт богино байгааг судлахад нэг эмчид ногдох хүний тоо их, эмнэлгийн хүртээмж муугаас гадна ундны усны чанар тааруу, биеийн тамираар хичээллэдэгүй зэрэг үзүүлэлт голлон нөлөөлснийг судлаачид тодотголоо.

ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др. Штефан Ханселманн хэлэхдээ, “ Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар өрсөлдөх чадварыг илүү бүтээмж бий болгоход ашиглаж болох юм. Ажилтан бүрийн оруулж буй үр дүн болох бүтээмж нь эдийн засгийн бодит талуудын нэг хэсэг юм. Өрсөлдөх чадваргүй бол эдийн засгийн тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлт өндөр түвшинд хүрэх боломжгүй. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвар нь улс төрийн мөчлөг Засгийн газрын хууль тогтоомжоос үл хамаарах ерөнхий чиглүүлэгч болох юм” гэлээ.

Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч Диана Фернандез, “Сүүлийн таван жилийн хугацаанд Азийн сангаас Монгол Улсын аймгуудын эдийн засгийн өөрчлөлтийг харуулсан судалгааны тайланг дэмжин санхүүжүүлсээр ирсэн. Өнгөрсөн жилүүдэд аймгууд дор бүрнээ өөрсдийн давуу талыг харуулж, өрсөлдөх чадвараа бататгахад анхаарч ажилласан нь сайшаалтай.Судалгаагаар аймгуудын өрсөлдөх чадвар засаглалын асуудал нэлээн суларсан дүр зураг гарлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд муудсан байгаа энэ үед тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шинэ санаа, хамтын ажиллагаа, сахилга бат шаардлагатай байна. Мөн аймгуудын хувьд тулгамдаж асуудлууд өмнөх жилийн нэгэн адилаар хэвээр байна. Банкны зээлийн хүүг бууруулах бизнес эрхлэгчиддээ татвар, зээлийн бодлогоор дэмжих, төрийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Энхтайваныг “Алтан гадас” одонгоор шагнав

Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан уул уурхай, эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ч.Энхтайваныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтан гадас” одонгоор шагналаа. Түүний шагналыг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа гардуулан өгсөн юм.

Ч.Энхтайван нь геологийн салбарт тасралтгүй 15 жил өрмийн мастераар ажиллажээ.